| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0079/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/83 |
| Огноо | 2017-10-25 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 äýõ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, èð¿¿ëñýí Ж.Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 201701070035 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар ñàðûí 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Одгэрэл
Иргэдийн төлөөлөгч Г.Баярсайхан
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Хохирогч Б.Базардаръяа
Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1965 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Багануур ХК-нд эксковотарчин ажилтай, ам бүл 2, эхнэр Оюунгэрэлийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 71 тоотод оршин суух, урьд 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 2005 оны 4 сарын 1-ний өдрийн 12 дугаартай мэдэгдэх хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилж, 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 129 дугаартай Ерөнхийлөгчийн зарлигаар 4 жил 3 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, Боржигин овгийн Жүгдэрнамжилын Эрдэнэцогт /РД:УЮ65111714/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ж.Эрдэнэцогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт хохирогч Б.Базардаръяаг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, түүний цээжний зүүн тал руу хутгаар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2017 оны 2 сарын 21-ний өдөр хоёр найзтайгаар Доун бааранд орж архи ууцгаасан. Баарнаас ууж байсан пивио бариад гэртээ харихаар явж байтал 7 дугаар байрны орцны үүдэнд Базардаръяатай таарсан. Тэгээд би Базардаръяаг дагаад 7 дугаар байранд айлд ороход хоёр эмэгтэй байж байсан. Бид нар ганц нэг хундага архи уугаад сууж байхад Базардаръяа надаас “шоронд банди байсан уу?” гэж асууснаас болж бид хоёр муудалцсан. Базардаръяа босч яваад хутга барихаар нь намайг хутгалах гэж байна гэж бодоод ноцолдож байхдаа хутгалсан байсан. Тухайн үедээ би түүнийг хутгалсан гэдгээ мэдээгүй, ор налаад гарнаас нь цус гараад байхаар нь “битгий баашлаад бай” гэж хэлээд гараад явсан. Би Базардаръяаг хутгалснаа хүлээн зөвшөөрч байгаа харин унтаж байхад нь хутгалаагүй. Согтуудаа нэг нэгнийхээ үгийг даалгүй ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирогчид нийт 8.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Базардаръяагийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2017 оны 2 сарын 21-ний орой 19 цагийн үед Багануур дүүргийн 7 дугаар байранд найз Туяагийн гэрт очиход манай эхнэр Сэвжид, Туяа хоёр дарс уугаад сууж байсан. Мөн найз Нэмэхээ, Орхон нар ирж, бид нар 2 шил архи уусан. Би шөнө 03 цагийн үед Нэмэхээ, Орхон нарыг гаргаж өгөөд орцны үүдэнд Эрдэнэцогттой таарч, би түүнийг дагуулж ороод бид дөрөв ганц хоёр хундага архи уусан. Тэгээд сууж байхдаа Эрдэнэцогт шоронгийн амьдрал ярьж, намайг “банди” гэж хэлсэн. Бид нарын яриа нийлэхгүй байсан учраас Сэвжид, Туяа хоёр унтлаа гээд нөгөө өрөө рүү явсан, би унтах гээд буйдан дээр хэвтээд зүүрмэглэх шиг болсон. Тэгэхэд амьсгаа авахад хэцүү болоод байсан, тэр үед хутгалагдсан байх. Би тухайн үед унтаад хир зэрэг удсан эсэхээ мэдэхгүй байна. Эрдэнэцогт миний зүүн суган доор хутгалсан. Би Багануурын эмнэлэгт 2 хоног хэвтэж, эмчилгээ сайн хийхгүй болохоор нь өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан. Тухайн үед цагаан сар байсан учраас хэд хоног гэртээ байж байгаад шинийн дөрвөнд эмнэлэгт үзүүлэхэд хэвлий нэвтэрсэн байна гээд хот руу явсан. Хотод 3 сарын 5-нд Гэмтлийн эмнэлэгт гуурсаар цус соруулж авсан, тэгээд хүндрэл өгч дахин хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. Би Эрдэнэцогтоос эмчилгээний зардал 10 сая төгрөг нэхэмжилснээс 8.500.000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэх 1.500.000 төгрөгийг 12 сард авахаар харилцан тохирсон байгаа. Би гадаадад нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Бид хоёр уурхайн хамт ажилладаг, одоо бид хоёр 50 нас гарчихсан, тиймээс Эрдэнэцогтод оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлж өгөхийг хүс байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Базардаръяагийн мэдүүлсэн:”...Би 7 байрны 76 тоотод 18 цаг 30 минутын үед очоод Туяа, Сэвжид бид гурав 1 шил Болор архи уугаад сууж байтал орой 22 цагийн үед Орхон, Нэмэхээ хоёр ирж дахин 1 шил 0.75 граммын Болор архи уусан. ...Тэгэхээр нь би Эрдэнэцогтод за чи бид нар яриа нийлэхгүй юм байна гээд зочины өрөөний буйдан дээр хэвтсэн. Нэг мэдэхэд би амьсгалахад хүндрэлтэй болж буйдан дээр өндийгөөд суухад цээжний зүүн талаас цус гарч байсан. Эрдэнэцогт надад битгий баашлаад бай гэж хэлэх сонсогдсон. Туяа Сэвжид хоёр цаад өрөөнөөс гарч ирээд эмнэлэг цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Гэрч Ц.Сэвжидийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Тухайн үед Туяа, Базардаръяа, Эрдэнэцогт бид дөрөв том өрөөнд архи уугаад сууж байсан. Эрдэнэцогт нь шоронгийн амьдрал яриад байсан. Бид нарын яриа нийлэхгүй байсан учраас Базардаръяа буйдан дээр хэвтээд өгсөн, Туяа бид хоёр унтахаар жижиг өрөө рүү явсан. Би унтах гээд ор дэвсгэрээ засаад янзалж байтал гэнэт эвгүй дуу гарсан, том өрөө рүү очоод хартал Базардаръяагийн цээжнээс цус гарсан, Эрдэнэцогт хажууд нь “битгий баашлаад бай” гэж хэлэд зогсож байсан. Базардаръяа унтлаа гээд буйдан дээр хэвтээд өгсөн, тэгэхээр нь би унтахаар нөгөө өрөө рүү орж, ороо засч байтал гэнэт эвгүй дуу гарсан, энэ хооронд удсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Сэвжидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд Эрдэнцогт бид нарын ууж байгаад үлдээсэн архинаас хоёр хундага л уусан, тэгснээ шоронд атаман байсан гээд шоронгийн амьдралыг бахархалтайгаар ярьсан. Тэгтэл Базардаръяа Цүнцээлэйд “одоо шорон яриад яах вэ? энд эмэгтэй хүмүүс байна, атаман гэж юу байхав дээ, бид амарлаа” гэж хэлсэн. Тэр үед Базардаръяа жижиг өрөөний буйдан дээр гараа дэрлээд хэвтэж байсан. Туяа надад жижиг өрөөнд ор засчихсан, тэнд унтаарай гээд өөрөө унтлагын өрөө рүүгээ орсон. Тэгэхээр нь би ор зассан өрөө рүү ороход зочны өрөөнд Базардаръяа сонин эвгүй дуугарсан. Ингээд би зочны өрөөнд ороход Базардаръяа хэвтэж байсан буйдан дээрээ хагас өндийсэн байдалтай, цээжний зүүн хэсгээс цамцыг нь нэвтрээд цус ихээр гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Туяагийн мэдүүлсэн: “...Тухайн хэрэг гарах үед Базардаръяа амь авраарай үхлээ ш дээ гэж хэлэхэд би унтлагын өрөөндөө унтах өрөөндөө унтах гэж хэвтэж байгаад гараад очиход Базардаръяа гал тогоо коридор хоёрын шалан дээр хэвтэж байсан. Сэвжид Базардаръяагийн цусаа гоожуулсан буйдан дээр суучихсан утасны цэнэг дууссан байна яана гээд шоконд орсон байдалтай сууж байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар эмнэлэг цагдаа дуудсан. Би тухайн үед согтуу нь согтуу байсан. Би Базардаръяаг гаднаас танихгүй хүн дагуулаад орж ирээд нөгөө хүн нь уурхайд ажилладаг, хөгжим дардаг гээд байсан. Танихгүй хүн байсан болохоор өөрийн унтлагын жижиг өрөөндөө ороод унтсан. Манай хоёр жижиг өрөөтэй. Нөгөө өрөөнд Базардаръяа, Сэвжид хоёрт хөнжил гаргаж өгөөд өрөөндөө ороод унтсан. Намайг сэрэхэд гэрийн хаалга тас хийх чимээ сонсогдсон тэгээд удаагүй амь авраарай үхлээ ш дээ гэсэн дуу сонсогдсон. Намайг түр зуур унтаад сэрэхэд юу ярьсан юунаас болж Базардаръяа нөгөө хүнтэйгээ муудсан эсэх талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 180/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Туяагийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед найз Сэвжээ манайд ирж бид хоёр вино задлаад ууж байтал Сэвжид манай нөхөр одоо ирнэ гэхээр нь дэлгүүр гарч нэг шил 0.75 граммын архи авч, бид гурав нөгөө архи ууж байхад найз Орхон, Нэмэхээ хоёр ирсэн. Шөнө 02 цагийн үед Орхон, Нэмэхээ хоёр харихаар гарахад Базараа гаргаж өгнө гээд гарсан. Сэвжид, Базардаръяа хоёрыг манайд хоноод яв гээд жижиг өрөөндөө ор засаад байж байсан чинь Базараа орж ирэхдээ танихгүй залуу дагуулаад орж ирсэн. Нөгөө залууд архи хийж өгсөн, тэгснээ шорон оронд байсан гэж яриад байхаар нь миний дотор эвгүйцээд өөрийнхөө унтлагын өрөөнд ороод унтсан. Амь авраарай гэж гэж хэлэх шиг болсон, би сандраад өрөөнөөсөө гартал Базараа гал тогооны сандал дээр цусаа гоожуулчихсан доошоо хараад хэвтэж байсан..” мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч Д.Орхоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад Сэвжид эмч над руу залгаад миний төрсөн өдөр маргааш болно жижүүртэй таарч байгаа тул өнөөдөр нөхөж тэмдэглэж байна, Туяа хотоос ирсэн, гэрт нь хүрээд ир гэхээр нь би Нэмэхээгийн ажлыг тарахаар нь хамтдаа гэрт байсан виног аваад Туяагийн гэрт очсон. Бид хоёрыг очиход Туяа, Сэвжээ, Базардаръяа гурав “Болор” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд би маргааш ажилтай Нэмэхээ бид хоёр явлаа гэсэн чинь Базардаръяа бид хоёрыг гаргаж өгнө гээд байхаар нь хамт гарсан. Гадаа гараад Базардаръяа 7 дугаар байрны булан тойроод Базардаръяад бид хоёр ингээд явчихна гэж хэлчихээд бид хоёр салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/
Гэрч Т.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед ажлаа тараад Орхонтой хамт замаасаа нэг жүүс, вино аваад Туяагийн гэрт очсон, бид хоёрыг очиход Базардаръяа, Сэвжид, Туяа гурав “Болор” нэртэй архи задлаад талд хүртэл уугаад сууж байсан. ...Тэгээд гараад 7 дугаар байрны булан тойроод би Базардаръяад одоо бид хоёр ингээд явчихна миний хөгшин гэртээ ор гээд эхнэр бид хоёр салаад явсан. Тухайн үед Базардаръяаг ямар хувцастай байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/
Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Базардаръяа нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүрээр цээжиндээ хутгалуулсан байдалтай ирсэн. 103 дуудлагаар ирээд үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт ил зүсэгдсэн шархтай цус гоожсон байхаар нь шархыг цэвэрлээд оёдол тавиад цусыг тогтоон боолт хийсэн. Тэгээд рентген эхо дуудаад харуулахад ямар нэгэн өөрчлөлт байхгүй, Базардаръяа нь согтолттой тул өвчин намдаах тариа хийн онош тодруулахаар хонуулсан. Тухайн үед зондлоход нэвтрээгүй, урагшаа дээш чиглэлтэй шарх байсан. Би тухайн үед цээжний хөндийн нэвтрэлтийг зонд болон хурууны үзлэгээр шалгасан, мөн рентген, эхогоор давхар шалгасан. Тэгэхэд аль алинд шингэн байгаагүй. Багануурын эхо, рентгений хувьд хүчин чадал муутай хоцрогдсон байдлаас болж оношлогдоогүй байх боломжтой. Маргааш нь Баатар-Уул эмч байгаагүй болохоор нь би Базардаръяагийн өвчний түүхийг нээж эмчилгээнд оруулсан. Базардаръяаг эргүүлж харах боломжгүй, согтуу өвдөлт ихтэй байсан тул эргүүлж харах боломж байгаагүй, энэ нь оношлогоонд нөлөөлсөн байх магадлалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/
Гэрч Ш.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн үед 103 дээр дуудаж байна гээд дуудлага ирсэн. Намайг очиход мэс заслын эмч Батзаяа эмч дуудагдаад ирчихсэн байсан. Би цээжний зураг эгцээр авсан. Цээжийг эргүүлж тойруулж харах боломж байгаагүй. Тухайн үед Базардаръяа нилээд согтуу эргэж тойрч харж чадахгүй байсан. Тэгээд цээжний зураг дээр зүүн талын өрц, плеврийн синус хаалттай байсан, шөнийн авсан зурагны хариу дүгнэлтийг зурагтай нь хамт өгсөн. Тэгээд Батзаяа эмч, Ганчимэг эмч бид нар зөвлөлдөөд маргааш дахин зураг авахаар болж шийдсэн. Тэгээд өглөө 08 цаг 30 минутад ахин цээжний зураг эгцээр авахад явц нь яг ижилхэн, өрц плеврийн синус адилхан хаалттай байсан. Түүнээс хойш цагаан сарын дараа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эход харахад зүүн талын плеверт шингэнтэй байсан. Өрц плеврийн синус нь гэмтлийн улмаас хаалттай байх боломжтой. Тухайн гэмтэлтэй талын плевр хаалттай байсан. Би Базардаръяагийн биед хавирганы хугарал байсан гэдгийг мэдэхгүй. Тухайн үед хавирганы хугарлыг харах боломж байгаагүй, хавирганы проекцоор ганц удаа эгцээр зураг дарсан. Маргааш нь ба эгцээр зураг дарсан, хавирганы хугарлыг харахын тулд эргүүлж харах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/
Гэрч С.Баатар-Уулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв дээр Сэвжид эмчийн нөхөр Базардаръяа нь хутгалуулсан байдалтай ирсэн, тухайн үед Ганчимэг эмч жижүүрт гарч таарсан, мэс заслын эмч Батзаяа эмчийг дуудаад шарханд нь цэгцлэх оёдол хийгээд эхо рентгэнд харуулахад хэвлий сул шингэн байхгүй байсан, тэгээд мэс заслын тасагт хэвтүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин рентгенд цээжийг харахад уушиг шалчийсан, цээжний дотуур цус алдсан шинж байгаагүй. Тэгээд өөрсдөө хүсэлт тавиад эмнэлгээс гарсан. Тухайн үед шархны гүн чиглэлийг үзээгүй, оёдол тавьсан тохиолдолд оёдлыг ахин задлах ёсгүй. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Базардаръяа эмнэлэг дээр ирээд дахин рентгенд харуулахад эхо нь хэвлийд сул шингэнгүй, цээжний хөндийд зурвас шингэнтэй гэж гарахаар нь ар гэрийнхэнтэй нь зөвлөлдөөд Улаанбаатар хотод очиж оношлуулъя гэж шийдсэн. Тухайн шингэн нь үрэвслээс ч үүсч болох бага шингэн юм. Мөн эхогоор харахад хавирганы хугарал илэрч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/
Гэрч Г.Одонтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Базардаръяа нь хутгалагдсан шархтай согтуу хүргэгдэж ирсэн. Тухайн үед Ганчимэг эмч жижүүрт гарч байсан, тухайн хүний биеийн байдал хүндэвтэр байсан учраас мэс заслын эмч дуудаад Батзаяа эмч, дүрс оношлогооны эмч Мөнхцэцэг нар ирээд 05 цаг 20 минутын үед рентгенд харсан байсан. Тэгээд өглөө нь дахин рентгенд хараад шингэнтэй байгаа эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгэхээр нь эхогоор харахад зүүн талын гялтангийн хөндийд шингэн тодорхойлогдоогүй болохоор нь би шингэнгүй байна гээд явуулсан. Эхогоор хавирганы хугарлыг харах боломжгүй, рентгенээр харах боломжтой. Би Базардаръяаг хутгалуулж ирсний өглөө нь нэг удаа үзсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гадна талын шархыг хараад бичилтээ өвчний түүх дээр нь бичсэн. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ахин үзээд хэвлийдээ шингэнгүй, гялтангийн хөндийдөө бага зэрэг шингэнтэй байна гэж бичээд Баатар-Уул эмчид өгсөн. Тэр үед өвчний түүх хаагдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/
Гэрч А.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Тухайн өвчтөнд би 2017 оны 3 сарын 5-ны өдөр анх хатгалт хийсэн. Би хатгалтыг хийхдээ рентгэн хяналтын дор мэдээ алдуулж, 7,8 дугаар хавирганы зүүн суганы арын шугамаар хатгалт хийж 250 мл цус соруулж авсан. Ажилбарын төгсгөлд синус чөлөөтэй болсон ба ажилбарын явцад гарсан хүндрэлгүй байсан. Орой 19 цаг 20 минутад цээжийг дахин рентгэнд харахад зүүн плевирт хийгүй, шингэнгүй гэж бичигдсэн байсан. Хатгалт хийхэд цус соруулж авахад хүчтэй соруулгын аппаратаар соруулж авдаг. Тэгэхэд цээжний хөндийн хасах даралтыг ихэсгэж шингэнийг соруулж авдаг ажилбар юм. Өвдөлт нь хавирга хоорондын мэдрэлийн болон анх хутгалахад үүссэн өрцний шархны өвдөлтөөс үүссэн гэж бодож байна. Хатгалтаас болж дэлүүнд гэмтэл учраагүй. Хатгалтын улмаас өрц дэлүүний гэмтлийг сэдрээж, цусан хураа унаж дэлүүнээс цус алдалт өгсөн байх боломжтой. Яагаад гэвэл хагалгааны бичиг дээр өрц нэвтэрч дэлүүний капсулд 0.5 см урагдал үүсч цус алдсан талаар бичигдсэн талаар бичигдсэн байсан. Зарим тохиолдолд дэлүү гэмтээд нэг сар орчим явах тохиолдол байдаг. Сарын дараа ч дэлүү идээлж буглах цусан үхжилд орох тохиолдол байдаг. Дэлүү гэмтсэнээс цус алдах, урагдах зэрэг нь хүйтэн зэвсгийн гэмтлийн үед төдийгүй авто осол даруулж цохиуалах зэрэг хатуу мохоо зүйлээр цохигдох үед үүсгэгдэнэ. Дэлүүг авахуулснаас болж ямар нэг муу үр дагавар байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 181-183/
Гэрч Т.Хангарьдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Базардаръяа гэдэг хүнийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үзсэн. Манай эмнэлэгт ирэхэд шарх нь аньж эхэлж байсан ба Багануурын эмнэлгээс цээжний хөндий нэвтэрсэн шархтай гэсэн оноштой ирсэн. Тухайн өвчтөнийг чагнаж үзэхэд цээжний зүүн талд амьсгал сул хэвлийд эмзэглэлгүй байсан. Тэгээд хэвлий цээж эход харахад уушиг уналтгүй байсан. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ганбат гэдэг эмч 250 мл цус соруулж, хатгалт хийсэн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний шинжилгээнд өөрчлөлт илрээд амь насны заалтаар хагалгаанд орохоор болж хагалгаанд тэр дороо орсон. Хэвлийг нээхэд их хэмжээний цус алдсан, 1.5 литр орчим цус авсан, эрхтэнүүдийг шалгахад өрц нэвтэрч дэлүүний хальс урагдсан буюу зүсэгдэж цус шүүрч байсан. Дэлүүг суллаж артер, венийн бакцыг боож дэлүүг авсан. Хэвлийн хөндийн бусад эрхтэн гэмтэл илрээгүй, хэвлийн хөндийг угааж цэвэрлээд хяналтын гуурс үлдээгээд хэвлийг хаасан. Өрц цоорох, дэлүү гэмтсэн асуудал нь хатгалт хийгдсэний улмаас үүссэн байх боломжгүй. Хатгалт маань цээжний хөндийд хийгдсэн байгаа. Өрц маань хавиргануудын доор байрладаг, дэлүү өрцний доор наалдсан байдалтай байдаг учир хатгалтын улмаас үүсэх боломжгүй. Тухайн шарх нь ир хурц үзүүртэй зүйлийн гадны биетээс үүсгэгдэх боломжтой. Өрц цоорч дэлүү гэмтсэнээс болж цус алдалт үүсэх боломжтой. Тухайн өвчтөний хувьд дэлүү 0.5 см хэмжээтэй хатгагдсан зүсэгдсэн шарх байгаа учраас бага хэмжээгээр шүүрээд явах боломжтой. Тийм үед эхэндээ эхо, рентгенээр оношлогдохгүй байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/
Гэрч Т.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өвчтөн Базардаръяа нь Багануураас ирсэн. Би анх үзээгүй, Хангарьд эмч үзсэн. Базардаръяа гэдэг өвчтөний асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу өвчтөнийг үзэхэд дотуур цус алдалтын байдалтай, арьс салст цонхигор, цайвар, зовиуртай бодит үзлэг хийгээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж шийдээд хагалгаанд орсон. Хэвлийг нээхэд хэвлийд 1.5 литр орчим шингэн цус бүлэнтэй байсныг нь соруулж цэвэрлэж цааш нь шалгахад өрц гэмтэж, дэлүүнд хатгагдсан шархны улмаасс цус шүүрч байсан. Тухайн үед дэлүүг авах шаардлагатай гэж үзэж дэлүү тайрагдсан. Цээжний хөндийн хатгалтын улмаас хүндрэлүүд гардаг. Өрц өвчтөний хувьд өрц болон дэлүү гэмтэх боломжгүй, учир нь хатгалт маань гүн хийгдээгүй. Хатгалтын цэг гэж байдаг, уг цэг нь өрц болон дэлүүнээс хол байдаг. Уг өвчтөний гэмтэл бол анх хутгаар үүсгэгдсэний улмаас цээжний хөндийн нэвтэрсэн шарх байсан. Хүний цус алдалтын эрчим нь шархны хэмжээ, гэмтээсэн судас цаад эрхтэндээ гэмтэл учруулснаас шууд хамааралтай байдаг. Тухайн тохиолдолд дэлүүний гэмтэл харьцангуй бага, их гүн ороогүй, өнгөц орж хальс гэмтээсэн байсан. Тухайн үед цус бүлэгнүүлэх цус тогтоох тогтолцоо нь ажиллаж бүлэн үүсгэж цус алдалтыг багасгаж байсан байх магадлалтай. Түүний улмаас анх эхо, рентгэнээр оношлогдоогүй байх боломжтой. Түүний дараа бүлэн ховхорсон, даралт ихэснээс болж цус алдалт ихэссэн байх боломжтой. Хүний бие өрцөөр цээжний хөндий болон хэвий хөндий гэж хоёр хуваагддаг, цээжний хөндий хасах даралттай, хэвлийн хөндий нэмэх даралттай байдаг. Өрц гэмтсэн тохиолдолд хэвлийн хөндийп үүссэн ямарваа нэг шингэн, дотор эрхтэн хасах даралтын нөлөөгөөр цээжний хөндий рүү сорогдол орох боломжтой байдаг. Тухайн хүний хувьд хэвлийн хөндийд байсан шингэн өрцний шархаар цээжний хөндий рүү орсон байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/,
Гэрч Ш.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Базардаръяа гэдэг хүнийг хэвтсэн өдрөөс эхэлж үзсэн. Үзэхэд биеийн байдал хүндэвтэр, хутгалагдсан шархтай байсан, яаралтай хагалгаанд орсны дараа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цээжний хөндийд шингэн хурсан байсан тул цээжний хөндийд зориулалтын зүүгээр стандартын дагуу хатгаж гуурс байрлуулж, цусархаг шингэнийг соруулж аваад эмэн эмчилгээг үргэлжлүүлэх, рентгенд цээжний хөндийг хянах эмчилгээ бичсэн, би хагалгаанд ороогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн:” 2017 оны 2 сарын 22-ны өдөр хохирогч Базардаръяагийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн үзлэгээр цээжний зүүн дунд хэсэгт хөндлөн чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн оёдолтой шарх байсныг багажийн шинжилгээ болон өвчний түүх оношийг үндэслэн нэвтрээгүй шарх гэж байсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт өгсөн. Харин хохирогч Базардаръяа нь 2017 оны 3 сарын 3-ны өдөр БХХСАХНЭмнэлгийн өвчний түүх, №002804 үндсэн оног, цээжний хөндийд зүүн талаараа нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэсэн оношийг үндэслэж гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ийм учраас нэмэлт шинжээч томилсон тогтоолыг үндэслэж дүгнэлт гаргасан. ...09шэ/001 дугаартай дүгнэлтэд техникийн алдааны улмаас 9 дүгээр хавирганы хугарлын талаар тусгагдаагүй байна. Уг хавирганы гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 2 сарын 22-ны өдрийн №09шэ/069 дугаартай дүгнэлтэд:” Б.Базардаръяагийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 61/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Нэмэлт шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/001 дугаартай дүгнэлтэд: “Б.Базардаръяагийн биед цээжний зүүн дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 57/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хавтас хэргийн материалаар хийсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:”шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 09шэ/069 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, нэмэлт шинжилгээ хийсэн 09шэ/001 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Базардаръяагийн биед учирсан цээжний хөндий, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь босоо суугаа хэвтээ аль ч байрлалын үед үүсэх боломжтой. Хохирогч Б.Базардаръяа нь өөрөө өөртөө уг гэмтлийг учруулах боломжгүй. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /хх-н 168-170/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 787 дугаартай дүгнэлтэд: “Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 09/шэ/069 тоот, нэмэлт 001, 702 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Базардаръяагийн биед зүүн 8,9 дүгээр хавирга завсраар суганы ар шугамаар цээжний хөндийг нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд ирмэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хутганы нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хутганы ажлын хэсгийн өргөн 3.5 см-ээс доошгүй байна, уртыг нарийвчлан тогтоох боломжгүй ба дэлүүний дээд ирмэг зүүн 8,9 дүгээр хавиргатай зэргэлдээ нэг түвшинд байна. Зүүн 9 дүгээр хавирганы хугарал хутгалагдах үед үүссэн байх боломжтой. Дэлүүний шарх хутганы хатгалт зүсэгдлээс үүссэн байх боломжтой. Энэхүү гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно. Гэмтэл авсны дараа цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдаагүй бол анхны үзлэгээр эмч оношлох боломжгүй. Дэлүү гэмтээд 10 гаран хоног цус бага багаар шүүрэх, нөж үүсч цус алдалт зогсох байдлаар оношлогдохгүй байх боломжтой. Б.Базардаръяагийн дэлүүний гэмтэл цус бага багаар шүүрэх, нөж үүсч цус алдалт зогсох байдлаар оношлогдохгүй байх боломжтой байна. Дэлүүний гэмтэл зүүгээр үүсгэгдсэн байх боломжгүй байна. Дэлүүг авснаар Б.Базардаръяагийн биед илэрсэн хүндрэл үр дагавар үгүй байна. Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт цээж гэрэлд харах, шинжилгээ хийж цээжний хөндийд хий шингэн хуралдалт үүссэн эсэхийг хянаагүй байна...” ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, шинжээч эмч О.Болороо, Ц.Бадрал, Т.Номинцэцэг гэжээ. /хх-ийн 188-190/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1998 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цамцанд уранхай гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 3.8 см 2 см 1.8 см уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Уг зүсэгдсэн уранхайнууд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Уг уранхайнууд шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас тунгалаг өнгийн наалдамхай тууз ашиглан утасны сэмэрдэс авч цагаан цаасанд бэхжүүлэн авч шинжээчийн дүгнэлтэд хавсаргав” дүгнэт гаргасан лабортарийн эрхэлэгч, хошууч, шинжээч Ж.Баттулга гэжээ. /хх-ийн 65/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3349 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар 12 см иштэй, 30 см урттай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Хар өнгийн хуванцар 12 см иштэй, 30 см урттай хутган дээрх нь цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай байна.” Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 71/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 7 сарын 4-ний өдрийн 09/013 дугаартай дүгнэлтэд:”Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуу нь арчигдсан, ажлын хэсэг бохирлогдсон байгаа нь гарын мөр илрэхгүй байна” ахлах шинжээч, цагдаагийн хошууч Н.Цэнхэр-Онон,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3350 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн судалтай хар өнгийн сорочкон цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Судалтай хар өнгийн сорочкон цамцан дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай байна...” биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 75/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...уг өрөөний цагаан өнгийн стенкний эсрэг талд байрлах цагаан өнгийн буйдангийн ертөнцийн зүгээр зүүн талд буйдангийн ард шалан дээр дэвссэн хивсэн дээр хар өнгийн иштэй хутгай байсныг тэмдэглэж авав...”гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-ийн 4-11/,
Таньж олуулах ажиллагаагаар “гэрч Н.Туяа, Ц.Сэвжид, хохирогч Б.Базардаръяа нар нь хэргийн хураан авсан хар өнгийн бариултай хутгыг таньж олсон тухай” тэмдэглэл /хх-н 199-204/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай “хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогч Б.Базардаръяагийн өмсөж явсан цамц зэргийг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн тогтоол болон эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/,
Шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, 2005 оны 4 сарын 1-ний өдрийн 12 дугаартай Улсын Дээд Шүүхийн мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 сарын 7-ны өдрийн 129 дугаартай зарлиг, ялтан сулласан тодорхойлолтын хуулбарууд /õõ-í 99-104/,
Хохирогч Б.Базардаръяа, шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын нарын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 16-19 дугаар хуудас/,
Хохирогч Б.Базардаръяагийн өвчний түүх болон эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 107-149, 207-229, 235-241/,
Шүүгдэгч, хохирогч нарын “Базардаръяа нь Эрдэнэцогтоос хохирол төлбөрт бэлнээр 8.500.000 төгрөг бэлнээр авсан, үлдэх 1.500.000 төгрөгийг 2017 оны 12 сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохирсон” талаарх Эвлэрлийн гэрээ /2 дугаар хх-ийн 29/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн болон хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхийн эрх зүйн дүгнэлт:
Багануур дүүргийн Прокурорын газраас Ж.Эрдэнэцогтыг 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт хохирогч Б.Базардаръяаг унтаж байхад нь буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, түүний цээжний зүүн талд нь хутгаар нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Нэг. 2017 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 7 дугаар байрны 76 тоотод оршин суух иргэн Н.Туяагийн гэрт том өрөөнд нь шүүгдэгч Ж.Эрдэнэцогт, хохирогч Б.Базардаръяа, түүний хамтран амьдрагч Сэвжид нар архи уугаад суух явцад Ж.Эрдэнэцогт нь шоронгийн амьдарлын талаар яриа өрнүүлсэн нь тэдний дунд таагүй харилцаа бий болжээ. Улмаар хохирогч Базардаръяа нь буйдан дээр хэвтсэн, харин Сэвжид нь ор засахаар жижиг өрөө рүү явах хооронд шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь хохирогч Б.Базардаръяаг буйдан дээр хэвтэж байхад нь цээжний зүүн талд хутгаар нэг удаа хутгалж, биед нь зүүн 8,9 дүгээр хавирганы завсраар суганы ар шугамаар цээжний хөндийг нэвтэрч өрцийг гэмтээн хэвлийн хөндийд нэвтэрч дэлүүний дээд ирмэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт бүхий гэмтэл учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эрдэнэцогтын мэдүүлсэн “би Базардаръяатай ноцолдож байхдаа хутгалсан” гэх мэдүүлэг,
- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн “зүүрмэглэх шиг болсон энэ үед намайг хутгалсан байх” гэх мэдүүлэг,
-гэрч Сэвжидийн “намайг ороо засч байхад гэнэт эвгүй сонин дуу гарсан, том өрөөнд ортол Базардаръяа буйдан дээр хагас өндийсөн байдалтай, цээжин хэсгээс нь цамцыг нь цус нэвтрээд гарч байсан. Энэ үед Эрдэнэцогт гараад зугатсан” гэсэн мэдүүлэг,
-мөрдөн байцаалтад гэрч Туяагийн мэдүүлсэн “...нэг сэрэхэд гэрийн хаалга тас хийх чимээ гарч, амь авраарай гэж хашгирахад би сандраад өрөөнөөсөө гараад очтол Базардаръяа гал тогооны шалан дээр цусаа гоожуулаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 180/,
-гэрч Б.Батзаяагийн мэдүүлсэн “...Базардаръяа нь 2017 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үүрээр цээжиндээ хутгалуулсан байдалтай ирсэн бөгөөд оёдол тавиад цусыг тогтоон боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
-гэрч Ш.Мөнхцэцэгийн мэдүүлсэн“...эхлээд Базардаръяагийн цээжийг рентгэнд эгцээр харахад зүүн талын өрц, плеврийн синус хаалттай байсан. Харин дахин 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эход харахад зүүн талын плеверт шингэнтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
-гэрч С.Баатар-Уулын мэдүүлсэн “...2017 оны 2 сарын 24-ний өдөр дахин рентгенд цээжийг харахад цээжний дотуур цус алдаагүй байсан. 2017 оны 3 сарын 02-ны өдөр дахин рентген эход харахад хэвлийд сул шингэнгүй, цээжний хөндийд зурвас шингэнтэй байсан тул хот руу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
-гэрч Г.Одонтуулын мэдүүлсэн “...Тэгээд өглөө нь дахин эхогоор харахад зүүн талын гялтангийн хөндийд шингэн тодорхойлогдоогүй. 2017 оны 3 сарын 02-ны өдөр дахин үзэхэд гялтангийн хөндийдөө бага зэрэг шингэнтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,
-гэрч А.Ганбатын мэдүүлсэн ”Тухайн өвчтөнд би 2017 оны 3 сарын 5-ны өдөр анх хатгалт хийж 250 мл цус соруулж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 181-183/
-гэрч Г.Сүхбаатарын мэдүүлсэн “...2017 оны 3 сарын 3-ны өдөр өвчтөн дотуур цус алдалттай байсан тул яаралтай хагалгаанд орж хэвлийг нээхэд 1.5 литр орчим шингэн цус бүлэнтэй байсныг нь соруулж цааш нь шалгахад өрц гэмтэж, дэлүүнд хатгагдсан шархны улмаас цус шүүрч байсан. Уг өвчтөний гэмтэл бол анх хутгаар үүсгэгдсэний улмаас цээжний хөндийн нэвтэрсэн шарх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,
-гэрч Г.Хангарьдын мэдүүлсэн “...Хагалгаанд орж хэвлийгээс 1.5 литр орчим цус аван, дэлүүний хальс урагдсан буюу зүсэгдэж цус шүүрч байсан тул дэлүүг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
-гэрч Ш.Батсайханы өгсөн “...намайг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, хутгалагдсан шархтай байсан, яаралтай хагалгаанд орсны дараа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр цээжний хөндийд шингэн хурсан байсан тул цээжний хөндийд зориулалтын зүүгээр стандартын дагуу хатгаж гуурс байрлуулж, цусархаг шингэнийг соруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,
-шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн:” ...Анх хохирогч Базардаръяаг үзэхэд цээжний хөндийг нэвтрээгүй шархтай байсан тул гэмтлийн зэрэг нь хөнгөн гэж гарсан. Харин хохирогчийн 2017 оны 3 сарын 3-ны өдөр БХХСАХНЭмнэлгийн өвчний түүх, №002804 үндсэн онош, цээжний хөндийд зүүн талаараа нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал гэсэн оношийг үндэслэж гэмтлийн зэргийг нь хүнд гэж нэмэлт дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,
- хохирогчийн биед анх хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2017 оны 2 сарын 22-ны өдрийн №09шэ/069 дугаартай дүгнэлт, /хх-н 61/
-хохирогчийн биед цээжний зүүн дунд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн хутгалагдсан шарх бүхий хүнд гэмтэл учирсныг тогтоосон Нэмэлт шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/001 дугаартай дүгнэлт, /хх-ийн 57/
- хохирогчийн биед учирсан цээжний хөндий, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, дэлүүг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсныг тогтоосон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хавтас хэргийн материалаар хийсэн 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-н 168-170/
-Дээрх гурван шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоосон, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар хийсэн 2017 оны 7 сарын 03-ны өдрийн 787 дугаартай дүгнэлт /хх-ийн 190/,
- Хохирогчийн өмсөж байсан цамцан дээрх 3.8 см 2 см 1.8 см уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон Криминалистикийн шинжээчийн 2017 оны 3 сарын 31-ний өдрийн 1998 дугаартай дүгнэлт, /хх-ийн 65/
-Эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай болохыг тогтоосон шинжээчийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 3349 дугаартай дүгнэлт, /хх-ийн 71/
-Хохирогчийн өмсөж явсан судалтай хар өнгийн сорочкон цамцан дээрх цус нь АВО системээс В/III/ бүлгийн харъяалалтай болохыг тогтоосон шинжээчийн 2017 оны 4 сарын 12-ны өдрийн 3350 дугаартай дүгнэлт, /хх-ийн 75/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /хх-ийн 4-11/,
-Таньж олуулах ажиллагаагаар “гэрч Н.Туяа, Ц.Сэвжид, хохирогч Б.Базардаръяа нар нь хэргийн хураан авсан хар өнгийн бариултай хутгыг таньж олсон тухай” тэмдэглэл /хх-н 199-204/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хоёр. Харин шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь хохирогч Б.Базардаръяаг унтаж байхад нь хутгалсан гэж үзэх хангалттай бөгөөд эргэлзээгүй нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Үүнд:
Хохирогч Б.Базардаръяа нь Ж.Эрдэнэцогтод “хутгалуулснаа мэдээгүй” гэж, харин хохирогчийн хамтран амьдрагч, гэрч Сэвжид нь “манай нөхөр Базардаръяа буйдан дээр унтахаар хэвтсэн, харин би нөгөө өрөөнд унтахаар ороод ор дэвсгэрээ засч байтал гэнэт эвгүй сонин дуу гарсан, энэ хооронд удаагүй” гэж тус тус мэдүүлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Базардаръяа нь хүнд хутгалуулснаа согтуурсан эсвэл унтсан хоёрын аль шалтгааны улмаас мэдээгүй болохоо шүүх хуралдаанд тодорхой мэдүүлж чадахгүй байна. Хохирогчийн буйдан дээр хэвтсэн, энэ үед түүний хамтран амьдрагч Сэвжид унтахаар жижиг өрөө рүү явж, ор дэвсгэрээ засч янзлах тэр мөчид хохирогч сонин эвгүй дуу авиа гаргасан нөхцөл байдлыг дүгнэхэд дээрх үйл явдал нь цаг хугацааны хувьд богино, хурдан хугацаанд болж өнгөрсөн байна.
Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “хохирогчийг унтаж байхад нь хутгалсан” гэсэн хэмжээ, хязгаарын дотор Ж.Эрдэнэцогтод холбогдох хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд Ж.Эрдэнэцогтыг “хохирогчийг согтуурсан буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг хутгалсан” гэж хүндрүүлэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь таарамжгүй харьцааны улмаас хохирогчид дургүйцэн уурласан, түүнийг хутгалсан үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Энэ гэмт хэрэг нь нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүсийн танилын хүрээнд үйлдэгдсэн байна. Нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нар нь айлд архидан согтуурч, архийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Иймд Багануур дүүргийн Прокурорын газраас Ж.Эрдэнэцогтод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн өөрчилж, Ж.Эрдэнэцогтыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх õýñýãò çààñнаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ø¿¿ãäýã÷èéí ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 1 дэх õýñýãò çààñàí ãýìò õýðгийн хорих ялын доод хэмжээ нь хоёр жил байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð õ¿íä ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãäàж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хохирогч Б.Базардаъяа нь энэ гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулагдсан 1.615.200 төгрөгийн зардлын баримтыг шүүхэд ирүүлжээ. Гэвч шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 8.500.000 төгрөг төлсөн, мөн шүүгдэгч Ж.Эрдэнэцогт нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч нь нотлох баримтаар тогтоогдсоноос илүү хэмжээгээр бодож хохирлыг төлсөн байна. Энэ талаар шүүгдэгч, хохирогч нар нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. /2 дугаар хх-н 27/
Мөн хохирогч Б.Базардаръяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх эмчилгээний зардлын тооцоонд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн 800.000 төгрөгийн хөлсийг оруулан тооцсон байх бөгөөд үүнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ø¿¿õýýñ Ж.Эрдэнэцогтод ÿë îíîãäóóëàõäàà гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, õîõèðîã÷èéí ýð¿¿ë ìýíäýä ó÷èðñàí ãýìòëèéã ýì÷ë¿¿ëýõýä çàðöóóëñàí ìàòåðèàëëàã õîõèðолд бэлнээр 8.500.000 төгрөг төлсөн, цаашид 1.500.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Базардаръяа нь шүүх хуралдаанд биечлэн ял эдлүүлэхгүй байх талаар санал гаргасан, шүүгдэгчийн тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг çýðýã нөхцөл áàéäëûã õàðãàëçàí ¿çýæ, õóóëüä çààñàí ялуудаас торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай ажлын хэсэгтэй, 4 см өргөн, 11.5 см урттай хуванцар бариултай хар өнгийн хутгыг, цагаан өнгийн тууш судалтай, хар өнгийн 45 размерийн эрэгтэй хүний сорочкон цамцыг тус тус устгах нь зүйтэй.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× Ä.ÎÞÓÍÁÀÒ
د¯Ã×ÈÄ Á.ÁÀÉÃÀËÌÀÀ
Н.НАРАНТУЯА