Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0132/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Т.Батжаргал, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч Г.С,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч ****, ****, ****, ****,
Хохирогч ****өмгөөлөгч ***,
Хохирогч ****гийн өмгөөлөгч ***, 
Хохирогч ****гийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч ****өмгөөлөгч ***,  
Шүүгдэгч ****өмгөөлөгч ***,
Гэрч ****, ****, ****, 
Шүүгдэгч ****, ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000349 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1979 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр Дархан-уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, Улаанбаатар төмөр замын, замын 1 дүгээр ангид замчин ажилтай, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***
2. Монгол улсын иргэн, 1986 оны 01 дугаар сарын 19-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалтын эмч мэргэжилтэй, ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ****нь давтан үйлдлээр иргэн ****“ипотекийн зээлд хамрагдах гэсийн байрны гэрчилгээгээ түр өгөөч, байрны гэрчилгээ сейф дотор байгаа” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх замаар өмчлөх эрхийг авч 2015 оны 2 дугаар сарын 02-ноос 05-ны өдөр Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 16 дугаар байрны *** өрөө 21.0 м,кв орон сууцны өмчлөгчөөр хуурамч нотлох баримт бүрдүүлэн нэмэгдэж 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн  *** 15 сая төгрөгийн барьцаанд тавьж улмаар нэр дээрээ хууль бусаар шилжүүлж иргэн Д****өмчлөх эрхэнд халдаж 30,000,000 төгрөг, иргэн ****15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд иргэн ****аас “цалингийн зээлээ чөлөөлж банкны зээлэнд хамрагдана” гэж итгэл төрүүлж хуурч мэхлэх арга ашиглан 16,500,000 төгрөгийг залилан мэхлэн нийт 61,500,000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч **** нь ****тай бүлэглэн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг, Төмөр замын 16 дугаар байрны 126 тоотын 2 өрөө орон сууцыг иргэн ****гаар “ ****” банкинд 30 сая төгрөгний барьцаанд тавиулж улмаар ****гаас 19,280,000  төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар авч 19,280,000 төгрөгний хохирол учруулсан, 

Мөн мөнгөө буцааж төлөх бодит боломжгүйгээ мэдсээр байж 2014 онд иргэн ****гийн итгэл үнэмшлийг нь далимдуулан гэрээгээр халхавчлан түүний нэр дээрх Улсын бүртгэлийн ****дугаартай Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг 17 –р хороолол *** тоот 18 м.кв байрыг өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр **** банкны барьцаанд тавьж 20 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авахдаа зээлийн төлөлтийг хийлгүй ахин 3,100,000 төгрөгийг банкинд төлүүлж  ****гийн өмчлөх эрхийг залилж 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн ****эзэмшлийн Дархан сумын 13-р баг 10 дугаар хороолол *** 33,м,кв 1 өрөө байрны гэрчилгээг 3 сая төгрөгийн барьцаанд тавина гэж хууран мэхлэж иргэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****ийн нэр дээр итгэмжлэл хийж ****15 сая төгрөгийн барьцаанд тавьж  ****өмчлөх эрхийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан 29,700,000 төгрөгний хохирол учруулсан,

Иргэн ****ас “мөнгөний хэрэг боллоо, дүү машин авах  хэрэгтэй боллоо” гэж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 сая төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөгийг  нийт 10,500,000 төгрөгийг итгэл эвдэх хуурч мэхлэх замаар залилан нийт бусдад 89,480,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Шүүгдэгч ****гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****нь зээлийг эргүүлэн төлөх бодит боломжгүй атлаа 2016 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдөр иргэн ****аас “цалингийн зээлээ чөлөөлж банкны зээлэнд хамрагдаад мөнгийг чинь 4 хоногийн хугацаатай, өдрийн 1,5 хувийн хүүтэй өсгөөд буцаагаад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 16,500,000 төгрөгийг залилан авч өмнөх зээлээ төлсөн болох нь: 

****, ****нарын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтасны 93/,

********банкны 4823 дугаартай зээлийн гэрээний хуулбар, мөн ****банк дахь зээлийн үлдэгдэл, төлбөрийн график /1 дүгээр хавтасны 146-152/,

****мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь Улаанбаатар Төмөр замын, замын 1 дүгээр ангид мөнгөний нярав хийдэг байсан. Дээрхи албан тушаалд ажиллаж байхдаа **** гэж хүнээс нийт 10,300,000 төгрөг зээлээд түүнээс зээлсэн мөнгийг өгч чадахгүй болохоор байгууллагын мөнгөнөөс 3,850,000 төгрөг аваад ****д өгч өрөө дарж байсан юм. Тэгээд би дээрхи асуудлаас болж цагдаагийн байгууллагаар шалгагдаад миний албан тушаалыг өөрчлөх болсон. Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг барагдуул гэж үүрэг болгож байгууллагын зүгээс надад 7 хоногийн хугацаа өгсөн. Би түүний дагуу зүс таних **** гэж хүнтэй уулзаад нөхөр бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байгаа, цалингийн зээлээ чөлөөлж ****банкнаас 36 сарын хугацаатай зээлд хамрагдана гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 11,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлж авч байсан. Тухайн мөнгөнөөс 3,850,000 төгрөгийг байгууллагынхаа хохиролыг барагдуулах гэж өгсөн, үлдэгдэл мөнгийг нь **** гэж хүнд өгөх ёстой байсан өрөндөө өгөөд дуусгасан. Ингээд би ****аас зээлсэн мөнгийг 4 хоногийн хугацаанд нь төлж чадаагүй, **** надаас мөнгөө нэхээд байсан учир **** бид хоёр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Нотариат орж Зээлийн гэрээ байгуулсан. Би тухайн үед ****аас 16,500,000 төгрөгийг зээлэхдээ бичгээр баталгаа хийгээд өгч байсан юм. Тухайн зээлийн гэрээнд **** бид хоёр миний ****аас зээлсэн мөнгийг төлөх хугацаа тогтоосон, ****ын мөнгийг одоо хүртэл төлж чадахгүй яваад байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131, 2 дугаар хавтасны 151 дугаар хуудас/,

Хохирогч ****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...****тэй багадаа сургуульд нэг ангид сурч байсан болохоор мэддэг, түүнээс бид найзууд биш. ****нь 2016 оны 01 дүгээр сарын 15-нд ломбардад утсаа тавьчихаад явсан. Удалгүй над дээр ирээд би Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангид мөнгөний нярав хийж байгаа, нөхрийнхөө хамт 1 байгууллагад ажилладаг. Саяхан ****банк урамшуулал зарласан байна. Цалингийн зээлээ хаагаад ****банкны урамшуулалтай зээлд хамрагдах гэсэн юм. Нөхөр бид хоёр байгууллагаасаа зээл авсан, зээлийн үлдэгдэл 16,480,000 төгрөг байна гээд банкны бичиг надад үзүүлсэн. Тухайн үед надад 1,500,000 төгрөг байсан. **** надруу байн байн залгаад мөнгө чинь юу болсон бэ гээд асуугаад байхаар нь би **** гэж найзаасаа 15 сая төгрөг зээлж аваад ****т 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 11,500,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 сая төгрөгийг бэлнээр нийт 16,500,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, өдрийн 1,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. **** надаас 11,500,000 төгрөгийг аваад намайг хүлээлгийн танхимд үлдээгээд өөрөө ****банкны эдийн засагч руу ороод цалингийн зээлийнхээ тал мөнгийг нь өгчихлөө гэж гарч ирсэн. Тухайн үед би ****ийн хажууд нь байгаагүй учир надаас авсан мөнгөөрөө цалингийнхаа зээлийг хаачихлаа гэж бодож байсан. Гэтэл зээлээ хаагаагүй байсан. Би 15,000,000 төгрөгийг найзаасаа 6 хувийн хүүтэй авсан байсан бөгөөд надаас нэхэхэд нь би хүнд өгсөн чинь алга болчихлоо, гэхдээ би авсан юм чинь хариуцаж төлнө гэж хэлсэн. Хэдхэн хоногийн хугацаатай зээлж авчхаад алга болчихоор нь нотариат орж гэрээ байгуулсан. Намайг зээлсэн мөнгөө байн байн нэхэхэд учир байдлаа хэлдэг байсан. Би хувиасаа 4 удаа 900,000 төгрөгийг зээлд төлсөн. Иймд Б.****ээс үндсэн зээл болох 16,500,000 төгрөг, хувиасаа зээлд төлсөн 3,600,000 төгрөг, нийт 20,100,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.****ын ”...Би **** гэж эмэгтэйтэй найз нөхдийн харилцаа холбоотой. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр **** намайг 15,000,000 төгрөг зээлэх үү гэхээр нь би түүнд дээрхи мөнгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлж байсан юм. **** надаас зээлсэн мөнгөний хүү гэж сар болгон 900,000 төгрөг төлж явж байсан. 15,000,000 төгрөг зээлснээс хойш 4 сарын хугацаанд 3,600,000 төгрөг төлсөн. Ингээд түүнээс хойш **** надад  надаас зээлсэн мөнгийг хүнд зээлүүлээд алдчихлаа цаашид хүү төлөх боломжгүй болчихлоо гэж учир байдлаа хэлж байсан. Би нөхцөл байдлыг нь ойлгоод ****ад зээлсэн мөнгөний хүүгээ зогсоосон.Одоог хүртэл надаас зээлсэн мөнгөний үндсэн мөнгө болох 15,000,000 төгрөгийг төлөөгүй явж байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтасны 132 дугаар хуудас/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Б.****ийг Д****21.0 мкв орон сууцны өмчлөх эрхийг залилан 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Д****орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг шүүгдэгч хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж хохирогч ****зээлсэн 15 сая төгрөгийн барьцаа болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг ****нэр дээр шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхэд бодит хохирол учраагүй байна.

Бодит байдал дээр тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр хийсэн, болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуульд заасан тул өмчлөх эрхийн гэрчилгээ нь бусдад хууль бус хэлцлийн үндсэн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүй бусдын нэр дээр шилжсэнийг мэдээгүй байсан өмчлөгч нар нь эрхээ шүүхэд нэхэмжлэл гарган сэргээлгэх боломжтой юм.

Өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн цогц ба дээрх бүх хугацаанд өмчлөгч нар орон сууцандаа амьдарч эзэмшиж, ашиглаж байсан байна.

 Өмчлөх эрхийн гэрчилгээ бусдын нэр дээр шилжсэнээр захиран зарцуулах эрхээ алдах бодит нөхцөл байдал үүсээгүй байх тул Д.****ийг “бусдын орон сууц өмчлөх эрх”-ийг хуурч, залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин өмчлөгч нарын гарын үсгийг дуурайлган зурсан итгэмжлэлээ ашиглаж улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ ****үзүүлж, эрхийн зөрчилтэй гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа, худалдах худалдан авах гэрээ хийж, зээлсэн мөнгөө эргүүлж төлж чадахгүй тохиолдолд төлөх баталгаа болгож, зохиомол байдлыг зориудаар бий болгож, *** бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 15 сая төгрөг авсан болох нь: 

Хохирогч ****: “...Би өөрийн төрсөн 2 хүү болох ****, ****нарын хамтаар Дархан сумын Өргөө баг 22 дугаар хороолол Төмөр замын 16 дугаар байрны ** тоотод байх 21.0 мкв талбайтай 1 өрөө сууцны хамтран өмчлөгчөөр явдаг юм. Манайх тухайн байранд 1982 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Одоо тухайн байранд миний бие, төрсөн хүү ****эхнэр ****, ач хүү **** нарын хамт оршин суудаг. Одоогоос 2 жилийн өмнө байсан санагдаж байна миний том хүү **** эхнэр **** ипотекийн зээлэнд хамрагдах гэсэн тэгээд эцэг, эхийнхээ орон сууцыг тавьж болдог гэхээр нь би бэр ****т зөвшөөрөөд өөрийн байрны гэрчилгээгээ өгч байсан юм. Тэгээд би түүнээс хойш би 1 жилийн дараа ****ээс байрны гэрчилгээ юу болсон юм бэ? Гэрчилгээ аваад ир гэхэд тэрээр надад –**** бид хоёр цалингийн өндөр зээлтэй учир ипотекийн зээлд хамрагдаж болохгүй юм шиг байна гэж байсан. Тэгэхээр нь би түүнийг наад хөөцөлдөөд байгаа юм чинь болохгүй бол байрны гэрчилгээ аваад ир гэхэд тэрээр надад “ээж би байрны гэрчилгээг ажлынхаа сейф дотор хадгалаад байж байгаа” гэж хэлсэн, тэгэхээр би тайвшраад ****т итгээд, байрны гэрчилгээгээ мартсан байсан. 2016 оны 02 дугаар сард байсан санагдаж байна, би тухайн үед аавынхаа гэрт түр амьдарч байсан юм, тухайн үед манай гэрт бэр ****, хүүгийнхээ хамт амьдарч байсан. Тэгээд намайг аавынхаа гэрт байж байхад бэр **** над руу залгаад ээж та гэрт хүрээд ирээч манай байр зарагдсан гээд хүн ирлээ гэж хэлсэн, тэгээд би тэр даруй гэртээ яваад очиход манай бэр тухайн хүнийг гараад явчихлаа гэж байсан. Тэгээд би бэрээсээ юун хүн юм бэ? Чи тухайн хүний хаана ажилладаг, юу хийдэг талаар асуухгүй яасан юм бэ? гэж хэлэхэд манай бэр надад тухайн хүний хаана ажилладаг, нэр усыг нь асуугаагүй, тухайн хүн **** надад танай байрыг зарсан гэж хэллээ гэсэн. Тэгэхээр нь би **** юу гэж манай байрыг зардаг юм бэ? Байрны гэрчилгээ миний нэр, 2 хүүгийн нэр дээр байгаа юм чинь хэзээ ч зарагдахгүй, байрны гэрчилгээ ****ийн ажлын сейф дотор байгаа гэж бэрдээ хэлж байсан. Тэгээд би түүний дараа том хүү **** рүү залгаад гаднаас хүн ирээд манай байрыг танай эхнэр надад зарсан гээд явж байна гэж хэлэхэд манай том хүү надад юу гэж манай байр зарагдах юм? Эхнэр маань тэглээ ч манай байрыг зарахгүй гэж байсан. Дараа нь би **** рүү залгаад манай гэрт хүн ирээд манай байрыг чамайг тухайн хүнд зарсан гээд явж байна гэхэд тэрээр надад үгүй ээжээ тийм юм байхгүй байрны гэрчилгээ манай ажил дээр байгаа гээд манай байрны гэрчилгээг **** надад аваад ирсэн. Тэгээд би тайвшраад мартсан байсан. Тэгсэн чинь саяхан буюу 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр дахин нөгөө хүн манай гэрт ирлээ гээд манай бэр надад утсаар хэлэхээр нь би бэрээсээ тухайн хүний ажлын байрны газар, нэр усыг нь мэдсэн. Дархан сумын 5 дугаар багт байрлах 20/4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй ломбард ажлуулдаг **** гэж залуу байсан. Тэгээд би түүнээс юу болоод байгаа юм бэ? Чи яагаад манай байрыг авдаг юм гэж асуухад – танай бэр **** надад байрыг чинь 2015 оны 02 дугаар сард 15,000,000 сая төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг л эвгүй болчихлоо байрны гэрчилгээгээ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст очоод шалгуулья гээд тус хэлтсийн дарга **** гэж хүнд хандаад шалгуулахад 2015 оны 02 дугаар сард манай байрыг **** өөрийнхөө нэр болгоод зарсан байсан нь тогтоогдсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. /1 дүгээр хавтасны 9-10-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ****”.... Миний зүс таних **** гэж эмэгтэй 2015 оны 02 дугаар сард байсан санагдаж байна. Намайг ажил дээрээ байж байхад надтай ирж уулзаад наймаа хийх гэж байгаа талаараа надад хэлсэн. Гэхдээ яг ямар наймаа хийх гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд **** барьцаанд нь өөрийнхөө эзэмшлийн Дархан сумын Өргөө баг, 22 дугаар хороолол, Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотод байх 1 өрөө орон сууцаа барьцаанд тавиад 15,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Би түүнд манай ломбард байр барьцаанд авдаггүй гэж хэлэхэд тэрээр надад би 2 сарын дотор мөнгийг чинь төлөөд буцаагаад байраа авъя гэсэн. Тэгэхээр нь би түүнд зөвшөөрөөд ****ийг байрныхаа өр ширгүй гэсэн холбогдох баримтыг аваад ир гэсэн, **** байрныхаа холбогдох лавлагааг авчраад надад үзүүлэхээр нь ****ийн хамт нотариат орж, тус байрыг нь би ****тэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд аймгийн үл хөдлөх газар дээр очиж ****ийн эзэмшлийн гэх байрыг өөрийн нэр дээрээ гэрчилгээ захиалаад ****т 15,000,000 төгрөг зээлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 12, 3 дугаар хавтасны 174 дугаар хуудас 4 дугаар хавтасны 136 дугаар хуудас/,

Би Б.****ээс үндсэн мөнгө буюу 15 сая төгрөг, 24 сарын хүүний мөнгө болох 16 сая төгрөг ****ийн өгсөн 5,400,000 төгрөгийг хасаад 31,600,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Гэрч Э.**** ”...Би нотариатч И.****ын хамтран өмчлөгчөөр нэмж оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэл, 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлүүдэд өөрийн гарын үсгийг огт зураагүй. Дээрхи хэлцэл дээр зурсан гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. /1 дүгээр хавтасны 13 дугаар хуудас/,

И.****ын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 2 дугаар сард байсан санагдаж байна. **** гэж эмэгтэй надтай ирж уулзаад Банк бус санхүүгийн байгууллагаас хадмынхаа өмчлөлийн Дархан сумын Өргөө баг 22 дугаар хороололд байрлах Төмөр замын *** тоотын 1 өрөө орон сууцыг хадамтайгаа хамтарч барьцаалж зээл авах гэсэн юм. Тэгээд би дээрхи байрны гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр нэмүүлээд ир гэж байна гэсэн. Тухайн үед тэр байр ****, ****, ****гэж хүний өмч байсан юм. ****ээс эдгээр хүмүүс хаана байгааг асуухад хамам ээж цэцэрлэгт ажилладаг тул гарах завгүй, нөхөр **** төмөр замд ажилладаг, хөдөө томилолтоор явж байгаа, хадам дүү ****Улаанбаатар хотод байдаг гэж байсан. ...Улсын бүртгэлийн *** дарга дуудаж уулзаад “Та Дархан сумын Өргөө баг Төмөр замын 16 дугаар байрны 15 тоотод байх 1 өрөө сууцтай холбоотой хэлцлийг хийсэн эсэх талаар асуухад би түүнд хийсэн гэдэг тайлбар өгсөн. Тэгээд би ****ийг тухайн байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж хүнээс авсан гэж сонссон юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 53/,

ШШҮХүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай “...2015.02.04-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2015.02.02-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцэл дээрх гарын үсэг нь ****, Э.**** нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.****ийн:”...Би 2015 оны 02 дугаар сард **** гэж дууддаг эгчээс 15,000,000 төгрөгийг зээлж байсан юм. **** эгчээс мөнгө зээлээд удаагүй байж байсан чинь **** эгч АНУ-руу явахаар боллоо надаас зээлдүүлсэн мөнгөө яаралтай авья гээд нэхээд байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир Банк бус санхүүгийн байгууллага надад мөнгө зээлэх болуу гэж бодоод банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй гэж байсан. Надад барьцаа хөрөнгө байхгүй байсан учир хадмынхаа Төмөр замын 16 дугаар байранд байдаг 1 өрөө байрыг барьцаанд тавиад үзье гэж бодоод Мөнгөн хөөс авто угаалгын газрын хажууд үйл ажиллагаа явуулдаг **** гэж нотариатчтай уулзаад хадам ээж ****, хадам дүү ****, нөхөр **** нарын нэр дээр байдаг 1 өрөө байрыг барьцаанд тавьж мөнгө зээлэх боломж байдаг юм уу гэж асуухад тэрээр надад “дээрх гурван хүн өөрсдөө байж мөн гарын үсэг зурж байж зээл авах эрх үүсдэг, мөн чи энэ байрыг барьцаанд тавьж зээл авах гэж байгаа бол чиний нэр байрны гэрчилгээн дээр хамт байх ёстой гэж байсан. Тэгээд **** нотариатч “намайг дээрх гурван хүнийг дагуулаад ирвэл чиний нэрийг оруулаад хамтран эзэмшигчээр оруулж болно” гэсэн. Тэгээд би ****од “манай хадам ээж Улаанбаатар хотод ажилтай явж байгаа, хадам дүү ****Солонгос Улс руу явсан, нөхөр **** хөдөө ажилтай явж байгаа дээрхи хүмүүс энд ирэх боломж байхгүй. Та миний нэрийг байрны гэрчилгээнд оруулаад өгөөч” гэж түүнээс гуйсан. гэх мэдүүлэг, /1-р хавтасны 47-р хуудас/,

**** зууч ХХКомпанийн 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “....Дархан сумын 17 дугаар баг Өргөө баг 22 дугаар хороолол 16 дугаар байрны **  тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 18-р хуудас/,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, 16 дугаар байрны 15 тоотод Б.****ийг хамтран өмчлөгчөөр нэмэх, мөн ****, Э.****, Э.****нарыг хасуулах тухай хэлцлүүд /1 дүгээр хавтасны 29-30/,

Шүүгдэгч Б.****, түүний нөхөр Э.**** нар 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ****банкнаас 19,500,000 төгрөгний зээл авсан, мөн ****нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ****банкинд 15 сая төгрөгний зээлтэй, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ****банкинд 12 сая төгрөгний зээлтэй байсан тухай /1 дүгээр хавтасны 33-35, 146-150, 152 дугаар хуудас/,

М.****, ****нарын  хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орлогын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар хувь /1 дүгээр хавтасны 56-58, 84/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.****ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 31,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

****нь ****15,000,000 төгрөг залилан авсан байх ба уг мөнгийг төлж барагдуулсан байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.**** хүү нэхэмжилж байх боловч эрүүгийн хэрэгт учруулсан бодит хохирлын хэмжээгээр хохирлыг тооцох тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

****, Э.****, Э.****нар нь хууль бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн өмчлөх эрхээ иргэний нэхэмжлэл гарган сэргээлгэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч **** үндсэн зээл болох 16,500,000 төгрөг, хувиасаа зээлийн хүүд Б.****т төлсөн 3,600,000 төгрөг, нийт 20,100,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч Б.****т хүү төлсөн гэх баримтгүй, Б.**** **** нарын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бодит учруулсан хохирлын хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.

2. Шүүгдэгч ****гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч **** нь ****тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Төмөр замын 16 дугаар байрны 126 тоотын 2 өрөө орон сууцыг иргэн ****гаар “****” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 30 сая төгрөг зээлүүлж уг мөнгөнөөс 19,280,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар буцаагаад төлөх бүрэн бололцоотой мэтээр итгүүлж, төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

****мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...2014 оны 07 сард би ****тай уулзхад **** надад байрны ордер барьцаалж мөнгө зээлмээр байна гэсэн. Тэгэхээр нь би хүний нэр дээр байгаа ордер барьцаалж би мөнгө зээлэхгүй гэж хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа  буюу 2014 оны 08 дугаар  сарын 01-ний өдөр байхаа/ би өдрийг нь санахгүй байна/ **** бид хоёр айлд тааралдахад **** **** эгч өөрийнхөө нэр дээр ордероо болгоно гэж байна зээл авья гэсэн юм. Тэгэхээр нь би хувь хүнээс 10 сая төгрөгний л зээл олдоно шүү дээ тэгж байхаар банкнаас их хэмжээний зээл авья гэж **** бид хоёр ярилцсан бөгөөд **** хэлэхдээ одоо бол ордер нь **** эгчид байгаа нэр дээр нь болгоод чамд хэлье гэж **** надад хэлсэн юм. Ингээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа **** намайг **** нотариатч дээр хүрээд ир гэж дуудсан. Намайг нотариатч дээр яваад очиход гадаа нь **** эгч зогсож дотор нь **** байсан намайг нотариат руу яваад ороход  И.**** нотариат чи юу хийж яваа юм бэ гэж надаас асуусан, бид нар нийлж зээл авах гэж байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би нэг ч гарын үсэг зураагүй гараад явсан. Ингээд тэр оройноо **** пиво ууж сууж байгаад ****, **** хоёр  **** нотариатоор ороод **** руу итгэмжлэл хийгээд орж ****гийн нэр дээр болохоор болсон. **** ахад худалдаж, худалдан авах талаар хэлээд өгөөч тэгэх юм бол найз нь зээл авах гээд байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь **** ах дээр очоод ****аас **** руу худалдаж худалдан авах гэрээ хийлгээд Улсын бүртгэл дээр **** мартериалаа аваачиж өгөөд ****гийн нэр дээр гэрчилгээ гарсан.  Гэрчилгээ гарч байх хооронд би  **** банкны эдийн засагч ****тай уулзаад төмөр замын 2 өрөө байр барьцаалаад 20 сая төгрөгний зээл авах гэсэн юм. ****, **** бид гурав хамт яваад ****г сарын 1,500,000 төгрөгний орлоготой мэтээр хар дэвтэр би бүрдүүлэн бүрдүүлээд **** банкнаас 30 сая төгрөгний зээл ****гаар авхуулсан. Би 30 сая төгрөгний 19,280,000 төгрөгийг аваад **** 10,500,000  төгрөг авсан. Сарын төлбөр 1,800,000 төгрөгний төлөлтийн 1,200,000 төгрөгийг нь би төлөөд 600,0000 төгрөгийг **** төлөхөөр тохиролцсон юм. Тэгсэн чинь эхний сар буюу 2014 оны 10-р сарын 25-ны өдөр төлөлтөө хийх гээд **** руу залгасан чинь **** гар утсаа авахгүй байсан, тэгэхээр нь би өөрөө 1,800,000 төгрөгний зээл төлсөн дараа сар нь буюу 2014.10.25-ны төлөлтөө хийх гээд ****ийн гар утас нь залгахад холбогдохгүй байсан, тэгээд 1,200,000 төгрөгний төлөлт хийсэн.  2014.11.25-ний өдөр би 800,000 төгрөг гаргаад **** 200,000 төгрөг гаргаад банкинд 1 сая төгрөг төлсөн юм. 2014 оны 12 дугаар сарын төлөлтөн дээр би хэдийг гаргаснаа санахгүй байна. Ингээд 2015 оны 1, 2 дугаар сард  төлөлт хийгээгүй. Төлөлт хийгээгүй шалтгаан нь цагаан сар давхцаад би ажилгүй болоод төлөлт хийж чадаагүй юм. Ингээд 2015 оны 03 дугаар сард би 1 сая төгрөг төлөлт хийсэн. 2015 оны 04 дүгээр сард би 1,300,000 төгрөгний төлөлт хийсэн.энэ хооронд **** огт төлөлтөө хийхгүй байсан. /2 дугаар хавтасны 228-р хуудас/,

Хохирогч ****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...**** төрж охинтой болсноос хойш бид уулзаагүй байж байгаад 2014 оны 7 сарын үед манайд ирээд “би түрээсэлдэг байсан 2 лангуугаа худалдаж авсан, бараа авах хэрэгтэй байна мөнгө зээлээч” гэхээр нь надад мөнгө алга аавын нэр дээр манай байрны ордер байдаг, үүнийг авч яваад мөнгө зээлж аваад төлөөд явж байж болно гэж хэлсэн. Ингээд **** байрны гэрчилгээг авч яваад 3 хоногийн дараа “Өөр хүний нэр дээр байгаа болохоор зээл авч болдоггүй юм байна, таны нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь болдог юмуу гэж асуухад болно гэж хэлсэн. Хэд хоногийн дараа зээл хөөцөлдөж байгаа түүний дагуу эдийн засагч танай байрыг очиж үзнэ гэхээр нь чи хүрээд ир өдий наслахдаа би банкнаас зээл авч үзээгүй гэж хэлсэн. Удалгүй банкнаас хүн ирж зураг дараад гарсан. Тухайн үед эдийн засагч яг тэдэн төгрөгийн зээл авах гэж байгаа юм байна гэж хэлээгүй. Удалгүй **** залгаад таныг микро хорооллын нотариат дээр хүрээд ир гэж байна гэхээр нь очсон. 20 орчим минутын дараа **** гэж эмэгтэй ирээд за одоо орьё гэхээр нь би энэ нотариатчийг хэн гэдэг юм бэ гэж асуухад **** гэдэг гэж хэлсэн, **** ****гээс одоо ийшээ орж яах гэж байгаа юм бэ гэж асуухад **** **** эгчээр гарын үсэг зуруулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд нь би орохгүй ээ гэж хэлтэл ****ийг **** хоёулаа орьё гэж дагуулаад орсон, би гадаа нь хүлээгээд сууж байхад 30 орчим минутын дараа ****, **** 2 гарч ирсэн бөгөөд **** шууд яваад өгсөн. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр **** миний гар утас руу залгаад **** банкан дээр та бид хоёрыг иргэний үнэмлэхээ аваад хүрээд ир гэнээ гэж хэлсэн. Тэгээд **** бид хоёр **** банкан дээр очиход банкны гадаа **** ирсэн байсан. Би ****г утсаар ярих хооронд ****аас энэ ер нь юун хүн юм бэ гэж асуухад энэ эмэгтэй Дархан их дэлгүүрт бэлэн хувцасны лангуутай, микро хороололд массажист хийдэг, энэ хүн 10 сая төгрөг нэмж зээлэх гэж байгаа юм гэсэн, тэгэхээр нь би таньж мэдэхгүй хүнд зээлээд би араас нь явж чадахгүй шүү чи хариуцаарай гэж хэлэхэд **** “за за би хариуцна” гэж надад хэлсэн, ингээд би банкны гадаа 17 цаг 20 минут хүртэл суусан. Банк руу орохын өмнө **** надад “та банкны хүнд ороод би Дархан их дэлгүүрт лангуутай, гэрээрээ савхи оёдог гэж хэлээрэй, би банкны хүнтэй ярьсан байгаа” гэж хэлсэн. Ингээд би банкруу ороод **** гэж эдийн засагчтай уулзахад намайг хаана ажилладаг, юу хийдэг талаар асуухаар нь би ****гийн хэлснийг хэлэхэд надад 30 сая төгрөгийн эргэн төлөлтийн график харуулсан. Тэгэхээр нь би юун 30 сая төгрөг вэ? 10 сая төгрөгийг нь хасаач гэхэд эдийн засагч би таны эргэн төлөх график бүх юмыг гаргачихсан, та танилцаад гарын үсэг зур гэж хэлсэн. Тэгээд би гарын үсэг зураад банкнаас 0,1 хувийн бэлэн мөнгөний шимтгэл аваад 29,700,000 төгрөг өгсөн. Би банкнаас гарч ирээд ****, **** хоёртой хамт цайны газар орж ууттай мөнгийг ширээн дээр тавихад **** дотроос нь 10 сая төгрөг гаргаж ирээд ****т өгөхөд **** “чи 30 сая төгрөг зээлэхээр материал бүрдүүлсэн байсан, **** эгчийг банкруу орсны дараа чи надад хэлсэн биз дээ гэж хэлэхэд **** дахиад 500,000 төгрөг ****т өгөөд “миний хүмүүст өгөх мөнгө хүрэхгүй байна намайг хүмүүс хүлээгээд байна” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь ****т ядаж мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулахгүй юм уу гэхэд **** араас нь гарж орж ирээд явцан байна, за за найдвартай хүн юм чинь зүгээрээ би сар сард нь хариуцаад төлөлтийг нь хийлгээд байна гэж надад хэлсэн. Удалгүй би аваарт ороод юугаа ч ойлгохгүй байж байгаад гайгүй болоод мэссэж ирсэн байхаар нь унштал банкнаас зээлийн төлөлтөө хий гэсэн мессеж бичсэн байсан. **** манайд ирээд танай дүү мөнгөө төлөхгүй, утас нь холбогдохгүй алга болсон гэж хэлсэн. Түүнээс хойш тэд төлөлт хийгээгүй явж байгаад шүүхээс намайг зээл төл гэсэн шийдвэр гарсан ба би дүүдээ ийм байдалд хүрчихлээ гэдгээ хэлж, шүүхэд гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэр мөн адил надаар зээл төлүүлэхээр гарсан тул дүү цагдаад гомдол бичиж өгсөн. Одоо ****гээс зээлийн үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Би хуурай дүүдээ тусалъя гэж бодож явсан болохоос банкийг хууръя гэж бодоогүй, өөрөө бие өвдөөд асуудалтай байж эднээс болж сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсондоо үнэхээр гомдолтой байна, Банк 18,335,805 төгрөг нэхэмжилсэн, үүний дагуу шүүхийн шийдвэр гарсан” гэх мэдүүлэг,

И.****ын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын Өргөө баг Төмөр замын *** тоотод байх 2 өрөө орон сууцыг уг байрны хууль ёсны өмчлөгч ****, ****нарыг байхгүй байхад иргэн ****т, ****аас ****д орон сууц, худалдах худалдан авах гэрээг буюу бусдын өмчлөлийн байрны өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсэн” гэх мэдүүлэг,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, 16-р байрны 126 тоот орон сууцыг Т.Энхбат, **** нарын итгэмжлэлээр ****, ****тай байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ, итгэмжлэл /2 дугаар хавтасны 31-32/,

****гийн **** банктай 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ /2 дугаар хавтасны 36-37/,

Иргэний нэхэмжлэгч Х.****ийн “...**** 30,000,000 төгрөгийн зээл хүссэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 134-137/,

****ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ”....Би **** эгчийг 2000 оноос хойш танина, **** эгч бид хоёр зах дээр хувцасны лангуутай байсан юм. 2014 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна би **** эгчтэй уулзаад надад мөнгө байвал зээлээч бараандаа явах гэсэн чинь мөнгө байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн чинь **** эгч надад одоо бэлэн  мөнгө байхгүй байна харин надад байрны ордер байна хувь хүнд ч хамаагүй барьцаанд  тавиад буцаагаад надад өгчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би **** эгчийн надад өгсөн  байрны ордерыг авч яваад бэлэн мөнгө зээлдэг хүмүүсээс асуухад ордер барьцаалж зээл олгохгүй байсан. Ингээд би ****  эгчид байрных нь ордерыг буцааж өгсөн.  2014 оны 07 дугаар сарын 25, 26-ний үед би найз **** гэж хүнтэй уулзаад мөнгө  зээлэх хүн байна уу бараандаа явах гэсэн чинь мөнгөгүй болчоод байна гэж хэлэхэд **** барьцаа байхгүй бол хүмүүс мөнгө зээлэхгүй дээ гэж хэлэхээр нь би манай нэг эгчийн 2 өрөө байрны ордер байна гэж хэлэхэд **** намайг **** эгчтэй танилцуулсан юм. Тэгэхэд **** надад таньдаг хүн байгаа чи ордерыг ордерыг нь авч чадах уу гэж надаас асуусан юм. Ингээд би **** эгчээ дахиж очоод ордерыг нь авч ****д өгөөд явуулсан юм. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 2014 оны 07 дугаар сарын 28-ний ****, ****, **** хоёрыг иргэний үнэмлэх хэрэгтэй юм байна аваад ирээч гэсэн юм. Тэгэхээр нь би **** эгч руу залгаад хэлхэд **** эгч надад аавынхаа иргэний үнэмлэхийг өөрийнхөө үнэмлэхтэй хамт өгсөн юм. Тэгээд дараа нь 2014.08.14-ны өдөр **** **** эгчийг дагуулж  микро хорооллын **** нотариатч дээр очоод гадаа нь  хүлээгээд сууж байхад **** ирээд орье гэсэн, тэгэхэд **** эгч би орохгүй ээ та хоёр ор гэсэн тэгээд  би ****г дагаад **** ноториатчийн өрөөнд орсон ороод зогсож байхад **** итгэмжлэл худалдах худалдан авах гэрээний худалдагч тал дээр надаар  гарыг үсэг зуруулсан бөгөөд чи адилхан нэртэй юм чинь итгэмжлэл дээр нь чи ороод  өөрийнхөө дээр гарын үсэг зурчих гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би за за тэгье гэж итгэмжлэл дээр нь гарын үсэгээ зурсан юм. ****, ****, ****, Энхбат нар дээр өмнөөс нь гарын үсэгийг зурчихсан юм. Би өөрийнхөө нэр дээр гарын үсэгээ зурсан. Тэгээд нотариатаас гараад **** за за бусдыг нь би өөрөө зохицуулчихаас та хоёр явж бай гэж хэлээд яваад өгсөн юм. Ингээд 2014.08.20-ны өдөр **** миний гар утас руу залгаад **** банкин дээр яваад очиход **** хавтастай бичиг баримт **** эгчид өгөөд би  ярьчихсан таниас нэг  их юм асуухгүй зээл олгочих байх гэж хэлээд **** банкруу  **** эгчийг оруулсан юм. **** эгчийг **** банк руу орсоны дараа ****  надад нөгөө 20 сая төгрөгний зээлийг чинь 30 сая төгрөгний зээл болгочихсон шүү  миний мөнгө дутаад байсан юм. Би **** эгчид өөрөө хэлчихнэ гэж надад хэлсэн юм. Ингээд удалгүй **** эгч банкнаас гарч ирээд мөнгөө ****д бариулсан юм. ****  **** эгч бид гурав 28-р байрны арын кафед ороод суухад **** надад 10,500,0 төгрөг өгөөд бусдыг нь өөрөө аваад явсан юм. Маргааш нь  буюу 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдөр **** эгч миний гар утас руу залгаад надад 1,500,000 хэрэг болоод байна зээлээч гэж хэлээд надаас 1,500,000 төгрөг аваад явсан юм. /1 –р хавтасны 233 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... Бид анх 20 сая төгрөгийн зээл авч хувааж авахаар ярьсан байсан. Гэтэл зээл гардаг өдөр **** нь 30 сая төгрөг гаргуулахаар болчихлоо, найзад нь мөнгөний хэрэг байна гэхээр нь би **** эгч зөвшөөрөхгүйшдээ яаж байгаа юм бэ гэж уурласан. Тэгсэн чинь ****руу залгаад “**** эгч мэдээгүй болохоор зөвшөөрөхгүй юм бишүү би яанаа” гээд уйлаад байсан би анх тэгж л 30.000.000 төгрөг авахаар болсныг мэдсэн. 2014 оны 08 сард зээл авсан. Үүнээс хойш ****д 200,000 төгрөг, 400,000 төгрөгийг тус тус зээлийн төлөлтөд хийлгэхээр өгсөн, 2015 оны 10 сарын 29-нд 2,652,000 төгрөг, 2016 оны 11 сард 6,400,000 төгрөг нийт 9,652,000 төгрөгийг зээлийн төлөлт хийсэн, уг зээлийг авч ашигласан нь үнэн учраас хүү алдангийг нь **** эгчид төлөхөд болохгүй зүйлгүй, тооцоо хийгээд хүү алдангийг төлнө” гэх мэдүүлэг,

Хохирогч ****ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн төрсөн хүү Т.Энхбатын хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө баг, Төмөр замын *** тоотод байх 2 өрөө орон сууцыг хамтран эзэмшдэг юмаа. Миний хүү ****нь 2007 онд байсан санагдаж байна Франц улс руу ажиллаж амьдрахаар явсан. Миний хувьд манай охин миний байрыг бусдад шилжүүлээд банкинд барьцаанд тавиад алдсан талаар огт мэдээгүй байсан. 2016 оны 10 дугаар сард манай гэрт ирээд дээрхи асуудал болоод цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 171/,

“**** зууч” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний:”.. Дархан сумын Өргөө багт байрлах Төмөр замын 16 дугаар байрны 126 тоот 29.0м.кв талбай бүхий орон сууцыг 38,000,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /2 дугаар хавтасны 142 дугаар хуудас/,

ШШҮХүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай “...****гийн гэх **** банкинд 2014.08.19-нд бичсэн гэх өргөдлийг **** бичээгүй байна. ****гийн гэх харьцуулалх загварт ирүүлсэн бичвэрүүдтэй тохирохгүй байна.” гэх дүгнэлт /3 дугаар хавтасны 205-207/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч **** нь мөнгөө буцааж төлөх бодит боломжгүйгээ мэдсээр байж иргэн ****гийн сүсэг бишрэлийг нь далимдуулан түүний нэр дээрх Улсын бүртгэлийн Y-2003018072 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол *** тоот 18 мкв байрыг өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр **** банкны барьцаанд тавьж 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авч, зээлийн төлөлтийг хийлгүй, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл, зээлийн баталгаа болгож **** нарын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхэд бодитой халдаж уг орон сууцны үнэлгээгээр буюу 31,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

Хохирогч ****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2009 оноос хойш сүсэгтний холбоонд очиж үзүүлж харуулдаг байсан. Би сүсэг бишрэл ихтэй, их ч засал ном хийлгэж явсан. Түүнээс өөр холбоо байхгүй. 2010 оны намар хувилгаан сахиустай нь золгож ах дүүсээ даатгуулж байсан. 2014 оны 07 дугаар сард **** миний гар утас руу залгаад сахиус тантай уульзая гэнээ гэж намайг дуудсан юм. Тэгэхээр нь ****гийнд очиход **** сахиусаа буулгасан бөгөөд сахиус нь надад “миний бор охинд нэг удаа туслаач шоронд явах гээд байна, хэрэв шоронд явах юм бол даатгуулсан хүмүүс нь дор явна” гэж хэлсэн юм. Тэгэхээр юу болсон юм бэ гэж асуухад **** “мөнгө зээлээд хүүг нь төлж чадахгүй өдөр шөнөгүй цагдаа шүүх яваад хэцүү байна, надад нэг тус болооч” гэсэн юм. Би ****д надад мөнгө байхгүй гэж хэлэхэд та байраа банкны барьцаанд тавиад надад мөнгө зээлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй гараад явсан. Тэр өдрөөс хойш миний утас руу мессеж бичээд, утсаар яриад надад нэг удаа туслаач би нэг жилийн дотор таны байрыг барьцаанаас чөлөөлчихнө гээд гуйгаад байхаар нь **** засал хийгээд нээрээ л их мөнгө олдог, дээрээс нь лангуутай юм чинь миний байрыг 1 жилийн дотор чөлөөлчих байх гэж итгэж би зөвшөөрсөн юм. **** намайг өөрийнхөө нэрээр зээл аваад өгөөч гэхээр нь би ****д энэ байр ганц миний нэр дээр биш манай хоёр хүүхдийн нэр дээр хамт байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь **** өө тэрийг би зохицуулна гээд Улаанбаатар хотруу явж миний охин Нандин-Эрдэнэтэй уулзаад өмчлөлөөсөө татгалзах гэрээн дээр гарын үсгийг нь зуруулаад дараа нь захиргаан дээр үл хөдлөхийн гадаа хүү бид хоёрыг дуудаад миний хүү Ерөөлтөөр өмчлөлөөсөө татгалзах гэрээнд гарын үсэг зуруулсан. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр **** миний утас уруу залгаад Үзмээ эгчээ байрны гэрчилгээ таны нэр дээр гарсан, одоо наториатаар надруу итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна гэж намайг дуудсан. Ингээд **** бид хоёр наториат орж би байрныхаа гэрчилгээг **** рүү итгэмжлэх хийж шилжүүлсэн. Намайг Замын Үүдэд явж байхад **** миний гар утасруу залгаад би таны байрыг **** банканд 20 сая төгрөгийн барьцаанд тавиад зээлээ авчихлаа гэж хэлсэн. Би ****г зээлээ төлж байгаа гэж бодож байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сард нэг жил болчихлоо байраа чөлөөлж авья гээд гэрт нь очиход **** гэртээ байхгүй байсан. ****г шахаж шаардаж байж сүүлийн гурван сарын төлөлтийг нь хийлгээд би өөрөө 2015 оны 09 дүгээр сард 540,000 төгрөг, 10 дугаар сард 347,000 төгрөг, 11 дүгээр сард 800,000 төгрөг, 12 дугаар сард 800,000 төгрөгний төлөлт хийсэн. Ингээд **** 1, 2 дугаар сарын банкны зээлээ төлөөд тэрнээс хойш төлөлт хийгээгүй. Миний хувьд ****өмнөөс банкны зээл төлсөн 3,200,000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 13,530,000 төгрөг, нийт 16,730,000 төгрөгийг ****гээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ****“...**** гэж хүн манай Дархан-Уул аймаг дахь **** банкны салбараас 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 306 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, 13-10 тоот 1 өрөө орон сууцыг итгэмжлэлээр барьцаалан манай банкнаас 20,000,000 төгрөгийн, 2,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл авсан” гэх мэдүүлэх /2 дугаар хавтасны 210/,

******** банктай байгуулсан зээлийн гэрээ, итгэмжлэл /2 дугаар  хавтасны 210-219/,

**** зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний ”.... Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 13 дугаар байрны №10 тоотын 18.0 м,кв талбай бүхий орон сууц 30,000,000 төгрөг” гэх тайлан /2-р хавтасны 235-р хуудас/,

****гийн ****д олгосон итгэмжлэл, байрны гэрчилгээний хуулбар, итгэмжлэлийг ашиглан **** банкнаас 20 сая төгрөгний зээл авсан **** банкны зээлийн гэрээ /3-р хавтасны 84, 86-91/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

**** нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн ****эзэмшлийн Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хороолол *** тоот 33 мкв 1 өрөө орон сууцыг 3 сая төгрөгийн барьцаанд тавина гэж хуурч, уг зээлийг эргүүлэн бүрэн гүйцэд төлөх бодит боломжгүй атлаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ********ийн нэр дээр итгэмжлэл хийлгүүлж ****15 сая төгрөгийн барьцаанд тавин ****өмчлөх эрхийг залилж орон сууцны үнэлгээгээр буюу 29,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн ”... 2015 оны 01, 02 дүгээр сард **** манай сургууль дээр ирээд надтай уулзаад ах таны тус хэрэгтэй байна аа та байрныхаа гэрчилгээг надаа өгөөч, би 3 сая төгрөгөнд барьцаанд тавиад 8 сард буцаагаад аваад өгье гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгтэл **** байнга залгаж бас ажил дээр хааяа ирдэг байсан юм, ингээд 2015 оны 03 сард /санагдаж байна/ ажил дээр ирээд ахиад гуйхаар нь би зөвшөөрсөн  юм. Тэгээд **** хэлэхдээ таньд ямар нэгэн дарамт байхгүй, та зээл төлнө гэсэн асуудал байхгүй гэхээр нь би зөвшөөрч хамт ОУХТөвийн нотариат дээр очиж би паспортоо өгч тэгээд удалгүй намайг гарын үсэг зурчих гэхээр нь би зурсан юм тухайн үед би ямар гэрээ дээр зурж байгаагаа хараагүй юм тэр нь миний буруу байгаа юм. Тэгээд 2015 оны 08-р сарын 25-с 26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг руу явж байхад **** банкнаас эдийн засагч нь гэх хүн залгаж **** гэдэг хүн таны байрыг барьцаалж 15 сая төгрөг авсан юм аа зээлээ төлөхгүй байна, та нэг бол ****дээ зээлээ төл гэдгийг нь хэл эсвэл байрыг чинь хураана шүү гэхээр нь би тухайн үедээ гайхаж сургалт дууссаны дараа **** банк дээр очиход 15 сая төгрөгөнд барьцаанд тавьсан байсан, тэгээд би тухайн хүнд хэлэхдээ **** надаа хэлэхдээ 3 сая төгрөгөнд тавина гэсэн юм. намайг залилчихлаа гээд ****тэй уулзахад Нямүрэн уучлаарай би төлнө, одоогоор би төлөх боломжгүй байна ямар ч байсан таныг хохиролгүй болгоноо ёстой уучлаарай гээд гуйгаад байхаар нь би орхисон юм. Тэгтэл 9-р сард ахиад банкнаас залгахаар нь би ****д хэлэхэд **** боломжгүй байна, мөнгө дутаад байна та түр мөнгө зээлээч гэхээр нь би байраа алдахгүйн тулд хамт ажилдаг **** багшаас 500,000 төгрөг зээлж ****д өгч **** банк орсон юм. Тэгтэл ахиад мөнгө төлөхгүй байна гэхээр нь би өөрт байсан 350,000 төгрөг өгсөн.**** ярих болгондоо үйл ярьдаг байсан тэгээд би өөрийн байраа алдахгүйн тулд мөнгө хүртэл өгч байсан. Тэгээд 2016 оны 02 сард банкнаас ахиж яриад ****  алга болчихлоо төлөлт хийхгүй бол байрыг чинь хураан гэдэг байсан тэгээд **** ч тус өдрөөс хойш алга болж банк ч надруу өдөр болгон залгадаг болсон юм. /3 дугаар хавтасны 148-149/

Гэрч ****ийн: мөрдөн байцаалтад өгсөн: ”....2015 оны 02 сард санагдаж байна манай найз **** **** гэгч эмэгтэйгийн хамт манай гэрт ирсэн юм. ингээд манай гэрт ирж бид нар ярилцаж байхад **** хэлэхдээ **** зээл хөөцөлдөж байгаа юм аа зээл авах гэсэн боловч зээлтэй учир болохгүй байна бид нарын таньдаг хүмүүсээс чи л зээлгүй юм байна чи ****д туслаад өгөөчээ найдвартай хүн байгаа юм аа манай найз байгаа юм гэхээр нь би эхний удаа сайн мэдэхгүй байна аа би зээл авч үзээгүй учир мэдэхгүй байна болдог юм уу гээд өнгөрч байсан юм. Тэгээд маргааш орой нь мөн ****, **** нар ирж ****гийн ах нь байраа барьцаанд тавиа гэж байна чи нэр дээр байрыг нь барьцаанд тавиад зээл авчихаач гэсэн юм тэгээд би үл хөдлөх хөрөнгө юм чинь зүгээр байх гээд би зөвшөөрсөн юм. Ингээд маргааш ОУХТөвийн ноториат бид нар уулзахад **** байгаагүй харин ****гийн ах нь гэх **** гэх хүн, тэгээд **** бид 3 зогсож байхад нотариатын нотариатын хүн гэрээг танилцуулсан тэгээд хэлэхдээ **** таны байрыг **** нэр дээр барьцаалж байгааг зөвшөөрч байна уу гэхэд **** зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан тэгээд би бас зурсан. Ингээд гэрээ хийсэний дараа **** бид 2 **** банк дээр очиж ****гийн байрыг барьцаалж 15 сая төгрөг авсан юм, тэгээд мөнгө авахдаа би ****д чи сард 800,000 гаруй төгрөг төлөх юм байна шүү дээ ер нь 2-уулаа зээлийн гэрээ байгуулья гээд би **** банкнаас авсан 15 сая төгрөгөө ****д тоолж өгөөд гэрээ байгуулсан юм. Тэгээд жилийн дараа 2016 оны 02 сард **** банкнаас надруу залгаж таны зээлийн хугацаа хэтэрсэн байна зээлээ төлөөчээ гэхээр нь би энэ зээлийг би аваагүй **** гэдэг хүн авсан юм аа гэтэл **** банк **** гэдэг хүн чинь утсаа авахгүй байна хаана байгаа юм бэ гэхээр нь би **** банк дээр очиж болсон асуудлын ярьж өгсөн юм. Тэгээд 2016 оны 10-р сард санагдаж байна **** банк зээл төлөөгүй гээд шүүхэд өгсөн байсан, ингээд би шүүх хурлаар ороод шүүхийн захирамж гарсан юм. /3 -р хавтасны 147-155-р хуудас/,

Гэрч ****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 02 сард санагдаж байна манай найз **** **** гэгч эмэгтэйн хамт манай гэрт ирж ****гийн ах нь байраа барьцаанд тавина гэж байна, чи байрыг нь барьцаанд тавиад нэр дээрээ зээл аваад өгчих гэсэн юм, тэгээд би үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаа юм чинь зүгээр байх гээд зөвшөөрсөн. 15 сая төгрөгөнд барьцаанд тавьсан. 02 сарын 16-нд итгэмжлэл аваад, 03 сарын 03-нд банканд очиж зээл авсан. Зээлийг 2015 оны 3 сард авсан. Гэтэл хэдэн сарын дараа **** банкнаас байнга залгаж төлөлт хийхийг шаарддаг болсон. Үүний дагуу ****тэй ярихад байнга хийнэ гэж ярьсаар байгаад өдий хүрсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан. Би өөрөө зээлээс ганц төгрөг ч авч хэрэглээгүй тул төлөхгүй, зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан боловч мөнгийг **** авсан тул **** хариуцаж төлөх нь зүйтэй. Бид мөнгийг өгөлцөж, авалцахдаа нөхөртэй нь хамт нотариатаар батлуулж байсан баримт байгаа” гэх мэдүүлэг,

**** зууч ХХК-ийн “.... иргэн **** Дархан сумын 13 дугаар баг *** тоотын 33.0 м.кв талбай бүхий 1 орон сууцыг 29,700,000 төгрөгөөр үнэлсэн.” гэх үнэлгээний тайлан /3 дугаар хавтасны 157-р хуудас/,

****ийн **** банкнаас авсан 15,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ /3 дугаар хавтасны 128 дугаар хуудас/,

**** банкны зээлийн болон барьцааны гэрээ , иргэн **** Дархан сумын 13-р баг  10 дугаар хороолол *** тоот 33,0 м,кв талбайтай 1 өрөө байрн ****дугаатай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэл /3 дугаар  хавтасны 128-134,143-144/,

Шүүгдэгч ****гийн:”.... Би 2015 онд их дэлгүүр дээр лангуу дээр зогсдог байсан юм. Тэгээд хүнээс хүүтэй мөнгө авч  тухайн мөнгийг би хүмүүст зээлдэг байсан юм. Тэгтэл манай хамаатны эгч **** мөнгө хэрэгтэй байна гэж надад хандсан юм. Тухайн үед нь би 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би надаа одоо байгаа нь 1,500,000 төгрөг байна гэхэд за тэгвэл тэр мөнгийг чинь авья надад маш их яаралтай хэрэгтэй байна гээд надаас 1,500,000 төгрөг авсан юм, тухайн мөнгийг би хүнээс зээлсэн байсан учир **** эгч мөнгө өгөхгүй удаад хүү нь ихэсч эхэлсэн ингээд би **** эгчид мөнгөө хэзээ өгөх вэ гэхэд **** эгч **** багш бид 2 зээл хөөцөлдөж байгаа юмаа  зээл бүтхээр өгнө гэсэн. Тэгээд удаагүй байхад **** эгч надруу залгаж зээл бүтэхгүй байна чи **** багштай сургууль дээр очиж уулзахад **** багш зээл авах гэсэн болохгүй байна би өөрөө цалингийн зээлтэй мөн хүүгийн хамтран зээлдэгч байгаа юм тэгээд болохгүй байна гэхээр нь би надад бас боломж байхгүй байна аа би өөрөө зээлтэй харин би зээл авч өгөх найзууд байна уу асуугаад хэлье гэсэн, тэгтэл **** багш би ахиж **** тусалж чадахгүй би өмнө нь байрны гэрчилгээг **** банкинд барьцаанд ****аас болж тавиад алдах шахаад өөрөө 900,000 төгрөг төлж байсан юм. Би одоо ингээд 2 дах удаагаа тусалж байна би ****д итгэж чадахгүй харин чи хариуцаад манай байрны гэрчилгээг барьцаанд тавиад ****д тус болчих харин зээлээ хугацаанд нь төлөөд авч өгөөрэй гэсэн тэгэхээр нь би хүн олдвол зээл авч өгье гээд тухайн үедээ салцгаасан. Ингээд 2015 оны 03 сард би ****ийн сууж байхад найз нь гэх **** ирсэн байсан юм. Ингээд бид нар юм ярьж сууж байгаад би 2 найздаа хандаж нэг байрны гэрчилгээ байна тухайн байрыг цалинтай орлогтой хүн байвал тавиад зээл авах хэрэгтэй байна гэхэд яагаад зээл авах гэж байгаа юм гэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө авсан байгаа юм нэхэгдээд болохгүй байна тэгэхэд **** би ямар ч гэсэн уулзаж үзье би ердөөсөө зээл авч байгаагүй юм, гэхдээ тэр хүмүүстэй чинь уулзаж үзье, зөвшөөрч байвал тусалья гээд намайг яах гэж ийм асуудал хийж явдаг юм гээд тухайн үед уурлаж байсан юм. Тэгээд би **** багштай ярьж байгаад уулзаж байрных нь гэрчилгээг очиж аваад маргааш Олон улсын худалдааны төвийн нотариат дээр уулзья гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш ОУХТ-ийн нотариат дээр **** би **** багш бид 3 уулзаж **** багшийн нэр дээр байх Дархан-Уул аймгийн Дархан сум 15-р **** тоотын 3 жилийн хугацаатай **** нэр дээр итгэмжлэл хийгээд тухайн нотариатын **** бид 3-т  хандаж за энэ итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай хийж байна,  мөн 15 сая төгрөгөнд барьцаанд тавих гэж байна та ойлгож байна уу зөвшөөрч байна уу гэхэд бид 3 ойлгож байна гэж хэлсэн. 2015 оны 03-р сарын 02-ны өдөр **** багшийн нэр дээр байх байрыг ****, **** нарын нэр дээр 15 сая төгрөгөнд ****барьцаанд тавьсан юм. Тус өдрөөс хойш 2016 оны 01 сар хүртэл би ****хүүг нь төлж байсан юм, тэгтэл миний бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орж хүүг нь төлж чадахааргүй болсон юм. Ингээд би **** багшид хандаж нэг удаа хүүгийн талыг хийгээд өгөөч гэж гуйсан юм. Тэгтэл **** багш 250,000 төгрөг надаа өгч би нэр сарын төлөлт хийсэн юм. Тэгээд **** багш хэд хэдэн удаа ч банкны хүүг төлж байсан тухайн зээлийг төлөхдөө хүнээс зээлж өгч байсан юм. гэсэн мэдүүлэг/3-р хавтасны 164-165-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн **** нь иргэн ****ас  “мөнгөний хэрэг боллоо, дүү машин авах хэрэгтэй боллоо” гэж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөгийг нийт 10,500,000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, бодит байдлыг нуух замаар хуурч, залилсан болох нь:

Хохирогч ****: “... 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр **** надаас өөрийнхөө нэр дээр байсан хашаа байшингийн гэрчилгээ барьцаалж 6 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд сар бүр 300,000 төгрөгний хүү өгөөд явж байсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр **** над дээр ирээд манай төрсөн дүү машин авах гээд 3 сая төгрөг хэрэг болоод байна зээлээч гэж хэлээд надаас 3 сая төгрөг зээлээд аваад явсан бөгөөд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр ирээд Дархан сумын ***-р хэсэгт байх газрын гэрчилгээг барьцаанд тавиад сарын 6 хувийн хүүтэй 1,500,000 төгрөг надаас зээлээд аваад явсан юм. Ингээд **** 2015 оны 07 дугаар сард ирээд та надад миний хашаа байшингийн гэрчилгээг өгөөч оронд нь энэ **** гэж хүний хашаа байшин, газрын гэрчилгээ аваад үлд, би хашаа байшингаа зарахаар боллоо хашаа байшингаа зарчих юм бол таны мөнгийг 2 хоногийн дотор өгөх гээд байна гэж хэлэхээр нь би итгээд хашаа байшингийн гэрчилгээг өгөөд явуулсан боловч миний мөнгийг **** надад өгөөгүй. Тэгээд **** алга болсон гэрт очоод хаалгаа тайлахгүй утас нь болохгүй болсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр **** над дээр ирээд **** гэдэг хүний гэрчилгээг өгчих би таны мөнгийг сар бүр 500,000 төгрөг өгөхөөр хоёулаа зээлийн гэрээ хийж гэж байхаар нь би зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулаад **** гэдэг хүний гэрчилгээг өгөөгүй юм. Тэгээд **** надад сар бүр өгнө гэсэн 500,000 төгрөгөө ч өгөхгүй алга болсон юм. **** надад хүүний мөнгө гэж 2,300,000 төгрөг өгсөн. Би гомдолтой 10,500,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас 129-130 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... “10,500,000 төгрөгөөс цувуулж өгсөн 2,500,000 төгрөгийг нь хасаад 8,000,000 төгрөгийг өгөлцөж авалцахаар тохирсон боловч одоог хүртэл өгөөгүй байна Иймд ****гээс хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****өгсөн: ... ****эгчийн хувьд бид 2012 онд биенээ таньдаг болоод 2013 оноос итгэлцлээр зээл авах болсон. Нийт 12 сая төгрөг сарын 6 хувийн хүүтэй авснаас 5.600.000 төгрөгийг буцааж төлсөн, үлдсэн 8.700.000 төгрөгийг бид 6 сая болгож төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл төлж чадаагүй байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоодож байна.

****үйлдсэн дээрхи хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах боловч 2017 оны 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар их хэмжээний эд хөрөнгө залилсан гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж ****г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 89,480,000 төгрөгийн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

**** нь ****тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн Төмөр замын **** тоотын 2 өрөө орон сууцыг иргэн ****гаар “****” банкинд 30,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 30 сая төгрөг зээлүүлж уг мөнгөнөөс 19,280,000 төгрөг, ****гийн Улсын бүртгэлийн *** дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 13 дугаар байрны *** 18 мкв орн сууцыг өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр **** банкны барьцаанд тавьж 20 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн ****эзэмшлийн Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хороолол ***  тоот 33 мкв 1 өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ********ийн нэр дээр итгэмжлэл хийлгүүлж 15 сая төгрөг, ****ас  “мөнгөний хэрэг боллоо, дүү машин авах хэрэгтэй боллоо” гэж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг тус тус авсан байх ба 2014 оны 8-р сарын 20-ны өдөр эхний зээлийг авах хүртэл хугацаанд өөр бусад хүмүүст их хэмжээний өр төлбөртэй, дээрхи мөнгийг буцааж төлөх боломжгүй гэдгээ лавтай сайн мэдэж байсан боловч “Дархан их дэлгүүрт лангуу ажиллуулдаг, мөн бөөгийн зан үйл, засал хийж орлого олдог” гэх байдлаар зээлийг төлөх боломжтой мэтээр ойлгуулж эхний зээлийг төлөөгүй атлаа үргэлжлүүлэн их хэмжээний мөнгө авч байсан байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ****, ****, ****, **** нараас мөнгө авах үед түүнд хохирогч нараас авсан мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй байсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “хохирогч нарыг залилсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, иргэд хоорондын гэрээ хэлцлээс үүдэлтэй иргэний маргаан, **** зээлийн гэрээний дагуу мөнгө эргүүлэн төлж байсан байдал нь үүнийг нотлож байна” гэх боловч **** нь зээлийг авснаас хойш эхний хугацаанд графикийн дагуу төлөлтийг хийхдээ өмнө авсан зээлийг дараагийн зээлийн зарим хэсгээр төлж байсан байна.

Хүүтэй зээлсэн мөнгийг хүүтэй зээлж авсан мөнгөөр төлөх нь эрсдэлд оруулж бүх зээлийг төлөх ямар ч боломжгүй болгох нь ойлгомжтой байхад “зээл төлөх шаардлагыг” түр зуур аргацаах зорилгоор, хожим ямар үр дагаварт хүрэхийг үл тоон үргэлжлүүлэн “их хэмжээний өр төлбөртэй, олж буй орлого нь их хэмжээний өр, авах гэж буй зээлийг төлөх боломжгүй” гэдгээ мэдсээр байж бодит байдлыг нуун төөрөгдүүлж бусдын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд учрах эрсдлийг үл тоон хуурч байсан байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байна.

Дархан-Уул аймгийн прокурорын газраас ****гаас биет 19,280,000 төгрөг, ****гийн 18 мкв орон сууцны өмчлөх эрхийг залилан орон сууцны үнэлгээгээр буюу 30,000,000 төгрөг, ****орон сууц өмчлөх эрхийг залилан орон сууцны үнэлгээгээр буюу 29,700,000 төгрөг, ****ас 10,500,000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

**** ****гаас 30 сая төгрөг залилсан хэргийг ****тай бүлэглэн үйлдсэн байх боловч ****т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3-т заасан хэргийг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн нотариатч И.****од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокуророос ****гаар зээл авхуулж 30 сая төгрөгийг авч ****, Д.**** нарын адил **** орон сууц өмчлөх эрхэд бодит хохирол учруулсан байхад авсан зээлээс ****авсан мөнгөний дүнгээр яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчээс гаргуулах төлбөрийн хэмжээнд нөлөөлөхгүй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт “Банк 18,335,805 төгрөг нэхэмжилсэн, үүний дагуу шүүхийн шийдвэр гарсан” гэж мэдүүлж байх тул уг төлбөрийг ****гээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй боловч **** “авсан зээлээс үндсэн төлбөрөөс гадна банкны нэхэмжилсэн нийт дүнгээс өөрт оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

Шүүх хуралдааны үед ****, **** нар учруулсан хохирол, хор уршигаас хэдэн төгрөгийг хэрхэн хариуцах талаар тооцоо хийх боломжгүй байх тул иргэний нэхэмжлэгч ****, **** нар нь нэхэмжлэл, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт: ...“****өмнөөс банкны зээл төлсөн 3,200,000 төгрөг, банкны зээлийн үлдэгдэл 13,530,000 төгрөг, нийт 16,730,000 төгрөгийг ****гээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг нэхэмжлэх эрхтэй тул ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

**** нь хохирогч ****гийн итгэмжлэлээр түүний өмчлөлийн орон сууцыг **** банкинд барьцаалан 20 сая төгрөгийн зээл авсан ба **** банк энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон боловч шүүх ****г “****гийн орон сууц өмчлөх эрхийг залилсан” гэж үзсэн тул хохирлыг ****д олгохоор шийдвэрлэсэн болно.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч ****өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “**** банкны зээлийн төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг ****гээр төлүүлэхээр тогтоолд тусгуулах саналтай байна” гэжээ. **** банкны зүгээс ирүүлсэн албан бичигт “төлөгдөөгүй үлдсэн 10,684,430 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, ...**** банк **** гэх хүнтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй” гэжээ.

**** нь ****ийг гуйж Д.****гаас түүний орон сууцыг барьцаалан зээл авах итгэмжлэл ****т олгуулж **** **** банктай 15 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан мөнгөө ****д өгчээ. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүй тул төлөгдөөгүй үлдсэн 10,684,430 төгрөгийг гаргуулахаар ****т холбогдуулан нэхэмжлэл гаргаж **** нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байх тул төлөөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийг ****гээс гаргуулж Д.****д олгох нь зүйтэй байна.

Хохирогч иргэний нэхэмжлэгч **** 8,000,000 төгрөг нэхэмжилснийг **** төлөх талаар маргаагүй тул шүүгдэгчээс 8,000,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт **** иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгтэй хамааралгүй байх тул Н.Ариунбатын ****д холбогдуулан гаргасан ”...3,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл, бусад байдлын талаар:

Шүүгдэгч ****, ****нар өмнө ял шийтгүүлж байгаагүй байна. Шүүгдэгч нарт хариуцлага хүлээгэхэд Эрүүгийн хуулийн 6.6-р зүйлийн 1.2-д заасан “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд өндөр хүүтэй зээл авч өмнөх зээлээ хаах маягаар өрийн сүлжээ, хүүгийн алдагдалд орж явсаар бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Б.****ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж заасан, Б.****ийг үйлдсэн хэрэг уг хуульд хамрагдах тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ****цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ****хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.****т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснааар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Д****үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг залилан мэхлэж 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж их хэмжээний буюу 31,500,000 төгрөгийн хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний буюу 89,480,000 төгрөгийн хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.    Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Б.****т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.****ийг 15,000,000 төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч ****16,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.****ээс 16,500,000 төгрөг гаргуулж **** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, , /-т олгож, ****ын хүү төлсөн гэх 3,600,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шүүгдэгч ****гээс 8,000,000 төгрөг гаргуулж **** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ***, 16,730,000 төгрөг гаргуулж **** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар байр, -д, 10,684,430 төгрөг гаргуулж **** /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, /-д тус тус олгож, ****, **** нар нь нэхэмжлэл, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг зааж, иргэний нэхэмжлэгч ****д холбогдуулан гаргасан “3,600,000 төгрөг гаргуулах”, ****ын ”хүүнд төлсөн гэх 3,600,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

5.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ****д 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ****д оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь тооцож, үлдэх 2 жил, 4 сар, 16 хоногийг биечлэн эдлүүлсүгэй.

8.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, ****эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Serene маркийн 2 хаалгатай хөргөгч, 600,000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн буйдан, 450,000 төгрөгийн үнэ бүхий Тошиба маркийн 32 инчийн телевизор, 100,000 төгрөгний үнэ бүхий  More  маркийн угаалгын машин нийт 1,500,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ****д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Г.ГЭРЭЛТ-ОД

                                        ШҮҮГЧ                   Т.БАТЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ            Б.ИХТАМИР