Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01314

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01314

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, ЭГГ ХХК /РД: ...., захирал Ю.Э/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, МТЗ ТӨХК /РД:...., гүйцэтгэх захирал Б.О/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, Чингисийн өргөн чөлөө-11, Засгийн газрын 13 дугаар байранд байрлах, Зам, тээврийн хөгжлийн яам,

 

Гэрээний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг, алдангид 461,575,330 төгрөгийг, нийт 3,145,152,830 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, алдангид 2,683,343,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗТХЯны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭГГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн болон багасгасан шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭГГ ХХК нь МТЗ ТӨХК-тай 2011-03-11-ний өдөр 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ЭГГ ХХК нь Дорнод аймгийн төв Чойбалсан-Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговь аймгийн Таван толгой-Даланзадгад сум хүртэлх чиглэлд нийт 1165 км баригдах шинэ төмөр замын нарийвчилсан чиглэлийн дагуу гүүрэн байгууламж, трасс, ус өнгөрүүлэх байгууламжийн ажлын зургийн шатны ТЭЗҮ төсөл боловсруулахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааг ажлын техникийн даалгаврыг үндэслэн 4 үе шаттайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Үүнд 1-р үед, 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгаа, 2-р үед, гүүрэн байгууламжийн судалгаа, 3-р үед, өртөө зөрлөгүүдийн байгууламжуудын судалгаа, 4-р үед мониторингийн судалгаа гэсэн 4 үе шаттай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх болсон. Гэрээний дагуу ЭГГ ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1-р үе шатны 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер- геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012-10-31-ний өдөр МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайлангуудад гэрээний дагуу Барилгын - Хөгжлийн Төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013-09-24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Н К ХХК-аас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу нэмэлт судалгааны ажлуудыг ЭГГ ХХК нь өөрийн хөрөнгөөр 2013-2014 оны өвөл, хавар хийж судалгааны материалуудыг хүлээлгэн өгсөн. МТЗ ТӨХК нь 1-р үе шатны ажлын санхүүжилтын урьдчилгаа 1,073,430,994 төгрөгийг 2013-03-07-ны өдөр, дундын санхүүжилт 1,610,146,000 төгрөгийг 2014-01-03-ны өдөр, нийт 2,683,576,994 төгрөгийг ЭГГ ХХК-д төлсөн. 2014-11-19-ний өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны судалгааны ажлуудыг хасч, ажлын хэмжээг зөвхөн 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил хийж гүйцэтгэнэ гэж өөрчилсөн. Мөн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д ажлын хөлсний хэмжээ нийт 14,176,398,000 төгрөг гэж заасныг Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,378,686,000 төгрөг байна гэж өөрчилсөн. Бас гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг эрх бүхий байгууллага болон Захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Хөгжлийн банкны санхүүжилтын эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж өөрчилсөн. ЭГГ ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Н К ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015-01-05-ны өдөр М Т З ТӨХК-д хүлээлгэн өгч, талууд 2015-01-10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар ЭГГ ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн ба М Т З

ТӨХК нь Засгийн газрын 2013-01-26-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөгийг ЭГГ ХХК-д төлөхөөр болсон. Дээрх гэрээт ажлыг ЭГГ ХХК, туслан гүйцэтгэгч компаниуд нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан, ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон зэрэг санхүүгийн олон хүндрэлүүд үүсээд байна. МТЗ ТӨХК-аас гэрээний үлдэгдэл санхүүжилтыг 2015, 2016 онуудад удаа дараа нэхэмжилж албан тоот явуулсан боловч одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. МТЗ ТӨХК нь манай компанид 2015, 2016, 2017 оны Төсвийн тухай хуулиар баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эх үүсвэрийн жагсаалтад танай ажил ороогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Монгол Улсын Их Хурлаас 2017-02-10-ны өдөр МУХБны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй, 23 дугаар зүйлийн 23.2-д Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй гэж тус тус заасан байна. Иймд МТЗ ТӨХК-ийг хариуцагчаар татаж, 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг ЭГГ ХХК-д гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн: Талуудын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг ЭГГ ХХК-д гаргуулж өгнө үү. 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот Инженер геологи, геотехникийн ажлын гэрээний 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар захиалагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгчид төлөхөөр заасан. ЭГГ ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр МТЗ ТӨХК-тай тооцоо нийлж, МТЗ ТӨХК-аас авах ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөг байгааг баталгаажуулснаас хойш нийт 270 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Нийт 724,565,925 төгрөг байсан одоо хариуцагаас нэмээд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн алданги 2,683,577.5 төгрөг нийт 268,357,750 төгрөгийг нэхэмжилж байна.

ЭГГ ХХК нь шүүхэд МТЗ ТӨХК -д холбогдуулан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот Инженер геологи, геотехникийн ажлын гэрээ-т ажлын үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 461,575,330 төгрөгийг, нийт 3,145,152,830 төгрөгийг нэхэмжилсэн.

Бидний хийсэн ажпын үр дүнд Монгол улс маань шинэ төмөр замыг барьж ашиглалтад оруулж чадсан юм.

Манай ЭГГ ХХК МТЗ ТӨХК-тай 2016-09-26-ны өдөр тооцоо нийлж актаар баталгаажуулсан.

Хариуцагч МТЗ ТӨХК нь нэхэмжпэл гаргасан өдрөөс өнөөг хүртэл нэхэмжлэгч талтай эвлэрэх талаар санал удаа дараа гаргадаг ч, зорилго нь хугацаа хожих, шүүх хурлыг маш олон удаа хойшлуулсаар ирсэн. МТЗ ТӨХК-ний үе үеийн дарга, удирдлага нь намайг байгаа цагт шүүх хурлыг хийлгэхгүй шүү гэж хэлж, шүүхийн үйл ажиллагаанд удаа дараа санаатай саад учруулсаар ирсэн.

Бид бүх боломжоор эвлэрэх саналыг гаргаж, хүсэлт гаргасан ч боломжгүй гэсэн хариуг авсаар ирсэн. Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралд мөн л адил эвлэрэх хугацаа авах хүсэлт гаргасан нь худлаа байсан байна.Тэд урьдын адил эвлэрэх боломжгүй гэсэн хариуг өглөө.

Бид тооцоо нийлсэн акт үйлдэж, акт хийсэн өдрөөс хойш Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг 329 хоног буюу 880,213,420 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд МТЗ ТӨХК-тай 2011-03-11-ний өдөр 1/002 тоот Инженер геологи, геотехникийн ажпын гэрээ -ний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 1,341,366,250,төгрөг нийт 4,025,366,250 төгрөгийг нэхэмжилж байна.

ЭГГ ХХК нь шүүхэд МТЗ ТӨХК -д холбогдуулан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот Инженер геологи, геотехникийн ажпын гэрээ-т ажлын үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги болох 1,341,366,250 төгрөг, нийт 4,025,366,250 төгрөгийг нэхэмжилсэн.

Нийт нэхэмжилсэн 4,025,366,250 төгрөгөөс 1,341,366,250 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангиас татгалзаж байна.

Нэхэмжлэл бол сая хэлсэн ИХШХШТХ-ийн 343.1-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэдгээр үндэслэж байгаа. Хууль зүйн хувьд ч бас тэгж үзэж байна. Ийм учраас гэрээний үүрэг аль алинд нь үүсэж гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгээд ЭГГ ХХК тодорхой ажлаа гүйцэтгээд гэрээнд заасан үүргээ гүйцэтгээд актаар болон холбогдох хийсэн ажлаа хүлээлгэж өгсөн. Өнөөдөр төмөр замын ажлууд нь ашиглалтад орчихсон, улс орны хөгжилд хувь нэмэр оруулаад явж байгаа. Бид нарын хийсэн суурь ажлын үндсэнд төмөр зам ашиглалтад орсон. Дараа дараагийн төмөр замын ажлууд дээр нь суурь, бид нарын хийсэн ажил байж байна. Бодитой ажил хийгээгүй, энэ нь тодорхойгүй гээд байна. Энэ чинь оюуны бүтээл. Энэ чинь олон жилийн туршлага, олон жил хийгдсэн судалгааны үр дүн дээр хийгддэг. Зүгээр л нэг хүн хөндлөнгөөс очоод тэр суурийн байгууламж, хөрсийг шинэчлээд явдаг юм биш. Маш олон жилийн хөдөлмөрийнхөө үндсэн дээр олон хүн ажиллаж, олон компаниуд нийлж байж энэ том төсөл хийгдээд ажилласан. Өнөөдөр энэ компани маш хүнд байдалд орчхоод байгаа шүү дээ. Маш олон компаниудтай маргаан явдаг юм байна билээ. Гэхдээ энэ хэрэгт хамааралгүй зүйл. Гэхдээ бид нар хийсэн ажлынхаа хөлсийг л авъя гээд байгаа. Сүүлдээ нэмсэн төлбөрөө ч больё, үндсэн мөнгөө авъя гэж байгаа.

Иймд хариуцагч МТЗ ТӨХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ЭГГ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2011-03-11-ний өдрийн огноотой 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээг 2011-03-11-ний өдөр биш, харин ажил эхэлснээс хойш 2011 оны 8-р сарын дундуур байгуулсан. Мөн гэрээний хавсралтууд нь хоёр талаас гарын үсэг зураагүй, тамга дараагүй байдалтайгаар нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа, өөрөөр хэлбэл гэрээний 1 дүгээр хавсралт болох ёстой судалгааны ажлын техникийн даалгаврыг захиалагч албан ёсоор баталж өгөөгүй, зарим мэдээлэл нь буруу, дутуу, гэрээний дугаар, он, сар, өдөр нь бичигдээгүй хэвээрээ үлдсэн. Тухайлбал, техникийн даалгаварт судалгааны ажил хийгдэх хугацааг 2011-04-04-ний өдрөөс 2011-07-15-ны өдөр гэж бичсэн нь хийгдэх ёстой ажлын хэмжээгээр нь авч үзвэл бодитой биш, буруу бичигдсэн, өөрөөр хэлбэл зөвхөн 1 дүгээр үе шатны ажлын хээрийн судалгааны ажилд шаардлагатай хугацааг бичсэн байсан. Үүний нэг нотолгоо нь ЭГГ ХХК-д өгсөн МТЗ ТӨХК-ийн 2011-05-06-ны өдрийн 1/79 тоот албан бичиг юм. Үүний өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2011-04-29-ний өдөр манай компанид ажил эхлүүлэхэд шаардлагатай координатуудыг өгсөн байсан. Хариуцагч нь гэрээгээ байгуулаагүй байхдаа ажлаа эхлүүлэхийг нэхэмжлэгчээс хүссэн бөгөөд нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй байсан ч цаг хугацаа алдахгүйн тулд хариуцагч уг албан бичгээр инженер-геологи, гео техникийн хээрийн судалгааны ажпыг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дараа ажлаа эхэлсэн. Уг албан бичгийн хавсралтад 2011-05-03-ны өдрөөс 2011-06- 05-ны өдрийн хооронд хээрийн судалгааны ажил хийх 15 компанийн нэрсийг жагсааж бичсэн байдаг. Гэвч бодит байдалд тэдгээр 15 компаниас 10 нь л уг ажлыг хийхэд оролцсон бөгөөд талууд дараа нь гэрээгээ нөхөж байгуулахдаа оролцсон 10 компанийн нэрсийг гэрээний 5 дугаар хавсралтад бичсэн болно. Хээрийн судалгааны ажлын дараа лабораторийн туршилт, шинжилгээ хийх мөн судалгааны ажлын тайлан боловсруулах ажилд их хугацаа шаардлагатай байдаг тул нийт 4 үе шатны ажлуудыг 2011-04-04-ний өдрөөс 1-07-15-ны өдрийн дотор хийж дуусгана гэж талууд тохиролцоогүй, энэ хугацаа нь бодит байдалд ч нийцэхгүй байсан. Учир нь хариуцагч гэрээнд заасан нийт 3 үе шатны ажлыг нэхэмжлэгч болон бусад этгээдээр хийлгэхэд 4 жилийг зарцуулсан юм. 4-р үе шатны ажил нь төмөр замаа тавих үед хамт хийгдэх ёстой боловч төмөр зам тавих ажил одоо болтол эхлээгүй байгаа билээ.

Инженер-геологи, геотехникийн судалгааны ажлын тайланг бэлтгэхийн тулд төмөр замын трассын дагуух байр зүйн зураг, босоо огтлолын зургийн тайлан, мэдээллийг захиалагчаас авах ёстой байдаг. Тиймээс ч гэрээний мэдээлэл солилцох, мэдээллээр хангах гэсэн 13 дугаар зүйлийн 13.4-д Захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ, баримт, судалгаа, зааварчилгааг ажил гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу боломжит хугацаанд гаргаж өгнө" гэж, Захиалагчийн эрх, үүрэг гэсэн 18 дугаар зүйлийн 18.9-д Захиалагчийн зүгээс судалгааны ажил хийж гүйцэтгэхтэй холбогдсон шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах үүрэгтэй гэж, Гүйцэтгэгчийн эрх, үүрэг гэсэн 19 дүгээр зүйлийн 19.3-д Захиалагч талаас гаргаж өгөх судалгааны ажлын хүрээн дэх мэдээ материалыг боломжит цаг хугацаанд нь шаардан авах эрхтэй гэж тус тус заасан. Захиалагч нь төмөр замын трассын дагуух байр зүйн зураг, босоо огтлолын зургийн тайлан хийлгэх геодезийн ажлыг Г ХХК-аар хийлгэхээр 2011-03-11-ний өдөр 1/001 тоот гэрээг байгуулсан. Г ХХК-г геодезийн ажлаа гүйцэтгэж, эхний тайлангаа 2011-10-20-ны өдөр захиалагчдаа хүлээлгэн өгч, 2014-04-24-ний өдөр Япон улсын Н К компаниар хянуулж, эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн ч МТЗ ТӨХК ажлын хөлсийг нь бүрэн өгөөгүй тул шүүхэд хандаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016- 03-31-ний өдрийн 101/ШШ2016/02854 дугаар шийдвэрээр үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шийдсэн. Инженер-геологи, геотехникийн судалгааны ажлын тайланг бэлтгэхэд шаардлагатай төмөр замын трассын дагуух байр зүйн зураг, босоо огтлолын зургийн тайлан, мэдээллийг бэлтгэсэн Г ХХК нь манай компанитай хамт хээрийн судалгааны ажлаа эхэлсэн тул бид тэдний тайлан, мэдээллийг авсны дараа өөрсдийн эхний тайлан болох гидрологийн судалгааны тайлангаа 2011-11-18-нд захиалагчид хүлээлгэн өгсөн. Иймд захиалагчийн зүгээс гүйцэтгэгчийг 2011-07-15-ны өдрийн дотор бүх ажлыг хийж дуусгах ёстой байсан гээд түүнээс хойш 2014-11-19-ний өдөр хүртэл алданги тооцож байгаа нь илт үндэслэлгүй байна. Талууд анх гэрээ байгуулах үед захиалагч талын техникийн удирдагч, зураг төсөл зохиох байгууллага сонгогдоогүй байсан. Гэрээнд заасан 2-р үе шатны гүүрэн байгууламжийн судалгаа, 3-р үе шатны өртөө зөрлөгүүдийн байгууламжуудын судалгаа, 4-р үе шатны мониторингийн судалгаа ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд техникийн удирдагч, зураг төсөл зохиогчоос техникийн Даалгаварт шаардлагатай зааварчилгаа, мэдээллийг гүйцэтгэгчид өгөх ёстой байсан ч өгөөгүй.

2013 онд төмөр замын төслийн техникийн удирдагч, зураг төсөл зохиогчоор Япон улсын Н К компани сонгогдсон ч 2, 3-р үе шатны ажлуудыг Н К компани өөрөө гүйцэтгэхээр болсон тул захиалагч нь манэй компаниар тэдгээр ажлуудыг хийлгээгүй. Харин Н К компани 2,3-р шатны ажлуудыг манай компаниар хийлгэх захиалга өгч манай компани 2013-11-21-ний өдөр Н К компанитай гэрээ байгуулж, тэдгээр ажлуудыг хийж 2014 оны 3-р сард Н К компанид хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагчийн зүгээс Н К компанид өгсөн ажлаа манай компанид холбогдуулж алданги нэхэмжилсэн байна.

Япон улсын Н К компани захиалагчаас 2, 3-р үе шатны ажлуудыг авч 2014 онд хийж дуусгасан, 4-р үе шатны ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй болсон тул хоёр тал 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер геологи, геотехникийн ажлын гэрээнд 2014-11-19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны ажлуудыг хассан. нэгэнт гэрээнд өөрчлөлт оруулж, манай компаниар хийлгэхгүй гэж хассан ажлыг гүйцэтгэсэнгүй гэж одоо алданги нэхэмжилж байгаа нь сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэдгийг харуулж байна.

ЭГГ ХХК нь туслан гүйцэтгэгч 9 компанийн хамтаар 1-р үе шатны 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012-10-31-ний өдөр МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайлангуудад гэрээний дагуу Барилгын хөгжлийн төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013-09-24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан МТЗ ТӨХК-д дахин хүлээлгэн өгсөн. 2014-11-19-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр гэрээний 16 сугаар зүйлийн 16.1-д ажлын хөлсний хэмжээ нийт 14,176,398,000 төгрөг гэж заасныг Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,378,686,000 төгрөг байна гэж өөрчилсөн. Бас гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг эрх бүхий байгууллага болон Захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Хөгжлийн банкны санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж өөрчилсөн. Харин захиалагчийн хүсэлтээр техникийн зөвлөх НК ХХК-аар ажлын тайланг хянуулах хугацаанд алданги тооцохоор талууд тохиролцоогүй. ЭГГ ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу НК ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015-01-05-ны өдөр МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгч, талууд 2015-01-10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар ЭГГ ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл гэрээ дүгнэсэн актад ЭГГ ХХК-ийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээ зөрчсөн гэж дүгнээгүй атлаа одоо алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Талууд мөн 2016-09-25-ны өдөр тооцоо нийлэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс авах авлагагүй, харин нэхэмжлэгчид 2,683,577,500 төгрөг төлөхөөр тохиролцсон болно. Тиймд нэхэмжлэгч 2016-09-25-ны өдрөөс хойш алданги тооцон нэхэмжилсэн. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус шүүхэд нэхэмжлэгч ЭГГ ХХК нь ажлын үлдэгдэл төлбөр болох 3,145,152,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч МТЗ ТӨХК нь тус шүүхэд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн №1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэжпэл гаргасан байна.

Сөрөг нэхэжлэлтэй танилцахад захиалагч буюу МТЗ ТӨХК нь Манай байгууллага өөрөө гэрээ хийхдээ зөвшөөрөл авалгүйгээр гэрээг хийсэн байна. Алдаа гаргасан учраас бид 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн №1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна гэжээ энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиалагч буюу МТЗ ТӨХК нь гэрээг боловсруулж гаргаж танилцуулан ба бид гэрээний нөхцөл болзол, хийгдэх ажпыг үзэж танилцан гэрээг байгуулсан.

Захиалагч буюу МТЗ ТӨХК -тай хийгдсэн 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн №1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан хийгдэх ажлыг бид бүрэн гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгсөн. Манай хийсэн ажлын үр дүнд одоо манай Монгол Улс Шинэ Төмөр замтай болж ашиглалтад бүрэн орсон.

Манай ЭГГ ХХК нь ажлын үлдэгдэл төлбөр болох 3,145,152,830 төгрөг өнөөдрийн байдлаар хүлээн аваагүй байна.

Иймд хариуцагч МТЗ ТӨХК-ний шүүхэд гаргасан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн №1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэлслэлгүй байх тул хуульд зааснаар МТЗ ТӨХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ЭГГ ХХК-ийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэж үзэж байна. Энэхүү гэрээг 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулдаг. Нэмэлт өөрчлөлт дээр төлбөрийн нөхцөлийг өөрчилж. 14,176,398,000 төгрөг байсныг 5,378,686,000 төгрөг болгож өөрчилсөн. Ингээд тухайн ажлуудыг хийж гүйцэтгээд гүйцэтгэгч компаниас буюу нэхэмжлэгч компаниас МТЗ ТӨХК-д ажлыг хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөөд 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Мөн тооцооны үлдэгдлийг гаргасан. Үүний дагуу энийг бол хүлээн зөвшөөрч МТЗ ТӨХК-иас нийт 5,378,686,000төгрөгийн төлбөрөөс 50% буюу 2,685,577,500 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн. Тэгээд энэ гэрээ хэрэгжээд гэрээгээ дүгнээд 50%-ийн төлөлт нь хийгдээд явж байсан. Үлдэгдэл 50% төлбөр хийгдээгүй. Энэ хооронд хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд МТЗ ТӨХК-иас Хөгжлийн банк, Зам тээвэр хөгжлийн яам, холбогдох Улсын хх хурал, Засгийн газрын агентлаг байгууллагууд бол холбогдох төлбөрүүдийг барагдуулъя, энэ дээр туслалцаа үзүүлээч ээ, санхүүжилт олгож өгөөч ээ, төсөвт суулгаж өгөөч ээ гэдэг албан бичгүүдийг хүргүүлж байсан нь тогтоогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох 2,683,577,500 төгрөгийг хариуцагч МТЗ ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн хувьд бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тухайн гэрээнд ямар нэгэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчсөн, Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гээд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн баримт дээр Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх гээд ийм баримт оруулсан. Нэгэнт 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд гэрээний заалтын дагуу алданги нэхэх хууль зүйн үндэслэл, боломж нь байхгүй, хязгаарлагдаж байна гэж үзэж байна. Тэрнээс биш ингээд алдангиа ч нэхээд гэрээгээ ч хүчин төгөлдөр бусад тооцуулъя гээд эдний сөрөг нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаа холбоогүй, хуульд нийцэхгүйгээр үргэлжлэх боломж байхгүй. гэв.

 

Хариуцагч МТЗ ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.Т нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Гэрээний нөхцөлийн тухайд: Засгийн газрын 2010 оны 11 сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг МТЗ ТӨХК-д олгохдоо тухайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Тодруулбал, тогтоолын 2-т ...МУХБаар дамжуулан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай гэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого (цаашид Бодлого гэх)-д заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. УИХ-ын энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 08 сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55,0 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Ийнхүү санхүүжилт шийдэгдэх хүртэл ЭГГ ХХК нь инженер, геологийн судалгааны ажлыг эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж манай компанитай 2011 оны 03 сарын 09-ний өдөр Санамж бичиг үйлдсэн. Дээр дурдсан төр, засгийн шийдвэрүүд, Санамж бичигт дурдсан ажил гүйцэтгэгчийн сонирхлыг харгалзан төлбөр төлөхтэй холбоотой гэрээний гол нөхцөлийг МУХБны санхүүжилттэй уялдуулж харилцан тохиролцсоноор талуудын хооронд 1/002 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 03 сарын 11-ний өдөр байгуулагдсан юм. Дээрх нөхцөл байдлаас, уг ажлыг Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх болон үүнээс хамаарч болох эрсдлийг талууд гэрээ байгуулах үеэс мэдэж байсан гэдгийг тодорхой харж болно. Түүнчлэн 1/002 дугаартай гэрээний нөхцөл ёсоор, Захиалагч ажлын хөлсний үлдэх 50 хувийг төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа нь Хөгжлийн банкны санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажпын 10 хоногт багтаах юм.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадахгүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ. гэж заасан. Хзрэв гэрээнд өөрөөр заасан бол хуулийн энэ зохицуулалт үйлчлэхгүй буюу эсрэг утгаар нь ойлгож болохоор байна. Мөн талуудын хооронд байгуулсан 1/002 дугаартай гэрээний 23 дугаар зүйлийн 23.6-д ...Захиалагч төрийн эрх бүхий байгууллагаас хамааралтайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учирсан тохиолдолд Захиалагчийн үүрэг тухайн нөхцөлийг арилах хүртэл хугацаагаар хойшилно. гэж заасан. Ажлын санхүүжилтийн тухайд: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй, Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох онцгой төсөл юм. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхдээ бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлсэн бөгөөд хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй, ЭГГ ХХК ч энэ ажлыг гүйцэтгэхгүй байх байсан. Тийм ч учраас төрийн бодлогын хүрээнд төмөр замын төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлаар Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд тус тус гарч, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн 1/002 дугаартай гэрээг байгуулахдаа Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоолын 1.2, Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг талууд харгалзан үзсэн болохыг тус гэрээний 1.2-т дурдсан байдаг. Төр, засгийн дээрх шийдвэрүүдэд зааснаар, төмөр замын ажлын энэхүү санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. МУХБны тухай хуулийн 4.1-д МУХБнь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна. гэж, мөн хуулийн 8.1-д Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална. гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 (2)-т зааснаар Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх үндсэн бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам болон Хөгжлийн банкинд удаа дараа гаргасан боловч Хөгжлийн банк нь Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолд заасан төмөр замын төслийн санхүүжилтийг одоог хүртэл бүрэн олгоогүй байна. Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй Хөгжлийн банкны буруутай ажиллагааны улмаас уг хэргийн нэхэмжлэгчийн төдийгүй хариуцагчаар татагдсан манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлд дурдсан МТЗ ТӨХК-иас төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч ЭГГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнд дараах тайлбарыг гаргаж байна. Их хэмжээний санхүүжилт шаардагдах мега төсөл болох Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй, Монгол Улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, зах зээлийн харилцааны онцлог бүхий төсөл юм. Иймээс энэхүү мега төслийг бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй байсан. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоол нь манай компанид тусгай зөвшөөрөл олгосноос гадна уг төслийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэснээрээ онцлогтой. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн төр, засгийн шийдвэрүүд нь уг гэрээг байгуулж ажлыг эхлүүлэх үндсэн шалтгаан нь байсныг 1/002 дугаартай гэрээний 1.2 дахь заалтаас харж болно. Санхүүжилттэй холбоотой Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд ЭГГ ХХК-тай байгуулсан 1/002 дугаартай гэрээний төлбөрийн санхүүжилт нэр заан тусгагдсан. Төмөр замын ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 3 дахь заалт, 2013 оны 82 дугаар тогтоолын 2 дахь заалтад тодорхой тусгасныг анхааран үзнэ үү. Талуудын маргаан бүхий иргэний эрх зүйн харилцаа нь 2011 оны МУХБны тухай хуулийн үйлчлэлд хамаарахыг анхаарах шаардлагатай байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Энэхүү зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл бол хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэмжээгээр алданги төлөх учиртай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч манай компани гэрээний нөхцөлийн дагуу алданги төлөх нь зүйн хэрэг билээ. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын ээврийн талаар баримтлах бодлого-д заасан шинээр барих төмөр замын төсөл нь улсын дийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй мега төсөл гэдэг нь тодорхой юм. Мега төслийн онцлог нь төслийн санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, төслийн гүйцэтгэгчийн аль нэг нь байхгүйгээр хэрэгжих боломжгүй байдаг бөгөөд төсөл эрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн зуун гүйцэтгэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ордог, энэ бүх харилцааны гэрээ, хэлцэлд төслийн санхүүжүүлэгч Тал болон оролцох бодит боломж байдаггүй. Ийнхүү төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ болгонд төслийн санхүүжүүлэгч нэг тал нь болж оролцдог жишиг олон улсын харилцаанд ч байхгүй. ЭГГ ХХК нь уг ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, 100 хувь төрийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын төр санхүүжүүлнэ гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж байсан, тийм ч учраас гүйцэтгэгч төрд бүрэн итгэл үзүүлж санхүүжилт шийдэгдтэл өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж 1/002 дугаартай гэрээ байгуулагдсан. Үүнийг гэрээ болон санамж бичгээс тодорхой харж болно. Гүйцэтгэгч нь удаашралтай байгаа үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яам (одоогийн ЗТХЯ)-нд олон удаа хүсэлт хүргүүлсэн байдаг. МТЗ ТӨХК уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандсаар байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар санхүүжилтийн асуудал ЗТХЯнаас цааш СЯанд хүргэгдсэн, СЯ 2018 оны төсвийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрсэн байдалтай байна. Энэ ажлын явцын талаар ЗТХЯнаас ЭГГ ХХК-д албан бичиг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Гэсэн атал нэхэмжлэгч бодит нөхцөл байдал, гэрээний нөхцөлийг үгүйсгэж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн хэмээн их хэмжээний алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээр дурдсан төр засгийн шийдвэр, санамж бичигт дурдсан ажил гүйцэтгэгчийн сонирхлыг харгалзан төлбөр төлөхтэй холбоотой гэрээний гол нөхцөлийг Хөгжлийн банкны санхүүжилттэй уялдуулан харилцан тохирсноор талуудын хооронд тухайн маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан байдаг. Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх болон үүнээс хамаарч болох эрсдэлийг талууд гэрээ байгуулах үеэс мэдсэн байсан нь тодорхой харагддаг. Мөн Иргэний хуулийн 219.6-д заасны дагуу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч, түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан. Хэрэв гэрээнд өөрөөр заасан бол хуулийн зохицуулалт үйлчлэхгүй буюу эсрэг утгаар нь ойлгож болохоор харагдаж байна. Санхүүжилтийн тоо нь Хөгжлийн банкны тухайд Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргах шаардлагаа татгалзаад Хөгжлийн банкнаас татгалзсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хариуцагч МТЗ ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2011 оны 03 сарын 11-ний өдрийн 1/002 дугаар гэрээ ёсоор гүйцэтгэгч ЭГГ ХХК нь Даланзадгад Таван толгой-Сайншанд-Баруун Урт Хөөт-Чойбалсан чиглэлд шинээр барих төмөр замын трассын дагуух инженер геологийн судалгааны ажлыг 14,176,398,000.0 төгрөг (арван дөрвөн тэрбум нэг зуун далан зургаан сая гурван зуун ерэн найман мянга)-өөр 2011 оны 04 сарын 04-өөс 2011 оны 07 сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх байсан.

Гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3-т Гүйцэтгэгч тал судалгааны ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө. гэж заасны дагуу ЭГГ ХХК нь ажлын гүйцэтгэлийн тайланг хянан баталгаажуулсан мэргэжлийн экспертийн дүгнэлтийг 2013 оны 10 сарын 17-ны өдрийн 47/2013 тоот албан бичгээр Захиалагчид ирүүлсэн юм.

Гэвч энэхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт ажлын зөвхөн нэг хэсэг нь бөгөөд гүүрэн байгууламж, өртөө зөрлөгүүд, хяналтын системийн байгууламж төхөөрөмжлөх судалгааны ажлууд хийгдээгүй байсан. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан нийт ажлын хэмжээг гүйцэтгэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр багасгаж, багасгасан ажилд тохирох дүнгээр гэрээний үнийг бууруулахаар харилцан тохиролцож 2014 оны 11 сарын 19-ний өдөр 1/002 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шинэ төмөр зам төслийн техникийн зөвлөх Ниппон Коэй компани гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулсныг үндэслэн талууд 2015 оны 01 сарын 05-ны өдөр ажлын бичиг баримтыг хүлээлцэж Ажлын бичиг баримт хүлээлцэх акт", 2015 оны 01 сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт-ыг тус тус үйлдэж баталгаажуулсан байдаг.

Талуудын хооронд байгуулсан 1/002 дугаар гэрээний 23.1-д зааснаар Ажил гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги Захиалагчид төлөх юм. Энэхүү заалт ёсоор Захиалагч нь гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн үүргийн гүйцэтгэлд 2011 оны 07 сарын 15-ны өдрөөс 2014 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,176,398,000.0 төгрөгөөс хоног тутамд 14,176.398 төгрөг, нийт 1223 хоногт 17.337.734.754.00 төгрөгийн 2014 оны 11 сарын 19-ний өдрөөс 2015 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,378,686,000.0 (талуудын 2014 оны 11 сарын 19-ний өдрийн хэлцэл ёсоор) төгрөгөөс хоног тутамд 5,378,686.0 төгрөг, нийт 47 хоногт 252, 798,242.0 төгрөгийн алданги тус тус тооцож, хугацаа хэтрүүлсэн гэрээний үүргийн зөрчилд нийт 17,590,532,996.0 төгрөгийн алданги гаргуулахыг шаардахаар байна. Гүйцэтгэгч ЭГГ ХХК нь 2017 оны 03 сарын 17-ны өдөр захиалагч МТЗ ТӨХК холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа мөн оны 06 сарын 06 болон 09 сарын 14-ний өдөр тус тус нэмэгдүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан талуудын харилцан тохиролцсон гэрээний нэмэлт, өөрчлөлтөд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 2,683,343,000.0 (хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга) төгрөгийн алданги гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ЭГГ ХХК-иас алдангийг гаргуулж төлж өгнө үү.

Тус дүүргийн шүүхээр МТЗ ТӨХК болон МУХБ-д холбогдох ЭГГ ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.

Нэхэмжлэгч ЭГГ ХХК нь МТЗ ТӨХК-тай байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-г үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 3,145.152,830 төгрөгийг МТЗ ТӨХК-иас гаргуулах тухай нэхэмжпэлийг гаргасан

Гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд буюу гэрээнд заасны дагуу төлбөр, алданги төлөхийн өмнө тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ нь дээрхи урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан байна. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн тэрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа ажил үйлчилгаа худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгчийг сонгож гэрээ байгуулахаар заасан байна. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53 1-т Энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна /2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ гэж, 42 дугаар 42.1.1-т захиалагч гэрээ байгуулахаа энэ хуулийн 53 дугаар зүйлд зөвшөөрөл аваагүй /2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тус тус хуульчилсан байна.

Гэтэл захиалагч нь /МТЗ ТӨХК/ 2011 онд инженер-геологи, техникийн ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо (ЭГГ ХХК-тай гэрээ байгуулахдаа) тендер шалгаруулалтын журмыг баримталсан Тендерийн бичиг баримт болон Төсвийн асуудал эрхэлсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан зүйлгүй байна. Мөн 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-г байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

Ийнхүү талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд 2011 оны 03 сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд 2011 оны 03 сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

Хариуцагчийн зүгээс ЭГГ ХХК-тай 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-г хүчин төгэлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Талууд 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүгнэж үйлдсэн акт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т (дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл) зааснаар мөн адил хүчин төгөлдөр бус юм.

Иймд МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК нарын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэдгийг хэлье. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөр авах ёстой гээд байгаа. Үүнтэй нь холбогдуулаад хэд хэдэн юмнуудыг дурдахыг хүсэж байна. 2011 оны Ажлын гэрээ гээд энэ гэрээний үндсэн шаардлага юм бол тухайн энэ ажил бол ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх гээд гэрээний 6-р хуудасны 14 дээр байгаа талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцдэг тал тус бүрээс хоёроос доошгүй ажилтан, геологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан ажлыг хүлээлцэх комисс байгуулж ажлыг хүлээлцэнэ гэж байгаа. Мөн энэ 14.3 дээр гүйцэтгэгч тал судалгааны ажлыг шалган хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэн өгнө гэж байгаа. 15.1 дээр талууд гэрээний дагуу ажлын гүйцэтгэл хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор ажлын баримт бичгийг хүлээлцсэн, энэ тухай хавсралтад заасан ажлын баримт бичиг, хүлээлцсэн актыг баталгаажуулна гэж байгаа. Гэрээтэй холбоод яривал гэрээний төлбөр 17.1-т энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50%-тай тэнцэх МУХБ, төрийн эрх бүхий байгууллага эсхүл МТЗ ТӨХК-иас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж байгаа. Тэгвэл энэ нэмэлт төлбөрөө эд нар гэрээ нөхцлийг санхүүжилт хийсэн урьдчилсан нөхцөлд заасан байгаа. Энэ тохиолдолд холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш гэдэг нь урьдчилсан нөхцөлд зааж байгаа. Хөгжлийн банкнаас мөнгө орж ирэх юм байна, эрх бүхий байгууллагаас юм уу мөнгө орж ирж байж энийг өгнө, өгөхдөө хүлээлцэх нарийн зохицуулалт нь байна. Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчаас томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр нь төлнө гэж байгаа. Тэгэхээр гүйцэтгэгч өнөөдөр яг энэ нөхцөл шаардлага хангаад юм нэхүүлээд байгаа юм уу? Тэгвэл хамаагүй өгье. Мэргэжлийн байгууллага ямар дүгнэлт гаргасан бэ? Гэрээ дүгнэсэн акт дээр Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүд томилсон гээд байгаа. Тэгээд Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүд томилоод энийг хүлээж авсан гээд энэ хавтаст хэрэгт хаана байгаа вэ, нэхэмжлэгч нотлох үүрэг өөрөө биелүүлэх ёстой. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗТХЯ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МТЗ ТӨХК-д холбогдох ЭГГ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ЭГГ ХХК болон МТЗ ТӨХК-тай Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ-г 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.

ЗТХЯнаас Хөгжлийн банкинд Шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг Хөгжлийн банкинд 2014 онд 1/48 тоот, 2015 оны 03/290, 03/384 тоот албан бичгээр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Мөн ЗТХЯнаас Шинэ төмөр зам төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/3569 тоот албан бичгээр СЯанд тус тус хүргүүлсэн. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын албан бичиг, хавсралтын хамт, МТЗ ТӨХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/294 дугаар албан бичгийн хуулбар, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Монгол Улсын зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/852 дугаар албан бичгийн хуулбар, МТЗ ТӨХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/71 дугаар албан бичгийн хуулбар, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/79 дугаар албан бичгийн хуулбар, МТЗ ТӨХК болон ЭГГ ХХК-ийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Даланзадгад Сайншанд Баруун-Урт Чойбалсан чиглэлийн 1165 км шинэ төмөр замын төслийн төмөр замын зурвас талбайн дагуу хийгдсэн инженер геологи, геотехникийн судалгааны 15 багц тайлангууд, 1165 км, төмөр замын дагуу хийгдсэн геологийн судалгааны 1 багц тайлангуудын баримт бичигт магадлал хийсэн экспертизийн нэгдсэн дүгнэлтийн хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын хуулбар, ЭГГ ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02-9/2015, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92/2016 дугаар албан бичгийн хуулбар, МТЗ ТӨХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2/982 дугаар, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/843 дугаар албан бичгийн хуулбар, ЭГГ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн хуулбар, Компанийн дүрмийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2/982 дугаар МУХБны албан бичгийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тооцооны 09-14/2016 тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11-95/2016 дугаар ЭГГ ХХК-ийн албыан бичгийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 001/2017 дугаар албан бичгийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 007/2017 дугаар албан бичгийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтын хуулбарын хамт, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/870 дугаар МУГТХЯны албан бичгийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг хүлээлцсэн тэмдэглэл, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар Монголын барилгын инженер-геологичдын холбооны нээлттэй хурлын протоколын хуулбар, МТЗ ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн баримтаар гаргасан МТЗ ТӨХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/123 дугаар, 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1/129 дугаар, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/144 дугаар 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/165 дугаар, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2-1/5 албан бичгийн хуулбар, Монгол Улсын зам тээврийн яамны 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 дугаар албан бичгийн хуулбар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 306 дугаар албан бичиг хавсралтын хуулбарын хамт, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/870 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1197 дугаар албан бичиг хавсралтын хамт, 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 01/25 дугаар МТЗ ТӨХК-ийн албан бичиг хавсралтын хуулбарын хамт, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн х/473 дугаар албан бичиг хавсралтын хамт, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, МТЗ ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн згз-б2013-5 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний хуулбар, хавсралтын хуулбарын хамт, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний болон хавсралтын хуулбарын хамт, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оролцуулах тухай МТЗ ТӨХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолын хуулбар, 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн. 01/284 дугаар МТЗ ТӨХК-ийн албан бичгийн хуулбар, Монгол Улсын сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7-1/5763 дугаар албан бичгийн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хуулбар, МТЗ ТӨХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх деспозит дансны харилцагчийн дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны Барилга байгууламжийн бүртгэл, 2012 оны Даланзадгад Сайншанд Баруун-Урт Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын төслийн /ПК15+00 35.0 км/ зурвас талбайн, ус зайлуулах хоолойн байгууламжийн инженер-геологи, геотехникийн судалгааны тайлангийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/3836 дугаар Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, гуравдагч этгээдийн баримтаар гаргасан Монгол Усын хөгжлийн банк ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн З-ТЗ-Б 2013-5/1 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн З-ТЗ-ХО 216-39 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар Монгол Улсын засгийн засгийн газрын тогтоолын хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын болон хавсралтын хуулбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн МУГТХЯны 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 03/5792 дугаар албан бичгийн болон хавсралтын хуулбарын хамт, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн х/229 дугаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийн болон хавсралтын хуулбарын хамт, Монгол Улсын СЯны 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 6/1552 дугаар албан бичгийн болон хавсралтын хуулбарын, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 1/2611 дугаар Барилгын хөгжлийн төвийн албан бичгийн болон хавсралтын хуулбарын хамт, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хураан авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/14357 дугаар Албан бичгийн болон хавсралтын хуулбар, Монголын инженер геологичдын холбоо ТББ-ын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1872 дугаар албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-07 дугаар албан бичиг болон хавсралт/шинжээчийн дүгнэлт/-ын хамт, ОГ ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар албан бичгийн хуулбар, БХ ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2022/040 дугаар албан бичгийн хуулбар, Монголын барилгын инженер геологичдын холбооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 13/22 Албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №06 Шинжээчийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/16748 дугаар Авлигатай тэмцэх газрын албан бичгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭГГ ХХК хариуцагч МТЗ ТӨХК-д холбогдуулан ажлын үлдэгдэл төлбөр 2,683,577,500/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг, алдангид 461,575,330/дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг, нийт 3,145,152,830/гурван тэрбум нэг зуун дөчин таван сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч МТЗ ТӨХК нэхэмжлэгч ЭГГ ХХК-д холбогдуулан алдангид 2,683,343,000/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МТЗ ТӨХК нь 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

Нэхэмжлэгч ЭГГ ХХК нь манай хийсэн ажлын үр дүнд одоо манай Монгол Улс шинэ төмөр замтай болж ашиглалтад бүрэн орсон, сөрөг нэхэжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэлслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭГГ ХХК хариуцагч МТЗ ТӨХК-иас нийт 4,486,941,550/дөрвөн тэрбум дөрвөн зуун наян зургаан сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 1,341,366,250/нэг тэрбум гурван зуун дөчин нэгэн сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/12917 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Хөгжлийн банк ХХК-иас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулсан болох нь 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-ий 1-ийн 1.3, 8-ын 8.1, 8.2, 16-ийн 16.1, 17-ийн 17.1, 17.2-т зааснаар нэхэмжлэгч нь Дорнод аймгийн төв Чойбалсан, Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаян, Өмнөговь аймгийн Таван толгой, Даланзадгад сум хүртэлх чиглэлд нийт 1165/нэг мянга нэг зуун жаран тав/ километр баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу инженер-геологи, геотехникийн хээрийн болон лабораторын судалгааны ажлыг Хавсралт1 болох Төмөр замын трассын дагуу ажлын зураг боловсруулахад зориулсан инженер-геологийн судлагааны ажлын техникийн даалгавар-ын дагуу гүйцэтгэх, хариуцагч нь холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын хөлс 14,176,398,000/арван дөрвөн тэрбум нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн найман мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-ий болон Хавсралт №1-ийн хуулбар, Хавсралт №3 болон Хавсралт №4-ийн хуулбар, Хавсралт №5-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-р нэхэмжлэгч нь тодорхой ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ий шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цааишд Гэрээ гэх/ гэж үзнэ.

Хариуцагч нь Гэрээний нэг тал байх тул Гэрээнд заасан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь төрийн өмчит хуулийн этгээд байх ба Гэрээнд заасан ажлын хөлсийг төсвийн хөрөнгөөс төлөхөөр байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т зааснаар төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөж, нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах үүрэгтэй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн ...өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Дараахь этгээд захиалагч байна:, 4.1.1-т төрийн ... өмчит хуулийн этгээд;, 7 дугаар зүйлийн 7.1-т Захиалагч ... ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:, 7.1.1-т нээлттэй тендер шалгаруулалтын журам; гэж заасан.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай

1 дүгээр зүйлд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгахаар заажээ.

 

Зохигчид Гэрээг байгуулахад 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль дагаж мөрдөгдөж байсан байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай 1 дүгээр зүйлд зааснаар Гэрээг байгуулах харилцаанд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль дагаж мөрдөгдөнө.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 8 дугаар зүйлийн 8.1-т Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:, 8.1.4-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар; гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалтад зааснаар зохигчид Гэрээг байгуулсан 2011 онд Монгол Улсын Засгийн газар нь гэрээ байгуулах ажлын ангилал тус бүрээр босго үнэ болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох ажлын төсөвт өртгийн доод хязгаарыг тогтоожээ.

 

Гэрээнд зааснаар хариуцагчийн төлөх үүрэг хүлээсэн ажлын хөлс нь 14,176,398,000/арван дөрвөн тэрбум нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн найман мянга/ төгрөг байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 2 дугар сарын 15-ны өдрийн Босго үнэ батлах тухай 22 дугаар тогтоолд зааснаар хариуцагч нь Гэрээг байгуулахдаа Монгол Улсын СЯнаас зөвшөөрөл авах үүрэгтэй байсан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулахдаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалтад заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулсан талаарх нотлох баримтыг баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн ... хэлцэл; гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалтыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус байна.

 

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлт нь Гэрээний салшгүй хэсэг болох нь Гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зохигчид Гэрээний Хавсралт№ 1 Ажлын техникийн даалгавар, Гуравдугаар бүлгийн 16 дугаар зүйл Ажлын хөлс болон 17 дугаар зүйл Төлбөр тооцооны ажлын хэмжээ, ажлын хөлс, төлбөр тооцоо төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1, 2-т зааснаар зохигчид Гэрээний Хавсралт№ 1-ийн 6-р хэсэгт заасан ажлын техникийн даалгавраас Гүүрэн байгууламжийн судалгаа, Өртөө зөрлөгүүдийн судалгаа, Хяналтын системийн байгууламж төхөөрөмжлөх судалгааны ажлууд гэсэн заалтуудыг хасаж, зөвхөн 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлс нь нийт 14,176,398,000/арван дөрвөн тэрбум нэг зуун далан зургаан сая гурван зуун ерэн найман мянга/ төгрөг гэж заасныг ажлын хөлс нь нийт 5,378,686,000/таван тэрбум гурван зуун далан найман сая зургаан зуун наян зургаан мянга/ төгрөг гэсэн өөрчлөлт оруулсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын Гэрээний үүрэг, Гэрээний төлбөр тооцоо хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний дээрх нэмэлт өөрчлөлтийн дагуу судалгааны ажлыг гүйцэтгэж, техникийн зөвлөх Н К ХХК-иар хянуулж, Н К ХХК нь ажлын тайланг ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг 2014 оны 12 дугар сарын 19-ний өдөр баталгаажуулж, мөн Улсын экспертиз хийх эрх бүхий 5/тав/ улсын экспертизүүдээр шалгуулан баталгаажуулж, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөд нийт 2,683,576,994.87/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан зургаан мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг төлж, үлдэгдэл 50/тавь/ хувийн төлбөр 2,683,577,500/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын болон 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Экспертизийн нэгдсэн дүгнэлтийн хуулбар, № 09-14/2016 Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 3 дугаар сарын 06-ны № 08/870 Албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтийн тухай хуралдааны тэмдэглэл болон тогтоол/I хавтас, хх-124-126/-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолой, инженер геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар Гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар Гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгасан болох нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Экспертизийн нэгдсэн дүгнэлтийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар зохигчийн байгуулсан Гэрээ хүчин төгөлдөр бус болсон байх боловч нэхэмжлэгч нь Гэрээ болон Гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан нийт 5,367,154,494.87/2,683,576,994.87+2,683,577,500=5,367,154,494.87/ /таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн ажлын хөлс бүхий ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгчээ.

 

Хариуцагч нь нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн ажлын хөлс бүхий ажлыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн ажлын хөлс бүхий ажлыг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн хөрөнгө болох нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө гэж үзэх нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгөөс 2,683,576,994.87/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан зургаан мянга есөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үлдэгдэл 2,683,577,500/5,367,154,494.87-2,683,576,994.87=2,683,577,500/ /хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,683,577,500/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 461,575,330/дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 23-ын 23.3-т Захиалагч ... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээлгэнэ. гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 3-т Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг ... ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар ... санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгч нь ажлыг чанартай гүйцэтгэсэн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбар, № 09-14/2016 Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн № 01/870 Геологийн ажлын төлбөрийн тухай Албан бичгийн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 06-ны № 08/870 Албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтийн тухай хуралдааны тэмдэглэл болон тогтоол/I хавтас, хх-124-126/-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний нэг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажлын хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байх боловч хариуцагч нь ажлын 10/арав/ хоногт үлдэгдэл ажлыг хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангийг шаардах эрхтэй байх боловч Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийгээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 461,575,330/дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулахдаа төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/2005 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалтад зааснаар Гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн ажлын хөлс бүхий ажлын үр дүнг хүлээн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагчид ажлын үр дүнг үлдээж, хариуцагчаас ажлын үр дүнд ногдох ажлын хөлсийг гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгчээс ажлын хөлс болох нийт 5,367,154,494.87/таван тэрбум гурван зуун жаран долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг зохигчид гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт мэдээлэл агуулсан нотлох баримтад хамаарч байна.

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт нь гэрээнд хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс алдангид 2,683,343,000/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрээний 23-ын 23.1-т Ажил гүйцэтгэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол ... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээлгэнэ. гэжээ.

 

Гэрээний Хавсралт№1-ийн 9-д зааснаар судалгааны ажил хийгдэх хугацааг 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс алдангийг шаардах эрхтэй байх боловч Гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийгээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс алдангид 2,683,343,000/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сард тус шүүхэд Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасанаар талуудын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

 

Шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТЗ ТӨХК-иас нийт 2,683,577,500/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭГГ ХХК-д олгон, үлдсэн алдангид 461,575,300/дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алдангид 2,683,343,000/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ЭГГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 23,485,836/хорин гурван сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТЗ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,575,838/арван гурван сая таван зуун далан таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч ЭГГ ХХК-д олгон, нэхэмжлэгч ЭГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 419,662/дөрвөн зуун арван есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, хариуцагч МТЗ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 40,696,245/дөчин сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЭГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,051,380/хорин долоон сая тавин нэгэн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулан хариуцагч МТЗ ТӨХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТЗ ТӨХК-иас нийт 2,683,577,500/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭГГ ХХК-д олгон, үлдсэн алдангид 461,575,300/дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алдангид 2,683,343,000/хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭГГ ХХК хариуцагч МТЗ ТӨХК-иас нийт 4,486,941,550/дөрвөн тэрбум дөрвөн зуун наян зургаан сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 1,341,366,250/нэг тэрбум гурван зуун дөчин нэгэн сая гурван зуун жаран зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ЭГГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 23,485,836/хорин гурван сая дөрвөн зуун наян таван мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТЗ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,575,838/арван гурван сая таван зуун далан таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч ЭГГ ХХК-д олгон, нэхэмжлэгч ЭГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 419,662/дөрвөн зуун арван есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, хариуцагч МТЗ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 40,696,245/дөчин сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЭГГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,051,380/хорин долоон сая тавин нэгэн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулан хариуцагч МТЗ ТӨХК-д олгосугай.

 

5.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ