| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2020/00932/И |
| Дугаар | 131/ШШ2024/00514 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2024/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* овогт ******* *******,
Хариуцагч: ******* овогт******* од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалга буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000, нийт 22,433,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
/Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.од холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие төвийн 101 тоот 46,6 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 1 өрөө байрыг 1 сарын 699,000 төгрөгийн түрээс гарсныг хөнгөлж, 540.000 төгрөгөөр түрээслэхээр Д.той 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Үүнээс хойш 2 тал түрээсийн байрны тооцоог нийлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын Сонголт плаза төвийн 202 тоот өрөөнд уулзаж тооцоог нийлсэн. Одоо 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын 540,000 төгрөг нийт 1,620,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй. Мөн дээр нь түрээсийн байрны хэрэглэсэн цахилгааны 6 дугаар сарын 13-ны байдлаар 234,452 төгрөгийн төлбөр, 7 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл 136,149 төгрөг гарч нийт 370,580 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй хохирол учруулаад байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,580 төгрөг, нийт 2,524,601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
1.2. 2020 оны 09 сарын 17-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2020 оны 04 сарын 13-нд 2 талаас тооцоо нийлсэн актаар түрээсийн гэрээний төлбөрт төлөөгүй үлдсэн 4,550,000 төгрөгөөс 2018 оны 11 сард төлсөн байх гэсэн 500,000 төгрөгийн баримтыг авч ирж үзүүлээд энэ төлбөрийг хасуулахаар тохирсон ч авч ирж үзүүлээгүй. Мөн 2020 оны 04 сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлөхөөр амласан ч огт төлөөгүй байгаа юм. 2020 оны 05 сарын 05-нд төлөх 2,350,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж, 5 сарын 25-нд 2,550,000 төгрөг болгож, ХААН банкны миний харилцах дансанд шилжүүлсэн байна. Иймд түрээслэгч П.оос түрээсийн гэрээний 4 зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, алданги өдрийн 0.5 хувиар бодож , хуулийн дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцож 750,000 төгрөг алданги нийт 2,250,000 төгрөг. Үүн дээр цахилгааны төлбөр 471,745 төгрөгөөс зөрүү 101,114 төгрөгийг нэмж, нийт 2,351,114 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нийт 4,875,745 төгрөг гаргуулах гэж,
1.3. 2020 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: П. нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл төвийн 101 тоот миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглах явцдаа түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсэлсэн эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж эвдрэл, гэмтэл учруулснаас үүссэн нэмэлт зардал болох 2.26*1.0 хэмжээтэй өрөө хоорондын модон хаалга, кроптойгоо 400,000 төгрөг, гаднаас ороход дотор талд байсан шилэн жижиг нүдтэй 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, гадна кроптойгоо 700,000 төгрөг, хаалга суулгах ажлын хөлсөнд 60,000 төгрөг, мөн гадна талд байсан вакум 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай хаалга, гадна кроптойгоо 544,000 төгрөг, 2 өрөөний барилгын засварын зардалд 856,400 төгрөг болж байгаа ба нийт 2,560,400 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж нийт 7,436,145 төгрөг гаргуулах гэж,
1.4. 2021 оны 01 сарын 04-ний өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч П од холбогдох иргэний хэрэгт Д.******* миний бие нэхэмжлэгчээр өмгөөлөгчийн хамт оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Д.******* миний бие 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу тусгасан зарим заалт болох блок хана буулгах 468,000 төгрөгийн нэхэмжлэлээс мөн 2 хаалганы төлбөр болох 1,160,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгийн нэхэмжлэлээс тус тус татгалзаж, эдгээр нэхэмжлэлийг өөрчилж, мөн түрээсийн дутуу төлсөн төлбөрийг 9.061.957 төгрөгөөр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.******* надтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд № тоот түрээсийн гэрээг байгуулж, Д.*******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөөтэй байрны 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээсээр ашиглахаар хүлээж авсан. Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103 тоот 30,8 м/кв талбайтай 1 өрөөг түрээслүүлэх гэрээг хийх зөвшөөрөл бичгээр, итгэмжлэлийг авсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул хүлээж авсан 102, 103 тоот 2 өрөөг буцаах өгөх санал гаргасан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 102, 103 тоот 2 өрөөг буцааж өгч, оронд нь Д.******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг дээр нь нэмж (Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг. дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103, 104 тоот өрөө рүү орж гардаг хаалгыг хааж, коридорыг хааж өрлөг блокоор өрж болох талаар зөвшөөрлийг бичгээр авсан болно. Тайлбар хэлэхэд: 103 тоот өрөө нь 2551179 регистрийн дугаартай, Сонголт трейд ХХК-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхрын эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрны 30.8 м/кв талбайтай 1 өрөө нь ба 102, 104 тоот өрөөнүүд рүү дамжиж ордог өрөөний хаалга ба энэ өрөөний хаалгыг хааж. коридорт нь шинээр блокон хана өрж, хоол бэлтгэх 9.6 м/кв талбайтай өрөөг шинээр гаргах авах саналыг түрээслэхээс өмнө нэхэмжлэгч надад тавьсан юм. Хариуцагч 2 жил урт хугацаанд түрээслэх хүсэлт гаргаж, түрээсийн байрны хийц, зохион байгуулалтын зарим хэсгийг өөрчилж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж 101, 103 тоот өрөөнүүдийн хаалгыг хааж, коридорт түр хугацаанд блокоор 5.4 м.кв талбайтай хана шинээр өрөхийг зөвшөөрч 9.6 м.кв талбайтай хоол бэлтгэх өрөөг шинээр гаргуулсан байдаг. Коридороос орох Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай байрны 2 өрөөний нэг 101 тоот өрөөний хаалгыг хаахдаа, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 өрөө байрнаас 1 өрөөний буюу 103 тоот 30.8 м/кв талбайтай өрөөний хаалгыг түр хааж өрлөг өрж шинээр хана гаргахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж, хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж, жижиг өрөө гаргасан байдаг. Түрээсийн гэрээ цуцлагдаж цаашид шинээр барьсан блок ханыг ашиглах шаардлага байхгүй болсон тул барьсан блок ханыг буулгуулж, гарсан барилгын хогийг зөөж, цэвэрлэхэд гарах 468.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, уг блок ханыг хариуцагчийн өөрийнх нь зардлаар буулгах, гарсан барилгын хогийг зөөх 103 тоот өрөөний хаалгыг хаасан хаалтыг авч, хаалгаар орж гарах боломжтой болгож, урд нь түрээсийн байрыг хүлээж авсан шиг хана хаалгыг хэвийн байдалд оруулж засаж өгөхийг хариуцагчийн өөрийнх нь зардлаар хийж дуусгахыг тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн байранд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хана өрсөн талаар тодорхой тусгаж тэмдэглэсэн байна. Харин түрээслүүлэгч надтай ярилцаагүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хийц зохион байгуулалтыг өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоог өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65х3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0х2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м/кв талбайтай, 5 жилийн өмнө суулгасан, ямар нэг хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан 2 ширхэг модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байгаа хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байгаа тул дээрх 4.95, 2.26 м/кв талбайтай, нийт 7.21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд, кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа гэх тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг коридор талаас хаасан хаалтыг авч засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудын хариуцагчийн өөрийнх нь зардлаар гаргуулж хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот Баянхонгор аймгийн Бумбат суурь ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өрөөнүүдийн мөөгөнцөртсөн хана, дүүжин таазны засварын ажлын төсвийг тооцож 1,507,235 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Хариуцагчийн өрсөн блок ханыг буулгах, 2 модон хаалга суулгах зардлууд одоогоор хаана ч тооцогдож тусгагдаагүй болно. Хариуцагч П.Энх-оршихтой 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 36.9 м/кв 101 тоот өрөөг, коридорт шинээр гаргасан 9.6 м/кв 1 өрөө, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр дугаартай түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч, өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 10,960,875 төгрөг гарсныг бууруулж, хуульд зааснаар алдангийг нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын засварын төлбөрт 1,507,235 төгрөг шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг, нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урд нь нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж, гэжээ.
1.5. 2021 оны 08 сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан "Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрчилж, нэхэмжлэлийг тодруулах тухай" нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ... түрээсийн байранд учруулсан 2 модон хаалганы төлбөрт 1,160,000 төгрөг нэхэмжилсэн байсныг дараах байдлаар өөрчилж байна Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулж, байрыг хүлээн авч түрээслэх явцдаа түрээсийн байрны хийц, зохион байгуулалтыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй. дур мэдэн өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоот өрөө рүү гаднаас орох 2 хавтастай 1.65 х 3.0 метрийн харьцаатай 4.95 м.кв талбайтай цагаан өнгийн вакум хаалганы дотор талд 50 см-ын зайтай байрлах 1.65 х 3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м.кв талбайтай модон хаалга, гадна кропын хамт байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0 х 2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м.кв талбай бүхий 1 модон хаалга, гадна кроптой хамт байсан 2 модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зурагт маш тодорхой харагдаж байгаа, хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байх тул дээрх 4.95, 2.26 м.кв талбайтай, нийт 7.21 м.кв талбайтай 2 модон хаалганууд, кропнуудын хамт хариуцагчаас өөрийнх нь зардлаар гаргуулж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байна гэжээ.
1.6. 2021 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Түрээслэгч нь надтай харилцан ярилцаагүй, зөвшөөрөлгүй дур мэдэн хийц, зохион байгуулалтыг өөрчлөн зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоот өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65*3,0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4,95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан. 101 тоот өрөөний арын хананд байсан кридор руу гарах 1,0*2,26 метрийн хэмжээтэй, 2,26 м/кв талбайтай 5 жилийн өмнө суулгасан, ямар нэгэн хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан, 2 ком модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байна. Хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаангүй нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн тул 4,95, 2,26 м/кв талбайтай, нийт 7,21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1,160,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг кридор талаас хаасан хаалтыг авч, засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудыг хариуцагчийн өөрийн нь зардлаар гаргуулж, хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. Хариуцагч П.той 2018 оны 12 сарын 26-ны өдөр 36,9 м/кв талбайтай №101 тоот өрөөг, кридорт шинээр гаргасан 9,8 м/кв 1 өрөө, нийт 46,1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 05 сарын 19-нд түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал болон бусад хэрэгслийг авч өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын төлбөрт 1,507,235 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урьд нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...гэжээ.
1.7. Нэхэмжлэгч Д.******* 2022 оны 03 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие тус шүүхэд хариуцагч П.ын буруутай үйлдлээс болж түрээсэлж байсан Лимон төвийн 101 тоот өрөө, арын гал тогоо хийж байсан өрөөнд хоол хийхдээ их хэмжээний уур гаргаж, агааржуулалтыг барилгын стандарт журмын дагуу хийгээгүйгээс, 101 тоот өрөө, хоолны өрөө 2-оос гадна залгаа байсан хажуугийн ариун цэврийн өрөөний хана тааз битүү хөгц мөөгөнцөр ургаж дээврийн дүүжин таазны төмрүүд зэврэлт үүсэж, өрөөнүүдийн дээврийн 1 дүгээр давхрын Лимон төвийн 101, 102 тоот өрөө бас крдиорын таазны барилгын хийцэд муугаар нөлөөлж, хийц, даацын бетон арматурт зэврэлт үүсэж, шатны хийц суларч, барилгын аюулгүй байдал алдагдсан талаар Баянхонгор аймгийн МХГ-ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр ихээхэн хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байна. Шүүхээс 2020 оны 09 сарын 02-ны өдөр үзлэг хийх үед наад талаас хаалттай байсан тул ариун цэврийн өрөөнд орж үзээгүй чадаагүй байсан юм. Би 2022 оны 01 сарын 10-ны өдөр ариун цэврийн өрөөгөө ашиглахаар онгойлгоход энэ өрөөний тааз ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазанд хөгц мөөгөнцөр үүсэж, таазны төмрүүд зэвэрсэн байхыг олж мэдсэн. Энэ өрөөний барилгын хана тааз, дүүжин таазны төмрийг авч сольж засварлахад дээврийн бүтээц, хийц, бетон арматурт үүссэн зэврэлт, хөндий зайг шавардах, шатны суларсан эвдрэлийг чангалж гагнах зэрэг засварт урьдчилсан байдлаар 846,000 төгрөгийн барилгын засварын тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 846,000 төгрөгөөр нэмэгдүүлж, урд гаргасан 16,497,102 төгрөгийн нэхэмжлэл дээр нэмж, нийт 17,343,102 төгрөг болж байна... гэжээ.
1.8. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Баянхонгор аймгийн тухайн үеийн 1 дүгээр багт одоо бол рашаанд 10 дугаар багт одоогоор Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэг давхарт байрлах өөрийн эзэмшлийн 69мкв талбайтай барилга, мөн Сонголт трейд компанийн эзэмшлийн барилгын 34мкв талбайтай барилгуудыг түрээслэхээр анх 2018 оны 11 сарын 25-нд П.той гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулсан. Бичгээр байгуулсан гэрээндээ ард нь хавсралтаар гэрээний хавсралтаар хоёулаа одоо юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрөхгүй талаараа бичгээр бас ярилцаж баримт үйлдсэн байдаг. Одоо энэ үйл баримтууд бол хавтаст хэрэгт бол авагдсан байгаа. Ингээд энэ гэрээн дээр 2 тал хоёулаа гарын үсгээ зурсан байдаг. Мөн нэмэлт тайлбар гэдэг зүйл дээрээ бас харилцан ярилцаад одоо аль зүйлийг нь ******* хариуцах вэ аль аль зүйлийг нь П. өөрөө хариуцах вэ? За түрээсийн төлбөр нь хэд байх вэ? хэдэн метр квадрат талбай түрээсэлж байгаа вэ? ямар санал байгаа юм гээд тэгэхээр нөгөө хойно нь байгаа 9,6мкв талбайтай нэгд тэр коридорыг би өөрөө хаагаад блок орж хаагаад энийгээ 9,6м2 талбайтай өрөө болгоод ашиглая аа гэдэг хүсэлтийг тавьж байгаа тухай байгаа. Ингээд энэ хүсэлтийг нь хүлээж аваад 2 талаас одоо өрөө хүлээлцсэн актуудыг фото зургаар үйлдсэн байдаг. Тухайн үед ямар одоо өрөө байр тасалгааг хүлээлгэж өгч байгаа талаарх баримт үйлдсэн. Ингээд 2 талаас анх П.Энх-орших нь одоо 2 өрөө байр түрээслэхээр хүсэлт гаргаж оруулж ирсэн. Анх 102, 103 гэсэн ийм тоотой өрөөг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн тооцоогоо тооцоод үзэхэд 1 сая орчим төгрөг гарсан. Ингээд түрээс жоохон өндөр байна Д.******* ахаа гэхээр нь би бизнес эрхлэх гэж байгаа хүний хувьд хүндрэлтэй байгаа учраас жоохон багасгаж өгөх боломж байна уу гэж хүсэлтээ тавьсан. Ингээд энэ нөгөө 11 сарын 25-нд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байдаг. П.Энх-орших өөрөө орохоор засвараа хийж эхэлсэн ийм үйл баримтаа бас одоо хавтаст хэрэгт нотлох баримтаар өөрөө зургаа ирүүлсэн байдаг. Засвараа хийгээд явж байхдаа өөрөө тооцоо хийсэн чинь миний хувьд жоохон хүндрэлтэй байгаад байгаа учраас хажуу талын өрөөнд буюу 101 тоотод оръё гэдэг хүсэлтээ гаргаад дахин 2018 оны 12 сарын 26-нд гэрээг байгуулсан дахин гэрээг байгуулсан. Энэ гэрээн дээрээ нэмэлтээр 2 талаасаа саналуудаа бичилцсэн. Харилцан зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Энэ гэрээний дагуу 2020 оны 7 сарын 1-ний өдрийг явсан. 1-р хавтаст хэрэгт байгаа тооцоо нийлсэн актад 2 талаасаа тооцоогоо гаргаж ирээд нөгөө түрээсэлж байх үедээ төлсөн баримтуудыг тооцоо нийлсэн. Хариуцагчийн зүгээс болохоор ярьдаг би тэгээд ярьсан юм тэгсэн чинь ингээд зөвшөөрөхгүй байгаа юм гэдэг ийм зүйлийг тайлбарлаад шүүхэд бичгээр ирүүлээд байдаг. Гэтэл яриаг нь нотолсон 2 талаасаа ярилцсан зүйлүүд нь хаана байгаа юм гээд асуухаар ямар ч тийм зүйл байхгүй. Надтай ярилцсан, хэлэлцсэн зүйл байхгүй мөртөө надтай хэлэлцэж ярилцаад би энийг тохирчихсон гэдэг тайлбарыг гаргаж ирж шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Би анх Баянхонгор аймгийн иргэний хэргийн шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 2,524,601 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй учраас гаргуулах саналтай байна гэдэг хүсэлтийг анх гаргасан. Төлбөрийн маргаан гараад хавтаст хэрэгт байгаа төлбөр хийгдээгүй удааширсан. Түрээсийн төлбөрөө сар болгон хийхээр тохиролцож гэрээ хийсэн. Төлбөрийг хийхгүйгээр жил гаран явсан үйл баримт байдаг. 2020 оны 4 сарын 14-нд 2 талаас тооцоо нийлж баримт үйлдсэн. Энэ тооцоогоор 4,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж 2 талаас тохирсон. Хариуцагч нь миний гаргаж өгсөн тооцоог хүлээж авсан, танилцсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Төлбөр тооцоо хийгдсэн, хийгдээгүй асуудал яригдаад 2020 оны 7 сарын 1-ний өдөр болсон үйл явдлыг гарсан. Түр хугацаагаар хаалгаа хааж төлбөр хийх ёстой гэдэг мессежийг өгсөн. П.Энх-орших ирээд тооцоо нийлэхэд 4,550,000 мянган төгрөгийн өр төлбөр үлдсэнийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр түрээсийн байр ашиглаад үйл ажиллагаа явуулаад бизнесээ хийгээд ашиг орлогоо олж байна гэдгээ өөрөө бичгээр ирүүлчихсэн байгаад байдаг. Гэтэл ашиг орлого олоод байгаа юм бол яагаад түрээсийн төлбөрөө цаг хугацаандаа хийдэггүй байсан юм. Ингээд төлбөр тооцоогоо хийхгүй болохоор 6 сарын 30-ны өдөр хаалгыг битүүмжлэх асуудал яригдсан. Өөрт нь хэлэхэд ирээгүй учраас түр хугацаагаар хаалгыг нь хаасан асуудал гардаг. Түрээсийн шалтгаан хэлээд төлбөрийг төлөхгүй байсан. 2019 онд ковидтой холбоотойгоор бас жоохон хүндрэлүүд байсан гэдгийг хэлсэн байдаг. Би хүн учраас тэрийг бол зөвшөөрнө, ойлгоно. Би 1993 оноос хойш Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа явуулахад П. шиг ингэж маргаж байгаа ийм үйл баримттай маргаан анх удаа гарч байна. Хаалга хаагдсан, төлбөр хийгдээгүй, төлбөрөө хийгээч ээ гэдэг шаардлагууд бол удаа дараа тавигдсан ямар нэгэн төлбөр хийх санаачилга ын зүгээс гараагүй. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээрээ сар бүр төлж байсан гэж хэлсэн байсан. Анх би 2,524,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа байр цоожтой, ашиглалтгүй байгаад байдаг. Хариуцагчийн зүгээс төлбөрөө хийдэггүй энэ байдлаас болоод ингээд төлбөр нэмэгдэх шаардлагууд гарч ирсэн. Дотор талд нь П.Энх-оршихын хариуцагчийн эд хөрөнгө байгаад байдаг. Би 9 сард Баянхонгор аймгийн шүүхэд хүсэлт гаргаад ингээд хэргийн газарт нэг үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Тогны төлбөр бол одоо үзлэгээр тог, хөргөгч бүх зүйл асаалттай ажиллагаатай байсан. Намайг бараа материал өгөөгүй учраас ингээд муудсан гэдэг асуудал ярьдаг. Бид нарт үл ойлголцол гарсан учраас цагдаагийн байгууллагыг дуудсан. Цагдаагийн байгууллагаас ирээд хаалгыг 2 талыг байлцуулж байгаад онгойлгож өгсөн. Материалуудаа авч явсан. Мөн нэлээд хэдэн материалууд үлдсэн. Түргэн муудах материал байсан бол дахиад шаардлагаа тавиад хөндлөнгийн гэрч байдаг юм уу? цагдаагийн байгууллагаар шаардлага тавиулаад учраа хэлээд авах боломж нь байсан. Цахилгааны төлбөр 533,000 мянган төгрөг, өрөөний засварын зардал 2,353,000 төгрөг гарахаар тооцоо ирүүлсэн. Үүнийг хөндлөнгийн одоо шинжээч байгууллагууд тооцоо гарсан. Шинжээчийн төлбөрт 90,400 төгрөг нэхэмжилсэн байдаг. Нийт төлбөр 16,497,102 төгрөг болж нэмэгдсэн. Түрээсийн төлбөр алдангийн хамт нийт дүнгээрээ 14,365,500 төгрөг болсон. Ний дүнгээрээ 16,497,000 төгрөг дээр нэмж 846,000 мянган төгрөгийн засварын зардал гарч ирсэн. П.ын түрээсэлж байсан байрны хажуу талын бүх өрөөнүүдэд маш их хэмжээний хөгц, мөөгөнцөр ургаж хана ашиглах боломжгүй болсон. Яг одоо ын нөгөө хоолоо хийж байсан байрны хажуу талын залгаа өрөөний тухай ярьж байгаа. Ийм үйл баримт тогтоогдсон учраас шүүхэд хүсэлтээ гаргаад хандсан. Шүүгч шинжээч томилоод үнэлгээ гаргуулсан. Энэ зардлыг урьдчилсан байдлаар урьдчилсан байдлаар 846,000 төгрөг болсон. Миний нийт нэхэмжилж байгаа дүн өнөөдрийн байдлаар 17,343,102 төгрөг болсон. Энэ нэхэмжлэлээ дэмжиж, өнөөдрийн шүүх хуралдаанд бол оролцоно гэв.
2. Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******тай дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Номгон 1-р багт байрлах төвийн 101 тоотод байрлах 4406 м/кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 өрөө байрыг түргэн хоолны газар ажиллуулахаар 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож дээрх гэрээг байгуулсан. Уг түрээсийн байрыг түрээслэн суух өдрөөс түрээслүүлэгч Д.*******тай засварыг бид өөрсдөө хийж, засварын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгаад явна гэж харилцан тохиролцож байж байрыг засварласан. Ингээд нийт 4,005,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс 1,275,000 төгрөгийг түрээсэнд суулгуулахаар тохиролцоод 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 5, 6 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор төлөхөөр Д.*******тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлээд тохиролцсон байсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хойгуур 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө түргэн хоолны газрыг гаднаас нь цоожилсон байсан. Энэ байдлыг манай тогооч над руу утсаар хэлсэн. Үүний дараа Д.*******ын 99110356 дугаар утас руу залгаж хоолны газраа ажиллуулах болон түрээсийн талаар ярихад хариуд нь түрээсийн тооцоогоо дуусга тэгж байж онгойлгоно гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утас руу нь залгаж ярьж ойлголцох гэсэн боловч заримдаа авахгүй, зарим үед холбогдохгүй байсан. Миний хувьд одоог хүртэл түргэн хоолны газраа түрээслүүлэгчийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түүний ааш авираас болж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
2.2. Хариуцагч П. 2020 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа: П. нь 2020 оны 04 сарын 13-ны байдлаар 2 талаас тооцоо нийлэхэд 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 16 сарын төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс дөнгөж 3,950,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Д.*******д 4,550,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч 2018 оны 11 сард 500,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийсэн гэх боловч хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн баримтаа олж авчирч тооцоо нийлж чадаагүй үлдсэн. Хэрвээ энэ баримтаа олох байсан 500,000 төгрөгөө хасуулж, үлдсэн 3,550,000 төгрөгийг 2 хувааж, 1,200,000 төгрөгийг 4 сарын 25-ны өдөр өгье, үлдсэн 2,350,000 төгрөгийг 5 сарын 5-ны дотор төлүүлэх боломж олгоно уу гэх хүсэлт гаргаж, 2 талаас төлүүлэхээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл 1,000,000 төгрөгийг төлбөрөө төлөөгүй... гэж,
2.3. Хариуцагч П. нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэж,
2.4. 2022 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа: Д.*******ын 2022 оны 03 сарын 15-ны өөр тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. П. миний бие Лимон төвийн 101 гэх тоот 44,6 м/кв өрөөг анх түрээслэхдээ түргэн хоолны зориулалтаар түрээсэлнэ гэдгээ тухайн үед ярьж, хэлж тохирч үйл ажиллагаа явуулсан. Тухайн байранд би агаар солилцох хэмжээний хэмжээний засвар хийсэн. Агаар болон хоолны уур хангалттай гадна агаартай солилцдог байсан. Мөн Д.******* нь түргэн хоолны газраас тодорхой хэмжээний уур гарах талаар мэдэж байсан. Нөгөөтэйгүүр ариун цэврийн өрөөний тааз болон ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазны төмрүүд зэвэрсэн нь түргэн хоолны газар ажиллуулснаас үүссэн гэмтэл болон элэгдэл хорогдол биш юм. Энэ барилга нь хуучин барилга бөгөөд олон жил үйл ажиллагаа явагдаж байгаа өрөө буюу байшин юм. Байшингийн олон жилийн элэгдэл хорогдол гэж бий. Үүнээс үүдэн ариун цэврийн өрөө байтугай бусад өрөө нь ч гэсэн элэгдэл хорогдолд орсон байсан. Миний бие анх 101 тоот гэх өрөөг түрээслэх үед ч энэ өрөө болон байр маш их элэгдэл, хорогдолтой байсан. Бид засвар хийх талаар тохироод л орж засвар хийж, засан сайжруулан орж, үйл ажиллагаагаа явуулсан. Аймгийн МХГ ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлт нь өрөө болон байшингийн элэгдэл хорогдлын талаар дүгнэсэн болохоос биш П. миний түргэн хоолны газар ажиллуулснаас үүдэн уг өрөө болон байшинд хохирол учирсан талаарх дүгнэлт биш юм. Хариуцагч Д.******* нь уг дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар ойлгож, өөртөө давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна. Иймд Д.*******ын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,
3. Хариуцагч П. нь түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000, нийт 22,433,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:
П. би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 46,6 м/кв талбайг түргэн хоолны газраар ажиллуулахаар Д.*******тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр дугаарын гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Бид түрээсийн байранд засвар хийж орохоор түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож засварын зардлыг өөрөө төлж түрээснээс суутган гэж амаар ярилцаж тохиролцож нийт 4,005,000 төгрөгийн засвар хийж байрыг өнгө үзэмжтэй, тав тухтай болгосон үүнээс түрээслүүлэгч нь 1,275,000 төгрөгийг түрээснээс суутган тооцож, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг суутгаагүй явж байсан. Ингээд би гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүр хугацаанд нь төлж, урсгал зардал болох цахилгаан, халаалт, хог гэх мэт зардлыг харилцан тохирсны дагуу би өөрөө төлж явсаар ирсэн. Гэтэл 2020 оны 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч Д.*******тай түрээсийн тооцоо нийлэх үед ярьж тохирсон байсан. Ингээд миний бие Улаанбаатар хот руу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан байх хойгуур 2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутад манай ажилтан тогооч н.Батчимэг, бэлтгэгч н.Батчимэг нар нь ажил дээрээ ирэхэд түргэн хоолны газрын хаалгыг гадна талаас нь гинжилж цоож зүүсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед би түрээслэгчийн 99110356 дугаарын утас руу ярьж хэлэхэд хариуд нь түрээсийн тооцоогоо дуусгаа түүний дараа онгойлгож өгнө гэж хэлсэн. Хариуд нь би дотор талд муудах бүтээгдэхүүнүүд байгаа түүнийгээ авъя гэхэд хариуд нь онгойх боломжгүй түлхүүр нь надад байна. Би Улаанбаатарт байна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би удаа дараа утас руу нь залгаж байгаад хоолны газрыг онгойлгуулж бэлэн байсан махан бүтээгдэхүүнийг тогооч, бэлтгэгч нараар гаргуулж авсан. Үлдэгдэл бүтээгдэхүүнийг авхуулалгүй гар гэж хөөгөөд байна гэж над руу ярьсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний бие аймагт ирж Д.******* руу дахин утсаар Түргэн хоолны газраа ажиллуулах талаар ярих гэсэн боловч 99110356 дугаарын утас нь холбогдоогүй. Ингээд өнөөдрийг хүртэл 48 хоногийн ажил тасалдаж, би орлогогүй сул зогсож мөн ажилчид маань ажилгүй болж хоолны газарт байгаа түргэн муудах бүтээгдэхүүнүүд өмхийрч муудаж, ажилчдаа авч үлдэхийн тулд сул зогсолтын цалинг хүртэл олгож өөрөө өнөөдрийг хүртэл хохирч явна. Мөн түүнчлэн түрээсийн байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цэвэр, бохир усгүй, 00 байхгүй байр байсан ба аймгийн мэргэжлийн хяналтаас манайд удаа дараа шаардлага ирдэг байсан. Энэ талаар түрээслэгчид удаа дараа хэлж байсан ба анх түрээсэлж гэрээ хийхдээ ч хэлж шаардсан Д.******* инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир устай болгож, 00 хийж өгнө гэж байнга хэлж, хамтарч дэмжиж ажиллана гэж хэлсээр ирсэн. Энэ үүргээ мөн түрээслүүлэгч биелүүлдэггүй байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ өөрөө зөрчиж, түрээслүүлэгчийн байж боломгүй авир ааш гаргаж байгаа нь түрээслэгч П. миний өнөөдрийг хүртэл Түргэн хоолны газраас олох байсан орлого, олон ажил үйлчилгээг тасалдуулж, миний болон ажилчдын маань эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 48 хоногийн орлого 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт байгаа муудсан бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, 48 хоногийн ажилчдын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг гаргуулах гэж,
3.1. Хариуцагч П. 2020 оны 09 сарын 03-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.******* нь түргэн хоолны газарт байгаа миний өмчлөлийн ширээ, сандал, хөргөгч, хоол халуун баригч, шилэн өргүүр, 2 дамжлагын угаалтуур, тек, хоол бэлтгэлийн тавиур бандан, халаагч шүүгээ, эгнээтэй тавиур, будаа агшаагч, жин, шарагч, гал тогооны хэрэглэгдэхүүний комплекс зэрэг миний өмчлөлийн гал тогооны тоног төхөөрөмж тавилгуудыг одоог хүртэл тус байрнаас гаргаж өгөлгүй гаднаас нь гинжлэн цоожилж өөрийн дураар барьцаалж байгаа нь миний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг маань бүдүүлгээр зөрчиж байна. Иймд эдгээр эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх... гэж.
3.2. Хариуцагч П. 2022 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: П. би түргэн хоолны газар ажиллуулахаар Лимон төвийн 101 тоотод байрлах 44,6м/кв өрөөг түрээслэхээр 2018 оны 12 сард хэлэлцэн тохирч гэрээ хийх талаар ярьж уг өрөөнд тохирсны дагуу засвар хийж орон үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэрээг хариуцагч Д.*******тай байгуулж гэрээний үнийн дүнг сарын 500,000 төгрөгөөр тохирч байгуулсан. Гэрээг байгуулахдаа надад тодорхой сайн танилцуулаагүй гарын үсэг зуруулж авч байсан. Миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрийн дугаарын гэрээний түрээсийн төлбөрийг төлж явсан. Уг гэрээн дээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан үүсээгүй, хүлээцтэй хандсаар ирсэн. Дээрх түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш юм. Учир нь уг түрээсийн гэрээ нь Үл өдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ учраас миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн нийт 7,850,000 төгрөгийг Д.*******аас гаргуулах...гэжээ.
4.1. Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П. нь түрээслэх байр засвар хийх шаардлагатай байгаа тул засвар хийж орох хүсэлт гаргаж улмаар байрны засварын зардалд нийт 1,275,000 төгрөг зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн П. нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заасан 5,6 сарын төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж маш бүдүүлэг зан гаргасан тул арга буюу 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн байрыг түр хугацаанд хаасан. 07 сарын 01-ний өглөө П. нь Улаанбаатарт өөрөө ирсэн. Тэгэхэд нь уулзаж тооцоогоо хийж дуусгая гэхэд хүлээж аваагүй, ирээгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх шаардлага удаа дараа тавьсан боловч утасдаад утсаа авдаггүй, мессеж бичээд хариу өгөхгүй П. нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй 44 хоног болсон тул арга буюу шүүхэд хандсан. Тиймээс түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй тул алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. 14,583,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...гэж,
4.1. 2020 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа: П. нь 2020 оны 04 сарын 13-ны байдлаар 2 талаас тооцоо нийлэхэд 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 16 сарын төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс дөнгөж 3,950,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Д.*******д 4,550,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч 2018 оны 11 сард 500,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийсэн гэх боловч хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн баримтаа олж авчирч тооцоо нийлж чадаагүй үлдсэн. Хэрвээ энэ баримтаа олбол 500,000 төгрөгөө хасуулж, үлдсэн 3,550,000 төгрөгийг 2 хувааж, 1,200,000 төгрөгийг 4 сарын 25-ны өдөр өгье, үлдсэн 2,350,000 төгрөгийг 5 сарын 5-ны дотор төлүүлэх боломж олгоно уу гэх хүсэлт гаргаж, 2 талаас төлүүлэхээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл 1,000,000 төгрөгийг төлбөрөө төлөөгүй...гэж,
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн тухайд дараах байр суурьтай байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2018 онд хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр өөрийн эзэмшлийн тодорхой талбайг хариуцагчид эзэмших, ашиглахыг 2 жилийн хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь тохирсон хөлс шилжүүлэх агуулгаар тохиролцсон. Энэ гэрээг түрээсийн гэрээ гэж байгаа боловч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Талуудын хооронд тохирсон хөлсийг шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т талууд харилцан тохиролцон ашиглалтын зардлыг төлж болно. Хариуцагч нь ашиглаж байх хугацаандаа цахилгааны төлбөрийг төлж байсан. Тийм учраас цахилгааны төлбөр нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч нь эд хөрөнгийг ашиглаж байх хугацаандаа эд хөрөнгийг ердийн байдлаас илүүтэйгээр муутгасан гэж хохирол нэхэмжилсэн. Хариуцагчийн зориулалтын бус эд зүйл ашигласнаас болоод хохирол учирсан байна гээд тогтоосон. Хариуцагч ашиглалтын журам зөрчсөн учраас хохирол нэхэмжилсэн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд бусдын эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид үлдээх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн хаалгыг түгжсэнээс болж учирсан хохирлын хувьд гэрээгээр хариуцагч эд хөрөнгө ашигласан хөлсийг төлөх үүрэгтэй. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байрыг түгжсэн. Энэ нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд заасан барьцааны эрх гэж байгаа. 48 хоногийн орлого нь хэрэгтэй холбогдолгүй байна. Засварын зардал гээд нэхэмжилсэн байдаг. Засаж сайжруулсан зардлыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-т зааснаар хөлслөгчийн зөвшөөрлөөр гарсан зайлшгүй зардлыг заана. Эд зүйлийг муудсан гээд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн хувьд хариуцагч цагдаатай байж байгаад түргэн муудах зүйлүүдийг хүлээлгэж өгсөн гэж байна. Тухайн үед түргэн муудах зүйл байсан бол тухайн үед авах бүрэн боломжтой нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хаалгыг буулгаж хаасан нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.3-т зааснаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:
Хариуцагч шүүх хуралдаанд ирсэн байсан бол нөхцөл байдлыг бодитоор тайлбарлаж хэлэх байсан байх. Нэхэмжлэгч талаас байрны засварыг дураараа хийсэн юм шиг зүйл ярьж байна. Хүний байранд хүн ороод дураараа засвар хийгээд, дураараа хаалгыг хаана гэж байхгүй. Хариуцагч энэ талаар удаа дараа тайлбарласан байдаг. 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2020 оны 07 сарын 01-ний өдөр хариуцагч хаалгаа түгжсэн. Түлхүүр өгөхгүй байсан гэж байна. Хариуцагч хэзээ бол хэзээ түлхүүрийг өгөх боломжтой байсан. Гадна талын түлхүүр ******* гэдэг хүнд байсан. 2018 оны 12 сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Энэ түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэрээ байна. Ү0320000413 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсэлж байгаа эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байдаг. Бүртгүүлсэн байж түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Ийм учраас 7,856,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 он 8 дугаар сарын 14-ний өдрийн түрээслэгчийн тооцооны хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаар түрээсийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн түрээслэгчийн тооцоо, facebook чат зурвас, гэрэл зураг, 2201210000120 дугаар Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, ХААН банк ХК-ийн депозит дансны хуулганууд, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 214, 0015296 дугаар гэрчилгээний хэмжилтийн байгуулалт масштаб зураг, эвлэрлийн гэрээ, мэдэгдэл, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн төлбөрийн тооцоолол, Сонголт трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонголт трейд ХХК, Д.*******ын нарын байрны схем зураг, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29-5/3866 дугаар албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зарлагын баримт, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн № дугаартай түрээсийн гэрээ, төвийн 101 тоотын хаалганы одоо байгаа нөхцөл байдал гэх гэрэл зургууд, төвийн 00-ын өрөөний хана, таазны фото зургууд, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
8. Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрэл зургууд, 2018 оны 10 дугаар сарын 25-ны, 2018 оны 12 дугаар сарын 01-ний, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтууд, урсгал засварын баримтууд, ХААН банк ХК-ийн депозит дансны хуулганууд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаар түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн баримтууд, дотор талын кроптой модон хаалга гэх гэрэл зураг, ширээ сандал, тоног төхөөрөмж хүлээн авсан гэх баримт, харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
9. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянхонгор, Баянхонгор сумын 10-р баг, төвд байрлах, түргэн хоолны газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Батзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, Бумбат буурь ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянхонгор сум, төвийн өрөөний засварын ажлын төсөв, нэхэмжлэх, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1274 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.од холбогдуулан түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг тус тус гаргуулах болон 2 модон хаалга буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд, хариуцагч П. нь түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг тус тус гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд тус тус гаргажээ.
3. Хариуцагч П. нь түрээсийн гэрээ байгуулж, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байсан, түрээсийн төлбөрийг төлж байсан, хийсэн засвар үйлчилгээндээ төлбөрөөс суутгуулахаар тохиролцсон, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Нэхэмжлэгч Д.******* нь түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй тул алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
4. Зохигч нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах төвийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 103 тоот, Д.*******ын өмчлөлийн 102 тоот нийт 61,6 м/кв талбай бүхий өрөөнүүдийг түргэн хоолны газар ажиллуулах зориулалтаар харилцан тохиролцож дугаартай түрээсийн гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа явуулаагүй байна. /3-р хх-ийн 14-23 дугаар тал/
5. Уг гэрээгээр үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон өрөө талбайн зарим хэсэг болох Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 103 тоот өрөөг түрээслүүлэхийг Д.*******д итгэмжлэлээр Сонголт трейд ХХК олгожээ. /3-р хх-ийн 24 дүгээр тал/
6. Мөн зохигч нь дахин 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төвд байрлах 101 тоот өрөө болон хоол бэлтгэлийн өрөөг шинээр бий болгож заал 36м,кв+ арын өрөө 9.6 м,кв=46.6 м/кв өрөө, талбайг түргэн хоолны үйлчилгээ явуулах зорилгоор дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаар түрээсийн гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
7. Уг түрээсийн гэрээний 4.3-д ...түрээсэлж буй талбайн 1 м.кв тутамд 15,000 төгрөг байхаар бодож 540,000 төгрөг, эхний саруудад 500,000 төгрөг байхаар хөнгөлөлттэй үнээр тохирсон ба барьцаанд нийт нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дүн 500,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд байршуулна гэж заасан боловч гэрээнд нэмэлтээр хоол бэлтгэх өрөө зайлшгүй шаардлагатай болсон тул коридорын хойд хонгилыг хааж 9.6 м.кв өрөө бий болгож ашиглаж байгаа ба нийт 46.6 м.кв талбай түрээсийн төлбөр 699,000 төгрөг боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын 500,000 төгрөгөөр тооцоог хийж эхлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна.
8. Дээрх гэрээ нь түрээслүүлэгч нь түргэн хоолны газар ажиллуулахад нь зориулж үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.
10. Нэхэмжлэгч Д.******* нь төвд 67,76 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө өмчилдөг, тус 67,76 м.кв талбай нь төвийн 1 давхарт байрлах 101, 102 тоот өрөөнүүд болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000408731 дугаартай гэрчилгээ, Сонголт трейд ХХК, Д.*******ын нарын байрны схем зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 186 дугаар тал, 3 дугаар хх-ийн 25-32 дугаар тал/
11. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ нь бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсэг талбайг түрээслэсэн нь улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй тул уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр болж, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.
12. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй бөгөөд уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байна.
13. Мөн дээрх үйл баримтуудаар тус түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна гэж шүүх дүгнэв.
14. Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг гаргуулах тухайд:
15. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байдаг.
16. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан тул уг харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтуудаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
17. Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэлх хугацааны 16 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс хариуцагч П. цахилгааны төлбөрт хийсэн гэх 255,000 төгрөг, түрээсийн гэрээгээр тохиролцсон түрээсийн байранд засвар хийхэд гарсан зардал болох 1,275,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус түрээсийн төлбөрт шилжүүлсэн 1,600,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон дагуу цахилгааны төлбөрийн зөрүү 360,000 төгрөг, нийт 3,450,000 хасаж түрээсийн төлбөрт 4,550,000 төгрөг, алданги 525,000 нийт 5,075,000 төгрөг төлөх ёстойгоос 2020 оны 5 дугаар сарын 20-ны түрээсийн төлбөрт 2,500,000 шилжүүлж 2,575,000 үлдэгдэл болон 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 6,842,000 төгрөг гэж үзэж үлдэгдэл 9,417,000 төгрөг алданги 4,948,500 төгрөг нийт 14,365,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон хариуцагчаас нэхэмжилж байна.
18. Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй түрээсийн байранд хийсэн 4,005,000 төгрөгийн засварын зардлын 1,275,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсон боловч суутгаагүй, мөн 5, 6 сарын төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохирон ажиллаж байсан.
19. Мөн хариуцагч түрээсийн төлбөрт 1,000,000 болон 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
20. Нэхэмжлэгч Д.******* нь түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй шалтгаанаар өөрийн өмчлөлийн байрыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цоожилж, түрээслэгч буюу хариуцагч П.ыг оруулахгүй болсноос Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын санаачилгаар түрээсийн гэрээ цуцлагдаж, түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэв.
21. Мөн түрээсийн гэрээний 4.7-д зааснаар түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан хуулийн шаардлагад нийцсэн, дээрх хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал болон 289 дүгээр зүйлийн 289.2.1-д зааснаар түрээслүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
22. Иймд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр, алдангийг түрээслэгч буюу хариуцагч П. төлөх үүрэгтэй тул түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, нийт 2,214,000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
23. Харин нэхэмжлэгч Д.******* нь ...талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2 жилээр байгуулсан, 2021 оны 5 дугаар сарын 19-нд түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч өрөөг хүлээлгэн өгсөн гэж уг өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцож, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болон алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр түрээсийн гэрээ нэхэмжлэгчийн санаачилгаар цуцлагдсан байх тул түүнээс хойших түрээсийн төлбөр алданги, нийт 12,151,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
1.2. Цахилгааны төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг гаргуулах тухайд:
24. Нэхэмжлэгч нь хариуцагчийн түрээсээр ажиллаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөгдөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөгийг гаргуулахаар Баянхонгор Эрчим хүч цахилгаан түгээх ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан болон тус хугацаанд 533,967 төгрөгийн цахилгаан эрчим хүчний тооцоотой байгаа тухай мэдэгдэл, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх ХХК болон Д.******* нарын байгуулсан 146 дугаартай эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг үндэслэл болгон нэхэмжилж байна.
25. Хариуцагч П. нь гэрээний дагуу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацааны цахилгааны төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч түрээсийн байрыг түгжиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос хойш хугацаанд гарсан цахилгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан.
26. Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цахилгааны төлбөрийн 234,451 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байх тул хариуцагч түрээслэж байх хугацааны цахилгааны төлбөрийг төлсөн гэж үзэж, уг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
1.3. Түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулах тухайд:
27. Хариуцагч нь түрээсийн байрыг ашиглах хугацаанд түрээсийн байрыг ердийн хэмжээгээс илүү муутгасан гэж үзэж түрээсийн байрны засварын зардалд 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр нийт 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
28. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн байрны хана болон таазанд үүссэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны бэхэлгээний төмөрт үүсэн зэврэлт юунаас болж үүссэн талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан ба шинжээчээр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар томилогдон зориулалтын бус барилгад инженерийн тооцоололгүйгээр хүчин чадал хангалтгүй уур зайлуулах төхөөрөмж угсарч, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулсны улмаас чийгшил байнга үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болохыг тогтоож, одоогоор тухайн барилгын үндсэн хийц, чанарт нөлөөлөх хэмжээнд хүрээгүй талаар Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт гарчээ/ /2-р хх-ийн 197-198 дугаар тал/
29. Улмаар нэхэмжлэгч Д.******* нь түрээсийн байранд үүссэн хөгц мөөгөнцрийг арилгахад гарах зардлын тооцоог гаргуулахаар дахин шинжээч томилуулж, Бумбат буурь ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянхонгор сум, төвийн өрөөний засварын ажлын төсөв, нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн байна. /3-р хх-ийн 208-216 дугаар тал/
30. Мөн түрээсийн байрны 101 тоот өрөө, хоолны өрөө 2-оос гадна залгаа байсан хажуугийн ариун цэврийн өрөөний хана тааз битүү хөгц мөөгөнцөр ургаж дээврийн дүүжин таазны төмрүүд зэврэлт үүсэж, өрөөнүүдийн дээврийн 1 дүгээр давхрын төвийн 101, 102 тоот өрөө бас кордиорын таазны барилгын хийцэд муугаар нөлөөлж, хийц, даацын бетон арматурт зэврэлт үүсэж, шатны хийц суларч, барилгын аюулгүй байдал алдагдсан талаар Баянхонгор аймгийн МХГ-ын шинжээчийн 2022 оны 10 сарын 21-ний өдрийн дүгнэлт гаргуулжээ. /3-р хх-ийн 205-206 дугаар тал/
31. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.
32. Ердийн элэгдэл гэдэг нь гэрээний зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад үүсэх жам ёсны /байж болох, хүлцэхүйц/ элэгдэл бөгөөд уг элэгдлийн төлөө түрээслэгч төлж байгаа мөнгө нь түрээсийн төлбөр байдаг.
33. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-д зааснаар түрээслүүлэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргийг хүлээнэ.
34. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч нь эд хөрөнгийг гэрээнд заасан тэр байдлаар нь ашиглуулах талаар бүх арга хэмжээг авах үүрэгтэй ба гэрээний хугацаанд ч мөн адил засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээ явуулж байх ёстой. Энэ үүрэг нь гэрээнд заасан зориулалтаар ашигласнаас үүдсэн ердийн элэгдлийг арилгах явдалд хамаардаг бөгөөд тухайн элэгдэлд тохирох хөлсийг түрээслэгч төлж байдаг тул үүнийг хариуцан арилгах үүрэггүй юм.
35. Тухайн түрээсийн байранд хариуцагч тал хоол үйлдвэрлэл явуулахыг нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд түрээсийн байранд зориулалтын хүчин чадал сайтай уур зайлуулах төхөөрөмж угсарч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүргийг түрээслүүлэгч тал хүлээнэ.
36. Хариуцагч П. нь гэрээнд заасан зориулалтын дагуу буюу түргэн хоолны үйлдвэрлэл эрхлэх явцад уур, чийгшил үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.******* энэ үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн байранд үүссэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны төмөрт зэврэлт үүссэн бөгөөд хариуцагч П. түрээсийн байрыг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
37. Нэхэмжлэгчийн түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардал 90,400 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж Бумбат буурь ХХК-ийн Хаан банкны 5225345569 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.4. 2 модон хаалга буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухайд:
38. Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаа хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөх, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг тус тус даалгуулах тухай гэж өөрчилсөн.
39. Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээсийн байранд засвар хийх талаар буюу 9.6 м/кв талбай бүхий хоол бэлтгэх арын өрөөг хариуцагч өөрийн зардлаар бий болгосон бөгөөд энэ талаар маргаагүй.
40. Иргэний 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх, засахгүй байх үүргийг түрээслэгч хүлээдэг.
41. Тус түрээслэсэн өрөө талбайд 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалганууд ашиглагдаж байсан талаар гэрэл зургууд авагджээ. /1 дүгээр хх-ийн 180-181 дүгээр тал/
42. Хариуцагчийн зүгээс 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалга байгаагүй, нугасгүй гипсэн хавтан байсан. Харин 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалганы хувьд хаадаггүй, үйл ажиллагаа явуулахад өнгө үзэмж, чанарын шаардлага хангахааргүй байсныг авч хаясан гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
43. Гэвч уг түрээслэсэн өрөө талбайн эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг сольсон, улмаар хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор блок хана барьсан гэж шүүх үзлээ.
44. Иймд түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулж, хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг буулгаж, гарсан хогийг зөөхийг тус тус хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
45. Хариуцагч П. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000, нийт 22,433,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.
46. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагчийн өмгөөлөгчөөс муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж, 843,175 төгрөг гаргуулахаар багасгаж, нэхэмжлэгчийн Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагаас хөрөнгөө бүгдийг авсан гэж татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэв.
2.1. Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
47. Хэрэгт цугларсан баримтаар зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул хариуцагчийн түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.2. Олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, 48 өдрийн ажилтнуудын цалин 2,880,000 төгрөг, 48 өдрийн түрээсийн байрны урсгал зардал 199,000 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
48. Хариуцагч П. нь нэхэмжлэгч Д.******* 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны хаалгыг гадна талаас нь гинжилж цоожилсноос хэвийн ажил үйлчилгээ явуулах боломжгүй болж, 48 өдрийн орлого 7,200,000 төгрөг, 48 өдрийн ажилтнуудын цалин 2,880,000 төгрөг, 48 өдрийн түрээсийн байрны урсгал зардал 199,000 төгрөгөөр хохирч байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
49. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч П.ыг гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй учраас Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар түрээсийн байрны хаалгыг түгжсэн үйлдлээ хөрөнгийг саатуулан барьсан гэж тайлбарлаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөд цааш үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан гэж маргажээ.
50. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. Гэж заажээ.
51. Гэхдээ уг зохицуулалт нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дуусгавар болгоход биш харин үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргийг түүний эд хөрөнгөөс хангуулах боломжийг бүрдүүлэхээр түрээслүүлэгчид хуулиар олгосон барьцааны эрх юм.
52. Нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч П.ын түрээсийн байранд байгаа эд хөрөнгийг эзэмдэж авахгүйгээр түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн байрны гадна хаалгыг түгжсэн нь түрээсийн гэрээнээсээ татгалзаж байгаа үйлдэл болох бөгөөд Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан журмын дагуу түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан үйлдэл болж чадахгүй юм.
53. Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа бол түрээсийн гэрээний 7.9-д зааснаар саналаа ажлын 30 хоногийн өмнө түрээслэгч П.од бичгээр мэдэгдэх ёстой байжээ.
54. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх... үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчид мэдэгдэлгүйгээр түрээсийн байрны хаалгыг түгжиж хариуцагч П.ыг түргэн хоолны үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, түрээслэгч Д.******* нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн байна.
55. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу хариуцагч П. нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.
56. Хариуцагч П. нь тус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа өдөрт 500,000 төгрөгийн орлого олдог байсан тухай дурдаж орлогын 30 хувь болох ашиг 150,000 төгрөгөөр тооцож 48 өдрийн нийт 7,200,00 төгрөгийг олох ёстой байсан гэж нотлох баримтаар Хаан банкны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх өөрийн дансны дэлгэрэнгүй хуулга, өдрийн орлогын бүртгэлийн дэвтэр зэргийг гаргасан.
57. Гэвч тус өдрийн орлогын бүртгэлийн дэвтэр нь тус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байх үеийнх эсэх нь тодорхойгүй, өдөрт хэдэн төгрөгийн орлого олж байсныг тус дэвтрээс тодорхойлох боломжгүй байх тул тус өдрийн орлогын бүртгэлийн дэвтрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
58. Мөн хариуцагч П.ын Хаан банкны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулгаас тус түргэн хоолны газрын өдрийн орлогыг тодорхойлох боломжгүй байна.
59. Түүнчлэн хариуцагчаас 4 ажилтанд сул зогсолтын үеийн цалин буюу 48 өдрийн цалин нийт 2,880,000 төгрөг, урсгал зардал 199,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус ажилтнуудад сул зогсолтын үеийн цалин өгсөн, мөн цахилгааны зардалд 150,000 төгрөг, цахилгаа холбооны зардалд 49,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
60. Иймд хариуцагчийн олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, 48 өдрийн ажилтнуудын цалин 2,880,000 төгрөг, 48 өдрийн түрээсийн байрны урсгал зардал 199,000 төгрөг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.3. Муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
61. Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны гадна хаалгыг цоожилж, түрээслэгч П.ыг байранд нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд түргэн хоолны газарт байсан хоолны материалуудыг авч чадаагүйн улмаас хариуцагчид 843,175 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
62. Шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр түрээсийн байранд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Жүр-Үр ХХК-ийн 26х5=130 ширхэг бургерийн талх, 20 ширхэг хот догны талх, Жаргалт хүнс ХХК-ийн 10,350+3,700 кг жуулчин хиам, 18 ширхэг зайдас, сиры 5х48=240, задгай 33 ширхэг нийт 277 ширхэг, 1 боодол далайн байцаа, шар доктор шингэн жүүс 9х10=90 задгай 8 ширхэг нийт 98 ширхэг, өндөг 30х6=180, задгай 17 ширхэг нийт 197 ширхэг, Майонез 2 килограмм 2 ширхэг байсныг тогтоож, бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг, далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүн хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд бусад бүтээгдэхүүнүүд хадгалалтын горим зөрчөөгүй хүнсэнд ашиглах боломжтой байсан тул хариуцагч уг бүтээгдэхүүнийг хүлээн авч эдгээр бүтээгдэхүүний хувьд ямар нэгэн шаардлага гаргахгүйгээр тохиролцсон. /1 дүгээр хх-ийн 96-99 дүгээр тал/
63. Нэхэмжлэгчийн зүгээс далайн байцаа, шар доктор зэрэг бүтээгдэхүүний хувьд хадгалах хугацаа дуусаагүй байхад дээрх бүтээгдэхүүнийг хариуцагч өөрөө аваагүй, мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны хаалгыг цагдаа нар ирж нээхэд түргэн муудах бүтээгдэхүүнийг өөрсдөө авч явсан, би тэр өдрөөс хойш түрээсийн байрны цахилгааны хэвийн өгч хадгалалтын горим алдагдуулахгүйгээр хадгалж байсан учир эдгээр муудсан гээд байгаа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй гэж мэтгэлцсэн.
64. Шүүхээс явуулсан үзлэгээр бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаа дуусаагүй боловч хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэхийг тодорхойлох боломжгүй гэж, бүтээгдэхүүний тоо, хэмжээг бүрэн тогтоосон бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх бүтээгдэхүүнийг аваагүй болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
65. Иймд хариуцагч П.ын муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөгийн гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.4. Засвар хийсэн материалын үнэ 2.730.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
66. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч П. нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн байранд хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын зардалд 2,730,000 төгрөгийг нэхэмжилжээ.
67. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6.2.5-д Түрээслэгч түрээсийн байранд тохижилт хийсэн тохиолдолд гарах зардлыг өөрөө хариуцна гэж, 10.2-т Түрээслэгч нь түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн хийцийг өөрчлөх, салгах боломжгүй хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэж тус тус зохицуулжээ.
68. Хариуцагч П. нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, түрээсийн байранд засан сайжруулалт хийгдсэн гэх бөгөөд уг засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөрөөс хасах байдлаар талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, facebook хаягаар хоорондоо явуулж байсан зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
69. Иймд уг засвар хийсэн материалын үнэ 2.730.000 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт суутгуулсан байх тул уг сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
70. Мөн хариуцагч П. нь өөрийн өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг бүрэн хүлээн авсан гэж уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
72. Иймд нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас хариуцагч П.оос түрээсийн төлбөр, алдангид 2,214,000 төгрөг гаргуулж, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг хангаж, үлдэх түрээсийн төлбөр, алданги нийт 12,151,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаас муудсан бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөгийг гаргуулан хариуцагч П.од олгож, түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 төгрөг гаргуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
73. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хариуцагч П.ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч П.од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч нь шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн өмгөөлөгчийг оролцуулах талаар бичгээр тайлбар гаргасан, нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
74. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,494 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.оос 50,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,618 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******аас 24,786 төгрөг гаргуулан хариуцагч П.од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч П.оос түрээсийн төлбөр, алдангид 2,214,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.*******д олгож, үлдэх түрээсийн төлбөр, алданги нийт 12,151,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, түрээсийн байрны засварын зардал 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулж, хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг буулгаж, гарсан хогийг зөөхийг хариуцагч П.од даалгасугай.
3. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 288.2.4, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******аас муудсан бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөгийг гаргуулан хариуцагч П.од олгож, түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 төгрөг гаргуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвийн 105 тоотод байрлах түргэн хоолны газарт байрлах П.ын өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг тус тус нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,494 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.оос 50,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,618 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******аас 24,786 төгрөг гаргуулан хариуцагч П.од олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******аас шинжээчийн зардал 90,400 төгрөгийг гаргуулан Бумбат буурь ХХК-ийн Хаан банк ХК-ийн 5225345569 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА