Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/311

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа

Улсын яллагч Д.Нямдэлэг

Хохирогч Д.Алтангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд /Онлайнаар/

Шүүгдэгч У, Э, С, Н, Б, Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Э, Хатагин овогт С, Бүргэд овогт Б, Бодонгууд овогт Н, Баргажин овогт Х нарт холбогдох эрүүгийн 1921001500201 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Иөншөөбү овогт У. /РД: ................./

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................. оны ................ дугаар сарын ................-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цахар овогт Э. /РД: ....................../

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны .............. дугаар сарын ...........-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын ........... дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Хатагин овогт С. /РД: ................/

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ........ дугаар сарын ..........-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын ............ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Бодонгууд овогт Н. /РД: ................/

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ оны ......... дугаар сарын ...........-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын ............ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Бүргэд овогт Б. /РД: ................/

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .......... дүгээр сарын ..........-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ............настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .............. багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баргажин овогт Х. /РД: ................/

 

            1. Шүүгдэгч У нь шүүгдэгч Этай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч С, Б нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч Н, Э нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч Э, С, Х нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

            -мөн ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Алтангэрэлийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол,

            2. Шүүгдэгч Э нь шүүгдэгч Утай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч Н, У нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч У, С, Х нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

            3. Шүүгдэгч С нь шүүгдэгч У, Б нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

            -мөн шүүгдэгч Э, У, Х нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

            4. Шүүгдэгч Б нь шүүгдэгч С, У нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

            5. Шүүгдэгч Н нь шүүгдэгч У, Э нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

            6. Шүүгдэгч Х нь шүүгдэгч Э, С, У нартай хамтран хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Б.Утай хамт хохирогч Ганганмөрөнгийн 4 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Б.У Н нартай хамт хохирогч Нармандахын 1 үхэр, хохирогч Отгонбаатарын 1 үхрийг тус тус хулгайлсан. Мөн Б.У, С, Х нартай хамт хохирогч Г.Азжавхлангийн 2 адууг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Тэгээд адууны бичиг гаргаж өгсөн...гэв.

Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...У надад хэлэхдээ “би Азжавхлан гэдэг найзаасаа 1 тооны үхэр авах ёстой юм аа. Тэгээд машин аваад ирэх боломж байна уу?” гэхээр нь би Төмөрхүү гэх найзынхаа хамт яваад ирсэн. Мөн Б.У надад хэлэхдээ “би ахынхаа адуунаас 2 адуу авах ёстой юм. Тэгээд нааш ирэхдээ энэ мотоциклийг чи унаад ирэх боломж байна уу? гэхээр нь би цуг яваад ирсэн. Тухайн үед би Б.Уаас “хулгайн мал биш биз дээ” гэж асуухад “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн...гэв.

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Б.Уын хамт “Цайдамын нуур” гэх газраас хохирогч Азжавхлангийн 1 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Б.У над руу оройн 22 цагийн үед утсаар яриад “танай эгчийн хашаанд өглөө болтол 2 адуу байлгаж болох уу?” гэж асуусан. Тухайн үед би хулгайн адуунууд гэдгийг мэдэж байсан. Ингээд Б.У бид хоёр маргааш өглөө нь махлаад борлуулсан. Мах борлуулсан мөнгөнөөс Э бид хоёр 300.000 төгрөгийг тус тус авсан. Би адуу хулгайлахад оролцоогүй...гэв.

Хохирогч Д.Алтангэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сард Ганболд гэдэг хүнд адуугаа харуулахаар өгөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өглөө манай гэрийн ойролцоо байдаг малчин Оюунбат гэдэг залуу утсаар “У гэдэг залуу танай хас тамгатай 6 тооны адууг Цоомоо гэдэг залуутай мотоциклоор хөөгөөд явж байна” гэж хэлсэн. Намайг 05 дугаар сарын 30-нд хотоос ирээд үзэхэд ухаа цоохор үрээ хас тамгатай, хас тамгатай хээр цоохор үрээ, халиун хязаалан морь, хас тамгатай хөл хүрэн халзан охин даага, хас тамгатай засаатай хүрэн үрээ, хас тамгатай халиун шүдлэн үрээ алга болсон. Үүнээс үзэхэд ухаа цоохор үрээ хас тамгатай, хас тамгатай хээр цоохор үрээ, халиун хязаалан морь нь буцаж адуундаа ирсэн. ...Би Уаас олдоогүй 3 тооны адуугаа нэхэмжилж байна, гомдолтой байна. Миний адууг туугаад явж байхад нь хүн таараад боль гэсэн байхад болиогүй явсан байсан. ...Би Б.У-аас Сүхбаатар аймгаас авч ирсэн хүрэн халзан үрээ, охин хүрэн халзан даага, халиун үрээгээ нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн 94-96 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлсан гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Хохирогч М.Гангамөрөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Энгэр хашаат” гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Өөрийн эзэмшлийн үхрээс 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 4 тооны үхэр алдсан. Мухар хар зүсмийн бүдүүн насны үнээ, эвэртэй улаан зүсмийн гунж, мухар сартай улаан зүсмийн цавь цагаан эр шүдлэн, эвэртэй халтар халзан зүсмийн эр шүдлэн бүгд ижил баруун чих бүтэн, зүүн чих дээрээсээ исгэм имтэй. ...Э нь манайхаас урагш 2 км орчим зайтай мал маллаж амьдардаг. Манай үхэр болон Эын үхрүүд нэг дор бэлчдэг. ...Эаас хохиролдоо 2 адуу, 1 үхэр авсан. ...Уаас хохирлоо авах хүсэлтэй байна...” гэжээ. /1-р хх-ийн 20-23 тал/

Хохирогч Г.Азжавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар үхэр, адуу нийлсэн 110 гаруй тооны толгой малтай бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өглөө үхрээ худагт услаад гаргахад үхэр маань бүрэн байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед үхрээ бүртгэхэд 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр дутсан байсан. ...Мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр адуугаа хураахад ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин Монгол “А” тамгатай 2 тооны адуу дутсан байсан. ...Гомдолтой байна, адуу, үхрийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна...” гэжээ. /1-р хх-ийн 143, 2-р хх-ийн 132 тал/

Хохирогч Ч.Нармандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Хэрлэн сумын 3 дугаар баг “Айргийн энгэр” гэх газарт өөрсдийн 27 тооны үхэр малтай байдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өглөө үхрээ бэлчээрт гаргаад орой хураахад улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр байхгүй байсан. Ойр орчмын газраа эрж хайж байгаад олохгүй байхаар нь цагдаагийн газарт мэдэгдсэн. ...Алдсан үхрийн содон шинж тэмдэг нь далий эвэртэй, сүүлийг нь тайрсан байгаа. ...Үхрийнхээ хохирол мөнгийг гаргуулж авмаар байна...” гэжээ. /2-р хх-ийн 25 тал/

Хохирогч Ж.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2019 оны 05 дугаар сарын эхээр манай хар зүсмийн /орог саарал/ хязаалан бух маань алга болсон. Тухайн үед айлын үхэртэй нийлсэн байх гэж бодоод хайгаад байсан боловч одоог хүртэл олоогүй байна. ...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ. /2-р хх-ийн 44, 3-р хх-ийн 05 тал/

Гэрч Ж.Хүрэл-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Дорнод аймгийн төвд арьс, шир, малын махны худалдаа эрхэлдэг. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 10 цагийн үед Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан Хүнс” ХХК-д очиход У /гэх танил дүү/ таарсан бөгөөд энд 1 үхэр өгөх гэсэн юм гэхэд нь би “авъя” гэж хэлсэн. Ингээд “Хаан Хүнс”-ийн хашаанд уяатай байсан мухар улаан зүсмийн үхрийг 3 цаг өнгөрөөгөөд очиж авсан. Тухайн үхрийг 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр авсан...” гэжээ. /1-р хх-ийн 29-30 тал/

Гэрч Н.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны намар 09, 10 дугаар сарын хавьцаа У гэх залууг таньдаг болсон. Надад урд нь адуу зарж байсан. ...2018 оны 12 дугаар сард У нь надтай уулзаж “Манай дүү хэрэгт төвөгт ороод мөнгөний хэрэг гараад байгаа юм, би танд мал зарна та надад урдчилгаа мөнгө зээлчих” гээд увуулж, цувуулж байгаад 1.500.000 төгрөг надаас авсан. Ингээд мөнгөө авах гэхэд чадахгүй байсан. ...Мөн 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр шаргал өнгийн “Тоёота Королла” маркийн машинтай Э гэх залуутай ирээд “буяны ажил гараад хүнээс мөнгө зээлсэн чинь мөнгөө нэхээд салахгүй байна, буяны ажил өнгөрөөд 3 хонохоор нь мал хуйгаа нядална, та надад 1.000.000 төгрөг өгчих, би танд 3 хоног өнгөрөөд мал авчирч зарна, хамаагүй та машины бичиг баримтыг аваад үлдчих” гээд байхаар нь мөн 1.000.000 төгрөг өгөөд машиных нь бичиг баримтыг аваад үлдсэн. ...Ингээд 2019 оны 02 дугаар сарын орчим У над руу залгаад “би танд өгөх юм аа аваад ирлээ хүргэн чинь хаалгаа тайлахгүй байна, би хашаанд чинь үхэр оруулаад уяад орхилоо” гэж хэлсэн. ...Хүргэн ах Булхүүгийн гэрт очиход 3 тооны үхэр байсан. У нь надад хандаж 2 тооны үхрийг нь танд авсан мөнгөний өрөнд, 1 үхрийг Э ах танд өгүүлсэн гэсэн. Тэгээд нөгөө 3 үхрийг нядлаад “Онон” зах дээр жижиглэнгээр мах зардаг Долгормаад өгч заруулсан. ...У надад гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, надад иргэний үнэмлэхний лавлагаа байсан болохоор малын эмч Сумъяагийн ажил дээр очиж Уын нэр дээр бичиг авсан...” гэжээ. /1-р хх-ийн 31-35 тал/

Гэрч Д.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэрлэн сумын 5 дугаар баг Баянтойрогт гэртээ нөхрийнхөө хамтаар байсан ба нөхөр бид хоёр орой унтаж амарсан. Маргааш өглөө нь босоход манай хашаанд 3 тооны шүдлэн үхэр байсан. Ингээд төрсөн дүү Хүрэлбаатар руу залгаж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 40-41 тал/

Гэрч Б.Будсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянтүмэн сумын 2 дугаар баг “Дунд шорвог” гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17-18 цагийн орчим У гэдэг залуу 5-6 тооны адуу хөөгөөд баруун тийш аймгийн зүгт явж байснаа манай гэр рүү явган гүйж ирээд мотоциклийн гинж даваад байна, түлхүүр багажаа өгөөч гэж хэлээд аваад явсан. Тэгээд халиун морь маань явахгүй байна гэхэд би өөрийнх нь адуу байх нь гэж бодоод энэ айлын саравчинд уяад орхи гэсэн. Тэгээд орхиод явсан маргааш нь Оюунбат гэдэг хүн манайд ирээд байж байгаад У гэдэг залуу мотоциклтой нэг танихгүй залуутай ирсэн, нөгөө адуугаа авах гэж байна уу гэхэд эргэж ирээд авна гээд явсан гээд Оюунбатад харуулахад хас тамгатай халиун морийг Алтангэрэл гэдэг хүний адуу байна, У гэгч хулгайлсан байна, эзэнд нь хэлнэ гэж ярьж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 103 тал/

Гэрч Т.Оюунбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянтүмэн сумын 2 дугаар баг “Дунд шорвог” гэх газар Будсүрэн гэдэг айлд малын эрэлд явж байгаад ороод сууж байхад У гэдэг залуу Цолмонбаатар гэх залуутай хамт улаан өнгийн мотоциклтой ирсэн. Тэгэхэд нь Будсүрэн нөгөө үлдээсэн морио авах гэж байна уу гэхэд У нь дуугарахгүй гараад явсан. Уыг явсны дараа орхисон адууг нь очиж үзэхэд хас тамгатай халиун мор нь Алтангэрэл гэдэг хүний морь байсан. Тэгээд би гэр рүүгээ явахад орой 17 цагийн орчим Будсүрэнгийнхээс зүүн тийшээ айлаар ороод явж байхад У, Цолмонбаатар гэдэг залуутай мотоциклтой нөгөө хас тамгатай 6 тооны адууг аймгийн чигт хөөгөөд далд орсныг би харсан...” гэжээ. /1-р хх-ийн 104-105 тал/

Гэрч Н.Төмөрхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын үед өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Приус-11” маркийн 69-10 ДОА улсын дугаартай машинаар халтуурт явж байсан юм. Тэгэхэд танил Стай “Шүр” захын хойд талд таарахад ганцаараа явж байсан. Тухайн үед С надад хандаж “би хойшоо аймагт ойрхон хүнтэй уулзаж мал авах гэсэн юм, чи надад машинаараа яваад өгөөч, би чамд хангалттай бензин, тос хийнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь ойрхон бол хамаагүй гээд явахаар болоод С нэг хүн рүү залгаад 69 дүгээр байр руу явъя гэж хэлсэн. Тэгээд би 69 дүгээр байрны гадаа очиход У, Гэрэлээ гэх 2 залуу тоглоомын талбай дээр байж байсан ба тэр хоёр залуу миний машинд суугаад бид нар 13, 14 цагийн орчимд Уурхайн замаар хойшоо явсан ба малын хашаатай шавар байшинтай айлд очсон, тэр айлд ямар нэг хүн байгаагүй, ингээд бид буцаад аймаг руу явсан. ...Тэгээд орой 20 цагийн орчим С над руу яриад “хөгшөөн одоо хойшоо явах боломж байна уу” гэсэн, тэгэхээр нь би явж өгнө гэж хэлсэн болохоор Сд “за, тэгье” гэсэн. Тэгээд би Сыг аваад, У, Гэрэлээ гэх залуучууд нь Дорнод дээд сургуулийн зүүн талд хашаа байшинтай айлд цэнхэр өнгийн мотоциклоор ирээд Уурхайн овоолсон шорооны хойд талд байх торон хашааны тэнд очиход торон хашаанаас 1 тооны үхрийг эвэрдээд уясан байсан. Би У, С, Гэрэлээ нараас “Энэ чинь хулгайн үхэр биш биз дээ” гэхэд хулгайн үхэр биш, бид нар найзаасаа авсан гээд байсан. ...Тэр гурав нөгөө үхрийг асаагуурын гэрэл асааж байгаад нядалж, миний машинд ачиж, арьс болон толгой шийрийг тэр газарт хаясан. Ингээд аймаг руу явж Силикатын хороололд нүүрэн талдаа хашаагүй, дотроо цагаан өнгийн байшинтай айлын гадаа зогсоод амбаарт зөөж хийсэн...” гэжээ. /1-р хх-ийн 156-159 тал/

Гэрч Ц.Оюунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын эхэн үеэр гэрийнхээ гадаа байхад У нь Э, Н гэх 2 залуугийн хамтаар манай гэрийн гадаа явган алхсаар ирсэн. Тэгээд У нь “ахаа аймгаас баруун тийш 2 тооны үхэр нядалсан байгаа юм аваад ирье, машинаа өгөөч” гэхэд нь би өгвөл машинаа эвдчих байх гэж бодоод тэд нартай хамт явахаар болж өөрийн саарал өнгийн “Хонда Лого” маркийн 56-21 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд бид аймгаас баруун тийш Танкийн хорооллын хойд талд байх эвдэрхий байшин дээр очсон. Уг эвдэрхий байшин дотор ухаа, сааралдуу зүсмийн 2 тооны үхэр уяатай байсан. Ингээд Н, У, Э нар дээрх 2 тооны үхрээ нядлаад махыг нь миний машинд хийсэн. ...Маргааш нь У 19 дүгээр байрны АТМ руу ороод 100.000 төгрөг авч өгсөн. ...Би хулгайн үхэр гэдгийг мэдсэн, хэлчихвэл матсан болчих гээд дуугай байж байгаад махыг нь ачаад хүргэж өгсөн...” гэжээ. /2-р хх-ийн 39-41 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 16, 91, 139 тал, 2-р хх-ийн 15, 125 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 140-141 тал, 2-р хх-ийн 126-130 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 71, 97-98, 144 тал, 2-р хх-ийн 26-28 тал, 2-р хх-ийн 133 тал/

- “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 203 тал/

- “Тоёота Приус-11” маркийн 69-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 206 тал/

- Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /2-р хх-ийн 16-17 тал/

- “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ маркийн мотоциклийн эд зүйлийн үнэлгээ /3-р хх-ийн 60 тал/

- “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ /3-р хх-ийн 61 тал/

- Гэрч Э.Гэрэлбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/

- Гэрч Л.Намуунгоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 160-162 тал/

- Гэрч Г.Уянгын мэдүүлэг /2-р хх-ийн 148 тал/

- У-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37, 69-70, 106-109, 117, 146-149, 199 тал, 2-р хх-ийн 30-32, 67, 140-142, 175 тал/

- Э-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39, 65-68 тал, 2-р хх-ийн 33-36, 66, 143-147, 170 тал/

- Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 150-152, 197 тал/

- С-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 154-155, 164-165, 195 тал, 2-р хх-ийн 137, 150-151, 174 тал/

- Н-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 42-43, 64, 68 тал/

- Х-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 138-139 тал, 172 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Иөншөөбү овогт У нь шүүгдэгч Э-тай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М.Гангамөрөнгийн 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч С, Б нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Н, Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан хохирогч Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Э, С, Х нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан хохирогч Д.Алтангэрэлийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Цахар овогт Э нь шүүгдэгч У-тай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан хохирогч М.Гангамөрөнгийн 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Н, У нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан хохирогч Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч У, С, Х нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Хатагин овогт С нь шүүгдэгч У, Б нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн шүүгдэгч Э, У, Х нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Бүргэд овогт Б нь шүүгдэгч С, У нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Бодонгууд овогт Н нь шүүгдэгч У, Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан хохирогч Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Баргажин овогт Х нь шүүгдэгч Э, С, У нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Гангамөрөн, Д.Алтангэрэл, Г.Азжавхлан, Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, гэрч Ж.Хүрэл-Эрдэнэ, Н.Хүрэлбаатар, Д.Хүрэлсүрэн, Б.Будсүрэн, Т.Оюунбат, Б.Цолмонбаатар, Н.Төмөрхүү, Э.Гэрэлбаатар, Л.Намуунгоо, Ц.Оюунболд, Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд, Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ маркийн мотоциклийн эд зүйлийн үнэлгээ, “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Э, С, Б, Н, Х нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч У-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Э, С, Б, Н, Х нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э нь шүүгдэгч У, С, Х нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан хохирогч Г.Азжавхлангийн адуунаас 2 тооны адууг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Э нь хулгайн адуу гэдгийг мэдсээр байж зарж борлуулах бичиг олж өгсөн, шүүгдэгч Х нь уг хулгайн адууг мэдсээр байж нядлах орон байраар хангаж өгсөн, хоёулаа уг хулгайн адууг зараад тус бүр 300.000 төгрөгийг авсан нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч У-ыг хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилж ирүүлсэн прокурорын зүйлчлийг үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э, С, Б, Н, Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-т оногдуулсан 11 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч У оногдуулсан 9 жил 2 сар 13 хоног, Э-ад оногдуулсан 6 сар, Б-д оногдуулсан 1 жил 6 сар 13 хоног, Н-ид оногдуулсан 4 жил 2 сар 02 хоног, Х-т оногдуулсан 3 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У, Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Гангамөрөнд 4.400.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч У, С, Б, Э, Х нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Азжавхланд 3.200.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч У, Н, Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Нармандахад 1.000.000 төгрөгийн, хохирогч Ж.Отгонбаатарт 1.200.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Алтангэрэлд 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч У-аас нийт 5.733.333 төгрөгийг гаргуулж, 2.200.000 төгрөгийг хохирогч М.Гангамөрөнд, 900.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд, 366.666 төгрөгийг хохирогч Ч.Нармандахад, 366.667 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатарт, 1.900.000 төгрөгийг хохирогч Д.Алтангэрэлд тус тус олгох, шүүгдэгч С-аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Азжавхланд олгох, шүүгдэгч Б-ээс нийт 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Азжавхланд олгох, шүүгдэгч Х-аас нийт 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Азжавхланд олгох, шүүгдэгч Э-аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, 500.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд олгох, 400.000 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Нармандахад учруулсан 300.000 төгрөг, Ж.Отгонбаатарт учруулсан 400.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, шүүгдэгч Э нь Ч.Нармандахад учруулсан 400.000 төгрөг, хохирогч М.Гангамөрөнд учруулсан 2.200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг хохирогч Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, М.Гангамөрөн нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоног, шүүгдэгч С-ын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоног, шүүгдэгч Н-ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч Х-ын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Цолмонбаатарын өмчлөлийн “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ улсын дугаартай 1500.000 төгрөгийг шүүгдэгч Уаас, мөн шүүгдэгч У, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5000.000 төгрөгийг шүүгдэгч У, Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У, Н, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Оюунболдын өмчлөлийн “Хондо лого” маркийн 56-21 УБЕ улсын дугааартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Ц.Оюунболдод буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У-ын ЖЙ 92021610, С-ын ЖЖ 88102212, Э-ын ЖЙ 88102871, Н-ийн ЖА 93051414, Б-ийн ЖЗ 96052414, Х-ын ЖВ 94040918 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Уыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Цахар овогт Э, Хатагин овогт С, Бүргэд овогт Б, Бодонгууд овогт Н, Баргажин овогт Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч У-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, С, Б, Н, Х нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.                                                                  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-т оногдуулсан 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Ут оногдуулсан 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Эад оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Нид оногдуулсан 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Бд оногуудсан 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Хт оногдуулсан 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоног, шүүгдэгч С-ын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоног, шүүгдэгч Н-ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч Х-ын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Цолмонбаатарын өмчлөлийн “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1500.000 төгрөгийг шүүгдэгч У-аас, мөн шүүгдэгч У, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5000.000 төгрөгийг шүүгдэгч У, Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У, Н, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Оюунболдын өмчлөлийн “Хондо лого” маркийн 56-21 УБЕ улсын дугааартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Ц.Оюунболдод буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч У-ын ЖЙ 92021610, С-ын ЖЖ 88102212, Э-ын ЖЙ 88102871, Н-ийн ЖА 93051414, Б-ийн ЖЗ 96052414, Х-ын ЖВ 94040918 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-аас бусдад учруулсын гэм хорын хохиролд нийт 5733.333 төгрөгийг гаргуулж, 2.200.000 төгрөгийг хохирогч М.Гангамөрөнд, 900.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд, 366.666 төгрөгийг хохирогч Ч.Нармандахад, 366.667 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатар нар, 1900.000 төгрөгийг хохирогч Д.Алтангэрэлд тус тус олгож, шүүгдэгч С-аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч Б-ээс нийт 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч Х-аас нийт 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч Э-аас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, 500.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд, 400.000 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатарт тус тус олгож, шүүгдэгч Н, Э нар нь хохирогч Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, М.Гангамөрөн нарт учруулсан хохирлыг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч Н, Э нарыг хохирогч Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, М.Гангамөрөн нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У, С, Н, Б, Х нарт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧИД                             П.ПАГМА

                                                                                                           Г.НАМУУНТУЯА