Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2023/00017/И |
Дугаар | 148/ШШ2024/00331 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2024/00331
2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2024/00331 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Алтан тариа ХХК-ийн ******* салбарын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг ******* сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* РД:*******/-д холбогдох,
1.192.030.01 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Ургац ******* ХХК-ний 2021 оны 9-11 дүгээр саруудад нийлүүлсэн 1,137,461,000 төгрөгийн 1,749,940 тн улаан буудайг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Болд/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ******* нь Монгол Улсын хэмжээнд олон аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдтэй хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, чанар стандартад нийцсэн улаан буудай худалдан авах, тэжээлийн хивэг, нийлмэл бордоо, үрийн буудай, хүнсний бүтээгдэхүүн зэргийг худалдах болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд худалдах, худалдан авах бараа бүтээгдэхүүнийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тогтоосон холбогдох чанар стандартын шаардлагад нийцүүлэн үнэлгээ тогтоож, хамтран ажиллах талуудтай худалдах, худалдан авах болон бусад төрлийн гэрээ байгуулан ажилладаг болно.
Энэ үйл ажиллагааны хүрээнд Алтан тариа ХХК нь газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт хүнсний болон тэжээлийн улаан буудай, овьёос зэрэг бүтээгдэхүүн тариалах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг Ургац хүдэр ХХК-тай 2021 онд хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцээд, тариалалтын үйл ажиллагаанд нь шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг зээлээр урьдчилан шилжүүлж нийлүүлэх, Ургац хүдэр ХХК нь манай компанид 2021 онд тариалсан чанарын стандартад тэнцэх хүнсний улаан буудай нийлүүлэх, харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн тооцоог нийлэх, төлбөрийг харилцан барагдуулах нөхцөлүүдийг тус тус тохиролцсон болно.
Дээрх тохиролцооны дагуу Алтан тариа ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 765 сая 138,950 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал, бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн бөгөөд Ургац хүдэр ХХК нь 2021 оны 09-11 дүгээр саруудад нийт дүнгээрээ 1,749,940 тонн үр тариа нийлүүлсэн болно.
Ургац хүдэр ХХК-ийн 1-4 дүгээр ангилалд тэнцэнэ гэж нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг лабораторийн шинжилгээнд оруулж тоо хэмжээ, төрөл чанар стандартыг тогтооход 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг болсон болно.
Ургац хүдэр ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайны зарим хэсэг нь хүнсний чанарын стандартыг хангахгүй байгаагаас шалтгаалан талуудын хооронд маргаан үүссэн болно.
Манай компанийн зүгээс маргааныг эвийн журмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх зорилгоор удаа дараа санал тавьсан боловч ******* нь нийлүүлсэн үр тарианыхаа чанар, үнэлгээний талаар тохиролцохгүй, харин нийлүүлсэн улаан буудайгаа биетээр нь буцаан авна гэдэг санал гаргасан атлаа манай компаниас гэрээний үндсэн дээр хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан тул манай компанийн зүгээс урьдчилан төлсөн бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ болох нийт 765 сая 138,950 төгрөгийг *******-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 150 сая 661,339 төгрөгийн төлбөр, бүгд 916,266,212 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан билээ
Энэхүү нэхэмжлэлтэй хэргийг шүүхэд хянаж байх явцад Ургац хүдэр ХХК нь цагдаагийн байгууллагад манай компанийг залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргасан ба шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1957 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсгийг баримтлан манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
******* аймгийн Прокурорын газраас манай компанийн хүсэлтийн дагуу Ургац хүдэр ХХК-ийн эрүүгийн журмаар гаргасан гомдлын дагуу ******* аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 223100157 дугаартай хэргийг хянаад 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаартай прокурорын тогтоолоор энэхүү хэрэг бүртгэлтийн хэргийг залилах гэмт хэргийн шинжгүй Ургац хүдэр ХХК-аас Алтан тариа ХХК-д нийлүүлсэн улаан буудайн чанар ангиллын талаарх маргаан нь иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлбэл зохих хуулийн этгээдийн хоорондын иргэний маргааны шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 177 тоот хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн болно.
Иймд Алтан тариа ХХК нь Ургац хүдэр ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсон үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж компанийнх нь үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг шилжүүлж өгсөн боловч Ургац хүдэр ХХК-ийн шилжүүлж авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн тул дор дурдсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1. ******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765 сая 138,950 төгрөг,
2. Ургац хүдэр ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалгын зардалд 157 сая 414,802.74 төгрөг,
3. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь, хариуцагчаас авах мөнгөн төлбөрөө хугацаанд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул хэтэрсэн хугацааны хүүг арилжааны банкны зээл, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч тал нийт 765 сая 138,950 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 357-660 хоног хугацаа хэтрүүлсэн байна
Энэхүү хугацааны хүүг хадгаламжийн хүүгээр тооцох боломжтой тул манай компанийн хүсэлтийн дагуу Монгол банкнаас ирүүлсэн төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн нөхцөлөөр тооцвол нийт 110 сая 354,426.07 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд Ургац хүдэр ХХК-иас бүгд 1 тэрбум 143,262,604.88 төгрөг гаргуулж өгнө үү гэх.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... "******* нь, "Ургац хүдэр" ХХК-д 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдрүүдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг, "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалгын зардалд 157,414 802.74 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчлан тогтоосон, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүргийн хүрээнд хариуцагчаас авах мөнгөн төлбөрөө хугацаанд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул хэтэрсэн хугацааны хүүг арилжааны банкны зээл, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээгээр тооцсон 110,354,426,07 төгрөгийн хүү, бүгд 1,143,262,604.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэхүү хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. "Алтан тариа" ХХК-иас "Ургац хүдэр" ХХК-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, түүнтэй холбогдох төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлүүлсэн нөхцөлд "Ургац хүдэр" ХХК-иас ирүүлсэн, манай компанид биет байдлаараа хадгалагдаж байгаа буудай болон бусад бүтээгдэхүүнийг буцааж өгөх боломжтой гэж үзэж байгаа болно.
"Ургац хүдэр" ХХК нь, 2021 онд хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар нэмэгдүүлэн тодорхойлж байна.
Үүнд: 1. "******* нь 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765 сая 138 950 төгрөг,
2. "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалга, хадгалалтын зардалд 316 сая 536 839.94 төгрөг,
3. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд 110 сая 354 426,07 төгрөгийн хүү. бүгд 1 тэрбум 192 сая 030 216.01 төгрөг болно. "Алтан тариа" ХХК нь, маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэх үүднээс "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 48 сая 767 611 13 төгрөгийн төлбөр нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж байгаа тул дээрх төлбөрийг "Ургац хүдэр" ХХК-иас гаргуулж өгнө үү гэх
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
... "Алтан тариа" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Ургац хүдэр" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг ихэсгэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах тодорхойлсон.
Үүнд: 1. "******* нь 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдрүүдэд шилжүүлэн огсон нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүис зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг,
2. "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт, буулгалт, хатаалга, хадгалалтын зардалд 316,536,834.94 төгрөг,
3. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд 110,354,426.07 төгрөгийн хүү нийт 1,192,030,216.01 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Уг өдрөөс хойш "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт, буулгалт, хатаалга, хадгалалтын зардал нь 2024.03.31-ний өдрөөс 2024.06.07-ны өдрийг хүртэл 23,168,510.62 төгрөгөөр нэмэгдсэн. "******* нь маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэх үүднээс "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлага тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учирсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 23,168,510.62 төгрөгийн төлбөр нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна.
Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага:
1. "******* нь 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг,
2. "Ургац хүдэр" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт, буулгалт, хатаалга, хадгалалтын зардалд 339,705,345.56 төгрөг,
3. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд 110,354,426.07 төгрөгийн хүү нийт 1,215,198,726.63 төгрөг гаргуулах тухай. "*******-иас "Ургац хүдэр" ХХК-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, түүнтэй холбогдох төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлүүлсэн нөхцөлд "Ургац хүдэр" ХХК-иас ирүүлсэн, манай компанид биет байдлаараа хадгалагдаж байгаа буудай болон бусад бүтээгдэхүүнийг буцаан өгөх боломжтой гэж үзэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, дээрх төлбөрийг Ургац хүдэр" ХХК-иас гаргуулж өгнө үү гэх
Хариуцагч Ургац ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Тус шүүхэд "*******-ийн нэхэмжлэлтэй "Ургац хүдэр" ХХК-д холбогдох 765,604,879 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянагдаж байна. "Ургац хүдэр" ХХК нь газар тариалан тэр дундаа улаан буудай тариалах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2021 онд "Алтан тариа" ХХК-тай хамтран ажиллаж тодорхой нэр Карлийн бараа материалыг авсан энэ талаар хоёр талаас тооцоо нийлсэн зүйл байхгүй. "Алтан тариа" ХХК-с үрийн буудай өгсөн гэж байгаа боловч тэр буудай нь шаардлага хангаагүй учраас Буцаан хүргүүлсэн. "Ургац хүдэр" ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,749.940 тонн хүнсний улаан буудайг "Алтан арна" ХХК-д нийлүүлсэн. "******* хүлээж авахдаа хүнсний улаан буудай гэж хүлээн авсан мөртлөө өглөг авлагын тооцоо нийлэх болохоор зах зээл дэх давамгай буюу монополь байдлаа ашиглан хүнсний буудайг тэжээлийн буудайн ангилалд оруулан тооцно гэх үйлдэл нь гэрээний үүрэгт нийцэхгүй байна. "******* нь "Ургац хүдэр" ХХК-ийн нийлүүлсэн 1,749,940 тонн буудайнаас 1,017.440 тонн буудайг нь тэжээлийн буудайд оруулснаас үүдэн Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөц болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд хүнсний улаан буудай нийлүүлсэн иргэн хуулийн этгээдэд олгогдох мөнгөн урамшууллыг авч чадаагүй "Ургац хүдэр" ХХК хохироод байна. "Ургац хүдэр" ХХК-ийн зүгээс "Алтан тариа" ХХК-д нийлүүлсэн бүх хүнсний улаан Буудайг буцаан авах хүсэлтэй байна. "*******-д төлөх төлбөрийг хоёр талаас тооцоо нийлсний үндсэн дээр төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэх
Нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... *******-аас *******-д холбогдуулан 1,215,198,726.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ******* болон ******* хоорондоо *******-аас тодорхой төрлийн бүтээгдэхүүнүүдийг *******-д урьдчилж өгөх, үүний дараа ******* өөрийн тариалалтаас хүнсний чанарын ангилал, шаардлагад нийцсэн буудайг *******-д нийлүүлэхээр тохиролцсон. ******* гэрээнд заасан үүргээ биелүүлж 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс нийт нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, түлш, хүнс, бараа материалын үнэ 765,138,950 төгрөгийн өгсөн. Гэтэл *******-аас манайд нийт 1,749,940 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч бүгд харилцан тохиролцсон шаардлагад хамаарахгүй, хүнсний ангилалд нийцэхгүй буудай байсан. Үүнд 2-4 дүгээр ангиллын 493,680 килограмм, овьёос 238,820 килограмм, тэжээлийн ангиллын буудай 1,017,440 килограмм байсан. Иймд чанар стандартын шаардлага хангахгүй буудай нийлүүлсэнтэй холбоотойгоор энэ маргаан үүссэн. Өнөөдрийг хүртэл энэ чанарын шаардлага хангахгүй буудайг нь хадгалж байна. Мөн буудайны ачилт, буулгалт, хадгалалтын зардалд нийт 339,705,345.56 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд Монгол банкны ханшаар тооцоод 110,354,426.07 төгрөгийн хүү нийт 1,215,198,726.63 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 765,138,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бид авсан учир тус үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. ******* гучаад жилийн түүхтэй. Зүгээр 2021 оны хавар тариалаад намар хураагаад тэжээл хүнсээ ялгахгүй аваачаад өгсөн зүйл байхгүй. Тодорхой туршлагатай компани байдаг. ******* манайхаас таваарын будаа авъя гэсэн. ******* буудай тариалж байгаа үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа тул өгье гэсэн. Үүнийхээ хариуд тодорхой хэмжээний компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг авсан. Энэ үнийг төлье гэдэг. Тооцоо нийлэх үед тодорхой асуудлууд гарсан учраас 765,138,950 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх.
Ургац ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Ургац ******* ХХК нь *******-тай харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 1-4 дүгээр ангиллын 1,749,940 тонн хүнсний улаан буудайг манай компани өөрийн тээврээр тээвэрлэж Алтан тариа ХХК-д нийлүүлсэн болно.
Гэтэл Алтан тариа ХХК нь өөрийн лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1017440 кг болсон гэж манай компаниас нийлүүлсэн улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартыг хангахгүй гэсэн шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж өнөөдрийг хүртэл улаан буудайн үнийг төлөөгүй байна. Иймд 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж өгнө үү гэх.
Харицагч Ургац ******* ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай: ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,749,940 тонн улаан буудайг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн *******-д хүргэж өгсөн.
******* нь манай компанийн нийлүүлсэн буудайн ихэнх хэсэг буюу 1,017,440 тонныг тэжээлийн буудайн ангилалд оруулан тооцно гэснээс үүдэн өглөг авлага тооцоо нийлэх боломжгүй болж хоёр компанийн дунд үл ойлголцол үүссэн.
Ургац ******* ХХК-ийн 4 жолооч нийт 46 удаагийн тээвэрлэлтээр 1,749,940 тонн буудайг тээвэрлэн хүлээлгэж өгсөн. Үүнд доорх зардал гарсан.
-Жолооч нарын цалин ажлын хөлсөнд 14,884,672 төгрөг
-Шатахууны зардалд ******* аймгийн ******* сумаас *******-ийн ******* салбар хүртэл 160 км бөгөөд нийт 46 удаагийн тээвэрлэлт хийсэн нь нийт 7360 км явсан. Тус машинууд нь 100 км-д дунджаар 50 литр түлш зарцуулдаг бөгөөд 14720 литр шатахуун зарцуулсан байна. Тухайн үед манай компани Магнай трейд ХХК-аас 1 литр түлшийг 2361 төгрөгөөр худалдан авсан. Нийт 34,753,920 төгрөгийн шатахуун зарцуулсан байна.
*******-д хүргэхэд гарсан зардал нь 49,638,592 төгрөг бөгөөд одоо тус буудайг буцаан авах тул хүргэсэн болон буцаан тээвэрлэх зардлыг ******* хариуцан төлөх нь зүйтэй. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 99,277,184 төгрөгөөр нэмэгдүүлж байна! гэжээ.
Хариуцагч Ургац ******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... ******* нь *******-д 2021 оны ургацын улаан буудайг 2021 оны 9 дүгээр сараас 11 дүгээр саруудад 1- 4 дүгээр ангиллын буюу таваарын буудай буюу 1,749,940 тонн улаан буудайг нийлүүлсэн. Би өөрөө *******-д нягтлангаар ажилладаг процесс нь газар дээрээ юу болдог талаар бүгдийг нь тодорхой мэднэ. Манай компани талбай дээрээ буудайгаа авчраад, шууд талбайгаасаа ачаад явдаггүй. Талбайгаасаа үтрэмд буудайгаа хийж буулгаад цэвэрлэж, ангилаад цэвэрлэх явцад нь гарсныг нь тэжээлийн буудай гэж ялгаснаа тэжээлийн буудай хэрэгтэй хүмүүст нь худалдаж, хүнсний буудай гэж ялгаснаа *******-д 46 удаагийн өөрийн тээвэрлэлтээр нийлүүлсэн. Мөн тухайн жилийн ургацын буудайнаас улсын нөөцөд буюу Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлсэн. ******* нь ******* -аас 765,198,950 төгрөгийн компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг авсан. Нэг дор биш, тодорхой шаардлагатай болсон хугацаанд нь захирлуудын тохиролцооны үндсэн дээр очиж авсан. Үүнийхээ төлбөрт ******* улаан буудай авна гэсэн шаардлагынх нь дагуу буудайгаа нийлүүлсэн. Улмаар 2 компани тооцоо нийлье гэдэг асуудал ярьсан боловч манай нийлүүлсэн буудайны мянгаад тонн буюу 70-80 гаруй хувийг нь шууд тэжээлийн буудай болгосныг манай компани зөвшөөрөхгүй байна. Учир нь бид өөрсдөө ялгалт, ангилалт, тээвэрлэлтээ хийгээд олон компанид буудайгаа нийлүүлдэг учраас ямар буудай тэжээлийн буудайнд хамаардаг бэ? гэдгийг итгэмжлэгдсэн лабораторигүй ч гэсэн чийг хэмжигчтэй учир чийгээ хэмжиж, хатаалгын төхөөрөмждөө хатааж, целлосдоо хийгээд сэрвээгээд хадгалдаг учир манай буудай хүнсний буудай байсан гэдэгт бат итгэлтэй байна. Иймд тус маргааныг зөвшөөрөхгүй байна. *******-аас улсын нөөцөд буудай тушаадаг үнэ *******-ийн тогтоосон буудайны үнээс тонн тутамд 100,000 төгрөгөөр илүү байдаг. Гэхдээ *******-д нийлүүлж байгаа учраас *******-ийн буудай авах үнээр бодож, нийт 1,749,940 тонн буудайгаа 3 дугаар ангиллын буудай авах ханштай тэнцэхээр буудай тул тонн тутмыг нь 650,000 төгрөгөөр тооцоод 1,000,137,461 төгрөгийг нийлүүлсэн буудайныхаа үнэд авах хүсэлтэй байна. Харин 765,198,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан үнээ бид төлнө. Төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл төлбөр болох 372,322,000.50 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
******* нь *******-д 2021 оны ургацын улаан буудайг 2021 оны 9 дүгээр сараас 11 дүгээр саруудад 1- 4 дүгээр ангиллын буюу таваарын буудай буюу 1,749,940 тонн улаан буудайг нийлүүлсэн. Би өөрөө *******-д нягтлангаар ажилладаг процесс нь газар дээрээ юу болдог талаар бүгдийг нь тодорхой мэднэ. Манай компани талбай дээрээ буудайгаа авчраад, шууд талбайгаасаа ачаад явдаггүй. Талбайгаасаа үтрэмд буудайгаа хийж буулгаад цэвэрлэж, ангилаад цэвэрлэх явцад нь гарсныг нь тэжээлийн буудай гэж ялгаснаа тэжээлийн буудай хэрэгтэй хүмүүст нь худалдаж, хүнсний буудай гэж ялгаснаа *******-д 46 удаагийн өөрийн тээвэрлэлтээр нийлүүлсэн. Мөн тухайн жилийн ургацын буудайнаас улсын нөөцөд буюу Тариалан эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлсэн. ******* нь ******* -аас 765,198,950 төгрөгийн компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг авсан. Нэг дор биш, тодорхой шаардлагатай болсон хугацаанд нь захирлуудын тохиролцооны үндсэн дээр очиж авсан. Үүнийхээ төлбөрт ******* улаан буудай авна гэсэн шаардлагынх нь дагуу буудайгаа нийлүүлсэн. Улмаар 2 компани тооцоо нийлье гэдэг асуудал ярьсан боловч манай нийлүүлсэн буудайны мянгаад тонн буюу 70-80 гаруй хувийг нь шууд тэжээлийн буудай болгосныг манай компани зөвшөөрөхгүй байна. Учир нь бид өөрсдөө ялгалт, ангилалт, тээвэрлэлтээ хийгээд олон компанид буудайгаа нийлүүлдэг учраас ямар буудай тэжээлийн буудайнд хамаардаг бэ? гэдгийг итгэмжлэгдсэн лабораторигүй ч гэсэн чийг хэмжигчтэй учир чийгээ хэмжиж, хатаалгын төхөөрөмждөө хатааж, целлосдоо хийгээд сэрвээгээд хадгалдаг учир манай буудай хүнсний буудай байсан гэдэгт бат итгэлтэй байна. Иймд тус маргааныг зөвшөөрөхгүй байна. *******-аас улсын нөөцөд буудай тушаадаг үнэ *******-ийн тогтоосон буудайны үнээс тонн тутамд 100,000 төгрөгөөр илүү байдаг. Гэхдээ *******-д нийлүүлж байгаа учраас *******-ийн буудай авах үнээр бодож, нийт 1,749,940 тонн буудайгаа 3 дугаар ангиллын буудай авах ханштай тэнцэхээр буудай тул тонн тутмыг нь 650,000 төгрөгөөр тооцоод 1,000,137,461 төгрөгийг нийлүүлсэн буудайныхаа үнэд авах хүсэлтэй байна. Харин 765,198,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан үнээ бид төлнө. Төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл төлбөр болох 372,322,000.50 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэх.
Нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 компанийн хооронд манай талаас бүтээгдэхүүн нийлүүлнэ, нөгөө талаас манайд буудай нийлүүлнэ гэж харилцан тохиролцсон. Бид нэг ч төгрөгийн буудай аваагүй байхдаа буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл урьдчилж 765,138,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн. Гэрээний үүргээ зөрчсөн тал нь ******* биш, гэрээний үүргээ зөрчсөн буюу харилцан тохиролцсоноос чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн тал нь *******. Бидний төлбөр тооцоог барагдуулсан тохиолдолд бидэнд нийлүүлсэн буудайг нь тоо ёсоор нь хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Бүх буудайгаа тонн тутамд 650,000 төгрөгөөр тооцож үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрсдөө 2, 3 төрлийн ангиллын буудай байсан гэж хэлж байгаа боловч хаанаас гарч ирсэн үнийн дүнгээр бүхэлд нь тооцоод нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Талууд анх харилцан тохиролцохдоо *******-ийн захирлын тушаалаар батлагдсан үнийг дагаж мөрдөнө гэж тохиролцсон. Өөрсдөө ч гэсэн бид анх удаа буудай нийлүүлээгүй гэж байна. Удаа дараагийн буудай нийлүүлж байсан үйлдэл нь дандаа манай компанийн захирлын тушаалаар уламжлал болоод харилцан тохиролцоод явж байсан. Манайх буудайгаа өгөөд ангилал буурсных нь дараа очиж харилцан тохиролцоод ангиллаа нэмж авдаг гэдэг зүйл ярьж байгаа нь өөрөө тухайн үедээ ангиллаа мэдэж байсан буюу доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлснээ мэдэж байсан гэдэг нь харагдаж байна. Гэрээний үүрэг зөрчсөн тал нь ******* учраас бид нийт бүтээгдэхүүнийг нь нэг үнээр тооцож аваад, зөрөө мөнгийг нь төлөөд доголдолтой бүтээгдэхүүнийг нь өөрсдөдөө авах үндэслэл байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
- Нэхэмжлэгч талаас гаргасан: Алтан тариа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Салбарын гэрчилгээ, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 177 тоот хариу мэгдэх хуудас , Алтан тариа ХХК-ний авлагын тайлан /2021-02-27 00:00:00-2022-12-27 23:59:59/, Алтан тариа ХХК-ний бараа материалын борлуулалтын падаан, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори стратеги төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний төв ур чадварын сорилтын лабораторийн оролцогчийн гэрчилгээ, Стандарчлал, хэмжил зүйн газраас олгосон авто машины жингийн баталгаажуулалтын гэрчилгээ, Алтан тариаХХК-ний захирлын 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 202 дугаартай Тариф тогтоох тухай тушаал, Алтан тариа ХХК-ны захирлын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 435 дугаартай Улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаал, түүхий эдийн орлогын падаан, түүний эдийн шинжилгээний хуудас, Буудайн шинжилгээний дүн, Зарлагын падаан, Пүүний падаан, Үр тарианы ургац хүлээн авах журам, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 1357 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, ******* ургац ХХК-ний үр тарианы ачилт буулгалт хадгалалтын тооцоололт, /2021.11.30-2022.12.19/, Алтан тариа ХХК-ны төлбөрийн нэхэмжлэл, Монгол банкны 2022 оны 11 сарын 30-ны өдрийн б-11/1011 дугаартай албан бичиг түүний хавсралт, ******* ургац ХХК-ний авсан бараа материалын жагсаалт, Алтан тариа ХХК-ын батлан даалтаар ГТБХАгуулахуудаас бөөнөөр Дизель түлш авсан харилцагч байгууллагын жагсаалт,
- Хариуцагч талаас гаргасан: Итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл, ******* Ургац ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 8 сараас 10 сарын 31-ний хоорондох холын тээврийн цалин бодсон хүснэгт, 2021 оны 11 сарын холын тээврийн цалин бодсон хүснэгт, шатахууны төлбөрийн баримт, тооцоо нийлсэн акт, ТЭДС-д борлуулсан буудайн борлуулалтын баримт, Буудайн шинжилгээний хуудас, орлогын баримт,
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн
Үзлэг хийсэн тэмдэглэл, Алта тариа ХХК-ний 2021 онд худалдан авсан буудайн бүртгэл, түүхий эдийн шинжилгээний хуудас, *******-ний 2021 онд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний төрөл хэмжээ, тоо ширхгийн мэдээлэл, хатаалгад оруулсан буудайн бүртгэл, борлуулалтын тайлан зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь хариуцагч Ургац ******* ХХК-нд холбогдуулан 1,192,030,216,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 110,354,426,07 төгрөгөөр, шүүх хуралдааны явцад 23,168,510,62 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн өөрчилж, нийт 1,215,198,726,63 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2021 оны 9-11 дүгээр саруудад 1,749,940 тонн улаан буудайг Алантариа ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 99,277,184 төгрөгөөр нэмэгдүүлсэн байх боловч Ургац ******* ХХК нь Алтантариа ХХК-аас 765,198,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бид авсан учир энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, 372,322,050 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
Алтан тариа ХХК болон Ургац ******* ХХК-ний хооронд 2021 оны хаврын тариалалтад зориулж Алтан тариа ХХК-иас түлш, бордоо, бусад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Ургац ******* ХХК нь 2021 оны намрын ургацаар хүнсний улаан буудай нийлүүлэхээр тус тус тохиролцон Ургац хүдэр ХХК нь нийт 765.504.879 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг Алтан тариа ХХК-аас авсан үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.Зохигчид энэ талаар маргаагүй.
Алтан тариа ХХК нь өөрийн стандарт бүхий шаардлага хангасан лабораторид Ургац ******* ХХК-ний улаан буудайнаас дээж аван шинжилгээ хийж, буудайн чанар, ангиллыг дараах байдлаар тогтоосон байна.Үүнд:
- 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493680 кг
-овьёос 238820 кг
-тэжээлийн буудай 10174440 кг, нийт 858,048,100 төгрөгийн төгрөг болсон байна. /хх-ийн 108-162 хуудас/
Дээрх байдлаар тодорхойлсон түүхий эдийн шинжилгээний хуудас олгож, түүхий эдийн орлогын падаанаар буудайг хүлээн авч, шинжилгээний хуудас болон түүхий эдийн орлогын падаанд тээвэрлэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.
Дээрхээс үзвэл талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож худалдагч талаас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдан авагч талаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан.
Гэрээгээр хариуцагч Ургац хүдэр ХХК нь бараа бүтээгдэхүүний үнэнд 2021 оны тариалалтын ургацаасаа хүнсний улаан буудайг худалдагчид нийлүүлэхээр тохиролцсоны дагуу 1.749.940 кг үр тариа нийлүүлсэн байна. Зохигчид энэ тал дээр маргаагүй.
Гэхдээ талууд дээрх нийлүүлсэн үр тарианы чанарын талаар талууд маргасан боловч хариуцагч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Нийлүүлсэн улаан буудайн чанар, ангилал, бүтээгдэхүүний үнийн талаар маргаж буй нь зохигчдын хооронд худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар маргаан үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.
Энэхүү хуулийн зохицуулалтаар эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий гомдлыг гаргасан байх учиртай хэрэв энэхүү хугацаанд гомдлоо гаргаагүй тохиолдолд гомдол гаргах эрхээ алдах талаар хуульд зохицуулсан ба хариуцагч энэ талаар гомдол гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар зохигчид эд хөрөнгийн доголдлын талаар маргаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч гомдлыг хэзээ хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй, буудайн талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан эсэх болон хариуцагч талаас 2021 оны ургацыг өөр газар тушаахад стандартад тэнцэж, 100.000 төгрөгөөр илүү үнэлэгддэг гэх тайлбарыг шүүхэд гаргадаг боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй..гэжээ.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Алтан тариа ХХК нь буудайн чанар ангиллыг үндэслэлгүйгээр бууруулдаг, компаниудаас ирж байгаа буудайг зориуд ангилал бууруулж лабораторийн бичиг гаргаж өгдөг, эдний лаборатори зөвхөн бусад компаниудыг дарамтлах, бүтээгдэхүүний үнийг зориудаар бууруулах, зөрүүнээс нь хууль бусаар ашиг авдаг, нэг компани монопол, ийм муухай дарангуйлал аж ахуй нэгжүүдийг туйлдуулж байна гэсэн боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй төдийгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.
Иймд гэрээний үүргийг харилцан тооцохоор тохиролцсоны дагуу гэрээний талуудыг үүргийг дараах байдлаар тооцов.
Үүнд: Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр Ургац ******* ХХК нь 765.138.950 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан,
******* нь хариуцагчаас 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493.680 кг, овьёос 238.820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1.017.440 кг хүлээн авсан байх тул 493.680 кг буудайг /493.680х 670.000= 330.980.000 / 330.980.000 төгрөг, 238.820 кг овьёос, 1.017.440 кг тэжээлийн буудайг /1.017.440кг х420.000=427.140.000/ 427.140.000 төгрөгөөр тус тус тооцон нийт 858.500,000 төгрөгийг буудай нийлүүлсэн гэж тооцож, хариуцагчаас нийлүүлсэн буудайн үнэ болох 858.500,000 төгрөгөөс Алтантариа ХХК-ний бүтээгдэхүүний үнэ болох 765.138.950 төгрөгийг хасч тооцвол 93,361,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохиролд буудайг маргаантай улмаас хатаалт хадгалалтын зардалд 101,875,911 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний хүү 110.354.426 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.
Иргэнийн хуулийн 219 дүгээр зүйлийн 229.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ургац ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Алтантариа ХХК-нд тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн буудайн чанарын талаар маргаантай гэсэн шалтгаанаар эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй гэсэн тайлбар болон буудайн хадгалалт, хатаалтын зардлын тооцоолол зэрэг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрхи зардалд 101,875,911 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү 110.354.426 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, хүүг хэрхэн тооцсон тухай тооцооллыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр Ургац хүдэр ХХК-наас 195,236,961 төгрөг гаргуулан Алтантариа ХХК-нд олгож, үлдэх 254,822,815 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Ургац ******* ХХК-ний 372,322,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-аас 195,236,961 төгрөгийг гаргуулан *******-нд олгож, үлдэх 254,822,815 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Ургац ******* ХХК-ний 372,322,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******-ийн 6,149,257 төгрөг, Ургац ******* ХХК-ийн 6,500,193 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******-наас 1,134,135 төгрөг гаргуулан *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэрги0йн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ