Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг алж Нарийн бичгийн а Г.Эрдэнэжаргал Улсын яллагч Н. Шүүгдэгч Н.******* Э.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. Т. Э. Иргэний хариуцагч П. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. Гэрч Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******, Э.******* нарт холбогдох 1902000200286 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхаймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн тусгай удирдлагын мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг Завхан сум баг айлын орон сууцны тоотод оршин суух хаягтай, хэрэгт татагдах үедээ Завхан ,ын аар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, оог овогт *******ын ******* /*******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан сум баг Д хэсэг тоотод оршин суух хаягтай, хэрэгт татагдах үедээ Завхан , газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, овогт *******ын ******* /*******/

Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан ын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/38 тоот “ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрөөр гаргасан инженерийн хийцтэй худгуудыг хүлээн авах ажлын хэсэг”-ийн нарийн бичгийн аар томилогдон ажиллахдаа Завхан ын аар ажиллаж байсан Э.*******тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Завхан сумын , гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай №2, №3 дугаартай актуудад өөрөө болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, Завхан сумын Д.*******оор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/16 дугаартай “Тус сумын ы отрын бүс нутаг болох , гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “*******” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргуулан өгснөөр “*******” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасны гүйцэтгэлийн төлбөр болох 34.40.000 төгрөг шилжин орж “*******” ХХК-д давуу байдал бий болгосон, Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан ,аар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан ын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/38 тоот “ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрөөр гаргасан инженерийн хийцтэй худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн” ахлагчаар томилогдон ажиллахдаа Завхан хөдөө,, мэргэжилтэн Н.*******тэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Завхан сумын , гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай №2, №3 дугаартай актуудад өөрөө болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, Завхан сумын Д.*******оор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/16 дугаартай “Тус сумын ы отрын бүс нутаг болох , гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “*******” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргуулан өгснөөр “*******” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасны гүйцэтгэлийн төлбөр болох 34.40.000 төгрөг шилжин орж “*******” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: яамны төрийн нарийн бичгийн ын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/246 дугаартай тушаалаар Завхан сумын ы отрын бүс нутагт 2 худгийн ажлыг 36000000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ******* ХХК-тай шууд гэрээ байгуулахыг ын а Н.д зөвшөөрсөн байна. /1-р хавтас 168-р хуудас/ Дээрх зөвшөөрлийн дагуу яамыг төлөөлж Н., ******* ХХК-нийг төлөөлж захирал Ш. нар 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “ Улсын төсвийн хөрөнгөөр ы аймаг дундын отрын бүс нутагт инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах” ажлын гэрээг байгуулсан байна. яам, ******* ХХК-ны хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК нь Завхан сумын нутаг ы аймаг дундын Отрын бүс нутгийн , гэдэг нэртэй газарт инженерийн хийцтэй 2 ширхэг худаг гаргаж, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба гэрээ болон Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний техникийн тодорхойлолтод дурдсан ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа захиалагч худгийг ашиглалтанд хүлээлгэн өгсөн акт, ажлын гүйцэтгэлийн тайлангаар ажлын хөлсийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна. /1 дүгээр хавтас, 10 дугаар хуудас/ ******* ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан газарт “ Завхан сумын нутагт байрлах Сэгсийн цагаан үзүүр, ийн шийр гэх газарт гаргасан 2 худгийг хүлээн авна уу” гэсэн 14/18 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна. /1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/ Дээрх албан бичгийн дагуу Завхан ын 2014 оны 10 дугаар сарын -ны өдрийн А/38 дугаартай захирамжаар худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар Э.*******ыг, нарийн бичгийн аар Н.*******г томилсон ба Э.*******, Н.******* нар дээрх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байна. Завхан а ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Э.*******, Н.******* нарыг томилсон нь Хүнс сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Инженерийн хийцтэй худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журмын 4 дэх хэсгийн 4.3.2-т заасныг зөрчөөгүй тул уг захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй. Э.*******, Н.******* нар нь захиалагчийг төлөөлж худгийг хүлээж авах үүрэг хүлээсэн бөгөөд Хүнс сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Инженерийн хийцтэй худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журамд заасны дагуу ажлын үр дүнг биечлэн шалгаж хүлээн авах үүргээ биелүүлэлгүй үүрэг гүйцэтгэх газар буюу ******* ХХК-ны худаг гаргасан гэх Завхан сумын , гэх газар очилгүй, 2 ширхэг худгийг гаргаагүйг мэдсээр атлаа ******* ХХК-ны худаг гаргасан гэх баримтуудыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргасан далд ажлын тухай акт буюу Завхан Улсын комиссын акт №3 т, Завхан ажлын хэсгийн “ Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргаж хүлээлгэн өгсөн тухай” акт № 2 -т гарын үсэг зурснаар, худгийг хүлээн авах үүрэг хүлээсэн бусад комиссын гишүүд үсэг зурж баталгаажуулсан байна. / хэргийн 181, 182 дугаар хуудас/ Ийнхүү баталгаажуулахдаа сумын *******оор бодит байдал дээр гаргаагүй худгийг хүлээн авсан гэсэн тодорхойлолтыг хуурамчаар гаруулан авч ажил хүлээлцсэн актад хавсаргуулсан. Ажил хүлээлцэх комиссын худгийг хүлээн авсан Завхан Улсын комиссын акт №3, Завхан ажлын хэсгийн акт №2 гэсэн баримтуудад тулгуурлан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн Улсын төсвөөс 3440000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...гэрээнд заасан 2 ширхэг худаг нь Завхан сумын ы отрын бүс нутагт огт байхгүй бөгөөд харин манай газрын мэдээ тайланд бүртгэлтэй байдаг. Тухайн үедээ бол нэг худгийг хуучин цооног дээр барьсан гэж яригддаг. Мөн нэг худгийг өрөмдсөн боловч ус гараагүй гэж тайлбарладаг. Албан ёсоор нүд үзэж хүлээж авсан отрын бүсийн мэргэжилтэн байхгүй. Манай захиргаанаас ******* ХХК-тай энэ асуудлаар 2015-2016 оноос уулзаж ярилцаж байсан боловч удахгүй худаг гаргаж асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрч байна. Тийм учраас манай яамны зүгээс улсын төсвөөс гарсан 34.40.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эсхүл гэрээнд заасны дагуу 2 инженерийн хийцтэй худгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна...” гэсэн мэдүүлгээр, Ажил гүйцэтгэх гэрээнд заасан 2 ширхэг худгийг ажил хүлээлцэх комисст өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй мөн, ажил хүлээлцсэн актад Н.*******, Э.******* нар гарын үсэг зурсан, бусад баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч, иргэний хариуцагч П.ын “...Манай компани 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарласан нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцож тус тендерт шалгарч 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж Завхан суманд инженерийн хийцтэй 2 худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Завхан харьяат иргэн *******тэй 2014 оны 0 дугаар сарын эхээр утсаар холбогдож өрөмдлөгийн ажил хийж байгаа компани байна уу гэдгийг асууж лавлахад би судалъя гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа дахин холбогдоход тийм компани байна, 2 худаг гаргах боломж байна, энэ ажлыг хийж гүйцэтгэе гэсний дагуу *******тэй аман тохиролцоонд хүрсэн. Түүний дагуу *******гийн зүгээс тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн. 2014 оны 11 сарын 2-ны өдрийн огноотой ажил хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн баримт бичгийг ирүүлсэн. Би тухайн материалыг ХХААЯ-д хүргүүлсэн. Яам баримт бичгийг хүлээн авч хянаад ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 34.40.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын сүүлээр манай компаний дансанд шилжүүлсэн. Ингээд *******тэй тохиролцсон тохирооны дагуу эхний сая төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 6,0 сая төгрөгт тооцож 2 ширхэг малгай, 2 ширхэг хөөрөг, 6 ширхэг турк нэхий дээлийг, мөн дансаар 5,0 сая төгрөгийг өгсөн. ...201 оны 03 дугаар сарын 04-ний өдөр над руу ХХААЯ-ны Отрын ашиглалтын захиргааны зүгээс над руу утсаар холбогдож танай хийж гүйцэтгэсэн 2 худаг дээр асуудал гараад байна гэсэн. ...Би Завхан аймаг руу явж *******тэй уулзаж сумын ийн шийр гэх газарт очиж нэг худгийг нь үзэхэд дотроо устай шинэ худаг байсан. Нөгөө худгийг гаргахад дахин мөнгө хэрэгтэй гэсэн тул 201 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Н.*******гийн данс руу суманд 2 ширхэг худаг өрөмдүүлэх төлбөр гэж 12,0 сая төгрөгийг шилжүүлсэн боловч ******* энэ ажлыг хийж гүйцэтгэлгүй, утсаар холбоо барилгүй алга болсон. ... өөрөө худгаа өрөмдөж гарга би сүүлд авсан 12,0 сая төгрөгийг буцааж өгье гээд над руу 2018 оны 03 сард ,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 4,0 сая төгрөгийг шилжүүлсэн. ...ХХААЯтай 36,0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. *******тэй ,0 төгрөгөөр тохиролцсон байсан. ...Манай компанид ажил хүлээлгэж өгсөн гэх актанд Завхан-ийн а Э.*******, отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Ш., Б., Н.*******, ҮХХАЯ-ны аймаг дундын ийн ашиглалтын захиргааны а О.******* нар гарын үсэг зурж ирүүлсэн байсан. 2 дахь худгийг ухаад ус гараагүй гээд “” ХХК нь мөнгө нэхэж байна гэж байсан тул мөнгө өгөлгүйгээр оронд нь урьд мэдүүлж байсан 2 ширхэг малгай, 2 ширхэг хөөрөг, 6 ширхэг турк нэхий дээлийг цаад авах гээд байгаа хүмүүстэй үзүүлээрэй гэж Завхан -ын а Э.*******ыг Улаанбаатар хотод ирэхэд нь өгүүлж явуулсан. Цааш хүмүүс нь авахгүй гэсэн тул надад буцааж өгсөн. Тэгээд би 5,0 сая төгрөгийг Н.*******гийн дансаар шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, Ажил хүлээлцэх комиссын актыг үндэслэн ******* ХХК-нд ажлын хөлсшилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Д.ийн “...******* ХХК-наас уг ажлыг 36 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал, компанийн тусгай зөвшөөрөл, санхүү, боловсон хүчний мэдээлэл, урьд гүйцэтгэж байсан ажлын мэдээлэл зэрэг баримтыг ирүүлсэн. Үүний дагуу ТНБД-аас гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал гарч 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. ...Завхан сумын отрын бүс нутагт , гэх газар 2 худаг гаргахаар болсон. Аймгийн комисс 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2 дугаар актаар , 3-р актаар гэх газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргасан гэсэн. Улсын комиссын актыг ҮХХААЯ-д ирүүлсэн. Уг актанд Завхан-ын а Э.*******, отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Ш., усан хангамж хариуцсан мэргэжилтэн Н.*******, ҮХХААЯ-ны аймаг дундын отрын ашиглалтын захиргааны а О.*******, мэргэжилтэн Б., Гүйцэтгэгч компаний захирал П. нарын гарын үсэг зурж баталгаажуулсан байсан. Мөн сумын ын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/16 дугаартай 2 худгийг хүлээж авсан тухай албан бичгийг тус тус ирүүлсэн. Дээр дурдсан актуудыг үндэслэн гэрээ дүгнэсэн тэмдэглэлийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж гэрээний хугацааны хэтэрсний алданги болох 1.260.000 төгрөгийг хасч тооцож, улсын төсвөөс 34.40.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд төлбөрийг 2014 оны 12 сард дансаар ******* ХХК-ний дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Завхан сумын нутаг Алтан гадас, гэх газямар нэгэн худаг гаргаагүй талаар мэдүүлсэн гэрч Т.ы “...Би сая худаг хүлээж авсан акттай танилцлаа. Манай сумын нутаг ы отрын бүс нутагт өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн худаг гаргаагүй байгаа. Би 2016 онд ын ажил авсны дараа сумын хэмжээнд байгаа 4 худгийн жагсаалтыг гаргаж байсан. Тэгэхэд одоо яригдаж байгаа 2 худаг нь мэдээнд байгаагүй. Миний зүгээс -ын мэргэжилтэн *******гээс энэ талаар тодруулахад худаг гараагүй байгаа. Гүйцэтгэгч компаниар нь гаргуулна гэж байсан. Гэрээн дээр ы нутаг , гэх газарт гэж заасан боловч ажлын хувиар дээр , гэх газарт гэж бичсэн байна. Хүлээн авсан актан дээр гэх газарт гэж бичсэн байна. Гэхдээ дээрх газруудад ямар нэгэн худаг гаргаагүй...” гэсэн мэдүүлгээр, Тухайн ажил хүлээлцэх актад гарын үсгээ хэрхэн зурсан талаараа мэдүүлГэрч О.*******ы “...Би худгийг бол газар дээр нь очиж нүд үзээгүй. Миний санаж байгаагаар -ын а, мэргэжилтэн нар нь гарын үсэг зурсан байсан бөгөөд манай мэргэжилтэн надаар гарын үсэг зуруулахаар орж ирж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...Тус компаний инженер байх нэг залуу манай ажил дээр сум ы отрын бүс нутагт 2 ширхэг худгийн улсын комиссын акт гээд зөвхөн компаний захирал П.ын гарын үсэгтэй өөр ямар нэг гарын үсэггүй актыг авчирсан. Би үүн дээр гарын үсэг зурах боломжгүй гэсэн. ...үүнээс 5-6 хоногийн дараа одоо энэ хэрэгт авагдсан гарын үсэг зуруулсан актыг авчирсан. ...О.******* а орон нутаг хүлээгээд авсан, манай мэргэжилтэн үзсэн болсон гэж хэлсэн тул гарын үсэг зурсан, би ч мөн гарын үсэг зурсан. Түүнээс тухайн үед бол очиж нүдээр үзсэн зүйл байхгүй. ...Энэ худаг нь миний үзсэн худгаас өөр байна. Би сайн санаж байна. Цэнхэр төмөр хаалга, гадна талд нь байх бетонон багана шиг зүйл огт байгаагүй” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ш.ийн “...Манай отрын бүс нутагт 2014 оны намар 10, 11-р сарын үед ямар компани нь мэдэгдэхгүй өрмийн машин бүхий хүмүүс ирж т худаг ухсан. Ойролцоогоор 110 орчим метр ухаад насосоор шахахад 20 минут орчим ус гараад дахиж ус гараагүй. Миний зүгээс ус гараагүй тул хүлээж авах боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгэхэд нөгөө хүмүүс 2 хоногийн дараа тухайн өрмийн цооног дээр блокон байшин бариад явсан байсан. Мөн ажилладаггүй бензин моторыг ******* мэргэжилтэн сумын гэдэг айлынд тавиад явсан байсан. Өөр намайг ажиллаж байх хугацаанд худаг ухсан зүйл байхгүй. Энэ ажлыг ******* хариуцан ажиллаж байсан. Анх эдгээр хүмүүсийг уг газарт ******* авчирч байсан. Энэ актан дээр би гарын үсэг зураагүй. Миний нэрийг бичээд гарын үсгийн оронд зүгээр нэрийг үсгээр бичсэн байна. Түүнээс би гарын үсэг зураагүй...” гэсэн мэдүүлгээр, Э.*******, Н.******* нарын хүсэлтээр 2 худгийг ******* ХХК гарган хүлээлгэн өгсөн гэсэн албан бичгийг гаргасан талаараа мэдүүлсэн гэрч Д.*******ын “...Тухайн үеийн -ын а ******* утсаар холбогдож ******* аа наад 2 худгийн ажил чинь гэрээний дагуу хийгдэж байгаа, дуусах гээд байна. Үлдэгдэл хувийн санхүүжилт нь оноос өмнө татагдах гээд байна, та отрын бүсэд 2 худаг гаргаж байгаа нь үнэн гэсэн утгатай бичиг хийгээд өгөөч гэж утсаар ярьсан. ...*******, мэргэжилтэн ******* нар нь худгийн ажил ондоо дуусна, ажлын гүйцэтгэл 0 хувьтай, манай газраас хяналт тавьж байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр , яамны малахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ******* ХХК-тай Завхан сумын ы отрын бүс нутагт , гэх газарт 2014 оны 0 дугаар сарын 01-нээс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд инженерийн хийцтэй 2 худаг гаргахаар байгуулсан гэрээний хуулбар - Худгийн ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан ба хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 1.260.000 төгрөгийг хасч 34.40.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн...” гэсэн баримт, - Завхан Улсын комиссын акт №2, 3 дугаартай Инженерийн хийц худаг, уст цэгийг сэргээн засварлаж, шинээр гаргаж хүлээлгэн өгсөн тухай акт, ******* ХХК-нд 34.40.000 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Гэвч бодит байдал дээр ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүй, ******* ХХК Завхан сумын , гэх газарт инженерийн хийцтэй гүний өрмийн 2 ширхэг худгийг гаргаагүй нь 2018 оны байдлаар ХХК нь гэрээнд заасан дээрх 2 худгийг гаргаагүйг нотолсон 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “*******” ХХК, “” ХХК-ний хооронд байгуулагдсан 18.900.000 төгрөгөөр Завхан сумын нутагт 2 худаг гаргах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18.900.000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн баримтаар, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг бүхий ******* ХХКны захирал Ш. ажил хүлээлцсэн акт үйлдэгдэх үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 2- ны өдөр Улаанбаатар хотод байсан болох нь шүүх хуралдаанд гэрч иргэний хариуцагч Ш.ын өгсөн “Тухайн үед би Улаанбаатарт байсан. Н.*******, Э.******* нараас гарын үсэг зурж баталгаажуулсан ажил хүлээлцсэн акт явуулсан түүн дээр би баримтууд бүрдүүлж яаманд өгсөн... ” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Н.*******, Э.******* нар 2 ширхэг худгийн нэгийг нь Завхан сумын гэх газар барьсан гэж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг баталж гэрч Ш., Ш. нь Завхан сумын гэх газар 1 инженерийн хийцтэй худаг барьсан гэж байгаа боловч үүнийг ******* ХХК нь гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлж 1 худгийг гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь: Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь шүүгдэгч Н.*******тэй холбогдон Завхан сумын , гэх газар худгийн ажлыг хийх компани зуучилж өгөх хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтээр Н.******* ХХК-тай Завхан суманд худаг гаргуулахаар амаар тохиролцсон байна. ХХК гэрээнд заасан газраас өөр газар буюу гэх газар худгийг өрөмдөж, тоног төхөөрөмжийг суурилуулан, худгийн барилга, усан санг барьсан гэж байгаа боловч уг худгийг ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй. ХХК-ний гаргасан гэх худаг нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, ашиглах боломжгүй байсан нь гэрч Ш.ийн мэдүүлгээр, 2016 онд худгийн барилга болон бусад тоног төхөөрөмж зэрэг нь устаж алга болсон, гаргасан гэх худгийг огт ашиглаагүй болох нь гэрч Т.ы мэдүүлгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасны дагуу худаг нь үл хөдлөх эд хөрөнгө байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “ Үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шуаар гүйцэтгэнэ” гэж, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.1-д зааснаар “ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт “ үүргийг гүйцэтгэхээр байна. Гэтэл дээрх үүргээ ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгэх газар буюу Завхан сумын , гэх газар худаг барьж ашиглалтад хүлээлгэж өгөөгүй учир ******* ХХК-ныг 1 худгийг гаргасан гэж үзэх боломжгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Тухайн үед Н.******* нь Завхан газарт ,,ээр ажиллаж байсан нь Завхан ын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар, шүүгдэгч Э.******* нь Завхан ын аар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Завхан ын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/52 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Н.*******, Э.******* нар нь төрийн албан хаагчид хамаарч байна. Завхан ын 2014 оны А/38 дугаартай албан бичгээр шүүгдэгч Н.*******, Э.******* нарт ******* ХХК-наас 2 ширхэг худгийг хүлээж авах үүргийг албаны эрх үүрэгтэй нь холбогдуулан олгосон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шуа ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой. Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ******* ХХК-ны хүлээлгэж өгөөгүй инженерийн хийцтэй гүний өрмийн 2 ширхэг худгийг хүлээн авсан гэж ажил хүлээлцэх комиссын актад гарын үсэг зурсан, тэдний энэ үйлдлийн улмаас яаманд 3440000 төгрөгийн хохирол учирсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун хорин таваас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг их хэмжээний хохирол гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан ба үүнээс тооцоход их хэмжээний хохирол нь 24.000.000-48.000.000 төгрөг байна. Э.*******, Н.******* нар нь бүлэглэн өөрт олгогдсон ХХК-наас инженерийн хийцтэй гүний өрмийн 2 ширхэг худаг хүлээн авах албаны эрх мэдлийг төрийн албаны эрх ашгийн эсрэг ашигласныг Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэж үзнэ. Тэдний энэ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан ба Э.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй учир 2002 оны Эрүүгийн хуулиар түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.*******ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Н.******* нь Э.*******тай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг буюу 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдсон байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан ба 2015 оны Эрүүгийн хуульд болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцоогүй учир Н.*******гийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзнэ. 2002 оны Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно гэжээ. Энэ зохицуулалт нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ижил агуулгатайгаар зохицуулагдсан байна. Н.******* нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн учир түүний үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тасарч шинээр тоологдож эхэлсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “ төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан гэх ” үндсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ нийтийн албан тушаалтан ...албаны эрх үүргээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй дүйцэж энэ зүйлд заасан гэмт хэрэгт шилжиж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “ тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял “ шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хорихоос өөр төрлийн хөнгөн ялыг сонгох боломжтой болгосноос гадна торгох ялын доод хэмжээ багассан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу шүүгдэгч Н.*******гийн шүүгдэгч Э.*******тай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулж аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Иймд Завхан Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******, Э.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “ Шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар гэж тус тус өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь үйлдлээрээ бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас яаманд 3440000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Э.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.******* нь Завхан Хүнс газарт ээр ажилладаг байсан тухайн үед түүний ажил нь төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх албан тушаалд хамаарч байсан учраас Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш, мөн ******* ХХК-нд давуу байдал олгосон гэх байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэснийг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь : 2020 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн сувъектийг “Төрийн албан тушаалтан” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран ” төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч Н.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангасан гэж үзнэ. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдад давуу байдал олгосон ...” гэдэгт Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т зааснаар “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг...” ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас ******* ХХК-нд үндэслэлгүйгээр 3440000 төгрөг шилжин орж давуу байдал бий болсон байна. Иймд өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Н.******* Хишиг Юнивэрс ХХК-наар 1 ширхэг худгийг гэх газарт гаргуулсан уг худгийг Отрын бүсийн мэргэжилтэн Ш.д хүлээлгэн өгсөн. Хэдийгээр уг худгийн барилга, бусад тоног төхөөрөмж хулгайд алдагдсан боловч нэгэнт хийж гүйцэтгэсэн учир хохирлоос дээрх нэг худгийн үнийг хасч тооцох ёстой гэсэн дүгнэлт гаргасныг мөн хүлээн авах боломжгүй байна. ******* ХХК нь худгийг хийж гүйцэтгүүлэх зорилгоор Н.*******д 22.000.000 төгрөг шилжүүлсэн нь “...*******, ******* нарт 16 сая төгрөг төлсөн. 6 ширхэг турк нэхий дээл, 6 сая төгрөг, 2 ширхэг хөөрөг, малгай өгсөн. Э.*******д ямар нэгэн төлбөр тооцоогүй, Үлдэгдэл 5 сая төгрөгийг Н.******* хийх болно “ гэсэн Н.*******, П. нарын хооронд үйлдэгдсэн төлбөр тооцоо хийх тэмдэглэлээр, шүүгдэгч Н.*******гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулганд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийн “ Нийт “” ХХК-наас 2016 оны 10 дугаар сарын 26-наас 201 оны 06 дугаар сарын 06-ны хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 1 сая төгрөг орсон байна. Н.*******гийн дугаартай данснаас дугаартай данс руу 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 11 сая төгрөг шилжсэн” гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэвч үүнийг гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасах үндэслэлгүй. Учир нь: ХХК Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.1-д зааснаар худгийг яамд хүлээлгэж өгөөгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан “ гэрээнд заасан тоо хэмжээ чанарт тохирсон ажлын үр дүнг” буюу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлээгүй учир Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1 дэх хэсэгт зааснаар хохирлоос хасаж тооцох үндэслэл болохгүй. Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Гэвч шүүгдэгч Э.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч байгууллагын төлөөлөл болох ажил хүлээлцэх комиссын гишүүд ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсныг харгалзан үзэж Н.*******д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар Завхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгзүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1., 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.*******ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч оог овогт *******ын *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан бүлэглэн төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******ын *******г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн 2.1.2- т зааснаар шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Н.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г Завхан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ******* ХХК-наас 34.40.000 төгрөг гаргаж хохирогч Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үийн яаманд олгосугай.

9. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ