Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

                                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                        зүйлийн 1.4-т  заасныг  удирдлага болгон                                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар арван хоёр /12/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доржсүрэнг таван /5/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Доржсүрэнд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Доржсүрэнд оногдуулсан таван /5/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Доржсүрэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны  1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.                                             .

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

          ШҮҮГЧИД                                                       Т.ЖАРГАЛСАЙХАН 

                                                                                                                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ