| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 164/2017/0015/Э |
| Дугаар | 2017/ДШМ/27 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., 181.3., 215.3., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ДШМ/27
Ш.******* нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* /ГАА-аас онлайнаар/ Шүүгдэгч Ш.******* Шүүгдэгч Б.*******/ГАА-аас онлайнаар/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* Ж.******* Ж.******* /ГАА-аас онлайнаар/ Хохирогч Ж.*******а/ШЕЗ-өөс онлайнаар/ Хохирогчийн өмгөөлөгч Д.*******э Б.******* /ШЕЗ-өөс онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.*******гийн эсэргүүцэл, хохирогч Ж.*******а, түүний өмгөөлөгч Д.*******э, Б.******* нарын давж заалдсан гомдлоор Ш.******* нарт холбогдох 201607000143 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, овгийн ийн ******* РД: //
2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, овгийн ын РД: //
3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, овгийн гийн ******* РД: //
Шүүгдэгч Ш.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Х.ыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Б.*******тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.т зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэхийг завдаж танхайрсан, мөн Б.ийн гэрийн гадаа УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн Х.ын амь насыг хохироосон, -Шүүгдэгч Б. нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт өөрийн гэртээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, -Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж шүүгдэгч Ш.*******тай бүлэглэн иргэн С.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч овогт ийн *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч овгийн гийн *******т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, овогт ын д 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч овгийн ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, Б.*******тэй бүлэглэж, Х. , С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн *******ийг шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, Х., С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овгийн ын ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ы үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, Шүүгдэгч Ш.*******д хорих ял оноохгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг анхааруулж, шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.******* нь 49 хоног, шүүгдэгч Б. нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.*******, Б. нараас гаргуулах хохиролгүй, тэдний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, овогтой ийн эзэмшлийн гэх ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн фудволк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.ын 2016 оны 09 сарын 24-ний өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх diesel гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн *******ы унаж явсан гэх УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, Талийгаач Х.ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь-Алтай гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ш.*******ы жолоочийн 721640 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******аас 1.822.400 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******ад олгож, хохирогч Ж.*******агийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59.999.986/тавин есөн сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.*******аас нэхэмжилсэн охин М.а, хүү М., охин М. нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Д.*******э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Үүнд: 1. Ш.*******д холбогдох хэргийн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж байгаа нь хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна. ...2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх гэмт хэрэг болно. 2. Ийнхүү өөрчилж зүйлчлээд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж хуульд байхгүй заалтыг баримталж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг буюу гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох асуудлыг орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан. 4. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж ял оногдуулаагүй. ...хууль болоод хэргийн нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. 5. Энэхүү гэмт хэргийн хохирогч Ж.*******агийн хувьд нөхөр Х. нас барсантай холбоотой учирсан гэм хорыг арилгуулах өөрөөр хэлбэл: оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардал, болон гэм хор учруулсаны төлбөрөөс гадна түүний нөхрийн нэр дээрх зээл болох 59.999.986 төгрөгийн хохирлын хор уршигийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлыг, 2 дахь хэсэгт хор уршигийг маш тодорхой тодорхойлж өгсөн. .... шүүгчийн тайлбарлаж байгаагаар Иргэний хуульд зааснаар олгогдох гэм хорын асуудал биш бөгөөд гэмт хэргийн хохирол, түүний хор уршигийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирол хор уршигийг тодорхойлж гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх хэмжээг тогтоохоор заасан байдаг учир 59.999.986 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 6. Шүүгдэгч Ш.*******д оногдуулсан эрүүгийн хариуцлага хууль болоод хэргийн нөхцөл байдалд тохирохгүй хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Хохирогч Ж.*******а, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг өмгөөлөгч болон хохирогчийн зүгээс уг тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна..... 1. Хэргийн зүйлчлэлийн талаар: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Ш.*******ы 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу “...тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсний улмаас бусдын амь нас хохирсон” хэргийн үндсэн шинж нь 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... “ энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжид тохирч байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн зүйлчлэх зүйтэй... 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.*******ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй. ... Тогтоох нь хэсэгт 4. Шүүгдэгч Ш.*******ы хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.... ТОГТООХ нь хэсэгт ... 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсугай" гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Уг хэрэг гарах үед ялтан Ш.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нотлогдсоор байхад шүүх энэ үйл баримтад анхаарч үзээгүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт Согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй. 2. Хохиролын талаар: .... Нийт 149.336.616 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс 2.970.000 төгрөгийн хохиролыг хасч Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй ба амь хохирогчийн зээлийн гэрээний үүрэг болох 65.0 сая төгрөгнөөс 5.934.998 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүгдэгч Ш.*******аас нэхэмжилсэн 59.999.986 төгрөг нь дээрх хуульд зааснаар гэм хор учруулсны төлбөрт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзжээ. ...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчлан заасан байна. ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчлан заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт банкны зээлээ төлж чадахгүй өрөнд орж зээлийн барьцааны хөрөнгөө банканд алдах зүй ёсны хор уршиг учирсан. Ийм учраас гэм буруутай этгээдээс зээлийн үлдэгдэл 59.999.986 төгрөгийг гаргуулах ёстой байсан. Иймд давж заалдах шатны шүүхээс уг хэргийг бүхэлд нь хянаад 39.5 дугаар зүйлийн 1.1, “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу зөвтгөн өөрчилж гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулах, мөн гэм буруутай этгээдээс Зээлийн гэрээний үлдэгдэл 59.999.986 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянавал: ийн ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.ыг шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.*******тэй бүлэглэн шалтгаангүйгээр иргэн С.ыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэхээр завдан зодож танхайрсан, иргэн Б.ийн гэрийн гадаа өөрийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлгийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй", 2-р бүлгийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эги, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй евчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс иргэн Х.ыг дайрч амь насыг нь хохироосон,гийн ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн иргэн Б.ийн гэрийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Ш.*******тай бүлэглэн иргэн С.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. Говь-Алтай аймгийн прокурорын газраас Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч овогт ийн *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ... 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ... зүйлчилсүгэй" гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.Мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудаар буюу гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Ш.******* нь тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хангалттай тогтоогдсон. Ш.*******ы согтуурсан үедээ үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу "...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон" гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтанд заасан буюу "...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгеөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн" гэмт хэргийн шинжид тохирч байх тул анхан шатны шүүхээс Ш.*******ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр тус шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт "2. Шүүгдэгч овогт ийн *******ыг ... Б.*******тэй бүлэглэж, Х., С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хенгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн *******ийг шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, Х., С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ... тус тус тооцсугай..." гэсэн нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ш.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хэн нэгэнтэй бүлэглээгүй байдаг. Харин Ш.*******, Б.******* нар бүлэглэн зөвхөн иргэн С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотпох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон билээ. Гэтэл анхан шатны шүүхээс Ш.*******, Б.******* нар бүлэглэн Х., С. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол..." гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан ба тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад "бүлэглэж" гэж байгаа болно. Б.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх юуг үндэслэж Б.*******ийг энэ гэмт хэрэгт буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Хохирогч Ж.*******агийн өмгөөлөгч Д.*******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа учраас нэмж хэлэх зүйлээ ярья. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлага, зарчимын талаар заасан байдаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн байдлын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн шинжид тохирсон байна” гэж заасан. Өнөөдөр Ш.*******ы хувьд согтуурлах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл ашиглалтийн журам зөрчиж бусдын амь насыг хохироосон. Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Говь-Алтай аймгийн прокурорийн газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөөд, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасанаар өөрчилсөн. Энэ заалт нь “гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон” гэж байгаа. Нөгөө талаас Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирлын талаарх асуудлыг авч хэлэлцээгүй, хохиролтой холбоотой асуудлыг орхигдуулсан шууд гэм буруутайд тооцсоноо хохиролыг төлөх асуудлыг шийдэлгүй шууд ял өгөх асуудлаа шийдвэрлээд явсан. Үүгээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхдээ хуульд байхгүй нөхцөл байдлыг дурдаад, хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн, хохирлын асуудлыг хэлэлцэхдээ үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг хассан. Өнөөдөр Ж.*******а гэдэг хүнд нас барсан ханийн банкны зээл нь тэр чигээрээ түүнд шилжсэн. Энэ асуудлаас болоод 3 өнчин хүүхэдтэй үлдсэн эмэгтэй банкны зээлэнд гэр орон эд зүйлээ хураалгах хэмжээнд хүрсэн байна. Хэрвээ хохирогч Ж.*******агийн нөхөр нас бараагүй бол түүнд банкийн өр зээл ямар ч асуудалгүй, элэг бүтэн санхүүгийн асуудалгүй амьдрах боломжтой байсан. Гэвч түүний нөхөр нас барсанаас болж түүний амгалан тайван амьдрах эрх чөлөө нь автоматаар шууд зөрчигдөж байна. Тийм учраас энэ банкны зээлтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь огт үндэслэлгүй юм гэв. Хохирогч Ж.*******агийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хохирогчийг оролцуулах боломж гаргаагүй удаа дараалан онлайнаар оролцуулах хүсэлт тавьж удаа дараалан гаргаж байсан ч онлайн ажиллахгүй байгаа гэсэн шалтгаанаар хохирогчийн өмгөөлөгч би биечлэн оролцож чадаагүй. Үүний дараагаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж авсан. Тэгээд давж заалдах гомдлыг гаргасан байгаа. 2015 оны Эрүүгийн хуультай холбогдуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж шүүхээс асуудлыг яаж шийдвэрлэх нь вэ гэж харж байсан. Гэхдээ шүүх асуудлыг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Сая өмгөөлөгч Д.*******э ярилаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шударга ёсны зарчим буюу Эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн шинжид тохирсон байна гэдэг зүйл энд зайлшгүй яригдах ёстой асуудал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д шүүгч прокурор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Үндсэн хууль бусад хуульд нийцүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн, 2015 оны Эрүүгийн хуульд 215.3 дахь хэсгийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсөн, яг 27.10 дугаар зүйлийн 3 дахь зүйл заалт нь хөнгөрүүлэх бүрэлдэхүүнээрээ ял завших магадлалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нөгөө талаасаа хохирогч эмэгтэй, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй нь хохирогч ямар байр суурьтай байгаа юм. Шүүхээс юуг хүсээд байгааг мэдэх боломжгүй байсан. Хэдийгээр онлайнаар оролцох хүсэлт гаргаж байсан ч тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй ч шүүх хэргийг шударга шийдвэрлэнэ гэсэн зарчимаа алдсан. Хохиролын асуудлыг ярихгүй байх боломжгүй юм. Талийгаач Х. нь 2014 оны 4 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж 68.0 сая төгрөгийн зээл банкнаас авсан болох нь 50041385 дугаартай зээлийн гэрээгээр нотлогдож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай нягтлан үзэх шаардлагатай гэж үзэж байна. 2017 оны Эрүүгийн шинэ хуулиар 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нийгмийн байдалд онц ноцтой асуудал тулгарсан, хохирогч Ж.*******а энэ банкны зээлийг төлөх боломж байхгүй, өөрөө ажилгүй дээрээс нь 3 өнчин хүүхэдтэй. Зайлшгүй яригдах нэг асуудал бол талийгаачийн оршуулгын зардлын асуудал байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хүчингүй болгож шийдвэрлэх эрх нь байгаа учраас эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүсч энэ давж заалдах гомдлыг гаргасан юм гэв. Хохирогч Ж.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. Би 3 хүүхэдтэй эмэгтэй, дээд боловсролтой хүн гэхдээ шүүхээс Ш.*******д өгсөн ялыг чинь ойлгохгүй байна. Хүн алсан хүн яахаараа тэнсээн ял авч байгаа юм бэ? Уучлаарай бүхэл бүтэн хүн үхчихсэн байгаа шүү, тэгэхэд ял тэнссэн байгааг ойлгохгүй байна. Сар гаруй хугацаанд бодоод бодоод ойлгохгүй байна. Хүн алсан хүн ял тэнсэх ийм хууль гарсан юм уу?, эсвэл хүний амь ийм хямдхан болчихсон юм уу?, миний нөхөр амьд байсан бол банкны зээлээ өөрөө бүгдийг нь дарчихсан байх ёстой. 3 хүүхдээ 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлнэ, үнэн шударгаар энэ хэргийг шийдвэрлүүлэх болно. Би хэзээ ч гомдолгүй гэж хэлэхгүй. Өөр ярих зүйлгүй гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад 2 чиглэлээр эсэргүүцлээ бичсэн. Ш.*******ыг Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус буруутгаж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Говь-Алтай аймгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сүүлд хэргийг харьяалал тогтоон тус шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцсэн. Хянавал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ГовьАлтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ийн *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаар буюу гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Ш.******* нь тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хангалттай тогтоогдсон. Ш.*******ы согтуурсан үедээ үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтанд заасан буюу “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн шинжид тохирч байх тул анхан шатны шүүхээс Ш.*******ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр тус шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт: “2. Шүүгдэгч овогт ийн *******ыг Б.*******тэй бүлэглэж, Х., С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хенгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт гийн *******ийг шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, Х., С.ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгч хэргийнхээ талаар буруу төсөөлөлтэй ийм дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна. Учир нь: Ш.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хэн нэгэнтэй бүлэглээгүй байдаг. Харин Ш.*******, Б.******* нар бүлэглэн зөвхөн иргэн С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотпох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон билээ. Гэтэл анхан шатны шүүхээс Ш.*******, Б.******* нар бүлэглэн Х., С. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан ба тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд "бүлэглэж" гэж байгаа болно. Б.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх юуг үндэслэж Б.*******ийг энэ гэмт хэрэгт буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв. Шүүгдэгч Ш.*******ы өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгч Д.*******э, Б.*******, прокурорын эсэргүүцэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг хийж байна. Ерөнхийдөө хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэл миний үйлчлүүлэгч Ш.*******ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215.3-т заасан гэмт хэргийг, 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчлэгдэн найруулагдсан 27.10 дугаар зүйлийн 3 дахь зүйлээр зүйчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэдэг байдлаар гомдол эсэргүүцэл бичигдсэн байна. Үүнд тайлбар хийхэд: 2002 оны Эрүүгийн хуулийн 215.3-т заасан зүйчлэлд согтуугаар гэсэн үг байдаггүй. Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол гэж тусгадсан байдаг үүнийг аваад үзэхээр 2015 оны Эрүүгийн хуулийн санкц нь ялын доод хэмжээ нь 03 жил дээд хэмжээ нь 05 жил байхаар заасан байна. Бусдын амь нас хохирсон тээврийн ашиглалтын журам зөрчсөнөөс үйлдсэн үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай гэмт хэргийн шинжээрээ тохирч байна. Өөрөөр хэлбэл: 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн санкц нь ялын доод хэмжээ 1 жил, дээд хэмжээ 5 жил, гэдгээрээ хөнгөрсөн зүйл гэж үзээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэ хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-нээс хойш мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс үүнийг яаж хэрэглэх талаар заавар , зөвлөмж гараагүй, гаргах шаардлага байхгүй. Үүнд шүүгч, өмгөөлөгч хуульчид өөр өөрийн байр суурь дотоод итгэлээр харж байж магадгүй гэж бодоод Улсын дээд шүүхэд ийм хэрэг маргааныг ямархуу байдлаар шийдвэрлэсэн талаар 1 хэргийн тогтоол судалсан. 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 239 тоот дугаартай тогтоолоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлээд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байна гэж үзээд шийдсэн байдаг юм байна гэдгийг ярианыхаа далиманд хэлмээр байна. 2015 оны Эрүүгийн шинэчлэсэн хуулиар 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7.1 хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх; 6.7.1.2 дахь заалтанд энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн заалттай байна. Мөн 7.1, 7.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэсэн заалттай ч уялдаж байна. Үүнээс гадна 6.7.1.2-той ч уялдаж байна. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудал дээр маргаж ороогүй. Дээр нь миний үйлчлүүлэгч Ш.******* нь өөрийн эд хөрөнгө, хамаатан, садангуудын эд хөрөнгийг зарж борлуулаад 6.700.000. /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирогчид хохиролын төлбөр гээд өгсөн байдаг. Хохирогчийн цаашид гаргах зардлыг бол нөхөн төлнө, иргэний журмаар шийдвэр гарсан хохирлуудыг төлнө. Эрх чөлөөтэй байгаа цагт орлого олно гээд өөрт байгаа эд хөрөнгө зараад 6.700.000 /зургаан сая долоон зуу мянга/ төгрөг өгсөн байгаа. Хохирогч талд ингээд дууслаа гэдэг байдлаар хандахгүй, хохирол төлбөрийг төлнө гэдгийг удаа дараалан илэрхийлж, амлаж байдаг. Энэ байдлыг шүүх харгалзан үзэж тэнссэн гэдэг Эрүүгийн хуулийн 6.7.1, 7.1.2, 7.1.1-т зааснаар тэнсэн харгалзаж байгааг нь зөв байна гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч Д.*******э, Б.******* нарын гомдол дээр дурдагдаж байсан хохирлын асуудал шүүх дээр яригддаг. Хохирлын асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд анхан шатны шүүх хуралд нотлох баримтын шаардлага хангахгүй, оршуулгын зардалтай холбоотой хэдэн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байсан. Гэвч шүүхээс үүнийг хангаж шийдвэрлэсэн гэхдээ манай талаас маргах зүйл байхгүй. Оршуулгын зардалтай холбоотой асуудлыг төлж барагдуулна гэсэн байр суурьтай байгаа гэдгээ хэлмээр байна. Дээр нь 68.0 сая төгрөгийн зээлийн гэрээ яригддаг. Энэ зээл нь өнөөдөр хүн нас бараад үүссэн зээл биш, талийгаачийн нас барахаас өмнө энэ мөнгийг аваад хэрэглэсэн байдаг. Дээр нь үүнийг хор уршигт тооцоод яриад байгаа нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлаад байна. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хамаарахгүй гэж ойлгож байна. Энэ 68.0 сая төгрөгийг хэн хэрэглэсэн юм бэ? хохирогчоос асуухад өөрөө хэрэглэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэнээс үүссэн хохирол биш шүү дээ. Гэмт хэрэг үйлдсэн хохиролд орохгүй гэж үзэж байна. Дээр нь Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлээгүй гэж үзээд байгаа юм. Хохирогч Д.*******э өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан байдаг. 36 зүйлийн 1.5 дахь хэсгийн 5.1.4-т хэлэлцэхээр заасан байдаг. Шүүх хурлын хэлэлцүүлэгийн явцад хохирлын тооцоог хэлэлцсэн байдаг. Хэлэлцэхгүйгээр орхигдуулсан зүйл байхгүй. Хохирол хэлэлцээгүй гэдэг асуудлыг хохирогч талын өмгөөлөгч юугаар нотлож байна ойлгохгүй байна. Шүүх хуралдаан явагдаж байсан үеийн бүх бичлэгийг шүүж үзээд үнэхээр хэлэлцээгүй орхидуулсан зүйл байгааг шалгаж үзсэн юм уу? тийм зүйл байгаа бол дүгнэж үзээд хэлэх байх. Шүүх хуралд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хуралд хохирлын асуудлыг шийтгэх тогтоолыг танилцуулахдаа хамт сонсоно гэж байсан. Тэрийг бас хэлээд байж магадгүй гэтэл Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлын тооцоог нарийвчлан тусгаад шийдсэн байдаг. Яаж шийдсэн гэдэг талаар бүгдийг нь дурдсан байдаг. Хохирлын асуудлыг хэлэлцээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Хохирогчийн өмгөөлөгч Д.АриунЭрдэнийн гомдлын 2 дахь хэсэгт ...Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ш.******* нь үйлдсэн гэм буруугаа хүлээдэггүй байсан, хохирогчид гэм буруугийн улмаас хохирсон хохирлоо нөхөн төлөөгүй ийм байхад хөнгөрүүлэх нөхцөл байдлаар авч үзсэн нь хууль болоод хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна гэж дурдсан байна. Гэтэл Ш.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ шалгагдах явцад ухарах хөдөлгөөн хийхдээ хүний амь нас хохироосон гэдэгтээ эргэлзэж байсан. Ингээд хавтаст хэрэг бүрдээд, нотлох баримтууд хавтас хэрэгт авагдаад ирсэнээс хойш бодит байдалтай эвлэрээд үүнээс хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол, төлбөрөө өөрийнхөө хэмжээнд 6.700.000. /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг хохирогчид хохирлын төлбөр гээд төлсөн байдаг. Тэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд Б.*******ийн эрх зүйн байдлыг дордуулсан талаар дурдсан байсан, мөн Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасныг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэх тал дээр хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдолд няцаалт хийсэн тайлбартай нэг боловч үүн дээр нэмээд тайлбарлахад шүүгдэгч Б.*******ийг талийгаач Х.ын биед Ш.*******тай бүлэглэн, хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь Б.*******ийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна гээд эсэргүүцэл бичсэн байсан. Ерөнхийдөө харахад бичиглэлийн алдаа байсан юм болов уу? гэж үзэж байна. Эхлээд Ш.******* шалтгаангүйгээр ыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогсон, Б.*******тэй бүлэглэн, шалгаангүйгээр иргэн С.ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна гэж шийтгэх тогтоолын 13 дахь тал дээр дүгнэсэн боловч, тогтоох хэсэгт жаахан бичлэгийн алдаа гарсан байх гэдэг байдлаар өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв. Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлууд, Прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Тэгээд дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ овогт гийн *******ийг шүүгдэгч Ш.*******тай бүлэглэж, Х., С. нарын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж дүгнэлт гаргасан байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж байна. Б.******* болон Ш.******* нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж байх шиг байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Түрүүн шүүгдэгч Ш.*******ы өмгөөлөгч бас хэлж байсан техникийн алдаа гарсан байх, нөгөө талаас шүүгч хэргийн бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй байна гэж харахаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлын 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар Эрүүгийн хуулийн 39.7 дахь хэсэгт заасан байдаг. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол гэж заасан байдаг. Үүнээс харахад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагч маргадаггүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Б.*******т ял оногдуулсан. Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Б.******* нь талийгаач Х.ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан талаар хэргийн материалд нотлох баримт байхгүй, шийтгэх тогтоолын зарим хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.ийн өмгөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.ийн тухайд хохирогч тай маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцогдсон байдаг. Б. нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдоод, 2015 оны 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзээд, Б.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.ийн хувьд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн зүйл байхгүй. Шийтгэх тогтоолд нь өөрчлөлт оруулах шаардлагагүй, үндэслэлтэй гэж үзэж байна гэв. Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг оролцож байсандаа гэмшиж байна. Би өөрийн хүү Н.даа итгэж байсан машин хөдлөөд ухрахад миний хүү ард байсан, боловч би эхэндээ хүүдээ итгэж байсан, өөрийн төрсөн хүүдээ, тэгээд хэргийн материалд цугларсан нотлох баримтыг үзээд өөрийнхөө бүх бурууг ойлгосон. Үнэхээр маш их харамсалтай байна, бүхэл бүтэн хүний амь нас. Би эрүүл, эрх чөлөөтэй байвал энэ хүний ар гэрийнхнийг нь хаячихгүй, ямарч байсан хохирлыг төлнө гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр Х. гэдэг хүнийг зодоогүй, Зөвхөн С.ын биед хөнгөн зэргийн хохирол учруулсандаа гэмшиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: Шүүгдэгч Ш.*******д холбогдох хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсүгэй... гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр ...Ш.******* нь тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдож байхад шүүх энэ талаар хэрэгт ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Шүүгдэгч Ш.*******ы согтуурсан үедээ үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ... жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт буюу ... Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирч байхад /анхан шатны шүүхээс/ Ш.*******ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн зүйлчилсэн байдал нь хууль хэрэглээний хувьд алдаатай зүйл болсон байна. Түүнчлэн анхан шатны шүүх 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн алийг хэрэглэх нь шүүгдэгч Ш.*******д ашигтай вэ гэдэг талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хуульзүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүхээс ...Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн Х., С. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай... гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Тухайлбал: Шүүгдэгч Ш.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа хэн нэгэнтэй бүлэглээгүй байна. Мөн шүүгдэгч Б.******* нь талийгаач Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх юуг үндэслэж Б.*******ийг энэ гэмт хэрэгт буруутгасан нь ойлгомжгүй болжээ. Харин Ш.*******, Б.******* нар нь бүлэглэн С.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу ... шүүгдэгч овогт ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон хэрэгт гэм буруутайд тооцжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас бусдыг машинаараа дайрч амь насыг хохироосон байхад ашиглалтын журам зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт ...2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхдээ хуулийн зүйл заалтыг буруу баримталсан байна. Мөн шийтгэх тогтоолд хохирол, хор уршигийн талаар үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ж.*******а, түүний өмгөөлөгч Д.*******э, Б.******* нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүд, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцэл, хохирогч Ж.*******а, түүний өмгөөлөгч Д.*******э, Б.******* нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч нарыг анхан шатны шүүхэд очтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ