Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/83

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4,36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.6 дугаар зүйлээс 36.8,10, 37.1 дүгээр зүйл, 37.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэдээ  овогт Чулууны Түвшинжаргалыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Бүргэдээ овогт Чулууны Түвшинжаргалыг 350 / гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Ч.Түвшинжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус   дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Ч.Түвшинжаргалын өмчлөлийн 1 ширхэг зурагт битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5/05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС