Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

З.Цагаанцоожийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2020/00004 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суух, Хулан цувдаг овогт Зугдаржавын Цагаанцоож /ПО63091513/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагч болон хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            З.Цагаанцоож нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ “Миний бие З.Цагаанцоож нь 1963 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1979 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд Техник мэргэжлийн сургуульд тракторчнаар суралцаж 1981 оны 6 сард төгссөн. 1981 оны 8 сараас эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадад худгийн моторчиноор ажиллаж эхлээд 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж цэрэгт байх хугацаандаа цахилгааны мэргэжил эзэмшсэн. 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1986 оны 6 дугаар сарын 17-нд халагдаж ирсэн. 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын социализм нэгдлийн үйлдвэр бригадад нормчин, ногоочиноор 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад тус өдрөөс эхлэн Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн системд дизельчин, монтёроор 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. З.Цагаанцоож намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын социализм нэгдэлд 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нормчин, ногоочноор ажиллаж байгаад Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд дизельчин, монтёроор 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00393 дугаар шийдвэрээр: “

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хулан цувдаг овогт Зугдаржавын Цагаанцоож /ПО63091513/-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл худгийн моторчиноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн Үйлдвэрийн харьяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/ монтёроор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Цагаанцоожийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэлийн дагуу нотлох баримтад үндэслэн миний ажилласан жилийг тогтоох байтал үндэслэлгүйгээр өөрчлөн тогтоож намайг нэг дор 3 ажил хийсэн байдлаар шийдвэр гаргасан тул би тэтгэвэртээ гарч чадахгүй хохирч байна. Түүнчлэн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын дөрөвдүгээр зүйлийн хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил эрхэлж байсан буюу монтёроор /эрчим хүчний, өндөр хүчдлийн монтёроор ажиллаж байсан/ ажиллаж байсныг үндэслэлгүйгээр өөрчилсөнд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Зугдаржавын Цагаанцоож намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Хотгорхаг бригадад 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл худгийн моторчиноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар /нормчин, ногоочноор/ 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газрын Эрдэнэбүрэн сумын Эрчим хүчний нэгдсэн системд монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

            З.Цагаанцоож нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл худгийн моторчноор, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нооромчин, ногоочноор, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн газарт Эрдэнэбүрэн сумын эрчим хүчний нэгдсэн системд 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл дизельчин, монтёроор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Шүүх З.Цагаанцоожийн хүсэлтээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилчнаар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, моторчин /дизельчин/, монтёроор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал худгийн моторчноор, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагч З.Цагаанцоожийн өмгөөлөгчийн “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тушаал, мөн нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаартай ажилд томилох тухай тушаалууд нь хүсэлт гаргагчийг тухайн ажилд томилогдсон өдрөөс хойш 2-3 сарын дараа хожуу гарч байсан” гэх тайлбарын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх байжээ.

            Өөрөөр хэлбэл тушаал нь ажилд томилогдсон өдрөөс хойш тодорхой хугацааны дараа гарч байсан эсэх талаар гэрчүүдээс асууж тодруулан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийх боломжтой байна.

            Мөн хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Эрдэнэбүрэн сум дахь Эрчим хүчний салбарт 1995 оны 1 дүгээр сард 12 хоног ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээсээ шүүх хуралдаан дээр татгалзаж байгаа эсэхийг шүүх тодруулж асуух байжээ.       

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагч З.Цагаанцоож түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар З.Цагаанцоожид буцаан олголоо.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2020/00004 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                            Б.ДАМБА

                                  

                                                                                                              М.НЯМБАЯР