Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/05200

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 24

101/ШШ2023/05200

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б******* ******* овогт С******* Д******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байранд байрлах, ******* ХХК /регситрийн дугаар *******/-д холбогдох

 

Өөрийн эзэмшил газар дээр байрлах гэр болон контейнэрийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Д******* нь дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар дүүргийн 20 хороо ам Их цуурай хаягт байрлах 700 мкв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр газар эзэмших эрхийн 3 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлтийн9 дугаар бүртгүүлсэн. Өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч ******* ХХК нь миний эзэмшил газар дээр гэр барьж, контейнэр байршуулсан байх тул хуулийн дагуу эзэмшдэг газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах, эзэмших боломжгүй боллоо. ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож гэр контейнерийг зайлуулж газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, гэр болон контейнэрт байсан хүмүүс бид газар чөлөөлөх эсэхийг мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Манай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу гарч байгаа тул Газрын тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам үйлчлэхгүй.

Иймд ******* ХХК-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас С.Д******* миний бие газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул газар дээр байрлах гэр болон контейнэрийг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь өөрийн эзэмшил болон газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан газар дээр төслийн үйл ажиллагаа явуулдаг. С.Давгын эзэмшлийн газар дээр манай байгууллага нь байгууламж бариагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар манай байгууллага нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр байгууламж барьсан тухай үйл баримт тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан бөгөөд 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх байсан тул мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Давгын иргэний үнэмлэх, 3 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай захирамж, хавсралт, газрын төлбөр төлсөн газрын кадастрын систем, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, итгэмжлэл, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын сансарын зургийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, хариуцагчийн хариу тайлбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16/1097 дугаартай албан бичгээр дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт, Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын карт, С.Давгын гаргасан өргөдөл, газар зохион байгуулагч Д.О тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, С.Давгын иргэний үнэмлэх, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 3 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16/1128 дугаартай албан бичгээр 1 хуудас сансарын зургийг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан өөрийн эзэмшлийн дүүрэг, 20 дугаар хороо, ам Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, 700 мкв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн9 дугаарт бүртгэгдсэн газар дээр байрлах гэр болон контейнерийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч ******* ХХК нь С.Давгын эзэмшлийн газар дээр манай байгууллага ямар нэгэн барилга байгууламж бариагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх тул мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамжийг үндэслэн дүүрэг, 20 дугаар хороо, ам Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 700 мкв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, эрхийн улсын бүртгэлийн9 дугаарт бүртгэгдсэн 3 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр С.Д*******д олгогджээ.

 

Үүнээс өмнө 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

3б. дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий 700 мкв талбайтай, болон /урт 46.06/, Х-651811.80 болон /урт 15.50/, Х-651824.14 болон /урт 45.15/, Х-651796.81 болон /урт 15.50/ координаттай газрын кадастрын зургийг С.Д*******д олгосон байна.

 

3в. дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16/1128 дугаартай албан бичгээр ******* ХХК-ийн Хадат вилла-3 төслийг хэрэгжүүлж буй тус дүүргийн 35 дугаар хороо, ам Их цуурайд байрлах иргэн С.Давгын нэр дээр бүртгэлтэй нэгж талбар бүхий газар нь уг төслийн аль хэсэгт байршилтай байгааг харуулсан сансарын зургийг нотлох баримтаар ирүүлсэн ба зургаас үзвэл нэхэмжлэгч С.Давгын эзэмшлийн газарт хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн гэр, контейнер байршсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Дээрхээс дүгнэвэл хариуцагч ******* ХХК нь Хадат вилла-3 төслийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч С.Давгын эзэмшлийн нэгж талбарын бүхий газарлуу орж, өөрийн компанийн кемпийг байрлуулах зорилгоор гэр болон контейнерийг барьж, хашаалан С.Давгын газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар луу орж ямар нэгэн барилга байгууламж бариагүй, гэр болон контейнерийг байрлуулаагүй гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.Давгын өөрийн эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч ******* ХХК нь саад болж байх тул энэхүү саадыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

Харин хариуцагч ******* ХХК-ийн эзэмшил хууль ёсных болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7. Хариуцагч нь маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах талаар ямар нэгэн маргаан гаргаж, эрх бүхий байгууллагад хандсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн асуудал нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга гэж заасан үндэслэлд хамаарахгүй, тодруулбал мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Давгын эзэмшлийн дүүрэг, 35 дугаар хороо /хуучнаар 20 дугаар хороо/, ам Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 700 мкв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газар дээр байгаа хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн гэр болон контейнер /кемп/-ийг албадан чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ