| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2022/00314/И |
| Дугаар | 131/ШШ2024/00647 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2024/00647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******
Хариуцагч: Баянхонгор аймгийн*******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 614.619.600 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, хариуцагчийн өмгөөлөгч******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь Баянхонгор аймгийн*******, Баянхонгор аймгийн******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 614.619.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Залаа Цагаан хоршоо нь 2006 оноос Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын өмч бүхий 1975 онд ашиглалтад орсон хуучин уурын зуухыг менежментийн гэрээгээр ашиглаж байтал Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 05-07-003/62 ... тоот цаашид уурын зуухны үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл Өлзийт сумын Уурын зуухны хуучин барилгыг актлах талаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуучин уурын зуухыг актлуулах саналыг дэмжсэн тухай хүсэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 69 тоот албан бичгээр аймгийн ИТХ-д хүргүүлснээс хойш одоог болтол шийдвэрлээгүй өдийг хүрлээ. Хуучин уурын зуухны барилгыг ашиглах боломжгүй гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул сумын ИТХ-ын шийдвэрээр халаалт эхлэх хоног хугацаа ойртсон тул нэг талаас Өлзийт сумын ЗДТГ, түүнийг төлөөлж ЗДТГ-ын дарга*******, нөгөө талаас Залаа Цагаан хоршоог төлөөлж дарга нар Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж , уг гэрээний дагуу Залаа-Цагаан хоршоо 100 хувь өөрийн хөрөнгөөр Уурын зуухны барилгын зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэж улмаар уг барилгыг барьж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 2019 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулан одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 354 169 600 төгрөгийг зарцуулсан.
Сумын ИТХ-аас хүйтний улирал эхэлж халаалт авахад цөөхөн хоног үлдсэн учир хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хуучин барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гарах нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан ч хуучин барилгыг буулгаж шинээр барилга барьж гэрээт хугацаанд дуусгахыг шаардаж байсан. ЗДТГ-с Уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилга барих гэрээний 1-ийн 2-т түрээслэгчийн хөрөнгөөр шинэчлэн бариулж хүлээн авч эцсийн тооцоо хийнэ, 2-ийн 1-д гэрээний хугацааг 10 дугаар сарын 01-ны дотор дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосон нь өөрөө дулаан хэрэглэгч олон нийтийн эрх ашгийн төлөө манай хоршоо гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн Залаа Цагаан хоршооны хувьд төрийн өмч болох уурын зуухны хуучин барилгыг дур мэдэн зөвшөөрөлгүй буулгаагүй. 2. Манай байгууллага дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж хуучин барилгыг буулгаж шинээр барих уурын зуухыг барьж дуусган халаалтыг хугацаанд нь өгч хэрэглэгчдийг дулаанаар хангасан нь гэрээгээр заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно. 3.Сумын ИТХ-аас Хуучин барилгыг актлуулах , шинэ барилгын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-д 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 тоот албан бичиг хүргүүлсэн, манай байгууллагаас 2020 оны 5-р сард, 2021 оны 11-р сард аймгийн ИТХ-д , 2021 оны 12-р сард аймгийн Орон нутгийн өмчийн газарт дээрх хөрөнгийг шийдвэрлүүлж өгөх тухай хүсэлтээ албан бичгээр удаа дараа хүргүүлсэн боловч шийдвэрлэж хариуг ирүүлээгүй эс үйлдэхүй нь Залаа Цагаан хоршооны хувьд өөрийн хөрөнгөөр барьсан Уурын зуухны зориулалт бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүсч манай хоршооны хувьд ихээхэн хохирч , бидний эрх зөрчигдөж байна. 4.Сумын ИТХ нь шинээр барьсан болон хуучин уурын зуухны асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах тухай 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 22/03 тоот тогтоолыг хүчингүй болгохоор , манай байгууллага Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч сумын ИТХ-аас Эвлэрлийн гэрээ байгуулан , Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн Дугаар 111/ШШ2020/0022 захирамж гарсан /эвлэрлийн гэрээ сумын ИТХ-ын тогтоол, шүүгчийн захирамж хавсаргав/ Мөн сумын ИТХ-ын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн хуралдаанаар өмнөхийн адил манай оруулсан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээгүй байтлаа дулааны шугам сүлжээг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан түрээслэх тухай тогтоол дахин гарсныг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны байгууллага болох аймгийн ИТХ-д гомдол гаргаснаар аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн хурлаас 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 101 тоот тогтоолоор дулааны шугам сүлжээг бусдад түрээслэх нээлттэй сонгон шалгаруулалт зарлах боломжгүй учир Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 21/02 тоот тогтоолоор баталсан Түрээсийн гэрээний загвар, жишиг үнийг шинэчлэн батлах тухай тогтоолын дагуу Орон нутгийн өмчийн газартай гурвалсан гэрээ байгуулан 1 метр шугамыг 800 төгрөгөөр түрээслэн ажиллаж байна. 5.Сумын ИТХ-аас 2022 оны 3-р сард тогтоол гарч Орон нутгийн өмчит компани байгуулан дулаан үйлдвэрлэн түгээх үйл ажиллагааг тус компаниар гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн. Иймд Өлзийт сумын ИТХ -ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, 2019 оны 9 сарын 04 өдрийн 69 тоот хүсэлтээр шинээр уурын зуух барих асуудлыг концессын тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай аймгийн ИТХ-д хүргүүлсэн хүсэлт, Сумын
Засаг даргын тамгын газраас Залаа Цагаан" хоршоотой байгуулсан, 2019 оны 01
тоот Хуучин уурын зуухны барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх
гэрээний 1- дэх заалтын 1.2-д түрээслэгчийн хөрөнгөөр шинэчлэн бариулж хүлээн
авч эцсийн тооцоо хийнэ гэсэн , 2-1 д гэрээний хугацааг 10 сарын 01 ний дотор
дуусган хэрэглэгчдийг дулаанаар хангахыг үүрэг болгосны дагуу 354 169 600
төгрөгийн хөрөнгө зарцуулсан боловч одоог болтол 2 жил 7 сарын хугацаа өнгөрч
эдийн засгаар хохироож байна. Манайх уг барилгыг барих тоног төхөөрөмжийг
шинэчлэхэд Голомт банкны зээлээс гадна, Банк бус санхүүгийн байгууллага
бусад иргэдээс 5-10 хувийн хүүтэй зээл авч нийт 260 450 000 төгрөгийн зээлийн хүү нийт 614,619,600 төгрөгөөр хохирч байна. Иймд Өлзийт ЗДТГ-ын уурын зуух тоног
төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, уг мөнгийг гэрээнд зааснаар хугацаандаа
төлөөгүйгээс , бусдад төлсөн хүү 260,450,000 төгрөг бүгд 614,619,600 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Залаацагаан хоршооны нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн*******, мөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №21 тоот нэхэмжлэлдээ дараах байдлаар тодруулга хийж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уурын зуухны тоног
төхөөрөмжийн үнэ 354,169,600 төгрөг, бусдад төлсөн хүү 260,450,000 төгрөг бүгд
614,619,600 төгрөгийг гаргуулаx тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга*******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлага буюу уурын зуухны барилгын төсөвт өртгийг хэт өндөр дүнтэй, барилгын зах зээлийн үнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай хэмээн маргадаг. Улмаар тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 131/Ш32023/001455 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №131/11132023/01744 дүгээр шүүгчийн захирамжаар ХХК-г шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Харин ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №182 дугаар дугаар албан бичгээр маргаан бүхий уурын зуухны барилга болон дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн талаарх шинжээчийн дүгнэлт гарч, Уурын зуухны барилгыг буулгаж шинээр барих болон дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийхэд гарах нийт төсөвт өртөг 448,058,158 төгрөг болохыг тогтоосон.
Ийм ч учраас нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлсийг 448,058,158 төгрөг болгон нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158 төгрөг гаргуулах тухай тодруулсан шаардлагын үндэслэл:
Маргааны үйл баримтаас үзвэл зохигчид 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №01 дугаар Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ (Х№1 55-56 дахь талд)-г байгуулсан байх ба гэрээний гол нөхцөлд Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн Уурын зуухны барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж Тамгын газрын өмч хөрөнгийг түрээслэгчийн хувьд хариуцан гүйцэтгэж, хугацаанд нь гүйцэтгэгч захиалагчид шилжүүлнэ. Захиалагч нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга, байгууламжийн бэлэн болсон объектийг хүлээн авч эцсийн тооцоо хийнэ гэж талууд тохиролцжээ. Дээрхээс үзвэл гүйцэтгэгч нь барилга, байгууламжийн бэлэн болсон объектийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Үүнээс гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийн талаар авч үзвэл Энх-нахиа ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №42/2020 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Уурын зуухны барилгын үнэлгээний тайлан-аар тогтоосончлон:
1,2-т Уг барилга нь Өлзийт сумын дулаан хэрэглэгч нарт дулаан түгээх зориулалтаар баригдсан /15*9/ 135 м.кв талбайтай, гадна талаараа 192 м.кв блокон хашаатай. Одоогоор чанар байдал хангалттай сайн, хэвийн ажиллаж байна'',
2.1-т ...дулаан түгээх зориулалттай халаалтын тогооны барилга одоогоор чанар байдал хангалттай сайн, хэвийн ажиллаж байна,
2.1.2-т Уг барилга нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд Одоогийн төлөв байдлын үнэлгээг хангалттай сайн , ашиглах жилийг 55 жилээр авлаа хэмээн хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэжээ.
Энэхүү дүгнэлт нь гүйцэтгэгч Залаан цагаан хоршоо гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлснийг илэрхийлж байхаас гадна уг уурын зуух нь баригдаж дууссан үеэсээ эхлэн тус сумыг дулааны эрчим хүчээр хангаж, айл өрх, албан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр үүргээ гүйцэтгэн ирсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй.
Харин хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын маргаж буй барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх тухай асуудал нь гүйцэтгэгчээс үл шалтгаалах нөхцөл байдал байх бөгөөд гэрээний нөгөө тал болох Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Барилгын тухай хуулиар хүлээсэн захиалагч, өмчлөгчийн үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлаас улбаатай юм. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Барилгын ажлын захиалагч барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, норматив баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ мөн зүйлийн 37.1.3-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.1.6-т энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах гэж барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хуульд тусгайлан заасан байхад хууль бус эс үйлдэл гарган хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй захиалагчийн буруугаас болж гүйцэтгэгч байгууллага хохирох нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ.
Түүнчлэн хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга дарга*******ын гүйцэтгэгч Залаацагаан хоршооны барилгын ажилтай холбогдох баримт материалыг хураан авч, устгасан байж болзошгүй үйлдэлд нь эрүүгийн журмаар 2022 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдсан /Х№2 90 дэх талд/ хэвээр байна.
Гэсэн хэдий ч гэрээний нэг талын илт, санаатайгаар гэрээний үүргээс зайлсхийсэн, барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэхээс эхлээд хуулиар хүлээсэн олон үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдлийг мөрөөрөө ажлаа гүйцэтгэж, орон нутгийн олон өвлийн дулааны асуудлыг төрийн өмнөөс зохицуулж, гүйж, гүйцэтгэж ирсэн жижиг аж ахуйн нэгжид халдаан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бололцоонд нь саад учруулан, захиалсан ажлынхаа хөлсийг төлөлгүй хохироосоор байгаад туйлын ихээр харамсаж байна.
Маргааны үйл баримтаас үзвэл: Хариуцагч******* нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №05-07-003/62 тоот Барилга ашиглалтын тухай дүгнэлт (Х№1 52-54 дэх талд)-ийг үндэслэн уурын зуухны хуучин барилгыг буулгаж, шинээр бариулахаар Залаацагаан хоршоотой гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Мөн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №19-03/01 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага (Х№2 36-38, 40-42 дахь талд)-аас үзвэл:
1. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын нийтийн шугамын уурын зуухны барилгын гэрчилгээг Засаг даргын 2018.05.31-ны өдрийн А/77 дугаар захирамжаар улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг захирамжилснаар гэрчилгээжүүлэх:
2. Нийтийн уурын зуухны барилга ашиглах боломжгүй болсон эсэхэд тус сумын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн асуудал хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шийдвэр үндэслэлийг холбогдох байгууллагад хүргүүлэх;
3. Тухайн хөрөнгийг данснаас хасах эрх бүхий байгууллагаар шийдвэрлэх;
4. Нийтийн уурын зуухны барилгын зураг төсөв хийлгэх. зардлын тооцоог гаргах:
5. Барилга барих ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хэрэгжүүлж ажиллах;
6. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга. Засаг дарга, санхүүгийн ажилтнууд, бусад ажилчид дээрх заалтуудыг хэрэгжүүлэх. Албан шаардлагын хариуг 2019.12.25-ны дотор аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд ирүүлэх; гэж тус тус зөрчлийг тогтоон арилгах арга хэмжээ авахыг даалгасан байна.
Дээрхээс үзвэл хариуцагчийн маргааны үндэслэл болж буй хуучин уурын зуухыг буулгах, дэвсгэр газарт хэний зөвшөөрлөөр, ямар үнэ хөлсөөр, хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулах, улмаар ийнхүү шинээр бий болсон гэрээний зүйлийг хэн өмчлөх, хэн, хэрхэн эзэмших, ашиглах, барьж гүйцэтгэсэн этгээд зарцуулсан хөрөнгө, зардлаа хэрхэн нөхөх зэргийг захиалагч буюу хариуцагч дангаар шийдвэрлэх үүрэгтэй байсныг төрийн эрх бүхий байгууллагаас давхар тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд үүсээд буй зөрчил нь гүйцэтгэгчийн бус захиалагчийн зөрчил болохыг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоож, хариуцагчид албан шаардлага хүргэсэн нь тодорхой байна. Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар хууль болон гэрээнд заасан үндэслэл, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хангалттай, тодорхой үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №01 дугаар Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бичгийн хэлцэл байх ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад зааснаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсанд тооцох, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Тус гэрээгээр зохигчид гүйцэтгэх ажлын төсөв, ажлын хөлсний хэмжээг тохиролцоогүй боловч гэрээний 1.2 дахь хэсэгт ...барилга, байгууламжийн бэлэн болсон объектыг хүлээн авч эцсийн тооцоо хийнэ'' гэсний дагуу ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхөө баталгаажуулсан байна.
Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх нөхцөл байдал зэргээс шалтгаалан... тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу хариуцагч нь ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №182 дугаар дүгнэлтийг үндэслэн хөлс төлөх үүрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, 448,058,158 төгрөгийн хөлс төлөхийг шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 448,058,158 /дөрвөн зуун дөчин найман сая тавин найман мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Баянхонгор аймгийн******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Тус сумын төвлөрсөн халаалтын уурын зуух нь 1975 онд анх баригдсан бөгөөд тухайн үедээ Цэцэглэлт нэгдлийн Ахуй үйлчилгээнд харьяалагдаж байгаад 1992 онд сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн бүртгэлийн 1.440.659 төгрөгийн өртөгтэйгөөр бүртгэгдсэн байдаг. Энэ цагаас эхлэн сумын ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба ажиллуулж байсан бөгөөд 2002 оноос иргэн Энхбат, 2006 оноос*******той сумын ИТХ түрээсийн гэрээ хийн ажиллуулж байсан. 2019 оны 08 сарын 10-ны өдөр*******ны дарга нь хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тухайн гэрээний 1.2 дахь заалтын дагуу шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга байгууламжийг бэлэн болгох мөн гэрээний 4.1-т зааснаар чанартай материалаар барилгын ажлыг гүйцэтгэн зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах үүрэг хүлээж мөн гэрээний 5.1 дэх заалтын дагуу тухайн барилгын талаар аль нэг байгууллага нь шүүхээр маргаан гаргах эрхгүйгээр гэрээ хийгдсэн.******* нь 1. Тухайн уурын зуухны барилгыг буулгах тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, 2. Барилга буулгахад сумын ИТХ-аас ажлын хэсэг томилуулан тухайн барилгыг буулгах, буулгасан барилгын хийц, бусад материалыг зурагжуулан баталгаажуулж, ЗДТГ-ын үндсэн хөрөнгөөс хасуулан актлуулаагүй, 3. Мөн барилгын ажил эхлэхэд зохих зөвшөөрлийн байгууллагаас зөвшөөрлийг аваагүй, 4. Тухайн барилгын зураг төсвийг барилгын эрх бүхий байгууллагаар гаргуулж барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй, 5. Барилгын ажлын явц ажлын зураг байхгүй, 6. Барилгыг улсын комиссоор хүлээлгэн өгөөгүй зэрэг МУ-д мөрдөгдөж буй барилгын тухай хуулийг ноцтой зөрчин тухайн хууль тогтоомж журмуудыг ямар ч шаардлага биелүүлээгүй. Эрчим хүч, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зөвшөөрөлгүйгээр тухайн барилгыг барьсан гэдэг. Энэ талаар тодорхой тайлбар гаргуулахаар манай ЗДТГ-нь аймгийн ГХБХБГ-т хандсан болно.******* нь зураг төсвийг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн гэх боловч барилгын зураг төсөв хийлгэх аргачлал журмын дагуу зөвхөн захиалагчийн өгсөн ажлын зургийн даалгаврын дагуу зураг төсвийн байгууллага нь зураг төсвийг хийж Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байх ёстой. Гэвч сумын ЗДТГ нь тухайн уурын зуухны барилгын өмчлөгч нь болохын тухайд зураг төсвийн захиалга даалгаврыг зураг төсвийн эрх бүхий байгууллагад гаргах ёстой. ЗДТГ нь уурын зуухны барилгын зураг төсвийн талаар ямар ч зураг төсвийн байгууллагад хандаагүй бөгөөд зураг төсвийн захиалга өгөх эрхийг******* болон аль ч байгууллагад олгоогүй болно. Мөн******* нь тухайн уурын зуухны зураг төсөв, улсын комиссоор хүлээн авсан акт болон бусад баримтыг бүрдүүлж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөх үндсэн хөрөнгөнд бүртгэх талаар нэг ч удаа хандаагүй. Иймд уурын зуухны барилгын хуучин барилгын үндсэн хийц болон бусад хэсгүүдийг буулган акт үйлдэж үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулаагүй. Барилгын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан..гэжээ.
2.1. Хариуцагч Баянхонгор аймгийн******* нь шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.
3. Хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын дарга******* нь гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
М.Зоригт би Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг
даргын Тамгын газрыг төлөөлж*******той, Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 8-р сарын 10-ны өдөр
байгуулсан. Энэхүү гэрээний биелэлтээр маргаан үүссэн. 2019 оны 08 дугаар
сарын 10-ны өдрийн дээрх гэрээнд миний бие******* болон Залаа Цагаан
хоршооны дарга нар гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хавтаст
оргийн 5-р талд авагдсан*******ны улсын бүртгэлийн гэрчилгээ нь сээр тус хоршооны даргыг гэж бичсэн байна. Үүнээс үзвэл
Ж.Найдандорж нь*******г төлөөлөх эрхгүй этгээд байсан байна.
Нэгэнт төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан байгаа тул энэ гэрээ
нь хуульд заасан хэм хэмжээний баримт бичиг болж чадаагүй тул Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдож байна. Иймд Баянхонгор аймгийн Өлзий сумын Засаг даргын Тамгын газар,*******той Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх тухай 2019 оны 8-р сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Залаацагаан хоршооны нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн*******, мөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Баянхонгор аймгийн******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээрээ зохигчдын хооронд байгуулагдсан Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаарджээ.
1. Сөрөг нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулж шийдвэрлүүлэхийн тулд зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн журмаар гаргах учиртай болж байгаа юм. Энэ нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэхээс гадна түүнийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах тухай ойлголт юм.
Гэтэл хариуцагч нь тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг Залаацагаан хоршооны дарга-ийг хариуцагчаар тодорхойлсон байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, эл хэргийн нэхэмжлэгч нь Залаацагаан хоршоо гэх хуулийн этгээд байсаар байтал хувь хүнид холбогдуулан шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй юм. Үүнээс гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн******* байх ёстой атал нэхэмжлэгч:...М.Зоригт хэмээн нэхэмжлэгчийн мэдээллээ тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд тусгасан байх шаардлагуудыг тоочин заасан бөгөөд мөн зүйлийн 62.1.2 дахь заалтад нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, 62.1.3 дахь заалтад хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар", 62.1.4 дэх заалтад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" зэрэг нэхэмжлэгч, хариуцагчид холбогдох мэдээллүүд болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг тусгах, хавсаргах талаар зохицуулсан. Гэтэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн болон хариуцагчийн нэр, хаяг, оршин байгаа газрыг тусгаагүй байгаа нь хуулийн дээрх шаардлагад үл нийцнэ.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ хавтаст хэргийн 5-р талд авагдсан*******ны улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тус хоршооны даргыг гэж бичсэн байна. Үүнээс үзвэл нь хоршоог төлөөлөх эрхгүй этгээд байсан байна гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх тухай 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хучин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө уу гэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон Залаацагаан хоршооны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Хариу тайлбарт хавсаргав/-аас үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нд тухайн үеийн хоршооны даргаар ажиллаж байсан Жаргалсайханы Найдандорж гарыг үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна. Тодруулбал, нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Залаацагаан хоршоо-ны дарга буюу гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар тогтоогдож байгаа юм.
Харин хавтаст хэрэг /№1/-ийн 5 дахь талд авагдсан Залаацагаан хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ нь Баянхонгор аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин олгосон шинэ гэрчилгээ байх бөгөөд түүнд зөвхөн тухайн үед гүйцэтгэх захирлаар томилогдсонгийн мэдээлэл тусгагдсан байгаа нь хоршооны өмнөх удирдлагуудын эрх бүхий хугацаан дахь төлөөлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйл болон 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт хоршооны гүйцэтгэх удирдлагыг хоршооны дарга тэргүүлж үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар заасан. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарыг үсэг зурснаар бичгийн хэлцлийг хийсэн, гэрээ байгуулсан гэж үздэг.
Үүнээс үзвэл зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, тэрхүү гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэвээр байна.
Үүнээс гадна хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд түүнийг шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч боломжгүй.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа буюу хийсэн тэр цаг мөчөөсөө эхлэн хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, алдаа мадаг бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хэрэгцээ, шаардлага үүсэхгүй бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй онцлогтой. Тийм ч учраас хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэх сөрөг шаардлага, үндэслэл гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.
Мөн түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн чухам аль заалтыг үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна.
Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл нь материаллаг болон процессын хуульд нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж түүнийг төр худалдаж авах ёстой гэх үндэслэлээр тулган шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Төрийн байгууллага улсын төсөвт тусгагдаагүй, улсын комисс хүлээж аваагүй, тендерийн хорооны шийдвэргүйгээр хэн нэгнээс ямар нэгэн объект худалдаж авах хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаа болгон нийтийн эрх зүйн хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Жишээлбэл: барилга байгууламж бүхэн хүний хөрөнгө, хүчээр байгуулгагддаг талаар мэднэ. Гэхдээ ямар ч барилга байгууламж заавал зураг төсөвтэй, тусгай зөвшөөрөлтэй, улсын комисс хүлээн авч дүгнэлт гаргаж, тендерийн хорооны шийдвэрээр баталгаажсан байх шаардлагатай. Гэтэл ямар ч албан ёсны баримт бичиггүй барилга байгууламжийг хүлээн авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дугаартай албан бичиг,*******ны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 34, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаартай албан бичгүүд, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/993 дугаартай албан бичиг, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 131/ШЗ2021/01367 болон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 131/ШЗ2021/02058 дугаартай шүүгчийн захирамжууд, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШЗ2022/0080 дугаартай шүүгчийн захирамж, Энх-нахиа ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №42/2020 дугаартай Өлзийт сумын уурын зуухны барилгын үнэлгээний тайлан, 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 болон 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээнүүд, гэрэл зургууд, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1Б/279 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/320 дугаартай албан бичиг,*******ны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай албан бичиг, тамгын газрын уурын зуухны эд аж ахуйг аймгийн залаа цагаан хоршоонд хүлээлгэн өгсөн акт, Баянхонгор аймаг Өлзийт сумын уурын зуухны барилгын угсралтын ажлын төсөв, ипотекийн гэрээ, залаа цагаан хоршооны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн задаргаа, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээнүүд, Баянхонгор аймгийн Өлзийт сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Урбанжин ХХК-ийн Баянхонгор аймаг, Өлзийт сумын уурын зуухны барилгын ажлын зураг, Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, Баянхонгор аймгийн Өлзийт сумын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Хариуцагч нараас тайлбар, Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаартай дүгнэлт, Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дугаартай албан бичиг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Өлзийт сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаар болон 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/77 дугаартай захирамжууд, хавсралт, үндсэн хөрөнгийн элэгдэл гэх баримт, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19-03/01 дугаартай албан шаардлага, Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай орон нутгийн дугаартай орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1Б/165 дугаартай албан бичиг, хавсралт баримт, Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, хавсралт баримт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэл, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19-03/01 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт зэргийг бүрдүүлжээ.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч Баянхонгор аймгийн*******, Баянхонгор аймгийн******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158 төгрөг, бусдад төлсөн хүү 166,561,442 төгрөг, нийт 614,619,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Баянхонгор аймгийн******* нь*******нд холбогдуулан хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
3. Хариуцагч Баянхонгор аймгийн******* нь тус маргаанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамааралгүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас асуудал оруулж ирж, төлөөлөгчдийн тархийг угаасан. 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжийг төр дарамтлах ёстой юм уу. аж ахуйн нэгжүүд хооронд үүссэн асуудлыг зохицуулах боломжтой, заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр эвлэрэх боломжтой гэж,
Баянхонгор аймгийн******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уурын зуухны өмчлөлийн асуудал болон хуучин барилгын өмчлөлийг хуулийн дагуу дуусгавар болгоогүй, уурын зуухыг******* нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, шинээр барилга барьсан нь Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, захиалагчийн зөвшөөрөл аваагүй, зураг төсөв нь хуулийн дагуу хийгдээгүй, улсын комисс хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх боломжгүй гэж,
Нэхэмжлэгч******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд түүнийг шүүхээр хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч боломжгүй. нь тодорхой хугацаанд тус хоршооны дарга байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ. 1.1.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч******* нь 2006 оноос эхлэн маргаан бүхий уурын зуухны барилга, тоног төхөөрөмжийг хариуцагч Өлзийт сумын ЗДТГ-аас хүлээн авч, хариуцагч Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай орон нутгийн өмчийн эд хөрөнгийн менежментийн гэрээг байгуулж, гэрээг жил бүр шинэчлэн байгуулж, орон нутгийн өмч болох Өлзийт сумын уурын зуухыг менежментийн гэрээгээр*******нд эзэмшүүлж, сумын төвийн албан байгууллага, айл өрхүүдийн халаалт дулааны асуудлыг шийдэх зориулалтаар эзэмшүүлж байжээ. /1 дүгээр хх-ийн 73-78 дугаар тал/
2. Улмаар Өлзийт сумын уурын зуухны барилга нь 1975 онд ашиглалтад орсон, барилгын эргэн тойрны бетон хаяавч хананаас хөндийрч, суурь руу хурын ус орох нөхцөл бүрдсэн, барилгын угсармал бетон хавтангуудад ан цав үүссэн, гадна тоосгон хана элэгдэж, даац авах чадвараа алдсан, барилгын дээврээс хурын ус байнга гоождог, барилгын хуванцар цонх чанаргүй, барилгад агааржуулалт, салхивчийн системгүй, ажилчдын холбогдох ахуйн өрөөнүүд байхгүй, барилгын цахилгааны шугам сүлжээ гэмтэлтэй, барилгын дотор засал муудсан, хөндийрсөн, ховхорсон, хаалга эвдэрсэн, элэгдсэн, хана, дээврээр дулаан их алддаг, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй зэргээр дулаан үйлдвэрлэл явуулах шаардлага, стандартыг хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй, аюулгүй байдлыг хангахгүй байна гэсэн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 05-07-003/62 дугаар дүгнэлт гарч, дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч*******ны дарга, хариуцагч Өлзийт сумын ЗДТГ-ын дарга******* нар нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хуучин барилга буулгаж, шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан гүйцэтгэгч буюу******* нь уг барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж, 2019 оны 10 сарын 01-ний дотор захиалагч*******т шилжүүлэх, захиалагч нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга, барилга байгууламжийг хүлээн авч эцсийн тооцоо хийнэ тохиролцож, гэрээ байгуулсан байна./1 дүгээр хх-ийн 52, 54, 55-56 дугаар тал/
3. Уг гэрээний дагуу******* нь 2020 онд Барилгын зураг төслийн Урбанвижн ХХК-иар Өлзийт сумын уурын зуухны барилгын зураг төсөл, мэргэшсэн төсөвчин Ш.Алтантогосоор уурын зуухны барилгын угсралтын ажлын төсөв тус тус гаргуулан уурын зуухны ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулжээ. / 1дүгээр хх-ийн 98-112, 158-178 дугаар тал/
4. Мөн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан шаардлагад******* нь ямар нэгэн шийдвэр гараагүй байхад нурааж, өөрийн хөрөнгөөр 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар шинэ барилга барьж эхэлсэн байна.******* нь нийтийн шугамын уурын зуухны барилгын газрын гэрчилгээ аваагүй, Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/77 дугаар захирамжаар улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг захирамжилсан байхад гэрчилгээжүүлээгүй, газрыг үнэлж бүртгээгүй гэж 6 заалт бүхий албан шаардлагыг хариуцагч нарт хүргүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 61-63 дугаар тал/
5. Мөн Өлзийт сумын төвийн халуун усны баруун талд байршилтай 0,2 га газрыг уурын зуухны зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй гэх Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/77 дугаартай Засаг даргын тамгын газарт газар эзэмшүүлэх тухай захирамж гарчээ. / 1 дүгээр хх-ийн 59 дүгээр тал/
6. Дээрх үйл баримтуудаас үзвэл Өлзийт сумын уурын зуухны эзэмшигч, өмчлөгч нь******* мөн байх бөгөөд уурын зуухны барилгыг буулган шинээр бариулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд танилцуулан түүнээс шийдвэр гаргуулахгүйгээр хуучин барилгыг буулгуулсан нь хууль тогтоомж зөрчсөн ч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуучин уурын зуухны өмчлөлийн гэрчилгээгүй, хуулийн дагуу албажаагүй гэх үндэслэлээр Өлзийт сумын шинэ уурын зуухны барилгыг барихад оруулсан хөрөнгийг захиалагчаас гаргуулахгүй байх боломжгүй юм.
7. Өөрөөр хэлбэл уурын зуухны барилгын өмчлөлийн асуудал нь нэхэмжлэгч*******ноос шалтгаалахгүйгээр шийдвэрлэгдэхгүй байгаа болох нь үйл баримтаар тогтоогдож байна. Тодруулбал: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 69 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн ИТХ-д хандан Өлзийт сумын хуучин уурын зуухыг актлуулах, шинээр уурын зуух барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн ч аймгийн ИТХ-аас тодорхой шийдвэр гараагүй бол*******ны нэхэмжлэлээр Өлзийт суманд шинээр баригдсан уурын зуухны барилгын өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай тухай Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд гарч байжээ.
8. Хууль хэрэглээний талаас нь авч үзэхэд Өлзийт сумын ЗДТГ нь өөрийн өмчлөлийн уурын зуухны үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ард иргэддээ чанартай үйлчилгээг үзүүлэх зорилгоор гүйцэтгэгчийн хөрөнгөөр уурын зуухны барилгыг шинэчлэх зорилготой байсан бол эзэмшигч буюу******* нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өмчлөгчөөс гаргасан шаардлага болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг эхлүүлэн, ашиглалтад оруулсан байгаагаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ, 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ, 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 345 дугаар зүйлийн 345.1-д гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж тус тус зохицуулжээ.
10. Хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч******* нь өөрийн хөрөнгөөр Өлзийт сумын уурын зуухны барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж, 2019 оны 10 сарын 01-ний дотор захиалагч*******т шилжүүлэх, хариуцагч******* нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан барилга, барилга байгууламжийг хүлээн авч эцсийн тооцоо хийх тус тус үүргийг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.
11. Уг ажил гүйцэтгэх гэрээний талууд нь ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч*******, захиалагч буюу******* хоёрын хооронд байгуулагдсан, гэрээнээс үүдэлтэй маргаантай харилцаанд уг хоёр тал нь харилцан үүрэг хүлээж, эрх эдлэхээр заасан,******* нь уг гэрээний харилцаанд оролцоогүй байх тул*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч******* нь тус гэрээгээр хүлээсэн Өлзийт сумын уурын зуухны барилгыг буулган шинэчлэн эрүүл ахуй ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулсан чанарын шаардлага хангасан дүгнэлттэй барилгыг барьж, 2019 оны 10 сарын 01-ний дотор захиалагч*******т шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь уг барилга нь Өлзийт сумын дулаан хэрэглэгч нарт дулаан түгээх зориулалтаар баригдсан 135 мкв талбайтай, гадна талаараа 192 мкв блокон хашаатай. Одоогоор чанар байдал хангалттай сайн, хэвийн ажиллаж байна. Уурын зуухны барилга нь 2019 онд ашиглалтад орсон. Хийцийн хувьд холимог, блокон дүүргэгчтэй, угсармал төмөр бетон хучилттай,40-ийн ханатай, тэнхлэгээрээ 135 мкв талбайтай, дулаан түгээх зориулалттай, халаалтын тогооны барилга одоогоор чанар байдал хангалттай сайн, хэвийн ажиллаж байна. Уг барилга нь 2019 онд ашиглалтад орсон бөгөөд одоогийн төлөв байдлын үнэлгээг хангалттай сайн, ашиглах жилийг 55 жилээр авлаа гэж Энх нахиа ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №42/2020 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын уурын зуухны барилгын үнэлгээний тайланг гаргасан, тус шинээр барьсан уурын зуух нь 2019-2021 онуудад Өлзийт сумын ард иргэдэд дулаанаар үйлчилсэн талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарладаг зэргээс үзвэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэв. /1 дүгээр хх-ийн 65-71 дүгээр тал/
13. Хариуцагч******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/77 дугаартай захирамжаар маргаан бүхий уурын зуухны газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан байх бөгөөд уг захирамжийг үндэслэн барилгын болон газрын гэрчилгээг аваагүй нь нэхэмжлэгчийн буруу биш юм.
14. Барилгын тухай хуулийн 37 дугар зүйлд захиалагчийн чиг үүргийг зохицуулсан, 37.1.1-д барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3-д барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг бүрдүүлэх, 37.1.6-д энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах гэж тус тус зааснаас үзвэл уурын зуухны өмчлөлийн асуудал болон хуучин барилгын өмчлөлийг хуулийн дагуу дуусгавар болгоогүй, уурын зуухыг******* нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буулгаж, шинээр барилга барьсан нь Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, захиалагчийн зөвшөөрөл аваагүй, зураг төсөв нь хуулийн дагуу хийгдээгүй, улсын комисс хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх боломжгүй гэх хариуцагчийн тайлбарууд нь үндэслэлгүй, Барилгын тухай хуульд зааснаар захиалагч буюу Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүргүүд байжээ.
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгч*******ны Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд барьсан уурын зуухны барилга болон дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн талаархи дүгнэлтийг гаргуулсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр уурын зуухны барилгыг буулгаж шинээр барих болон дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийхэд гарах нийт төсөвт өртөг 448,058,158 төгрөг болохыг тодорхойлж, тус уурын зуухны дулаан үйлдвэрлэх эд ангид хуучин уурын зуухны дулаан үйлдвэрлэлийн халаалтын зуух БЗИУ, халаалтын зуух контейнер, өргөх насос, өргөх насос, сүлжээний насос, тоног төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн бүгд үнэ цэнэ 91,157,000 төгрөг гэж тодорхойлсон. /2 дугаар хх-ийн 113-181 дүгээр тал/
16. Дээрх шинжээчийн дүгнэлтээр уурын зуухны барилгыг буулгаж шинээр барих болон дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийхэд гарах нийт төсөвт өртөг 448,058,158 төгрөг гэж тодорхойлсон тул уг хэмжээгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
17. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох бусдад төлсөн хүү 166,561,442 төгрөг гаргуулах шаардлага нь зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээнээс шалтгаалсан хохирол эсэх нь тодорхойгүй, гэрээнд энэ тухай нарийвчлан тохиролцоогүй зэргээр шаардах эрх нь тодорхойгүй, уг шаардлагаа нотлохын тулд нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээнүүд болон бусад баримтууд энэ хэрэгт хамааралтай эсэх, тус барилгыг барихдаа ашигласан мөнгө мөн эсэх, дээрх хэмжээний хүү төлсөн эсэх зэргийг нөхөн тогтоох боломжгүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Иймд*******ны бусдад төлсөн хүү 166,561,442 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын гараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 448,058,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******нд олгох нь зүйтэй байна.
2.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1. Хариуцагч Баянхонгор аймгийн******* нь*******нд холбогдуулан хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тус гэрээнд*******ны дарга гэж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар*******ны улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тус хоршооны даргыг гэж бичсэн байна. Үүнээс үзвэл нь*******г төлөөлөх эрхгүй этгээд байсан байна. Нэгэнт төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан байгаа тул энэ гэрээ
нь хуульд заасан хэм хэмжээний баримт бичиг болж чадаагүй тул Иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдож байна. гэж тодорхойлжээ.
2.******* нь анх 2006 онд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нь гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
3. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн*******тай хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулах үед нэхэмжлэгч*******ны гүйцэтгэх удирдлагыг нь хэрэгжүүлж байсан байна.
4. Хоршооны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Хоршооны дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Гүйцэтгэх удирдлагыг хоршооны гүйцэтгэх захирал, эсхүл хоршооны дарга тэргүүлнэ. гэж тус тус зааснаар аливаа гэрээ, хэлцэлд хоршоог төлөөлөн хоршооны дарга гарын үсэг зурах эрхтэй юм.
5. Иймд хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын гаргасан хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Шинжээчийн байгууллага болох ХХК нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШЗ2023/01744 дугаартай захирамжийн дагуу*******ны Өлзийт суманд барьсан уурын зуухны барилгад шинжээчийн ажлын хөлсийг 5,000,000 төгрөгөөр тооцож, шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулан ХХК-д олгов.
7. Нэхэмжлэгч******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч*******ноос улсын тэмдэгтийн хураамжид 3,231,048 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,398,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 448,058,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 166,561,442 төгрөгийг болон*******д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
75 дугаар зүйлийн 75.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518,7м2 газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Хишигбуянжаргалыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот хаягт байршилтай хашаа, газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хуучин барилга буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас шинжээчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулан ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч*******ноос улсын тэмдэгтийн хураамжид 3,231,048 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2,398,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА