Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2022/03817/И |
Дугаар | 102/ШШ2024/02741 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02741
2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/02741 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * дүүрэг *дүгээр хороо * тоот *ББСБ ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дугаар бичил хороолол * дугаар байр *тоотод оршин суух, *
Гуравдагч этгээд. Чингэлтэй дүүрэг* дүгээр хороо* дугаар байр * тоотод оршин суух, 1*
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, өмгөөлөгч *, *р, хариуцагч *, гуравдагч этгээд*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *ББСБ ХХК нь хариуцагч *т холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 227,003,040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч *ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *ББСБ ХХК-тай 30,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн * орон сууц барьцаалсан. Зээл төлөгдсөн боловч тооцоо хийхэд 2,300,000 төгрөг дутуу байсан. 2014 оны зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны гэрээг хэвээр үлдээж 2017 онд зээл олгохдоо өмнөх гэрээний үлдэгдэл 2,300,000 төгрөгийг оруулж тооцон 81,000,000 төгрөг, 10,000 ам долларын зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч гарын үсгээ зурсан. Мөнгө хүлээж авсан баримтад зурагдсан гарын үсэг *ийнх биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг *ийнх мөн гэдгийг шинжээч нотолсон тул гэрээний дагуу мөнгийг төлөх ёстой. Зээлийн мөнгийг * нөхөртэйгээ ирээд тоолж аваад гарын үсэг зурсан. Иймд 227,003,040 төгрөгийг хариуцагч *ээс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *ББСБ ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг* бид хоёр зээлж, тоолж авсан. Зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Энэ гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан 81,000,000 төгрөг, 10,000 ам долларыг зээлэх тухай нэмэлт гэрээ гэж байгуулаагүй, мөнгө хүлээж аваагүй. Эдний санхүүгийн тайланд ч байхгүй. Надад бэлэн мөнгө өгөөгүй. Өгсөн бол мөнгөний баримт байх ёстой. Хэзээ яаж надад мөнгө өгсөн гэдэг нь тодорхойгүй. 2017 онд гэрээ байгуулж, 2018 онд хүсэлт гаргасны дагуу намайг мөнгө авсан гэдэг боловч миний данс руу мөнгө ороогүй, 2017 онд мөнгө олгосон гэх баримт дээр би гарын үсэг зураагүй нь батлагдсан. 2018 онд* анх намайг дуудаад танай зээл ийм болсон байна гэхэд нь анх мэдэж нөхөр* гадаадад байдаг тул залгаж асуусан. Тэгэхэд 10,000 ам доллараар тоног төхөөрөмж авсан 81,000,000 төгрөг нь манай компаний мөнгө тул гарын үсгээ зурчих гэхээр нь тэр үед бид танил, дээр*,* нар хамтарч ажилладаг байсан тул П.Баттулгын хэлснээр хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн. Би хэзээч нэмэлт гэрээ хийе мөнгө зээлье гэж хэлээгүй. Тэр 2017 оны гэрээндээ 2018 онд надаар гарын үсэг зуруулж хүсэлт бичүүлж авсан. Өөрийн байгууллагаас гараагүй мөнгийг надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гэв.
3. Гуравдагч этгээд* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт гэрээнүүдийн дагуу төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг байгуулаагүй, гэрээний дагуу төлбөр мөнгийг аваагүй гэж маргаж байгаа юм байна.Тухайн үед иргэн * нь Зээлийн гэрээний нэмэлт гэрээг өөрөө байгуулж, кассын зарлагын баримтан дээр гарын үсэг зурж, мөнгийг бэлнээр авч явсан. Энэ үед нөхөр Баттулга нь хамт явж байсан. Үүний дараагаар зээлсэн мөнгөө хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт удахгүй төлнө гэж явж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2017 оны 03 дугаар сарын 06-нд хийгдсэн зээлийн гэрээний дагуу 81 сая төгрөг, 10 мянган долларын үндсэн зээлийн хүү 33,048,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,609,600 төгрөг нийт 120,657,600 төгрөг, ам долларын үндсэн зээлийн хүү 4080 доллар, нэмэгдүүлсэн хүү 816 доллар гэсэн бичгийг * өөрөө хийж өгсөн. Шүүхэд өгснөөс хойш зээлийг аваагүй гэж маргаж байгаа нь огт үндэслэлгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *ийн хүсэлт, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, *дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт,
5. Хариуцагчаас 2014 оны 03 дугаар сарын 18-ын өдрийн зээл, барьцааны гэрээ, Хаан банкны дансны хуулга, гэрлэлт дуусгавар болгосон лавлагаа зэргийг баримтаар ирүүлсэн.
6. Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, кассын зарлагын ордерт зурагдсан гарын үсэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос *ББСБ ХХК-ийн 2017 оны 1 дүгээр улиралын санхүүгийн тайлан, *ББСБ ХХК-наас аудитараар баталгаажуулсан 2017 оны санхүүгийн тайлан, гуравдагч этгээдээр*г татан оролцуулж, *ББСБ ХХК-наас 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *тэй байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон үлдэгдэл төлбөрийн тооцооллыг баримтаар гаргуулж,
Шүүх Хил хамгаалах газраас*ыг 2014 оноос хойш улсын хилээр орсон, гарсан лавлагаа, Улсын бүртгэлийн газраас*,*, Э.Даваасамбуу нарын нэрээр бүртгэгдсэн хуулийн этгээдийн лавлагааг тус тус баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2 . Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг *ийнх мөн гэдгийг шинжээч нотолсон тул гэрээний дагуу мөнгийг төлөх ёстой гэсэн үндэслэлээр, хариуцагч нь гэрээ байгуулаагүй, 2017 онд мөнгө олгосон гэх баримтад гарын үсэг зураагүй, мөнгө бэлнээр болон дансаар аваагүй гэсэн үндэслэлээр шаардах эрх, татгалзлаа тус тус тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Зохигчийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч зээлийн барьцаанд өмчлөлийн орон сууцаа барьцаалж 30,000,000 төгрөгний зээл авч гэрээний төлбөрийг төлж, гэрээ дуусгавар болсон болох нь талуудын тайлбар, *ББСБ ХХК-иас ирүүлсэн зээлийн түүхийн хуулбар гэсэн баримтаар тогтоодож, талууд маргаагүй. /2 хавтас хуудас 55/
3.2. Хариуцагч * нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус ББСБ-д хүсэлт гаргасан, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *ийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1- зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.
3.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууцыг барьцаалж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 79,000,000 төгрөг, 10,000 ам долларыг*, * нар бэлнээр тоолж авсан. Өмнөх гэрээний үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэмж нийт 81,000,000 төгрөгний гэрээ байгуулагдсан. Гэрээнд * гарын үсэг зурсан тул зээлийг төлөх үүрэгтэй гэсэн үндэслэлийг тайлбарласан.
*ББСБ ХХК, * нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулагдаж зээлдэгч, зээлдүүлэгч гарын үсэг зурсан боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харилцах, зээлийн данс нээж үйлчилгээ үзүүлэх, зээлдэгчээс зээлийн мөнгийг бэлнээр эсвэл дансаар хүлээн авах тухай хүсэлт гаргуулах буюу хуульд заасан журмыг баримтлан үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, баримтгүй, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр* Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогдсон.
Тус тодорхойлолтоор* 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15:18:25 цагт улсын хилээр гарч 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20:57::07 цагт орж ирсэн байна.
3.4. Нэхэмжлэгчээс 2014 оны барьцааны гэрээг үндэслэн 2017 онд шинээр гэрээ байгуулсан гэж тайлбарласан тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19, 20, 22 дүгээр зүйлд заасан зээлдүүлэгч олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх, гэрээнд зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох, зээл олгох хэлбэрийг зээлдэгч зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцох гэсэн хуульд заасан нөхцөлөөр гэрээг байгуулаагүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.14-т зааснаар олгосон зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгах үүрэгтэй.
3.5. Зээлдүүлэгчээс зээлдэгч *ийн хүсэлтээр зээлийн мөнгийг бэлнээр хүлээлцсэн хэмээн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн кассын зарлагын ордерийг нотлох баримтаар гаргасан боловч зээл олгох хэлбэрийг тохиролцсон баримтгүй, энэ талаар зээлдэгчээс гаргасан хүсэлтгүй, тухайн баримтад хүлээн авсан гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн *ийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул тухайн баримтыг үнэлэх хуулийн үндэслэлгүй.
Түүнчлэн дээрх зээлийн гэрээгээр олгосон зээлийг тухайн жилийн санхүүгийн тайланд тусгаж тайлан гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн *ББСБ ХХК-ийн 2017 оны тайлангаар нотлогдсон.
3.6. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч * тайлбартаа 2018 оны 01 сард* дуудахад очиж уулзаад зээлтэй гэдгийг мэдсэн.* зээлийн дүнг хэлсэн.* руу утсаар холбогдож ямар учиртайг асуухад компани нийлж байгуулаад 81,000,000 төгрөг бэлнээр, компанид 10,000 ам доллараар тоног төхөөрөмж авсан гэхэд нь зээл авсан гэдгийг мэдсэн. Д.Баттулга өөрөө мөнгийг нь шийднэ, гарын үсэг зурчих гэхээр нь эд нар хамтарч ажилладаг, хүний ажлыг хүндлээд гэрээнд гарын үсэг зурж, хүсэлт бичиж өгсөн, гуравдагч этгээд* шүүх хуралдаанд*тай нийлж компани байгуулж тоног төхөөрөмж оруулж ирсэн ч олигтой ажиллаагүй, хүн тус бүр 10,000 ам долларын хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмж авсан, тоног төхөөрөмжийн үнэд 25,000 ам доллар Орос руу шилжүүлж байсан гэсэн тайлбар, болон*,*, Э.Даваасамбуу нар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр МНТМ ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж, компанид хүн тус бүр 10,000 ам долларын хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмж авсан гэсэн тайлбараас дүгнэхэд зээлийн мөнгийг * хүлээж аваагүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгч *т шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
4. Шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний мөнгийг хүлээлгэж өгсөн нь тогтоогдоогүй тул хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгч *ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгч *ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,185 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА