Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2018/00544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Ш.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Дашбалбар сумын ******* дүгээр багт оршин суух, ******* овогт *******ын *******/РД:ЖЕ8*******090979/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэнгийн хүсэлттэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 179 015 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Баттулга

Иргэдийн төлөөлөгч Д.Сумъяа

Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Алтай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар түүний өмнөөс дараах хүсэлтийг гаргаж байна. ******* нь 2011 оны 9 сарын 28-ны орой тус аймгийн Дашбалбар сумын төвөөс Хүлэг-150 маркийн дугааргүй мотоциклтой гарч, 2012 оны 02 сарын 05-ны өдөр тус сумын Номинт баг, Зааны овоо гэх газраас нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд *******ын *******г холбогдуулан 2012 оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон. 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот захирамжаар сэжигтнээр цагдан хоригдсон. Үүнээс хойш 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт *******88 хоног хийгээгүй хэргийнхээ төлөө үндэслэлгүйгээр цагдан хоригдсон. 2013 оны 6 сарын 06-ны өдөр Б.*******д сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж, бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Б.******* нь хүнийг санаатай алах гэмт хэрэг сэжиглэгдсэн цагаас эхлэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ удаа дараа тайлбарлан өргөдөл гомдол гаргаж байсан. Сонсгосон зүйл ангийг өөрчилж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж ял өөрчлөн сонсгоход нь хүртэл гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл түүнийг үндэслэлгүйгээр *******88 хоног цагдан хорьж, түүний эрх чөлөөг хязгаарлан маш ноцтойгоор эрхийг нь зөрчиж байсанд сэтгэл санаагаар маш их хохирсон. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээх боломжгүй болсноос гадна хүнд өвчтэй аавыгаа асарч чадалгүй аав нь нас барснаар сэтгэл санааны маш хүнд цохилтод орсон. Дорнод аймгийн Прокурорын газраас 2013 оны 9 сарын 0*******-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх дээр Б.*******д холбогдох шүүх хуралдаан гурван удаа хойшлогдож, нэг удаа мөрдөн байцаалтад буцсан. Ингээд тав дахь удаагийн шүүх хуралдаан 201*******.03.19-ний өдөр хуралдаж Сум дундын 10 дугаар шүүхийн 58 дугаар цагаатгах тогтоолоор Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж, түүнийг цагаатгасан. Ийнхүү Б.******* нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш хоёр жил гаруй хугацааны буюу 25 сарын дараа онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож, шүүх хуралдааны танхимаас суллагдсан.

Иймд Б.******* нь мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас *******88 хоног цагдан хоригдож, хоёр жил гаруй хугацаанд хийгээгүй хэрэгтээ шалгагдсаны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд асар их хохирол амссан бөгөөд өөрт учирсан хохирлыг төрөөс нэхэмжилж байна. Үүнд:

1. Б.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч авсан ба хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг төлсөн учир өмгөөлөгчид төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

2. Тэрээр тус хэрэгт шалгагдахын өмнө Дашбалбар суманд иргэн Ц.Галсангийн 200 гаруй тооны адууг сард 300 000 төгрөгийн хөлстэйгөөр маллаж байсан бөгөөд 2012.02.1*******-ний өдрөөс эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш орлого олох боломжоо алдсан. Иймд 2012 оны 02 сараас 201******* оны 03 сарыг дуусталх хугацаа буюу 25 сарыг 300 000 төгрөгөөр үржүүлэн 7 500 000 төгрөгийг олох ёстой байсан орлогод нэхэмжилж байна.

3. 2002 оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр байцаалт авахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн байна. Та 10-15 жилийн ял авах болно гэж айлгаж, сүрдүүлдэг байсан. Нэхэмжлэгч Б.******* нь хийгээгүй хэргийнхээ төлөө ял авахын байна гэж сэтгэл санаагаар унаж, шоконд орж хямарсан. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсоносс нь хойш гэр бүлийнхэн нь түүний адил сэтгэл санаагаар унасан бөгөөд өвчтэй аавыгаа ч сахиж чадаагүй. Мөн шүүхэд нэхэмжлэгчээр өөрийн биеэр оролцох тухай хэлэхэд шүүх гэсэн үгийг сонсоод арагшаа ухарч байсан. Мөн нутгийн зон олон, ахан дүүс,найз нөхөд гээд олон хүний дунд түүний нэр хүнд алуурчин гэж хэлэгдэж, нэр хүнд нь унасан. Удаа дараа хийгээгүй хэргийнхээ төлөө шүүх хуралдаанд орж сэтгэл санаагаар унаж байсан болохоор сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа.

*******. Хууль бусаар ял эдэлж байхдаа олон төрлийн эрхээ хязгаарлуулж байсан. Тийм учраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэсэн заалтыг үндэслэн цагдан хоригдож байх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1*******0 *******00 төгрөг байсан учир цагдан хоригдсон *******88 хоногоор үржүүлж 68 515 200 төгрөг, нийт 179 015 200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Алтай би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч Б.******* нь Прокурор, мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас *******88 цагдан хоригдсон хохирол, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны хохирол гэж төрөөс нийт 179 015 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжилсэн мөнгө нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого гэж 7 500 000 төгрөг яригдаж байгаа гэтэл Ц.Галсангийн малыг маллаж сард 300 000 төгрөгийн орлого олдог байсан нь нотлогдохгүй байна. Иргэний хэрэг Ц.Галсанг гэрчээр оруулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хойшилсон байдаг. Ц.Галсанг хаана байгааг тодорхойлж чадаагүйгээс гаргасан хүсэлтээсээ татгалзсан мөртлөө ганц өгүүлбэрээр бичсэн энэ тодорхойлолтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэх нь учир дутагдалтай юм. Сэтгэл санааны хохирол гэж 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний нэр төр, алдар хүндийг ямар байдлаар хэрхэн гутаасан, бусдад дарамтлуулсан доромжлуулсан тохиолдолуудыг эрх бүхий хуулийн байгууллагад хандаж байсан талаар шалгаж тогтоолгосон нотлох баримт алга. Сэтгэл санааны хохирлын мөнгийг юугаар үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар тохиолдолд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан байдаг. Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.******* дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт Иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурорын гэм буруугаас үл хамааран төр арилгана гэж заасан байдаг. Энэ хоёр зохицуулалтаас үзэхэд ямарваа нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэх нь харагдаж байна. Иймд мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаа явагдаагүй учраас иргэнд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд хууль зүйн зохицуулалт дутуу, төрөөс мөнгө гаргуулах ажиллагаанд хувийн сонирхлын үүднээс хандах магадлал бас байдаг. Ийм учраас иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлэн дүгнэж шийдвэр гаргах нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож төрд ашигтайгаар шийдэж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нямсүрэнгээр дамжуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 179 015 200 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.8 дугаар зүйлийн 1-т заасны дагуу мөн хуулийн *******5.8 дугаар зүйлийн 3, 6-д заасан хугацааны дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын төрөөс дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. Түүнчлэн гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар прокурор төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг Дорнод аймгийн Цагдаагийн газар болон Прокуророос нэхэмжлэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүн амний хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцож, улмаар яллаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн боловч шүүх цагаатгах тогтоол гаргаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх нь сэргэж байгаа бөгөөд түүнд учирсан гэм хорын хохиролд нийт 179 015 200 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газар нь ******* нь 2011 оны 9 сарын 28-ны орой тус аймгийн Дашбалбар сумын төвөөс Хүлэг-150 маркийн дугааргүй мотоциклтой гарч, 2012 оны 02 сарын 05-ны өдөр тус сумын Номинт баг, Зааны овоо гэх газраас нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд *******ын *******г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт 2012 оны 02 сарын 1*******-ний өдөр сэжигтнээр тооцон 2012 оны 02 сарын 16-ны өдрөөс эхлэн сэжигтнээр, 2012 оны 02 сарын 28-ны өдрөөс яллагдагчаар тус тус цагдан хорьж, улмаар Б.*******д сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар өөрчилж яллагдагчаар татсан гэх үндэслэлээр 2013 оны 6 сарын 06-ны өдөр суллан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авчээ.

Улмаар бусдын бие махбодид хүнд гэмт санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Дорнод аймаг дахь Сум дундын шүүх хянан хэлэлцээд 2013 оны 12 сарын 0*******-ний өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, дахин Прокуророос яллах дүгнэлт үйлдэн 201******* оны 2 сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлснийг Сум дундын 10 дугаар шүүх 201******* оны 3 сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд №58 дугаартай цагаатгах тогтоолоор Б.******* нь хохирогч *******ын бие махбодид санаатай хүнд гэмт учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /хуучнаар/ 2******* дүгээр зүйлийн 2*******.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Б.*******гийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн *******5.1 дүгээр зүйлийн 1, *******5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.2 дугаар зүйлийн 1-т зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн *******98 дугаар зүйлийн *******98.*******-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулиудад тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******г 2012 оны 02 сарын 1*******-ний өдрөөс эхлэн хууль бусаа сэжигтэн, яллагдчаар татсан, мөн өдрөөс эхлэн 2013 оны 6 сарын 06-ний өдрийг хүртэл нийт *******88 хоног цагдан хорьсон, мөн өдрөөс эхлэн 201******* оны 3 сарын 19-ний өдрийг хүртэл бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас түүнд учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорыг 179 015 200 төгрөг гэж тодорхойлохдоо хууль бусаар цагдан хоригдсон *******88 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1*******0 *******00 төгрөгөөр тооцон 68 515 200 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт мөрдөгдөж, шалгагдсан үеэс буюу 2012 оны 02 сараас 201******* оны 03 сарыг дуустал ажилгүй байсан нийт 25 сарын хугацаанд авах байсан цалин хөлсийг нэг сард 300 000 төгрөгөөр тооцон 7 500 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 3 000 000 төгрөг гэж тус тус хуваажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.******* нь дээрх эрүүгийн хэрэгт нийт *******88 хоног цагдан хоригдсон байх ба тэрээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж эхлэх үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх боловч хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцон олгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.*******гийн 2012 оны 02 сарын 1*******-ний өдрөөс 2013 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт *******88 хоногийг тухайн үед буюу 2011 оны ******* сарын 05-ны өдрөөс 2013 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1*******0 *******00 төгрөгийг нэг сард ногдох ажлын 21,5 хоногт хуваахад /1*******0 *******00:21,5/ нэг хоногт 6 530 төгрөг ногдож байх ба үүнийг цагдан хоригдсон *******88 хоногт үржүүлж 3 186 6*******0 /6530********88/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай *******5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т зааснаар нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн хууль бусаар цагдан хоригдсон *******88 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1*******0*******00 төгрөгөөр тооцон 68 515 200 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлээ ...2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан ...цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч тооцно гэж заасныг жишиг болгож цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1*******0 *******00 төгрөгөөр тооцсон гэж тус тус тайлбарлажээ.

Гэвч Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан зохицуулалт нь торгох ялаар шийтгүүлж буй этгээдийн төлбөл зохих төлбөрөөс цагдан хоригдсон хоногийг хасахын тулд хэрэглэдэг зарчим бөгөөд уг зарчмыг хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон хугацааны хохирлын хэмжээг тодорхойлоход баримтлах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн хууль бусаар цагдан хоригдсон хохиролд нэхэмжилсэн 68 515 200 төгрөгөөс 3 186 6*******0 төгрөгийг хангаж, үлдэх 65 328 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж эхэлсэн цагаас эхлэн өмгөөлөгч З.Нямсүрэнг өмгөөлөгчөөр сонгон авч хууль зүйн туслалцаа авч байсан байх ба түүнд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд нийт 3 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.6-д зааснаар 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

3.Нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн онц хүн болон хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар *******88 хоног хууль бусаар цагдан хоригдсон, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.*******гийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн ангилал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 96 дугаар зүйлийн 96.1 гэх хоёр зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар хоёр жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан цагдан хорих болон бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан хугацаа зэрэг түүний сэтгэл санаанд учирсан үр дагаварыг харгалзан сэтгэл санаанд учирсан хохиролд 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 50 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

*******. Нэхэмжлэгч нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдахаас өмнө Дорнод аймгийн Дашбалбар суманд иргэн Ц.Галсангийн 200 гаруй адууг маллаж, сард 300 000 төгрөгийн хөлс авдаг байсан бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдсан 2012 оны 02 сараас 201******* оны 03 сарыг дуусталх хугацаанд нийт 7 500 000 төгрөгийн орлого олох байсан гэж 7 500 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т зааснаар хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөх тухай зохицуулжээ.

Гэвч нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө Дорнод аймгийн Дашбалбар суманд иргэн Ц.Галсангийн 200 гаруйг адууг хөлсөөр ажиллах гэрээний дагуу маллаж, сард 300 000 төгрөгийн хөлс авдаг байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул 25 сарын хугацаанд олох байсан орлогод нэхэмжилсэн 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Ц.Галсангийн гарын үсэг, хувийн тэмдэг бүхий 2017 оны 9 сарын 09-ний өдрийн Б.******* нь түүний адууг маллаж байсныг тодорхойлсон агуулга бүхий бичиг нь бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй баримт байх тул шүүх уг бичгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******0.2-т зааснаар шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ц.Галсанг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх хангасан боловч түүний оршин суух газрын хаяг тодорхойгүйгээс Ц.Галсанг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ нэхэмжлэгчийн төлөөлөгч нь татгалзсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор С.Алтай шүүх хуралдаанд ...мөрдөн байцаагч, прокурор нь Б.*******г эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэх хангалттай нотлох баримтын үндсэн дээр хууль заасны дагуу шалгаж, сэжигтнээр болон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаагч, прокурорын хийсэн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Хуульд заасан хэрэг хянан шийлэрлэх ажиллагаа хууль бус явагдсан тохиолдолд л иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, түүнд учирсан хохирлын асуудал яригдана. Иймд хууль бус ажиллагаа огт байхгүй тул төрөөс хохирол гаргуулах боломжгүй гэж тайлбар гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1*******-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.1 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл яллагдагч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах тул энэ талаарх прокурорын тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөрт 3 186 6*******0 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 3 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг буюу нийт 56 186 6*******0 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122 828 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонжаргал, Б.******* нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хүргүүлсэн боловч тэд шүүх хуралдааныг өөрсдийн эзгүйд явуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр төрийн нэрийн өмнөөс прокурор оролцсон тул тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 13******* дүгээр зүйлийн 13*******.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, *******98 дугаар зүйлийн *******98.*******-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 56 186 6*******0 / тавин зургаан сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 122 828 560 /нэг зуун хорин хоёр сая найман зуун хорин найман мянга таван зуун жар/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр *******1.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах хугацаанд шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Ш.АЛТАНЦЭЦЭГ