Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/00523

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/00523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 014239/-д холбогдох,

 

Сэтгүүл борлуулалтын гэрээний үүрэгт 1,680,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нрга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё нь ё /Улаанбаатар шуудан/-тай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж, 2012 оны 3-р сарын 27-ны өдөр Сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулсан. Тус компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай байгууллагад 1.680.600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Энэхүү төлбөрийг ё нь 2019.04.17-ны өдрийн А/2014 тоот албан бичгээр төлбөр тооцоог барагдуулах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл арга хэмжээ авч, төлбөрөө барагдуулаагүй, хохирол учруулаад байна. ё, Билгүүн засаг" ХХК нар 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэтгүүлийн борлуулалтын гэрээ гэх нэртэй ёгээс гаргаж буй сэтгүүлийг худалдаж авах, үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, хэвлэл борлуулсны хөлс авахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой гэрээ байгуулсан. Борлуулагч тал болох ё нь Улаанбаатар шуудан нэрээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус гэрээний 2.1-т Борлуулагч нь аймаг хотууд дахь салбарууд, хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан захиалгын ажлыг зохион байгуулах, редакц тал болох нэхэмжлэгч ё нь гэрээний 3.3-т Захиалгад орсон сэтгүүлийг захиалгын тоогоор сэтгүүлийн дугаар гарсан даруйд борлуулагчид хүлээлгэн өгөх" үүргийг тус тус хүлээсэн.

 

Мөн гэрээний 2.6-д Захиалгат сэтгүүлийн мөнгийг сэтгүүлийн дугаар бүрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлнө", 4.1-т Хэвлэл борлуулсны хөлсний хэмжээ нь борлуулсан хэвлэлийн үнийн дүнгийн 30 /гучин хувь/-тай тэнцүү байна" гэж тохирсон. Тус гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл /хуучнаар Хууль зүйн мэдээлэл эмхэтгэл/, Хууль дээдлэх ёс сэтгүүлийг нийлүүлж байсан. Хариуцагч нь 2016 оноос эхлэн гэрээгээр хүлээсэн захиалгын төлбөрийг шилжүүлэх үүргээ зөрчиж, улмаар ёгээс хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01/637 дугаартай албан бичгээр 1,702,780 төгрөгийн авлага хуримтлагдсан тухай мэдэгдсэн. ё-иас нэхэмжлэгчид 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай шуудан нь танай байгууллагад 1,680,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа..." гэж өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч, тус өр төлбөрийг хэвлэл захиалга, сэтгүүлийн хүргэлт, албан бичиг, илгээмжийн хүрэлт зэрэг ажил гүйцэтгэж төлөх тухай санал гаргасан. Билгүүн засаг" ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн I анхан шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хариуцагчийн хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаягийг тогтоосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд Сэтгүүл борлуулалтын гэрээний гэрээний үүрэг, редакцын захиалгын орлого 1,680,600 төгрөгийг ё-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч ёгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ёгийн нэхэмжлэлтэй, ё-д холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсан Улаанбаатар шуудан ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Улаанбаатар шуудан ХХК нь татан буугдсан байх тул хамтран хариуцагчаас татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,680,600 төгрөгийг ё-иас гаргуулна гэж, хамтран хариуцагчаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.

 

2. Хариуцагч ё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ё ё, Улаанбаатар шуудан ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй, Улаанбаатар шуудан ХХК үйл ажиллагаа явуулдаггүй, хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, уг компани нь татан буугдсан төлөвтэй байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлүүд бүрдсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар шуудан ХХК татан буугдсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1.1-д зааснаар маргаантай эрх зүйн харилцааны зохигчид маргаанаас гарсан бол зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэсэн заалттай. Улаанбаатар шуудан нь өнөөдрийн байдлаар сонирхогч этгээд буюу эрх залгамжилсан этгээд байхгүй, эрх залгамжлуулан өгсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа нь 65.1.10-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн. ё, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Батцэрэн нь 2017-2019 онуудад ажиллаж байх хугацаандаа ё ХХК-тай гэрээ хийх үйл явцдаа нийт 121,000,000 төгрөгийг хувьдаа завшиж байгууллагад хохирол учруулсан гэх үйл баримтыг Эрүүгийн хуульд заасны дараа шалгаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нь мөн хуулийн 65.1.8 дахь хэсэгт хамаарах тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2012 онд сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд ё гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан боловч яг үйл ажиллагааг явуулах эрх бүхий этгээд нь Монгол шуудан ХХК байсан. Уг үйл явдалтай холбоотой ё-иас явуулсан албан тоот бол үндэслэлгүй. Учир нь өр төлбөр барагдуулах этгээд биш. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар ё Улаанбаатар шуудан ХХК-иас энэ өр төлбөрийг шаардаж байсан. Энэ үйл баримтаас ё уг төлбөрийг хариуцах эрхгүй этгээд юм. Баримтуудаас харахаар Улаанбаатар шуудан ХХК-ийн тамга тэмдэгтэй баримт байдаг учир нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тооцооны үлдэгдэл гаргахдаа Улаанбаатар шуудан ХХК-аас уг төлбөрийг шаардаж байсан. Хариуцах ёстой этгээд нь Улаанбаатар шуудан ХХК. Хэрвээ татан буугдсан тохиолдолд түүний эрх залгамжлан авах этгээд эсхүл эрхээ залгамжлуулж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой байсан учраас нэхэмжлэгч тал хариуцагчийг зөв тодорхойлсон нь эргэлзээтэй. Уг үйл баримтыг хариуцагч этгээд нь ё биш гэжээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Улаанбаатар шуудан ХХК-ийг татсан боловч шүүх хуралдаанд хариуцагчаас татгалзжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.05.31-ний өдрийн №01/203 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, 2020.10.02-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайдын Б/51 тушаал, 2012.03.27-ны өдрийн Сэтгүүлийн борлуулалтын гэрээ, ё-ийн ёд ирүүлсэн албан бичиг, 2018.12.12-ны өдрийн 01/637 тоот Улаанбаатар шууданд хүргүүлсэн албан бичиг, 2022.11.28-ны өдрийн №02/595 тоот итгэмжлэл, ёгийн 2022.12.06-ны өдрийн №01/606 тоот албан бичиг, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 2022.12.13-ны өдрийн №02/1719 тоот албан бичиг, ёгийн 2022.12.06-ны өдрийн №01/605 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022.12.14-ний өдрийн №5/10783 тоот албан бичиг, ёгийн 2022.12.21-ний өдрийн №01/643 тоот албан бичиг, Монголын цахилгаан холбоо ХК-аас ирүүлсэн 2022.12.23-ны өдрийн №3а/854 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.10.16-ны өдрийн албан бичиг, ё-ийн итгэмжлэл /шаардлага хангахгүй хуулбараар, Улаанбаатар шуудан ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр /шаардлага хангахгүй хуулбараар/, 2023.10.17-ны өдрийн №01/354 тоот итгэмжлэл,

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Б.Мөнгөнсорд олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2020.06.10-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол, хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх хүсэлт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ё-д холбогдуулан сэтгүүл борлуулалтын гэрээний дагуу шилжүүлэн өгсөн бүтээгдэхүүний орлогод 1,680,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.а. Нэхэмжлэгч ё нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ё нь ё /Улаанбаатар шуудан/-тай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж, 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэтгүүл борлуулалтын гэрээ-г байгуулсан. Уг гэрээ нь ёгээс гаргаж буй сэтгүүлийг худалдаж авах үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, хэвлэл борлуулсны хөлс авахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой байсан. Борлуулагч тал болох ё нь Улаанбаатар шуудан нэрээр үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд сэтгүүлийн захиалгын ажлыг зохион байгуулах, захиалгын тоогоор сэтгүүлийн дугаар гарсан даруйд борлуулагчид хүлээлгэн өгөх, улмаар хэвлэл борлуулсны хөлсний хэмжээнээс зохих хувийг авч байсан боловч 2016 оноос эхлэн гэрээгээр хүлээсэн захиалгын төлбөрийг шилжүүлэх үүргээ зөрчиж, төлбөрийн үлдэгдэлтэй болсон. ё-иас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,680,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар хүлээн зөвшөөрдөг боловч үүргээ биелүүлээгүй тул уг мөнгөн төлбөрийг гаргуулна гэж мэтгэлцжээ.

 

3. Хариуцагч ё нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзжээ. Үүнд: Хариуцагч ё, Улаанбаатар шуудан ХХК нарын хаяг тодорхойгүй, мөн Улаанбаатар шуудан ХХК үйл ажиллагаа явуулдаггүй, хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, уг компани нь татан буугдсан төлөвтэй байгаа, ё-ийн тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан захирал Б.Батцэрэн нь хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 2012 онд ё, нэхэмжлэгч нарын хооронд Сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулагдсан боловч үйл ажиллагааг явуулах эрх бүхий этгээд нь Улаанбаатар шуудан ХХК байсан тул ё төлбөрийг хариуцахгүй. Баримтуудад Улаанбаатар шуудан ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч ё нь ё-тай 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэтгүүл борлуулалтын гэрээ-г байгуулжээ.

5.а. ё нь ёгээс эрхлэн гаргаж буй сэтгүүл, хэвлэл зэргийг худалдан авах үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, аймаг хотууд дахь салбар, хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан захиалгын ажлыг зохион байгуулах, борлуулсан хэвлэлийн үнийн дүнгийн 30 хувийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд авахаар ё, ё нар нь гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

5.б. ёгээс эрхлэн гаргасан, сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүнийг зохиогчоос олгосон бүрэн эрхийн дагуу бусдад худалдах, худалдан авах үйлчлүүлэгчдийг олох, бүтээгдэхүүнийг хүргэх, мөн захиалгын ажлыг зохион байгуулах, улмаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс зохих хувийг ажлын хөлсөнд авахаар тохирсон байх тул Сэтгүүлийн борлуулалтын гэрээ нэртэй боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан зуучлалын гэрээний харилцаа үүсжээ.

5.в. Дээр дурдсан зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.680.600 төгрөг болсон, энэхүү өр төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг болон бүтээгдэхүүн нийлүүлсэн жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тодорхойлогдоно гэж ёгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч ё нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй баримтууд нь Улаанбаатар шуудан ХХК-д хамааралтай байхаас гадна Улаанбаатар шуудан ХХК нь борлуулалтын ажлыг хариуцан хийдэг байсан, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор гаргасан баримтуудад Улаанбаатар шуудан ХХК-ийн тэмдэг дарагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

6. Учир нь ё, Улаанбаатар шуудан ХХК нар нь бие даасан тусдаа хуулийн этгээдүүд боловч үйл ажиллагааны хувьд харилцан хамаарал бүхий этгээд болох нь ё-иас ёд хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн а/2014 тоот албан бичгээр тогтоогдсон гэж дүгнэв. /хх-8/

6.1. ё-ийн уг албан бичигт Манай Улаанбаатар шуудан 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн хэвшлийн шуудан билээ. Бид 2019 оны 1 дүгээр сараас эхлэн тодорхой шалтгаануудын улмаас үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулан Монгол хэвлэл захиалга авах үйлчилгээгээ зогсоосон. Одоогоор манай байгууллага нь гадаад хэвлэл захиалга, монгол хэвлэлийн редакцын хүргэлт, албан бичиг, илгээмжийн хүргэлт, шууд маркетингийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний хүргэлт зэрэг шуудангийн 10 гаруй төрлийн үйлчилгээг нийт үйлчлүүлэгч болон хэрэглэгчдэдээ үзүүлэн хамтран ажиллаж байна.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай шуудан нь танай байгууллагад 1,680,600 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд бид танай байгууллагад гадаад хэвлэл захиалга, Төрийн мэдээлэл сэтгүүлийн редакцын хүргэлт, албан бичиг, илгээмжийн хүргэлт зэрэг ажлыг гүйцэтгэж дээрх төлбөр тооцоог барагдуулах хүсэлтэй гэж дурджээ.

6.2. Түүнчлэн, ё-ийн албан бичгийн бланкад УБ Пост гэж хэвлэгдсэн, уг албан бичгийн хавсралтад заагдсан Шуудангийн үйлчилгээний үнийн саналын тарифт Улаанбаатар шуудан хаягаар хүргэх үйлчилгээ гэж тусгагдсан зэргээс гадна Улаанбаатар шуудан-г өөрийн мэдлийнх болох талаар ё нь дээр дурдсан албан бичигт тодорхой дурдсан байх тул Улаанбаатар шуудан ХХК-тай ё нь үйл ажиллагааны хувьд хамааралгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

7. ё болон ё нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, уг гэрээ байгуулагдсан цагаас хойш 1,680,600 төгрөгийн төлбөр тооцоог нэхэмжлэхээс өмнө нь ё нь ё нарын хооронд сэтгүүл, борлуулалтын гэрээний харилцаатай байсан талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ё нь УБ шуудан нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан гэсэн тайлбар, үндэслэл нь ё-ийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн а/2014 тоот албан бичиг болон тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.

8. Нэхэмжлэгч талаас хариуцагчтай тооцоо нийлж, Тооцооны үлдэгдлийн баталгааг хийж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, эдгээр баримтын Төлбөр төлөгч байгууллагын нягтлан бодогч гэсэн хэсэгт ё-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан зэргээс дүгнэхэд гэрээний дагуу ё-тай тооцоо нийлж байсан үйл баримт тогтоогджээ. /хх-74, 77/

8.1. Мөн ё нь шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учир тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар шуудан ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан тул гэрээний үүргийг хариуцагч ё-иас шаардах эрхтэй гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийг хариуцагч талаас баримтаар няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ё нь 1,680,600 төгрөгийг хариуцах үндэслэлгүй болохыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай няцаах үйл баримт тогтоогдоогүй гэж үзэв.

8.2. Мөн гэрээний эрх, үүргийг бусдад буюу Улаанбаатар шуудан ХХК-д шилжүүлсэн гэх үйл баримт, ё-иас ёд хаягласан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өрийн А/2014 албан бичигт ...1,680,600 төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар дурдсанаас хойш нэхэмжлэгч талд мөнгөн төлбөр төлсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ё бүхэлд нь хариуцах үндэслэлтэй юм.

9. Иймд гэрээний талууд болох ё нь ё-тай 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэтгүүл борлуулалтын гэрээний дагуу шилжүүлж байсан сэтгүүл, хэвлэлийн үлдэгдэл төлбөрийг ё-иас шаардах эрхтэй юм.

10. ё нь ё-д өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүл, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч эцсийн байдлаар худалдан борлуулсан хэвлэлийн үнэ болох мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч талд буцаан шилжүүлээгүй, үлдэгдэл төлбөрийн хувьд шилжүүлсэн хэвлэлээс зуучлалын хөлс /30 хувь/-ийг хасаж тооцон, 1,680,600 төгрөгийн хэвлэлийн бүтээгдэхүүний үнэ төлбөрт холбогдох хэсгийг шаардсан байх тул ё нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийг буцаан төлөөгүй гэх үндэслэл болох бөгөөд энэ хэмжээгээр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэв.

11. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан.

12. Нэхэмжлэгч нь шилжүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүний үнэ, хөлсийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буцаан шаардах шаардлагад хамаарна.

13. Эдгээр үндэслэлээр хариуцагч ё-иас 1,680,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

14. Нэхэмжлэгч ё нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар шуудан ХХК-ийг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч шүүх хуралдаанд түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулах зорилгоор хариуцагчаар татсан талаар тайлбар гаргасан, мөн хаяг нь тодорхойгүй, татан буугдсан гэх мэдээлэлд үндэслэн хамтран хариуцагч Улаанбаатар шуудан ХХК-иас татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч ё-иас 1,680,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ёд олгож, Улаанбаатар шуудан ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ё улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ё-иас 41,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД