Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох

Гуравдагч этгээд: Б.Ц

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Р.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны гражийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 7 тоот зогсоолыг сольсоныг хууль журмийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж зогсоолийг миний нэр дээр хэвээр үлдээхийг даалгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: автозогсоол гэсэн бүртгэлийн талбайн хэмжээг барилгын зургийн дагуу тогтоож, талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тэмдэглэхийг, мөн Р.Б миний өмчлөлийн авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан талбайд дахин хэмжилт хийж, хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нарийвчлалтайгаар дахин бүртгэхийг тус тус Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд Р.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Б.Ц, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: ...Миний бие 2004 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны байрыг авто машины зогсоолын хамт худалдаж авсан юм. Түүнээс хойш 11 жил ямар ч хэл амгүй машинаа тавьсан юм.

Гэтэл 2015 оны 6 дугаар сараас эхлэн манай байрны 07 тоотод оршин суудаг Б.Ц гэдэг хүн би энэ зогсоолд машинаа тавих ёстой гээд Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулан план зураг авчирч намайг зайлуул гэсэн юм.

Би энэ талаар Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн зоорийн давхарт машин байрлуулах тойм зургаар миний 42 тооот зогсоолыг өөрчилж хажуугийн 05 тоот зогсоол дээр ын оршин суугч Р.Б гэдэг хүнтэй давхардуулж хувиарласан будилаантай асуудал гарч ирсэн юм. Энэхүү хууль бус план зургийг ашиглан Хан-Уул дүүргийн 3-р хороо 51 дүгээр байрны од оршин суугч Р.Б нарын үйлдлийг өөхшүүлэн байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү.

Миний үл хөдлөх хөрөнгө болох зогсоолыг дур мэдэн миний зөвшөөрөлгүй Б.Цид өгсөн байгаа асуудал хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэн үүнийг хэзээ хэний тушаал заавраар хийснийг олж тодруулах үүднээс энэхүү будилаантай асуудлыг хийсэн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс гаргасан нэмэлт тайлбартаа: ...Миний бие 2004 онд Хан-УУл дүүргийн 3-р хороо, 75-р байр, ын 3 өрөө байрыг зоорийн машины зогсоолд байх авто машины зогсоолын хамт худалдаж авсан юм. Түүнээс хойш 11 жилд ямар ч хэл амгүй машинаа тавьсан юм.

Гэтэл 2015 оны 6 сараас эхлэн манай байрны 7 тоотод оршин суудаг Б.Ц гэдэг хүн би энэ зогсоолд машинаа тавих ёстой гээд ХУД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулан план зураг авч ирж намайг машинаа зайлуул гэсэн юм.

Би энэ талаар Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраа лавлагаа авахад Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн зоорийн давхарт машин байрлуулах тойм зургаар миний зогсоолыг өөрчилж хажуугийн 05 тоот зогсоол дээр манай байрны оршин суугч Р.Б гэдэг хүнтэй давхардуулж хуваарилсан будлиантай асуудал гарч ирсэн юм. Энэхүү хууль бус план зургийг Хан-Уул дүүргийн 3-р хороо 51-р байрны 07 тоотод оршин суугч Б.Ц, 3-р хороо 51-р байрны од оршин суугч Р.Б нарын үйлдлийг өөгшүүлэн байгаа хуул бус үйлдлийг таслан зогсоож, миний үл хөдлөх хөрөнгө болох зогсоолыг дур мэдэн миний зөвшөөрөлгүй Б.Ц гэгчид өгсөн байгаа асуудал хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж хэн үүнийг хэзээ хэний тушаал заавраар хийснийг олж тодруулах энэхүү будлиантай асуудлыг хийсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж байна.

Ж.Б*******а миний үл хөдлөх хөрөнгийн халдашгүй дархан эрхийг үйлдэл гаргаж, энэхүү эрх зүйн актаар далимдуулан ХУД-ийн 3-р хороо, 75-р байрны зоорийн зогсоолыг 75-р байрны 07 тоотод оршин суугч Б.Ц, од оршин суугч Р.Б нарт луувирдан авах бололцоо олгосон Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн хууль бус ажиллагааны акт болон будлаантай гаргасан "Зоорийн давхрын гаражид машин байрлуулах тойм" бүдүүвч зургуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгуулж, автозогсоолыг хууль ёсны эзэмшигч Ж******* овогтой Б*******а миний эзэмшилд үлдээн шийдвэрлүүлэхийг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага албан тушаалтанд даалгах" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгахыг хууль зүйн дагуу шаардаж байна. гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл: ...Б ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 75 дугаар бүхий 48 айлын орон сууцны байрыг барьж ашиглалтанд оруулж 2005 онд тус газарт хандан орон сууц захиалагч тус бүрт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар хүсэлт гаргаж Б ХХК-ийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгасан байна.

Б ХХК-иас ирүүлсэн жасгаалтад уг орон сууцны барилгыг 49 айл, 20 эогсоолтой байхаар тусгаж. түүнээс 7, 10, 15, 17, 18, 19, 21, 29, 30, 33. 34, 36. 40 42, 44. 45. 46,47, 48, 49 тоот орон сууцны өмчлөгч нь автозогсоолтой байхаар тэмдэглэгдсэн байна.

Жагсаалтад иргэн Ж.Б*******ыг орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Б.Цийг 7 тоот орон сууц, зогсоолын өмчлөгчөөр, Р.Б /Э.М******* анхны өмчлөгч /-ийг орон сууц, зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр тусгагдсан байна.

Иргэн Ж.Б*******ын орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр анхны бүртгэлээр, иргэн Б.Цийн 7 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анхны бүртгэлээр иргэн Р.Бийн орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр /иргэн Э.М*******гийн өмчлөлд/ анхны бүртгэлээр тус тус бүртгэгдсэн байна.

Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б ХХК-ийн иргэн Ж.Б*******ын улсын бүртгэлийн Ү******* дугаартай орон сууц,зогсоол, иргэн Р.Бийн улсын бүртгэлийн Ү ******* дугаартай орон сууц, авто зогсоолын материалыг бүрдүүлж өгөхдөө зогсоолын схем зурагт дээрх 2 зогсоолыг давхардуулан тэмдэглэж олгосон байна.

Харин иргэн Б.Цийн өмчлөлд бүртгэгдсэн Улсын бүртгэлийн Ү-2206007207 дугаартай 7 тоот орон сууц, зогсоолын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 7 тоот нь дээрх 2 тооттой давхцаагүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй ..." гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээд нь нотлох баримтын үнэн зөвийг хариуцдаг.

Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хулээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргадаг бөгөөд ингэхдээ нотлох баримтын үнэн зөвийг иргэний хувийн болон эд хөрөнгийн хаягийн мэдээллээр шүүж давхцсан эсэхийг хянадаг. Харин зурган мэдээллийн давхцлыг хянах боломжгүй байдаг.

Иймд дээрх , автозогсоолын өмчлөх эрхийн нотлох баримтыг иргэдэд өгөхдөө схем зурагт давхардуулан тэмдэглэж бүртгэл хийлгэсэн Б ХХК-ийг шүүх хуралд татан оролцуулж, тайлбар гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ц шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Б*******аа овогтой Ц миний бие 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бүүх ХХК-тай Орон сууц захиалгаар бариулж авах 07 дугаар гэрээ байгуулан, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо ******* орон сууцанд орж одоог хүртэл амьдарч, 07 тоот гаражид машинаа тавьж байна.

Б.Ц миний бие Б ХХК-иас гаргаж өгсөн баримт, тус компанитай байгуулсан гэрээг үндэслэн 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-******* дугаарт Улсын бүртгэлд бүртгүүлэн 000158383 дугаар гэрчилгээ авч, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо *******, 64,5 мкв орон сууц болон 13 мкв талбайтай 7 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр эзэмшин амьдарч байна.

Тус байрны доор байрлах миний эзэмшлийн 7 тоот зогсоол нь тус барилгыг барьсан Б ХХК нь надад хүлээлгэн өгөхдөө ханан дээр 42 гэсэн дугаар бүхий 13 м.кв автозогсоолыг тухайн компанийн борлуулалт хуваарлалт хариуцаж байсан хүмүүс хүлээлгэн өгсөн.

Уг автозогсоол нь Улсын бүртгэлд анх бүртгэхдээ Бүүх ХХК болон Б.Ц нарын харилцан тохиролцон худалдсан, худалдан авсан авто зогсоолыг 7 дугаар зогсоолоор схем зураглал хийж, надад хүлээлгэн өгч, Улсын бүртгэлд бүртгүүлэн Б.Ц миний өмчлөлд шилжүүлсэн.

Харин гражийн ханан дээр байгаа 42 тоо нь Улсын бүртгэл ямар нэгэн хамааралгүй зүйл бөгөөд зүгээр нэг бичсэн тоо юм. Дээрх тоог үндэслэн миний өмчпөлийн гражийг булаах гэж байгаа үйлдлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Б*******а нь өөрөө Б ХХК-тай харилцан тохиролцож зураглал хийж, схемийн дагуу автозогсоолыг хүлээн авсан бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж егсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Ж.Б*******ын гаражийн ханан дээр 5 гэсэн тоот байдаг боловч энэ тоо нь мөн л Улсын бүртгэл хамааралгүй тоо юм.

Нэхэмжлэгч Ж.Б*******а болон гуравдагч этгээд Р.Б нарт гражийн зогсоолын талаар маргаан үүсч байх үед буюу 2015 оны 06 дугаар сард хариуцагч Б.Ц миний Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан байсан, схем зураглалын лавлагааг өөрийн орон сууц, автозогсоолын Ү-******* дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хамт үзүүлэн тайлбарлаж байсан болно.

Уг гражид автомашин байрлуулахдаа Б ХХК-ийн гаргаж өгсөн план зургийн дагуу авто зогсоол эзэмшигч нар хуваарьт зогсоол дээрээ эургийн дагуу байрлуулахад даацын 2 багана саад болдог учраас автозогсоол эзэмшигч нар хоорондоо зохицох байдлаар авто машинаа байрлуулсаар ирсэн.

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байрны 7 тоот авто зогсоолын хууль есны өмчлөгч нь Б*******аа овогтой Ц миний бие учир нэхэмжлэгч Ж.Б*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Б нь 2009 оны 1 дүгээр сард ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө 3-р хороонд байрлах Ү-******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 75 дугаар байрны хаягтай орон сууцыг авто зогсоол (15 м.кв талбайтай)-ын хамт худалдан авч гэр бүл үр хүүхдүүдийн хамт амьдарч байна.

Тус байрны зоорийн давхарт байрлах автозогсоол нь зүүн, баруун 2 хэсэгт хуваагдан байрладаг бөгөөд зүүн талын граж дахь байрыг анх ашиглалтанд ороход зогсоол худалдан авсан хүмүүсийн нэрс дотор хаалганы тоот, эзэмшигчийн нэр, гарын үсэг нь байдаггүй 2 зогсоол нэмэгдэж, гарч ирснээр гражийн даацыг хэтрүүлж, зарим зогсоол давхцаж үндсэн граж эзэмшигчдийн өмчлөх эрхийг зөрчих болсон. Ямар учраас үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 зогсоол гарч ирсэн учрыг олохоор үндсэн граж эзэмшигчид бид нэгдсэн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр тохиролцсон боловч зарим иргэдийн ажлын за, мөнгөний асуудлаас болж хойшлогдсон.

Гражийн ханан дээр граж эзэмшигчийн хаалганы тоотыг улаан будгаар тавьсан байдаг ба манай зогсоол гэхэд гэж анх тэмдэглэснээр одоог хүртэл байдаг. Гэтэл 7 тоот гэж байдаггүйг бүгд мэднэ. Б.Ц нь уг зогсоолыг бусдад түрээслүүлэн ашиг олоод зогсохгүй үндсэн граж эзэмшигч биднийг өөрийн эзэмшлийн зогсоол дээрээ машинаа байрлуулах гэхээр хэл амаар доромжилж, сүрдүүлэх бүр цаашлааад зодох зэргээр дарамтлан өмчлөх эрхэнд минь халдаж машиныг тавиулахгүй хохироож ирлээ.

Би тус байрны СӨХ-ны даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг мөн граж эзэмшигчийн хувьд ын Ж.Б*******а, 46 тоотын н.Угтахбаяр нарын хамт тус будлианы учрыг олохоор хөөцөлдөж байсан нь 7 тоотын Цийн дургүйцлийг төрүүлж, иргэн миний орон гэрт орон орой үдшийн амралтын цагаар гэрийн үүдэнд гэр бүлийн минь өмнө намайг зодож танхайрсан.

автозогсоол эзэмшигч Ж.Б*******а нь ямар шалтгаанаар миний эзэмшдэг зогсоол дээр давхцсан, бусаад граж эзэмшигчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр м.кв хэмжээг заасан байдаг атал ын гэрчилгээнд талбайн хэмжээ бичээгүй байдаг. Мөн 7 тоотын Б.Ц болон 27 тоотын 2 зогсоол нь анхны худалдан авагчдын нэрсийн жагсаалтад байхгүй мөртлөө хэрхэн үл хөдлөхийн гэрчилгээтэй болж гражийн даацыг хэтрүүлсэн зэргийг нягталж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Р.Бийн бие даасан шаардлага, түүний үндэслэл: Нэхэмжлэгч Ж.Б*******ын эзэмшлийн гэх зогсоолын хэмжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдаагүй маргаан бүхий 41 тоот зогсоол бодит байдал дээр бие даасан гуравдагч этгээд Б.Б миний хууль ёсны зогсоол дээр давхцаж байна.

Нэхэмжлэгч нь бүртгэлийн үйл ажиллагааг эсвэл барилга барьсан компанийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр миний өмчлөлийн зогсоолд өөрийн машинаа байнга тавьж өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд хариуцагчид маргаан бүхий зогсоолын гэсэн бүртгэлийн талбайн хэмжээг барилгын зургийн дагуу тогтоож, талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тэмдэглэхийг даалгах бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Б миний өмчлөлийн зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан талбайд дахин хэмжилт хийж, хэмжээ болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нарийвчлалтайгаар дахин бүртгэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.Бийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий зогсоолын ханан дээр дугаарлагдсан дугаарынхаа дагуу зогсох боломжоор хангаж, ханан дээр дугаарласан зогсоол нь иргэн Р.Бийн хууль ёсны өмчлөлийн зүйл болохыг тогтоож даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчээс анх би 42 дээр зогсож байсан 2015 оны 6 дугаар сараас Р.Б, Б.Ц нар ирээд асуудал үүсээд миний зогсоолыг шахсан гэж тайлбарлаж байна. 40, авто зогсоол дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд машинаа байршуулж байсан. 7 тоот гэж зураг хийхдээ Ж.Б*******ын зогсоол дээр давхардуулан хийж асуудал үүссэн. Ханан дээр дугаарласан дугаарлалтын дагуу зогсох боломжоор хангаж, Р.Бын өмчлөлийн зүйл болохыг улсын бүртгэлийн байгууллагаас шийдвэр гаргуулахыг даалгуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б*******ын өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, гуравдагч этгээд Р.Бийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, Б.Цийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн 7 тоот зогсоолыг бүртгэсэн хэсгийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолуудын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б*******а Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 75 дугаар байрны орон сууц, зогсоолыг 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Y-******* дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхтэй болсон бөгөөд зогсоолын байршил нь Р.Бийн зогсоолын байршилтай давхцаж, миний байрлах талбайд Б.Цийн 7 тоот зогсоолыг бүртгэснийг хууль бусад тооцож, хүчингүй болгох байршлыг давхцуулахгүйгээр Ж.Б*******ын нэр дээр бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд Б.Б Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 75 дугаар байрны орон сууц, зогсоолыг Э.М*******гаас худалдан авч, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Y-******* дугаарт бүртгүүлж өмчлөх эрхтэй болсон бөгөөд өөрийн өмчлөлийн зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд заагдсан талбайд хэмжилт хийж, дахин бүртгэхийг Хан-Уул дүүргийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах бие даасан шаардлага гаргасан байна.

Харин гуравдагч этгээд Б.Ц Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 75 дугаар байрны 7 тоот орон сууц, 7 тоот зогсоолыг өмчлөх эрхийг 2005 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Y-******* дугаарт бүртгүүлж өмчлөх эрхтэй болжээ.

Бүүх ХХК-иас захиалгаар бариулсан 48 айлын орон сууцны зоорийн давхрын автомашины зогсоолыг Ж.Б*******а, Б.Ц, Б.Б /Э.М*******/ нарт худалдсан, мөн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр холбогдох баримтыг тус компаниас улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн гэдгээ тус компанийн захирал шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн тул нэхэмжлэгч, гудавдагч этгээдүүдийн худалдан авсан зогсоолын өмчлөх эрхийн талаар маргаан байхгүй байна.

Харин Бүүх ХХК-иас Улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн автомашины зогсоолын план зурагт Ж.Б*******а, Б.Б нарын зогсоолыг 1 байрлалд 40, 42 гэсэн дугаараар, гуравдагч этгээд Б.Цийн зогсоолыг 7 гэсэн дугаараар дугаарласныг үндэслэн бүртгэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б*******а нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ зоорийн давхрын 42 гэсэн дугаартай зогсоолыг би худалдаж авсан. Гэтэл план зургаар Б.Цэд өмчлүүлсэн нь үндэслэлгүй гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зоорийн давхарт хийсэн үзлэгээр зогсоолын ханан дахь дугаар, улсын бүртгэлд хүргүүлсэн нэрсийн жагсаалт, план зурагт тусгагдсан дугаар зэрэг нь өмчлөх эрхийн гэрчилгээн дэх дугаараас зөрүүтэй бөгөөд Бүүх ХХК-иас Улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн орон сууцны зоорийн давхрын план зургийн дагуу Ж.Б*******а, Б.Ц, Б.Б нарын зогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн нь бодит байдалтай нийцэхээргүй байна.

Тодруулбал; Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн зогсоолууд Бүүх ХХК-иас улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн план зургийн дагуу бүртгэгдсэн боловч нэхэмжлэгч Ж.Б*******а, гуравдагч этгээд Б.Б нарын өмчлөлийн зогсоолын байрлал давхцсан, нэхэмжлэгч Ж.Б*******ын Бүүх ХХК-иас худалдан авсан жагсаалтад дурдагдсан 42 дугаартай зогсоол нь план зурагт 7 гэсэн дугаараар дугаарлагдаж гуравдагч этгээд Б.Цэгмидийн өмчлөлд бүртгэгдсэн нь тус тус Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна., 7.6-д Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна гэж заасныг хангаагүй байна.

Дээрх дурдсан байдлуудаас үзэхэд Бүүх ХХК-иас бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн план зураг, нэрсийн жагсаалт дахь дугаар байрлал зэрэг нь зөрүүтэй бөгөөд дээрх баримтын дагуу хийгдсэн бүртгэл нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******ын өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, гуравдагч этгээд Р.Бийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, Б.Цийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн 7 тоот зогсоолыг бүртгэсэн хэсгийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолуудын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Мөн Бүүх ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад авто машины зогсоолын план зураг болон жагсаалтад өмчлөгчийг давхардуулсан байдлаар гаргаж өгсөн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байж болзошгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар учирсан хохирлоо буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б*******ын өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, гуравдагч этгээд Р.Бийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн зогсоолыг бүртгэсэн хэсэг, Б.Цийн өмчлөх эрхийн Y-******* дугаар бүртгэлийн 7 тоот зогсоолыг бүртгэсэн хэсгийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолуудын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН