| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 148/2021/00111/И |
| Дугаар | 135/ШШ2023/01044 |
| Огноо | 2023-08-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2023/01044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 148/2021/00111/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* хэсэг, ******* оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* оршин суух, овогт ,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, сум, баг, хэсэг, оршин суух овогт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, оршин суух овогт ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ******* хороолол, байр, оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, хэсэг, ******* оршин суух овогт ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ******* хороолол, байр, оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, хэсэг, ******* оршин суух овогт ,
Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, мөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай гуравдагч этгээд Т., Т. нарын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., түүний өмгөөлөгч П.Батжаргал,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., Т. нарын өмгөөлөгч Г.Хишигсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь нөхөр П. 1997 онд анх танилцаж 1999 онд том охин Т. төрсөн. Тэр цагаас хойш хадам аав Б., хадам ээж Д. нартай хамт хорь гаран жил хамт амьдарсан. Миний нөхөр П. нь 2011 оны 06 дугаар сард ослын улмаас нас барсан. Бидний хамтын амьдралын хугацаанд охин Т. хүү Т. нар төрсөн. Би 2015 онд нэг охин гаргасан. Нөхрөө нас барсны дараа ч мөн хадам аав, хадам ээж нартай хамт амьдарч байсан. Хадам ээж маань 2013 нас барсан. Хадам аав маань 2020 оны 10 дугаар сард нас барсан. ******* компанийг хадам аав бид хоёр тавь тавин хувь эзэмшдэг. Энэ компани нь хоёр хүүхдийн маань хөрөнгө гэж байнга ярьдаг байсан мөн орж гарсан хүнд ч тэгж хэлдэг байсан. Хадам аавыг нас барсны дараа нөхөр П. ах болох П. компанийн дүрэм, гэрчилгээг өг гэж надаас шаардахад нь компанийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэдгийг тайлбарлаж байсан боловч 2020 оны намар Өгөөж гурил компанитай тооцоогоо нийлэхээр очиход чамд өгөх боломжгүй П. өвлөх эрхийн гэрчилгээ гаргаад ирсэн. Битгий өгөөрэй гэж хэлсэн гээд тооцоо нийлээгүй... гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн овогтой нь нотариатын газар хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ ******* компанийн 50 хувийн хувьцаа хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан. Өвлөх хүсэлтийг үндэслээд нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх заавар, иргэний хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтын шалгасан. Бичиг баримтыг шалгахад Талийгаач Б., Д. нар нь 1963 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэсэн байсан. Д.ын хэдэн хүүхэд төрүүлсэн эсэх лавлагаа дээр 11 хүүхэд төрүүлсэн гэж байсан. 11 хүүхдээс 4 хүүхэд нь нас барсан байдаг. Тухайн нас барсан хүмүүсийн нас барсны гэрчилгээг авсан. Үлдсэн хууль ёсны өвлөгч нар нь 7 хүүхэд байсан. 7 хүүхдээс П.тоо аавын хувьцаа хөрөнгийг өвлүүлье гэсэн өвлөх хүсэлтээсээ татгалзсан өргөдлүүдийг хавсаргасан байсан. Тухайн баримтуудыг үндэслээд иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу П.т өвлөх эрхийн гэрчилгээг холбогдох хуулийн дагуу гаргасан. Нэхэмжлэгч гэрээслэл яриад байх шиг байна. ******* компани нь 2 гишүүнтэй компани байсан. 50 хувийг нь Л. 50 хувийг нь талийгаач Б. эзэмшиж байсан. 50 хувьд нь тооцогдох өвлөх эрхийн асуудал яригдаж байгаа. Өвлөх эрхийн асуудал дээр иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан өвлөгч нарыг ярина. 50 хувийн хувьцааг ач Т., Т. нар өвлөх эрхтэй яагаад гэвэл тухайн үед хадам аав маань манайд амьдарч байсан. Энэ үйл ажиллагааг бид нар хамтарч эрхэлж байсан. Мөн тэмдэглэлийн дэвтэр дээр болон таньж мэддэг хүмүүстээ энэ хөрөнгө бол миний ач, зээ нарын хөрөнгө юм гэдэг байдлаар энэ хөрөнгийг өвлөх эрхтэй субъект гэдгээр ойлгоод байгаа юм шиг байна. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг нотариат гэрчлэхдээ яадаг вэ? гэхээр үйлчлүүлэгч өөрийн бичгээр гаргасан гэрээслэлийг нотариатын газар гэрчлүүлдэг. Нотариатын газар тухайн үйлдлийг гэрчлэхдээ гэрээслэгчийн гараар бичсэн гэрээслэлийг холбогдох бичиг баримтын үндэслээд гэрээслэлийг гэрчлээд тухайн гэрээслэлийг нотариатын танхимд хадгалуулдаг. Гэрээслэгч нас барсан тохиолдолд гэрээслэл хүлээн авагчийн гэрээслэлийг задалж байгаад өвлөх эрхийн гэрчилгээг олгодог. Нэхэмжлэгч тал тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн бичвэр үгийг гэрээслэл гэж ойлгоод байх шиг байна. Гэрээслэл өв залгамжлал хоёр бол өөр. Бичгийн нотлох баримтаар гэрээслэл бол хууль зүйн хүчин төгөлдөр биш. Баримтаар өвлөх субъект болно гэдэг ойлголт бол хуульд байхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч нар байгаа тохиолдолд тэр бичвэрээр бид хууль ёсны өвлөгч гэж нэхэмжлэл гаргаад байдаг. Субъектийн хувьд нэхэмжлэгч талыг өвлөгч биш гэж үзэж байгаа. Нотариатч хуулийн дагуу хуульдаа захирагдаж холбогдох нотлох баримтыг авсны үндсэн дээр тухайн үйлдлийг гэрчилсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч нар ямар нэгэн маргаан гараагүй байхад дараагийн өвлөгч нар тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн бичвэрийг гэрээслэл хэлбэрээр өв залгамжлах гэдэг асуудал нь хууль зүйн хувьд байхгүй, ойлгомжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хуралдааны явцад талуудын болон шүүх хуралдааны даргалагчийн асуусан асуултад хариулаад явъя.
Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг үндэслээд энэхүү хэрэг маргаан анхан шатны шүүхээр дахин хянагдаж байгаа. Тухайн бичвэр дээр байгаа энэ хоёртоо аавынх нь үлдээсэн компанийг гарт нь атгуулахын төлөө зүтгэж байна гэснийг гэрээслэл мэтээр ойлгож энэ бичвэрт бид хууль ёсны өвлөгч юм гэсэн хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж байгаа. Тухайн үед ямар утгаар бичиж байсныг мэдэхгүй байна. Хэрвээ өөрийн 50 хувийг өөрийн үр хүүхдүүд биш ач, зээ нартаа өвлүүлнэ гэж байгаа бол гэрээслэл үйлдүүлээд нотариатаар гэрчлүүлээд нотариатын танхимд хадгалуулаад улсын бүртгэлийн газарт тэмдэглэгээ хийлгэх ёстой. Бие даасан шаардлага хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бол 93 дугаар тоот өвлөх эрхийн гэрчилгээг бид нар өвлөгч мэтээр хүчингүй болгож байгаа үндэслэл нь хууль зүйн хувьд тохиромжгүй байна. Иймд бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. ******* компанийн 50 хувийг П.т өвлүүлсэн. Т. Т. нарын гаргаж өгсөн компанийн тамгатай баримтыг хуурамч гэж үзэж байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т. болон Т. бид хоёр аав , ээж Л. нарын үр хүүхдүүд. Бид ээж аавын хамт өвөө Б., эмээ Д. нартай нас барах хүртэл нь 21 жил цуг амьдарсан. Өвөө маань амьд ахуйн цагтаа би үр хүүхдүүдээ өв хөрөнгийг нь бэлдээд өгсөн. Энэ компани танай аавын чинь компани миний 2 хүүхдэд ирэх ёстой гэж ярьдаг байсан. Өвөө нас барахынхаа өмнө надад өөрийнх нь захиас гээд энэ тэмдэглэлийн дэвтрийг үлдээсэн. Энэ тэмдэглэлийн дэвтэр дээрээ юу гэж бичсэн бэ? гэхээр өвгөн би хүүгийнхээ охин хүү хоёрыг эрүүл саруул өсөж аж амьдралын захад хүрэхэд нь ээжид нь тусалж энэ хоёртоо аавынх нь үлдээсэн компанийг гарт нь атгуулахын төлөө зүтгэж байна. Миний хоёр ачид авга ах нар тусална. Өвөөгийнх нь хийж тусалж амжаагүй ажлыг авга ах нар хийнэ. Энэ хоёрыг маань хүний дайтай болгож амьдралын жолоог атгуулна гэж бичиж үлдээсэн байна. Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Япон явцан байсан. Намайг байхгүй байх хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан. Өвөө Б. нь өөрийн эзэмшиж байсан ******* компанийг өөрийн ач нартаа үлдээх хүслээ бичиж үлдээсэн байх бөгөөд П. өөрт нь өгөх тухай нэг ч бичиг байхгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг бидэнд мэдэгдэлгүй өөрийгөө өвлөгч гэж үзээд хууль бусаар авсан гэж үзэж байгаа. Миний бие Т., Т. нар өвөөгийн захиас бичигт бичсэнээр хууль ёсны өвлөгчид болохыг тогтоолгох шаардлагатай байгаа. Иймд нотариатч А. гэрчилсэн 93 дугаар тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн бие даасан шаардлага гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л. А. холбогдуулан Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хариуцагч А. нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т зааснаар өөр өвлөгч байхгүй эсвэл өвлөхөөс татгалзсан нь лавтай баримтаар нотлогдсон бол нэг жилийн хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгож болно гэж заасан байдаг. Л. гаргасан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., Т. нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШЗ2023/03723 дугаартай захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А. холбогдох Өвлөх эрхийн 0093 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сэлэнэг аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2021/00525 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Нэхэмжлэгч Л. хүсэлтээр Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 208/ШТ2023/00001 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д зааснаар хүсэлт гаргагч Л. шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 148/ШЗ2023/00526 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Л. нэхэмжлэлтэй А. холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1729 дугаартай шилжүүлсэн хэргийн харьяаллыг тогтоолгох тухай захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хүргүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00388 дугаартай Иргэний хэрэгт харьяалал тогтоох тухай тогтоолоор Л. нэхэмжлэлтэй, А. холбогдох өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон байна.
5.Талийгч Б. нь Д.тай 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болон амьдарч, П., П., П., П., П., П., П. гэх 7 хүүхэд, Х., Х., Х., Х. нарын 4 хүүхэд нь гэр бүл болохоос өмнө төрсөн эх Д.аар овоглодог, нийт 11 хүүхэд төрүүлсэн, Д., П., П., П., П. нар нь нас барсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 510/000847, 510/000842, 510/000846, 510/000844, 510/000848, 510/000852, 510/000845, 510/000850, 510/000853, 465/005324, 510/000860, 510/000861, 510/000849, 465/005323, 3906/000266, 3906/000265 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 маягтын лавлагаа, төрөл садангийн тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдожээ.
6.Б. ******* ХХК-ийн 16,936,600 төгрөгийн хөрөнгийг П. нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр авсан ба 2020 оны 12 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд П., П., П., П., П., П. нар нь өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээ гаргаж өгсөн байна.
7.Б. нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан, П. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өвийн гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан нас барсаны гэрчилгээ, өвлөх эрхийн 0093 дугаартай гэрчилгээгээр тогтооджээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсөний дараа олгоно гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдсон байна.
Мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж хуульчилсан боловч өөр бусад өвлөгч бий эсэхийг тогтоолгүй П.т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй.
8.Хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1419 дугаартай шинжээчийн Өвөө нь аав нь хүүхдүүдэдээ захиж гэрээсэлж үлдээх юм байн аа гэсэн баримтад зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б. гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирно... гэж гарын үсэг зурсан дүгнэлт авагдсан байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-т Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээслэл гэх баримт байгаа эсэхийг нотариат лавтай баримтаар тогтоогоогүй байж өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөний дараа олгох ёстой байсан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагыг тус тус хангасан тул нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3, 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0093 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., Т. нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А. 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., Т. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС