| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2016/00381/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 01
Ц.*******, Г.******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэртэй, аймгийн сумын багийн хотхоны 2 дугаар байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******, аймгийн сумын багийн хотхоны 2 дугаар байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* нарын нэхэмжлэлтэй, аймгийн сумын багийн тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******, аймгийн сумын багийн тоотод оршин суух, овогт гийн нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.*******, Г.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С. нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч С., нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Анх 2015 оны 1-2 сарын үед Д. гэдэг залуу гэдэг залуу бид гурав байр барих тал дээр ярилцсан. тендерийн ажил авсан би оролцож чадахгүй гэдэг тайлбарыг Д.од хэлсэн байдаг. Д.ын хувьд Б.*******ийг авъя Б.******* барилгын зөвшөөрөлтэй “ ” ХХК-тай нийлээд танай хашааны газар дээр барилга баръя гэж Б.*******ийг дагуулж ирсэн. Бид гурав ярилцаад бүх сууриа тавиад ажлаа эхэлсэн. Барилга барихад хүндрэлтэй тулгамдсан асуудлууд их гарч ирж байсан. Би Булган сумаас О. гэдэг хүнтэй ярьж 50 тонн цементийг зээлээр авч байсан. Шатахуун болон тээврийн хөлсний асуудал гаргахад Барамсаа, Загдхорлоо гэдэг хүмүүстэй ярьж 10,000,000 төгрөгийн бензин авч байсан.
Сэр-Одтой Б.*******ийг холбож Улаанбаатар хотоос бараа материалууд зээлээр авахуулж байсан. Барилгын дотор обой, паркетын асуудал гаргахад мөнгөгүй болсон. Энэ үед Б.*******ийг компанийнхаа нэр дээр зээл авчих гэж санал тавихад компанийн нэр дээр зээл авах боломжгүй манай компани зах дээр өргөтгөл хийж байгаа гэсэн асуудал ярьж байсан. Миний хувьд М.Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлээд уг мөнгийг Д. Улаанбаатар хот руу авч явж барилгын дотор талын материалуудыг татаж авчирч байсан. Энэ хүмүүс бүгд шүүхэд тайлбараа өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Бид гурав, гурвуулаа Б.*******ийн гэрт ороод 100,000,000, 100,000,000, 100,000,000 төгрөгийн ашиг үзэх юм байна. Айлуудын зээл гарахаар тохиролцоод өгч аваад явъя гэж ярьсан.
Би энэ хоёр хүнтэй бичгийн гэрээ хийгээгүй. Аман гэрээ хийж залуу хүмүүсийн итгэлцлээр явж байсан. Тухайн үед Б.******* ашиггүй ажиллаа чамд ашиг өгч чадахгүй мөнгө байхгүй гэдэг асуудал тавьсан учраас би шүүхэд хандсан. Би газрынхаа хөлсөнд хоёр өрөө байр авсан.
Т. гэдэг залууд байраа 54,600,000 төгрөгөөр зарсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн дансанд 54,600,000 төгрөг шилжиж орж ирсэн.
Анх газар шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээнийхээ үнийн дүнгээс хоёр хувийн татвар хийгээд шилжүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн хэлтэс дээр ашиг сонирхлын зөрчил гарсан юм уу худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байхад бүх гэрчилгээнүүдийг гаргаад явсан байгаа.
Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс 10 айлын гэрээнүүдийг шаардаж авсан байдаг. Тухайн үед надад заавал 100,000,000 төгрөг авъя гэсэн бодол байгаагүй. 54 мкв2 өрөө байранд өөрийн дүү Ганпүрэвийг оруулсан байсан. Б.******* мөнгөө өгөөгүй гээд шүүхэд хандаад Ганпүрэвийг байрнаас гаргасан байгаа. 54 мкв2 хоёр өрөө байр болон 3 подволь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байгаа. Зах зээлийн ханш 1 мкв2 нь 1,000,000 төгрөг байсан. Амараа гэдэг хүнээр төсөв гаргуулсан. 449,000,000 төгрөгөөр баригдсан гэдэг тооцоо байгаа. 1 мкв2-ыг 1,000,000 төгрөгөөр бодохоор тэрбум гарантай төгрөгөөр баригдсан гэсэн тооцоо байгаа. Б.******* 71,11 мкв2 хоёр өрөө байрыг өөрийнхөө ашигт авсан. 71,11 мкв2 8 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 568,000,000 төгрөг, 56 мкв2 4 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 227,800,000 төгрөг, 71 мкв2 хоёр ширхэг подволь 60,000,000 төгрөг, 56 мкв2 подвалыг 600,000 төгрөгөөр бодохоор 34,170,000 төгрөг болж байгаа. Нийт 903,5,000 төгрөгийн орлоготой гэж тооцсон. Зардлын хувьд 449,304,966 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэдэг төсөвт өртгийг хассан.
Би газрын үнэд хоёр өрөө байр авсан. Б.******* хоёр өрөө байр авсан. Хүн амын орлогын албан татвар, цалин хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хасаад 353,908,698 төгрөгийн цэвэр ашиг үзсэн гэсэн тооцооллыг хийсэн. Нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563.33 төгрөг болж байгаа. Б.*******ийн авсан байр болон миний газрын үнэнд авсан байрны үнийг хасаад нэг хүнд 76,200,000 төгрөг надад ногдон гэсэн тооцооллыг хийсэн. Би ашгаасаа 23,800,000 төгрөгийг авсан. Б.******* Д. нараас 76,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.*******ийн хариу тайлбар: 2015 онд Д., Ц.******* хоёр манай гэрт ирсэн. Ц.*******ын хашаанд орон сууц барьмаар байна очоод үзээд өгөөч гэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ард ямар ч орон сууц баригдаагүй, нилээн зайдуу шугам сүлжээнээс хол газар байхаар үүн дээр орон сууц барьж болохгүй дэд бүтцийн асуудал байхгүй байна гээд больсон. Дараа нь Д., Ц.******* хоёр ирээд шугам сүлжээ дээр нь бид нар туслая хашааны газрын оронд хоёр өрөө орон сууц өгчих гэхээр нь би тэр саналыг нь захирал Б.Ганбаатарт танилцуулаад захирал тэр хүмүүс чинь тэгж байгаа юм бол бариад яв гэсний үндсэн дээр орон сууц баригдаж эхэлсэн. Орон сууц тухайн жилдээ баригдаад дууссан.
Бид нар дэд бүтцээ 400-аад метр газраас татаж, бохирынхоо асуудлыг зам хөндлөн сэтэлж гаргаад бүх ажлаа хийж дуусгаад барилгаа хүлээлгэж өгөөд Ц.*******аас авсан газрынхаа үнэд Ц.*******т хоёр өрөө орон сууц өгөөд гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Ц.******* хоёр өрөө байраа Т. гэдэг залуу зараад Т.эс орж ирсэн бүх мөнгийг нь Ц.*******ын эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилгыг барихад Ц.******* хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй. Т.Хаш-Эрдэнийн 21,000,000 төгрөгийн урьдчилгааг Т.Хаш-Эрдэнийн хажууд Ц.*******ын данс руу хийж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 төгрөгийг эхнэр Г.*******ынх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилга дээр хамтарсан зүйл байхгүй. Барилгын компаниуд нэгнээсээ болон хувь хүмүүсээс тоосго, цемент зээлж аваад эргүүлээд төлдөг. Ц.******* газрынхаа үнэд хоёр өрөө байр аваад хоёр тийшээ болсон асуудал байгаа.
М.Энхээгээс авсан 25,000,000 төгрөг нь хүүтэй зээл байгаа. Ц.*******, Д. хоёрыг дагуулж очоод бид гурав хамт авсан зээл байгаа. Д. энэ мөнгийг авч Улаанбаатар яваагүй. Манай барилгыг барихад Д. цонх, хаалт нийлүүлсэн.
Энэ барилгыг барихад Ц.******* нэг ч төгрөг оруулаагүй. Бид нар урьд нь “Тунгалаг буянт” ХХК-иас тоосго аваад мөнгийг нь өгөөд явж байсан. Анх гэдэг захирал 19,200,000 төгрөгийн тоосгыг Ц.*******т өгөөгүй “ ” ХХК-тай гэрээ хийгээд тоосгоныхоо үнийг аваад дууссан гэдэг албан бичгээ өгсөн байгаа. Сэр-Од гэдэг хүнээр дамжуулаад “ ” ХХК-иас сантехникийн материал авч өгсөн гэж байна. Сантехникийн материалаас гадна шугам сүлжээний ажилд хэрэглэгдэх турбог “ ” ХХК-ийн захирал Тогмид гэдэг хүнтэй гэрээ хийгээд буцаагаад мөнгийг нь төлсөн. Баримтыг нь бүгдийг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. “ ” ХХК-тай манай компани холбоотой байж сэндвич, турбог зээлээр худалдаж аваад нэгэндээ төлөөд явдаг байсан.
Загдхорлоогоос 10,800,000 төгрөгийн шатахууны асуудалтай гэж ярьж байна. Бид нар тухайн үед ХХК, ХХК-иудтай гэрээтэй байсан. Тухайн компаниудаасаа шатахуунаа авах гэж байтал Ц.******* би “ ” ХХК-ийн нягтлан хийж байгаа манайхаас зээлээд авчих гэхээр нь бид нар зээл аваад “ ” ХХК-ийн захирал Загдхорлоо гэдэг хүний тоот данс руу 10,800,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн данснаас хийгээд тооцоо дууссан. Байшин буулгахад гарсан банз гэж байна. Байшин буулгахад гарсан банзыг Ц.*******ын ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар бүх барилгын материалыг ачаад Ц.*******ын их голын ард авсан газар дээр буулгасан. аас 50 тонн цемент авсан гэж байна. Бид нар О.аас 50 тонн цемент зээлж аваад О.ын эхнэр Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууц барихад Ц.*******, Д. хоёрт ямар ч хамааралгүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д. хариу тайлбартаа: Би 2014 онд татварын шалгалтад Ц.******* гэдэг хүн дээр орсон. Татварын шалгалтад ороод явж байх хугацаанд 2015 оны 4 сард Ц.******* гараад ирээч уулзаа байна гэхээр нь уулзаад юу болсон талаар нь асуухад зээл хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхэд би зээлсэн. Би зээлчихээд бид хоёр юм яриад сууж байхад Ц.******* Түвдээгийн байранд орсон нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй өр зээл нэхэгдээд зээлийн хугацаа хэтрээд хэцүү байна газраа зараад байр болгож өр зээлнээсээ салмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Би Ц.*******ыг Б.******* дээр дагуулж очоод энэ хүн ингэж байна адилхан эр хүмүүс нэг, нэгэндээ тус болоод газрыг нь зохицуулъя гэж би ярьсан. Би яагаад өөрөө ингээд өрөнд ороод энд ирээд зогсоод байгаагаа гайхаад байна. Би “ ” ХХК-д цонх нийлүүлээд хамтын ажиллагаатай явдаг. Би яагаад өрөнд орсноо мэдэхгүй байна. “ ” ХХК барьсан барилга. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ ” ХХК-ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан шаардлага: 2015 онд “ ” ХХК иргэн Ц.*******аас аймгийн сумын багийн тоот 683,5 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Гэрээний дагуу 71,11 м.кв хоёр өрөө байрыг Ц.*******т өгсөн бөгөөд уг байрыг Ц.******* өөрөө Т.д зарж борлуулаад “ ” ХХК-ийн данс болон бэлнээр 78,175,200 төгрөгийг авсан. “ ” ХХК болон Ц.******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан. Гэтэл уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.*******ын хашаа байшин ХААН банкны 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг “ ” ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгө сулласан. Мөн Ц.******* нь “ ” ХХК-ийн байрны 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг “ ” ХХК-д мэдэгдэлгүй авсан.
Байр захиалсан Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг “ ” ХХК-иас зээл өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна.
Тус “ ” ХХК-ийн нэр дээр “ ” ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.******* авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд “ ” ХХК-иас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй байна.
Эхнэр Г.******* эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн одоо хүртэл төлөөгүй. Дээрх зээлүүдийг хоёр өрөө байрны зээл гарахаар төлж барагдуулна гээд одоо хүртэл өгөлгүй чирэгдүүлж байна. 20 оны 4, 6 дугаар саруудад хоёр өрөө байрны 78,175,200 төгрөгийг авсан байсан. Гэтэл иргэн Ц.******* нь “ ” ХХК-иас зээлээр төлүүлсэн, зээлсэн 26,392,150 төгрөгийг иргэн Б.*******, Д. нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Мөн “ ” ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцнаас 100,000,000 төгрөгийн ашиг хүртэх ёстой байсан мэтээр бодит үнэд нийцэхгүй нэхэмжлэл гаргаж манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй нэхэмжлэл гаргасан байна. Нийт 26,392,150 төгрөгийг Ц.*******аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг бид гурав гурвуулаа хамт байж байгаад аваад 500,000, 500,000, 500,000 төгрөгөөр хувааж авсан. Тухайн үед манай эхнэр эмчилгээнд явж байсан учраас 500,000 төгрөг авсан. Байранд орохдоо Содномбалжираас 800,000 төгрөгийн тавилга авсан. Энэ нь тухайн компанийн данснаас төлөгдсөн байсан ч энэ миний авах ёстой ашиг гэж үзэж байна. Тухайн үед ХААН банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хашаа байшингаа барьсан байсан. Үүнээс төлөгдөөд 15,000,000 төгрөг үлдсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн боловч хоёр гэрчилгээнд дээр худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гараад явсан. 26,392,150 төгрөг нь тухайн үед миний авах ёстой ашиг гэж үзэж байна гэжээ.
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй Б.*******, Д. нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд -Орд ХХК-ийн Ц.*******аас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгөөс 538,950 /таван зуун гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарт олгосугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2018/01862 дугаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж биелэгдэх боломжтой бөгөөд энэхүү захирамж биелүүлээгүй байхад шүүх хуралдааныг зарлан явуулсан нь үндэслэлгүй байна. аймагт Виндо гэх үнэлгээний байгууллага байдаг /сүүлд мэдсэн/ бөгөөд энэ байгууллагаар үнэлгээ гаргах боломжтой, заавал Л.Мөнхцооз гэх үнэлгээчний хууль бус тайлбарыг үндэслэх ёсгүй байсан.
Түүнчлэн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрээ 2019 оны 11 сарын 7-ны өдөр бичиж гаргасан байх ёстой байсан боловч 2019 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэл гаргаагүй миний бие авах ёстой хугацаандаа авч чадаагүй. Энэ нь шүүх шийдвэр гаргахдаа эргэлзээгүй үнэн зөв байх зарчмыг алдагдуулсан, шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэдгийг нотолж байна.
Нэхэмжлэгч Ц.*******т хариуцагч Б.******* нь “-Орд” ХХК-ийн захирал гэсэн ба Б.*******, Б.Ганбаатартай төрсөн ах, дүү хоёр бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Б.******* явуулдаг, дотоод үйл ажиллагааг нь мэдэхгүй хүнд захирал нь Б.******* мэтээр харагддаг ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан бөгөөд Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар компанийн 50 хувийн хөрөнгийг Б.******* эзэмшдэг болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “-Орд” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд бие даасан шаардлагыг гаргасан бөгөөд аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШЗ2017/00226 дугаар шүүгчийн захирамжаар “-Орд” ХХК-ийн захирал Б.Ганбаатарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан юм. Энэхүү захирамжид давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтран ажиллах гэрээний хэлбэрийг дурдсан бөгөөд анхнаасаа талуудын хооронд хамтран ажиллах гэрээний хэлбэрийг агуулсан хэлцэл байгуулагдаагүй нь Ц.*******, Г.******* нарын нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт буй холбогдох нотлох баримтаар няцаагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа олсон орлогоос 23.8 сая төгрөгийг авсан гэдэг. Мөн үүнийгээ гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар болон анхан шатны удаа дараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үгүйсгээгүй нь тухайн нэхэмжлэлийн нотлох баримтыг өөрийн тайлбараар буюу нотолгооны хэрэгслээр нотолсон тул нотлох баримт гэж үзэх хууль эрхзүйн үндэслэлтэй. Иймд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Ц.*******аас 26,392,150 төгрөг гаргуулан “-Орд” ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалт, хэсгийг нь хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нар нь Б.*******, Д. нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.*******, Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Мөн уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК нь Ц.*******аас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг Ц.******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Ц.*******, Г.******* нарын нэхэмжлэлтэй, Б.*******, Д. нарт холбогдуулан 76.200.000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага гуравдагч этгээд -Орд ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.*******аас 26.392.150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.*******, Г.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн өмгөөлөгч Б. нар давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн үйл баримтын талаар.
-Орд ХХК нь 2015 онд 12 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан ба уг орон сууцыг нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын өмчлөлийн аймгийн сумын багийн 1 дүгээр гудамжны 15 тоот 683.5м2 хашааны газар дээр барьсан байна. Ц.******* нь уг газрын төлбөртөө -Орд ХХК-ийн 12 айлын орон сууцнаас 71.11м2 талбай бүхий 2 өрөө орон сууц авч уг орон сууцаа Т.д худалдсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Харин уг 12 айлын орон сууцыг барихад Ц.******* нь Б.*******, Д. нартай хамтран ажилласан, ашиг хуваах эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч Ц.*******ын “Б.*******, Д. бид гурав уг 12 айлын орон сууцыг бариад зуу зуун сая төгрөгийн буюу гурван зуун сая төгрөгийн ашиг үзнэ, түүнийгээ 3 тэнцүү хувааж авна гэж тохиролцсон. Би уг барилгыг барихад Булган сумаас гэдэг хүнтэй ярьж 50тн цемент зээлээр авсан, Э.Барамсаа Загдхорлоо гэдэг хүнтэй ярьж 10,000,000 төгрөгийн шатахуун зээлээр авсан, Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлж авсан, ХХК-иас сантехникийн материал зээлсэн, Тунгалаг буянт ХХК-иас 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн, байшингийн болон хашааны банз барилга болон гал тогоонд хэрэглээд дууссан. Би өөрт ногдох ашгаасаа 23,800,000 төгрөг авсан одоо Б.*******, Д. нараас 76,200,000 төгрөг авах ёстой” гэх тайлбарын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад.
Гэрч О. нь “Ц.******* хүмүүстэй хамтарч барилга барьж байна 50 тонн цемент хэрэгтэй гээд авахуулсан. 50 тонн цемент нь тухайн үеийн ханшаар 7,776,000 төгрөг болсон, надад Б.******* нь над руу яриад дансаа өг гээд 5 сая төгрөг өгсөн, одоо би хүүтэй нь тооцож авах хүсэлтэй байгаа” гэж мэдүүлсэн бол, хариуцагч Б.******* манай компани О.аас зээлж авсан 50 тонн цементийн мөнгийг түүний эхнэр Амаржаргалын данс руу 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг 5,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг шилжүүлж дуусгасан гэжээ.
Гэрч Э.Барамсаа “Ц.******* нь барилга барьж байна дуусахаар нь мөнгийг нь өгнө гээд манай Ойл ХХК-иас 10,800,000 төгрөгийн бензин авсан” гэж мэдүүлсэн бол, 20 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр -Орд ХХК-иас 10,800,000 төгрөгийн шатахууны үнэ шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга хэрэгт авагджээ.
Гэрч М.Энхээ “Ц.*******, Д., Б.******* нар нь 25 сая төгрөг зээлж авснаас 20 сая төгрөг авсан, одоо 5 сая төгрөг дутуу байгаа, хүүгээ төлөөгүй байгаа” гэж мэдүүлсэн бол, хариуцагч Б.******* нь М.Энхээ гэдэг хүнээс хүүтэй мөнгө Ц.*******, Д., бид 3 очиж зээлсэн, уг мөнгийг төлөөд дууссан гэж тайлбарлажээ.
ХХК-ийн “манай компани 2015 онд -Орд ХХК-тай 19,137,200 төгрөгийн сангийн материал болох турбо нийлүүлсэн бөгөөд 20 оны 5 сард төлбөр тооцоо бүрэн дууссан. Энэхүү гэрээ нь аж ахуй нэгж хоорондын гэрээ бөгөөд иргэн Ц.*******т хамааралгүй болно” гэх албан тоот хэрэгт авагджээ.
Тунгалаг буянт ХХК-ийн “тус компани 2015 онд -Орд ХХК-тай гэрээ хийж 19,200,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Энэхүү гэрээ нь аж ахуй нэгж хоорондын гэрээ бөгөөд иргэн Ц.*******т хамааралгүй болно” гэх албан тоот хэрэгт авагджээ.
Хариуцагч Б.******* нь “Ц.*******ын байшин буулгахад түүний ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар бүх барилгын материалыг ачаад Ц.*******ын их голын ард авсан газар дээр буулгасан” гэж тайлбарлажээ.
Харин хариуцагч Д. би вакум цонхны үйлдвэртэй, -Орд ХХК-нд цонх нийлүүлдэг, уг 12 айлын орон сууцыг -Орд ХХК барьсан. Би яагаад өөрийгөө өрөнд орсныг гохгүй байна гэж тайлбарласан бол, хариуцагч Б.******* нь Ц.*******т газрынх нь үнэд 2 өрөө байрыг өгсөн. Уг 12 айлын орон сууцыг -Орд ХХК барьсан ба Ц.******* барилга барихад хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй гэж тайлбарлажээ.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь дүгнэвэл.
Талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй байна. Тухайлбал
Талууд хамтран ажиллах гэрээний хураамжийн хэмжээ, хураамж төлөх хэлбэрийн талаар анхнаасаа харилцан тохиролцоогүйгээс хэн хэдэн төгрөгийн хураамж төлсөн буюу хөрөнгө оруулалт хийсэн, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилахаар тохиролцсон зэрэг нь тодорхойгүй байна.
Мөн уг 12 айлын орон сууцыг хамтран барих үйл ажиллагаа явуулахдаа аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авч байсан, эсхүл шийдвэрийг олонхын саналаар гаргаж байсан эсэх, хамтын үйл ажиллагаанд хэн хэн ямар үүрэгтэй байсан, хамтын үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдээр хэнийг томилсон зэрэг нь тодорхойгүй, энэ талаар харилцан тохиролцоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нар нь нэхэмжлэлд дурдсан буюу уг барилгыг барьж ашиглалтанд оруулахад нийт 300,000,000 төгрөгийн ашиг олсон гэх шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нар нь энэ үүргээ биелүүлээгүй, хамтран ажиллах үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлын тооцоог нийлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн “барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.*******ын хашаа байшин 15,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байсныг -Орд ХХК-иас төлж барьцаа хөрөнгө сулласан, Ц.******* нь байрны урьдчилгаа Ганпүрэвээс 6,000,000 төгрөг, Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг тус тус авч хэрэглэсэн, иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг компаниас төлсөн, -Орд ХХК-ийн нэр дээр Ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.******* авч төлж чадахгүй байна гэхээр нь компаниас төлсөн, эхнэр Г.******* нь эмчилгээнд явахад 500,000 төгрөг зээлж аваад одоо хүртэл өгөөгүй нийт Ц.*******аас 26,392,150 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судлахад.
Ц.******* нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн нэхэмжлэлийг хамтран ажиллах гэрээний улмаас олсон өөрт ногдох ашгаа авсан гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.
Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Тухайлбал
Ц.*******аас 26,392,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ байгуулагдсан, зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөх хуваарь, хүү алданги тохирсон эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тайлбарлахгүйгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад баримталсан байх тул тогтоолд уг хуулийн заалтыг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,950төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******, Г.******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд -Орд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР