Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/52

 

Д.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран 

Прокурор                                                  Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                               Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                   Д.Ууганбаяр

  Д.Энхбат

  С.Сүрэнжав

  З.Нацагдорж

  П.Батгэрэл

  Р.Хасбаатар нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Энхбат, С.Сүрэнжав, З.Нацагдорж, П.Батгэрэл, Р.Хасбаатар нарт холбогдох эрүүгийн 1921001500201 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Иөншөөбү овогт Даваасүрэнгийн Ууганбаяр. Урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Цахар овогт Даваасүрэнгийн Энхбат.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Хатагин овогт Сайнзаяагийн Сүрэнжав. Урьд:

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Бодонгууд овогт Зоригтбаатарын Нацагдорж. Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1996 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батгэрэл. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Баргажин овогт Ренчинхандын Хасбаатар. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 04 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

1. Шүүгдэгч Д.Ууганбаяр нь шүүгдэгч Д.Энхбаттай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч С.Сүрэнжав, П.Батгэрэл нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч З.Нацагдорж, Д.Энхбат нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Д.Энхбат, С.Сүрэнжав, Р.Хасбаатар нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

- ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Алтангэрэлийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

2. Шүүгдэгч Д.Энхбат нь шүүгдэгч Д.Ууганбаяртай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч З.Нацагдорж, Д.Ууганбаяр нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Д.Ууганбаяр, С.Сүрэнжав, Р.Хасбаатар нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

3. Шүүгдэгч С.Сүрэнжав нь шүүгдэгч Д.Ууганбаяр, П.Батгэрэл нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Д.Энхбат, Д.Ууганбаяр, Р.Хасбаатар нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. Шүүгдэгч П.Батгэрэл нь шүүгдэгч С.Сүрэнжав, Д.Ууганбаяр нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Шүүгдэгч З.Нацагдорж нь шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Энхбат нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан.

6. Шүүгдэгч Р.Хасбаатар нь шүүгдэгч Д.Энхбат, С.Сүрэнжав, Д.Ууганбаяр нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг шүүгдэгч Д.Ууганбаярыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт,

- яллагдагч Д.Энхбат, С.Сүрэнжав, П.Батгэрэл, З.Нацагдорж, Р.Хасбаатар нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Иөншөөбү овогт Даваасүрэнгийн Ууганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Цахар овогт Даваасүрэнгийн Энхбат, Хатагин овогт Сайнзаяагийн Сүрэнжав, Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батгэрэл, Бодонгууд овогт Зоригтбаатарын Нацагдорж, Баргажин овогт Ренчинхандын Хасбаатар нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Ууганбаярыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Энхбат, Сайнзаяагийн Сүрэнжав, Пүрэвсүрэнгийн Батгэрэл, Зоригтбаатарын Нацагдорж, Ренчинхандын Хасбаатар нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.Ууганбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Сүрэнжавт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч З.Нацагдоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч П.Батгэрэлд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Р.Хасбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сүрэнжавт оногдуулсан 11 жил 04 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай, шүүгдэгч Д.Ууганбаярт оногдуулсан 9 жил 02 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Энхбатад оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч З.Нацагдоржид оногдуулсан 4 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч П.Батгэрэлд оногуудсан 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Р.Хасбаатарт оногдуулсан 3 жил 03 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярын цагдан хоригдсон 50 /тавь/ хоног, шүүгдэгч С.Сүрэнжавын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоног, шүүгдэгч З.Нацагдоржийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч П.Батгэрэлийн цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоног, шүүгдэгч Р.Хасбаатарын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Б.Цолмонбаатарын өмчлөлийн “Хун Лян Бүргэд” маркийн 49-00 ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяраас, мөн шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Энхбат нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Энхбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирол нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ууганбаяр, З.Нацагдорж, Д.Энхбат нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Оюунболдын өмчлөлийн “Хондо лого” маркийн 56-21 УБЕ улсын дугааартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/07 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Ц.Оюунболдод буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Ууганбаярын ЖЙ92021610, С.Сүрэнжавын ЖЖ88102212, З.Нацагдоржийн ЖА93051414, П.Батгэрэлийн ЖЗ96052414, Р.Хасбаатарын ЖВ94040918 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаяраас бусдад учруулсын гэм хорын хохиролд нийт 5733.333 төгрөгийг гаргуулж, 2.200.000 төгрөгийг хохирогч М.Гангамөрөнд, 900.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд, 366.666 төгрөгийг хохирогч Ч.Нармандахад, 366.667 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатар нар, 1900.000 төгрөгийг хохирогч Д.Алтангэрэлд тус тус олгож, шүүгдэгч С.Сүрэнжаваас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч П.Батгэрэлээс нийт 400.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч Р.Хасбаатараас нийт 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Азжавхланд олгож, шүүгдэгч Д.Энхбатаас нийт 900.000 төгрөгийг гаргуулж, 500.000 төгрөгийг хохирогч Г.Азжавхланд, 400.000 төгрөгийг хохирогч Ж.Отгонбаатарт тус тус олгож, шүүгдэгч З.Нацагдорж, Д.Энхбат нар нь хохирогч Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, М.Гангамөрөн нарт учруулсан хохирлыг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч З.Нацагдорж, Д.Энхбат нарыг хохирогч Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, М.Гангамөрөн нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ууганбаяр, С.Сүрэнжав, З.Нацагдорж, П.Батгэрэл, Р.Хасбаатар нарт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Д.Ууганбаяр нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолоор:

-  2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “80-ын пайз” гэх газраас иргэн Н.Алтансүхийн эзэмшилийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Ямаат” гэх газраас иргэн Д.Дэлгэрцогтын эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Ямаатын хар далан” гэх газраас иргэн Д.Дэлгэрцогтын эзэмшилийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Зүүн сүүж” гэх газраас иргэн Д.Баярсайханы эзэмшилийн 3 тооны үхрийг хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Б.Батзоригийн 1 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Өгөөмөр” гэх газраас иргэн Ц.Бат-Эрдэний 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 6 үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Д.Энхбаттай хамтран 2019 оны 02 дугаар сарын 2з3-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол,

   -мөн шүүгдэгч С.Сүрэнжав, П.Батгэрэл нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн үхэр сүргээс 1 тооны улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол,

   -мөн шүүгдэгч З.Нацагдорж, Д.Энхбат нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Айргийн энгэр” гэх газарт бэлчиж байсан иргэн Ч.Нармандахын үхрээс 1, мөн тус газар бэлчээрт байсан иргэн Ж.Отгонбаатарын үхрээс 1, нийт 2 тооны үхэр хулгайлж 2.200.000 төгрөгийн хохирол,

   -мөн шүүгдэгч Д.Энхбат, С.Сүрэнжав, Р.Хасбаатар нартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цайдамын нуур” гэх газарт бэлчиж байсан иргэн Г.Азжавхлангийн адуунаас ухаа, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ хуучин монгол “А” тамгатай 2 тооны адуу хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,

   -мөн ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “Ямаатын ам” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Алтангэрэлийн 6 тооны адууг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 5 үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, усдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж гэм буруутай тооцож 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байна.

   2020 оны 5 сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө мөрдөн байцаалтын шатанд Д.Ууганбаяр нь өөрийн үйлдсэн гэх дээрх 11 үйлдлүүдийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж шалгуулж байсан. Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгтэй танилцах үед сүүлийн 5 үйлдлийг тусгаарлан авч үлдсэн байсан бөгөөд танилцуулаагүй, уг сүүлийн 5 үйлдэл дээр яллагдагчаар татаж шалгаж байсан боловч Д.Ууганбаярын үйлдэл эдгээр хэрэгт нотлогдон тогтоогдохгүй байгаа тул тусгаарлав гэж прокурор тогтоол гаргасан байсан учир өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Гэвч уг 5 үйлдлийг тусгаарлан авч үлдэж дахин яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Гэхдээ уг 5 үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн шүүхэд шилжүүлж уг зүйл ангиар нь шийдэж байгаа нь Д.Ууганбаярын эрх зүйн байдлыг дордуулж байна. Прокурорын зүгээс хуулийг хоёр өөр байдлаар хэрэглэж байна.

Мөн шүүгдэгч Д.Энхбаттай хамтран 2019 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Энгэр хашаат” гэх газарт бэлчээрт байсан иргэн М.Гангамөрөнгийн эзэмшлийн үхэрнээс 4 тооны үхэр хулгайлж 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Ууганбаяр нь Энхбатыг өөрийн эзэмшлийн үхэрнээсээ барьж өгч байна гэж бодож уг 4 тооны үхрийг авч явсан байдаг. Энэ байдлыг гэрч нар болон Д.Энхбат мөн хэлсээр байхад уг үйлдэлд Д.Ууганбаярыг буруутган ял сонсгож байгаа нь үндэслэлгүй байгаа тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, мөн прокурорын зүгээс эрүүгийн хуулийг хоёр өөр байдлаар хэрэглээд байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн Д.Ууганбаярын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: Ууганбаярын хувьд 2020 оны 05 сарын 15-нд 6 үйлдлээр ял сонссон. Энэ 6 үйлдэл, одоогийн 5 үйлдэл, нийт 11 үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч явсан. Гэвч хэргийг шүүх рүү шилжүүлэх шатанд одоогийн 5 үйлдлийг тусгаарлаж авч үлдсэн. Яагаад тусгаарлаж байгаа талаар асуухад “...5 үйлдэл нь тогтоогдохгүй байна...” гээд тусгаарлаж авч үлдсэн. ... Ууганбаяр нь өмнөх 6 үйлдэл дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ял авсан. Тусгаарлаж авч үлдсэн сүүлийн 5 үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулж, хүндрүүлсэн байгаа. Мөн Энхбаттай хамтран 2019 оны 02 сарын 23-24-нд шилжих шөнө Гангамөрөн гэдэг хүний 4 тооны үхрийг хулгайлсан гэдэг үйлдлийг оруулж ирсэн. Энэ үйлдлийн талаар Ууганбаяр, Энхбат нар үнэн зөв мэдүүлдэг. Ууганбаярын хувьд Энхбатыг өөрийн эзэмшлийн үхрээс өгч байна гэдэг ойлголтоор авч явсан. Энэ талаар Энхбат өөрөө ч мэдүүлсээр байхад “...Энхбаттай хамтран үйлдсэн...” гэж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Түүнчлэн Ууганбаярт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийг 2 өөр янзаар хэрэглээд байгаа учир түүнд ашигтайгаар шийдвэрлэн, зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.    

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ууганбаяр гаргасан тайлбартаа: Гангамөрөн гэж хүнээс хулгай хийж байгааг би мэдээгүй. Тухайн үед эндээс машин аваад Энхбатынд очиход тэр гэртээ ганцаараа байсан. Намайг очиход гэрийнхээ гаднаас үхрээ ачиж өгсөн. Энэ үхрээс надад авсан зүйл ч байхгүй. Өгөх ёстой хүнд нь өгөөд үлдээсэн. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хурал дээр хэлсэн боловч хэн ч хүлээж аваагүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх 144 дүгээр шийтгэх тогтоол дээр хэргийн оролцогчид гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр болчихсон шийтгэх тогтоол дээр өнөөдөр “...энэ шийтгэх тогтоол ийм байсан, ингэх байсан...” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Тусгаарлаж авч үлдсэн 5 үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Ууганбаярын хувьд байнгын, амьдралын эх үүсвэр болгож байгаа үйлдлийн шинж нь харагдаж байгаа. Иймд энэ асуудлаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн “...Энхбаттай хамтарч 4 үхэр хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй...” гэж байна. Энэ асуудал дээр анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Хамтарч үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдсон. Иймд өмгөөлөгч Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай; шүүгдэгч Д.Энхбат, С.Сүрэнжав, П.Батгэрэл, З.Нацагдорж, Р.Хасбаатар нар нь бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Ганганмөрөн, Д.Алтангэрэл, Г.Азжавхлан, Ч.Нармандах, Ж.Отгонбаатар, гэрч Ж.Хүрэл-Эрдэнэ, Н.Хүрэлбаатар, Д.Хүрэлсүрэн, Б.Будсүрэн, Т.Оюунбат, Б.Цолмонбаатар, Н.Төмөрхүү, Э.Гэрэлбаатар, Л.Намуунгоо, Ц.Оюунболд, Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгор “тусгаарласан хэргүүдийг нэг мөр шийдвэрлэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно” гэж заасан тул хэргийг тусгаарласан прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн, хэргийг буруу тусгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг учраас зөвхөн ийм шалтгаанаар “хэргийг буруу тусгаарласан” гэж дүгнэх нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах,...зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй байна.

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу олон тооны мал хулгайлсан хэргээр шийтгэгдэх боломжтой байсан гэсэн өмгөөлөгчийн тайлбарыг мөн хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Ууганбаярыг 5 удаагийн үйлдлээр 7 үхэр, 8 адуу нийт 15 бод мал хулгайлан 14,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-ийн “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх заалтаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Д.Ууганбаяр нь нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ч түүний үйлдлийн энэхүү шинж үгүйсгэгдэхгүй тул хоёр шийтгэх тогтоолоор шийтгэгдсэнээс болж гэм буруу болон оногдуулах ялын хувьд хүндэрсэн гэж үзэхгүй.

Хохирогч М.Ганганмөрөнгийн 4 үхрийг шүүгдэгч Д.Энхбаттай хамтарч хулгайлаагүй гэх гомдлын тухайд  уг хэргийг хамтарч үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ууганбаяр “...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэж, мөн шүүгдэгч Д.Энхбат “...Би Б.Ууганбаяртай хамт хохирогч Ганганмөрөнгийн 4 тооны үхрийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Ганганмөрөн “...Өөрийн эзэмшлийн үхрээс 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө мухар хар зүсмийн бүдүүн насны үнээ, эвэртэй улаан зүсмийн гунж, мухар сартай улаан зүсмийн цавь цагаан эр шүдлэн, эвэртэй халтар халзан зүсмийн эр шүдлэн бүгд ижил баруун чих бүтэн, зүүн чих дээрээсээ исгэм имтэй. ...Энхбат нь манайхаас урагш 2 км орчим зайтай мал маллаж амьдардаг. Манай үхэр болон Энхбатын үхрүүд нэг дор бэлчдэг. ...Энхбатаас хохиролдоо 2 адуу, 1 үхэр авсан. ...Ууганбаяраас хохирлоо авах хүсэлтэй байна...” гэж /1-р хх-ийн 20-23 тал/, гэрч Ж.Хүрэл-Эрдэнэ “...Ингээд “Хаан Хүнс”-ийн хашаанд уяатай байсан мухар улаан зүсмийн үхрийг 3 цаг өнгөрөөгөөд очиж авсан. Тухайн үхрийг 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөгөөр авсан...” гэж /1-р хх-ийн 29-30 тал/, гэрч Н.Хүрэлбаатар “...Ингээд 2019 оны 02 дугаар сарын орчим Ууганбаяр над руу залгаад “би танд өгөх юм аа аваад ирлээ хүргэн чинь хаалгаа тайлахгүй байна, би хашаанд чинь үхэр оруулаад уяад орхилоо” гэж хэлсэн. ...Хүргэн ах Булхүүгийн гэрт очиход 3 тооны үхэр байсан. Д.Ууганбаяр нь надад хандаж 2 тооны үхрийг нь танд авсан мөнгөний өрөнд, 1 үхрийг Энхбат ах танд өгүүлсэн гэсэн. ...Д.Ууганбаяр надад гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй, надад иргэний үнэмлэхний лавлагаа байсан болохоор малын эмч Сумъяагийн ажил дээр очиж Ууганбаярын нэр дээр бичиг авсан...” гэж /1-р хх-ийн 31-35 тал/, гэрч Д.Хүрэлсүх “...2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэрлэн сумын 5 дугаар баг Баянтойрогт гэртээ нөхрийнхөө хамтаар байсан ба нөхөр бид хоёр орой унтаж амарсан. Маргааш өглөө нь босоход манай хашаанд 3 тооны шүдлэн үхэр байсан. Ингээд төрсөн дүү Хүрэлбаатар руу залгаж хэлсэн...” гэж /1-р хх-ийн 40-41 тал/, Д.Ууганбаяр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Д.Энхбат мордоод 4 тооны үхэр хөөж ирээд бид хоёр хамт малын хашаанд нь хашсан.  Тухайн 4 тооны үхэр нь Д.Ганганмөрөн ахын үхэр байсан. Энхбат ахын үхэр гаднаа хэвтэж байсан. ....” гэж /1-р хх-ийн 36-37/, Д.Энхбат гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Тухайн үед би ганцаараа гэртээ байсан бөгөөд манай садан төрлийн хүн болох Ганганмөрөнгийн үхэр манай үхэртэй хамт бэлчдэг, манай гадаа хэвтэж байхаар нь 4 тооны үхрийг Ууганбаяртай хамт бариад машинд  нь ачиж өгөөд явуулсан. ...” гэх, мөн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Би Ууганбаярын хамтаар Ганганмөрөнгийн эзэмшлийн үхрээс ...4 тооны үхрийг портер маркийн машинд Ууганбаярын хамт ачсан. ...” гэх /1-р хх-ийн 65-66/  мэдүүлгүүдээр нотлогдсон, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш бөгөөд одоо энэ хуулийг дагаж мөрдөж байгаа боловч энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2019 оны 02-05 дугаар сард үйлдэгдсэн мал хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч  П.Батгэрэлд  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 06 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоног гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөвөл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ууганбаярын өмгөөлөгч Г.Цэрэндолгорын давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 2020/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж, 3 дахь заалтын П.Батгэрэлд холбогдох хэсгийн “...нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 13 хоногийн ...” гэснийг “...нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 13 хоногийн ...” гэж тус тус өөрчилж; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ууганбаяр, Д.Энхбат, С.Сүрэнжав, З.Нацагдорж, П.Батгэрэл, Р.Хасбаатар нарын 2020 оны 10 дугаар сарын 01ий өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 64 /жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

 ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

 Ж.ДОЛГОРМАА