Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0028

 

 

 

 

 

 

 

М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Л.Э

   Шүүгдэгч                                                       М.Э, М.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Б.Г/цахим/, Д.Э, Х.О

Хохирогч                                                       О.Э

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Х.О нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.Э, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П овогт М-н Э,

 

А овогт М-ны Б,

 

             М.Э нь нийтийн албан тушаал буюу         аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2017, 2018 онуудад албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар хорооллын 6,7 дугаар байрны дээврийн засварын         дугаартай 50.733.251 төгрөгийн ажил,

           2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн      дугаар хорооллын      дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын      дугаартай 24.563.684 төгрөгийн ажил,

           2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн    дүгээр хорооллын     дугаар байрны        дүгээр блокийн дээврийн засварын       дугаартай 20.009.181 төгрөгийн ажил,

            2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын       дугаартай 31.296.934 төгрөгийн ажил,

            “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн      дүгээр хорооллын     дугаар байрны      дугаар блокийн дээврийн засварын       дугаартай 20.897.637 төгрөгийн ажил,

           2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн    дугаар хорооллын     дугаар байрны     дугаар блокийн дээврийн засварын      дугаартай 20.631.021 төгрөгийн ажил,

           2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлсэн      дугаар хорооллын      дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын       дугаартай 20.842.738 төгрөгийн ажил,

           2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн     дугаар хорооллын      дугаар байрны      дугаар блокийн дээврийн засварын     дугаартай 19.867.732 төгрөгийн ажил, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн     дугаар хорооллын      дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын      дугаартай 20.145.837 төгрөгийн ажил,

                   аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Бтай бүлэглэн түүний болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн      баг       дугаар байрны дэргэд тогтоолын талбай байгуулах       дугаартай 44.516.383 төгрөгийн ажил,

           2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн     дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын     дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

           “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн      дугаар хорооллын      дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын     дугаартай 24.137.216 төгрөгийн ажил,

           2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн     дугаар хорооллын      дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын      дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд тус тус оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллан “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрхи нэр бүхий компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 402.105.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

             М.Б нь нийтийн албан тушаал буюу      аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 онд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхлүүлсэн        баг        хороололд зөөврийн худаг барих   дугаартай 20.494.350 төгрөгийн тендер зохион байгуулалтанд оролцож “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин тус компанийг шалгаруулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 20.494.350 төгрөгийн хохирол учруулсан,

                    аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М.Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн       баг          дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах   дугаартай 44.516.383 төгрөгийн ажил,

            2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн       дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын        дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

            “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн       дугаар хорооллын       дугаар байрны        дүгээр блокийн дээврийн засварын   дугаартай 24.633.012 төгрөгийн ажил,

            2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн        дугаар хорооллын         дугаар байрны     дүгээр блокийн дээврийн засварын        дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтанд тус тус оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж “Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт 171.117. 494 төгрөгийн, нийт 193.611.845 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: М.Э, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П овогт М-н Э, А овогт М-ны Б нарт Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Мандахын Э, Мэндсайханы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Э, М.Б нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, М.Б нарт оногдуулсан 7.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх, биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан худалдан авах ажиллагааны 15 хавтас материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц      аймгийн Орон нутгийн өмчийн газарт буцаан олгохыг Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримтын комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлээ болгосон нотлох баримтууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад дан ганц яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийсэн нь дээр хуулийн заалттай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгч М.Эгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд ба гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотолсон баримтууд биш. Түүнчлэн “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал гэх Б-тай 10 жилийн дунд сургуулийн нэг ангид суралцдаг байсныг давуу байдал олгосон гэж үзэж буруутгаж байгаа нь хэт нэг талын нотлох баримтыг үнэлсэн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Мөн тендерийн баримт бичгүүдийг цахимаар хүлээж авдаг төдийгүй дан ганц М.Эгийн саналаар шалгаруулалтыг шийдвэрлэдэггүй бусад гишүүдийн саналыг үндэслэж санал нэгтээгээр тухайн компанийг дэмжсэн тохиолдолд захиалагчид саналаа хүргүүлснээр эцсийн шийдвэрийг захиалагч гаргахаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Д.С мэдүүлэхдээ: Би ажил албан тушаалын үүргээр захиалагчийн үүднээс оролцдог. Хуулийн дагуу бух үүргийн хэрэгжүүлж оролцдог. Би урилга хүргүүлэх хариу хүргүүлэх уйл ажиллагааг албан бичгээр хүргүүлдэг, захиалагчийн хувьд би эцсийн шийдвэрийг гаргадаг гэх мэдүүлсэн. Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.1-д төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд захиалагч байхаар хуульчилсан ба захиалагчийн үүргийг гүйцэтгэгч нь Д.С байдаг.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т .. Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж хуульчилжээ. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа тендерийг зарлахдаа буюу урилга хүргүүлэхдээ өөрийн найзын компани болон хамт ажилдаг Бын эхнэрийн компани руу л хүргүүлж давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа нь дээрх хуулиар үгүйсгэгдэж байна. Учир нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн урилга хүргүүлэх, мэдээллийн хэрэгслээр цацах зэрэг ажлыг зөвхөн захиалагч өөрөө л гүйцэтгэхээр заасан байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Л.О мэдүүлэхдээ Би          аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлэгч агентлагийн даргын ажлыг эрхэлдэг М.Б, М.Э нар миний ажилтан. Төрийн болон орон Нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль байгаа. Хуульд захиалагч үнэлгээний хороо байгуулдаг. Хуульд зааснаар захиалагч нь        аймгийн Засаг даргын Тамгын газар захиалагч байдаг. Үнэлгээний хороонд хөндлөнгийн төлөөлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөлөл хяналттайгаар зохион байгуулдаг. Манай мэргэжилтнүүдийн хувьд нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр оролцдог. Нэг тендер үнэлээд үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч хянаад хуулийн дагуу байна гэвэл захиалагчаас шалгарсан компани руу гэрээ байгуулах эрх олгохоо мэдэгдэнэ гэж мэдүүлсэн.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс харахад М.Э нь дангаараа шийдвэр гаргадаггүй болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс М.Эд ял шийтгэл оногдуулахдаа мөн л улсын яллагчийн яллах талын нотлох баримт гэгдээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийг болон Сангийн яамны тайлбар зэргийг үндэслэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх буруу дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өмгөөлөгч нарын зүгээс хэрэгт шинээр 2016, 2017, 2018 онуудын Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хэрэгт мэдүүлэг өгсөн худалдан авах ажиллагаанд оролцож байгаагүй, оролцсон ч шалгарч байгаагүй гэх мэдүүлэг өгсөн хүмүүсийн компаниуд тухайн онуудад тендерт оролцож байсан болон огт материал өгч байгаагүй болох нь харагддаг. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлсэн болох нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдахгүй ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3-т заасан “... шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ...” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байна.

Шүүгдэгч нарын зүгээс тендерийн үйл ажиллагаанд өөрсдийн таньдаг хүмүүстээ давуу байдал олгоод байсан юм бол энэ хэрэгт Үнэлгээний хорооны дарга, Захиалагч нар ч хамтран оролцож байж л дээрх санаатай үйлдэл нь хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Гэтэл дан ганц үнэлгээний хорооны нарийн бичгээр оролцож байсан ямар ч эрх мэдэл байхгүй этгээдүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг олгосон гээд байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Шүүх шүүгдэгч М.Э, М.Б нарыг ажил үүргийн дагуу тендерийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан ..."тендерийг хянах, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэсний дагуу гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхдөө дээрх хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн болон чадавхын шаардлагад нийцэхгүй тендерт гэрээ байгуулах эрх олгосон гэж үзэж буруутгаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Учир нь Төрийн болон Орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд захиалагч л гэрээ байгуулах эрх олгохоор заасан ба мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу захиалагч бүх тендерээс ч татгалзах эрхтэй байхаар хуульчилсан. Дээрхээс харахад М.Э дангаараа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгох боломжгүй болох нь тодорхой ойлгомжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан. Иймд М.Эгийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх М.Быг эрх нөлөөгөө ашиглан эдгээр компаниуд нь тендерт оролцох шалгуур хангаагүй байхад сонгон шалгаруулсан гэх дүгнэлтийг хийж түүнийг гэм буруутайд тооцсон. Гэтэл өөрт олгогдсон эрх хэмжээг хэрхэн, яаж ашигласан болох нь талаар дүгнэсэн гэх баримтад эрх нөлөөгөө ашигласан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад өөрийн хамаарал бүхий компани тендерийн ажил авсан нь хангалттай нотлогдож байна гэх үндэслэлээр буруутган, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгаруулсан мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Тендерийн хорооны гишүүдийн мэдүүлэг болон бусад оролцогчийн мэдүүлэг нотлох баримтууд болон тендерийн баримт бичгүүдээр энэхүү байдал нотлогдоогүй буюу үгүйсгэсэн баримтуудыг няцааж буй үндэслэлээ дурдаагүй.

Тендер сонгон шалгаруулалтын ажилд оролцон тус компанийг шалгаруулсан гэж 2 дахь заалтдаа дүгнэлт хийсэн. Гэтэл тус хэрэгт М.Б тендер сонгон шалгаруулалт оролцсон гэх нэг ч баримт байхгүй. Мөн тендерийн хороонд нөлөөлсөн, тендерийн хороо хууль зөрчсөн шийдвэр гарахад оролцсон гэх баримт хэрэгт огт байхгүй. Тендерийн баримт бичгүүд болон гэрч нарын мэдүүлгээр тендерийн хорооны гишүүдэд нөлөөлж өөрт давуу байдлыг бий болгон шийдвэр гаргуулсан гэх баримт хэрэгт огт байхгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасныг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт нотлогдоогүй байхад туршлага байхгүй гээд хасаад байдаг, нэг ч удаа тендер аваагүй, жижигхэн шалтгаанаар унагаад байдаг, ажил аваад байдаг, ямар шалгаруулалтаар авсныг мэдэхгүй гэх гэрч нарын мэдүүлгүүд болон сангийн яамны тайлбараар түүнийг яллаж, гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнийг буруутган яллаж буй тендерт сонгон шалгарч тендерийн ажил авсан гэх      аймгийн   сумын     дугаар сургуулийн гадна талбайд биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын тендерийн ажилд М.Б хэрхэн яаж зохион байгуулж, сонгон шалгаруулсан талаарх нэг ч нотлох баримт байхгүй атал Монгол улсын Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн         тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн 1-т зааснаар тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж тендер явуулах гэж заасныг хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна гэх тайлбарт дурдсан зөрчлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл мэт дүгнэлт хийж, энэхүү “Тендерийн хороо”-ны зөрчилд буюу бусдын гаргасан үйлдэлд М.Бын гэмт хэргийн шинжтэй ямар буруутай үйлдэл байгаа эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа уг тайлбар бүхий нотлох баримтаар шууд буруутгасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэл буюу гэмт хэрэг, хэзээ хаана, яаж үйлдсэн талаар нотлох хангалттай нотлох баримт биш гэж үзэж байна.

       аймгийн        сумын        баг        хороололд зөөврийн худаг барих тендерийн сонгон шалгаруулалт,       аймгийн         сумын       багийн        байрны дэргэдэх тоглоомын талбайн тендерийн сонгон шалгаруулалтын талаар Монгол улсын Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн       тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн 3-т зааснаар... үнэлгээний хороо захиалагчид шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болох зөвлөмжийг өгсөн нь хуульд нийцээгүй буюу шууд гэрээ байгуулах этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэх ёстой байсан мэт тендерийн хороог буруутгасан тайлбар гаргасан нотлох баримтаар буруутгасан.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалт нь захиалагчид зөвхөн олгогдсон эрх байх бөгөөд энэхүү эрхэд тендерийн хороо халдаж, гэрээ байгуулах этгээдийг сонгон хэлэлцээр хийх шийдвэр гаргах эрхгүй байхад хуулийг буруу тайлбарласан тайлбарыг баримтлан М.Быг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар биш буюу хуулийг буруу тайлбарласан албан байгууллагын тайлбар бүхий нотлох баримтыг хууль ёсны зөв тайлбарласан мэт үзэж М.Быг буруутгасан нь үндэслэлгүй байна.

“Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн авсан гэх 2 гэрээтэй холбоотой тендер сонгон шалгаруулалтад М.Б хэрхэн, яаж оролцсон үйлдэл нотлогдоогүй бөгөөд түүнийг мөн Монгол улсын Сангийн яам 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн         тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр буруутгасан. Гэтэл энэхүү албан бичиг нь М.Быг буруутай гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй, тендерийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад оролцсон, зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй, тендерийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулахад тендерийн хороо зөрчил гаргасан үйлдэлд бусдын оролцоо, нөлөө байсан эсэх ялангуяа М.Б нөлөөлсөн, зохион байгуулснаас зөрчил гарсан гэх баримт байхгүй байхад тендерийн хорооны энэхүү үйлдэлд түүнийг шууд буруутгасан нь үндэслэлгүй байна.

М.Быг хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой атлаа ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдэгдэл гаргаж, санаатай идэвхтэй үйлдлээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон байна гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл М.Б дээрх 5 тендерийн сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэдүүлэг бөглөөгүй байхад мэдүүлэг гаргасан мэт үзсэн нь нотлох баримтгүй буруутгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн захиалагч болон тендерийн хороо сонгон шалгаруулалтыг явуулж, шийдвэр гаргахад М.Б оролцоогүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй байдлаа мэдээлэх, албан үүргээсээ татгалзах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтыг зөрчсөн мэт баримтгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэхүү хуулийн заалт нь худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчид хамааралтай бөгөөд эдгээр сонгон шалгаруулах ажиллагаанд оролцогчийн болон бусад байдлаар оролцоогүй болох нь гэрчийн мэдүүлгүүд тендерийн баримт бичгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож байхад худалдан авах ажиллагаанд оролцсон гэж үзэж, үүргээ биелүүлээгүй мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 , 2.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна .

Хэрэгт авагдсан тендерийн баримт бичгүүд, гэрч Ч.О, Д.С, тендерийн хорооны гишүүдийн мэдүүлэг, улсын комисст хүлээлгэн өгсөн баримтууд, хохирогчийн төлөөлөгч О.Э-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг анхаарч, шүүгдэгч М.Бад холбогдох хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г тайлбартаа:

“... Анхан шатны шүүх “шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн, тухайлбал, шүүгдэгч М.Б нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж бүлэглэсэн гэх нөхцөл байдал шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн хэрнээ ямар үндэслэлээр яллаад байгаа нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн хууль ёсны зарчмыг, тэр дундаа 1. Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсний зөрчиж дүгнэлт хийсэн байна. Учир нь М. Э, М.Б хоёр нь нэг албан газар ажилладаг, нэг өрөөнд хамт суудаг гэхээс өөрөөр ямар үйлдэл хийж, тэр нь яагаад гэмт хэрэг болж байгаа нь огт нотлогдож, холбогдохгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт”... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэм буруугийн хэлбэр“, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгана” гэж Х.О өмгөөлөгч гомдолдоо тодорхой тусгажээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг жагсаан бичиж, эдгээр нотлох баримтуудыг үндэслэн М.Э, М.Б нарыг эдгээр тендер зохион байгуулалтад оролцож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчин бусдад давуу байдал бий болгосон гэж хэт ерөнхийд нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна тэдгээрийн үйлдсэн сэдэлт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, хамтран оролцсон хэлбэр, бусдад давуу байдлыг хэрхэн бий болгосон талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

... Миний үйлчлүүлэгч М.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй. М.Бын хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй учир үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Учир нь М. Б нь ажил үүрэгт заасныхаа дагуу “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанид тендерийн урилга өгсөн боловч уг компани нь тухайн тендерт оролцоогүй байдаг. Урилга өгснөөр ашиг сонирхлын зөрчил үүсэх ямар ч боломж байхгүй. Хэрэв “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тус урилгыг аваад уг тендерт оролцсон бол М.Б түүнээс татгалзах байсан.

Харин эхний шалгаруулалтад тус компани оролцоогүй байдаг. Мөн      аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай буюу захиалагчтай “Р" хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлэлцээр хийхэд М.Б оролцоогүй, М.Э уг хэлэлцээрийн тэмдэглэлийг хөтөлсөн байдаг. Анхан шатны шүүх М.Б, М.Э хоёрыг бие биедээ нөлөөлөөгүй гэж тогтоочихсон. Тэгсэн хэрнээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “...өөртөө, бусдад давуу байдал бий болгох...” гэх гэмт хэргийг шүүх хэрэглэхдээ уг гэмт хэргийн бусдад гэх ойлголтын хүрээг хэт өргөн, шийдвэр болгоны ард хэнд ч хамаагүй, тендер шалгаруулалтын үндсэн дээр ерөөсөө хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэр зайлшгүй гарч байхад гаргасан шийдвэр болгоны төлөө шийдвэр гаргагчийг буруутгах ёстой гэсэн логик гаргалгаа бүхий хууль зүйн томьёолол гэж ойлгож болохгүй юм.

Авилга, ашиг сонирхлын зөрчлийн хүрээг тухайн төрлийн харилцаанд оролцогч талуудын төвшинд нарийн авч үзэх шаардлагатай. Миний үйлчлүүлэгчийн хувьд хамгийн гол нь уг дурдагдаад байгаа тендерүүдэд огт оролцоогүй, 2018 онд болсон 285 сонгон шалгаруулалтаас “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ажил авсан ч ажил үүргийн хувиар өөрөө сонгон шалгаруулах ажилд нь оролцоогүй байхад гэм буруутай гэж хийсвэрээр, нотлох баримтгүйгээр тодорхойлж болохгүй.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “давуу байдал” гэдгийг тодруулсан боловч ямар үйлдлээр давуу байдал үүссэн нь тодорхойгүй байна.

Тухайлбал, ямар сэдэлт, зорилгоор хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, ямар ашиг хонжоо олсон болохыг тогтоох шаардлагатай. Ү гэж хүн эхнэрийнх нь данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан боловч Ү-тай хамааралтай хуулийн этгээдийн тендерт манай үйлчлүүлэгч ажиллаж байгаагүй, харин эхнэр Э нь Голомт банкнаас мөнгө зээлсэн ба мөнгө зээлэх үед банкны ажилтан 4 сая төгрөгийг зээлснээ өөрийн нөхрөөр дамжуулан өгсөн байсныг сүүлд мэдсэн байдаг. Энэ үйлдлийг мөрдөгч шалгаж, тайлбар авсан хэрнээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан байгаа нь ойлгомжгүй. Мөрдөгч, прокурор нар гэмт хэргийг нотлох үүрэгтэй ба шүүх гэмт хэргийг нотолно биз гэсэн маягаар хоорондоо ямар нэгэн уялдаа холбоогүй, дүгнэлт хийгээгүй олон үйлдлүүдийг тоочин бичиж яллах дүгнэлт хэмээн шүүхэд танилцуулсан байгааг анхан шатны шүүх гэмт хэрэг гэж үзэн шүүх бол шүүдэг газар гэдгийг умартан субьектив байдлаар шүүх өөрөө “нотолж”, яллахаар хичээсэн байгаа нь миний үйлчлүүлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх зохицуулалт орсон. Хэдий тийм боловч шийдвэр гаргахад өөрийн дотоод итгэлд тулгуурлах бус мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх ёстой гэж хуульчилсан. Энэ заалт нь шүүхийн шийдвэрийг оролцогч бүр өөр өөрөөр тайлбарлах, хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзээ, үл ойлголцол бий болохоос сэргийлсэн зохицуулалт бөгөөд дээрх шаардлагыг хангасан бол түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх нь ойлгомжтой. Харин анхан шатны шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй гарсан байна.

Авилгын эсрэг НҮБ-ын конвенцын Эрх зүйн удирдамжид тайлбарлахдаа “хууль бус давуу байдал” гэдгээр зүй бусаар олдсон мөнгөн, мөнгөн бус, эдийн болон эдийн бус бүх төрлийн зүйлсийг ойлгоно гэсэн. Гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, тендерт хамаарах хууль, журамд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, авилгын гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх ёстой гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг тайлбарлах нь буруу юм.

Түүнчлэн гэм буруугийн санаатай хэлбэр нь сэдэлттэй, эсхүл зорилгод тэмүүлсэн байх ёстой атал тийм шинжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон нь ойлгомжгүй байна. Дахин хэлэхэд М. Э, М.Б хоёр нь хоорондоо мөнгө төгрөг шилжүүлсэн, бие биеийнхээ албан тушаалын байдал, нөлөөг ашиглан ашиг хонжоо олох сэдэл, зорилготой байсан гэж үзэх нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа ба анхан шатны шүүх ч нөлөөлөөгүй талаар дүгнэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийг зөрчсөн гэх үйлдэл болгоныг гэмт хэрэг гэж үзэх боломжгүйг анхан шатны шүүх анзаараагүй. Сангийн яамнаас зарим тендерийн сонгон шалгаруулалтад алдаа гарчээ гэж үзсэн болгоныг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх боломжгүй. Учир нь дээрх хуулиар байгууллагын дотоодын харилцааг зохицуулах бус гаднаас худалдан авалт хийхэд хэрэглэгдэх хууль юм. Гол нь шүүх ямар энэ хуулийг зөрчсөн ямар үйлдэл нь гэмт хэрэг вэ, ямар нь гэмт хэрэг биш вэ гэдгийг тодорхойлох ёстой байтал гэмт хэргийн шинж байхгүй байхад миний үйлчлүүлэгч М.Бын талаар буруу дүгнэлт гаргажээ.

М. Быг холбогдуулан шалгасан үйлдлүүдийн тухайд М.Бтай холбоотой хэргийн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан     аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн М. Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуй нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компани оролцсон гэх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн     баг      дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах      дугаартай 44.516.383 төгрөгийн,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхлүүлсэн       багт зөөврийн худаг барих       дугаартай 20.494.350 төгрөгийн Тендер зохион байгуулалтад оролцож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль “-ийг зөрчсөн тус компанийг шалгаруулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 20.494.350 төгрөгийн хохирол, 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр эхлүүлсэн         дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын   дугаартай 82.830.884 төгрөгийн,

“Г” хязгаарлагдмал хариуцлагатай компани - /Э.Д/-гийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр эхлүүлсэн       дугаар хорооллын        дугаар байрны          дүгээр блокийн дээврийн засварын       дугаартай 24.137.215 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр эхлүүлсэн      дугаар хорооллын        дугаар байрны        дүгээр блокийн дээврийн засварын          дугаартай 21.663.012 төгрөгийн.

М.Б эдгээрээс зөвхөн “Р”-ын 2018 оны хоёр дахь тендерт мэргэжилтнээр оролцсон. Түүний оролцсон тендерт “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компани урилга авсан болохоос оролцоогүй. Нээлт хийхэд тухайн ажил дээр ямар ч компани оролцоогүй байдаг.

М.Быг гол буруутгаад байгаа зүйл бол тухайн тендерийн нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж улсын яллагч ялласныг анхан шатны шүүх шууд нөлөөлөөгүй байна гэж үзсэн. Энэ тохиолдолд бусад тендерийн шалгаруулалтад оролцоогүй учир Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-ийг хэрэглэн М. Быг гэмт хэрэгт холбох үйлдэл, эс үйлдэхүй байхгүй болох нь тодорхой байна.

Давуу байдал бий болгосон гэж анхан шатны шүүх үзсэн гэж хийсвэрээр ойлговол эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байгаа юу гэдэгт анхаарах ёстой. Урвуулан ашиглах гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд тусгасны дагуу Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан уу, үгүй юү гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч харна уу.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн дансны мэдээлэл зэргийг бүрэн цуглуулж шалгасан боловч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго тогтоогдоогүй. Иймд давж заалдах шатны шүүх хуулийн үзэл санааг зөв тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон эрх зүйн зохицуулалтыг үндэслэлтэй дүгнэж хэрэгт авагдсан баримтад үндэслэж бодитой дүгнэлт гаргаж өгөхийг хүсье. М.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“... Шүүх М.Э, М.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарын бүлэглэж оролцсон үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, М.Б нь М.Эд шууд нөлөөлж бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгч М.Бын М.Этай бүлэглэж үйлдсэн 4 удаагийн үйлдэл болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон “          баг         дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах    ” дугаартай сонгон шалгаруулалт,

“Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон “   дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын        ” дугаартай сонгон шалгаруулалт,

“Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон “        баг      дугаар хорооллын          дугаар байрны  дүгээр блокийн дээврийн засварын        ” дугаартай сонгон шалгаруулалт,

“ баг        дугаар хорооллын       дугаар байрны       дүгээр блокийн дээврийн засварын     ” дугаартай сонгон шалгаруулах ажилд оролцон дээрх компаниудыг шалгаруулж, бусдад давуу олгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шүүгдэгч М.Э нь дээрх 4 удаагийн тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд М.Бтай хэрхэн яаж хамтран оролцсон, М.Э нь дангаараа үйлдсэн, эсвэл оролцоогүй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх орхигдуулсан”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч М.Э, М.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 7.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэргээр бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй, мөн шүүгдэгч нар нь хэд хэдэн удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад хэргийн нөхцөл байдал, учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон учирсан хохирол байхгүй гэсэн хохирогч О.Э-н мэдүүлгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 7.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Э тайлбартаа: “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Б тайлбартаа: “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г тайлбартаа: “ ...Миний үйлчлүүлэгч М.Бын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна... М.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна...М.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.Э тайлбартаа: “Тендерийн улмаас  учирсан хохиролгүй. Тендер авсан компаниуд бүгд ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж “ ... шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн, ... шүүгдэгч М.Б нь сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж бүлэглэсэн гэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдлийн улмаас төсөвт их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй ... ” гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн байна.

 

Шүүгдэгч М.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хуульд заасан хэмжээний дотор торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл гаргажээ.

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Х.О нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзвэл шүүгдэгч М.Э, М.Б нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар "Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгохоор хуульчилжээ.

 

Харин “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хамааруулан ойлгоно.

 

Нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг “хамаарал бүхий этгээд” гэж, тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг “нэгдмэл сонирхолтой этгээд” хэмээн ойлгохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д тус тус заажээ.

 

             Шүүгдэгч М.Б нь “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулж 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр захирлаар томилогдсон, түүний эхнэр Д.Э нь уг компанийн 50 хувийг эзэмшдэг ба дээрх компанийг 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Э.Д-д худалдсан зэрэг нөхцөл байдлууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар түүнийг “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамаарал бүхий этгээд гэж үзэхээр байна.

             Хэдийгээр хамаарал бүхий этгээд байх боловч М.Б нь   аймгийн Орон нутгийн өмчийн газарт ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтний хувьд      багийн        хороололд зөөврийн худаг барих       дугаартай 20.494.350 төгрөгийн тендерт оролцох компаниудын жагсаалтыг гаргаж, өөрийн хамаарал бүхий компанид тендерт оролцуулах урилга хүргүүлсэн ба  тухайн тендер амжилтгүй болж энэ талаар захиалагч буюу Тамгын газарт Үнэлгээний хорооноос зөвлөмж хүргүүлснээр уг тендертэй холбоотой түүний хийж гүйцэтгэх ажил, үүрэг дуусгавар болжээ.

             Гэтэл шүүгдэгч М.Быг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон    баг шинэ хороололд зөөврийн худаг барих   дугаартай 20.494.350 төгрөгийн тендер зохион байгуулалтад оролцож Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин тус компанийг шалгаруулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Мөн түүнийг шүүгдэгч М.Этай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж болох “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн           баг       дугаар байрны дэргэд тоглоомын талбай байгуулах      дугаартай 44.516.383 төгрөгийн ажил,       дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын        дугаартай 82.830.884 төгрөгийн ажил,

           “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон       дугаар хорооллын        дугаар байрны        дүгээр блокийн дээврийн засварын          дугаартай 24.137.216 төгрөгийн ажил, мөн      дугаар хорооллын   дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын         дугаартай 21.633.012 төгрөгийн ажлуудын тендерийн зохион байгуулалтад оролцож, сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан М.Эд шууд нөлөөлж Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлтэд дурьджээ.

           Дээр дурдсан тендерийн материалыг хүлээн авах ажлыг шүүгдэгч М.Э хариуцаж байсан бөгөөд М.Б нь түүнд нөлөөлсөн гэх нөхцөл байдал нь прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах болон бусад нотлох баримтуудаар огт тогтоогдоогүйгээс гадна М.Быг Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд заасан чухам аль заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

            Шүүгдэгч М.Э нь         аймгийн Орон нутгийн өмчийн газарт цахим худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2017, 2018 онуудад “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 4 тендерийн тухайд:

            -        дугаар хорооллын       дугаар байрны дээврийн засварын      дугаартай 50.733.251 төгрөгийн ажлын тендерт ямар нэг компаниас материал  ирээгүйгээс шалтгаалж уг тендер амжилтгүй болж, Үнэлгээний хороо нь Тендерээс татгалзсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн /6 дугаар хх 108, 144/-ий дараа “З” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хүсэлт /6 дугаар хх 118/ ирүүлснийг үндэслэн захиалагч нь уг компанитай гэрээ байгуулжээ.

            -        дугаар хорооллын      дугаар байрны     дүгээр блокийн дээврийн засварын       дугаартай 24.563.684 төгрөгийн ажлын тендерт мөн ямар нэг компани материал ирүүлээгүй, оролцоогүйгээс хамаарч уг тендер амжилтгүй болсон байх бөгөөд “З” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн захиалагч нь уг компанитай хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн тэмдэглэлийг М.Э үйлдсэн /7 дугаар хх 46/ байна.

            -       дүгээр хорооллын       дугаар байрны       дүгээр блокийн дээврийн засварын     дугаартай 20.009.181 төгрөгийн ажлын тендерт “З” хязгаарлагдмал хариуцлагатай компани оролцохоор материал ирүүлсэн байх боловч уг материал нь дутуу, шаардлага хангаагүй байсан тул Үнэлгээний хороо нь захиалагчид зөвлөмж хүргүүлсэн /7 дугаар хх 94/-ий дараа “З” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас захиалагчид хүсэлт ирүүлснийг үндэслэн захиалагч нь уг компанитай хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн тэмдэглэлийг М.Э үйлдсэн /7 дугаар хх 146/ байна.

            - Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасгийн хүлээн авах хэсгийн засварын  дугаартай 31.296.934 төгрөгийн ажлын тендерт “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компани оролцохоор материал ирүүлсэн байх боловч уг компани нь тусгай зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй байсан тул Үнэлгээний хороо нь захиалагчид зөвлөмж хүргүүлсэн /7 дугаар хх 195, 201/-ий дараа “З” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас захиалагчид хүсэлт ирүүлснийг үндэслэн захиалагч нь уг компанитай хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн тэмдэглэлийг М.Э үйлджээ /8 дугаар хх 19/.    

             “Ах” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017, 2018 онуудад оролцсон 5 тендерийн тухайд:

               дүгээр хорооллын    дугаар байрны   дугаар блокийн дээврийн засварын      дугаартай 20.897.637 төгрөгийн ажлын тендер,      дугаар хорооллын      дугаар байрны        дугаар блокийн дээврийн засварын         дугаартай 20.631.021 төгрөгийн ажлын тендер,       дугаар хорооллын         дугаар байрны     дүгээр блокийн дээврийн засварын             дугаартай 20.842.738 төгрөгийн ажлын тендерүүдэд ямар нэг компаниас материал ирээгүй, оролцоогүйгээс хамаарч уг тендерүүд амжилтгүй болсон байх бөгөөд “А” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн үнийн саналыг үндэслэн захиалагч нь уг компанитай хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн тэмдэглэлийг М.Э тус тус үйлдсэн /9 дугаар хх 48, 130, 212/ байна.

             Харин          дугаар хорооллын         дугаар байрны      дугаар блокийн дээврийн засварын        дугаартай 19.867.732 төгрөгийн ажлын тендерт “А”, “О”, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд “О”, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг Үнэлгээний хорооноос гаргаж зөвлөмж /10 дугаар хх 3, 9/-ийг захиалагчид хүргүүлжээ.

            Мөн       дугаар хорооллын         дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын         дугаартай 20.145.837 төгрөгийн ажлын тендерт “А”, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг Үнэлгээний хорооноос гаргаж зөвлөмж /8 дугаар хх 67, 73/-ийг захиалагчид хүргүүлсэн болох нь нотлогдож байна.

           Түүнээс гадна шүүгдэгч М.Бын хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгж гэх “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон       баг     дугаар байрны дэргэд тогтоолын талбай байгуулах     дугаартай 44.516.383 төгрөгийн ажлын тендерт ямар нэг компаниас материал ирээгүй, оролцоогүйгээс шалтгаалан уг тендер амжилтгүй болсон байх бөгөөд түүний дараа “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн хүсэлт, үнийн саналыг үндэслэн захиалагч нь уг компанитай хэлэлцээр хийсэн ба хэлэлцээрийн тэмдэглэлийг М.Э үйлджээ /16 дугаар хх 188/.

           - 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхлүүлсэн       дугаар сургуулийн гадна талбайн биеийн тамирын талбайг иж бүрэн тохижуулах ажлын   дугаартай 82.830.884 төгрөгийн ажлын тендерт “Д”, “С”, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд дээрх компаниуд хуульд заасан шаардлага хангаагүй тул дахин тендер зарлахад “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас шаардлага хангаагүй материал ирүүлсэн тул Үнэлгээний хороо тендерээс татгалзсан тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн /16 дугаар хх 61, 67/ байна.

             Дээрх зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дараа “Р” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас захиалагчид хүсэлт, үнийн санал ирүүлсэн байх ба захиалагч түүнийг үндэслэн уг компанитай хэлэлцээр хийснийг М.Э баталгаажуулж тэмдэглэл үйлджээ. /16 дугаар хх 99/

            -   дугаар хорооллын     дугаар байрны      дүгээр блокийн дээврийн засварын  дугаартай 24.137.216 төгрөгийн ажлын тендерт “Н”, “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд “Н” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг Үнэлгээний хорооноос гаргаж зөвлөмж /16 дугаар хх 245/-ийг захиалагчид хүргүүлсэн байна.

          -  дугаар хорооллын     дугаар байрны     дүгээр блокийн дээврийн засварын    дугаартай 21.633.012 төгрөгийн ажлын тендерт мөн “Н”, “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд “Н” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж, “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг Үнэлгээний хорооноос гаргаж, зөвлөмж /17 дугаар хх 44/-ийг захиалагчид хүргүүлжээ.

             Шүүгдэгч М.Э нь ажил үүргийн хувьд дээр дурьдсан тендерүүдийн материалуудыг хүлээн авах үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд захиалагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж дээрх компаниудтай хэлэлцээр хийснийг баталгаажуулан 8 тэмдэглэл үйлдэж, 4 тендерт оролцогчийг шалгаруулахад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар оролцсон үйл баримт тогтоогдож байна.

             Дээрх 4 тендерт оролцогчийг шалгаруулахдаа өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсаны дагуу “Г” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай ашиг сонирхлын зөрчилгүй талаар мэдэгдсэн /16 дугаар хх 229, 17 дугаар хх 32/ байх бөгөөд түүнийг уг компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

            Харин “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 2 тендер шалгаруулах ажилд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар оролцохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдэгдсэн /8 дугаар хх 57, 9 дугаар хх 242/ байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол” гэдгийг “нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг ойлгохоор заажээ.

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэдгийг “тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулах”-ыг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтад заасанчлан шүүгдэгч М.Э нь “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.Б, “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Б нартай ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал хэрэгт авагдсан дансны хуулгууд, гэрч Б.Ш, М.Ц нарын “...Э, Б нар сайн найзууд, одоо ч гэсэн найз нөхдийн холбоотой байдаг...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог боловч “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оролцсон 4 тендер нь амжилтгүй болж Үнэлгээний хорооноос энэ талаарх зөвлөмжийг захиалагчид тухай бүрт хүргүүлсний дараа уг компаниас захиалагчид хүсэлт ирүүлснийг үндэслэн захиалагч нь хэлэлцээр хийхэд М.Э тэмдэглэл хөтөлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоосон бөгөөд энэхүү босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэдэг.

 

Худалдан авах ажиллагаанд ил тод, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар “Захиалагч нь тендерийн урилгыг хэвлэл мэдээлэл болон цахим системийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэх” ба бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах онцгой эрхийг зөвхөн захиалагч эдлэх бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан тохиолдолд тэрээр бүх тендерээс татгалзах бүрэн эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл захиалагч нь хуульд заасны дагуу тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх, хүргүүлэх, үнэлгээний хороог байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, үнэлгээний хорооноос боловсруулсан тендерийн баримт бичиг, үнэлгээний дүгнэлтийг хянаж, баталгаажуулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг албан тушаалтан бөгөөд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон ёс зүйн дүрэмд нийцүүлэн, хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах үүрэгтэй.

 

Түүнээс гадна тухайн үйл баримт болох үед мөрдөгдөж байсан Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 3.5 дугаар зүйлийн 3.5.3-т зааснаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг байсан байна.

 

Дээрх журамд заасны дагуу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь бусад гишүүдийн адил эрх үүрэгтэй боловч үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэйгээр хамтын шийдвэр гаргадаг, тодруулбал үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа илээр санал хурааж, нийт гишүүдийн олонхын санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болдог бөгөөд энэ талаар Үнэлгээний хорооны дарга буюу          аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга Л.О нь “...М.Э, М.Б нар нь манай ажилтнууд. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч Үнэлгээний хороог байгуулдаг. Захиалагч нь       аймгийн Засаг даргын тамгын газар. Үнэлгээний хороонд хөндлөнгийн төлөөлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөллийн хяналттайгаар зохион байгуулдаг. Манай мэргэжилтнүүдийн хувьд нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр оролцдог...” гэж тодорхой мэдүүлжээ.

 

Хэрэв үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль тогтоомж болон тендерийн баримт бичигтэй нийцээгүй, тэдгээрийг илт зөрчсөн болохыг захиалагч олж тогтоосон  тохиолдолд тэрээр дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоног дотор зөрчлийг арилгах тухай шаардлагыг Үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэх эрхтэй боловч дээрх дүгнэлтүүдийн талаар захиалагчийн зүгээс шаардлага хүргүүлээгүйгээс гадна дээрх тендерүүдээс нэг ч удаа татгалзаж байгаагүй байна.

 

Түүнчлэн тендер авсан компаниуд нь гэрээнд заасны дагуу ажил, үүргээ цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаар тухайн ажил хүлээн авсан хяналтын инженер Б.Б, Ч.Г, Ц.Х болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн М.А нар мэдүүлсэн бөгөөд мөн хохирогч О.Э “ ...Тухайн тендерүүдэд оролцсон компаниуд ажлаа гүйцэтгэсэн тул мэргэжлийн хүмүүс нь ажлыг тухайн хугацаанд нь хүлээн авсан байдаг. Гүйцэтгэсэн ажлууд нь чанарын шаардлага хангасан тул тухай бүр нь санхүүжилтыг нь олгосон. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж,

 

            захиалагч буюу       аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.С “...худалдан авах ажиллагааны чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчийн газраас зарласан тендер сонгон шалгаруулалт нь амжилтгүй болсон тохиолдолд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэдэг. Дээрх аргыг хэрэглэхдээ тухайн компанийн өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлын туршлага , гүйцэтгэлийг харгалздаг...бусад бүх тендерүүдэд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхдээ дээр дурьдсан аргуудыг хэрэглэдэг. Би ажил албан тушаалын үүргээр захиалагчаар тендерт оролцдог ... Захиалагчийн хувьд би тендерийн эцсийн шийдвэрийг гаргадаг...” гэж,

 

                    аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга Л.О  “... Нэг тендер үнэлээд үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагч хянаад хуулийн дагуу байна гэвэл захиалагчаас шалгарсан компани руу гэрээ байгуулах эрх олгохоо мэдэгддэг...” гэж тус тус мэдүүлжээ.

 

 Үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт нь хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь тогтоогдвол уг шийдвэрийг дэмжсэн бүх гишүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх талаар Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”ын 8.1-д тодорхой заажээ.

 

Гэтэл шүүгдэгч М.Эг дангаар шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдтэй адилтган үзэн дүгнэж, Монгол улсын Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/8009 дугаартай “...Тендерийг хянах, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхдөө техникийн болон чадавхын шаардлагад нийцээгүй компанид эрх олгосон...” гэсэн агуулга бүхий албан бичгийн хавсралт тайлбарыг үндэслэн дан ганц түүнийг Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин дээрх нэр бүхий компаниудыг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагчийн ажил гүйцэтгэх гэрээг шууд байгуулсан дээрх компаниудыг техникийн болон чадавхын шаардлагад нийцээгүй гэж шалгаж тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

             Харин шүүгдэгч М.Э нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан “... албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй” гэснийг зөрчиж “Ахин-Ундрах” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргахад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан,

захиалагч талаас “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай хэлэлцээр хийхэд тэмдэглэл хөтөлсөн үйлдлүүд нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан “...энэ хуулийн 8.1, 8.2 ...-т заасан үүргээ биелүүлээгүй, ...бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулна” гэсэн зохицуулалтын дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд хамаарахаар байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч М.Эг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1-д заасан” Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ... гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэв.

 

Учир нь “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг , “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг тус тус хамааруулах бөгөөд М.Эг “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.Б, “З” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ч.Б нартай  хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй болно.

 

Эдгээр шүүгдэгч нарт холбогдуулан прокурорын яллах дүгнэлтэд заасан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлтэд хэт ерөнхий байдлаар дүгнэсэн, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэхээс илүүтэй холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлд хамаарч байх ба тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Э, М.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э, Х.О нар нь “ ... Хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлтийн дугаар нь  гэсэн дугаартай, гэтэл шүүгдэгч нарт гардуулсан яллах дүгнэлтийн дугаар нь        гэсэн дугаартай байна. Яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдааг засуулах нь зүйтэй...” гэсэн байх боловч прокуророос яллах дүгнэлтийг уншиж сонсгосны дараа шүүгдэгч нар нь “гардан авсан яллах дүгнэлттэй тохирч байна” гэснээс гадна дээрх техникийн шинжтэй алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзсэн болно.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Х.О нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “...шүүгдэгч нарын ял шийтгэл хөнгөдсөн...”  гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэснийг дурдлаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Х.О нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч М.Э, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА