| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2021/0002/Э |
| Дугаар | 2020/ДШМ/04 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ДШМ/04
Э.*******, Н.******* нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Яллагдагч Н.*******гийн өмгөөлөгч Э.******* Яллагдагч Э.*******ын өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Э.*******, Н.******* нарт холбогдох 1902000200286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн айлын орон сууцны 7 тоотод оршин суудаг, хэрэгт татагдах үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан, Одоо Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт дэд дарга ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, оог овгийн *******ын ******* /*******/
2. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн ийн шинэ хэсэг тоотод оршин суудаг, хэрэгт татагдах үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнээр ажиллаж байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн *******ын ******* /*******/
Яллагдагч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Яллагдагч Э.******* нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг баримтлан Н.*******, Э.******* нарт холбогдох 1902000200286 дугаартай хэргийг эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаасугай. 2. Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Н.*******, Э.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Улсын яллагч Ц. давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц. би, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/Ш3/16 дугаартай захирамжийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч ТАНИЛЦВАЛ: Нийслэлийн прокурорын газраас Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,1 дүгээр зүйлийн 1.3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн санаачлагаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорт буцаажээ. Шүүгчийн захирамжийн агуулгатай танилцахад, нийт 8 үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд: Нэг дэх заалтын тухайд: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан ба дээрх заалтыг зөрчиж Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/25 дугаартай албан бичгийг үндэслэн хохирол хүлээгээгүй хүн Д.ыг хохирогчоор тогтоосон байна. Зүй нь хохирогчоор тухайн хохирол хүлээсэн хуулийн этгээдийг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эрх олгогдсон этгээдийг тогтоох байсан байна гэжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй зарласан ТШ/14/02/10 дугаартай, “Аймаг дундын отрын бүс нутагт “Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах” ажил нэртэй 3 багц тендер сонгон шалгаруулалт зарлаж, 2 дахь багцад нь Завхан аймгийн Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажил багтсан байна. Улмаар тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо Завхан аймгийн Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй нэгжээр П. захиралтай “”ХХКийг хуульд заасан үндэслэл журмын дагуу сонгосон боловч нийтийн албан тушаалтан Э.*******, Н.******* нар тухайн аж ахуйн нэгжийг худаг гаргах ажлыг хийж гүйцэтгээгүй, худаг гараагүй байхад гаргасан мэтээр хүлээн авсан хуурамч акт үйлдэж, улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тухайн актыг хүргүүлж, Төрийн сангаас тухайн аж ахуйн нэгжид “инженерийн хийцтэй худаг гаргасны төлбөр”-т 34,740,000 төгрөгийг шилжүүлэн өгч, улсын төсөвт хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. Яллагдагч Э.*******, Н.******* нарын хууль бус үйлдлийн улмаас Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд материаллаг хохирол учирсан ба хэрэгт тус яамыг төлөөлж, нийтийн албан тушаалтан Д.ыг хохирогчоор оролцуулна гэсэн 01/25 дугаартай тухайн яамны албан бичгийг үндэслэн түүнийг хохирогчоор тогтоон, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд з аасан тодорхойлолттой зөрчилдөхгүй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хохирогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа болно. Хоёр. Э.*******, Н.******* нарыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1902000200286 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан. Уг тогтоолыг танилцуулж эрх, үүрэг танилцуулсан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн Э.*******, Н.******* нар нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад өмгөөлөгч оролцуулахгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Э.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсны дараагаар тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, ззргийг тодорхой танилцуулж, тэд өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар байцаалтын тэмдэглэлд тусгасан нь хэрэгт авагдсан яллагдагч нараас авсан мэдүүлгийн тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл тэдэнд өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжийг олгосон ба тэд уг боломжийг эдэлж, өмгөөлөгч авахгүйгээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо илэрхийлж мэдүүлгийн тэмдэглэлд тусгуулан хууль зүйн туслалцаа аваагүйг яллагдагчийн эрхийг зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. Харин ч тэдний өөрсдийнх нь хүсэлтээр өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэх заалтад нийцсэн байна. Гурав. Яллах дүгнэлтийг үйлдсэн Говьсүмбэр аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б. нь уг дүгнэлтийг өөрийн албан тушаалын нэрээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэжээ. Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/414 дугаартай тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаагаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавиулахаар Говьсүмбэр аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.ийг Нийслэлийн прокурорын газарт түр хугацаагаар томилсон ба тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прозурорын газраас хяналт тавьсан эрүүгийн 1902000200286 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргахдаа өөрийн албан тушаалыг хэрэглэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт “прокурор” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “хэрэгжүүлэгч” оролцохоор зохицуулснаас тухайн хэрэгжүүлэгч нь аль нэгжид хамаарсан байхыг тусгайлан зохицуулаагүй болно. Дөрөв. Яллах дүгнэлтэд “Яллагдагч Н.******* нь ... Н.*******гээр дамжуулан 33 сая төгрөг бэлнээр авсан гэж” агуулгын хувьд ойлгомжгүй дүгнэлт бичигдсэн байна гэжээ. Н.*******г Нийтийн албан тушаалтан буюу Завхан аймгийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал, маркетинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын - ны өдрийн А/378 тоот “ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрөөр гаргасан инженерийн хийцтэй худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн” нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа Монгол Улсын хууль, дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “нэгэнт л говьд худгийн хэрэгцээ их байдаг тул 36,000,000 төгрөгийг оны эцэст буцаан татуулахгүйгээр худаг гарсан гэдгээр нь акт үйлдэх” талаарх саналыг тус аймгийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын дарга Э.*******д тавьж, улмаар түүнтэй үйлдлээрээ нэгдэж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Сэгсийн баруун үзүүр, Бор бэлчирийн шийр гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Санийн сайдын 2005 оны 101/189/194 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлаж, шинээр шгаргаж хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг тус тус “” ХХК-ийн захирал П.ыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж тус актууд дээр гарын үсэг зурж, улмаар уг үйл явдлыг бодитойгоор мэдээгүй /гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй/ Завхан аймгийн Завханмандал сумын засаг дарга Д.Бямбацогтоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/176 дугаартай “Тус сумын Бага хайрханы отрын бүс нутаг болох Сэгсийн үзүүр, Бор бэлчирийн шийр гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэх тодорхойлолт хийлгүүлж, дээрх худаг хүлээн авсан актуудад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О., тус захиргааны мэргэжилтэн Б., Завхан аймгийн Завханмандал сумын аймаг дундын оторын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Ш. нараар гарын үсэг зуруулж, хууль бусаар гүйцэтгэлийг баталгаажуулсны улмаас “” ХХК-ийн Хаан банкин дахь дансанд 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасаны гүйцэтгэлийн төлбөр болох 34.740.000 төгрөг шилжин орж “”ХХК-д давуу байдал бий болгосон болох нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар тодорхойлогдсон байна. Тэрээр дээрх байдлаар бусдад давуу байдал бий болгохдоо “” ХХКийн захирал П.аас банкны данс ашиглан нийт 33.000.000 төгрөгийг шийлжүүлэн авсан байдаг ба энэхүү нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд бичихдээ утга, найруулгын хувьд алдаатай бичигдсэнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн үед залруулга хийх замаар шийдвэрлэх боломжтой юм. Н.*******г албан тушаалын байдлаа урвуулах явцдаа хийсэн үйлдэл болохоос уг үйлдлийг хийсэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буй үйлдлийн шинжид хамаарахгүй болохыг анхаарах учиртай. Харин дээр дурдсанчлан хууль, дүрэм, журмаар тодорхойлогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож буй үйл явдал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл, хэсэгт хамаарч байгааг яллах дүгнэлтийн тодорхойлох болон тогтоох хэсэгт тодорхой ойлгомжтой тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцжээ. Тав. Э.*******, Н.******* нарын хувийн байдлыг сайтар тодруулаагүй буюу тэдний хөрөнгө орлогын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаанаас өөр баримт хавсаргаагүй, тэдний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаархи лавлагааг шинэчлэн гаргуулан авч, хэрэгт хавсаргаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэжээ. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагч Э.*******, Н.******* нарыг урьд эрүүгийн хариуцлагад татагдаж байсан эсэх талаарх лавлагаа, мөн тэднийг аль улсын иргэн, хэдэн онд төрсөн, хэдэн настай болох, бүртгэлийн ямар дугаартай болох, ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр зэрэг мэдээллийг агуулсан иргэний бүртгэлийн лавлагаа, хэдий хэмжээний эд хөрөнгөтэй болохыг тодорхойлсон баримт зэргийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авч, хэрэгт хавсаргажээ. Уг баримтуудаар нэр бүхий яллагдагч нарын талаарх тодорхой мэдээлэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” тодорхойлогдсон гэж үзэх үндэслэлтэй, Түүнчлэн яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал нь дан ганц яллагдагчийн хувийн байдлаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5/Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал/, 6.6 /Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал/ дахь зүйлүүдэд заасан нөцөл байдлуудаар давхар тодорхойлогдоно. Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд байгаа эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийх замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой ба энэхүү үйл ажиллагааг явуулахад шаардлагатай нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай цугларч, бэхжигдсэн болно. Зургаа. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/378 дугаартай захирамжаар инженерийн хийцтэй худагнуудыг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Д., Ц., Э.Зол-Од нараас яагаад тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон атлаа худгийг хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцоогүй талаар тодруулаагүй. Энэ талаар асуухыг даалгасан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаар даалгаврыг биелүүлээгүй гэжээ. Хэдийгээр прокурор хавтаст хэргийг хянаад, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай даалгавар бичиж, уг даалгаварт Д., Ц., Э.Зол-Од нараас мэдүүлэг авах тухай заалт оруулсан хэдий ч хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тэд уг гүний худгийг хүлээн авах актанд гарын үсэг зураагүй, Э.*******, Н.******* нарын хууль бус үйлдлийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь батлагдсан гэрчээс мэдүүлэг авахуулах нь “зайлшгүй хийж гүйцэтгэвэл зохих ажиллагаа биш” гэж дүгнэн, энэ талаар бичсэн прокурорын даалгаварын биелэлтийг хангуулаагүй болно. Прокурорын даалгаварын заалтын биелэлтийг прокурор өөрөө дүгнэхээс бус, шүүх биелэлтийг шаардах хууль зүйн зохицуулалтгүй тул энэ талаар яллах болон өмгөөлөх талаас ямар нэгэн хууль зүйн дүгнэлт, мэтгэлцээн бий болоогүй байхад шүүх урьдчилан дүгнэлт хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Долоо. Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутаг Сэгсийн баруун үзүүр гэх газар компаниар 1 худаг гаргуулж, Ш.д хүлээлгэж өгсөн эсэх талаар мэдүүлгийн зөрүүг гаргах, уг худаг баригдсан эсэх, ажиллаж байсан эсэх. Хэрэв ажиллаж байсан бол ямар хугацаанд ажилласан болох, яагаад устаж үгүй болсон талаар ажиллагаа явуулах гэжээ. Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутаг Сэгсийн баруун үзүүр гэх газар компаниар 1 худаг гаргуулж, Ш.д хүлээлгэж өгсөн эсэх талаар хэн гэж иргэн, албан тушаалтны мэдүүлэг, хэний мэдүүлэгтэй зөрүүтэй болох талаарх тодорхойлоогүй байна. Мөн Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутаг Сэгсийн баруун үзүүр гэх газар 1 ширхэг гүний худаг бариулсан, уг худаг нь эхэн үедээ ажиллаж байгаад удаагүй ажиллахаа больсон, одоо ашиглагдахгүй болсон, тоног төхөөрөмжүүд нь алга болсон гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Харин уг худаг хэдий хугацаанд ажилласан, яагаад устаж үгүй болсон эсэхийг тодорхойлох нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хамаарахгүй гэж үзнэ. Найм. П.ын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар хуурамч баримт бичиг үйлдэж мөнгө авсан үйлдэл нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг тодруулах гэжээ. “” ХХК-ийн захирал П. нь нийтийн албан тушаалтан Э.*******, Н.******* нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад шаардагдах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон боловч түүний энэхүү үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэми хэргийн шинжтэй хэдий ч тухайн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа /2002 оны Эрүүгийн хуульд заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэми хэргийн тухайд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, 6 сарын хугацаа өнгөрсөн, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хуурамч баримт үйлдэх гэмт хэргийн тухайд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, 1 жилийн хугацаа өнгөрсөн/ дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болно. Нэгтгэн дүгнэхэд шүүх нөхцөл байдлыг бүхэлд нь нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийлгүй, зарим шаардлагагүй /хэргийн талаар нотлобол зохих байдалд хамаарахгзй/ ажиллагааг явуулах, шалгагдсан ажиллагааг шалгагдаагүй мэтээр дүгнэлт хийн, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/-ийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаах хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, яллагдагч н.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 1902000200286 дугаартай хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ. Яллагдагч Н.*******гийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин дээд шатны прокуророос гаргасан эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яллагдагч Н.*******гийн зүгээс хохирлын хэмжээ дээр маргаж байгаа. 36 сая төгрөгийн хохирол төрд учирсан гэж үзэж байгаа ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд 1 худгийг барьж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсний дараа ажиллаж байсан мотор нь алга болсон. Тэр нь айлд байсан зэргийг шалгаж тогтоогоогүй байна. 1 худгийн хохирол дээр маргахгүй байгаа. Харин 2 худгийн мөнгөөр хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Шүүгчийн захирамжид дурдагдсан 1 худаг хүлээлгэж өгсөн үү? Эсвэл тэр худгийг хүлээлгэж өгөөгүй юм уу? ажиллаж байсан уу? хэзээ тэр худаг алга болсныг шалгаж тогтоох ёстой гэсэн үндэслэлийг зөв гэж үзэж байна. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 08 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг дээд шатны прокурорын эсэргүүцэл гэсэн бланк дээр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц. гэдэг хүн бичиж гарын үсгээ зурж, баталгаажуулсан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан. Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т улсын ерөнхий прокурор ба түүний орлогч туслах прокурор аймаг, нийслэл, дүүрэг, сум, сум дундын дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно гэсэн байдаг. Үүнээс үзвэл дээд шатны прокурорын эсэргүүцлийг тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорын газрын ерөнхий прокурор бичих эрхтэй байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор энэ хэрэгт эсэргүүцэл бичих эрхтэй эсвэл тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор өөрөө бичих эрхтэй байхаар хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт шүүх дараах үндэслэл тогтоогдвол хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана гээд. Мөн зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д гомдол эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх тухайн дээд шатны прокурорын эсэргүүцэл гэх дээд шатны прокурор биш субъектийн бичсэн эсэргүүцлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй буцаах үндэслэлтэй байсан байна гэж үзэж байна. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх захирамж гаргаж өгнө үү гэв. Яллагдагч Э.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоостогтоолтой холбогдуулсан агуулга бүхий эсэргүүцэл бичигдсэн байгаа. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд материаллаг хохирол учирсан гэж тодорхойлсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох хууль зүйн үндэслэл нь бүрдсэн. Хохирогчоор тогтоогдсон байгууллага тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгч аар дамжуулж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх нь процессийн хуульд нийцэх байсан. Прокурорын тайлбарт сайдын албан бичгээр хууль ёсны төлөөлөгчийг тогтоож томилсон талаар ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирогчийг шүүх, прокурор болон мөрдөгч тогтоодог. Өөрөөр хэлбэл сайд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох шийдвэр гаргах эрх олгогдоогүй юм. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргахдаа өөрийн албан тушаалаа хэрэглэснийг хуульд зөрчсөн гэж хэлэх боломжгүй. Яллах дүгнэлт үйлдэх тухайн цаг үед прокурор би Нийслэлийн прокурорын газар хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст түр томилогдсон байсан. Иймээс Нийслэлийн прокурорын газар ажиллаж байхдаа өөрийн албан тушаал хэрэглээд байгаа явдал биш эсрэгээрээ томилогдсон байгаа албан тушаалдаа хэрэглээгүй байгаа яллах дүгнэлтийг үйлдэхдээ үүнээс болоод тус хэрэгт ямар ялаар прокурор хяналт тавиад байгаа яллах дүгнэлтийг ямар чиг үүрэг бүхий прокурор үйлдээд байгаа нь ойлгомжгүй болсон. Тухайлбал яллах дүгнэлтийн эхний хэсэгт Авилгатай тэмцэх газрын мөрдөкомиссар тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргаж гэж ойлгогдохоор байна. Яллах дүгнэлтийн төгсгөлд Говьсүмбэр аймгийн Ерөнхий прокурорын орлогч гэж гарын үсэг зурсан хэрнээ Нийслэлийн прокурорын газрын тэмдгийг дарсан. Энэ нь аливаа байгууллагын тамга, тэмдгийг тухайн байгууллагын албан тушаалтан хэрэглэх ёстой гэсэн журмыг зөрчсөн. Өөрийн албан тушаалаа хэрэглээд байна. Мөн эсэргүүцэл дээр ч гэсэн гарсан байгаа. Прокурор хэрэгжүүлэгч субъктэд орж байгаа. Ямар прокурор хаана ч хяналт тавиад, шүүх хуралд оролцоод явах ёстой гэж бичсэн байсан. Прокурор өөрөө төрийн тусгай, төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгүүлэн болон шилжүүлэн ажиллуулах журам байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын болон төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн А 34/31 тушаал байдаг. Энэ тушаалын дагуу сэлгүүлэн ажиллаж байгаа нөхцөлд хүлээн авч байгаа байгууллага тухайн албан тушаалын адил төрлийн албан тушаалд томилно гэдэг. Энэ хүн өөрийн албан тушаалд нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжээд байгаа биш тухайн байгууллагад харъяалагдаж тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхүйц тухайн ажлын байр албан тушаалыг авч байж хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас өөрийн албан тушаалыг хэрэгжүүлээд байгаа биш харин томилогдоод байгаа албан тушаалаараа биш яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Мөн мэдүүлгийн зөрөө гаргах тухай Захирамжид заасан 2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд гэрч Ш.ийн мэдүүлэгт “...Сэгсийн баруун эрэгт худаг ухсан ойролцоогоор 110 м ухаад насосоор шахаад 20 минут орчим ус гарсан, дахиж ус гараагүй миний зүгээс ус гараагүй тул хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа цооног дээр блокон байшин бариад явсан байсан...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 204 дугаар хуудаст гэрч Г.Баатарын мэдүүлэгт биднийг өрөмдлөг хийж байх үед Н.******* гэж хүн ирээд ажилтай танилцаад явж байсан. Дахин өрөмдлөг хийхэд ус гарсан худаг хэвийн ажиллаж байсан гэсэн байдаг. Эдгээр мэдүүлэгтэй холбогдуулаад тухайн өрөмдлөг хийснээр худгаас ус гарсан юмуу, худаг хэвийн ажиллаж байсан юмуу, өрөмдлөг хийж байх үед Ш. гэдэг хүн ирсэн юмуу эсвэл Н.******* гэдэг хүн ирсэн юмуу. Ш. гэдэг хүн очсон бол үнэхээр ус гараагүй учраас би хүлээж авахгүй гэдгийг хэлсэн уу, хэлээгүй юу гэдэг дээр гэрч Ш. болон Г.Баатар нарын мэдүүлэгт зөрүү гарч байгаа. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр тухайн хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Мэдүүлгийн зөрүүг гаргах асуудалд гэрчүүдээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа хийгдэх шаардлагатай энэ ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөгч хийх ажиллагаа байгаа. Мөн тухайн худаг ажилласан байдал яагаад устаж үгүй болсон учирсан хохирлыг бодитоор тогтоох нь ач холбогдолтой. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 заасан хохирлын хэр хэмжээг тогтоох нотловол зохих гэсэнд хамаарч байгаа. Иймээс шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой эдгээр үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах үндэслэл байгаа. Иймээс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020ШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтэндээ: Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн 1902000200286 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан байдаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны 01/25 дугаартай албан бичгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг албан ёсоор тухайн яамны албан бичгээр зөвшөөрөл өгсөн байдаг. Э.*******, Н.******* нарыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан. Уг тогтоолыг танилцуулж эрх, үүргийг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Э.*******, Н.******* нар нь өөрсдөө өмгөөлөгчгүй байцаалт өгөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заах шаардлагагүй өөрсдөө хүсэлт гаргасан нь мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгагдсан байгаа тул ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Яллах дүгнэлтийг үйлдсэн Говь-Сүмбэр аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б. нь уг дүгнэлтийг өөрийн албан тушаалын нэрээр бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Яллах дүгнэлтэд яллагдагч Н.*******гээр дамжуулж 33 сая төгрөг бэлнээр авсан юм шиг агуулгын хувьд ойлгомжгүй дүгнэлт бичигдсэн байна гэсэн байдаг энэ алдаа нь бичиг техникийн алдаа гарсныг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Э.*******, Н.******* нарын хувийн байдлыг сайтар тодруулаагүй тэдний хөрөнгө орлогын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаанаас өөр баримт хавсаргаагүй тэднийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагааг шинэчлэн гаргаагүй хэрэгт хавсаргаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэсэн. Э.*******, Н.******* нар нь урьд өмнө өөр хэрэгт холбогдсон тохиолдолд нэгдсэн сан бүртгэлд бүртгэгдээд явж байдаг байгаа. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/378 дугаартай захирамжаар худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Д., Ц., Э.Зол-Од нараас яагаад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон атлаа худгийг хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцоогүй талаар тодруулаагүй. Энэ талаар асуухыг даалгасан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 113 дугаартай даалгаврыг биелүүлээгүй гэж шүүгчийн захирамжид тусгаж өгсөн байдаг. Яллагдагч Э.*******, Н.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн нотлогдож байгаа. Тийм учраас прокурорын даалгаврын биелэлтийг шүүх тооцох хэлбэрийн хувьд шүүгчийн захирамжид тусгаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Завханмандал сумын Бага хайрханы оторын бүс Сэгсийн баруун үзүүр гэх газар юнивэрс компани 1 худаг гаргуулж хүлээлгэж өгсөн эсэх талаар мэдүүлгийн зөрүүг гаргах. Мөн уг худаг баригдсан эсэх ажиллаж байсан эсэх, хэрэв ажиллаж байсан бол ямар хугацаанд ажилласан зэрэг талаар ажиллагаа явуулах гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т нийтийн албан тушаалтан албан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэж байдаг. Иймд тус заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Шүүх нөхцөл байдлуудыг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийлгүй прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.*******, Н.******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос яллагдагч Э.******* болон Н.******* нарын нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж, өөртөө бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, яллагдагч нарт өмгөөлөгч авах хуульд заасан эрхийг тайлбарлаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг өмгөөлөгч оролцуулахгүйгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулага зарчимыг зөрчсөн байна. Нэг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө , эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтооно. 8.1 дүгээр зйүлийн 3 дахь хэсэгт хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно. гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд энэ хэргийн улмаас хохирол хүлээсэн гэж үзэх хуулийн этгээд нь Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам байх бөгөөд мөрдөгч хуульд зааснаар Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг хохирогчоор тогтоож, харин хохирогч байгууллага нь хуульд заасан эрхээ Д.аар дамжуулан хэрэгжүүлэхээр байна. Гэтэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан “хохирогч” “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч” гэсэн хууль зүйн хувьд хоёр өөр ойлголтыг ялгаж, салгалгүйгээр хуулийг буруу хэрэглэж, хохирогч байгууллагын төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол болон хуульд нийцээгүй байна. Хоёр. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад яллагдагч Э.*******, Н.******* нарыг яллагдагчаар татаж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахдаа тэдний ”өмгөөлөгч авах эрх” ийг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Үүний улмаас яллагдагч Э.*******, Н.******* нар нь өмгөөлөгчөө өөрөө сонгох, өөрийгөө өмгөөлөх, өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргах, зэрэг хууль зүйн хувьд өөрийгөө хамгаалах боломжоор хэрхэн хангасан нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Э.*******, Н.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байх ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн байна. Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас харахад сэжигтэний хувийн байдлыг тогтоох ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа хийгдэхээр байна. Гэтэл Э.*******, Н.******* нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газраас ял шийтгүүлж байсан эсэх талаар лавлагаа авсан байх бөгөөд Э.*******, Н.******* нар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн өдөр хүртэл гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар лавлагааг гаргуулж, хэрэгт аваагүй байна. Мөн хэрэгт авагдсан яллагдагч нарын ял шалгах хуудас засвартай байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг “ тогтоосон гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дөрөв. Хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Говьсүмбэр аймгийн орлогч прокурор Б.ийг Монгол улсын Ерөнхий прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/414 дугаартай тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст түр томилон ажиллуулсан байна. Хэдийгээр Б. нь нэг сарын хугацаанд нийслэлийн прокурорын газарт томилолтоор ажиллаж байгаа хэдий ч энэ цаг хугацаанд нийслэлийн прокурорын ажил үүргийг гүйцэтгэж, тухайн байгууллагын харьяалалын хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж байгаа нь тухайн байгууллагын нэрийн өмнөөс, тухайн байгууллагын албан тушаалтаны ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байна гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл яллах дүгнэлт үйлдэхдээ Говьсүмбэр аймгийн орлогч прокурорын албан тушаалаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.4.3 дахь хэсэгт нийцээгүй байна. Ингэснээр хэргийг аль прокурорын газраас ямар албан тушаалтан яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн болон шүүхийн харьяалал зөрчигдсөн эсэхэд эргэлзээ төрөхүйц байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Түүнчлэн шүүгчийн захирамжид заагдсан Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/378 дугаартай захирамжаар инженерийн хийцтэй худагнуудыг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Д., Ц.. Э.Зол-Од нараас яагаад тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон атлаа худгийг хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцоогүй талаар тодруулаагүй, Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутаг Сэгсийн баруун үзүүр гэх газар компаниар 1 худаг гаргуулж Ш.д хүлээлгэж өгсөн эсэх талаарх мэдүүлгийн зөрүүг гаргах, уг худаг баригдсан эсэх, ажиллаж байсан эсэх, хэрэв ажиллаж байсан бол ямар хугацаанд ажилласан болох, яагаад устаж үгүй болсон талаар ажиллагаа явуулах, П.ын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар хуурамч баримт бичиг үйлдэж, мөнгө авсан үйлдэл нь өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх зэргийг тодоруулах ажиллагаа хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч нарын гэм буруугийн хэр хэмжээ, улсад учирсан хохирлын хэмжээг тогтооход зайлшгүй шаардлагатай байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ж.БАТТОГТОХ