Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01223

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                “ШӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж шүүгч Д.Бямбасүрэн А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00905 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-ийн хариуцагч “ГБК” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулах  үндсэн нэхэмжлэлтэй гуравдагч этгээд С.С Ц.Д Д.А Б.М нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, Б.Булганцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.С, Ц.Д, Д.А, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн агуулга: “ШӨТ” ХХК “ГБК” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...... цогцолборын ТХ-07 байгуулалтын дээврийн угсралтын ажлын гэрээг байгуулж хамтран ажилласан. Гэрээний нийт төлбөр 1,166,117,922 төгрөг бөгөөд талууд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн “ГБК” ХХК-ийн зүгээс 1,028,944,000 төгрөгийг гүйцэтгэл батлан нийт 9 ширхэг орон сууцыг “ШӨТ” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон. 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлж, үлдсэн 531,8............,000 төгрөгийн үнэ бүхий 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөнд шилжүүлэх ............ 61.1 м.кв талбайтай орон сууц, 31 тоот 81.6 м.кв талбайтай орон сууц, ............ тоот 76.2 м.кв талбайтай орон сууц, ............ тоот 61.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ГБК” ХХК-д даалгаж улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “ШӨТ” ХХК нь гэрээний дагуу нийт 894,957,922 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 318,441,794 төгрөгийн ажил гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. “ШӨТ” ХХК ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа ажлын үр дүнг акт үйлдэн хүлээлцэж тохирсон орон сууцыг авах ёстой. Гэтэл гэрээний үүргээ биелүүлж дуусгаагүй атлаа орон сууцны өмчлөх эрхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд С.Сийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: С.С нь “ШӨТ” ХХК-ийн зөвшөөрлөөр “ГБК” ХХК-аас ............ын 59.6 м.кв талбайтай орон сууцыг 83,440,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг “ШӨТ” ХХК-д төлсөн.  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууцандаа нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тус компаниудаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй. Иймд ............ 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр С.Сийг тогтоож өгнө үү гэжээ. 

4. Гуравдагч этгээд Ц.Дий бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: “ШӨТ” ХХК-ийн зөвшөөрлөөр “ГБК” ХХК-аас хүлээлгэн өгсөн ............ 81.6 м.кв талбайтай орон сууцыг 124,000,000 төгрөг төлж худалдан авсан. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй. Мөн “ГБК” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөр төлсөн. Иймд Ц.Дийг ............ 81.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ. 

5. Гуравдагч этгээд Д.Аын бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: “ШӨТ” ХХК-ийн зөвшөөрснөөр “ГБК” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Д.А нь ............ ............ тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны үнэ 90,000,000 төгрөгийг “ШӨТ” ХХК-д төлж орон сууцандаа 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. “ГБК” ХХК-аас орон сууцны төлбөрийг “ШӨТ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй уг орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч оруулаагүй байсан бол маргаан үүсэхгүй байсан. Иймд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул ............ ............ тоотод байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. 

6. Гуравдагч этгээд Б.Г бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: “ШӨТ” ХХК-ийн зөвшөөрснөөр “ГБК” ХХК-ийн хүлээлгэн өгснөөр Б.М би ............ ............ тоотод байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцны үнэ 111.............5.000 төгрөгийг “ШӨТ” ХХК-д төлж уг орон сууцанд 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. “ГБК” ХХК-аас орон сууцны төлбөрийг “ШӨТ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй уг орон сууцны түлхүүрийг надад хүлээлгэн өгч оруулаагүй байсан бол энэ маргаан гаргахгүй байсан. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул ............ ............ тоот 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

 7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “ШӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ГБК” ХХК-д холбогдох ..................... ............ тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “ГБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй. “ШӨТ” ХХК С.С Ц.Д Д.А Б.М нарт холбогдох хууль бус эзэмшлээс ..................... ............ тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 243 дугаар зүйлийн 243.1 2............ дугаар зүйлийн 2.............1-д заасныг баримтлан ......... хаягт байршилтай 81.55 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Дийг тогтоож .........ны ............ тоот хаягт байршилтай 74.45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.М-ыг тогтоож .........ны ............ тоот хаягт байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Аыг тогтоож .........ны 24 тоот хаягт байршилтай 59.6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Сийг тогтоож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2,817,085 төгрөгийг “ГБК” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2,817,285 төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Дөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 851,125 төгрөгийг Д.Ааас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 607,950 төгрөгийг Б.Мас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 716,325 төгрөгийг С.Саас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 575.150 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-аас 287,575 төгрөг гаргуулан мөн хариуцагч “ГБК” ХХК-аас 287,575 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Ст нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-аас 303,975 төгрөг гаргуулан мөн хариуцагч “ГБК” ХХК-аас 303,975 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ад  нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-иас 358,162 төгрөг гаргуулан мөн хариуцагч “ГБК” ХХК-иас 358,162 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Мд нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-аас 425,562 төгрөг гаргуулан мөн хариуцагч “ГБК” ХХК-аас 425,562 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Дд олгож шийдвэрлэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

8.1. Нотлох баримтыг хэт нэг талыг баримталж үнэлсэн тухайд, орон сууц хүлээлцэх актыг өмчлөл шилжиж байгаа эсэхээс үл хамааран тухайн орон сууцад орж буй айл бүртэй байгуулдаг. Орон сууц хүлээлцсэн акт нь тухайн орон сууцад ямар айл орсон, гарсан хэнд хүлээлгэн өгсөнийг бүртгэлжүүлэх зорилготой. Уг баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах зөвшөөрөл олгосон эсэхийг тогтоох боломжгүй. “ГБК” ХХК маргаан бүхий 4 орон сууцыг худалдан борлуулах эрхийг “ШӨТ” ХХК-д олгоогүй. Иргэний хуулийн дагуу өөрийн хөрөнгөө худалдан борлуулах эрхийг бусдад олгосон бол хуулийн дагуу итгэмжлэл олгосон байх шаардлагатай. Ажил гүйцэтгэх гэрээгээр “ШӨТ” ХХК-аас тавьсан саналын дагуу гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох гүйцэтгэлийн баталгааны мөнгийг байршуулсанаар бартерийн байрыг гүйцэтгэгч талын эзэмшилд шилжүүлнэ. Талуудын байгуулсан ..........тоот гэрээний 3.8 .......... тоот гэрээний 3.5, 6.15, 6.22, 6.23 дахь заалтыг үндэслэн “ШӨТ” ХХК-ийн нэр заасан этгээдүүдэд орон сууцыг ажил гүйцэтгэл хийгдэхээс өмнө урьдчилан эзэмшүүлж байх зориулалтаар акт үйлдэн хүлээлгэн өгсөн.  Орон сууц хүлээлцсэн акт үйлдэхдээ гуравдагч этгээд нар тухайн байр нь “ГБК” ХХК-ийн өмч гэдгийг мэдэж ойлгосон атлаа гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлийн явц мэдээллийг огт авахгүйгээр өөрсдөө дур мэдэн “ШӨТ” ХХК-д итгэж мөнгөө шилжүүлсэн тул хариуцагч компани өөрийн хөрөнгөөрөө хариуцах боломжгүй. “ГБК” ХХК нь гуравдагч этгээдүүдтэй гэрээ хэлцэл төлбөр тооцооны харилцаа үүсгээгүй.

8.2. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжилт олгохоор тодорхой заасан. Гэтэл маргаан бүхий 4 байрны үнэлгээнд ногдох ажил гүйцэтгэлийг хийсэн эсэх талаар хэрэгт авагдсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа улсын комиссын акт гарсан байхад одоо хүртэл 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. “ШӨТ” ХХК-ийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

8.3. “зохигчид маргаагүй” гэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд “ШӨТ” ХХК-д орон сууцыг захиран зарцуулах эрх олгоогүй бусдын өмчийг өөрийн өмч мэтээр ойлгуулж байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны явцад ч тайлбарласан. Хариуцагч нь нэхэмжлэгчид компанийн өмчийг захиран зарцуулах эрх олгоогүй. Гуравдагч этгээд нартай гэрээ байгуулсныг мэдээгүй шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад анх удаа харсан. Гэтэл өмчлөгч бус этгээд бусдын өмчийг өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулж буй мэтээр хийсэн хэлцлийг ямар ч үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр хэлцэлд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

8.4. Гуравдагч этгээд нар “ГБК” ХХК-д тухайн орон сууцуудтай холбоотой ямар ч төлбөр тооцоо хийгээгүй аливаа хүчин төгөлдөр гэрээ хэлцлийн харилцаанд ороогүй өмчлөгч бус этгээд болох “ШӨТ” ХХК-тай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан орон сууцыг актаар хүлээн авах үедээ орон сууцнуудын өмчлөгч нь “ГБК” ХХК гэж ойлгож мэдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа тул хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

8.5. Хэрэгт авагдсан зарим ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй тухайд, “ШӨТ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын төлбөрт ногдох 5 байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, гүйцэтгээгүй ажлын төлбөрт ногдох 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж бусдыг хууль бус эзэмшлээс өөрийн өмчийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан. Талууд хийсэн ажлын үр дүн, тоо хэмжээнд нь үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх харин ажил гүйцэтгэл хийгдтэл орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгч эзэмшигч нь ашиглалтын зардлыг төлөх тухайн байранд ногдох ажил гүйцэтгэл хийгдээгүй бол үл маргах журмаар орон сууцыг чөлөөлж буцаан өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж энэ хүрээнд гуравдагч этгээд нарт орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн. Тухайн хэргийг талуудын хооронд байгуулсан 3 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэлийн дүнг нотлох төлбөр тооцоо нийлсэн акт гэрээний хэрэгжилтийн явцыг нотлох албан бичиг холбогдох бусад баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэхгүйгээр хэргийн бодит үнэнийг тогтоох боломжгүй. “ГБК” ХХК-ийн шаардлага /нэгтгэгдсэн хэргийн тухайд/ ба татгалзлын үндэслэл болсон Барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 3.2,3.8, 8.1, 8.6 8.11 дэх  заалт, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 1.4, 3.5, 6.15, 6.22, 6.23 дахь заалт өдрийн дээврийн угсралтын ажлын гэрээний 1.1, 3.2, 3.4, 3.5 3.6 дахь заалт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн акт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн акт “ГБК” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21/03 тоот албан бичиг “ШӨТ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/12 дугаар хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийг дэмжих албан бичиг тооцооны тулгалт актууд зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүгч үнэлээгүй.

8.6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, “ШӨТ” ХХК маргаан бүхий 404-р байрны 24 31 ............ ............ тоотын 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх эсэхтэй холбогдуулан 531,8............,000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу “ШӨТ” ХХК 222,950+(531,8............,000-13,000,000)*0,5/100=2,817,285 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал нь 2,817,085 төгрөг төлж дутуу төлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 62 дугаар зүйлийн 62.2 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт заасан хэргийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад хэргийг хүлээн авч шийдвэрлэн процессын алдаа гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Д .......... орон сууцтай холбогдуулан 124,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бие даасан шаардлага гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Д 222,950+(124,000,000-13,000,000)*0,5/100=777,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой байтал 851,125 төгрөг төлж улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн. Гуравдагч этгээдийн илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцагч нараар хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна.

8.7. Хариуцагчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байхад нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт эвлэрэх боломжийг олгосон тухайд,

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхэд шүүгч зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг тодруулсан. Нэхэмжлэгч “ШӨТ” ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд Б.М-с орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг авах дутуу байгаа ба шүүгч эвлэрэх боломж олговол энэ асуудлаа шийдвэрлээд /үлдсэн мөнгөө аваад/ шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно гэх хүсэлт гаргасан. Хариуцагч “ГБК” ХХК-ийн зүгээс манай өмчлөлийн байртай холбоотой өмчлөлийн маргаан үүсч компанийн эрх ашиг хөндөгдөж байхад нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн эвлэрлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин шүүгч нэхэмжлэгч “ШӨТ” ХХК болон гуравдагч этгээд Б.М нарт эвлэрэх боломжийг олгож хурал түр завсарласан ба энэ үеэр гуравдагч этгээд болох Б.М нь “ШӨТ” ХХК-д 10,000,000 төгрөгийг шилжүүлж төлбөр төлөлт дууссан тухай баримт үйлдэн хавтаст хэрэгт хадгалуулсан. Хариуцагчаар татагдсан нэгтгэгдсэн хэргийнхээ хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг “ШӨТ” ХХК болон Сандаг /24 тоот/ Дөлгөөн /31 тоот/ Мөнхтулга /............ тоот/ Амаржаргал /............ тоот/ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан “ГБК” ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөж тус компанийн өөрийн хөрөнгөөрөө захиалан бариулсан өөрийнх нь өмчлөлийн байртай холбоотой өмчлөлийн маргаан үүссэн байхад нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт эвлэрэх боломжийг олгож манай компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Үүгээрээ нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт давуу боломжийг олгож шүүх хурлын мэтгэлцээнээс өмнө гуравдагч этгээдүүдийн талд шийдвэр гаргах нөхцлийг өөрийн дотоод итгэл үнэмшилдээ урьдчилан бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож “ГБК” ХХК-ийн өмчлөлийн  ............ тоот орон сууцнуудыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... 3 гэрээний төлбөрийн асуудалд маргаан үүссэн. “ШӨТ” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь 800 гаруй сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн. “ШӨТ” ХХК-ийн зүгээс орон сууцыг өөрийн өмчлөлд шаардах эрх нь нээлттэй байсан. “ШӨТ” ХХК нь 595,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх цалингийн зардлыг 100 хувь бартераар хийхээр тохиролцсон. Тухайн ажлыг хийхийн тулд 4 орон сууцыг худалдаж байж, ажилчдынхаа цалинг гаргана. Иймд тухайн орон сууцыг гэрчилгээ нь гараагүй байхад 4 иргэнд худалдаж, худалдсан мөнгөөр ажилчдаа цалинжуулсан. Тухайн байрыг бартераар худалдан борлуулсан гэдгийг гуравдагч этгээдүүд мэдэж байсан. Худалдаж авсан гэрээгээ “ГБК” ХХК-д танилцуулж, байрыг шударгаар өмчилж, ашиглах эрхтэй гэдгийг тус компани хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 05 дугаар сард байр хүлээлцсэн акт үйлдэж, хүлээлгэн өгсөн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд эвлэрсэн гэх үндэслэлгүй. Шүүх хуралдаан эхлэх гэж байхад нэг худалдан авагч дутуу төлсөн 10,000,000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

 

10. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд нарын тайлбарын агуулга: ... “ГБК” ХХК нь Ц.Дтэй 31 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээрээр 81.6 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Дд өгөх, Ц.Д орон сууцны төлбөрийг “ШӨТ” ХХК-д төлөх ёстой. Энэ үйл баримтын дараа 24, ............, ............ тоотын оршин суугчдын хувьд Ц.Дтэй адил харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. “ШӨТ” ХХК нь ажлаа хийж гүйцэтгээгүй, 4 орон сууцны үнэлгээнд ногдох өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад манай зүгээс уг орон сууцыг иргэдэд өгөх ёстой вэ гэх агуулгаар гомдол гаргасан. ГБК ХХК нь гуравдагч этгээдүүдэд орон сууцыг шилжүүлж өгнө. Гуравдагч этгээдүүд мөнгийг ШӨТ ХХК-д өгнө. Уг мөнгөөр ШӨТ ХХК нь ГБК ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэх агуулгатай харилцаа үүссэн. Иймд 24, 31, ............, ............ тоотын оршин суугчид төлбөрийг төлсөн тул шаардах эрхтэй. Иймд “ГБК” ХХК болон “ШӨТ” ХХК-ийн хооронд маргаан байгаа тохиолдолд тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. Гуравдагч этгээдүүд 2019 оны зунаас эхэлж, тухайн орон сууцыг шударгаар эзэмшсэн гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “ШӨТ” ХХК хариуцагч “ГБК” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ГБК” ХХК эс зөвшөөрч маргасан.

 

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.С Ц.Д Д.А Б.М нар гуравдагч этгээдээр оролцож .......... орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргасан байна.

 

3.а. “ГБК” ХХК 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “ШӨТ” ХХК-тай .......... орон сууцны зориулалттай барилгын өрлөг шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  .......... “БИЖЗЭ” ХХК болон “ЭЖЖЭ” ХХК-ийн ...... цогцолборын дотор өрлөг шаврын ажлыг гүйцэтгэх гэрээг, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээврийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж ажлын хөлсийг 100 хувь бартериар төлөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид .......... .......... байрлах 9 ширхэг орон сууц шилжүүлэх үүрэг хүлээжээ. Дээрх орон сууцнуудаас 5 орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна. .......... нийт 531,8............,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шаардах эрхтэй эсэх, уг үнийн дүнд тохирсон ажлыг гүйцэтгэсэн эсэх талаар маргаантай байна. 

 

3.б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэхт дүгнэлт хийгээгүй байна.

 

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын өрлөг, шавардлага хийх иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дахь хэсгийн бартерийн төлбөр буюу орон сууцыг 2018 оны 4 дүгээр улиралд барилгыг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулснаар гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлнэ гэх заалт нь үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа, үүргийн биелэлттэй хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Хариуцагч “талууд хийсэн ажлын үр дүн, тоо хэмжээнд нь үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, харин ажил гүйцэтгэл хийгдтэл орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгч эзэмшигч нь ашиглалтын зардлыг төлөх, тухайн байранд ногдох ажил гүйцэтгэл хийгдээгүй бол үл маргах журмаар орон сууцыг чөлөөлж буцаан өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж энэ хүрээнд гуравдагч этгээд нарт орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн” гэж тайлбарласан. Уг тайлбарыг талуудын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 6.22, 6.23 дахь заалттай харьцуулан үзэж зохигчдыг энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй байна. Иймд бартерийн зүйлийг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

 

 Хэргийн 61 дүгээр тал дахь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн акт гэх баримтад “ ... ажлын гүйцэтгэлийг нийт 1,028,944,000 төгрөгөөр батлан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг 703,553,8............ төгрөгт тооцож, хүлээгдэж буй авлага 325,390,148 төгрөг” болохыг баталгаажуулсан байна. Үүнээс хойш талууд ажлын гүйцэтгэлийн талаар тооцоо нийлж, баталгаажуулсан баримтгүй, нэхэмжлэгч дээрх тооцоо нийлсэн актаас хойш хэдий хэмжээний ажил гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1............ дугаар зүйлийн 1.............1.5 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/00905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,817,285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1............ дугаар зүйлийн 1.............3 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ДАВААДОРЖ

 ШҮҮГЧИД                                             Д.БЯМБАСҮРЭН

                                                        А.МӨНХЗУЛ