Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2023/01307

 

 

 

 

 

 

 

 

2023 10 12 142/ШШ2023/01307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо Үндсэн хуулийн гудамж, ******* байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг тосгоны ******* тоотод оршин суух, Дайртан овогтД.Б /РД:*******/-д холбогдох,

Гэм хорын хохирол 30 439 862,10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол даатгал ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ТӨҮГ нь Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг ******* улсын дугаартай Даюун маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн байна. Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг гүйцэтгэж, ******* улсын дугаартай, Даюун маркийн автомашины жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах заалт, 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Хохирлын хэмжээг 2020 оны 11 сарын 16-ны өдөр ******* 3 ХХК нь 19166674-1100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 41,516,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байна. Ийнхүү Монгол даатгал ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30 439 862.10 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 30 439 862.10 төгрөгийг буруутай этгээд болох Д.Б-аасгаргуулж, Монгол даатгал ХК-д олгож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний унаж явсан автомашины дугуй салж, зам дээр өнхөрсөөр өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн ба уг тээврийн хэрэгсэл аюул бий болмогц зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд намайг тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 51-р зүйлийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудас гэдгийг цагдаагийн ажилтан танилцуулсны дагуу 100 000 төгрөгийн торгууль төлсөн. Энэ үед -ийн өмч гээд түүнийг төлөөлж байгаа гэх Э гэх залуу надаас 10.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн билээ. Энэ үед би ХХК-ийн даатгалтай гэсэн чинь тухайн даатгалын байгууллагаас мөнгийг хөөцөлдөж авна гээд надаас ХХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар зэргийг авсан. Дараа нь ХХК-аас 6 224 784 төгрөг авсан гэж хэлж байсан. Энэ талаарх баримтыг бол хараагүй. Үүнээс өмнө 3 600 000 төгрөгийг сэлбэг зардаг гэх хүний данс руу шилжүүл гэсний дагуу би шилжүүлж байсан. Ингээд уг асуудал дуусгавар болсон гээд намайг 100 000 төгрөгөөр торгосон. Харин энэхүү нэхэмжлэлд намайг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 болон 4-р хавсралтын 2.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Ийм дүгнэлт байцаагч танилцуулж байгаагүй. Тухайн үед ХХК-ийн өмч болох Ланд крузер 200 маркийн ******* дугаартай автомашиныг жолоодож явсан А гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуудлыг цадаагийн албан хаагч шалгана гэж байсан. Яаж шалгасныг би мэдэхгүй. Гэхдээ дугуй өөдөөс нь өнхрөөд ирэхэд зогсоох арга хэмжээ аваагүй гэх асуудал тухайн үед яригдаж байсан. Гэтэл миний огт мэдэхгүй Итгэлт Эстимейт-3 гэх ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар даатгал төлсөн гэх ******* ХК-ийн нэхэмжлэлийг үзээд гайхаж байна. Надад холбогдуулсан зөрчлийн хэргийг танилцуулахад Итгэлт Эстимейт-3 ХХК гэх хөрөнгийн үнэлгээ байгаагүй, харин зам тээврийн осол хэрэг үзлэгээр автомашинд учирсан эвдрэлийг тодорхой бичсэн гэх замын цагдаагийн газрын баримтыг үзүүлж байсан ба уг баримтад зүүн урд их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, зүүн урьд крело хонхойж зурагдсан, приус маркийн автомашины баруун хойд хаалга хонхойсон, баруун хойд крыло хонхойж зурагдсан гэх баримт танилцуулж байсан ба хэрэг хаагдаж байна гээд хэд хэдэн баримтад гарын үсэг зуруулсан. Энэ үед заримыг нь унших гэхэд яараад байна гэсэн учир би гарын үсэг зураад өгсөн. Иймд эвдрэлтэй холбоотой уг баримтаас өөр үнэлгээний баримт байгаагүй. Автомашинд 41 516 000 төгрөгийн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн автомашиныг яг одоо засуулж байна гээд сэлбэг хэрэгслийн үнэ гэж 3 600 000 төгрөг надаас авсан атлаа маш их хэмжээний эвдрэл гарсан мэт үнэлгээ хийгдэж гарсныг үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн даатгалын байгууллага нэгэнт төлсөн гэж байгаа төлбөрийг би хариуцах үндэслэлгүй. Төлбөр гарсан тохиолдолд би төлнө гэх гэрээг ******* ХК-тай хийж байгаагүй. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК нь өөр байгууллагад даатгалтай байсан юм бол ХХК-аас төлбөр гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч зөрчлийн хэргээ шийдвэрлүүлсэн. Үнэлгээг 12 дугаар сарын 17-ны өдөр буюу зөрчлийн арга хэмжээ авагдсан өдөр танилцуулсан. 12 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн хэргийг хаасан. Ослын хохирлыг тооцож гаргах тухай ямар ч баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэр шинжээч томилох тухай тогтоол хэрэгт байхгүй. *******-3 ХХК-ийн гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг зөрчсөн байна. Уг дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 222 дугаартай замын цагдаагийн тасгийн тодорхойлолтоор Ланд 200 маркийн автомашины урд талын их гэрэл хагарсан, гуперын зүүн хэсэг хагарсан, урд моторын хаалт чирэгдсэн зэрэг гэмтлийг дурдсан. Энэ нь хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдсон. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс тухайн машиныг ХХК-аас авсан машин байсан учир ХХК-аар асуудлыг шийдвэрлүүлнэ гээд 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг хохирлын баримтыг гаргаж ирсэн. Нэг нь 18 978 200 төгрөг, нөгөөх нь 16 982 100 төгрөг гэсэн баримтууд байсан. Эдгээр баримтуудын дийлэнх нь эвдрэл гэмтлээс бус элэгдэл, хорогдлоос шалтгаалсан гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл зүүн хаалганы гишгүүрийг солих, өөрчлөх гэх мэт байсан. Ослын улмаас зүүн хаалганы гишгүүрт гэмтэл учраагүй байсан. Үүнтэй холбоотойгоор маргаан үүсгэж ХХК-ийг зөвхөн гэмтсэн хэсгийг тодруулж өгнө үү гэж дахин хандсан. Хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 11 167 200 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж гүйцэтгэсэн. Үүнээс өөр баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хохирол төлбөрт 12 408 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хариуцагч нь ХХК-аас 5 600 000 төгрөгийг, өөрөөсөө бусад эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авах мөнгө болох 3 200 000 төгрөгийг Хишигням гэх худалдагч руу шилжүүлсэн. Нийт 9 800 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн. Үүнээс хойш талууд хохирол төлбөрийн талаар дахин маргаан гаргаагүй. Гэтэл гэнэт уг хохиролтой холбоотойгоор 30 000 000 төгрөг төлөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гарсан. ******* ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тогтоолгүй уг үнэлгээнд үндэслэн нэхэмжлэл гаргаад байгаа. Эд хөрөнгийн хохиролд 12 408 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлоос 9 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. ТӨҮГ нь хууль бус үнэлгээгээр Монгол даатгал ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй. Даатгагч болон даатгуулагчийн хооронд үүссэн хууль бус үйлдлийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Даатгагч компани нь шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас шаардах эрхийг даатгуулагчаас шилжүүлж авсан тухай баримт байхгүй. Даатгуулагчийн биднээс уг мөнгийг шаардах эрхийг зөвшөөрсөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ нь хууль ёсны байсан бөгөөд үүний дагуу нөхөн төлбөрийг төлсөн гэх байдлыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Төлбөрийн гүйцэтгэлийн тухайд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 408 000 төгрөгийг төлбөрийг төлсөн. ХХК-ийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар 11 167 200 төгрөгийн хохирол гарсан болохыг тодорхойлж өгсөн. Уг төлбөрийг 100 хувь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх1-3/, 5/333-20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /хх1-4-26/, Эрдэнэт үйлвэр ТӨҮГ-ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 129/208 дугаартай албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар /хх1-28-29/, Орхон аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 232 дугаартай тодорхойлолт /хх1-30-31/, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №74/ДД№19166674-1100 дугаартай ******* 3-ын Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх1-32-39/, ХХК-ийн үнийн санал /хх1-68-76/, ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/69 дугаартай албан тоот, тооцооны хуудас /хх1-98-107/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 05/52 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх2-113-116/ зэрэг баримтуудыг өгсөн.

6. Хариуцагчаас: Орхон аймгийн Цагдаагийн газраас шийдвэрлэсэн 2025001164 дугаартай зөрчлийн хэрэг эх хувиар нийт 53 хуудас,

ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04/072 дугаартай албан тоот, тооцооны хуудас /хх1-238-246/, ХХК-ийн тооцооны хуудас /хх2-1-4/, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3063 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2-15-35/ зэрэг баримтуудыг өгсөн. 

Зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 30 439 862,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 1797 УНҮ улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг 3455 ОРХ улсын дугаартай Даюун маркийн автомашин мөргөсний улмаас даатгалын тохиолдол үүссэн. Иймд хариуцагчаас 30 439 862,10 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хохирол төлбөрийг төлсөн... гэсэн тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өөрийн өмчлөлийн DAYUN маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад түүний машины зүүн урд талын дугуй салж өнхрөн, эсрэг урсгалаас явж байсан ТӨҮГ-ын өмчлөлийн Toyota Land cruiser-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 4-р хавсралтын 2.1 дэхь заалт Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн гэсэн заалтыг зөрчиж хохирол учруулсан, улмаар түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан 2025001164 дугаартай зөрчлийн хэргийн материал, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3100041200026662 дугаар шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* ХК нь 2020 оны 09 сарын 18-ны өдөр ТӨҮГ-тай Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээний гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний дагуу Toyota Land cruiser-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан, улмаар дээрх ослын улмаас даатгалын тохиолдол үүссэн болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д ...гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д ...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид хуулиар шилжсэн бөгөөд нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагчаас Toyota Land cruiser-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирлын хэмжээнд маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан.

Нэхэмжлэгч тал хохирлыг 2020 оны 11 сарын 16-ны өдөр ******* 3 ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар 41 516 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон, Монгол даатгал ХК-ийн ТУЗ-ын хурлын тогтоолоор 30 439 862.10 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгосон... гэж тодорхойлж, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 27 395 875,89 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /1-р хавтас 32-37х/

Хариуцагч тал ХХК-аас хохиролд төлсөн 5 600 000 төгрөгийг ТӨҮГ-т шилжүүлсэн, мөн эвдрэлийн сэлбэг хэрэгслийг авна гэж 3 200 000 төгрөгийг компанийн худалдагч Хишигням гэх хүн рүү шилжүүлсэн. ******* 3 ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр гарсан, уг машинд 12 408 000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоос 9 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. ТӨҮГ нь хууль бус үнэлгээгээр Монгол даатгал ХК-аас мөнгө авч тухайн мөнгийг хохирлыг засварлахад огт зарцуулаагүй... гэж тайлбарлаж мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн баримт, Хас банкны цахим гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх,,,,/

 ******* 3 ХХК-ийн 2020 оны 11 сарын 16-ны өдрийн №74/ДД№19166674-1100 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэргүйгээр гаргасан, үнэлгээг хийсэн компани нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд эсэх нь тодорхойгүй байна.

  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1.Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна, 6.2.Хүн, хуулийн этгээдээс шинжээчийн дүгнэлтийн талаар шинжилгээний байгууллагад гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ хийх үндэслэл болохгүй гэж заажээ.

******* 3 ХХК-ийн 2020 оны 11 сарын 16-ны өдрийн хохирлын үнэлгээг хийлгэх захиалагч нь Монгол даатгал ХХК гэсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул шийдвэрийн үндэслэл болохгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан /1-р хавтас хх30/ Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 232 дугаартай тодорхойлолтоор ...ослын улмаас Toyota Land cruiser-200 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зүүн урд талын их гэрэл хагарсан, зүүн талын урд крыло зурагдаж хонхойсон, урд буферны зүүн хэсэгт хагарсан, урд нүүр сетка зүүн хэсэгт хагарсан эвдрэл учирсан байна гэж тодорхойлсон,

Орхон аймгийн Замын цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Зам тээврийн осол, үзлэгээр /зөрчлийн хэрэг материалын 8-р хуудас/ Ланд крузер-200 маркийн ******* дугаар тээврийн хэрэгсэлд: зүүн урд их гэрэл хагарсан, урд буфер хагарсан, зүүн урд крыло хонхойж зурагдсан эвдрэл учирсан гэжээ.

Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг тухайн үед эрх бүхий этгээд тогтоож, үнэлгээ гаргаагүй байх ба, бодит байдлыг хэргийн газрын үзлэг, тухайн үед авсан фото зургуудад үндэслэн хариуцагчийн хүсэлтээр шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбар-ын ахлах багш, доктор (РМ.О), Н.Мөнхзул нараар дүгнэлт гаргуулсан.

ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбар-ын ахлах багш, доктор (РМ.О), Н.Мөнхзулын гаргасан дүгнэлтэд: ... 2 төлбөрийн баримт, 1 тооцооны хуудас доторх дараах эд ангиуд болон ашиглалтын материал давхцаж байна.

1. 20-12-14 огноо бүхий төлбөрийн баримтын №2 болон №6-д дурьдагдсан COVER HEADLAMP давхцаж байна.

2.    20-12-22 огноо бүхий төлбөрийн баримтын №3-т дурьдагдсан ABSORBER ASSY нь 2020-10-31 огноо бүхий тооцооны хуудасны №1-д дурьдагдсан ABSORBER ASSY-тай давхцаж байна. Гэвч 2 баримтанд тоо хэмжээ нь тус бүр 1 гэсэн бөгөөд нэг автомашины хувьд 4 ширхэг ABSORBER ASSY байна.

3.    20-12-22 огноо бүхий төлбөрийн баримтын №6-д дурьдагдсан BRAKE FLUID DOT3, 1 bottle/35.4 gr нь 2020-10-31 огноо бүхий тооцооны хуудасны №5-д дурьдагдсан BRAKE FLUID DOT3, 1 bottle/35.4 gr-тай давхцаж байна. Дээрх нь автомашинд ашиглах ашиглалтын материалд орно.

  1. 20-12-22 огноо бүхий төлбөрийн баримтын №7 болон №8-д дурьдагдсан CUSHION SUB-ASSY нь 2020-10-31 огноо бүхий тооцооны хуудасны №3-т дурьдагдсан CUSHION SUB-ASSY тай давхцаж байна.
  2. 20-12-22 огноо бүхий төлбөрийн баримтын №10-т дурьдагдсан ATF нь 2020-10-31 огноо бүхий тооцооны хуудасны №4-т дурьдагдсан ATF тай давхцаж байна. Дээрх нь автомашинд ашиглах ашиглалтын материалд орно.

6.    20-12-22 огноо бүхий төлбөрийн баримтын №12-т дурьдагдсан KNUCKLE, STEERING нь 2020-10-31 огноо бүхий тооцооны хуудасны №2-т дурьдагдсан KNUCKLE, STEERING тай давхцаж байна. Гэвч 2 баримтанд тоо хэмжээ нь тус бүр 1 гэсэн бөгөөд нэг автомашины хувьд 2 ширхэг KNUCKLE, STEERING байна гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3063 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ... 3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн Тоуоtа land Сriusег-200 маркийн ******* улсын дугаартай автомашинд ослын үед үүссэн эвдрэл гэмтлийг тогтоох зорилгоор тусгай мэдлэг, 10х өсгөгч шил, ажиглалт, харьцуулалтын арга ашиглан шинжлэхэд:

Тоуоtа land Сriusег-200 маркийн ******* улсын дугаартай автомашины зүүн урд далбаа хонхойж үрчийсэн гэмтэл, зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан гэмтэл, урд бамбайн зүүн булан хэсгээр хагарсан гэмтэл, зүүн их гэрлийн шил угаагч салж унжсан гэмтэл, зүүн урд дугуйн дотор талын шаврын хаалт байхгүй, нүүрийн торон хаалтын зүүн талын никель эмжээр салсан, зүүн нэмэлт гэрэл бүхэлдээ хагарч эвдэрсэн гэмтлүүдийн байрлал ойролцоо, үйлчилсэн хүчний чиглэл урдаас хойш чигт зэрэг шинж тэмдэгт үндэслэн хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй. Дээрх эвдрэлтэй эд ангиудыг бүтэн эд ангиар сольж засварлах боломжтой.

142/2021/01271/и дугаартай 2-р хавтаст хэргийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримтын жагсаалтын 7-д LАМР ASSY FOG LH - Зүүн манангийн гэрлийн иж бүрдэл;

9 - д JAR, HEADLAMP - Их гэрлийн линз угаагуурын бүрдэл хэсэг;

10 - д LINER, FR FENDER, LН - Зүүн урд талын крылоны доорх хуванцар хаалт;

11 - д UNIT SUB-ASSY - Их гэрлийн иж бүрдэл;

13 - д GRILLE SUB ASSY - Урд нүүрийн иж бүрдэл;

14 - д COVER FR BUMPER - крылоны иж бүрдэл;

19 - д СО\/ЕР, РР ВUМРЕР - урд дан гупер;

20 - д SENSOR, ULTRASONIC-зай мэдрэх ультрасоник датчик зэрэг эд ангиуд нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан зүүн урд далбаа /крыло/ хонхойж, үрчийсэн гэмтэл, зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан гэмтэл, урд бамбайн зүүн булан хэсгээр хагарсан гэмтэл, зүүн их гэрлийн шил угаагч салж унжсан гэмтэл, зүүн урд дугуйн дотор талын шаврын хаалт байхгүй, нүүрийн торон хаалтын зүүн талын никель эмжээр салсан, зүүн нэмэлт гэрэл бүхэлдээ хагарч эвдэрсэн гэмтэлтэй эд ангитай тохирч байна. Жагсаалтын бусад эд ангиуд гэмтэлтэй эсэх нь нотлогдохгүй байна.

2020 оны 12 дугаар сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 31-ний төлбөрийн баримтын жагсаалтад дурдсан эд ангиуд нь Тоуоtа land Сriusег-200 маркийн ******* улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэлтэй тохирохгүй байна. Дээрх үзлэг, шинжилгээний явц үр дүнгээс хамаарч дараах дүгнэлтэд хүрэх үндэслэл болж байна. ДҮГНЭЛТ: 1. Шинжилгээнд ирүүлсэн 142/2021/01271/и дугаартай 2-р хавтаст хэргийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримтын жагсаалтын 7, 9, 10, 11, 13, 14, 19, 20-д дурдагдсан эд ангиуд нь Тоуоtа land Сriusег-200 маркийн ******* улсын дугаартай автомашины 2020 оны 10 дугаар сарын 29- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Гурилын үйлдвэрийн урд талын замд салж өнхөрсөн дугуйнд мөргүүлэх үед эвдэрсэн эд ангийг сольж засварлахад хэрэглэх боломжтой. Бусад төлбөрийн баримтын жагсаалт дах эд ангиуд, тухайн осолтой холбоотой эвдрэлтэй тохирохгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал дээрх шинжээчийн хамтарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан бөгөөд Техникийн шинжээч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05/52 дугаар дүгнэлт гаргасан. /хх113-115/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй заасан.

Нэгэнт осол болж гэм хор учирсан гэдгийг зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд шүүх хохирлыг тооцохдоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбар-ын ахлах багш, доктор (РМ.О), Н.Мөнхзул нарын гаргасан дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэгч дүгнэлтийг зөвшөөрөөгүй нь шийдвэрийн үндэслэл болохыг үгүйсгэхгүй, хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд 3036 дугаар шинжээчийн дүгнэлтэд төлбөрийн баримтын 7, 9, 10, 11, 13, 14, 19, 20-д дурдагдсан эд ангиудыг сольж засварлахад хэрэглэсэн боломжтой гэсэн тул дээрх дугаарт бүртгэгдсэн эд ангийн үнэлгээ буюу 9 414 000 төгрөгийн хохирол учирснаас -с төлөгдсөн 5 602 302 төгрөгийг хасаж тооцон 3 811 698 төгрөгийг хариуцагч Д.Б-аасгаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч нь их гэрлийн мөнгө 3 200 000 төгрөгийг ХХК-ийн худалдагчийн дансанд шилүүлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аасулсын тэмдэгтийн хураамжид 75 937 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-аасгэм хорын хохирол 3 811 698 /гурван сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26 628 164 /хорин зургаан сая зургаан зуун хорин найман мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.150 /гурван зуун арван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аасулсын тэмдэгтийн хураамжид 75 937 /далан таван мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

 

Ц.ДАГИЙМАА