Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 2-р гудамж, 26 тоотод хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Ганц мод хилийн боомтод оршин суух,            Е овогт З-гийн П,

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг, 2-р гудамж, 26 тоотод хаягийн бүртгэлтэй, Өмнөговь аймаг, Ганц мод хилийн боомтод оршин суух, Х овогт Ц-ын Э,  

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, 10б байр 0 тоотод оршин суух, Х овогт З-ийн Б,

хариуцагч: Говь-Алтай, Шарга сум, 3-р баг, Сондуултад оршин суух, Их хойд овогт Г-гийн Г нарт холбогдох

Хас банктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч З.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З-ийн П нь ХасБанктай 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1200026541 дугаартай зээлийн гэрээ байгуулан 96.400.000 /Ерөн зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авч, З-ийн П-гийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 2-р гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Г-ийн Г-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Баянхайрхан баг Шүүх прокурорын ард байрлаптай 12-р байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З-ийн Б-ын Говь-Алтай, Есөнбулаг сум, Оргил баг, 10-р байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З-ийн Пгийн ГАҮ55-57 улсын дугаар, КРDFВDL811Р135125 арлын дугаартай SsangYong маркийн цагаан микробус, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З-ийн П нь 2018 оны 08 дугаар сарын 17 -ны өдөр Хасбанктай 1200012885-01, 1200012885-02, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан болно. Зээлдэгч З-ийн П нь Хасбанктай байгуулсан 1200026541 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 142 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хасбанк нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь дагуу зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Хасбанк нь зээлийн гэрээний, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 5.1, 5.2 -д заасны дагуу хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1200026541 дугаартай зээлийн гэрээний 2019 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 78.726.666,63, хүү 7.293.122,41, нэмэгдүүлсэн хүү 67.375, нотариатын зардал 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 588.385,82 нийт 86.699.549,86 төгрөгийг З-ийн П-гээс гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох З-ийн Пийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 2-р гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Г-ийн Г-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Баянхайрхан баг Шүүх прокурорын ард байрлалтай 12-р байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, З-ийн Б-ын Говь-Алтай, Есөнбулаг сум, Оргил баг, 10-р байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартай орон сууц гэсэн үл хөдлөх хөрөнгө, З-ийн Пийн ГАҮ55-57 улсын дугаар, КРDFВDL811Р135125 арлын дугаартай SsangYong маркийн цагаан микробус, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгө гэсэн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Харилцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвап нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно"гэж заасны дагуу Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З овогтой П нь Хас банктай 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1200026541 дугаартай зээлийн гэргээг байгуулан 96.400.000 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авч, З.П-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2-р гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дуаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 дугаартай орон сууцыг, Г.Г-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Шүүх, прокуорын ард байрлалтай 12-р байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.Б-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10-р байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартайорон сууцыг, З.П-гийн ГАҮ55-57 улсын дугаартай SsangYong маркын цагаан микро автобус, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.П нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хас банктай 1200012885-01, 1200012885-02, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. З.П нь Хас банктай байгуулсан 1200026541 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 142 хоног хугацаа хэтрүүлсэн. Хас банк нь Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй өдийг хүрсэн. Иймд Хас банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Нийт 86.699.549.86 төгрөгийг гаргуулах, хариуцагч сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрдэж өгнө үү. Манай банкны зүгээс З.П-д хэд хэдэн нөхцөл санал болгосон. 2019 оны 10 дугаар сард төв албатай яриад тухайн үед үндсэн төлбөрийг 100 хувь төлүүлээд хуримтлагдсан хүү, нэмэгдэл хүүний 50 хувийг хөнгөлөөд үлдсэн үндсэн зээлийг тухайн эрхэлж байгаа ажлын ашиг орлоготой нь уялдуулаад зээлийн нөхцөлийг өөрчлөх боломж олгосон. Түүнээс хойш зээлээ төлөөгүй. Он гарснаас хойш мөн зээлийн төлбөр хийгдээгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Ядаж нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нь зогсох давуу талтай гэв.  

Хариуцагч З.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сард З.П, Ц.Э нар манайд ирж уулзаад банкны зээлийн барьцаанд тавьчих үл хөдлөх хөрөнгө байна уу гэж асуусан. Бид хоёр 107 метр квадрат 3 өрөө орон сууцаа барьцаанд тавиулсан юм. Тухайн үед З.П, Ц.Э нар хэдэн төгрөгийн зээл авч байгаа гэдгээ хэлээгүй. Хэрвээ ийм их хэмжээний мөнгө зээлж байгааг нь мэдсэн бол үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавихгүй байсан. Тухайн үед З.П, Ц.Э нар манай үл хөдлөх хөрөнгийг 7-8 сарын дараа өөр үл хөдлөх хөрөнгөөр солиод өгнө гэж хэлсэн учраас барьцаалуулсан. Манай нөхөр бид 2 хариуцагч биш харин хохирогч болж байгаа. Яагаад гэхээр уг барьцаанд байгаа орон сууцны дээр давхарлаад 107 метр квадрат орон сууц нэмж барисан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй 2 жил шахам хугацаанд хохироод явж байна. Хариуцагч нараас ирсэн тайлбарыг харгалзан үзээд хариуцагч нараас төлөх ёстой мөнгийг нь төлүүлээд Хас банкны нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэв. 

Хариуцагч З.П, Ц.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие З овогтой П нь 2018 оны 08 дугаар сарын 17-нд Хас банкнаас 96.400.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 2019 оны 03 сараас 7 сар хүртэл ажилгүй орлогогүй байсны улмаас банкны зээлээ төлж чадалгүй алдангид орсон. 7-р сараас эхлэн би банканд орлогоо хийж 12 сар хүртэл 15-16 сая төгрөг төлсөн боловч алдангиас гарч чадалгүй өдий хүрчихлээ. Хас банкнаас 12 дугаар сарын 20-нд алдангиасаа гарч чадвал 2020 оны 01 дүгээр сараас хугацааг сунгах зээлийг цалинтай уялдуулж 1.500.000 төгрөг болгож өгнө гэсэн юм. Бид хоёр эхний ээлжинд ойрын хугацаанд алдангиа төлж дуусгая үндсэн зээлээ графикийн дагуу төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хас банкны нь З.П, Ц.Э, Г.Гансүх, З.Бүрэнжаргал нарт холбогдуулан Хас банктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилжээ.

 Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэдэг. Гэрээнээс татгалзах нь нэг биелүүлсэн үүргээ нөгөө талын биелэгдээгүй үүргийн хэмжээнд буцаан шаарддагаараа гэрээг цуцлахаас /гэрээг цуцлахад талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгдөггүй/ ялгаатай тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзах шаардлага гэж тодорхойллоо.

З.П, Ц.Э нар нь Хас банкны Говь-Алтай салбараас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 96.400.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар, З.П-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 2-р гудамж 26 тоотын Г-0518000572 улсын бүртгэлийн дуаартай өмчлөлийн газар, Ү-0518000821 дугаартай орон сууцыг, Г.Г-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Шүүх, прокуорын ард байрлалтай 12-р байр 2 тоотын Ү-0518001543 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, З.Б-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10-р байр 3 тоотын Ү-0518000702 улсын бүртгэлийн дугаартайорон сууцыг, З.П-гийн ГАҮ55-57 улсын дугаартай SsangYong маркын цагаан микро автобус, анхны өртгөөрөө бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн эргэлтийн хөрөнгийг барьцаалж авсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №1200026541 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1200026541-01 дугаартай, 1200026541-02 дугаартай, 1200026541-03 дугаартай барьцааны гэрээнүүдээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Хас банк нь зээлийн гэрээний 5.1-д дараахь нөхцөлд зээдпэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана: 5.1.1 зээлдэгч энэ гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ /Барьцааны гэрээ/-ээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.2 худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, 5.1.3 зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, 5.1.4 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 5.1.5 эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон, 5.1.6 зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан, 5.1.7 зээлдэгчийн бизнесийн болон удирдлаг зохион байгуулалтын хувийн үйл ажиллагаа алдагдсан, эсхүл бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны улмаас гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхүйц эрсдэлтэй болсон, 5.1.8 зээлдэгч хууль бус үйл ажиллагаа явуулсан, 5.1.9 зээлдэгчийн өмч хөрөнгө болон санхүүгийн талаар бусад этгээд маргаан үүсгэж, зээлдэгч буруутай болох нь тогтоогдсон, 5.1.10 барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан нөхцөлд нэмж өөр хөрөнгө барьцаалуулахаас татгалзсан, 5.1.11 хуульд өөрөөр заагаагүй бол банкны бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн, 5.2-д зээлдэгч /барьцаалуулагч нь барьцааны гэрээ/ баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн барьцааны зүйлийг бусдад түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүй ашиглуулах зэргээр бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, давхар барьцаалуулсан, газар дээр барилга байгууламж нэмж барьсан тухай гэрээнд заасан хугацаанд банкинд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан, гуравдагч этгээдэд эрх, үүрэг үүсгэсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг банкинд ирүүлээгүй болон барьцааны хөрөнгө эрхийн болон биет байдлыг доголдолтой болох нь мэдэгдвэл банк барьцааны гэрээ/ баталгаат ипотекийн гэрээгээр үүрэг нь хангагдахаар баталгаажсан энэхүү гэрээг цуцалж болно. Ийнхүү цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнээсээ татгалзжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.5-д Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байх тул уг шаардлагыг гаргах эрхтэй байна.

Гэвч гэрээний нэг тал гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан байхыг хуульчилжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т ...гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно... гэсэн байгаа зэргээр тогтоосон журмыг баримтлахаар байна. Нэхэмжлэгч Хас банкны хувьд энэ журмыг баримталсан болох нь хэрэгт баримтаар тогтоогдохгүй байна. Хас банкнаас хэрэгт баримтаар гаргасан мэдэгдэл нь зээл болон хүүг төлөхийг буюу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, мэдэгдсэн агуулгатай байгаагаас гэрээнээс татгалзах саналын агуулга байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Г-д 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг өөрт нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад 98896971 дугаарын утсаар мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Г.Г-ийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Г-ийн оролцоогүйгээр, хариуцагч З.П, Ц.Э нар нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хариуцагч нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлйин 204.1-д заасныг үндэслэн З.П, Ц.Э, Г.Г, З.Б нарт холбогдох Хасбанктай байгуулсан 1200026541 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86.087.164,04 төгрөг, нотариатын зардалд 24.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 591.448 төгрөг, нийт 86.702.612,04 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай Хас банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН