Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 12

 

 

Х банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2020/00194 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 2 дугаар гудамж, 26 тоотод хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Ганц мод хилийн боомтод оршин суух, Е овогт З. П, /РД:ДЮ71010778/

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 2 дугаар гудамж, 26 тоотод хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Ганц мод хилийн боомтод оршин суух, Х овогт Ц. Э, /РД:ДЮ71041761/,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, 10б байр 0 тоотод оршин суух, Х овогт З. Б, /РД:ДЮ66021271/,

хариуцагч: Говь-Алтай, Шарга сум, 3 дугаар баг, Сондуултад оршин суух, И овогт Г. Г, /РД:ДП69042918/ нарт холбогдох

Х банктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Т. Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З. П нь Х банктай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1200026541 дугаартай зээлийн гэрээ байгуулан 96.400.000 /Ерөн зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авч, З. П өмчлөлийн Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Харзат баг 2 дугаар гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Г. Г өмчлөлийн Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Баянхайрхан баг Шүүх прокурорын ард байрлаптай 12 дугаар байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З. Б Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.П ГАҮ 55-57 улсын дугаар, КРDFВDL811Р135125 арлын дугаартай SsangYong маркийн цагаан өнгийн mikirobuus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.П нь 2018 оны 8 дугаар сарын 17 -ны өдөр Хас банктай 1200012885-01, 1200012885-02, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болно. Зээлдэгч З.П нь Х банктай байгуулсан 1200026541 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 142 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Х банк нь зээлийн гэрээний, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 5.1, 5.2 -д заасны дагуу хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1200026541 дугаартай зээлийн гэрээний 2019 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 78.726.666,63, хүү 7.293.122,41, нэмэгдүүлсэн хүү 67.375, нотариатын зардал 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 588.385,82 нийт 86.699.549,86 төгрөгийг З.П гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох З.П өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 2-р гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Г.Г өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум Баянхайрхан баг Шүүх, прокурорын ард байрлалтай 12 дугаар байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, З.Б Говь-Алтай, Есөнбулаг сум, Оргил баг, 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууц гэсэн үл хөдлөх хөрөнгө, З.П ГАҮ 55-57 улсын дугаар, КРDFВDL811Р135125 арлын дугаартай SsangYong маркийн цагаан өнгийн mikirobuus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгө гэсэн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Харилцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвап нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргав гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З овогтой П нь Хас банктай 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1200026541 дугаартай зээлийн гэргээг байгуулан 96.400.000 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авч, З.П өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2 дугаар гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дуаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 дугаартай орон сууцыг, Г.Г өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Шүүх, прокуорын ард байрлалтай 12 дугаар байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.Б Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.П ГАҮ 55-57 улсын дугаартай SsangYong маркын цагаан өнгийн mikirobuus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.П нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Х банктай 1200012885-01, 1200012885-02, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. З.П нь Х банктай байгуулсан 1200026541 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 142 хоног хугацаа хэтрүүлсэн. Х банк нь Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрсэн. Иймд Х банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Нийт 86.699.549.86 төгрөгийг гаргуулах, хариуцагч сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү. Манай банкны зүгээс З.П хэд хэдэн нөхцөл санал болгосон. 2019 оны 10 дугаар сард төв албатай яриад тухайн үед үндсэн төлбөрийг 100 хувь төлүүлээд хуримтлагдсан хүү, нэмэгдэл хүүний 50 хувийг хөнгөлөөд үлдсэн үндсэн зээлийг тухайн эрхэлж байгаа ажлын ашиг орлоготой нь уялдуулаад зээлийн нөхцөлийг өөрчлөх боломж олгосон. Түүнээс хойш зээлээ төлөөгүй. Он гарснаас хойш мөн зээлийн төлбөр хийгдээгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Ядаж нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нь зогсох давуу талтай гэжээ. 

 

Хариуцагч З.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сард З.П, Ц.Э нар манайд ирж уулзаад банкны зээлийн барьцаанд тавьчих үл хөдлөх хөрөнгө байна уу гэж асуусан. Бид хоёр 107 метр квадрат 3 өрөө орон сууцаа барьцаанд тавиулсан юм. Тухайн үед З.П, Ц.Э нар хэдэн төгрөгийн зээл авч байгаа гэдгээ хэлээгүй. Хэрвээ ийм их хэмжээний мөнгө зээлж байгааг нь мэдсэн бол үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавихгүй байсан. Тухайн үед З.П, Ц.Э нар манай үл хөдлөх хөрөнгийг 7-8 сарын дараа өөр үл хөдлөх хөрөнгөөр солиод өгнө гэж хэлсэн учраас барьцаалуулсан. Манай нөхөр бид 2 хариуцагч биш харин хохирогч болж байгаа. Яагаад гэхээр уг барьцаанд байгаа орон сууцны дээр давхарлаад 107 метр квадрат орон сууц нэмж барьсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй 2 жил шахам хугацаанд хохироод явж байна. Хариуцагч нараас ирсэн тайлбарыг харгалзан үзээд хариуцагч нараас төлөх ёстой мөнгийг нь төлүүлээд Х банкны нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч З.П, Ц.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З овогтой П нь 2018 оны 8 дугаар сарын 17-нд Х банкнаас 96.400.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2019 оны 03 сараас 7 сар хүртэл ажилгүй орлогогүй байсны улмаас банкны зээлээ төлж чадалгүй алдангид орсон. 7 дугаар сараас эхлэн би банкинд орлогоо хийж 12 сар хүртэл 15-16 сая төгрөг төлсөн боловч алдангиас гарч чадалгүй өдий хүрчихлээ. Х банкнаас 12 дугаар сарын 20-нд алдангиасаа гарч чадвал 2020 оны 01 дүгээр сараас хугацааг сунгах зээлийг цалинтай уялдуулж 1.500.000 төгрөг болгож өгнө гэсэн юм. Бид хоёр эхний ээлжинд ойрын хугацаанд алдангиа төлж дуусгая үндсэн зээлээ графикийн дагуу төлж дуусгана гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлйин 204.1-д заасныг үндэслэн З.П, Ц.Э, Г.Г, З.Б нарт холбогдох Х банктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай Х банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2020/00194 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х банк ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгч үзэж байна. Тодруулбал шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Зээлдэгч З. П нь ... үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 142 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь ... зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна ... хариуцагч З.П, Ц.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... 2019 оны 03 сараас 7 сар хүртэл ажилгүй орлогогүй байсны улмаас банкны зээлээ төлж чадалгүй алдангид орсон. 7 дугаар сараас эхлэн би банкинд орлогоо хийж 12 сар хүртэл 15-16 сая төгрөг болсон боловч алдангиас гарч чадалгүй өдий хүрчихлээ...” гэж дурджээ. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 1200026541 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй хэдий боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхиж шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан нь нотлогдож байгаа талаар дурджээ. Нэгэнт анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зохих хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхисон тул “...Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Гэрээнээс татгалзах нь нэг биелүүлсэн үүргээ нөгөө талын биелэгдээгүй үүргийн хэмжээнд буцаан шаарддагаараа гэрээг цуцлахаас /гэрээг цуцлахад талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгдөггүй/ ялгаатай тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзах шаардлага гэж тодорхойллоо...” гэж гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн буюу гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. Энэ утгаараа нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасныг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан юм. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Х банкнаас хэрэгт баримтаар гаргасан мэдэгдэл нь зээл болон хүүг төлөхийг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдсэн агуулгатай байгаагаас гэрээнээс татгалзах саналын агуулга байхгүй байна...” гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийг хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг гэрээг цуцлахад баримтлах хуулиар тогтоосон журмыг баримталсан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагын үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсэг, гэрээг цуцлах журмын хувьд 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлахаар дүгнэж өөр хуулийг хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч үзэж буй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх 1200026541 дугаартай Зээлийн гэрээний 5.1, 5.2 дахь хэсэгт заасан зээлдүүлэгч зээлийн болон ипотекийн гэрээг цуцлах нөхцөлүүдийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэг бүрчлэн дурдсан байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд тэдгээрийн чухам аль нөхцөл бий болсоны улмаас нэхэмжлэгч ийнхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан талаар дүгнэлт хийлгүй орхисоныг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсанаас үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд зохих хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхиж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг буюу хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй буюу өөр хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж буй юм.   

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2020/00194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрээг нэг талаас цуцлах үндэслэл нь нөгөө талдаа шаардлагыг хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож байгаа. Манай зүгээс анх гэрээ байгуулахдаа гэрээний 5.1-д дараах нөхцөлөөр зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк санаачлан гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэсэн заалт байгаа. Тухайн гэрээний 5.1.1-д зээлдэгч энэ гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөх боломжгүй болсон гэдэг заалтыг хангаж байгаа. Мөн банкны хувьд харилцагчид боломжийг удаа дараа олгосон. Байнгын амаар, утсаар, очиж уулзах байдлаар шаардаж байсан. 04 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэлд тухайн үеийн хугацаа хэтэрсэн дүнгээр банкинд төлнө үү гэсэн байгаа. Хэрэв энэ зээлийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд тантай байгуулсан зээлийн гэрээнд заасан эрхийн дагуу дараах арга хэмжээг авахыг мэдэгдье гэсэн. Барьцааны хөрөнгийг банк өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эсхүл банк нэг талын санаачилгаар барьцаат зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байгаа. Үүнээс хойш өөрсдөө шүүхэд хандахгүй байх талаар бичгээр хүсэлт гаргаж өгч байсан. 2019 оны 08 дугаар сараас хойш өөрсдөө аймагт байхгүй “Ганц мод” гэдэг газар ажиллаж байгаа гэсэн. Иймээс өөрсөдтэй нь уулзах ямар ч боломжгүй учир утсаар холбогдож байгаа. 2019 оны 12 дугаар сард банкны зүгээс хэрэв зээлээ хугацаа хэтрэлээс гаргаж хэвийн ангилалд оруулах юм бол таны зээлийг 50 хүртэл хувиар хөнгөлж өгөхөөр ярилцсан. Энэ мэтчилэн банкны зүгээс харж үзсэн. Гэтэл нэхэмжлэл гаргаснаас хойш 300 хоног хугацаа хэтэрсэн. Тэгэхээр нэг талын шаардлагаар гэрээ цуцлах үндэслэл хангагдсан, бид нар шаардлагатай бүх мэдээлэл арга хэмжээг авч ажилласан гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. З.П, Ц.Э нар миний найз нөхөд биш. Байрны бичиг баримтыг өгчих гэж хэлсэн. Солонгос явсан хүний байрны ордер авсан таныхыг гаргаж оронд нь тэрийг өгнө гэсэн. Би гэр бүлийн хамт хөдөө мал дээр байдаг. Хэдэн төгрөгийн зээл авсан талаар мэдэхгүй. Би байраа өгөөд хохирогч болсон байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч З.П, Ц.Э, Г.Г, З.Б нарт холбогдуулан 1200026451 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164.04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612.04 төгрөгийг гаргуулах, хариуцагч сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч З.П, Ц.Э нар нь Х банкны Говь-Алтай салбараас 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 96.400.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар, З.П өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2 дугаар гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 дугаартай орон сууцыг, Г.Г өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Шүүх, Прокурорын байрны ард байрлалтай 12 дугаар байрны 2 тоотын Y-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.Б Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.П ГАҮ 5557 улсын дугаартай Ssang Yong маркийн цагаан өнгийн Mikrobus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг барьцаалж авсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №1200026541 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1200026541-01 дугаартай, 1200026541-02 дугаартай, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээнүүдээр нотлогдож байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х банк нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-5.2-т заасан гэрээ цуцлах нөхцлүүдийн талаарх заалтуудад заасан  үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа дээрх татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “...гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, 204.2-т “...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно...” гэсэн байгаа зэргээр тогтоосон журмыг баримтлахаар байна. Нэхэмжлэгчийн тухайд энэ журмыг баримталсан нь тогтоогдохгүй байна. Х банкнаас гаргасан мэдэгдэл нь зээл болон хүүг төлөхийг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдсэн агуулгатай байгаагаас гэрээнээс татгалзах саналын агуулга байхгүй байна гэж гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч З.П, Ц.Э нар нь гэрээний үүргийг зөрчиж байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.

 

Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй тул түүнийг шууд хэлбэрээр, тодорхой зан үйлдлээр илэрхийлж болдог тул нэхэмжлэгчээс хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан, гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан байгаа нь нэхэмжлэгчийг гэрээг цуцлахад баримтлах хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Зээлдэгч нар нь зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйгээс зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл учирч зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөнөөр нэхэмжлэгчээс зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан 86.087.164.04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612.04 төгрөгийг гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох З.П өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 2 дугаар гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Г.Г өмчлөлийн Говь-Алтай Есөнбулаг сум Баянхайрхан баг, Шүүх, Прокурорын байрны ард байрлалтай 12 дугаар байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, З.Б Говь-Алтай Есөнбулаг сум Оргил баг 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууц гэсэн үл хөдлөх хөрөнгө, З.П ГАҮ 5557 улсын дугаар, KPDFBDL811P135125 арлын дугаартай, SsangYong маркийн цагаан өнгийн Mikrobus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгө гэсэн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай “Х” банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2020/00194 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 219.1-д зааснаар З.П, Ц.Э нараас үндсэн зээл 78.726.666 төгрөг, хүү 7.293.122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.375 төгрөг, нийт 86.087.163 төгрөг гаргуулж Х банкинд олгож, нэхэмжлэлээс нотариатын  зардал 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 588.385 төгрөг нийт 612.385 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.П, Ц.Э нар нь төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох З.П өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, 2 дугаар гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Г. Г өмчлөлийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг Шүүх, Прокурорын байрны ард байрлалтай 12 дугаар байрны 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З. Б Есөнбулаг сумын Оргил баг 10 дугаар байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.П ГАҮ 5557 улсын дугаар, KPDFBDL811P135125 арлын дугаартай, Ssang Yong маркийн цагаан өнгийн Mikrobus автомашин, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай гэж,

 

2 дахь заалтыг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 591.448 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.463 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дудсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.Б

                          ШҮҮГЧИД                              Ч.Э

                         Т.Ж