Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2020/00652/И |
Дугаар | 101/ШШ2024/02537 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/02537
2024 05 09 | 101/ШШ2024/02537 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** давхарт байрлах ******* /рд:*******/-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *** давхарт байрлах ******* /рд:*******/-д холбогдох,
г цуцлах, уг гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулж, мөн 112,0,000.00 төгрөгийг *******ад олгох тухай үндсэн болон ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , , , , , , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Иргэн овогтой миний бие Сандэй плаза төвийн өмчлөгч гишүүдийн үйл ажиллагааг дэмжих, өмчлөлийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн үйл ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээ болон ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллахад шаардагдах ашиглалтын төлбөрийг тооцон авч төсвийн дагуу зарцуулах, ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний найдвартай байдлыг ханган ажиллахыг зохион байгуулах зорилгоор 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг 5 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан. Манай төрийн бус байгууллага нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу Сан-дэй плаза худалдаа үйлчилгээний гөвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллах болсон.
Дүрэмд заасан үндсэн зорилгоо биелүүлэх, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байрлах байр шаардлагатай байсны улмаас 201 оны 06 сарын 26- ны өдөр иргэн Б Отгонбаттай 10,000,000.00 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар, ингэхдээ эхний 1 жилд сарын 1 хувийн хүүтэй, үлдсэн 2 жилийн хугацаанд хүүг талууд харилцан тохиролцож тогтоохоор зээлийн гэрээг байгуулж 201 оны 11 дүгээр cap хүртэл 5 сарын хугацаанд зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүргээ биелүүлж байсан болно. Иргэн *******аас зээлсэн хөрөнгөөр ийн давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 201 оны 09 дүгээр сараас ашиглалтад оруулан байрлаж байсан.
Гэтэл нэр бүхий этгээдүүдийн албан шахалтын улмаас 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн -р ийн ашиглалтын захиргаа, дугаар давхарт ашиглалтын захиргааны түүнтэй холбогдон үүсэх бусад эрх, үүрэг -д шилжүүлэн өгсөн. ний 3.3-ийн дагуу Сан-дэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг ашигласны төлбөрт тооцож зээлийн хүү 1,00,000.00 төгрөгийг cap бүр иргэн *******ад төлөхөөр талууд тохиролцсон болно.
Гэтэл хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлээгүй өдийг хүрч хохирол учруулж байна "Төрийн бус байгууллагын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана., 7.2 дах хэсэгт Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, манай төрийн бус байгууллага нь дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлж дуусаагүй, татан буулгах талаарх эрх бүхий этгээдүүдийн шийдвэр гараагүй атал бидний үйл ажиллагааг өөр нэгэн төрийн бус байгууллага хэрэгжүүлэх нь хууль зорчиж буй үйлдэл юм.
201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж егөхийг даалгаж, 201 оны 12-р сарын 10-ы өдрөөс 2019 оны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын 1,00,000.00 төгрөг алданги 11,700,000.00 төгрөг, нийт 35,100,000.00 төгрөгийн хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ГҮТББ нь талуудын хооронд байгуулсан 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.3-аар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3 дахь хэсгийг үндэслэн 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээнээс гэрээний нэг тал болох Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ийн зүгээс гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээгээ цуцалж байна.
Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардсан ч хариу тайлбараараа үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа тул гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор тухайн гэрээний харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна. Хариуцагч ГҮТББ нь өмнө нь ч Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний үүрэг, гэрээний 3 дугаар зүйл 3.2 дахь хэсэг хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан.
Иймд, 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах буюу тус гэрээний 3.3-д заасан үүргээ зохих этгээдэд, зохих ёсоор биелүүлэхийг шаардах гэж зааснаар 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 21 сарын 1,00,000.00 төгрөг нийт 37,00,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******ад нөхөн олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хангаж шийдвэрлэээх өөрчилсөн.
Бид анх нэхэмжлэлийн шаардлагаа 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн г цуцлах, гэрээгээр шилжүүлэн өгсөн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, мөн 37,00,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******ад нөхөн олгуулах гэж тодорхойлсон байдаг. Талуудын хооронд 201 оны 12 дугаар 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 3.3. дахь хэсэгт Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж заасан.
*******, З. нарын хооронд 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 10,000,000.00 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээлэх, зээлдүүлэх харилцаа талуудын хооронд үүссэн байдаг. Тус 10,000,000.00 төгрөгөөр Сандэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв барьж ашиглалтад оруулснаараа ******* нь хөрөнгө оруулагч юм.
******* болон З. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 201 оны 12 дугаар 10-ны өдөр Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ийн үйл ажиллагаа хариуцагч байгууллагад шилжихээр болж, эрх шилжүүлэгч эрх шилжүүлэн авагч хоёр ТББ нь байгууллагын удирдлага, бүтэц өөрчлөгдсөн ч анх хөрөнгө оруулсан *******ын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 3.3 дахь заалтыг харилцан тохиролцож оруулсан байдаг.
Тодруулбал, гэрээний 3.3 дахь заалтаар хөрөнгө оруулагч *******аас анх зээлсэн 10,000,000.00 төгрөгийг эрх шилжүүлэн авагч хариуцагч байгууллага нь сар бүр 1 хувийн хүү болох 1,00,000.00 төгрөгийг төлөөд авахаар тохирсон. Тус заалтын хөрөнгө оруулагч, түрээслэн гэх мэт агуулгын зөрчилтэй үг нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойгүй гэж үзэх улмаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болжээ.
Гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1 дэх хэсэгг зааснаар түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 19.4 дэх хэсэгт хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэж зохицуулсан.
Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3. дахь хэсэгг заасан Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж заасан зохицуулалтын хөрөнгө оруулагч, түрээслэн гэх үгийг анх дараах байдлаар талууд ойлгож, харилцан тохиролцсон.
Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг барихад ******* нь хөрөнгө оруулсан, уг хөрөнгө оруулагчид түүнээс зээлсэн 10,000,000.00 төгрөгийн 1 хувийг эрх хүлээн авагч нь сар бүр шилжүүлж байх үүргийг хүлээхээр талууд тохирсон.
Гэтэл хариуцагч тал болох Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж *******ад сар бүр төлөх 1,00,000.00 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсаар байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа тодорхойлохдоо 201 оны 12 дугаар 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож байсан /37,00,000.00/ ч уг хугацаанаас хойш 2 жил 7 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил үргэлжилсээр байгаа тул хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлж байна.
Иймд, хариуцагчаас Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтын дагуу 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 93,00,000.00 төгрөгийн төлбөрийг *******ад нөхөн олгуулж өгнө үү гэсэн шаардлагын хэмжээгээ 55,00,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж шаардсан юм.
******* болон З. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсны дараа 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын үйл ажиллагаа хариуцагч байгууллагад шилжихээр болж, эрх шилжүүлэгч эрх шилжүүлэн авагч хоёр ТББ нь байгууллагын удирдлага, бүтэц өөрчлөгдсөн ч анх хөрөнгө оруулсан *******ын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 3.3. дах заалтыг харилцан тохиролцож оруулсан байдаг.
Тодруулбал, гэрээний 3.3 дахь заалтаар хөрөнгө оруулагч *******аас анх зээлсэн 10,000,000.00 төгрөгийг эрх шилжүүлэн авагч хариуцагч байгууллага нь сар бүр 1 хувийн хүү болох 1,00,000.00 төгрөгийг төлөөд явахаар тохирсон ба *** м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж заасан зохицуулалтын хөрөнгө оруулагч, түрээслэн гэх үгийг анх дараах байдлаар талууд ойлгож, харилцан тохиролцсон.
Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг барихад ******* нь хөрөнгө оруулсан, уг хөрөнгө оруулагчид түүнээс зээлсэн 10,000,000.00 төгрөгийн 1 хувийг эрх хүлээн авагч нь сар бүр шилжүүлж байх үүргийг хүлээхээр талууд тохирсон.
Гэтэл хариуцагч тал болох Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж *******ад сар бүр төлөх 1,00,000.00 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсаар байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа тодорхойлохдоо 201 оны 12 дугаар 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож 37,00,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны нийт 112,0,000.00 төгрөгийн төлбөрийг *******ад нөхөн олгуулж, дээрх гэрээг цуцалж, гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг харилцан буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Бид тухайн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Нэг. байгуулах болсон үндэслэл: ГҮТББ болон ******* нар нь 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр -г байгуулж, *******-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан. Ийнхүү дээрх гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө ******* буюу тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З. нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдээс хураан авдаг хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан болно. Хожим дээрх хууль бус үйл ажиллагаа нь ил болсон тул тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигч гишүүд хуралдан шинээр ГҮТББ-ыг байгуулж, дээрх гэрээний дагуу захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан. Уг асуудлаар *******-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга З.т холбогдуулан т хяналт шалгалт хийгдэж байгаа болно.
Хоёр. -ний 3.3 дахь заалт хүчин төгөлдөр бус байх тул хэрэгжих боломжгүй тухайд: Дээрх гэрээг байгуулах үед гэрээний 3.3-т Сапдэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүжилт бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч *******тай зөвшилцөнө гэх байдлаар тусгасан. Тухайн гэрээг байгуулан эрх шилжүүлэн авах үедээ манай байгууллагын хувьд дээрх гэрээний 3.3. дахь заалт хэрэгжих боломжгүй, хууль бус талаар мэдээгүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 0 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ ...талуудын хооронд 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний 3.3 дахь хэсэгт Сандэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж заасан.
Гэтэл хариуцагч тал болох Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж *******ад cap бүр төлөх 1,00,000.00 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсаар байна гэжээ. ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний 3.3-д заасан үүргийг биелүүлэх нөхцөл байдал бүрдээгүй бөгөөд 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 21 cap, сарын 1,00,000.00 төгрөг, нийт 37,00,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******ад төлөх үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн З. нь 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******тай иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулан 10,000,000.00 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.ийн Хаан банкин дахь хувийн данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Отгонбатаас хөрөнгө оруулалт аван Сандэй Плаза төвийн давхарт өргөтгөл барьж, 201 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулсан гэжээ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Төрийн бус байгууллагын орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэж болно: гээд 1/-т гишүүний mamвap, хандив; 2-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив; 3/-т дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;', 4/-т зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө гэж тус тус зааснаас өөр хэлбэрээр буцаан төлөлт хийх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт татахыг хуулиар зөвшөөрөөгүй Сандэй плаза Үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын дүрмийн санхүүжилт хэсэгт мөн тусгагдсан.
Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан *******-д дээрх үнийн дүнгээр орлого орж ирсэн зүйлгүй, энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй, *******ын оруулсан хөрөнгөөр бус харин ч үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap болгон төлдөг хураамжийн хөрөнгөөр, тус байгууллагын ажилчдыг өөрсдийг нь ажиллуулан давхрын өргөтгөлийг бариулсан байдаг. Ийнхүү дээр дурдсанчлан *******-ын удирдах зөвлөлийн дарга З.ийг уг асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа болно. Түүнчлэн уг давхрын өргөтгөлийг ашиглалтад оруулаагүй, улсын комисс хүлээн барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд нь Мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаар албан бичигт тодорхой дурдсан.
Мөн рын эрх бүхий албан тушаалтны 2019 оны дүгээр сарын 17-ны өдрийн даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг иргэн З.т даалгасан боловч уг зөрчлөө арилгаагүй бөгөөд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж зохицуулсан. Дээрх ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3-т Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** мкв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн уйл ажиллагаа явуулна... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 37,00,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******ад нөхөн олгуулах гэж тодорхойлсон байна.
Ийнхүү гэрээнд зааснаар тус барилгын давхарт байрлах өргөтгөлийг түрээслэн үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдээгүй буюу рын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар даалгавар, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаар албан бичгийн дагуу хуульд зааснаар түрээслэх, ашиглах нөхцөл бүрдээгүй. Улмаар ******* нь тус *******-ийн гишүүнд хамааралгүй, хандив, хөрөнгө, орлого оруулсан болохыг нотлох зүйлгүй байхад З. болон ******* нарын хооронд буюу иргэн хооронд байгуулсан Зээлийн гэрээээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг, хамааралгүй этгээд болох ГҮТББ-д -ний 3.3-т заасан хэлбэрээр дамжуулан шилжүүлж, З.ийн зээлсэн зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тус шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж, тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах гэх байдлаар нэмэгдүүлсэн байна. Ийнхүү гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ ... ГҮТББ нь талуудын хооронд байгуулсан 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.3-аар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3 дэх хэсгийг үндэслэн ... гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээгээ цуцалж байна гэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалт нь дээр дурдсан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх гэрээний зохицуулалт байх тул хариуцагч ГҮТББ уг гэрээний заалтыг хэрэгжүүлэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч уг үндэслэлийг дурдаж гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч *******-аас д итгэмжлэл олгохдоо олгосон өдрийн огноог бичээгүй байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл д олгосон итгэмжлэлээ тодруулж, засаж ирүүлээгүй байна. Иймд *******-ын гаргасан 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлэхийг шаардах, 201 оны 12 дугаар 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 21 cap, сарын 1,00,000 төгрөг, нийт 37,00,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******ад нөхөн олгуулах, 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцалж тус гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглалтын үйл ажиллагааны эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлэтй.
ГҮТББ болон ******* нар нь 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр г байгуулж, *******-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан.
Ийнхүү дээрх гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө ******* буюу тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга З. нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдээс хураан авдаг хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан нь хожим ил болсон тул гишүүд хуралдан шинээр өөр байгууллага байгуулан улмаар дээрх гэрээг байгуулах үндэслэл бий болсон.
Уг асуудлаар *******-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар З.тай холбоотойгоор т хяналт шалгалт хийгдэж байгаа болно. Дээрх -г байгуулах үед тус гэрээний 3.3-т Сандэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна.
Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч *******тай зөвшилцөнө гэх байдлаар гэрээний заалт болгон оруулсан байсан. Дээрх гэрээний 3.3 дахь заалтад дурдсан хөрөнгө оруулагч гэх *******ын тухайд, З. нь 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******тай иргэн хоорондын Зээлийн гэрээ байгуулан 10,000,000.00 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.ийн Хаан банкин дахь хувийн данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцсон байсан. З. нь дээрх байдлаар *******аас зээлсэн мөнгөөрөө Сандэй Плаза төвийн давхарт өргөтгөл барьж, 201 оны 09 дүгээр сард ашиглалтад оруулсан гэж тайлбарладаг боловч тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан *******-д дээрх үнийн дүнгээр хөрөнгө оруулалт орж ирсэн зүйлгүй, энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй харин ч тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн cap болгон төлдөг хураамжийн хөрөнгөөр дугаар давхрын өргөтгөлийг барьсан байдаг.
Дээр дурдсанчлан уг асуудлаар *******-ын удирдах зөвлөлийн дарга З.ийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор санхүү, татварын тайланд хийгдсэн аудитын дүгнэлт, холбогдох мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, тайлангаас ******* нь хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг олж мэдсэн. Гэрээний 3.3-т ...1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна гэх байдлаар тусгасан байдаг. Гэтэл түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх ... үүргийг хүлээх-ийг шаарддаг бөгөөд үүнээс үзэхэд гэрээний дээрх заалтаар *******ыг Сандэй плаза төвийн дугаар давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах буюу өмчлөх эрхтэй этгээд байхыг шаардаж байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч гэж ...бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй этгээд гэж ойлгохоор байх тул ******* нь Сандэй плаза төвийн дугаар давхрын өргөтгөлийн барилгыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах цаашлаад өмчлөх эрхгүй болох нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн уг дугаар давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд энэ талаар хожим Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаар албан бичгээс олж мэдсэн.
Мөн рын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг З. даалгасан байдаг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж зохицуулсан. Гэтэл ийнхүү ний 3.3 дахь заалтад хуулиар ашиглахыг хориглосон барилга байгууламжийг ...*******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна гэх байдлаар тусгаж, гэрээгээр зохицуулсан заалт нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан бөгөөд хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцлийг ойлгоно.
Ийнхүү -ний 3.3 дахь заалт нь дээрх хуульд заасанчлан хүчин төгөлдөр бус байх хэлцэл /гэрээний хэсэг/ байна. Иймд 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн -ний 3.3-т Сандэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв байрыг хөрөнгө оруулагч *******ын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч *******тай зөвшилцөнө гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл /гэрээний хэсэг/ болохыг тогтоож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч Сандэй Плазад бизнес эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д 10,000,000.00 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь надаас зээлсэн хөрөнгө мөнгөөр Сандэй плаза худалдааны төвийн дугаар давхрын ашиглалтын захиргааны байрыг барьж, ашиглалтад оруулсан байдаг.
Сандэй Плазад бизнес эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь зээлийн гэрээний үүргээ 201 оныы 11 дүгээр cap хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан ч тус дугаар давхрын ашиглалтын захиргааны байр, түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг нь 201 оны 12 дугаар 10-ны өдрөөс ГҮТББ-д шилжсэний улмаас зээлийн гэрээний үүрэг доголдож улмаар гуравдагч этгээд надад хохирол учирч эхэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 201 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ний 3.3-д "Сандэй плаза төвийн дугаар давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** мкв байрыг хөрөнгө оруулагч Б. Отгонбатын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч *******тай зөвшилцөнө гэж тусгайлан заасан.
Гэтэл хариуцагч нь гэрээгээр ашиглалтын эрх, үүргийг шилжүүлэн авсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж надад cap бүр төлөх 1,00,000.00 төгрөгийн төлбөр хуримтлагдаж, өнөөдрийн энэ маргаан бүхий харилцаа үүссэн. Үүнтэй холбогдуулж, нэхэмжлэгчийн зүгээс ний 3.3-д заасны дагуу ******* надад 201 оны 12 дугаар сарны 10-ны өдрөөс 2020 оны 0 дугаар сарны 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 37,00,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг нөхөн олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно. Харин хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарны 05-ны өдөр гаргасан Ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан энь агуулга болон хэлбэрээрээ хуульд харшлаагүй гэрээ байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдаад буй .... түрээсийн гэрээний тухай хуулийн зохицуулалт болон барилгын тухай хуулийн заалт нь хэрэгт огт хамааралгүй байгаагаас гадна ашиглахыг хориглосон гээд байгаа давхартаа өөрсдөө одоо үйл ажиллагаа явуулаад, ашиглаж байгаа болно. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 1,70,700.00 төгрөг төлсөн баримт,
2. *******-ын улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. *******-ын дүрэм нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Зээлийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/04570 тоот захирамж нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ тоот захирамж нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
9. Хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн зураг схем бусад техникийн баримт бичгийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
10. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэн өгөх ажил хүлээлцэх гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
11. Үндсэн хөрөнгийн жагсаалтын баримт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
12. Шилжүүлэн өгсөн ажилчдын жагсаалтын баримт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
13. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
14. Сандай плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо, гишүүддээ үйлчилдэг ТББ-ын 2016.7.01-нээс 201.12.10 хүртэлх санхүүгийн тайлан болон холбогдох санхүүгийн баримтуудад нягтлан шалгах шалгалтын тайлан.
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
1. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
2. *******-ын улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
4. Хариу тайлбар,
5. *******-ын дүрэм нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7. Мэргэжлийн хяналтын албан тоот нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар эрх бүхий албан тушаалтны даалгавар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
9. Дээвэр дээр барьсан цантаж, мөөгөнцөртсөн зургууд нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
10. Зээлийн гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
11. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
12. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэн өгөх ажил хүлээлцэх гэрээ,
13. Үндсэн хөрөнгийн жагсаалтын баримт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
14. Шилжүүлэн өгсөн ажилчдын жагсаалтын баримт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
15. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
16. Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
17. Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
19. Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдааны тогтоол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
20. Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн магадлал нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
21. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
22. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
23. *******-ын албан тоот,
24. *******-ын 2022 оны 05 сарын 30-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол,
25. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
26. *******-ын 201 оны 11 сарын 24-ний өдрийн 7 дугаар мэдэгдэл,
27. *******-ын 201 оны 11 сарын 24-ний өдрийн А/54 дугаар мэдэгдэл.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өгсөн нотлох баримт:
1. Хариу тайлбар,
2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
1. Шүүхийн журмаар гэрч асуусан тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцлах, уг гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулж, мөн 93,00,000.00 төгрөгийг *******ад олгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх талуудын гаргасан тайлбар, хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүүлсэн баримтаар нэхэмжлэгч Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид ГҮТББ/-ыг 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсаныг 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бол, хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид ГҮТББ/-ыг 201 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдсаныг 201 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна /1-р х.х-ийн 7-10, 27, 33-42 хуудас/.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нар Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгч нарын нэгдэж байгуулсан гишүүнчлэл бүхий холбоо бөгөөд хэн аль нь улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдүүд ажээ.
3. Гэтэл хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******-ыг татан буугдсан гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 31, 32 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21, 25 дугаар зүйлд тус тус заасан буюу нийлж, нэгдэж, хуваагдаж, өөрчлөгдөх хэлбэрээр үйл ажиллагаа нь дуусгавар болсон, аль эсхүл татан буугдсан, мөн хариуцагчийг нэхэмжлэгчээс тусгаарлах байдлаар шинээр үүссэн хуулийн этгээд гэж шууд дүгнэх боломжгүй байх тул зохигчид нэг зорилго бүхий ашгийн төлөө бус тус, тусдаа хуулийн этгээдүүд байна.
4. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******-тай ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээ байгуулж Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгч нарыг удирдах эрх-үүрэг /удирдлага/, эд хөрөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна /1-р х.х-ийн 43-45 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь тухайн үйлчилгээний төвд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгч нарт үйлчлэхтэй холбоотой удирдлага болон өөрт байгаа эд хөрөнгө, ажилтнуудыг хариуцагч *******-д шилжүүлжээ.
5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд тухайн гэрээ, хэлэлцээрийг ямар нэгэн үнэ ханш тогтоож байгуулаагүй бөгөөд тэдгээрийн байгуулсан энэхүү гэрээний зорилгыг авч үзвэл нэхэмжлэгч нь цаашид худалдааны төвд бизнес эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллахаас татгалзаж хариуцагчид шилжүүлсэн агуулгатай байна.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд, дээр дурдсан хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж зааснаар зохигчдын нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
6. Гэвч нэхэмжлэгч ******* нь энэхүү гэрээг хариуцагч *******-ыг зөрчсөн гэсэн үндэслэлээр цуцлаж, уг гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулахаас гадна мөн 112,0,000.00 төгрөгийг *******ад олгохыг шаардсан. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан хөдөлмөрийн гэрээтэй ажилтнуудын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхийн сацуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ад сар бүр 1,00,000.00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тоот тогтоолоор ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, барилгын сантехникийн инженерийн ажил, албан тушаалд томилж, хугацаагүй гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 7,335,47.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна /1-р х.х-ийн 132-142 хуудас/.
7. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тоот тогтоолоор гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-т заасан үүргийг зөрчсөн болохыг тогтоолгох, ерөнхий инженерийн ажил, албан тушаалд хугацаагүй гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 7,592,42.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна /1-р х.х-ийн 143-157 хуудас/.
Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоолд тус тус дурдсанаар зохигчдын байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж зааснаар гуравдагч этгэээд ашигтай гэрээ гэж үзвэл ажилтан , нарын нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул зөрчигдсөн эрх сэргээгдсэн байна.
. Харин нэхэмжлэгч *******-аас хариуцагч *******-д энэхүү үйлчилгээний төвд худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгч нарт үйлчлэх захиргааны удирдлага болон эд хөрөнгө, ажилтнуудыг шилжүүлэх шилжилт хийсэнтэй холбоотойгоор хариуцагч нь ажилтнуудыг тийнхүү үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй боловч харин цаашид ажил олгогч-ажилтан нарын хооронд үүссэн харилцаа бүрийг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж тайлбарлах боломжгүй юм.
Тиймээс төрийн бус байгууллагын гишүүдийн эрх ашгийг зөрчсөн болон шилжүүлсэн ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэлгүй байна.
9. Зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Сандэй плаза төвийн давхарт байрлах захиргаа, санхүү, инженер, техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны *** м.кв талбайтай байрыг хөрөнгө оруулагч Д.Отгонбатын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна. Санхүүгийн бололцоотой нөхцөлд хөрөнгө оруулагч Д.Отгонбаттай зөвшилцөнө гэж заажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тохиролцоог гуравдагч этгээдэд ашигтай буюу нэхэмжлэгч *******-ын тэргүүн З.ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Отгонбат нарын 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний авлагыг эргүүлж төлөхөөр тохирсон гэсэн бол хариуцагч нь гуравдагч этгээдийг түрээслүүлэгч байгаагүй, өрийг төлөхөөр тохиролцоогүй, ямар төлбөрийг хэзээ хүртэл төлөх нь тодорхой бус байна гэж маргасан.
10. Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 19.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
Юуны өмнө зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т .............*** м.кв талбайтай байрыг хөрөнгө оруулагч Д.Отгонбатын эрх ашгийг хөндөхгүйгээр 1 сард 1,00,000.00 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулна........ гэснийг үзвэл түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг тогтоох шаардлага үүсэж байна. Иргэний хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ нь дээр дурдсан хуулийн 2 дугаар дэд хэсгийн бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн төрөлд хамаарахын хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Отгонбат нь түрээслүүлэгч, хариуцагч ******* нь түрээслэгч этгээд байх ёстой.
11. Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зохигчдын 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний хавсралтаар шилжүүлсэн баримтаар нэхэмжлэгч ******* нь тухайн *** м.кв талбайтай байрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Отгонбатаас түрээслэж байгаагүй байна /1-р х.х-ийн 65-70 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-т Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар зохигчдын 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний дагуу түрээслэгч нь солигдож хариуцагч *******-ыг түрээслэгч гэж үзэх боломжгүй юм.
12. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Отгонбат нь 201 оны 06 дугаар сарын 26-ны өдөр З.тай зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийг 3 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцоод Сандэй плаза дээврийн өргөтөл хөрөнгө оруулалт гэсэн утгатай шилжүүлсэн байна /1-р х.х-ийн 11 хуудас/.
Нэхэмжлэгч *******-иас энэхүү 10,000,000.00 төгрөгийг тус байгууллагын тэргүүн З. нь гуравдагч этгээд Д.Отгонбатаас зээлж улмаар *** м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьж гүйцэтгэхэд ашигласан учир зээлийн өрийг хариуцагч *******-д шилжүүлсэн гэж тайлбарласан.
13. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот шийдвэрийг зохигчдын маргаж байгаа *** м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болох, хэний хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн болон бие даасан хөрөнгө мөн эсэхийг тодруулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон /2-р х.х-ийн 25-37, 57-61 хуудас/.
Гэтэл нэхэмжлэгч ******* болон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 93,00,000.00 төгрөгийг авах бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нар 10,000,000.00 төгрөгийг 147 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьж гүйцэтгэхэд ашигласан талаарх баримтыг шүүхэд өгөөгүй бөгөөд зохигчид тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй.
14. Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь тус байгууллагын тэргүүн З.ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******аас 10,000,000.00 төгрөгийг зээлж *** м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьж гүйцэтгэхэд ашигласан гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар мэдээллийн эзэмшигчийн хувьд хариуцагч *******-д зээлтэй холбоотой мэдээлэл, зарцуулалт зэргийн талаар мэдээлэл өгөх ёстой бөгөөд үүнийг нотлох үүргийг хүлээнэ.
15. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Тайлбарлавал, З.ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ад төлөх зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч буюу гуравдагч этгээд зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар өөртөө шилжүүлж авч болно.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох зохигчдын 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т чухам хаана, хэзээ, хэн, хэний хооронд үүссэн ямар хэмжээний өрийг хэний зөвшөөрлөөр хэнд шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.
16. Түүнчлэн хэрэгт авагдсан болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ тоот захирамжаар *******ын гаргасан хариуцагч З.т холбогдох зээлийн гэрээний үүрэг 215,100,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хариуцагч хариуцагч *******-д гуравдагч этгээд *******ад төлөх зээлийн өрийг шилжүүлсэн гэсэн боловч хожим буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүрэг гүйцэтгэгч З. нь өрийг үүрэг гүйцэтгүүлэгч *******ад төлөхийг зөвшөөрсөн байх тул өр шилжсэн гэж дүгнэхгүй.
17. Иргэний хуулийн 61 дүгээр 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээ бүхэлдээ бус түүний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байж болно.
Хариуцагч ******* нь 201 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *******-тай байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг дээр дурдсан хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан.
Гэтэл зохигчид хуулийн хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Шүүх тус хэргийг хянан хэлэлцэх явцад талуудын маргааны зүйл болсон 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг хариуцагч нь зөрчсөн гэсэн тайлбарыг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн бөгөөд тийнхүү дүгнэснээр хариуцагчид сөрөг үр дагавар үүсэхгүй тул заавал хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага алга байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 16 дугаар зүйлийн 16.5, 203 дугаар зүйлийн 203.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******-ын гаргасан хариуцагч *******-д холбогдох ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах болон 112,0,000.00 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ад олгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******-ын гаргасан нэхэмжлэгч *******-д холбогдох ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,70,700.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ