Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

Н.*******үү, Э.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.******* Шүүгдэгч Н.*******үү Шүүгдэгч Н.*******үүгийн өмгөөлөгч/ZOOM/ Э.******* Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч Э.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /ZOOM/ Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн *******6 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.*******үү, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлоор Э.*******, Н.*******үү нарт холбогдох 1902000200286 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198******* оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхаймгийн Тэлмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн тусгай удирдлагын мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн Улиастай сум ******* баг******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэгт татагдах үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, оог овогт ын ******* /ИН8*******10091*******/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сум ******* баг ийн шинэ хэсэг тоотод оршин суух хаягтай, хэрэгт татагдах үедээ Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн *******3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, овогт ын *******үү //

Шүүгдэгч Н.*******үү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн А/3*******8 тоот “ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрөөр гаргасан инженерийн хийцтэй худгуудыг хүлээн авах ажлын хэсэг”-ийн нарийн бичгийн томилогдон ажиллахдаа Завхан аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын ажиллаж байсан Э.*******тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Сэгсийн баруун үзүүр, Бор бэлчирийн шийр гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай №2, №3 дугаартай актуудад өөрөө болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, Завхан аймгийн Завханмандал сумын засаг дарга Д.Бямбацогтоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1*******6 дугаартай “Тус сумын Багахайрханы отрын бүс нутаг болох Сэгсийн үзүүр, Бор бэлчирийн шийр гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргуулан өгснөөр “” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасны гүйцэтгэлийн төлбөр болох 34.*******40.000 төгрөг шилжин орж “” ХХК-д давуу байдал бий болгосон, Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Завхан аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн А/3*******8 тоот “ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу “2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрөөр гаргасан инженерийн хийцтэй худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн” ахлагчаар томилогдон ажиллахдаа Завхан аймгийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн газрын бэлчээр тэжээл усан хангамжийн асуудал, маркетинг хариуцсан мэргэжилтэн Н.*******үүтэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Сэгсийн баруун үзүүр, Бор бэлчирийн шийр гэх газарт 2 инженерийн хийцтэй худаг шинээр гаргасныг хүлээн авсан гэх агуулгатай №2, №3 дугаартай актуудад өөрөө болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж, Завхан аймгийн Завханмандал сумын засаг дарга Д.Бямбацогтоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1*******6 дугаартай “Тус сумын Бага хайрханы отрын бүс нутаг болох Сэгсийн үзүүр, Бор бэлчирийн шийр гэдэг газруудад инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг “” ХХК нь гарган хүлээлгэж өгсөн болно” гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргуулан өгснөөр “” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинээр худаг гаргасны гүйцэтгэлийн төлбөр болох 34.*******40.000 төгрөг шилжин орж “” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******үүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.*******ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус зүйлчилж, 2. Шүүгдэгч оог овогт ын *******ыг 2015 оны Эрүүгихуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан бүлэглэн төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ын *******үүг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсгийн *******2.1.2-т зааснаар шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 4. Шүүгдэгч Н.*******үүг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэН.*******үүг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, 6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэН.*******үү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, *******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1 дэх хэсэзааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 8. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ХХК-наас 34.*******40.000 төгрөг гаргаж хохирогч Хүнс Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, 9. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх архэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 10. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанзардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Н.*******үү, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгч Э.******* би Н.*******үү, Э.******* нарт холбогдох 1902000200286 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.0*******.02-ны өдрийн 2021/ШЦТ/*******6 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Гомдол гаргаж буй үндэслэл: 1. Шүүгдэгч Н.*******үүг шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэтэл Н.*******үү нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2014 оны 11-р сарын 2*******-ны өдөр Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын “Бэлчээр тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтнээр Төрийн үйлчилгээний албан хаагчийн *******-1 ангиллын албан тушаалыг хашиж байсан байдаг. Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Нийтийн албан тушаалтан” байхыг шаарддаг, тусгай субъекттэй гэмт хэрэг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т зааснаар “Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан албан тушаал хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлийн 4.1 –д Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч тус тус хамаарахаар заасан байна. Засгийн газрын 200******* оны 354-р тогтоолын *******-р хавсралтын “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалтны ангилал, зэрэглэл” гэх журамд зааснаар ТҮ-9-с ТҮ-12 ангилал зэрэглэлийн албан тушаалыг Төрийн үйлчилгээний Удирдах албан тушаал, ТҮ-*******-с ТҮ-8 ангилал, зэрэглэлийн албан тушаалыг мэргэжлийн албан хаагч гэж ангилсан байна. Тэгэхээр 2014.11.2*******-ны өдөр Н.*******үү нь Төрийн үйлчилгээний албан хаагчийн *******-1 ангилалын албан тушаал хашиж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш юм. Гэтэл анхан шатны шүүхээс “...Монгол улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран “төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул шүүгдэгч Н.*******үүг 2015 оны Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангана гэж үзнэ“ гэж дүгнэсэн байдаг. Гэтэл “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-ийн 2-р зүйлд “Төрийн албан тушаалтан” гэж “...оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцийн II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно...” гэж заасан байна. Ийнхүү Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид “оролцогч улсуудын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон албан тушаал хамаарна” гэж заасан байхад МУ-ын нэгдэн орсон Олон улсын гэрээг буруугаар тайлбарлан, төрийн үйлчилгээний албан тушаалтан нь Нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзээд, Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг Н.*******үү нь хангасан байна гэсэн нь үндэслэлгүй, бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байна. Мөн Прокурорын яллах дүгнэлтээр Н.*******үү нь “төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагаасаа няцсан” гэж дүгнэсэн байсныг шүүх хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь 2014.11.2*******-ны өдөр Н.*******үү Төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаарах албан тушаал хашиж байсан тул Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байсан. Ийнхүү Н.*******үү нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 –д заасан гэмт хэргийн субъект биш байхад түүнийг энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. 1. Мөн “ ” ХХК нь Сэгсийн үзүүр гэх газарт 1 худгийг гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, дансны хуулга, гэрэл зургууд зэрэг баримтаар нотлогддог. Гэтэл энэ худгийг гаргасны дараа худгийн эд зүйл тоногдож алга болсон хулгайн гэмт хэргийн шинжтэй тусдаа асуудлыг шалгалгүйгээр хохирлыг шууд Н.*******үү, Э.******* нарын үйлдэлд хамаатуулан тооцсон нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илт дордуулсан юм. 1. Шүүгдэгчдийн хувьд үйлдэл нь адил байхад анхнаасаа Н.*******үүг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж тодорхойлон Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр Н.*******үүг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэн гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан. 2. Н.*******үүг яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан Нийслэлийн прокурорын газрын 2019.12.04-ны өдрийн “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 386 тоот тогтоолд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий Прокурорын орлогч гарын үсэг зурж баталгаажуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн ноцтой зөрчил болсон байдаг. Энэхүү зөрчлийг арилгахгүйгээр хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь эрүүгийн хууль, олон улсын гэрээг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.0*******.02-ны өдрийн 2021/ШЦТ/*******6 дугаартай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Н.*******үүгийн өмгөөлөгч Э.*******/ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн *******6 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.*******үүг шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Н.*******үүг Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан субъект биш гэж үзэж байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Н.*******үү нь Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын “Бэлчээр тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтнээр Төрийн үйлчилгээний албан хаагчийн *******-1 ангиллын албан тушаалыг хашиж байсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн албаны шалгалтад ороогүй байсан. Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн албан болон албан бус тайлбар, практик дээрээс харахад тухайн гэмт хэргийн субъект нь Нийтийн албан тушаалтан” байхыг шаарддаг, тусгай субъекттэй гэмт хэрэг юм. Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан албан тушаал хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4-р зүйлийн 4.1 –д Нийтийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамаардаг байгаа. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаал нь хамаардаггүй. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нар нь нийтийн албан тушаалтанд хамаардаг байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг дурдаад, уг конвенцид зааснаар оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран гэсний дагуу Н.*******үү нь Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасан субъектэд хамаарч байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Гэтэл “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-ийн 2-р зүйлд “Төрийн албан тушаалтан” гэж “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг хэлнэ гэсэн байгаа. Ийнхүү Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид “оролцогч улсуудын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон албан тушаал хамаарна” гэж заасан байхад МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээг буруугаар тайлбарлан, төрийн үйлчилгээний албан тушаалтан нь нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзээд, Эрүүгийн хуулийн 22-р зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг Н.*******үү нь хангасан байна гэсэн нь үндэслэлгүй юм.Шүүгдэгчд нарын хувьд гэмт хэргийн үйлдэл нь адил байхад анхнаасаа Н.*******үүг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр Н.*******үүг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэн гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан. Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт Н.*******үү нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж зөвхөн Н.*******үү дээр энэ үйлдлийг нь хүндрүүлж гэм буруутайд тооцож ял оноосон байгаа. Н.*******үү нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлага татах хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир 2002 оны Эрүүгийн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацааг таслан зогсоох бөгөөд сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн. Энэ нь 2019 онд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэсэн энэ гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхдаа үйлдсэн сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үзээд хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж зүйлчилсэн байдаг. Сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх яаж авч үзээд байгаа нь тодорхойгүй. 2019 онд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн үйлдэл нь үнэхээр санаатай гэмт хэрэг мөн юм уу? болгоомжгүй бусдын биед гэмтэл учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн байсан. Мөн анхан шатны шүүх хурал дээр анхнаасаа ойлгомжгүй, эсэргүүцэж байсан зүйл нь хохирлын асуудал юм. Мөн “ ” ХХК нь Сэгсийн үзүүр гэх газарт 1 худгийг гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсон байдаг. Гэтэл энэ худгийг гаргасны дараа худгийн эд зүйл тоногдож хулгайд алга болсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаад байхад тэр хэсгийг нь шалгаж тогтоолгүй энэ хэргийг шийдвэрлэсэн. Худаг баригдсанаас хойш тоногдож эд зүйл нь алга болсон энэ асуудал нь тусдаа асуудал бөгөөд өөр гэмт хэргийн асуудал яваад байдаг. Шүүгдэгч нарын үйлдэл нь яг адилхан байдаг гэтэл шүүгдэгч Н.*******үүг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр заалтаар зүйлчилж ялгамжтай зүйлчилж байгаа талаараа шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна гэв. Шүүгдэгч Н.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг ажилд 2013 оны 03 дугаар сард томилогдсон. Тухайн акт нь дээр гарын үсэг зурах хүн нь 2014 онд ажилд орсон. 2013 оноос 2014 он хүртэл худаг хүлээж акт нь дээр гарын үсэг зурж хүлээж аваагүй. Отрын бүсэд гаргасан 2 худаг нь цаг хугацааны хувьд 11 дүгээр сард оройтохийгдэж байсан. Тэгээд 11 дүгээр сар гараад хүйтэрч худаг гаргах нөхцөлгүй болсон учраас тухайн үед 1 худгийг нь гаргачихаад нөгөө худгийг нь ирэх хавар гаргая гэдэг асуудлыг манай удирдлагууд ажлын хэсгийн хүмүүстэй ярьж тохироод гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед ямар учраас гарын үсэг зурсан бэ? гэхээр манай аймгийн говь нутагт худаг усны хэрэгцээ шаардлага их байдаг учраас 1 худгийг хүлээж авч нөгөө худгийг нь ирэх жил гаргахаар гарын үсэг зурж байсан. Үүн дээр бид нар өөртөө давуу байдал олгож улсын төсөв хөрөнгийг завших ямар нэгэн санаа зорилго байгаагүй. 1 ч гэсэн худаг ашиглалтад орчхоосой гэдэг байр суурьтай байсан. Гарын үсэг зурснаараа ирэх хавраас нь худгаа гаргуулахаар гүйцэтгэгч компанитай холбогдож араас нь хөөцөлдөж байсан. Би тухайн үед гарын үсэг зурсан нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байминий энэ хэргийг аль болох нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******ын тухайд Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссталаар шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Гэхдээ гомдолтой холбоотой гаргасан байгаа 1 худгийг хохиролд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тухайн худгийг тоносон, тэндээс хөрөнгөжсөн этгээд хариуцлага ялаас мултарч үлдэж байгаа энэ хэрэгт хохирол гэж тооцогдсон учраас хохирлын асуудлыг бодитой тогтоогоогүй асуудал байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг төрийн албан хаагч гэж үзэж болно. Гэхдээ тухайн оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийнх нь дагуу ингэж үзнэ гэж байгаа учраас дотоодын нарийвчилсан хуульд заасан тохиолдолд энийг төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан гэж ойлгогдохоор байгаа учраас давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д./ZOOM/ давж заалдах шатншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирлын асуудлыг огт шалгаж үзээгүй талаар тайлбар хэлж байна. Гэтэл 20оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/16 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Ингэж буцаахдаа хохиролын асуудлыг нарийн тогтоож 2 худаг гаргасан юм уу? 1 худаг гаргаж Ш.д хүлээлгэж өгсөн юм уу? зэрэг асуудлуудыг тодорхой болгох талаар шүүгчийн захирамж гаргаж хэргийг прокурорт буцаасан байдаг. Буцаасны дагуу газар дээр нь мөрдөгч ажиллагаануудыг явуулахад тухайн үед худагтай ойролцоо байсан малчдаас мэдүүлэг авахад уг худаг нь гараагүй байдаг. Яагаад гараагүй гэж үзэж байгаа юм бэ ? гэхээр. компанитай Хүнс хөдөө аж ахуйн яам 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан АГГ140623/03- 095 дугаартай техникийн тодорхойлолт дээр тухайн гүйцэтгэгч компаниас ямар худгийг бид нар хүлээж авах вэ? гэдгээ нарийн тодорхой заагаад өгсөн байдаг. Мөн Ш.ээс мэдүүлэг аваад газар дээр нь очиж үзэхэд тухайн худгаас******* минут ус гарсан түүнээс хойш огт ус гараагүй гэсэн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон хэлэхдээ: “тухайн худгийг бид нар ийг хүлээж ав гэхэд хүлээж аваагүй. Наадах чинь шаардлага хангахгүй байна. Бид нарын тендерийн тусгай нөхцөлд заасан худгийг нийлүүлээгүй” гээд хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь тодорхой баримтаар нотлогдоогүй тохиолдолд тухайн мэдүүлгийг хүчингүйд тооцохоор заасан байдаг. Гэтэл д хүлээлгэж өгсөн гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт огт байдаггүй. Хүнс, хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдтай Байгаль орчны сайд, Сангисайдын хамтарсан 2005 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам байдаг. Энэ журмын 4.8.4-д тухайн цооногийг ашиглалтад оруулаад техникийн паспортыг хөтөлж сум, дүүргийн Засаг дарга, эзэмшигчид хүлээлгэн өгөхөөр заасан байдаг. Гэтэл эзэмшигч нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны аймгуудын отрын бэлчэашиглалтын захиргааг хэлж байдаг. Гэтэл манай захиргаанд 1 ч худаг хүлээлгэж өгөөгүй байж ингэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Ажлын хэсэг нь тухайн ажлыг анхнаасаа зохион байгуулах ёстой байсан мэтээр шүүгдэгч тайлбарлаад байна. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 0******* дугаар сарын*******-ны өдрийн А/3*******8 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ямар үүрэгтэй ажлын хэсэг вэ? гэхээр. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерээр компани 2 худаг гаргах ёстойг хүлээж авах ажлын хэсэг юм. Иймд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан үзэж байгаа. Н.*******үнийтийн албан тушаалтан биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг дурдаж тус конвенцид зааснаар төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газар төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг эсвэл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан тодорхойлно гэснийг үндэслэж нийтийн албан тушаалтан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хэд хэдэн Улсын дээд шүүхийн авлигын хэргийг шийдвэрлэж байгаа практиктай холбоотойгоор судалж үзэхэд НҮБ-ын конвенцоор нийтийн албан тушаалтан гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн практик тогтсон байдаг. Мөн түүнчлэн түүний ажиллаж байсан албан тушаал нь Хүнс, хөдөө аж ахуйн газар бэлчээр, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Энэ өөрөө ТЗ-гийн 5.2-т заасан шатлалаар цалинждаг албан тушаал байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдэх үед ТҮ-гээр цалинждаг байсан. Энэ нь ямар ашиг сонирхлоор төрийн үйлчилгээгээр цалинжиж байсан албан тушаал гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ энэ ажиллаж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаардаг байгаа. 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө бусдад давуу байдал бий болгосон байдлаар илэрдэг. Энэ гэмт хэргийн тухайд Н.*******үү Э.******* нар нь бүлэглэн Завханмандал сумд бэлчээрийн худаг гаргахдаа 2 ширхэг худгийг хийж гүйцэтгээгүй байж хийсэн юм шиг хуурамчаар хүлээн авах 2 акт үйлдэж тус сумын засаг мөн танай сумд гүний худаг гарсан гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч санхүүжилт нь баталгаажих гээд байна. Дараа нь нөхөж хийж өгөх талаар ятгаж хуурамч тодорхойлолт гаргуулж авсан. Дээрх 2 хуурамч акт болон тус сумын засаг даргын тодорхойлолтыг үндэслэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас компани худаг барина 34.*******40.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээрх 34.*******40.000 төгрөг нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргах болсон үндэслэл нь энэ 2 албан тушаалтны хуурамч №2, №3 дугаартай ажил хүлээн авсан комиссын актууд, мөн тухайн засаг даргын хуурамч тодорхойлолт зэргийг харсан байдаг. Ийм гэмт хэргийг үйлдсэн Н.*******үү, Э.******* нар нь албан тушаалаа урвуулан ашигласан байгаа. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Н.*******үү нь тухайн албан тушаалд ажиллаж байгаагүй бэдгээр олон хүмүүс хохирохгүй байсан. Дээрх 2 худаг огт гараагүй ч гэсэн тухайн орчиндоо тодорхой хэмжээний ажил хийсэн байсан. Гэхдээ тэр 2 худгийг Хүнс, хөдөө аж ахуйн яам түүний холбогдох албан тушаалтан мэргэжилтэнд хүлээлгэж өгөөгүй. Худгийг барих болсон үндсэн зорилго нь тухайн орон нутагт амьдарч байгаа мал амьтан ундаалах зорилготой байхад тухайн худаг нь огт ажиллаагүй. Яагаад гэвэл тухайн худгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуусаагүй, хүлээлгэж өгөөгүйгээс болж тухайн 2 худаг нь байхгүй болсон. Хэрэв энэ 2 хүн нь хуурамч акт үйлдэж ашиглалтад ороогүй худгийг ашиглалтад орсон юм шиг хүлээж авч 34.*******40.000 төгрөгийн хохирлыг учруулаагүй байсан бол энэ худгийг гаргах өөр бүрэн хүчин чадалтай компани тэнд нь худгаа гаргаад тухайн орон нутгийн хүмүүс худгаа ашиглаж байх байсан. 34.*******40.000 төгрөг гэрээнд заасан дүнгээрээ улсад хохирол нөхөн төлөгдөх нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэргийн оролцоог нь харгалзаж гүйцэтгэгч, хамжигч гэдэг байдлаар зүйлчилсэн байгаа. Н.*******үүгийн хувьд түүнийг энэ гэмт хэргийн гүйцэтгэгчээр журамлаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүний эрх зүйн байдлыг дордуулсан зүйл огт байхгүй. Мөн Н.*******үү компанийг дээрх ажлаа хийгээгүйтэй нь холбоотой компани буцааж худаг бариулахаар 22.0 сая төгрөгийг Н.*******үүгийн данс руу шилжүүлсэн байдаг. Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байсан учраас Э.*******ын үйлдлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Н.*******үүгийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасарна гэж хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл албан тушаалын гэмт хэргийг үйлдээд 5 жилийн хугацааны дотдахин 2019 онд хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан учраас Н.*******үүгийн хувьд тухайн өдрөөс нь хөөн хэлэлцэх хугацааг тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Зүйлчлэл дээр Э.*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлэзүйлчлээд, Н.*******үүгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл гэж зүйлчилж байгааг анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийсэн байгаа. Н.*******үү тайлбарлахдаа надад бол бусдад давуу байдал олгох, өөртөө ашиг авъя гэсэн санаа зорилго байгаагүй тухайн орон нутагтаа 2 худаг гаргуулаад авчих юм бол хэрэгтэй гэдэг байдлаар энэ ажилд оролцож байсан гэсэн тайлбарыг хэлж байна. Тэгэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2 худгийг ашиглалтад оруулж хүлээж авах сумын засаг даргын захирамж гарсан байдаг. Түүн дээр Э.******* нь ажлын хэсгийн ахлагчаар, Н.*******үү нь нарийн бичгийн энэ 2 хүн захирамжид зааснаар бүрэн ажиллагаатай гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн 2 худгийг хүлээж авах байтал хүлээж авалгүй хуурамчаар акт үйлдсэн. Хэрэв нутаг орондоо хэрэгтэй ажил хийе гэж бодсон бол тухайн ажлаа бүрэн хийлгэж авах ёстой байсан. Гэтэл хийлгэж аваагүй, дараад нь компани нь энэ худгийг гаргахаа болилоо гэхээр компаниас 34.*******40.000 төгрөгөөс 22.0 сая төгрөгийг өөрсдийн дансаар шилжүүлж аваад ахиад өөр компани хайж олж дутуу ажлаа гүйцэтгүүлэх гээд худаг гаргасан ч юмгүй төрийн мөнгийг үрсэн байдаг. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тушаалын дагуу “” ХХК нь Завхан аймгийн Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутагт 2 худгийн ажлыг 36.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр яамтай гэрээ байгуулжээ. Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн А/3*******8 дугаартай захирамжаар худгуудыг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар Завхан аймгийн ҮХААГ-ын дарга Э.*******ыг, нарийн бичгийн Завхан аймгийн аймгийн ҮХААГ-ын газарт бэлчээр усан хангамж хариуцсан мэрэгжилтэн Н.*******үү нарыг томилсон байна. Шүүгдэгч Э.*******, Н.*******үү нар нь ХХК нь 2 худаг гаргаагүйг мэдсээр байж, уг компанийн худаг гаргасан гэх баримтуудыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр 2 худгийг шинээр гаргасан далд ажлын акт / Завхан аймгийн Улсын комиссын акт, хүлээлгэн өгсөн акт /Завхан аймгийн ажлын хэсгийн акт/-ыг тус тус хуурамчаар үйлдэн гарын үсэг зурж, бусад гишүүдээр гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Ингэхдээ Завханмандал сумын засаг даргаоор худгийг хүлээн авсан гэсэн хуурамч тодорхойлолт гаргуулж, актад хавсаргуулсан, дээрх баримтуудыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр улсын төсвөөс 34.*******40.000 төгрөгийг ХХК-нд олгосон үйл баримт хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын ажил, албан тушаалын онцлог, албаны бүрэн эрх, оногдсон үүрэг, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа зэргийг харгалзан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдэлд шүүгдэгч тус бүрт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, зүйлчилсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.*******үүд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, ял хүндэдээгүй байна. Шүүгдэгч Н.*******үү, түүний өмгөөлөгчөөс Н.*******үү нь Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан биш, мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх 2006 онд Монгол улс нэгдэн орсон “Авилгын эсрэг” конвенцийн “төрийн болон нийтийн албан тушаалтан”д хамааруулах хүмүүсийг тодорхойлсон заалтыг хэрэглэн Л.*******үүг “ нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцсэн байна. Тус конвенцийн 2-р зүйлд “төрийн албан тушаалтан” гэж ... оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Төрийн албан тушаалтан гэж оролцогч улсуудын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно гэж заажээ. Монгол улсын төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлэхээр тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч Л.*******үү нь энэ хуульд заасан төрийн албан тушаалтан”ы ангилал зэрэглэлд хамаарч байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн түүнчлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 36.000.000 төгрөгөөр 2 худаг гаргуулахаар харилцан тохиролцсон. ХХК нь 2 худаг гаргаагүй, худгийг хүлээж авах комисс худгийг бодитойгоор хүлээж аваагүй, хуурамч баримт бүрдүүлэн худгийг авсан мэтээр улсын төсвөөс 34.*******40.000 төгрөгийг гаргуулж, ХХК-ийн дансанд орсон нөхцөл байдал тогтоогдож байгаа учираас уг гэрээний дүн, улс төсвөөс хууль бусаар гарсан мөнгөн дүнгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******үү, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн *******6 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******үү, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ