Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/00957

 

 

 

 

 

 

2024        06           18                                                    142/ШШ2024/00957 

 

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

,  

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б,

 

Хариуцагч:  Н.Э нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Н.Э нар өөрсдийн эдгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь

:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2010 оны 06 дугаар сарын 13 ны өдрийн 270 тоот ЗД-ын захирамжийн хавсралтын дагуу Зэст баг, Захиргааны 3-р байрны урьд барилгачдын клубт үйлчилгээний зориулалтаар 142,72 м2 талбай бүхий 2101012151 дугаарт бүртгэгдсэн ҮХЭХ-г өмчилдөг. 2014 оноос манай компанийн хажууд 140,50м2 талбайг өмчилдөг хөрш байгууллагаас М зоогийн газар нь түрээслэн авч ажиллуулж байхдаа манай өмчлөлийн талбайн 25 м2 талбайг бидний зөвшөөрөлгүй өөрсдийн эзэмшилд ашиглалтанд оруулж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Манай компанийн ҮХЭХ-н талбайн хэмжээгээр газрын эзэмшлийн татвар, дулаан, эрчим хүчний төлбөрийг төлдөг тул энэ хууль бус эзэмшлээс манай өмчлөлийн талбайг суллуулж өгнө үү..” гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХК-ийн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: …“Манай компани нь тус шүүхэд хариуцагч С.О Н.Э нарт холбогдох “Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нартай зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн нэхэмжлэлээс татгалзсантай холбоотойгоор шинжээчээр ажиллагаа хийлгэх шаардлагагүй болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү...”гэжээ

 

Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сум дундын шүүхэд ХХК захирал Ж.Б-н нэхэмжлэлтэй Н.Э-д  холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Н.Э миний бие Орхон аймаг Баян-Өндөр сумын 1 дүгээр баг, Зэст 21 байр, Барилгачин клубт байрлах "Грави төв" үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 140.50 м.кв талбайтай Ү-2101012497 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  дугаарт гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2014 он худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн объектод засвар үйлчилгээ хийн М нэртэй зоогийн газар байгуулан таван жил идэвхтэй үйл ажиллагаа явуулан өнөөдрийг хүрсэн бөгөөд ХХК нь энэ хугацаанд ямар нэгэн гомдол шаардлага гаргаж байгаагүй билээ. Гэтэл 2019 оны 09 сарын 24-ны өдөр хөрш байгууллага болох ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ХХК-н 25 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Н.Э миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон кадастрын зургаар маргаан бүхий талбай нь иргэн Н.Э-ын өмчлөл болох нь /хавсаргасан баримтаар/ тодорхой харагдана. Мөн тус талбай нь нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай гэдгийг нотолсон аливаа үйл баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагчийг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх шаардлага гаргахдаа шаардлага гаргах эрх бүхий этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж шаардах эрх үүсхээр хуульчилсан байдаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч С.Ошүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.О миний бие М зоогийн газрыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэн авч ажиллуулж байна. эмийн сангаас гаргасан нэхэмжлэл надад хамааралгүй гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч С.О Н.Э нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нартай зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК, хариуцагч С.О Н.Э нарт холбогдуулан гаргасан “Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Б.ХИШИГДАВАА