Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 136

Ч.Э-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  А.Мөнхзул             даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03096 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ТФ” ХХК-д холбогдох

Хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний дагуу урьдчилан төлсөн  18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э- би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 товчооны зам 37/2 тоот хаягт байрлах газар болон түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглахаар 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Ү-2205043068 дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ болон, Ү-2205028397 дугаартай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг тус тус байгуулсан. Талууд гэрээг байгуулахаар сайн дурын үндсэн дээр тохиролцсон бөгөөд, тус гэрээнүүд 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр гэрээнд тусгасан. Миний бие “ТФ” ХХК-д 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож нийт 6 сарын түрээсийн төлбөрийг Г.Тулгын Хаан банкны 5003985170 тоот дансанд өөрийн болон аавынхаа банк дахь харилцах данснаас 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах байсан учир тухайн газрыг тохижуулахаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нүүж орсон. Гэтэл маргаашаас нь эхлээд “ТФ” ХХК нь хаалга үүд түгжиж, дарамталж эхэлсэн бөгөөд, энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул 2018 оны 1 дүгээр сардаа багтаж бид нүүсэн. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 18.500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж байна. Биднийг 1 сарын турш байсан гэж байна. Би нэг ч өдөр үйл ажиллагаа явуулаагүй. Хяналтын камер байсан, тэнд бичигдсэн байх. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх нь талуудын хэн алинд нээлттэй. Хуульд тусгайлан аль нэгэнд нь энэ үүргийг хэрэгжүүлэхээр даалгаагүй. Ийнхүү хуульд заасны дагуу тухайн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр бус байх тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харицан буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч түрээслэхээр тохиролцсон хоёр объектыг хариуцагчид буцаан өгсөн. Харин хариуцагч “ТФ” ХХК нь шилжүүлж авсан мөнгөө буцааж өгөөгүй тул уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжүүлсэн 18.500.000 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул “ТФ” ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТФ” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга нь манай компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Товчооны зам 37/2 тоот хаягт байршилтай 216 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Ү-2205028397 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн дээрх хаягийн 37/1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий Ү-2205043068 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үйлчилгээний зориулалтаар түрээслэх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр байгуулсан боловч уг түрээсийн гэрээг хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч хуульд заасан шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нийт 18.500.000 шаардсанаас хариуцагчийн зүгээс 3.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түрээсийн гэрээнүүдээр объект тус бүрийг 5-7 дугаар сард түрээсийн төлбөрийг 1.750.000 төгрөг, бусад саруудад 1.500.000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон. Гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээ цуцлах тухай ямар нэг мэдэгдэл өгөөгүй. 1 сарыг дуустал түрээсийн байранд байсан гэж үзэж байгаа. Тиймээс 1 сарын турш 2 объект ашигласны төлбөр 3.000.000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдэх 15.500.000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТФ” ХХК-иас 15.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-ад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 235.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэх шаардлагатай байжээ. Тодруулбал, түрээслэгч тал объектыг хүлээн авснаас хойш түрээслүүлэгч тал ашиглах боломжгүй, саад болсноос түрээсийн гэрээ цуцлагдсан. Хэрэв түрээслүүлэгч тал ашиглах боломжоор хангасан бол түрээсийн гэрээ өнөөдрийг хүртэл хэрэгжээд явах байсан. Хариуцагч шүүх хуралдааны явцад түрээслэгч тал гэрээий зүйлийг ашиглаж эхэлснээс хойш түрээслүүлэгч тал саад болсны улмаас 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Ч.Э- түрээсийн зүйлийг орхиж нүүсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ, гэрээ цуцлахдаа 1 сарын өмнө мэдэгдэх гэрээний заалтаа биелүүлээгүй, улмаар 1 сар түрээсийн байранд байсан гэх үндэслэлийг заасан. Гэтэл шүүх Ч.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээслүүлэгчид нэмж төлбөр төлсөн баримтаар түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 13.390.000 төгрөгийн урьдчилгааг түрээслүүлэгч талд шилжүүлсэн. Ийнхүү түрээсийн зүйлийг хүлээн авсны дараа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсч, энэ талаар түрээслүүлэгч талд мэдэгдэхэд "түрээсийн зүйлийг ашиглахад саад болж байгаа нөхцөл байдалд харуул хамгаалалт тавьж өгнө, тог цахилгаан татаж өгнө, иймд түрээсийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлчих, асуудлыг шийдвэрлэж өгнө” гэсний дагуу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч талаас түрээсийн зүйлийг ашиглахад саад болж буй нөхцөл байдлыг арипгах, тог цахилгаанаар хангаж өгөх үүргээ биелүүлээгүй. Түрээсийн байранд 2018 оны 1 дүгээр сар хүртэл байсан шалтгааны хувьд, түрээслүүлэгч тал үйл ажиллагаа явуупах хэвийн нөхцөлөөр хангаж өгөх талаар удаа дараа хэлж байсан бөгөөд түрээсийн обьектын орох гарах гарцыг хааж бетон тавьснаас болж, гарах боломжгүй болсон. Ингээд түрээслүүлэгч талын үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байсан учир орох гарах гарцыг хаасан бетоныг зайлуулж, түрээсийн объектоос гарсан. Түүнээс түрээсийн зүйлийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Түрээсийн обьектыг ашиглах боломжгүй байсан талаарх үйл баримтыг нотлохоор гэрч Б.Хадбаатарыг оролцуупах хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №102/Ш32019/10215 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн. Тухаин өдөр гэрч асуулгах гэсэн боловч хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргиин материалтай танилцаагүй, хэргийн үйл баримтаа мэдэхгүй гэх шалтгаанаар гэрчээс мэдүүлэг аваагүй. Үүний дараа дахин гэрч Б.Хадбаатарыг шүүх хуралдаанд авч ирсэн боловч дахин өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн байсан. Иймд шүүх хуралдаанд гэрч Б.Хадбаатарыг оролцуулж, обьектыг ашиглах боломжгүй үйл баримтын талаар мэдүүлэг авч чадаагүй. Б Хадбаатар нь түрээсийн обьектын хажууд өөр обьектод машин засварын үйлчипгээ эрхэлж, уг обьектаа харуулддаг байсан. Иймд тухайн үед болсон бүх үйл явдпыг мэдэх хөндлөнгийн гэрч юм. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч “ТФ” ХХК-д холбогдуулан, хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний дагуу урьдчилан төлсөн 18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж, хариуцагч “ТФ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028397 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/ Товчооны зам 37/2 тоот хаягт байрлах 216 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205043068 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар уороо, Үйлдвэрийн баруун бүс-1 /16102/ Товчооны зам 37/1 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг  тус тус үйлчилгээний зориулалтаар 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч сарын 1.500.000-1.750.000 төгрөгийн түрээсийн төлбөр  төлөх, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхний 6 сарын төлбөрийг Г.Тулгын хаан банкны 5003985170 тоот данс руу шилжүүлэхээр, тус тус харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 4-9/

Хариуцагч нь 18.500.000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэгч Ч.Э- түрээсийн байранд нүүн орсон боловч түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу үл хөдлөх хөрөнгийг ашиглаагүй үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар тодорхой заасан байх бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлсон нь үндэслэлтэй.

Хариуцагч нь тайлбараар  дээрх гэрээг нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж зөвшөөрсөн атлаа  хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах талаар тайлбарлаж, улмаар 1 сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Үл хөдлөх түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлтэй боловч гэрээний зүйл болох объектуудыг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарыг дуусах хүртэл зориулалтаар нь ашигласан гэж,  нэхэмжлэгч түрээсийн зүйлүүдийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэх зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгч нь “ТФ” ХХК хаалга үүд түгжиж, энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг 1 сарын турш 2 объектыг ашигласан гэх тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй болох бөгөөд ийнхүү нотолж чадаагүй байхад анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 18.500.000 төгрөгийн шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03096 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “ТФ” ХХК-иас 18.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-ад олгосугай” гэж, 2 дахь заалтын “235 450” гэснийг “250 450” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                          ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                                                                     Н.БАТЗОРИГ