Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2024/02295

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/02295

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: 

нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: с холбогдох,

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,

хариуцагч ***********ас орон сууцны үнэ 145 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ********, ***********,

нэхэмжлэгч ********ийн төлөөлөгч ***********,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О,

хариуцагч ********ын өмгөөлөгч Л.Т

хариуцагч ********ын төлөөлөгч М.

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

/Хариуцагч Ч.О*******төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ч. төлөөлөгч Э.Б, хариуцагч ******** нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйгээр хэргийг шийдвэрлэв./

  Нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******** нар хариуцагч Ч.О********** холбогдуулан 2010 оны 02 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор,

Нэхэмжлэгч ******** нар болон ********** нарын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг,

********** болон ******** нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг

******** болон ***********а нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,

хариуцагч ***********ас орон сууцны үнэ 145 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2. Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь анх би ********оос 5000 долларын зээл аваад тэрийгээ тухайн цаг үед өгөх боломжгүй байгаад, бид 2 хөөцөлдөж гүйж байсан удаа байгаа. Тэгээд энэ асуудал нь ******** бас хүнд байдалд орчихсон 5 000 доллароо авах гээд, би байраа зараад төлье гэж бодоод *******тэй уулзаад байраа зарахаар болоод, үнэ хөлсөө тохироод, нотариат дээр очоод гэрээ хийх гэж байтал манай том хүүхдийн пасспорт байхгүй, өөрөө байхгүй байна гээд нотариатч буцаасан юм. Тэгээд буцаахад ******** болон ******* нар байсан. Одоо яах вэ болохгүй байна гээд ярьж байгаад буцсан. Тэгээд би байрныхаа гэрчилгээг ч аваагүй явчихсан. Дараа нь байрныхаа гэрчилгээ авъя гэхээр ******* нь байхгүй гээд, ингэж явсаар байгаад ******** болохгүй байна гэхээр нь би мөнгө зээлэх хүн байвал чи олоод ир байрандаа суулгаж байгаад дараа нь мөнгөтэй болохоороо өгье гэсэн. Тэгээд ********ыг олж ирсэн. ***********ас 10 000 000 төгрөг авсан. *********** надад 5 000 000 төгрөг, ингэсээр байтал, бүрдүүлчихээр нөгөө мөнгө нь 40 000 000, 5 000 000 төгрөг өгсөн. Би 10 000 000 төгрөгөөс тооцоо хийгээд ********од саяны баримтыг бичиж өгөөд бид 2 энэ үйлдвэрчний соёлын ордны наад талын цайны газраас 2 тийшээ салсан. Тэгээд байж байтал дараа нь *********** нал руу залгаад таны байрыг хөдөө аж ахуйн сангаас барьцаанд тавьсан гээд надаас авах гэж байна. Та ямар байр надад өгсөн бэ гээд ярьсан. Тэгээд шүүхийн шийдвэр дээр очоод мэдтэл ийм олон шат дамжлагатай байр шилжсэнийг мэдсэн юм. тэгээд *********** бид 2 хөөцөлдөөд Хөдөө аж ахуйн санд нь байр холбогдолгүй болоод шүүхийн шийдвэр гаргуулаад цэгцэрсэн. Тэгээд дараа нь би байр шилжсэн гэхээр ******* гэдэг хүн худлаа юм хийлгэлээ гээд нотариатаар явсан, гарын үсэг зуруулсан баримтыг нь шалгуулсан. 10-аад удаа шалгасан. Тэгтэл нөгөө байхгүй байсан хүүхдийн гарын үсэг хүртэл мөн байна гээд л гараад ирдэг юм байна лээ. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр гараад *********** давж заалдаад л буцна. 2, 3 удаа давж заалдсан. Ингэсээр байтал 10-аад жил өнгөрлөө. Одоо миний нас ч хүрэхгүй бол хэдэн хүүхдүүд минь орон байргүй болох гээд байна. Ингээд будилаантай болоод хамгийн сүүлд ***********тайгаа үзэлцээд байж байна. Бид 2 муудсан зүйл байхгүй. *********** нь та нарт бэлэн мөнгө байхгүй худлаа ярьчихна гэж хэлдэг. Тэгээд арай гэж мөнгөө бүрдүүлээд, өмгөөлөгчийнхөө дансанд хийгээд за одоо учраа олъё гэсэн чинь нөгөө мөнгө 50 000 000 болоод сунжраад өдийг хүрч байна. Миний гол сонирхол бол байраа авах юм. Байр минь зөндөө хамран эзэмшигчтэй болчихсон байна лээ. Аргаа бараад мөнгө нэхэмжлээд сууж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч ********ийн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт үндсэн 3 гэрээ байгаа. Эхнийх нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ********аас ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ. Хоёр дахь гэрээ нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******гээс ******** руу шилжсэн байгаа юм. Үүний дараа ахиад 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ********оос ***********д 10 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгаа юм. Гэтэл сүүлийн 2 гэрээний талаар ******** гэдэг хүн өөрөө мэдээгүй байдаг ба энэ гэрээний зүйл болох орон сууцны үндсэн өмчлөгч нь ******** болон *********** гэсэн нийт 5 хүн байдаг. Энэ хэрэг нь Дээд шүүх болох Давж заалдах шатны шүүхээр хэд хэдэн орсон юм байна лээ. Бүх шүүх дээр адилхан 1 шийдвэр гарсан байгаад байдаг нь өөрөө хамгийн эхний бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь хэлцлийн суурь хүсэл зориг нь орон сууц худалдах, худалдан авах байсан боловч татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан халхавчлагдсан хэлцэл байна. Энэ нь байгуулагдсан цагаасаа хойш үр дагавар үүсгэдэггүй хэлцэл гэж үзээд байгаа юм. Тэгэхээр анхнаасаа 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болчихоор энэ гэрээнээс хойш байгуулагдсан бүх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа юм. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан тул нэхэмжлэгчийн зүгээс одоо яг юу хүсээд байна вэ. Энэ нь тодорхойгүй байна гээд буцаагдаад байгаа юм. Тэгэхээр орон сууцны үнийн дүнг авах гээд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлээд 145 000 000 төгрөг гэж тогтоогдсон. Сүүлд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Тиймээс бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 хэсэгт зааснаар үр дагавраа шаардаад байгаа юм. Дараагийн асуудал нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэдэг. Хэрвээ шаардаж байгаа бол ********оос эсхүл *******гээс шаардах ёстой. *********** нь ********оос орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Тийм учраас хариуцагч нь биш гэдэг. Гэтэл агуулгаараа нэг орон сууцны маргаан байгаад байдаг. Тэгэхээр эхний орон сууц нь явсаар байгаад ***********д шилжчихээд байгаа юм. Гэтэл ********ын хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу анх орон сууцыг шилжүүлж авахдаа нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл *********** нь анх орон сууцыг шилжүүлж авахдаа үндсэн орон сууцны өмчлөгч нь өөрөө ******** биш гэдгийг мэдэж байсан байгаа юм. Иргэний хуулийн дагуу шударгаар шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй болоод байгаа юм. өнөөдөр яг нэхэмжлэгч нарын тухайд бодитоор орон сууц нь, орон сууцны мөнгө нь ч байхгүй болчихсон хохироод байгаа юм. Тэгэхээр *********** нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт бий болоод байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаа тодорхойлно. Орон сууц нь бодитоор *********** гэдэг хүнд байгаад байгаа юм. Гэтэл орон сууцны үндсэн өмчлөгч өөрөө орон сууцандаа бодитоор амьдарч чадахгүй, орон сууцыг нь хүнд хөлслүүлээд хамтран өмчлөгч нараар нь давхар хүмүүс оруулчихсан. Иймд ***********ас орон сууцыг шаардах болоод байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст авагдсан баримтаар хамгийн анх 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нарын хооронд орон сууц хөлслөх талаар яригддаг. Орон сууц хөлслөх гэрээг тохирохдоо надад мөнгөний хэрэг байна, тухайн үед нэхэмжлэгч гуанз ажиллуулаад ахуй амьдралаа дээшлүүлье гэдэг байдлаар ******сан. Тухайн орон сууц нь нэхэмжлэгч ******** нь Улаанбаатар төмөр замд олон жил ажиллаад өмч хувьчлалын журмаар энэ орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Ингэж явж байгаад ахуй амьдрал хэцүү байсан учраас байраа түрээслээд өөрсдөө айлын хашаанд амьдрах шийдэлд хүрсэн. Ингээд ********той холбогдсон. ******** болон ******** нарын хооронд болсон зүйл нь ******** би танд 5 000 доллар зээлдүүлье. 5 000 долларынхоо хүүний оронд би таны орон сууцыг хөлсөлье гэж тохирсон ба гэрээ нь ********ын эхнэр н.Зандансүрэнтэй хийгдсэн. Ингээд ********од мөнгөний хэрэгцээ гараад зээлсэн мөнгөө нэхэхэд ахад нь шууд шилжүүлэх мөнгө байхгүй байна гэдэг. ******** нь та орон сууцаа зарах бодол байхгүй юу. Зээл хөөцөлдөхгүй юм уу гэхэд, ******** нь орон сууцаа худалдаж болж байна. Гайгүй өндөр үнээр худалдаад авах хүн байвал болно гэдэг. Тэгээд ********ын зүгээс банкаар зээл гаргуулаад худалдаад авах манай нэг найз байна. Би таныг уулзуулъя гээд *******тэй уулзуулдаг. Ингээд тухайн орон сууцыг нь 60 000 000, 70 000 000 төгрөгөөр зээлээд болчих юм байна гээд нотариатчаар ороод *******гийн нэр дээр шилжүүлж өгөөд цаашаа банкнаас зээл гаргуулах асуудал яригдсан. Тэгээд бэлэглэлийн гэрээ хийдэг. Үндсэндээ бол худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зориг байдаг боловч ******* нь бэлэглэлийн гэрээ хийе. Татварын асуудал бага, тэгээд банкны асуудал бүтвэл би орон сууцыг авна. бүтэхгүй бол орон сууцыг буцаагаад өгье гэдэг асуудал яригдсан. Ингээд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдээд, нотариатаар батлуулах гэтэл н.Төгөлдөрийн пасспортны хугацаа дууссан гээд буцаасан. Ингээд гэрээ, үл хөдлөхийн гэрчилгээг ******* болон ******** нарт үлдээгээд явчихсан. Тэгээд ******** нь 5 000 доллароо аваагүй байгаа учраас ******** нь шаардаагүй, 2 тийшээ явсан. ******** нь тухайн үед орон сууцыг нь эзэмшиж ашиглаж байсан. Тэгээд ******** нь зээлээ төлж чадахгүй байсан учраас мөнгө зээлээд оронд байранд суух хүн олоод өгөөч гэсэн. Тэгээд чиний зээлийг гаргаад өгье гэсэн. Ингээд ******** нь өөрийн найз ********ыг дагуулж ирээд уулзуулдаг. Таны зээлийг ***********ас авлаа. *********** танд зээлүүлсэн мөнгөнийхөө хүүнд таны орон сууцанд амьдарна. Та ***********д мөнгөө төлөхөөр *********** орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон. 2015 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ********ын нэр дээр мэдэгдэл ирдэг. Энэ нь таны байрыг тариалан эрхлэгчдийг дэмжих санд дуудлага худалдаанд оруулах гэж байна. Та шаардлага гаргах уу, өмчлөгчийн хувьд оролцох уу гэсэн байдаг. Үүний дагуу ******** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиход тухайн орон сууц нь ********ын нэр дээр шилжсэн байдаг. Яагаад гэдгийг ойлгохгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад, орон сууцны түүвэрчилсэн лавлагаа гаргуулахад хамгийн анх 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******д, *******гээс ********од, ********оос ***********д шилжсэн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 2016 оны ****** дүгээр захирамжаар тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлчихсэн. Тухайн үед ****** гэдэг хүмүүс байгаагүй. Ингээд Давж заалдах шатны шүүхээс ****** гэдэг хүмүүс гараад ирдэг ба энэ хүмүүсийг оролцуулаагүй нь буруу байна гээд буцаадаг. Мөн энэ хүмүүс ямар журмаар яаж бүртгэгдсэн бэ гэдгийг тодруулахаар хэргийг буцаасан. Ингээд ****** нарыг хамтран хариуцагчаар татсан. Энэ хүмүүс нь Монголд байдаггүй, хальт ирээд л явдаг. Иймэрхүү байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учраад 3 жилийн хугацаанд хэрэг шийдэгдээгүй байна. Тэгээд би өмгөөлөгчийн зүгээс бид орон сууцаа авъя гэж шаардвал хэрэг шийдэгдэхгүй удна. Тиймээс орон сууцныхаа үнийг шаардаж болно гэдэг санал гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ингэж өнөөдрийг хүрсэн. Хууль зүйн хувьд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ********аас ******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ. Талуудын хувьд дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн. н.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн хуулбар анхны гэрээний ард байдаг. Тухайн үед үнэмлэхийн хугацаа дууссан гэж буцаасан. Гэтэл 2010 оны 02 дугаар сарын гэрээнд 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийн хуулбар байдаг. Нэхэмжлэгч нар нэг ч худлаа тайлбар гаргадаггүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр бус 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Тухайн үед ******** нь өмчлөгч бус этгээд байсныг *********** өөрөө зөвшөөрдөг. Тийм учраас худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхэд нь ******** байгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох гэрээ юм. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Та нар буруутай этгээдээсээ шаард гэдэг. Гэвч бид нар хохирол шаардаагүй. Бид шилжүүлж өгсөн хөрөнгийнхөө үнийг шаардаж байгаа юм. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх шаардаж байгаа. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байна гэдгээр шаардаж байгаа юм. Тэгэхээр *********** болон ******** нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл үүсээгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрх нь нэхэмжлэгч нар үүсэж байгаа юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь нэг хүний хөрөнгө үндэслэлгүйгээр өсөөд, нөгөө хүний хөрөнгө үндэслэлгүйгээр багасах шалтгаант холбоо шүү дээ. Энэ хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр ********ын хөрөнгө ихсээд, ********ын хөрөнгө багасаад байгаа юм. Тиймээс *********** нь хариуцагч мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч ********ын төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгө гаргуулах гэдэг нэг л нэхэмжлэлийн шаардлага байгаа гэж ойлгож байна. Үндэслэлийг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх гэж тодорхойлсон. Гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоё гэж байгаа боловч энэ нь өөрөө бие даасан шаардлага болдоггүй. Энэ хэрэг өмнө нь 2, 3 удаа шийдэгдэхдээ нэхэмжлэгчийн хүсээд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолоо гэж шийдэгдэж байсан. Тэгэхээр энэ нь бие даасан шаардлага болохгүй гэж анхан шат руу буцаж байсан ба хэлцлийн үр дагавар тодорхойгүй байна гэсэн. Тэгэхээр үр дагавраар нь орон сууцны үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна гэж ойлгож байна. Тийм болохоор 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу ***********ас орон сууцны үнийг шаардах боломжгүй. Хуулинд хэлцэл хийсэн талууд гэж бичсэн. *********** нь 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ********той худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй юм. Нэхэмжлэгч нь би ***********ас мөнгө зээлсэн гэж байна. Гэтэл *********** нь би мөнгө зээлээгүй. Би ********той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн 10 000 000 төгрөг байсан. Энэ мөнгөө би ********од өгсөн. Үүнийг ******** гэрчилнэ гэсэн. ******** нь мөн ***********ас 10 000 000 төгрөг авсан. Тэгээд түүнийгээ ********т би энэ мөнгийг танаас авах өрөндөө тооцож авлаа шүү гэж хэлээд авч байсан гэж хэлдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд ***********ас нэхэмжлэх нь буруу юм. ******** нь *******тэй л гэрээ байгуулсан. Тэгээд ********ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байна. Тэгвэл ********од өгсөн 10 000 000 төгрөг хаана байна вэ. ******** нь энэ байрыг бэлэглэлээр авсан шүү дээ. Нөгөө шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах байдаг. Нотариат нь өөрсдийг байлцуулаад баталсан гэдгээ бичгээр гаргасан тайлбартаа дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрсдөө бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энэ шаардлагын тухайд болсон гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Гэрээ нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ. Нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. 6 жил 6 сарын дараа. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 6 жил байдаг. Тэгэхээр аль аль хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийн тулд хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой. Нэхэмжлэгч нарын тухайд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан хэлдэггүй. Өөрсдийнх нь ярьж байгаа зүйл нь *******тэй гэрээ байгуулах гэтэл энэ хүүхдийн минь иргэний үнэмлэхийн хугацаа дууссан тул байгуулаагүй гэдэг. Байгуулаагүй бол хэн хэн нь өөрсдийн зүйлээ аваад явах ёстой. Гэрээ байгуулагдаагүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүнд өгч явуулна гэдэг чинь болохгүй зүйл шүү дээ. Яагаад гэрчилгээг нь ямар ч мөнгө төлөхгүйгээр гэрчилгээг нь аваад явж байна вэ. Энэ нь ойлгомжгүй. Гэрчилгээгээ өгч явуулаагүй байсан бол өнөөдөр энэ маргаан үүсэхгүй ч байж магадгүй шүү дээ. Гэрээ байгуулагдсан учраас л гэрчилгээгээ өгөөд явуулж байгаа юм. Тэгээд мөнгөө хүлээгээд байдаг, мөнгө нь орж ирдэггүй. Гэтэл банкны зээл бүтээгүй, яагаад гэвэл энэ байр нь барьцаанд байгаа гэж хэлсэн гэж хэлдэг. *******гийн ийм тайлбар ч байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал нь ********, *********** нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гээд байгаа. *******, ******** нарын хоорондын асуудлыг *********** мэдэхгүй. *********** нь ********ыг танихгүй, ********ыг таньдаг байсан. ******** нь ийм байр байна чи авах уу гэж хэлсний дагуу уулзаад 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээ 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан. Байгуулаад гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гарсны дараа банкин дээр очоод мөнгөө аваад мөнгөө өгье гээд яваад очиход ******** хамт байсан гэсэн. Тэгээд саяны зарсан байрыг ******** чамаас буцааж авна. ******** надад авлагатай байсан учраас зарсан гэж хэлээд мөнгөө авсан. Тэгэхээр ******** нь ********, *********** нарын гэрээ байгуулсныг мэдсэн. Тэгээд 09 дүгээр сарын 26-ны өдөр *********** нь ********од мөнгөө өгсөн. ******** нь би мөнгөө авсан гээд гарын үсэг зуруулж энэ баримтыг үйлдсэн. Сая тайлбарлахдаа *********** хөлслөөд явсан гэж тайлбарлаж байгаа ч *********** тийм зүйл яриагүй. ********ын н.*******тэй байгуулсан түрээсийн гэрээ байна. Энд 5 000 ам доллар зээлсэн талаар дурдсан. *********** нь өөрөө орон гэртэй хү учраас хүнд мөнгө зээлүүлээд өөрөө хүүнд нь байранд нь амьдрах ямар ч шаардлагагүй хүн юм. Тэгэхээр *********** 10 000 000 төгрөгийг ********т зээлдүүлсэн гэдэг тохиролцоо хаана ч байгаагүй. Байр нь шүүхийн шийдвэр дээр байгааг мэдсэн. Та хэзээ байраа барьцаанд тавьсан юм бэ. Дуудлага худалдаагаар орох гэж байна гээд Шүүхийн шийдвэр дээр очоод уулзахад ******** нь өөр хүнд байраа барьцаалах итгэмжлэл өгчихсөн. Тэрнийх нь дагуу зээл олгогдоод, зээл төлөх шүүхийн шийдвэр гарсан байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хамтран өмчлөгч нар хэн бэ гэдэг асуудал яригдаад, 2018 оны 04 дүгээр сард ********ыг хариуцагчаар татахад энд маргаан явагдаж байгааг мэдсэн. Тэрнээс өмнө энэ маргааны талаад юу ч мэдээгүй байсан. ******** гуай ********ыг цагдаад өгөөд эрүүгийн хэрэг биш гээд хаагдсан гэсэн. ********, *********** нарын хооронд энэнээс өөр маргаан үүсэж байгаагүй. Тэрнээс өмнө *********** нь хүүхдүүдээ, ахыгаа хамтран өмчлөгчөөр оруулсан байсан. Учир нь ********ын эхнэр салах өргөдөл өгөөд, бүх хөрөнгөө хуваана гэдэг асуудал яригдсан. Тэгээд *********** өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй байсан ба, тэр 2 хүүхдэд юу ч оногдох ёсгүй гэдэг маргаан үүсээд, 2 хүүхдэдээ заавал хуваана гээд, 2 хүүхдээ бас ахыгаа хамтран өмчлөгчөөр оруулсан. Тэгж оруулж байх үед энэ байран дээр арга хэмжээ авагдсан талаар огт мэдээгүй байсан. Тэгээд салахаа болиод маргаангүй болсон. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч ********ын өмгөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********аас ******* рүү шилжсэн процессыг шинжилгээний хүрээлэнгийн 3 шатны шинжээч дүгнээд гарын үсгийг нотолсон байна лээ. Мөн ******* гэдэг компанийн нэр дээр энэ байрыг барьцаанд тавиад энэ байр нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Тэгээд энэ хэрэг дээр 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ********аас ******* рүү шилжсэн нь үнэн гэхдээ мөнгө өгөөгүй. 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******гээс ******** руу шилжсэн. 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ********оос *********** руу шилжсэн. Бүх процессыг ******** мэдэж байсан. Энэ дээр ********т 5 000 доллар байсан. ******** үйлдэл хийгээгүй. ******* гэдэг компанийн нэр дээр шүүхийн шийдвэр гарахад н.******* гэдэг хүнд ******** нь 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэлээ өгсөн байгаа юм. ******* компанийн захиралд итгэмжлэл өгсөн мөртлөө 09 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хараад мөнгийг нь аваад байгаа юм. Энэ мөнгөнөөс ********од энэ мөнгөнөөс 7 520 000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгийг ******** өөрөө авсан. Энэ бүх процессыг ******** өөрөө мэдэж байгаа. Мөн бас нэг зүйл нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр энэ байрыг Сүхбаатар дүүргийн шүүхээс битүүмжилсэн. *********** тэр ******* компанитай шүүхдээд, шүүх ********ын талд шийдсэн. Эндээс харахад ******** нь барилгын инженер, харин ***********, ******** нар нь жолооч нар. Энд *******д шилжсэн асуудал хуулийн дагуу болсон байсан ч мөнгө төлөгдөөгүй учраас энэ угаасаа хүчин төгөлдөр бус, *******гээс ******** руу өгөхөд ******** нь мөнгөө авах гээд хараад байгаа бөгөөд мөнгийг өгч чадахгүй байгаа учраас өнөөдрийн түүх үүссэн. Тиймээс аль алиных нь гомдлыг харахад хөөн хэлэлцэх хугацаа мөнгөн дүнгээр яригдаж байна. Хэн аль нь юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан гэв.

 

7. Хариуцагч Ч.*******, **********, ******** нарын бичгээр ирүүлсэн хариу тайлбарыг уншиж танилцуулав. 1-р хх-ийн 28, 46, 30-31/

 

8. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2010.02.08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ********, ******** нарын 2010.9.26-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2006.05.17-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 6-18, 2-хх-ийн 90-91/

 

9. Хариуцагчаас Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2010.02.08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015.05.2-ний өдрийн *** дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.19-ний өдрийн *** дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.3-ны өдрийн 00584 дугаар шийдвэр, мөнгөн шилжүүлгийн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.14-ний өдрийн 0*** дугаар захирамж, 2010.09.22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.09.08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2023.10.24-ний өдрийн ****дугаар тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.03.16-ны өдрийн түрээсийн гэрээ, 2021.03.16-ны өдрийн түрээсийн зүйл хүлээлцэх акт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны дансны хуулга, 2023.07.04-ний өдрийн М22023070402 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.07.04-ний өдрийн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 32-37, 237-238, 244-250, 2-хх-ийн 1, 22, 58-60, 3-хх-ийн 226-250, 4-хх-ийн 1-10, 35-51 /

 

10. Шүүх талуудын хүсэлтээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.08-ны өдрийн*** дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.06.15-ны өдрийн******дугаар шинжээчийн дүгнэлт, 2017.10.11-ний өдрийн ****** дүгээр шинжээчийн дүгнэлт, 2017.12.28-ны өдрийн ****** дугаар шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.03.15-ны өдрийн 1562 дугаар албан бичиг, шүүхийн эрэн сурвалжлалт зогсоосон материал, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019.04.10-****** дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлэгийн баримт, 2010.06.15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010.09.22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 2022.10.05-ны өдрийн ****** дугаар албан бичиг, 2005.06.06-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хөрш 50 СӨХ-ны 2005.06.21-ний өдрийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлэгийн баримт, ********ын 2005.06.06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан өргөдөл, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010.02.08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010.09.01-ний өдрийн ***** дугаар албан бичиг, 2010.06.15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2010.09.22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***********ийн 2014.03.03-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015.01.22-ны өдрийн ***угаар албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015.01.16-ны өдрийн 2/1200 дугаар албан бичиг, 2015.05.29-ний өдрийн ***** дугаар албан бичиг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.11.28-ны өдрийн ***** дугаар захирамж, ********ын 2015.10.13-ны өдрийн Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргасан өргөдөл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015.10.13-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016.08.23-ны өдрийн ******** дугаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.21-ний өдрийн 898 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.02-ны өдрийн ****** дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.12-ны өдрийн *******дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.02-ны өдрийн ****** дугаар захирамж, Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.15-ны өдрийн ****** дугаар албан бичиг, Баянол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.08-ны өдрийн ******* дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017.03.21-ний өдрийн ******** дугар захиран зарцууалх эрхийг сэргээх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.04-ний өдрийн ******* дугаар албан бичиг, 2017.05.04-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэл, 2017.09.22-ны өдрийн итгэмжлэл, 2017.10.04-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцэл, ********ын Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын 2022.10.07-ны өдрийн ****** дүгээр албан бичиг, хилийн лавлагаа, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2023.05.18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг хэрэгт хавсаргав. /1-хх-ийн 49-50, 79-88, 103-120, 157-209, 2-хх-ийн 36-45, 72-88, 3-хх-ийн 47-164, 187-207/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ********, ***********, Б.******, ********, Б.****** нар хариуцагч Л.******, Л.******, Л.****** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул хариуцагч Л.******, Л.******, Л.****** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3. Хариуцагч нотариатч Ч.*******т болон хариуцагч Э.******д холбогдуулан гаргасан шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч ********ын эхнэр З.*******ээс 5000 ам.долларыг зээлж, хүүнд нь маргаан бүхий орон сууцандаа түрээсээр суулгасан. ...Зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болсноор орон сууцаа зарахаар шийдсэн. ...******** нь ********** гэгч хүнийг дагуулж ирсэн, ...********, ********** нар  худалдах-худалдан авах гэрээ байгуулахад татвар их төлдөг гэсэн тул ...нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ байгуулан гарын үсэг зурсан, энэ үед хамтран өмчлөгч хүү ******** ирээгүй учир нотариат батлахаас татгалзсан. ...бид **********гээс мөнгө аваагүй, дахиж огт уулзаагүй. ...********, ********** нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар байгуулж бидний өмчийг **********гийн нэр дээр шилжүүлсэн. Иймд нотариатын үйлдэл хуульд заасны дагуу явагдаагүй нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэж тайлбарласан.

Хариуцагч ********** ...******** надад ...******** надаас 5 000 ам.доллар зээлсэн, мөнгөндөө оролцуулаад байраа зарна гэж байна гэсний дагуу ********тай уулзаж гэрээ байгуулан, байрыг өөрийн нэр дээр болгоод банкнаас зээл хөөцөлдөхөд хуучин байранд зээл олгохгүй гэсэн тул байрыг буцааж ********ын нэр дээр шилжүүлсэн. ...Бэлэглэлийн гэрээг өөрсдөө зөвшөөрч хийсэн гэж,

хариуцагч Ч.******* ...уг гэрээг гэрээний талуудыг биечлэн ажлын байрандаа байлцуулж, гэрээний үр дагаврыг тайлбарлан өгч, хүсэл зоригийг нь тодруулан гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан журмын дагуу нотариатын үйлдлээ хийсэн. гэж тус тус тайлбарлан маргасан.  

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ********, ***********, Б.******, ********, Б.****** нар болон хариуцагч ********** нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот, 35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариу төлбөргүй, өмчлөх эрхийг **********д шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх хэлцлийг үндэслэж, мөн өдрөө **********д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /1-р хх-12, 2-р хх-79/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг мөн өдөр хариуцагч Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.******* бүртгэлийн 74 дугаарт бүртгэн, бүртгэлийн дэвтэрт гэрээний талуудаар гарын үсэг зуруулж, гэрчилсэн баримт хэрэгт авагдсан байна. 1-хх-ийн 32-37

Харин нэхэмжлэгч нар ...бид нотариатад очиж бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, ******** бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй гэж марган шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн******дугаар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ****** дугаар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр ...нотариатч Ч.*******ын/№238/ 2010 оны 1-4 дүгээр сарын бүртгэлийн дэвтэр болон 2010 оны 1 сарын 08-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь ********, ***********, Б.******, ********, Б.****** нарын гэх гарын үсгийн загваруудтай тохирно. гэсэн байна. /1-р хх-ийн 32-37, 79-80, 103-104, 157-159/

5. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.   

6. Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай байдаг ба нэхэмжлэгч ******** нар нь хариуцагч **********д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх зорилготой байсан уу, худалдах зорилготой байсан уу гэдэг нь чухал юм.

 

Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

 

7. ******** нь ********оос зээлсэн мөнгөө төлөх зорилгоор тухайн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэх, ********** 28 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч байсан гэх зохигчдын гаргасан тайлбараас дүгнэж үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцыг тодорхой үнээр худалдах-худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Талуудын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн орон сууцыг **********д худалдах, ********** худалдан авах хүсэл зоригтой байсан нь, улмаар талууд татвараас зайлсхийх зорилгоор, өөрсдийн хүсэл зоригоос гадуур, бэлэглэлийн гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан нь тус тус тогтоогдох тул энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

 Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

8. Бусад хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагын тухайд:

Дээрх маргаан бүхий хэлцлийн тухайд нэхэмжлэгч нар мөнгө аваагүй, хариуцагч ********** банкны зээл бүтээгүй тул буцаан шилжүүлсэн гэх тайлбараас үзэхэд халхавчлагдсан худалдах-худалдан авах хэлцэл мөн хэрэгжээгүй байх бөгөөд хариуцагч ********** нь уг орон сууцны өмчлөх эрхийг өмнөх өмчлөгч нарт бус, харин хариуцагч ********од 2010 оны 06 сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, ******** 2010 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байрны 11 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хэргийн 2 дахь хавтас 76-79 тал/

Улмаар ******** уг орон сууцыг 2010 оны 09 сарын 22-ны өдөр ***********д худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хэргийн 2 дахь хавтас 85-87/

Хариуцагч *********** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ...орон сууцны өмчлөх эрх ********од шилжсэнийг, бидний хооронд 10 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийгдэж байгааг ******** зөвшөөрч, мэдэж байсан гэж татгалзлаа тайлбарлаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын ...******** нь ***********аг манай найз байгаа юм та хэд Лхагваагаас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин *********** зээлсэн мөнгөний хүүд танай байрыг түрээслээд байж байя гэсний дагуу ***********агаас мөнгө зээлж ********ын зээлийг төлсөн... гэх, хариуцагч ********ын ...***********атай 10 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ********т зээлсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан... гэх тайлбар болон орон сууц хөлслөх гэрээ, мөнгө хүлээлцсэн баримтаар хариуцагч ***********агийн татгалзал няцаагдаж байна гэж үзлээ.

Хариуцагч ********, *********** нар уг орон сууцны өмчлөх эрхийг олж авахдаа эрх шилжүүлэгчийг орон сууцны өмчлөгч биш гэдгийг мэдэж байсан гэх үйл баримт тогтоогдож байх энэ тохиолдолд ********ыг тухайн эд хөрөнгийг, өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ., 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ., мөн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасан Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй. гэж заасантай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Иймд 2010 оны 02 сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч ********, хариуцагч ********** нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн **********, ******** нарын хооронд 2010 оны 06 сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, ********, *********** нарын хооронд 2010 оны 09 сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Нэхэмжлэгч ******** нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч болох М.******, Л.******, Л.****** нарыг хариуцагчаар татаж, уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Орон сууцны үнийг гаргуулах болгож өөрчилсөн байна.

Мөн дээрх өөрчилсөн шаардлагыг хариуцагч ***********д холбогдуулан гаргаж, хариуцагч М.******, Л.******, Л.****** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар тайлбар, хүсэлтийг нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан ба дээрх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд тухайн этгээдүүдийн эрхийг зөрчихгүй.

Тодруулбал, тухайн этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхэд халдахгүй юм.

Нэхэмжлэгч нар дээрх шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүх Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, 2023.05.18-ны өдрийн дүгнэлтээр Баянгол дүүргийн *********** тоот орон сууцны үнэлгээг 144 324 829 төгрөг гэж тогтоосон байна./3-р хх-ийн 187-207/

Харин хариуцагч ********ын төлөөлөгчөөс дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.09.08-ны өдрийн тухайн орон сууцыг үнийг 2021 оны 09 сарын байдлаар 27 664 204 төгрөгөөр, 2023 оны 05 сарын байдлаар 113 287 386 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргаж ирүүлсэн байна./3-р хх-ийн 226-250, 4-р хх-ийн 1-20/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол мөн зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө. гэж заажээ.

9. Эдгээрээс дүгнэхэд хариуцагчаас ***********ас маргаан бүхий орон сууцны үнийг түүний төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.09.08-ны өдрийн 2023 оны 05 сарын байдлаар үнэлсэн үнэлгээ болох 113 287 386 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 584 дүгээр шийдвэр зэрэг баримтаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэв. /1-р хх-ийн 248-250/   

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч ***********а нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********, ***********, Б.******, ********, Б.****** болон хариуцагч ********** нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг, хариуцагч ********** болон ******** нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг, хариуцагч ******** болон *********** нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ***********ас орон сууцны үнэ 113 287 386 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********, ***********, Б.******, ********, Б.******  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 31 712 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********, ***********, Б.******, ********, Б.****** нарын хариуцагч Ч.*******т холбогдуулан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч М.******, Л.******, Л.****** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***********ас улсын тэмдэгтийн хураамжид 724 386 төгрөгийг гаргуулж, хариуцагч **********, ********, *********** нараас 70 200 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч ******** нарт олгосугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ