Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/01314

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/01314

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Д овогт Ж-ийн Б /РД:***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Г-ийн Б /РД:***/,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 92,321,515 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэл: 25,866,715 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Б-өд холбогдуулан 92,321,515 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Г.Б-өд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тооцоо хийхэд 805,670,300 төгрөгийг бараа хүлээлгэн өгч, төлбөрөөс 179,649,875 төгрөгийг дансаар, 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 533,321,515 төгрөгт хүнсний барааг Г.Б-өөс төлбөрт авсан. Үлдэгдэл нь 92,321,515 төгрөгийг төлөхгүй хохироож байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн үлдэгдэл төлбөр болох 92,321,515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах тайлбарыг гаргав. Үүнд: 2015 оноос хойш бид хоёр хамтран ажилласан. Миний оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Э.Б худалдан борлуулдаг байсан. 2017 онд тооцоо нийлэхэд 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гарын үсэг зурах болоход 3,000,000 биш 5,000,000 байна гэсэн. Би 5,000,000 төгрөгийг төлөхөд, энэ хүн 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна гэсэн. Дараа нь 13,000,000 төгрөгийг өглөгтэй юм байна гээд тооцоо зөрсөн. Илүү төлсөн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ж.Б-д холбогдуулан илүү төлсөн 25,866,715 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1. Ж.Б-тай 2015 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлж ирсэн бөгөөд барааны төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, дансаар, бараагаар харилцан тооцож хийж ирсэн. Миний бие Ж.Б-аас 2015 онд 17,043,000 төгрөгийн, 2016 онд 389,611,240 төгрөгийн, 2017 онд 320,820,370 төгрөгийн, нийт 727,474,610 төгрөгийн барааг авсан бөгөөд үүний төлбөрт Ж.Б-ы Хаан банк дахь *** тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 118 удаагийн үйлдлээр 182,923,765 төгрөгийг шилжүүлсэн. 570,417,560 төгрөгийн барааг Ж.Б-д өгсөн. Нийт 753,341,325 төгрөг болж байх тул Ж.Б-д 25,866,715 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд илүү төлсөн 25,866,715 төгрөгийг Ж.Б-аас буцаан гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах байдлаар татгалзлаа тайлбарлав. Үүнд: Г.Б сөрөг нэхэмжлэлдээ 2015 онд 17,043,000 төгрөгийн, 2016 онд 389,611,240 төгрөгийн, 2017 онд 320,820,370 төгрөгийн нийт 727,474,610 төгрөгийн бараа авсан гэжээ. Гэтэл 2016 оноос хойшхи нийлүүлэлтийн баримт, Г.Б-ийн над руу явуулж байсан баримт зэргээр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805,670,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнээс 2015 онд 8 баримтаар нийт 19,959,530 төгрөг, 2016 онд 91 баримтаар 405,233,840 төгрөг, 2017 онд 93 баримтаар 380,476,930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Г.Б нь 2015 оны 2 удаагийн нийлэлтийн баримтаар 2,458,400 төгрөгийг, 2016 оны 6 удаагийн баримтаар 14,284,200 төгрөгийн, 2017 онд 14 удаагийн нийлүүлэлтийн 59,243,800 төгрөг, 2015 оноос 2017 он хүртэл сүүлийн баримт хүртэл үнийн зөрүү 2,463,800 төгрөг болж нийт 78.449.700 төгрөгийг орхигдуулан шүүхэд баримт гаргаж өгөлгүй, үнийн дүн зөрүүтэй зэргээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Б-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 25,866,715 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн акт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.04.01-ний өдрийн албан тоот, 2018.06.06-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2015.12.21-2017.08.24-ний өдөр хүртэлх хариуцагчаас нийлүүлсэн барааны 80 ширхэг зарлагын падаан, 2015.11.28-2017.06.22-ний өдөр хүртэлх нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааны 189 ширхэг зарлагын падаан, нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааны баримтын жагсаалт, хариуцагчаас нийлүүлсэн барааны болон шилжүүлсэн мөнгөний баримтын жагсаалт, Ж.Б И.Б.Э.Ц ХХК-тай тооцоо нийлсэн акт, 2016.03.01-ний өдрийн Ж.Б, Г.Б нарын тооцоо нийлсэн акт, 2016.08.26-ны өдрийн 03 тоот А.Х ХХК-тай тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.12-ны 1994 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дүгээр тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын 2018.10.31-ний өдрийн 1/1778 тоот хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018.10.08-ны өдрийн 5/1025 тоот хариу мэдэгдэх хуудас, хариуцагчаас нийлүүлсэн барааны 12 ширхэг зарлагын падаан, 2017 онд нэхэмжлэгчээс авсан 320,820,370 төгрөгийн 27 ширхэг зарлагын падаан, 2015 онд нэхэмжлэгчээс авсан барааны 17,043,000 төгрөгийн 6 ширхэг зарлагын падаан, 2016 онд нэхэмжлэгчээс авсан барааны 389,611,240 төгрөгийн 85 ширхэг зарлагын падаан, нэхэмжлэгчид нийлүүлсэн барааны 51 ширхэг зарлагын падаан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019.06.27-ны өдрийн 3180 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хариуцагчийн Хаан банкны *** тоот дансны 2015.11.01-2017.12.31-ний өдрийг хүртэлх хуулга, 2017.06.29-ний өдрийн зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ, Г.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2017.04.06-ны өдөр Г.Б-өөс Ж.Б-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчид бараа өгсөн 8 ширхэг зарлагын падаан зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

7. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр *** ХХК-иар 2019.11.07-ны өдрийн 158/2019 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн фэйсбүүк хаягаар хариуцагчтай харилцсан мессенжер чатад үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, хариуцагч талын хүсэлтээр *** ХХК-иар 2020.04.16-ны өдөр 99/2020 тоот шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр *** ХХК-иар 2023.10.24-ний өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч Ж.Б-ы үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч Г.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Б-өд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тооцоо хийхэд 805,670,300 төгрөгийг бараа хүлээлгэн өгч, төлбөрөөс 179,649,875 төгрөгийг дансаар, 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 533,321,515 төгрөгт хүнсний барааг Г.Б-өөс төлбөрт авсан. Үлдэгдэл нь 92,321,515 төгрөгийг төлөхгүй хохироож байх тул гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2015 оноос хойш бид хоёр хамтран ажилласан. Миний оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Э.Б худалдан борлуулдаг байсан. 2017 онд тооцоо нийлэхэд 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гарын үсэг зурах болоход 3,000,000 биш 5,000,000 байна гэсэн. Би 5,000,000 төгрөгийг төлөхөд, энэ хүн 8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна гэсэн. Дараа нь 13,000,000 төгрөгийг өглөгтэй юм байна гээд тооцоо зөрсөн. Илүү төлсөн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.Б-тай 2015 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлж ирсэн бөгөөд барааны төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, дансаар, бараагаар харилцан тооцож хийж ирсэн. Миний бие Ж.Б-аас 2015 онд 17,043,000 төгрөгийн, 2016 онд 389,611,240 төгрөгийн, 2017 онд 320,820,370 төгрөгийн, нийт 727,474,610 төгрөгийн барааг авсан бөгөөд үүний төлбөрт Ж.Б-ы Хаан банк дахь *** тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 118 удаагийн үйлдлээр 182,923,765 төгрөгийг шилжүүлсэн. 570,417,560 төгрөгийн барааг Ж.Б-д өгсөн. Нийт 753,341,325 төгрөг болж байх тул Ж.Б-д 25,866,715 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд илүү төлсөн 25,866,715 төгрөгийг Ж.Б-аас буцаан гаргуулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргасан: Г.Б сөрөг нэхэмжлэлдээ 2015 онд 17,043,000 төгрөгийн, 2016 онд 389,611,240 төгрөгийн, 2017 онд 320,820,370 төгрөгийн нийт 727,474,610 төгрөгийн бараа авсан гэжээ. Гэтэл 2016 оноос хойшхи нийлүүлэлтийн баримт, Г.Б-ийн над руу явуулж байсан баримт зэргээр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805,670,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнээс 2015 онд 8 баримтаар нийт 19,959,530 төгрөг, 2016 онд 91 баримтаар 405,233,840 төгрөг, 2017 онд 93 баримтаар 380,476,930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Г.Б нь 2015 оны 2 удаагийн нийлэлтийн баримтаар 2,458,400 төгрөгийг, 2016 оны 6 удаагийн баримтаар 14,284,200 төгрөгийн, 2017 онд 14 удаагийн нийлүүлэлтийн 59,243,800 төгрөг, 2015 оноос 2017 он хүртэл сүүлийн баримт хүртэл үнийн зөрүү 2,463,800 төгрөг болж нийт 78.449.700 төгрөгийг орхигдуулан шүүхэд баримт гаргаж өгөлгүй, үнийн дүн зөрүүтэй зэргээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан. Г.Б-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 25,866,715 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тооцоо нийлсэн акт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.04.01-ний өдрийн албан тоот, 2018.06.06-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2015.12.21-2017.08.24-ний өдөр хүртэлх хариуцагчаас нийлүүлсэн барааны 80 ширхэг зарлагын падаан, 2015.11.28-2017.06.22-ний өдөр хүртэлх нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааны 189 ширхэг зарлагын падаан, нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааны баримтын жагсаалт, хариуцагчаас нийлүүлсэн барааны болон шилжүүлсэн мөнгөний баримтын жагсаалт, Ж.Б И.Б.Э.Ц ХХК-тай тооцоо нийлсэн акт, 2016.03.01-ний өдрийн Ж.Б, Г.Б нарын тооцоо нийлсэн акт, 2016.08.26-ны өдрийн 03 тоот А.Х ХХК-тай тооцоо нийлсэн акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.12-ны 1994 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.14-ний өдрийн 001/ХТ2019/00209 дүгээр тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын 2018.10.31-ний өдрийн 1/1778 тоот хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018.10.08-ны өдрийн 5/1025 тоот хариу мэдэгдэх хуудас, хариуцагчаас нийлүүлсэн барааны 12 ширхэг зарлагын падаан, 2017 онд нэхэмжлэгчээс авсан 320,820,370 төгрөгийн 27 ширхэг зарлагын падаан, 2015 онд нэхэмжлэгчээс авсан барааны 17,043,000 төгрөгийн 6 ширхэг зарлагын падаан, 2016 онд нэхэмжлэгчээс авсан барааны 389,611,240 төгрөгийн 85 ширхэг зарлагын падаан, нэхэмжлэгчид нийлүүлсэн барааны 51 ширхэг зарлагын падаан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019.06.27-ны өдрийн 3180 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хариуцагчийн Хаан банкны *** тоот дансны 2015.11.01-2017.12.31-ний өдрийг хүртэлх хуулга, 2017.06.29-ний өдрийн зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ, Г.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205030324 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2017.04.06-ны өдөр Г.Б-өөс Ж.Б-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчид бараа өгсөн 8 ширхэг зарлагын падаан, Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийн 2019.11.07-ны өдрийн 158/2019 тоот шинжээчийн дүгнэлт, зохигчдын мессенжер чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийн 2020.04.16-ны өдөр 99/2020 тоот шинжээчийн дүгнэлт Их монгол хөлөг аудит ХХК-ийн 2023.10.24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Б-өд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл бараа нийлүүлж, хариуцагч Г.Б төлбөрийг дансаар шилжүүлэх болон бараа нийлүүлэх замаар төлж байжээ.

8. Талууд харилцан тооцоо нийлээгүйн улмаас маргаж, нэг нь дутуу төлсөн, нөгөө нь илүү төлсөн гэж тус тус шаардлага гаргасан.

9. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

10. Шүүхээс талуудын хэрэгт гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримтыг бүрэн үндэслэн шийдвэрлэх боломжгүй буюу зарим тооцоо нийлсэн актад нэг талын гарын үсэг байхгүй, хэргийн оролцогч биш этгээдийн тэмдэг дарагдсан, хэн алины нийлүүлсэн барааны зарлагын падаан санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй, худалдан авагч, худалдагч тал зөрүүтэй, хүлээн авагчийн гарын үсэггүй, баримт засвартай байх тул баримт дээр түшиглэж, талуудын өглөг авлагын тооцох боломжгүй байна.

11. Харин шүүхээс шинжээчээр томилогдсон аудитын байгууллага нь зарлагын падаан, дансны хуулгыг баримтлан дүгнэлт гаргахад зохигчид уг дүгнэлтийн талаар маргаагүй тул шүүхээс Ай Жэй Эй Эйч аудит ХХК, Их монгол хөлөг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хооронд нь харьцуулж, тооцоолол хийх замаар хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Учир нь дахин шинжээчээр томилогдсон Их Монгол хөлөг аудит ХХК нь хариуцагчаас нэмж өгсөн 60,015,000 төгрөгийн падааныг тооцоонд оруулж, нийлүүлсэн бараа гэж тооцоо гаргасан ба уг падаан дотор 2016.12.08-ны өдрийн 1,116,000 төгрөгийн падаан давхар тооцогдсон байна. Мөн өмнөх шинжээчийн дүгнэлтээр 37,505,000 төгрөгийн барааг нэхэмжлэгч Ж.Б хүлээн аваагүй гэж маргасан тул хариуцагчийн нийлүүлсэн бараанаас хасаж тооцсон бөгөөд дахин шинжилгээ хийхэд шинжээч энэ барааг нийлүүлсэн гэж дүгнэжээ.

14. Гэвч шүүхээс уг зөвшөөрөхгүй маргасан 37,505,000 төгрөгийн падааныг хасаж тооцох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь 37,505,000 төгрөгийн падаан дотор А.Х ХХК-ийн 2016.04.03-ны өдрийн 2,328,000 төгрөг, 2016.04.11-ний өдрийн 5,760,000 төгрөг, 2016.05.29-ний өдрийн 12,984,000 төгрөг, 2016.10.13-ны өдрийн 11,825,000 төгрөгийн падаан орсон байх бөгөөд А.Х ХХК-тай 2016.08.26-ны өдөр хийсэн 03 тоот тооцоо нийлсэн актад эдгээр падааны талаар нийлээгүй байх бөгөөд хариуцагч нь өөр бусад байдлаар бараа нийлүүлсэн гэдгээ нотлоогүй тул энэхүү падаанаар хариуцагчийг нэхэмжлэгчид бараа хүлээлгэн өгсөн гэж дүгнэх боломжгүй байна. Мөн талуудын тооцоонд орсон, хүлээн зөвшөөрч байгаа баримтаар 2016.07.05-нд хариуцагчаас 10,260,000 төгрөгийн ургамлын тос, 2016.07.08-нд 3,780,000 төгрөгийн ургамлын тос нийлүүлсэн байтал 2016.07.06-нд 9,000,000 төгрөгийн ургамлын тос, 2016.07.07-нд 23,760,000 төгрөгийн ургамлын тос нийлүүлсэн баримтыг хариуцагч нэмж гарган, үүнд талууд маргаж, хариуцагч өөр бусад байдлаар нотлоогүй, ийм хэмжээний тосны баримтыг өмнөх шинжээчийн дүгнэлт гаргахад гаргаж өгөөгүй нь эргэлзээ төрүүлж байх тул Их монгол хөлөг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хариуцагчийн ирүүлсэн баримтаар тооцсон 60,015,000 төгрөгөөс давхардсан 1,116,000 төгрөг, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөөгүй гэх 37,505,000 төгрөгийн падааныг хасаж тооцлоо.

15. Их монгол хөлөг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг 801,292,440 төгрөгийн барааг, 2,337,600 төгрөгийг дансаар хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагчаас 180,545,950.70 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлж, 37,055,855 төгрөгийн барааг х тэмдэгээр хаасан буюу бэлнээр төлж, 524,879,560 төгрөгийн бараа хүлээлгэн өгч, зөрүү 43,921,644.30 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

16. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бөөс 43,921,644.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,399,870.70 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Хариуцагч Г.Б-ийн сөрөг нэхэмжлэл нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлбөр төлсөн тул буцаан гаргуулах тухай шаардлага байсан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүнийг төлбөр дутуу төлсөн гэж мөнгө гаргуулж шийдвэрлэсэн учир сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

18. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Б-ийн гаргасан илүү төлсөн 25,866,715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

19. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шинжээчийн зардлыг зохигчдоос тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэлээ.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 377,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б-өөс 43,921,644.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,399,870.70 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Г.Б-ийн 25,866,715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,380 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,283 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 377,558 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б нараас 3,300,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, А.Ж.Э.Э.Э.А ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ