| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2020/0287/Э |
| Дугаар | 2020/ДШМ/52 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ДШМ/52
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Д.Нямдэлэг
Өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1921001500201 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******. Урьд
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, овогт *******гийн .
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, овогт гийн . Урьд:
-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, овогт ын . Урьд:
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, овогт гийн . Урьд:
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, овогт ын . Урьд:
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
1. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн гийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн ын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн ын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,
- ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн ийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.
2. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн гийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн ын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн ын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан.
3. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,
- шүүгдэгч *******, *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан.
4. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан.
5. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн ын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн ын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан.
6. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт,
- яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Шүүгдэгч овогт *******гийн , овогт гийн , овогт гийн , овогт ын , овогт ын нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн , гийн , гийн , ын , ын нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч *******т оногдуулсан 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч *******ад оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******ид оногдуулсан 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч *******д оногуудсан 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоног, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн ын өмчлөлийн “Хун Лян ” маркийн ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1500.000 төгрөгийг шүүгдэгч *******аас, мөн шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5000.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн ын өмчлөлийн “Хондо лого” маркийн УБЕ улсын дугааартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч од буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын , *******ын , *******ийн , *******ийн , *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас бусдад учруулсын гэм хорын хохиролд нийт 5733.333 төгрөгийг гаргуулж, 2.200.000 төгрөгийг хохирогч д, 900.000 төгрөгийг хохирогч д, 366.666 төгрөгийг хохирогч ад, 366.667 төгрөгийг хохирогч нар, 1900.000 төгрөгийг хохирогч д тус тус олгож, шүүгдэгч *******аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож, шүүгдэгч *******ээс нийт 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож, шүүгдэгч *******аас нийт 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгож, шүүгдэгч *******аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, 500.000 төгрөгийг хохирогч д, 400.000 төгрөгийг хохирогч т тус тус олгож, шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч , , нарт учруулсан хохирлыг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч , , нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолоор:
- 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “80-ын пайз” гэх газраас иргэн ийн эзэмшилийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Ямаат” гэх газраас иргэн ын эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Ямаатын хар далан” гэх газраас иргэн ын эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Зүүн сүүж” гэх газраас иргэн ы эзэмшилийн 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн ийн 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн ий 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 6 үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч *******тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 2з3-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн гийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,
-мөн шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,
-мөн шүүгдэгч *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн ын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн ын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,
-мөн шүүгдэгч *******, *******, ******* нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн гийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,
-мөн ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн ийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 5 үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, усдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж гэм буруутай тооцож 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байна.
2020 оны 5 сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө мөрдөн байцаалтын шатанд ******* нь өөрийн үйлдсэн гэх дээрх 11 үйлдлүүдийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж шалгуулж байсан. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгтэй танилцах үед сүүлийн 5 үйлдлийг тусгаарлан авч үлдсэн байсан бөгөөд танилцуулаагүй, уг сүүлийн 5 үйлдэл дээр яллагдагчаар татаж шалгаж байсан боловч *******ын үйлдэл эдгээр хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байгаа тул тусгаарлав гэж прокурор тогтоол гаргасан байсан учир өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Гэвч уг 5 үйлдлийг тусгаарлан авч үлдэж дахин яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Гэхдээ уг 5 үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлж уг зүйл ангиар нь шийдэж байгаа нь *******ын эрх зүйн байдлыг дордуулж байна. Прокурорын зүгээс хуулийг хоёр өөр байдлаар хэрэглэж байна.
Мөн шүүгдэгч *******тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн гийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* нь ыг өөрийн эзэмшлийн үхэрнээсээ барьж өгч байна гэж бодож уг 4 тооны үхрийг авч явсан байдаг. Энэ байдлыг гэрч нар болон ******* мөн хэлсээр байхад уг үйлдэлд *******ыг буруутган ял сонсгож байгаа нь үндэслэлгүй байгаа тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, мөн прокурорын зүгээс эрүүгийн хуулийг хоёр өөр байдлаар хэрэглээд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн *******ын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: *******ын хувьд 2020 оны 05 сарын 15-нд 6 үйлдлээр ял сонссон. Энэ 6 үйлдэл, одоогийн 5 үйлдэл, нийт 11 үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч явсан. Гэвч хэргийг шүүх рүү шилжүүлэх шатанд одоогийн 5 үйлдлийг тусгаарлаж авч үлдсэн. Яагаад тусгаарлаж байгаа талаар асуухад “...5 үйлдэл нь тогтоогдохгүй байна...” гээд тусгаарлаж авч үлдсэн. ... ******* нь өмнөх 6 үйлдэл дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ял авсан. Тусгаарлаж авч үлдсэн сүүлийн 5 үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулж, хүндрүүлсэн байгаа. Мөн тай хамтран 2019 оны 02 сарын 23-24-нд шилжих шөнө гэдэг хүний 4 тооны үхрийг хулгайлсан гэдэг үйлдлийг оруулж ирсэн. Энэ үйлдлийн талаар *******, нар үнэн зөв мэдүүлдэг. *******ын хувьд ыг өөрийн эзэмшлийн үхрээс өгч байна гэдэг ойлголтоор авч явсан. Энэ талаар өөрөө ч мэдүүлсээр байхад “...тай хамтран үйлдсэн...” гэж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Түүнчлэн *******т Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийг 2 өөр янзаар хэрэглээд байгаа учир түүнд ашигтайгаар шийдвэрлэн, зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: гэж хүнээс хулгай хийж байгааг би мэдээгүй. Тухайн үед эндээс машин аваад ынд очиход тэр гэртээ ганцаараа байсан. Намайг очиход гэрийнхээ гаднаас үхрээ ачиж өгсөн. Энэ үхрээс надад авсан зүйл ч байхгүй. Өгөх ёстой хүнд нь өгөөд үлдээсэн. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурал дээр хэлсэн боловч хэн ч хүлээж аваагүй гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх 144 дүгээр шийтгэх тогтоол дээр хэргийн оролцогчид гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр болчихсон шийтгэх тогтоол дээр өнөөдөр “...энэ шийтгэх тогтоол ийм байсан, ингэх байсан...” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Тусгаарлаж авч үлдсэн 5 үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. *******ын хувьд байнгын, амьдралын эх үүсвэр болгож байгаа үйлдлийн шинж нь харагдаж байгаа. Иймд энэ асуудлаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн “...тай хамтарч 4 үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй...” гэж байна. Энэ асуудал дээр анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Хамтарч үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон. Иймд өмгөөлөгч Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч ******* нь бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай; шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч , , , , , гэрч , , , , , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгор “тусгаарласан хэргүүдийг нэг мөр шийдвэрлэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж заасан тул хэргийг тусгаарласан прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг учраас зөвхөн ийм шалтгаанаар “хэргийг буруу тусгаарласан” гэж дүгнэх нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах,...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй байна.
Шүүгдэгч ******* нь нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу олон тооны мал хулгайлсан хэргээр шийтгэгдэх боломжтой байсан гэсэн өмгөөлөгчийн тайлбарыг мөн хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг 5 удаагийн үйлдлээр 7 үхэр, 8 адуу нийт 15 бод мал хулгайлан 14,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-ийн “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх заалтаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. ******* нь нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ч түүний үйлдлийн энэхүү шинж үгүйсгэгдэхгүй тул хоёр шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнээс болж гэм буруу болон оногдуулах ялын хувьд хүндэрсэн гэж үзэхгүй.
Хохирогч гийн 4 үхрийг шүүгдэгч *******тай хамтарч хулгайлаагүй гэх гомдлын тухайд уг хэргийг хамтарч үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэж, мөн шүүгдэгч ******* “...Би Б.*******тай хамт хохирогч гийн 4 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “...Өөрийн эзэмшлийн үхрээс 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө мухар хар зүсмийн бүдүүн насны үнээ, эвэртэй улаан зүсмийн гунж, мухар сартай улаан зүсмийн цавь цагаан эр шүдлэн, эвэртэй халтар халзан зүсмийн эр шүдлэн бүгд ижил баруун чих бүтэн, зүүн чих дээрээсээ исгэм имтэй. ... нь манайхаас урагш 2 км орчим зайтай мал маллаж амьдардаг. Манай үхэр болон ын үхрүүд нэг дор бэлчдэг. ...аас хохиролдоо 2 адуу, 1 үхэр авсан. ...*******аас хохирлоо авах хүсэлтэй байна...” гэж /1-р хх-ийн 20-23 тал/, гэрч “...Ингээд “ ”-ийн хашаанд уяатай байсан мухар улаан зүсмийн үхрийг 3 цаг өнгөрөөгөөд очиж авсан. Тухайн үхрийг 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр авсан...” гэж /1-р хх-ийн 29-30 тал/, гэрч “...Ингээд 2019 оны 02 дугаар сарын орчим ******* над руу залгаад “би танд өгөх юм аа аваад ирлээ хүргэн чинь хаалгаа тайлахгүй байна, би хашаанд чинь үхэр оруулаад уяад орхилоо” гэж хэлсэн. ...Хүргэн ах Булхүүгийн гэрт очиход 3 тооны үхэр байсан. ******* нь надад хандаж 2 тооны үхрийг нь танд авсан мөнгөний өрөнд, 1 үхрийг ах танд өгүүлсэн гэсэн. ...******* надад гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, надад иргэний үнэмлэхний лавлагаа байсан болохоор малын эмч Сумъяагийн ажил дээр очиж *******ын нэр дээр бичиг авсан...” гэж /1-р хх-ийн 31-35 тал/, гэрч Д.Хүрэлсүх “...2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэрлэн сумын 5 дугаар баг Баянтойрогт гэртээ нөхрийнхөө хамтаар байсан ба нөхөр бид хоёр орой унтаж амарсан. Маргааш өглөө нь босоход манай хашаанд 3 тооны шүдлэн үхэр байсан. Ингээд төрсөн дүү Хүрэлбаатар руу залгаж хэлсэн...” гэж /1-р хх-ийн 40-41 тал/, ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...******* мордоод 4 тооны үхэр хөөж ирээд бид хоёр хамт малын хашаанд нь хашсан. Тухайн 4 тооны үхэр нь Д. ахын үхэр байсан. ахын үхэр гаднаа хэвтэж байсан. ....” гэж /1-р хх-ийн 36-37/, ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Тухайн үед би ганцаараа гэртээ байсан бөгөөд манай садан төрлийн хүн болох гийн үхэр манай үхэртэй хамт бэлчдэг, манай гадаа хэвтэж байхаар нь 4 тооны үхрийг *******тай хамт бариад машинд нь ачиж өгөөд явуулсан. ...” гэх, мөн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Би *******ын хамтаар гийн эзэмшлийн үхрээс ...4 тооны үхрийг портер маркийн машинд *******ын хамт ачсан. ...” гэх /1-р хх-ийн 65-66/ мэдүүлгүүдээр нотлогдсон, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Харин прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш бөгөөд одоо энэ хуулийг дагаж мөрдөж байгаа боловч энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2019 оны 02-05 дугаар сард үйлдэгдсэн мал хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоног гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөвөл зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж, 3 дахь заалтын *******д холбогдох хэсгийн “...нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногийн ...” гэснийг “...нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн ...” гэж тус тус өөрчилж; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 64 /жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Ж.ДОЛГОРМАА