Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 135/шш2024/00663

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01154

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** хороо, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овгийн ******* *******,

 Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б***** хороо, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* холбогдох,

Хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого болох 66,749,642 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 1 давхрын 104.42 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 1 давхар 104,42 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд ***** бие даасан шаардлагатай,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас Зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулах гуравдагч этгээд *****ын бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****, ***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нийт 66,749,642 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

   Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд: 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 хороолол 10 байр 1 давхар тоот үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2. ***** 108,120,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

   Хэрэг хянан шийдвэрлэх явцад Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 хороолол 10 байр 1 давхар тоот үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагаас татгалзсан. Учир нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 хороолол 10 байр 1 давхар тоот үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ***** худалдаж, *****, ***** нар өмчлөгч байхаа больсон.  *****, ***** нар нь 2023.04.20-ны өдөр тус шүүхэд хандаж *****холбогдуулан 108,120,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 2019 оны 02 сараас 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл 51 сарын хугацаанд өөрийн 586 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 106 м.кв-ийг нь түрээсэлсэн бол олох байсан ашиг хэмээн 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр тооцон, сардаа 2,120,000 төгрөгийг олох байсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 104.42 м.кв талбай хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа гэдэг нь тодорхой болж, “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тус талбайг 2019 оны 02 сараас 2020 оны 09 сарын 30 хүртэлх 20 сарын хугацааны түрээсийн төлбөрийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг 34,458,600 төгрөг хэмээн тогтоосон. Тиймээс нэхэмжлэгч нь 2019.02 сараас 2023.08.23 хүртэлх хугацаанд өөрийнхөө хөрөнгийг ашиглаж байсан бол, хариуцагч хууль бус эзэмшилдээ байлгаж, давхар үсчин, гоо сайханчдад түрээсэлж, өмчлөгчийн эрхэнд халдаагүй байсан бол олох байсан ашгаа өмчлөгч хүртэх эрхтэй байсан. Тиймээс өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 34,458,600 төгрөг буюу сард олох байсан орлого нь 1,722,930 төгрөг үүнийг 38 сар 23 хоногоор үржүүлэхэд 66,749,642 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 108,120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 41,370,358 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Хариуцагчаас 66,749,642 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

   2. Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

“Миний нөхөр ****** овогтой ***** 2012 онд ***** овогтой ***** хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороолол, 10-р байрыг барьж 2013 оны 11 сард бид үл хөдлөх хөрөнгийг 80%-ийн гүйцэтгэлтэй болоход /орон сууц, үйлчилгээний зориулалтаар 3860 м.кв талбай бүхийүл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед *****, ***** нарын нэр дээр авч байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг 50, 50 хувиар өмчлөхөөр тохиролцсон байсан билээ. 2015 онд ***** нь манай нөхөр *****тай ирж уулзаад, банкнаас зээл авах гэсэн юм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх нэрээ түр хасуулаад өгөөч, зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил л хэрэглэчхээд 2016 оны 6 сард багтаан буцаагаад нэрийг чинь гэрчилгээ дээр оруулаад барьцаанаас хөрөнгийг чинь суллаад өгнө гэж хэлж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж аваад нөхөр *****ын нэрийг хасуулж байсан юм. Гэтэл ***** нь биднийг хууран мэхэлж итгэлийг эвдэн манай нөхрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуурч аваад өөрийн дүү ***** гэж хүний нэрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр оруулсан байна. Ингээд бид 2016 оны 8-р сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. ***** нь ***** гэж хүнтэй үгсэн хуйвалдаж нөхөр *****ын үл хөдлөх хөрөнгөөс эхнэр ***** намайг албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анх 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ***** нь ***** миний бие болон ***** мөнгө зээлье, дараагийн зүйлээ босгоход надад санхүүжилт хэрэгтэй байна, тиймээс та надад түр хугацаагаар хамтран эзэмшигчээсээ нэрээ хасуулчих, нотариатаар ороод баталгаа гаргаж өгье гээд үл хөдлөх хөрөнгийг маань 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ***** нь өөрийн гараар 106 м.кв үйлчилгээний талбайтай салоныг 2016 оны 06 дугаар сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж барьцаанд байгаа барьцааны үл хөдлөхөөс гаргаж шилжүүлж өгнө гээд нотариатаар батлуулаад биднээс шилжүүлж авсан. Энэ бол дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Нэг жилийн дараа барьцаанаас чөлөөлж нэрийг чинь гэрчилгээнд оруулж өгнө гэж гуйсан. Үүнийг эхнэртэйгээ ярилцсаны үндсэн дээр нэрийг хасуулсан. Гэтэл ***** биднийг хууран мэхэлж өөрийн дүү ***** гэдэг хүний нэрийг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд оруулсан байдаг. Ингээд бидний дунд 2016 оны 08 дугаар сараас хойш эд хөрөнгийн маргаан гарсан. Яагаад гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байна гэхэд заа одоохон гэж явсаар сүүлдээ сураггүй болсон. Утсаа ч авахаа больсон. Тэгэхээр нь бид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаяг дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараагаар нь эрэн сурвалжлуулаад хаягийг тогтоосон. Түүний дараа ***** нь өмгөөлөгчөө дагуулж ирээд эвлэрье гэж хэлэхэд тэгье гээд хэргийг зогсоосон. Гэтэл дахиад л нөгөө худлаа ярьдаг процесс нь эхэлсэн. Дахиад шүүхэд хандахад энийг чинь арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн. Ингэж явсаар 2020 онд арбитр шийдэгдсэн. Бид дахиад Баянгол дүүргийн шүүхэд хандсан боловч мөн л хаяг дээрээ байхгүй гэсэн. Бидний өөрсдийн өмчлөлөөс өөрсдийг нь албадан гаргуулах шаардлага гаргасан учраас бид сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа” гэв.

 

3. Хариуцагч ***** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*****, ***** нарын нэхэмжлэлтэй *****холбогдох иргэний хэрэг дээр хариуцагч ***** зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 10 дугаар байр, 1 тоот үйлчилгээний зориулалттай 586 м.кв үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч *****ийг 104 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгааг олж мэдсэн тул хууль бусаар эзэмшиж байгаа талбайг албадан чөлөөлж өгнө үү гэдэг агуулга бүхий шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн төлбөр гаргахаар өөрчлөгдөж орж ирсэн. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа зүйл байхгүй талаарх хариу тайлбарыг хуулийн хугацаанд хүргүүлсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 10 дугаар байрны 1 тоот үйлчилгээний зориулалттай 500 м.кв талбай үл хөдлөх хөрөнгөөс 104.42  м.кв талбайн хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй” гэв.   

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

104.42 м.кв үл хөдлөх хөрөнгийг ***** өмчлөлд шилжүүлэх гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ***** гэж хүний өмнө ***** болон ***** нарын зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. ***** гэж хүн худалдаж авъя гэж мөнгө төлсөн юм уу? тийм харилцаа байхгүй. Энэ хүмүүс худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. ***** мөнгө төгрөг авсан өр зээлд орсон асуудал нэхэмжлэгч нарын зүгээс байхгүй. Нэгдүгээрт учир утгагүй үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хоёрдугаарт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1072 дугаар захирамж байгаа. 2017 онд мөн л энэ хөрөнгүүд дээр маргаан үүсгээд нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Хэлэлцүүлгийн явцад уг нь манай тооцооллоор 102.9 м.кв яриад байгаа. Яг энэ талбайгаараа өмчлөлийн маргаан үүсгээд нэхэмжлэл гаргачхаад нэхэмжлэлээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шүүхээр урьдчилаад шийдүүлчихсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн дараа дахиад ийм юмаа яриад сууж байж таарахгүй. ***** нэг ч үл хөдлөх хөрөнгийн үнэ энэ тэрийг төлсөн асуудал байхгүй. ***** гэж төлөөлөгч орж ирээд хамаг бантан хутгаад хольж хутгаад яриад байна. *****той тийм асуудалтай байлаа гэхэд энэ хөрөнгийн 50 хувийг өмчилж байгаа *****тэй ямар учир холбогдол байна. ***** *****ын өмнө эсхүл ***** өмнө ямар үүрэг хүлээсэн юм, ямар ч үүрэг хүлээгүй *****гийн тухайд. Харин ***** өөрөө компанийн ажлын шугамаар *****той холбогдуулаад хольж хутгаж яваад өдий олон жил болж байна. Тийм учраас ***** нэг ч төгрөг тухайн үед үл хөдлөх хөрөнгийг худалдаж авъя гэж төлөөгүй, ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Дээрээс нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэчихсэн байгаа учраас шүүх дахиж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие “*****” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм. 2013 оны 04 сарын 06-ны өдөр “*****” ХХК болон “*****” ХХК нар нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж хамтран ажиллах болсон ба уг гэрээгээр талууд “Дархан-Уул аймгийн, Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, ашиг хүртэх” зорилгоор хамтран ажилласан. Хамтын ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн, Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий нийт 3860 м.кв талбай бүхий, үүнээс ашигтай талбай нь 3557 м.кв талбай бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг барьж, 2014 оны 12 сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

“Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1, 2-т “хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг “*****” ХХК, барилга барих газар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг “*****” ХХК хариуцахаар, мөн гэрээний 3.2-т зааснаар “*****” ХХК 30 хувийн, “*****” ХХК 70 хувийн ашиг авахаар тохиролцсон байсан бөгөөд “*****” ХХК нь өөрт ногдох 30 хувийг авч чадаагүй, талуудын хооронд маргаан үүссэн тул “*****” ХХК-ийн зүгээс 2013 оны 04 сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу МҮХАҮТ-н дэргэдэх Арбитрт нэхэмжлэл гаргасан ба Арбитрт нэхэмжлэлийг хүлээн аваад 36/18 дугаартай хэрэг үүсгэсэн байдаг. Арбитр 2022 оны 08 сарын 24-ний өдөр 36/18 дугаартай нэхэмжлэлийг хэлэлцээд Арбитраас 723 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ талуудын хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээ нь хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл барилга баригдсан гэх газар нь “*****” ХХК-ийн эзэмшлийн бус, иргэн *****ын эзэмшилд байсан байх бөгөөд харин иргэн *****, ***** нар нь ашиг олох зорилгоор уг орон сууцыг хамтран барьсан болох нь талуудын тайлбар, тэдний хоорондын тохиролцоо зэргээр тогтоогдож байгаа ба уг тохиролцоо нь Арбитрын хэлэлцээргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл Арбитрын хэлэлцээртэй хэлцэл нь хэрэгжээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч ***** нь 36/18 дугаартай нэхэмжлэлийг хэлэлцэх Арбитрын хэлэлцүүлэгт “... ***** ХХК болон ***** ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй, харин иргэн *****, иргэн ***** нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 30 айлын орон сууцны барилга барихаар тохиролцсон ба ***** нь 88 хувь, ***** 12 хувийг авахаар тохиролцож, *****т ногдох 12 хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 30 айлын супер орон сууцны барилгын 1 давхрын 102.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий талбай хамаарч байгаа бөгөөд уг үйлчилгээний талбайг *****ын эхнэр нь ашигладаг болно гэжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг иргэн ***** /***** ХХК-ийн захирал/, иргэн ***** /***** ХХК-ийн захирал/ нар нь хамтран барьж ашиглалтад оруулсан тул хамтын ажиллагааны үр дүнд бий болсон дээрх орон сууцны барилгаас хэн аль нь ашиг хүртэх нь дамжиггүй юм. 2015 оны 03 сарын 07-ны өдөр “Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийг байгуулсан ба уг гэрээний 1-т “Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас иргэн ***** 12 хувийг. иргэн ***** нь 88 хувийг эзэмшихээр" тус тус тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хэдийгээр уг гэрээний 2-т “... ***** нь өөрт ногдох 12 хувийг буюу 602 тоот 115 м.кв 3 өрөө орон сууцыг, 15, 16 тоот зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 төгрөг бүрэн авч дууссан, үлдэх 88 хувьд нь *****ийн өмч мөн" гэж тэмдэглэгдсэн боловч *****т 602 тоот 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 16 тоот зогсоолоос өөр ямар ч мөнгө, эд хөрөнгө өгөөгүй байна. 2015 оны 03 сарын 07-ны өдрийн хэлцлээр 3557 м.кв ашигтай талбай бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас нэхэмжлэгч ***** 12 хувь буюу 430.56 м.кв талбай өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч ***** миний бие өөрт ногдох хэсгээ бүрэн авч чадаагүй байна. Дээрх орон сууцны барилгаас нэхэмжлэгч ***** миний бие 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий 16 тоот зогсоолын өмчлөх эрхийг тус тус шилжүүлэн авсан ба харин 1 давхрын 102.9 м.кв үйлчилгээний талбай, 15 тоот 18 м.кв зогсоол зэргийг барилга ашиглалтад орсон цагаас хойш өмчлөх эрхгүйгээр ашиглаж байна. Хариуцагч ***** нь анхлан 102.9 м.кв үйлчилгээний талбай, 18 м.кв талбай бүхий 15 тоог зогсоолын өмлөх эрхийн гэрчилгээг Хас банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг ***** надад шилжүүлэн өгнө гэсэн боловч уг үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, эцэст нь зөвшөөрөлгүйгээр түүний өмчийг эзэмшиж, ашиглаж байсан мэтээр албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм. Нэхэмжлэгч миний бие дээрх орон сууцны барилгаас нийт 430.56 м.кв талбайг өмчлөх эрхтэй байтал өнөөдрийн байдлаар 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд үлдэх 297.56 м.кв талбайн өмчлөх эрхийг хариуцагч *****оос шаардах эрхтэй юм. Иймд хариуцагч *****оос Дархан-Уул аймгийн, Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний тов бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас Зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоолын өмчлөх эрхийг, мөн 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** шаардлагыг дэмжиж байна. Энэ асуудалтай юмыг бид нар шийдвэрлэж чадахгүй залхаад худалдсан. Энэ хүн мөнгөө төлөөд авсан учраас бие даасан шаардлагыг нь дэмжиж оролцож байна. Бие даасан шаардлага гаргасан ***** хоёр зүйлийг нэхэмжилж байна гэж байна. 176.66 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж байна. Тэр хаана байдаг хаана байршилтай ямар барилга юм гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт 18 м.кв 15 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн байна. Энэ шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр би ***** ХХК, ***** ХХК нарын арбитрын маргаан дээр 4 жил гаруй ажилласан. Энэ асуудал шийдэгдсэн. ***** гээд өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг компанитай холбоотой асуудлаа яах гээд энэ тэндгүй зөөж яриад холион бантанг нь хутгаад байгаа юм. Компанийн харилцаа чинь тусдаа асуудал. Иргэн ***** та ямар мөнгө төгрөг төлөөд *****той ямар хэлцэл хийсэн болоод энийг авах ёстой гэж үзээд байгаа юм. Анхнаасаа яг болсон процесс нь юу вэ гэхээр ***** нь надад газар байна. *****оо хоёулаа хамтраад барилга баръя гэдэг санал тавьсан. За тэгье гээд хөрөнгө мөнгө машин тэрэг хамаг юм аа очсон цагт нь юу болсон бэ гэхээр нөгөө газар нь компанийнх нь нэр дээр байгаа гэсэн чинь байгаагүй. Компанийнхаа  буюу ***** ХХК-ийн 49 хувийг ***** ХХК-д өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Ингээд ямар ч хамтарч ажиллаж боломжгүй болсон. Гэтэл манайх тэнд нь барилгаа барих бололцоотой байсан учраас за тэгвэл газар дээр чинь тохиролцъё, таны газар хаана байгаа вэ гэхэд ***** гээд хувь хүнийх нь нэр дээр байсан. Тэрийгээ ***** гэж хүнээс худалдаж авчаад мөнгийг төлөөгүй шүүхийн шийдвэр гараад өрөнд хамаг юмаа хураалгах дээрээ тулсан байсан. ***** гэж хүн наад барилга барьсан байгаа газрын эзэн гээд яваад байдаг. Гэтэл анх худалдаж авсан хүндээ газрын төлбөрт 3,034,000 төгрөг төлсөн байсан. Дээр нь 49,000,000 төгрөг дээр шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Манайх барилга барих гээд очсон байсан учраас энэ 49,000,000 төгрөгийг нь бид нар төлөөд барилгаа үргэлжлүүлье гэсэн. Одбаярын гаргасан нэг ч төгрөг байхгүй. 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан газрын төлбөрөө ч төлөх чадамжгүй байсан. Одоо бол 3 өрөө байрыг гараашны хамт аваад болно шүү дээ. Эрүүл саруул ухаанаар наад асуудалд хандаач. ***** компаниараа шүүхдээд 709,000,000 төгрөгийг өг гэсэн. Энэ маргаан дээр нь 4 жил гаруй явж байна. Тэр нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болж шийдэгдсэн. Дээр нь ***** гэж хүн 2017 онд мөн л саяны ярьсан зүйлээ яриад Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэр гарчихсан. Одоо болтол хүчинтэй.

Тухайн барилгаас миний газар дээр барьсан барилга гэж хэлээд байр захиалгын гэрээ хийгээд хүмүүсээс 160,000,000 төгрөг авчихсан байсан.  Үүн дээр том маргаан үүссэн. Компаниас огт захиалга хийгээгүй байхад энэ хүн өөрийн хувь дансаараа эхнэрийнхээ дансаар авчихсан байсан. Үүн дээрээ тооцоо нийлээд за за одоо ямар ч өглөг авлагагүй боллоо гэж салсан.  Иймд гуравдагч этгээд *****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран шүүхэд гаргасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***** миний бие нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 хороолол, 10 байрны 1 давхар тоот үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ***** дугаартай үл хөдлөх хөрөнгийг *****, ***** нараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, нийт 500,000,000 төгрөгийг *****, ***** нар луу тус бүрд нь 250,000,000 төгрөг шилжүүлэн худалдаж авсан. Анх худалдан авахдаа unegui.mn зарын сайтаас зар хараад холбогдож, очиж үзээд таалагдсан учир худалдан авахаар шийдсэн бөгөөд өмчлөгч нартай үнээ тохироод мөнгөө шилжүүлсэн.

Гэтэл ***** өмчлөлийн Дархан-Уул аймаг. Дархан сум, 10 дугаар баг, 5 хороолол, 10 байрны 1 давхар тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч ***** нь “Алтан салон” нэрээр үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулж байгаа бөгөөд шаардлага тавихад гарахгүй хэл ам хийж, чөлөөлж өгөхгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн 104 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа ***** хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ын өмгөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлд шударга өмчлөгчийн шаардах эрхийн талаар тусгасан байдаг. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж байгаа. Хууль бус зүйл ерөөсөө энд байхгүй. Яагаад гэвэл хэдийгээр нэхэмжлэгч нар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүхэлд буюу 586 м.кв-аар нь нэг өмчлөх эрхийн ордероор нь өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байж болно. Гэвч энэ бүртгэл бүртгэгдэхээс өмнө бид тодорхой хэлцлийн үндсэн дээр энэ маргаан бүхий албадан чөлөөлүүлье мөн хууль бусаар эзэмшиж ашиглаж байсан гэдэг шаардлагатай холбоотой үсчний салон ажиллаад байгаа 104,42 м.кв үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар ашиглаж байсан зүйл байхгүй харин миний үйлчлүүлэгч энэ үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч нь юм. Ийм учраас бид хууль бусаар эзэмшиж ашиглаагүй учраас түрээсийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хууль бус гэдэг нь тогтоосон байх хэрэгтэй ойлголт. Ирээдүйд өмчлөх эрх нь бидэн дээр үүсэх ёстой байсан. Энэ нь хавтаст хэргийн 18, 19, 20, 32, 196, 217 дугаар талд авагдсан энэ нотлох баримтуудаар хариуцагч ***** нь маргаан бүхий 104,42 м.кв үсчний салоноор ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдэг нь тогтоогдоно. Тийм учраас бид хууль бусаар эзэмшиж ашиглаагүй. Түрээсийн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Ер нь бол энэ үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн улсын комисс хүлээж авсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ үл хөдлөх хөрөнгийн ашиглалт иргэдэд нээлттэй болж хувирсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үсчин салоны зориулалтаар ашиглаж байсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сард энэ талаар олж мэдсэн гэсэн байдаг. Ийм зүйл байх боломжгүй. 4 жилийн дараа өмчлөх эрх нь зөрчигдөж байсан, өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө дээр өөр хэн нэгэн эзэмшил тогтоогоод хууль бусаар эзэмшиж ашиглаж байсныг 4 жилийн дараа мэдсэн байдлаар тайлбарласан. Нэхэмжлэгч, хариуцагч хэн алиных нь хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд ирэхээр хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүн дээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад яваад байдаг. Хариуцагч нэхэмжлэл гаргахаар хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээж авдаггүй. Шүүх дээр очиж гардаж авдаггүй. Энэ байдлаас болоод нэлээд хугацаа алдсан. Нэхэмжлэгч нарын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл дээр явцын дунд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байдал дээр, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа, нэмэгдүүлж байгаа байдал дээр шүүх дүгнэлт хийх байх. Хууль бусаар эзэмшиж ашиглаж байсан гэдэг нь үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна. 104.42 м.кв талбайтай холбоотой асуудал сөрөг нэхэмжлэлд орчихсон явж байгаа учраас гуравдагч этгээдэд хамааралгүй. Хариуцагч *****хамааралтай учраас ***** шаардсан. Гуравдагч этгээдийн шаардаж байгаа шаардлага нь тус орон сууцны 18 м.кв 15 тоот зогсоол, 176.66 м.кв орон сууцны талбайн өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

9. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөллийн “Рэкс лэкс” ХХН-ий иргэн *****гэх албан бичиг, Монгол шуудангийн баримт, *****ын гаргасан тодорхойлолт, Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн ****** дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 001158047 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. 

 

10. Хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *****ийн бичгээр гаргасан баталгаа, “Рэкс лэкс” ХХН-ий иргэн *****гэх албан бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/18563 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 000228073 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Эд хөрөнгө Улсын бүртгэлийн албанд *****ын 2013.10-21-ний өдөр гаргасан хүсэлт, 000431152 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл, *****ийн гаргасан баталгаа, Хэмжилтийн зураг, сууцны нийт талбайн хэмжээ дүгнэлт, зай хэмжээ, талбайн периметр байгуулалтын зураг, Монгол Улсын Олон Улсын Арбитрын 2022 оны 8 сарын 24-ний өдрийн 723 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн ***** дугаартай шийдвэр, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2017.05.02-ны өдрийн албан бичиг, 2013-2015 онуудад баригдсан барилгуудын хаяг олгосон жагсаалт, Монгол Улсын Олон Улсын Арбитрын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн ***** дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 51 дугаартай “Өргөдлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн байна.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****аас 2024 оны 04 сарын 09-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар бие даасан шаардлагын хамт ирүүлсэн.

 

12. Шүүхийн журмаар Монгол Улсын Олон Улсын Арбитрын 2022 оны 8 сарын 24-ний өдрийн 723 дугаартай шийдвэр, Ноёдын туурь ХХК-ий дүгнэлт, хариуцагч *****, ***** нарын данс эзэмшдэг эсэх тухай лавлагааг Голомт банкнаас, Хаан банкнаас данс эзэмшдэг эсэх тухай лавлагаа, дансны хуулга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Худалдаа хөгжлийн банкнаас данс эзэмшдэг эсэх тухай лавлагаа, дансны хуулга, ***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн талаарх лавлагаа, Капитал зууч ХХК-ий дүгнэлт зэргийг нотлох баримтаар тус тус гаргуулсан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *****, ***** нар нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөгийг хариуцагч ***** гаргуулах, хариуцагч ***** нь нэхэмжлэгч нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1 давхар үйлчилгээний зориулалттай 102,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нь тус хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбай  бүхий 15 тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1 давхар үйлчилгээний зориулалттай 104 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагуудыг тус тус гаргасан бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****ын шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *****, ***** нар нь шүүхэд анх Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1 давхар үйлчилгээний зориулалттай 102,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 04 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 108,120,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, мөн 2023 оны 09 сарын 22-ны өдөр бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзаж, эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого болох 106,508,400 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан, мөн 2024 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин багасгаж 66,749,642 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. /1-р хх-ийн 154, 2-р хх-ийн 42 дугаар хуудас/

 Хариуцагч *****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь 2023 оны 04 сарын 21-ний өдөр Дархан сумын 10 дугаар багийн нутагт байрлах үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 1 давхрын 102,9 м.кв үйлчилгээний талбай, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тус тус өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  мөн 2023 оны 07 сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 1 давхрын 102,9 м.кв үйлчилгээний талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр хариуцагч *****, ***** нарыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч *****, ***** нарт даалгах,  тус орон сууцны   зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх буюу үнийг гаргуулах тухай шаардлагыг *****ид холбогдуулан гаргаж байна гэж тодруулсан, 2023 оны 09 сарын 27-ны өдөр ***** нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар дээрх сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дурдсан 3 шаардлагыг түүний гаргасан бие даасан шаардлага болохыг тодорхойлсон тодруулгыг шүүхэд ирүүлсэн. /1-р хх-ийн 186-188, 2-р хх-ийн 6, 105 дугаар хуудас/

Мөн шүүх хуралдааны явцад бие даасан шаардлагыг тодруулахад дээрх шаардлагуудаас 1 давхрын 102,9 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь ***** сөрөг нэхэмжлэлийн шаардлага, харин тус орон сууцны  зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгч нараас гаргуулах шаардлагыг өөрийн бие даасан шаардлага гэж тодруулсан болохыг дурдаж байна.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... ***** нь Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 10 дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс тус үл хөдлөх эд хөрөнгөө 2023 оны 08 сарын 23-ны өдөр ***** худалдаж өмчлөгч байхаа больсон тул 2019 оны 02 сараас 2023 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн хөрөнгийг ашиглаж байсан бол бусдад түрээсэлж олох байсан орлого 66,749,642 төгрөгийг хууль бусаар эзэмшиж байсан этгээд болох ***** гаргуулах үндэслэлтэй” гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** “... Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 1 давхар үйлчилгээний зориулалттай талбай миний өмч бөгөөд, банкнаас зээл авахын тулд өмчлөлөөс миний нэрийг хасуулсан, баталгааны дагуу буцаан шилжүүлж өгөөгүй иймд өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлээ: “...***** нь эхнэр бид хоёроос ирж гуйсан. Надад дараагийн ажлын хөрөнгө санхүү хэрэгтэй байна. Та нэрээ түр хасуулаад бид танд баталгаа гаргаад нотариатаар ороод өөрийн гараар бичээд нотариатаар батлуулаад өгье гэж хэлээд дээр нь мөнгө хэрэгтэй байна гээд надаас 110,000,000 төгрөгийг хоёр банкны дансаар авсан. Баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд ***** миний аваагүй үлдэх хувь болох зоорийн давхрын 15 тоот зогсоол, мөн 176,66 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж байна. Үсчин салоны зориулалттай талбай нь сөрөг нэхэмжлэлээр гаргаж байгаа тул бие даасан шаардлагад орохгүй” гэж тайлбарладаг болно.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ: “...М.Цогнямын хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч *****, ***** нараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрт нь 500,000,000 төгрөгийг төлж худалдаж авсан. Анх худалдаж авахдаа үнэгүй.мн сайтаас зарыг хараад зарын дагуу холбогдож тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нартай нь харилцан тохиролцоод худалдаж авсан. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгөд хариуцагч ***** нь Алтан салоны нэрээр үсчин гоо сайхны үйлчилгээ тухайн 104 м.кв явуулж байсан. Шаардлага тавьсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй” гэж тодорхойлсон.

6. Нэхэмжлэгч *****, ***** нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум ***** баг, ***** хороолол, ****давхар тоот, 586.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, ***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2015 оны 04 сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авчээ. /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/

Мөн хэрэгт Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд ... Дархан Уул аймаг, Дархан сум Союз сургуулийн зүүн талд байрлах /80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3860 м.кв талбайтай /6 давхар барилга/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч *****, ***** гэжээ. /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/

2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч ***** гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баталгаа гаргах нь бичвэрт Иргэн ***** миний бие *****, ***** нарт үйлчилгээний талбайгаас 106 м.кв хэмжээтэй үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 6 сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ. Одоогоор барьцаанд байгаа болно. Баталгаа гаргасан ***** гэжээ./хэргийн 20 дугаар хуудас/

Хэрэгт 2015 оны 03 сарын 07-ны өдрийн тодорхойлолт гэх баримт эх хувиараа авагдсан байх бөгөөд тус баримтад ***** дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн 12 хувийг, ***** 88 хувийг эзэмшихээр, уг орон сууцнаас ***** нь 6 давхрын 602 тоот, 115,0 м.кв 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 15, 16 тоотын автомашины зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 төгрөгийг бүрэн авч дууссан тул үлдэгдэл 88 хувьд ногдох үйлчилгээний байх болон орон сууцууд, автомашины зогсоолууд *****ийн өмч мөн тул орон сууцыг бусдад худалдах, захиран зарцуулах асуудал *****т хамааралгүй тухай дурджээ. /1-р хх-ийн 32 дугаар хуудас/

Мөн 2015 оны 03 сарын 07-ны өдрийн “Хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл” гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд тус хэлцэлд дээр дурдсан *****ын гаргасан тодорхойлолттой утга нэг бичвэр байх бөгөөд уг орон сууц нь Хас банкны зээлийн барьцаанд байгаа, зээлийг ***** бүрэн хариуцаж төлөх үүрэг хүлээхээр заасан байна. /1-р хх-ийн 33 дугаар хуудас/

Зохигчдоос нотлох баримтаар Монголын олон улсын арбитрын 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 723 дугаартай арбитрын шийдвэрийг ирүүлсэн бөгөөд тус шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 148,400,000 төгрөгийн үнэ бүхий 102,9 м.кв талбай, 16,000,000 төгрөгийн үнэ бүхий 15 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “*****” ХХК-д даалгах тухай  “*****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр нэхэмжлэгч “Мөнхзангилаа” ХХК-ийн хүлээсэн үүргүүд нь хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гэрээ байгуулах гол үндэслэл болсон байх бөгөөд эдгээр үүрэг биелэгдээгүй нь тухайн гэрээ бүхэлдээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн, ... Хариуцагч “*****” ХХК-ийн “гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон тул гэрээг цуцалж, хамтран  барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцлийг байгуулсан” гэх тайлбар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 480 дугаар зүйлийн 480.1, 480.1.4-т заасанд тус тус нийцнэ гэж дүгнэжээ. /1-р хх-ийн 159-169 дүгээр хуудас/

Мөн хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн ****** дугаартай захирамжаар *****ын нэхэмжлэлтэй, *****ид холбогдох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 30 айлын орон сууцны барилгын 1 дүгээр давхраас 102,9 м.кв үйлчилгээний зориулалттай .... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *****ын нэр дээр шилжүүлж өгөхийг *****ид даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, *****аас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож, захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 170-172 дугаар хуудас/

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч *****, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, Союз сургуулийн зүүн талд байрлах, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 3860 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран барьсан, мөн тодорхой хувиар ногдох хэсгээ хуваасан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын тайлбараар тус барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 586.5 м.кв талбайн зарим хэсэг болох 104,42 м.кв талбайг хариуцагч ***** үйлчилгээ явуулан эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Тус талбайн хэмжээг талууд 106 м.кв, 102,9 м.кв гэх мэтээр өөр өөрөөр тодорхойлж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шинжээч томилоход талбайн хэмжээг 104,42 м.кв гэж тогтоосон болно. /1-р хх-ийн 217-219 дүгээр хуудас/

Энэхүү 1 давхрын 586,5 м.кв талбайн өмчлөгчөөр 2015 оны 04 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нар бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх бөгөөд 2023 оны 08 сарын 23-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгө бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** өмчлөлд хэлцлийн үндсэн дээр шилжсэн байна. /2-р хх-ийн 93 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан боловч *****, ***** нарын тухайн барилгыг хамтран барьсан хамтын ажиллагааны явцад ***** нь үйл ажиллагаа явуулж, эзэмшиж, ашиглаж байсан байна гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад захиалга авч, гүйцэтгэгч *****, *****, жагсаалтын 32 дугаарт үсчин гоо сайхан, салон захиалагч *****, ***** гэж бичигдсэн байдлаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 79-84 дүгээр хуудас/

Өөрөөр хэлбэл *****ийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөгийг хариуцагч ***** гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох ***** хэлцлийн үндсэн дээр шилжүүлж, 2023 оны 08 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт орсон байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т: “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж хуульчилсан.

Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** хувьд хариуцагч *****тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, зөвшөөрөл олгоогүй байх тул дээрх хуульд зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг түүнийг эзэмшиж байгаа этгээд болох ***** шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

9. Хариуцагч ***** маргаан бүхий үйлчилгээний зориулалттай 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд дүгнэхэд хэрэгт авагдсан баримтаар ***** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч *****, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нарын тухайн барилгыг хамтран барьсан, хамтын ажиллагааны явцад бий болсон байх бөгөөд ***** нь энэхүү үйлчилгээний талбайг гаргуулахаар удаа дараа шаардлага гаргаж байсан боловч эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй. Нөгөө талаас тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэн зэрэг үндэслэлүүдээр ***** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нь Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *****оос гаргуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан бөгөөд *****ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулахад маргааны зүйлтэй холбоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу маргааны зүйл нь тус орон сууцны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 586.5 м.кв талбайн зарим хэсэг болох 104,42 м.кв талбайн эзэмшилтэй холбоотой шаардлагууд байх тул түүний нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нь шүүхэд анх хариуцагч *****тэй хамтран сөрөг нэхэмжлэл гэж гаргасан бөгөөд түүнийгээ тодруулан бие даасан шаардлагаа дээрх байдлаар тодорхойлсон болохыг дурдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****ын шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

11. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****ын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, ***** шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 768,750 төгрөг, хариуцагч ***** болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,315,260 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд ***** олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасныг баримтлан ***** 66,749,642 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ***** үйлчилгээний зориулалттай 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум ***** баг, ***** хороолол, ****давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ***** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** олгож, бие даасан шаардлагыг гаргасан гуравдагч этгээд *****ын  тус байрны зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий 15 тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *****оос гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 768,750 төгрөг, хариуцагч ***** болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,315,260 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *****аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд ***** олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ