Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 60

 

 

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

          Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

       Шүүгдэгч: Ц.Баатаржав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэдэн-Ишийн Баатаржавд холбогдох 201620000087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суудаг, гавьяа шагналгүй Тайж овогт Цэдэн-Ишийн Баатаржав. РД: ОВ83030519.

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Баатаржав нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       1. Хилийн зөрчил шалгасан акт  /хх-ийн I хавтасны  6-7-р тал/,

       2. Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт / хх-ийн I хавтасны  8-р тал/,

       3. Амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт / хх-ийн I хавтасны  38 -р тал/,

      4. Кыргыс Хуреш-Оол Кара-Ооловичийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 12-д 22 цагийн орчим гэрт над руу Янзоо Омак Викторивич Шинчик Буянцийн өмч болох 12 загварын ВАЗ автомашинаар ирсэн. Омак манай гэр рүү ороод монгол адуунуудын мах нуух шаардлагатай байна гэж хэлсэн. Тэр гражинд нуух санал тавив. Би зөвшөөрсөн. Омак Буяны хамт миний гражинд машинаас махыг буулгасан. Би тэдэнд буулгахад нь туслаагүй. Би ажил руу явж, харин Омак, Буян манай хашаанд үлдсэн. Цагийн дараа би эргэж ирсэн.  Мах гражинд хэвтэж байсан.  Би гражинд цоож зүүгээд гэр рүүгээ явсан. 2016 оны 04 сарын 14-нд Янзоо Омак хилчид болон малын эмч нартай ирсэн. Омак махыг хилчидэд өгөхийг хүсээд, гражаа онгойлохыг гуйсан. Үүний дараа байлцсан хүмүүсийн хамт малын эмч махыг үзсэн ба машинд ачиж болно гэж хэлсэн. Би болон Омак хилчдийн ачааны машинд махыг ачсан. Тэгээд бүгд яваад өгсөн. Би ч гэр рүүгээ орсон. Тэр хаанаас мах авсанаа хэлээгүй. Зөвхөн Кыргыс К.В-д байсан махыг тэр хилчдэд аль хэдийн өгсөн л гэж хэлсэн. Тэр 2 адууны мах авч ирсэн. Тэр зүгээр л тодорхой бус хугацаагаар 2 адууны махыг нуухыг л гуйсан. Тэр энэ махыг хайхаа болих хүртэл л нуухыг хүссэн. Тэгээд тэр махнаас өөртөө авахыг хүссэн. Тэр Монгол руу ороогүй, ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс Монгол улсын иргэнээс авсан гэсэн” гэх тайлбар /хх-ийн I хавтасны 31-р тал /,

         5. Шинчик Буян Шимит-Ооловичийн  2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 12-д би гудамжинд Янзоо Омак Викторовичтой уулзахад Самгалдай руу монгол адууны мах борлуулахаар явахыг хүссэн. Бид машинд ачиж дууссаны дараа Самгалдай руу мах авч явах замд хилчид машин зогсоож шалгаж байгааг харсан тул больсон. Тэгээд бид Кыргыс Хуреш-Оолын гражинд машинаа тавиад салцгаасан. Дараа нь цаг хагасын дараа буцаж ирээд гражинд махыг буулгаад би машинаа өөрийнхөө хашаанд авч ирсэн. Би түүнээс монгол адууны талаар асуугаагүй. Тэртээ тэргүй энэ адуу монголынх гэж мэдсэн. 20 цагийн орчимд Оманы хашаан дотор мах гражинд байсан. Бид махыг ачихын тулд шалавлаж яарч байсан тийм болохоор монгол адуу нядалсан талаар яриагүй бас их юм ярилцаагүй. Янзоо Омак Викторович хилчид Кыргыс Кежик-оолийг аль хэдийн барьсаныг хэлсэн. Тэгэхэд адуу нь  2-оос их байсан, Кежик-оол хамт  оролцсоныг мэдсэн. Тийм болхоор би юу ч асуугаагүй. Омакийн хашаанд гэрт нь хүн байгаагүй. Түүний бэргэн нь мал дээр, харин эхнэр нь үнээ саахаар явсан байсан” гэх тайлбар / хх-ийн I хавтасны 32-р тал/,

        6. Эртине Долаана Доржуевнагийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 12-д 18 цагийн орчимд монгол адууны мах байсан Кыргыс Кежик-оолинд О-шына суурингийн хилийн заставынхан намайг болон миний орлогч Хулер-оол Кудча-хыраа Егоровнаг хүрэлцэн ирэхийг хүссэн. Бид Крыгыс К.В-ийн гэрт нь ирэхэд тэр хилчид, мал эмнэлгийн болон захиргааны хүмүүст өөрийнхөө УАЗ “фермер” машинд ачсан байсан 4-н монгол адууны махаа үзүүлсэн. Хилчид “энэ махыг хаанаас авсан гэхэд Кыргыс К.В хэдэн цагийн урьд нядалсан монгол адууны мах гэж тэр хариулсан. Энэ адуунуудыг монголын иргэнээс худалдаж авсан. Мөн улсын хил зөрчөөгүй гэж хариулсан. Кыргыс К.В хэнтэй хамт мал нядалсанаа яриагүй.Кыргыс К.В хэнтэй хамт адууг худалдаж авсанаа бас яриагүй. Тэр хилчдэд өөрсдөд нь адууны махаа зарах санал тавьсан” гэх тайлбар /хх-ийн I хавтасны 33-р тал/,

        7. Чимит Ай-хан Орламович 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 11-ний 22 цаг 00 минутын орчимд миний авга ах Кыргыс Кежик-оол болон Янзо Омак нар манай гэрт ирж Ак-хежик гэх газар руу хамт явах санал тавьсан. Тэнд монголчууд морьтой байгаа, адуу тууж ирэхэд туслах хэрэгтэй байна гэхэд нь би зөвшөөрсөн. Дараа нь гурвуул Кежик-оолын УАЗ “фермер”-ээр монголчуудтай уулзахаар явцгаасан. 1 цаг гаруй улсын хилд ойрхон Ак-чыраа суурингийн зүг явцгаасан. 23 цаг 00 минут орчимд Ак-хежик гэх газар ирээд гэрлээрээ дохиход харанхуйгаас морьтой 2 монгол гарч ирсэн. Бид бүгд машинаас гарч монголчуудтай мэндлэхэд би монголчууд 7 адуу авч ирсэнийг харсан. Янзо Омак, Кыргыс Кежик-оол болон 2 монголчууд хамтдаа ууцгаасан бөгөөд би спирт уугаагүй машины хажууд байсан. Оман монголчуудтай ярилцсан бөгөөд надад танил биш хэдэн үг хэлэхийг нь сонсон. Би ойлгохдоо монголоор ярьж байгаа юм болов уу гэж бодсон. Монголчууд тувагаар багагүй ярьж байсан. Ярианы явцнаас авч ирсэн адуунууд нь монголын нутаг дэвсгэрээс хулгайлж ирсэн адуунууд гэдгийг ойлгосон. Ярилцаж байх зуураа Оман нэг монголыг дагуулан холдож түүнд нэг юм өгсөн. Би  мөнгө байна гэж ойлгосноос харанхуй байсан учраас харж чадаагүй. Тэгээд тэд нэг шил архиа ууж дуусгачихаад монголчууд 7 адуугаа үлдээгээд яваад өгсөн. Би болон Оман 2 монгол морин дээр морьдоод бусдыг нь холбож уяад О-шынаа руу буцацгаасан. Харин Кежик-оол түрээлээд машинтайгаа явсан. Шөнө болсон, манантай байсан болохоор хэсэг төөрцгөөсөн. Би Кежик-оол руу утастахад тэр бидний араас машинтайгаа ирсэн. Тэгэхэд нь бид фермерт 4 морь ачаад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Би болон Оман 2 морин дээрээ. Энэ тохиролцооноос бид 6 адуу л авсан. Нэг монгол адуу нь биднээс зугтаад Монголын зүг явсан. Бид түүнийг хайгаагүй хаясан. О-шынаад үүрээр 06 цаг 00 минутын үед ирцгээсэн. Кежик-оол 4 адууг өөрийнхөө хашаанд авч ачиж, 2 адууг бид Оманы гэрийн гадна үлдээсэн. Дараа нь би гэр үрүүгээ унтахаар явсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны 12 цагийн үед манай гэр үрүү Кежик-оол ирээд 4 адуу нядлахаар намайг авч явсан. Кежик-оолын гэрийн хашаан дотор бид 2 нядалцгаасан. 4 адууны янзалсан махыг УАЗ “фермер” машинд ачиж, О-шынаа суурингийн хаягдсан гражинд 2 арьсыг, үлдсэн 2 арьсыг Кежик-оол авч явсан. Хаашаа хаясныг нь мэдэхгүй. Оман 2 адууг хашаан дотроо нядалсан. 17 цагийн үед ч билүү би гэр үрүүгээ явсан.  Кежик-оол махаа зарсаныхаа дараа тусалсаны төлөө шагнана гэж хэлсэн. Хэдэн рубль өгөхөө яг хэлээгүй. Оман болон Кежик-оол хэнд хаашаа махыг зарах гэж байсныг мэдэхгүй. Зөвхөн 2016 оны 04 дүгээр сарнын 12-13-ны шөнө Самгалдай эсвэл Кызыл хот авч явах гэж байсныг л мэднэ. Махны эмнэлгийн лавлагааны талаар ч гэсэн юу ч хэлж чадахгүй” гэх тайлбар /хх-ийн I хавтасны 34-р тал/,

          8. Кыргыс Кежик-Оол Владимировичийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 08-ны ойролцоогоор 10 цаг 30 минутанд над руу Янзоо Оман Викторович залгасан ба түүн рүү Монгол улсын иргэн залгаж түүнээс монгол адуу худалдаж авах санал тавьсан гэж ярьсан. Оман Монголын иргэний саналыг хүлээж авсан гэж хэлсэн бөгөөд бид хамтдаа монгол адууг худалдан авахыг санал болгосон. Мөн монгол 7 адуунд 30-хан мянган рубль өгөхийг хүссэн гээд 2016 оны  4 дүгээр сарын 11-ний 22 цаг 00 минутанд Ак-Кежик гэх газар монголтой уулзахаар тохиролцсоноо хэлсэн. Би Оманы саналыг зөвшөөрсөн. Үүний дараа тэр түүнд энэ тохиролцоонд түүнд мөнгө байхгүйгээ хэлсэн. Харин Монгол улсын иргэн мөнгөө шууд авч ирэхийг хүссэн гэсэн. Би Оманд надад 30 мянган рубль байгаа. Миний мөнгөөр адуунуудыг бид худалдаж авъя гэж хэлсэн. 2016 оны 4 сарын 11-д би Оман тохиролцоондоо явахынхаа урьд урьдчилан ярилцаж миний ач хүү болох Чимит Ай-хана Орламовичийг туслуулахаар өөрсөдтэйгээ хамт явуулахаар шийдвэрлэсэн. О-шынаа суурин руу түүний гэрээр замаараа дайрсан бөгөөд монгол адуу авахаар бидэнтэй явахыг санал болгоход Ай-хан зөвшөөрсөн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний 22 цаг 00 минутанд би, Оман болон Ай-хан миний саарал өнгийн С890АГ17 RUS улсын дугаартай УАЗ “фермер” авто машинаар О-шынаа суурингаас гарч БНТУ-ын Тес-хем хошууны Ак-Кежик нэртэй газар руу явсан. Бид Ак-чыраа суурингийн чиглэлд явцгаасан. Дараа нь би зүүн тийшээ эргүүлж шороон замаар улсын хилийн зүг хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Ойролцоогоор 23 цаг 00 минутанд монголчууд биднийг хүлээх ёстой байсан Ак-хежик гэх газар ирцгээсэн. Би гэрлээрээ /машиныхаа/ 1 удаа дохиж, Оман нэг удаа шүгэлдсэн. Үүний дараа машины зүг морин дээр 2 монгол ирсэн. Тэдний нэг нь өөрийгөө Баатаржав /Баатаржап/ гэж нэрлэж байсан ба 2016 оны 04 сарын 08-нд Оман руу тэр утасдсан талаараа хэлсэн. Тэр монгол тува хэлээр муугүй яриж байсан. 2 дахь монгол нь өөрийгөө нэрлээгүй, ер нь л нэг ч яриагүй. Үүний дараа өмнө нь би авсан байсан нэг шил архиа машинаас гаргаж ирсэн бөгөөд бүгд шилтэйгээр нь тойруулж ууцгаасан. Оман энэ бүх үйл явдлын явцад Баатаржав гэх монголтой яриа өрнүүсэн. Монгол тохиролцсоноороо 7 адуу авч ирсэн гэж хэлсэн бөгөөд энэ адуунуудыг Монголын нутгийн гүнээс тэд хулгайлж авч ирсэн, өөрсдөө холоос ирсэн их ядарч байна гэж хэлсэн.  Энэ ярианы дараа би 30 мянган рубль кармаанаасаа гаргаж ирсэн ба Баатаржавд өгсөн. Монгол мөнгөө аваад улсын хилиийн зүг морин дээрээ явцгаасан бөгөөд бидэнд 7 адуугаа  үлдээсэн. Дараа нь миний УАЗ-ийн тээшинд 2 адууг нь ачиж би О-шынаагийн зүг явсан, харин Оман болон Ай-хан нар 2 монгол адуун дээр зайдлаад үлдсэн 3 адууг нь адууны өөрийнх нь алхаагаар тууж явсан. Би өөрийнхөө хашаанд 2 адууг машинаас буулгаад, Оман болон Ай-хан нар руу буцахад тэд 1 адууг нь аль хэдийн алдсан гэсэн бөгөөд бид түүнийг хайхгүйгээр 2 адууг нь миний тэвшинд ачаад би О-шынаа суурин руу өөрийнхөө гэр үрүү дахин авч ирсэн. Оман болон Ай-хан О-шынаа суурин хүртэл монгол 2 адуун дээр явж хүрсэн ба энэ  адуунуудыг /зайдалж явсан/ Оманы гэрийн хажууд үлдээсэн. 2016 оны 4 сарын 12-ны ойролцоогоор 12 цаг 00 минутын үед би ач хүү болох Ай-ханыг гэрээс нь авч гарсан бөгөөд миний хашаан дотор 4 монгол адуу нядалцгсаасан. 14 цаг 00 минутын орчимд над руу Оман утасдсан ба 2 адууг аль хэдийн нядалсан. Аль хэдийн махаа худалдахад бэлэн гэж хэлсэн. Хариуд нь би бид дуусаагүйг хэлээд тийм болохоор 2016 оны 4 дүгээр сарын  13-ний үүрээр Кызыл орж зарахаар шийдвэрлэцгээсэн. 17 цаг 00 минутын үед би, Ай-хан адуунуудыг нядалж дууссан бөгөөд эвдсэн махаа миний УАЗ машины тэвшинд, харин монгол адуунуудын арьс болон үлдэгдлийг нь шуудайнуудад хийж миний жижиг машины багажинд хийсэн бөгөөд авч яваад янз бүрийн газар хаясан. 2 шуудайг нь О-шынаа суурингийн хаягдсан гражинд, 2 шуудайг нь О-шынаа суурингийн зам дагуу 2 км орчим газар аваачиж хаясан” гэх тайлбар  /хх-ийн I хавтасны 35-р тал /

          10. Янзо Омак Викторовичийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “2016 оны 04 сарын 8-ны өглөө 10 цагт над руу монгол дугаараас танихгүй хүн залгаад өөрийгөө Баатаржап /Баатаржав/ гэж танилцуулсан. Тэр монгол хэлэхдээ 7 тооны монгол адууг 30000 рублейд худалдаж авахыг санал болгосон. Би шууд зөвшөөрсөн Монгол хэлэхдээ 2016 оны 4 сарын 11 хүртэл хүлээж АК-Кежик гэдэг газар 22:00 цагийн үед уулзах мөнгөө шууд авч ирэх хэрэгтэй гэсэн. Түүнтэй ярьж дууссаны дараа би Кыргыс Кежик-Оол руу залгаж Монголын тавьсан саналын талаар хэлж түүнд надтай цуг тэр авах махыг Кызыл хотод зарах санал болгосон Кежик-оол зөвшөөрөхөд би түүнд Монголтой уулзахад 30000 рубль шаардлагатай харин надад байхгүй гэхэд Кежик-оол “надад мөнгө байгаа би адууны тооцоог хийнэ” гэж хэлсэн. Бид 2016 оны 4 сарын 11-нд Ак-Кежик гэдэг газарт Кежик-Оолын машинтай адуу авахаар тохиролцсон /УАЗ Фермер саарал өнгөтэй с890ат 17 рус улсын дугаартай/. 4 сарын 11-нд О-Шынаа тосгоноос гарахын өмнө бид Кежик-Оолын хамаатан Чинит Ай-хана Орлановаг туслахаар авч явсан. Түүний гэрт очиж Монгол морьд авахыг санал болгосон тэр зөвшөөрч хамт явсан. Бид Ак-Чырагын замаар явж буцаж хилийн зүг явсан 23:00 цагийн үед уулзах АК-Кежик гэх газраа очход тэнд биднийг хэдийнээ 2 монгол хүлээж байсан бид машины гэрлээ нэг удаа асааж унтрааж, нэг удаа шүгэлдсэн. Үүний дараа морин дээр 2 монгол ирж тэдний нэг нь өөрийгөө Баатаржав гэж танилцуулсан тэр над руу залгасан хүн. Харин нөгөөдөх нь бидэнтэй танилцаагүй бөгөөд огт ярилцаагүй мөн тува хэл мэддэггүй байсан. Автомашины дэргэд гадаа бид ярилцаж Кежик-Оолын авч ирсэн нэг шил архийг шилээр нь бүгд хувааж уусан, ууж байх хугацаандаа морьны тухай ярилцаж би танайд сайн хурдан удмын адуу бий юу гэж асуусан. Тэр хариулахдаа хурдан адуу байхгүй бид их холоос ирсэн учраас ядарч байна гэж хариулсан. Кежик-оол архиа ууж дуусгаад кармаанаасаа мөнгөө /30000 руб/ гаргаж Баатаржавд өгсөн үүний дараа Монгол мориндоо мордож хилийн зүг давхиж явсан бид энэ хугацаанд 2 морийг янзалж 2-ыг машины ачаанд ачсан. Кежик-Оол жолооны ард суун О-шынаа явсан. Харин Ай-Хана бид хоёр 3 морио унаад О-Шынаа руу явсан бид нэг морио алдсан. Кежик- Оол ачаагаа буулгаад 2 морио гэртэй буулгасан тэгээд буцаад үлдсэн адууны араас бидэнд ирнхэд нь нэг морио алдсан талаар хэлж 2 адуугаа ачаан дээр ачсан, ачаагаа бас Кежик-Оол гэртэй буулгасан харин Ай-Хана бид 2 морио  тууж манайд аваачсан. О-Шынаад нийт 6 адуу авч ирсэн. Монгол морьдын им тамга нь...................... маргааш нь 4 дүгээр сарын 12-нд өглөө 8 цагийн үед 2 морийг нядалж эхэлсэн монгол морьдыг нядалан гражад хураасан. Арьс болон хаягдалыг шуудайнд хийж үлдээсэн 14:00 цагийн үед махаа эвдэж дуусаад замын өмнөх ул мөрийг арилгаж дуусаад Кежик-Оол нэг адууны талаар мартаагүй байсан. Би түүнийг яаруулж 4 дүгээр сарын 13-нд өглөө эрт Кежик-оол Ай-хана бид 3 Кызыл хот руу Монгол адууны махыг зархаар тохиролцсон. 4 сарын 12-ны 18:00 цагийн үед гэрийхэн үүдэнд байсан махыг хилчид илрүүлсэн тухай хэлсэн. Би шууд Шинчик Буян уруу задгаж мах далдлахад туслахыг хүссэн тэр үед миний гражинд мах байсан. Буян манай гэрт ВАЗ 21 дүгээр загвартай мөнгөлөг өнгөтэй машинтай ирсэн. Бид махыг багажинд ачиж манай найз Кыргыс Хурешын гэр үрүү явсан Хуреша биднийг гэртэй угтаж мах зөөхөд тусалсан. Дараа нь би гэр үрүүгээ явсан.  Маргааш нь би хогтой шуудайг нуухаар хажуу талын хашаа давуулж шидсэн /тэнд хэнч амьдардаггүй/ хаалганыхан түгжээг эвдэж монгол адууны махыг нуун буцааж цоожийг зүүн гэр үрүүгээ явсан. Бидний монгол морьдыг худалдан авсан, нядалсан талаар миний нэр дурдсан хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй. Бид махаа зарсаныхаа дараа мөнгөө хувааж авахаар тохиролцсон Ай-хана, Буяну бас Хурешу нарт би тусалсаных нь төлөө юу ч амлаагүй. Кежик-оол Зөвхөн Ай-ханад багахан хэмжээний мөнгө өгөхөөр төлөвлөсөн. Уулзалтанд монгол энэ хулгайн морьд тэднийг хурдан нядалж аль болох хурдан зарахыг бидэнд анхааруулсан” гэх тайлбар /хх-ийн I хавтасны 36-37-р тал/

      11. Хохирогч З.Сансарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 02 дугаар сард өдрийн сайн санахгүй байна цагаан сарын урьд манай адуунаас 9 адуу тасарч алдагдсан юм. Уг адуу “Бөөргөний бөгс” гэх газар бэлчиж байсан бөгөөд 2 морь 4 гүү 3 даага гэсэн 9 адуу алга болсон. Тухайн үед хүйтэн, цас зудтай байсан тул адуугаа хайж яваагүй хүмүүсээс сураглаж байгаад 05 дугаар сар хүртэл хайж яваад олоогүй. Гэтэл хилийн цаана тамгатай олом адуу хураагдсан тухай сонсоод асуухад миний гүү байсан. 04 дүгээр сард хил гарч нядлагдсан гэж надад хэлсэн. Бодвол хэн нэгэн адуу бэлчиж араас нь хүн хайж ирэхгүй болохоор хил гаргачихсан байх. Миний хувьд манай адууг хулгайлж хүргэсэн гэж сэжиглэх хүн байхгүй. Энэ хэрэгт шалгагдаж буй Баатаржав гэгчийг танихгүй. 9 малын жагсаалтыг бичгээр гаргаж өгсөн. Үнэлгээг сумын ханшаар үнэлнэ. Дээрх мал дотроос хурдан удамтай, ашиг шим сайтай мал үгүй, орон нутгийн үйлдвэрийн малууд юм. Би 9 адууны хохирол нэхэмжилж байна.  Миний алдсан адуунууд 22 настай жороо саарал морь, хуль морь 12 настай, хул гунжин гүү 3 настай, саарал гүү 14 настай, хонгор гүү 7 настай, хулагч гүү 9 настай, хүрэн даага, хонгор даага, хул даага гэсэн нас зүстэй юм. Алдсан адуугаа хайгаад 04 дүгээр сарын сүүлээр буюу 20-ны үед Зүүнговь сумын нутаг Тарвагатайн хөдөө гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Хоёр адууны сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэлтэй нэг их муудаагүй байсан. Дээрх хоёр гүү хээлтэй байж байгаад хөөгдөж яваад үхсэн болов уу гэхээр цуварч үхсэн байсан. Тухайн үед би өөрийнхөө гүүг хараад шууд таньсан. Харин бусад адуу нь сураггүй байж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумаас над руу ОХУ-ын талаас уулзалт зохион байгуулах болж таны адууг хүлээлгэж өгөх тул та ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би шөнө явж маргааш нь очиход саарал гүүг хүлээлгэж өгөхдөө ОХУ-ын талын хүмүүс таны 6 адуу ОХУ-д нядлагдсан байсныг махыг нь устгаж, 2 урианхай хүн баригдсан гэж хэлсэн. Тухайн үед уулзалт болоход хэддүгээр тэмдэгтэд уулзалт болсон талаар санахгүй байна. ОХУ-ын талаас хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Миний алдсан 6 адуу, 2 үхсэн гүүгээ төлүүлж авах хүсэлттэй байна. Өөрийнхөө хулгайд алдсан адууг саарал морио 5.000.000 төгрөгөөр үнэлж, жороо морь уралдаанд оролцож амжилт үзүүлж өргөмжлөл медаль авч байсан баримтаа хэрэгт хавсаргуулна, 3 тооны нас гүйцсэн гүү тус бүрд 1.000.000 төгрөгөөр үнэлнэ.3 тооны даагаа тус бүр 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Харин буцаж ирсэн хул морио 1.000.000 төгрөгөөр, гүүгээ 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Миний хулгайд алдсан 9 тооны адуунаас 1 адуу буцаж ирсэн тул 8 тооны адууны хохирол нэхэмжилж байна. Өмнө өгсөн мэдүүлэгт гойд ашиг шимтэй мал байхгүй гэж сандараад тэгж хэлсэн. ОХУ-д нядлагдсан 6 тооны адууны арьс болон нядлагдах үеийн зурагтай танилцсан. Бүгд миний мал байсан. ОХУ-д нядлагдсан адууны махын устгасан гэж албан хаагч нар нь надад танилцуулсан” гэх мэдүүлэг /хх –ийн I хавтасны 41-42, 194-195-р тал/,

          12. Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтанд өгсөн: “Би одоо яг сар өдрийн мартсан байна 2016 оны 4 сарын эхээр юм нэг өдөр надтай Баатаржав уулзаад ээжийн гэрээс хөрөл ачаад өг гэж гуйсан тул би маргааш нь  ах Тулгаагийн фургоныг авч 11 цагийн үед Ханжид гэдэг газар байсан Баатаржавын ээжийн гэрт очиж хөрөл авсан юм. Хөрөл аваад орой нар шингэж байх үед би сумын төвд ирсэн. Замд бензин дуусаад хүүхдээр бензин авхуулж байж ирсэн юм. Баатаржавтай хамт ээжийнх гэрт нь очсон өдрөө санах ямар нэг онцлог үйл явдал болоогүй. Бааатаржавын эхнэртэй манай ээж ах дүүгийн хүүхэд юм. Ээжийнд нь байх үед Баатаржав нааш цааш морьтой яваагүй. Баатаржав хүүхдээ авч явсан санагдаж байна. Баатаржавын ээжийнд ээж Пагва, нэг жижиг хүүхэд /ахын хүүхэд гэсэн санагдаж байна/ дүү нь гэсэн хүмүүс байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 45-46 тал/,

         13. Гэрч Х.Жанарбекийн мөрдөн байцаалтад өгсөн: “ОХУ-ын талд Монголын 7 адуу саатуулагдсан Монголын талаас Баатаржав гэгч хил давуулж худалдсан гэж ОХУ-аас мэдэгдсэн тул би хилийн тагнуулын ажилтан болон оруулагч д/а Энхтулгыг оролцуулан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай уулзалт хийсэн юм. Уулзалтанд бид уг 7 адууг хил давуулсан байж болзошгүй гэж Тэс сумын иргэн Баатаржав, мөн түүний хамт явсан байж болзошгүй 3 хүнийг авч очсон юм. Оросууд хил давсан 7 адууны нэг нь амьд хураагдсан 6 нь нядлагдсан арьс нь байгаа гэж мэдэгдээд өөрсдийн авсан тайлбар зургуудаа өгсөн. Мөн Баатаржаваас адуу авсан гэх 2 тува хүнээр таниулах ажиллагаа хийж авсан юм. Машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад Омак гэдэг тува хүн шууд Баатаржавыг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн байна. Харин хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн. Залуухан тува итгэл муутай энэ хүн төстэй юм. Би холоос харсан гэж Баатаржавыг хэлсэн.  Нэр нь Айхан гэдэг тува залуу байсан. Таниулах ажиллагааны зургийг би авсан. Хэрэгт хавсаргаж өгье. Манайхан таниулах ажилд тэмдэглэл бичээгүй. Харин оросууд бичээд гарын үсэг зуралцаад байсан. Оросуудын хэлсэн чиглэл болох 176.1-ээс 176.2-р тэмдэгтийн хооронд тор дагуу адууны мөр байгаа эсэхийг шалгахад 176.2-р тэмдэгт буюу торны төгсгөлд торгүй хэсгээр хил давсан 3-4 орчим адууны бүдэг мөр илрүүлсэн. Торноос дотогш 1-2 м зайд хатуу газар ОХУ руу чиглэсэн бүдэг гэрэл олдсон ба хилийн шугам дээр мөр илрээгүй тул мөр ул хүлээлцээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 53-54-р тал/,

      14. Гэрч Д.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бадамдорж ах сумын төв яваад өгөөч Төрийн банкнаас зээл авах ажилтай гэж гуйхаар эь эхнэрийнхэн хамт 10 цагийн үед Тэс сумын төв оруулаад орой 20 цагийн үед буцаж авч ирсэн. Бид нар хөдөөнөөс ирээд Бадамдорж ахын Цэнд-Аюуш гэдэг залуугийнд  ирсэн юм. Би тэр өдөр 10 цагийн үед ирээд Цэнд-Аюушийнтай нэг хашаанд байсан Баатаржавынд ороход Баатаржав эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Тэр хоер айлд орж гараад өнжсөн. Орой 20 цагийн үед явахад Баатаржав мөн л гэртээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 55-р тал/,

       15. Гэрч Б.Цэдэнбалын мөрдөн байцаалтад өгсөн: “Баатаржав нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Сумын төв дээр дугуй засвар ажилуулдаг. Манайх 3 хүүхэдтэй ба хамгийн бага нь 8 сартай хүүхэдтэй юм. Би 99618355 гэсэн дугаартай, нөхөр маань 95153935 гэсэг дугаартай байсан. Нөхөр маань 2016 оны 4 дүгээр сарын 10-ний үеэр манай хадам аав болох Бадамдорж, хадам ах Жамсран нарын гэрийг нүүлгэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө Жамсран ахын гэрийг хаваржаанаас Тарвагтайн хөдөө рүү нүүлгэж буулгаад 4  дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд мал тууж 4 дүгээр сарын 12-ны орой гэртээ ирсэн. Тухайн үед манай нөхөр УАЗ-469 маркийн машинаар гэр нүүлгэсэн.  Тухайн үед нөхөр маань миний дүү Цэнд-Аюуштай хамт явсан. Нөхөр маань тува хэл мэддэг эсэх талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 210-212-р тал/,                

         16. Гэрч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би хилийн 0274 дүгээр салбарын захирагч хийдэг. Тус ажилд 2015 оны 1 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтыг ОХУ-ын талаас санаачилсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хилйин бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс Монгол Улсын талаас 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үед ОХУ-ын иргэн Янза-Омак, өөр бас нэг хүн хоёрт 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлэн зарсан байж болзошгүй Увс аймгийн Тэс сумын иргэн Цэдэн-Иш овогтой Баатаржавыг ОХУ-ын 2 иргэнээр таниулах ажиллагаа явуулсан. ОХУ-ын хилийн албаныхан таних гэж байгаа 2 хүнийг машин дотор суулгаж байгаад Монгол Улсын иргэн Баатаржавтай хамт хоёр хүн зогсоогоод таниулахад ОХУ-ын иргэн Янза-Омак гэдэг хүн Монгол Улсын иргэн Баатаржавыг хараад энэ надад 7 тооны адуу авч ирж өгсөн Монгол хүн мөн байна. Тухайн үед өөрийгөө Баатаржав  гэж танилцуулж байсан гэж хэлсэн. Харин нөгөө орос хүн би нэг харсан болохоор шууд танихад бэрх байна. Тэр үед орой болж байсан тул сайн танигдаагүй. Их л төстэй юм гэж хэлсэн. Бид тухайн үед таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Харин ОХУ-ын хилийн албаны хүмүүс юм бичиж гарын үсэг зуруулж байсан. Бид тухайн үеийн зураг дарсан. Одоо Баянзул хошуучид байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросын холбооны улсын иргэнийг Янзо-Омак, нөгөө хүний нэрийг сайн санахгүй байна. Манай хилийн салбарт 187-207 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үеэр хилийн зөрчил гараагүй. Харин ОХУ-ын талаас зөрчил гарсан гэж мэдэгдсэн. Хилийн 0311 дүгээр ангийн 1 дүгээр застав хариуцсан хэсгээр гарсан зөрчил юм. Тодруулбал 176.2 дугаар тэмдэгт гэдгийг ОХУ-ын 2 иргэн өөрсдөө зааж өгсөн юм. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтаар хил давсан 7 адууны талаар мэдээллийг таниулах ажиллагаа дуусгаад орж гарч явсан болохоор 7 адууг яасныг мэдээгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 216-219-р тал/,

       17. Гэрч Х.Дамдиндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хилийн 0311-р ангийн 320 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн алба хашиж байна. Манай салбар Монгол Улсын 169-177 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. Би 2016 оны 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 дугаар тэмдэгт дээр болох уулзалтад оролцсон. Тухайн үед ОХУ-аас уулзалт зохион байгуулах санал тавьсан. Харин хугацааг нь сайн санахгүй байна. Тэд ОХУ-ын Тува улсын Ошина тосгоны Ак-чира тосгонд 6 тооны адуу нядлаж байгаад баригдсан. Уг адууг нядлаж байсан хүмүүсээс тайлбар авахад Монгол Улсын иргэн Баатаржав гэгч хүн авч ирж өгсөн гэж хэлсэн учир танай тал Баатаржав гэх хүнийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу Монгол Улсын хилийн 200 дугаар тэмдэгт дээр 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин уулзалт товолсон. Уг уулзалт дээр 6 тооны монгол адуу нядалсан гэх 2 тува болон хилийн албаны хүмүүс ирсэн. Бид уулзалтын санал тавихад 6 тооны адуу аваачиж өгсөн байж болзошгүй Тэс сумын иргэн Баатаржавтай 5 адуу авсан гэх ОХУ-ын Тува улсын иргэн Янза-Омак болон түүний дүү ч билүү ах нь ч билүү сайн мэдэхгүй байна нэг хүнтэй хамт таниулах ажиллагаа хийе гэсэн саналын дагуу Баатаржавыг авч очсон. ОХУ-ын хилийн албаны хүмүүс уулзалтанд Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Баатаржавтай хамт 2-3 хүн зэрэгцүүлж зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Янза-Омак болон нөгөө хүнийг суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гэх хүн энэ хүмүүс дотор байна уу? гэхэд Тува улсын иргэн Янза-Омак надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Баатаржавыг шууд зааж би энэ хүнийг таниж байна гээд байсан. Харин нөгөө тува хүн би нэг удаа шөнө харсан болохоор сайн анзаараагүй, их л танил царай байна гэж байсан. Тухайн таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Харин тухайн үед авсан хэдэн зураг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросууд тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зуруулаад үр дүнг хариу мэдэгдэнэ гэсэн” /хх –ийн I хавтасны 220-224-р тал/,

           18. Гэрч Кыргыс Кежик-Оол Владимировичийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Одоо миний нэр дээр бүртгэлтэй Мегафоны 892326688874 дугаартай байгаа, Янзоо Омакийн дугаарын сайн санахгүй байна, минийхээр 89232676874 байх. Янзоо Омак Викторович ээжийн талын ойрын хамаатан минь бас Тува улсын Тес-Хемск хошууны О-Шынаагийн хаягийг нь сайн санахгүй байна. 2016 оны 04-р сарын 11-нд дугаарын сайн санахгүй байна нэг дугаараас Янзоо Омак залгаад надаас таньд мөнгө байна уу би нэг хүнээс адуу авах гэсэн юм гэсэн би ч байна гэсэн. Тэгтэл Омак шууд гэртээ хүрээд ир гэлээ. Би өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа түүний гэр үрүү очлоо. Яг тэр өдөр нь 2016 оны 4 сарын 11 оройн 19:00 цагийн үед машинаараа Омак бид 2 Тес-Хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-рт байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед ирлээ. Замдаа Омак надад гар утсаар таньдаг Монгол нь 6  адууг ярьж тохироод ав гэж ярьлаа тэгээд бүгдийг нь 10000 /арван мянга/-д ав гэлээ гэсэн гэхдээ надад нэрийг нь хэлээгүй. Би Омакт өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газарт машинаа зогсоож Омак танилтайгаа уулзахар явсан. Тэгээд би машиныхаа бүхээгнээс 100м-ын зайд Омак  6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Омактай уулзсан хүн Монголын тал руу явсан. Харин Омак нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. Би ч гэсэн өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-Шынаа сууринд ирээд Омак 2 адууг нь гэр үрүүгээ авч явсан. Үлдсэн 4-ыг нь Мир гудамжин дахь манай гэр үрүү авч ирээд манай гражинд хийсэн. Дараагийн өдөр нь 4 сарын 12-нд Омактай хамт Монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад манайд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 С 890 АТ РУС улсын дугаартай машиндаа махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Омакийн танил монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийхэн 6 малын махыг болон О-Шынаагаас баруун тийш 10 км байх Ак-Кежик суурингаас 1 морыг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Омакийн морьд авсан Монгол хүнийг би ойроос хараагүй болохоор таньж чадахгүй. Надад таниулахаар харуулсан 1-4 хүртэл дугаарласан 4 хүн /зураг/-ийг би танихгүй анх удаа харж байна. Мегафоны 89235459304 болон 89232631887 гэж дугаарууд хэгнийг болохыг мэдэхгүй би ийм дугаар барьдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 237-238-р тал /,

       19. Гэрч Янзо Омак Викторовичийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Тес-хемск хошууны О-Шынаагийн Чыжырган гудамжны 7-р байрны 3 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоо миний нэр дээр бүртгэлтэй Мегафоны 89235459695 дугаартай байгаа, 2016 оны 4 дүгээр сард бас миний нэр дээр байдаг 89232639920 дугаар барьж байсан. Кыргыз Кежик-оол Владимирович нь миний аавын талын ойрын хамаатан минь бас Тува улсын Тес-Хемск хошууны О-Шынаад амьдардаг. 2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Баатаржав гэж танилцуулаад надад 6 морыг худалдаж авахыг санал болгосон. Ингэхдээ Тувагаар ярьж байсан. Тийм сайн ярьдаггүй ч Тува хэлтэй байсан. Гэхдээ ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан хэдий ч 6 морь худалдаж авахыг санал болгоод 2016 оны 04 сарын 19-нд Ак-Кежикт тууж ирж өгье гэсэн. Би зөвшөөрсөн. Би гар утаснаасаа Кыргыз Кежик-Оол уруу залгаад мөнгө байна уу хүнээс морь авах гэсэн юмаа гэхэд тэр байна гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг машинтайгаа шууд манайд хүрээд ир гэсэн. Кыргыз Кежик-Оол өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа манайд ирсэн. Яг  тэр өдөр нь 2016 оны 04 сарын 11 оройн 19:00 цагийн үед машинтай Кыргыз Кежик-Оол бид 2 Тес-хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед ирлээ. Замдаа би түүнд гар утсаар таньдаг Монгол 6 адууг ярьж тохироод ав гэж ярьлаа тэгээд бүгдийн 10000/арван мянга/-д ав гэсэн гэлээ. Гэхдээ би түүнд нэрийг нь хэлээгүй. Кыргыз Кежик-Оол өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газар машинаа зогсоож Кыргыз Кежик-Оол машиндаа үлдээд. Би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэгээд би машинаас 100м-ын зайд 6 адуу тууж ирсэн танилтайгаа уулзлаа. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Баатаржав монголын тал руу явсан. Би нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. Кыргыз Кежик-Оол өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-шынаа сууринд ирээд би 2 адууг нь гэрлүүгээ авч явсан. Өөрийн талбай руугаа аваачсан. Үлдсэн 4-ыг нь Кыргыз Кежик-Оолын  гэрт авч ирж гражинд хийсэн. Дараагийн өдөр нь 04 сарын 12-нд Кыргыз Кежик-оолтой хамт өөрийгөө Баатаржав гэж танилцуулсан Монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад Кыргыз Кежик-Оолынд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинд махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Баатаржав гэгч монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг болон О-Шынаагаас баруун тийш 10км байх Ак-Кежик суурингаас 1 морыг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Надад өөрийгөө Баатаржав гэж танилцуулсан Монгол хүнийг би ганц удаа харанхуйд харсан болохоор таньж чадахгүй. Надад таниулахаар харуулсан 1-4 хүртэл дугаарласан 4 хүн /зураг/-ийг би танихгүй. Анх удаа харж байна. Мегафоны 89235459304 болон 89232631887 дугаарууд хэнийх болохыг мэдэхгүй. Би ийм дугаар барьдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 239-241-р тал/

         20. “Увс финанс-аудит” ХХК-ий 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Морь үнэлсэн тухай” 267 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 59-р тал/,

      21. “Увс финанс-аудит” ХХК-ий 2017 оны 5 дүгээр сарын 18-ны өдрийн “Гүү үнэлсэн тухай” 209 дүгээртэй дүгнэлт /хх-ийн I хавтасны 199-р тал/

        22. Увс аймгийн Зүүнговь сумын Морин спорт уяачдын холбооны Тодорхойлолт /хх -ийн I хавтасны 204-р тал/,

      23. Хохирогч З.Сансарын хурдан морины медаль, өргөмжлөлийн гэрэл зургууд /хх-ийн  I хавтасны 200-203-р тал/,

     24.  Шүүгдэгч Ц.Баатаржавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байтал хилийн цэргийн хүмүүс ирж хилийн зөрчилд таныг сэжиглэж байгаа тул хилийн уулзалтад оролцуулна гэж хэлээд Шар үзүүрийн боомт гэх газар очиход цаанаас Оросын ногоон дүрэмт хувцастай хүмүүс ирж надаас байцааллт авсан. Мөн миний зураг авсан ба дараа нь машины хажууд зогсоочихоод оросууд орж гараад яваад байсан. Сүүлд нь 3 хүний хамт зогсоож байгаад явуулсан. Машинаас хүн бууж ирээгүй. Тухайн үед таниулах ажиллагаа хийж байна гэж хэлсэн. Ямар хүнээр таниулсан, юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Оросын албаны хүн надад хэлэхдээ Оросын талд хүн баригдсан. “Чамайг мал авч ирж өгсөн гэж хэлсэн” гэж тайлбарласан. 2016 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд чи хаана байсан гэж асуусан ба хэзээ хаана гарсан хэрэгт сэжиглэж байгааг би ойлгоогүй. 2016 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд сумын төвд гэртээ байсан ба манай гэрт тухайн өдрүүдэд эхнэр Цэдэнбал, 3-5 насны 2 хүүхэд байсан. Манайхтай хамт нэг хашаанд хадам дүү Цэндээгийнх байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед хадам аав Тэс умын 5-р баг Бураан хөвөө гэдэг газар байдаг Норслойн Бадамдорж, эхнэр Сууриагийн хамт Хундаа /Д.Төгсжаргал/ гэдэг хүний машинаар ирээд Төрийн банкнаас малчны зээл авсан юм. Тэр өдөр 15 цагийн үед сумын цагдаагийн жолооч Батсүх ирж дугуйгаа засуулсан. 19 цагийн үед хадам аав, ээж хоёр Хундаа жолоочтой буцсан. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед сургуулийн хүүхдүүдийн хичээл тарахаар өөрийн 30-82 УВХ дугаартай цагаан өнгийн УАЗ469 машинаар хадамын руу явж хөрөл аваад 17 цагийн үед сумын төвд буцаж ирсэн. Сумын төвд буцаж ирээд Дээшингийн Батлаа гэдэг айлд хадам дүү Цэндээгийн хамт очсон юм. Тухайн үед би хил руу яваагүй, манайд морь байхгүй. 4 дүгээр сарын 11-нээс урьд би 4 дүгээр сарын 09-ний өдөр Тэс сумын 4 дүгээр багийн нутаг Ханжит гэх газарт байх ээж Пагмаагийнд очиж хөрөл авчиж өгсөн. Ээжийн рүү явахдаа пургоныг Батлаа /Г.Батбаяр/ барьж явсан юм. Намайг ОХУ-ын хэн гэдэг хүн надаас адуу авсан гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Өмнө нь хааяа хил гарч Кызыл руу явж байсан. Тува, Кызылд байдаг Сайнбилэг, Шальк, Аяс гэх хүмүүсийг танина. Тува, Монголд ирсэн байхад уулзаж байсан хүмүүсийг одоо санахгүй байна. Миний мэдэхээр Туваагаас өр авлага өш хонзон санасан хүн байхгүй. Тува хэлийг би сайн мэддэггүй. Би 99618355, эхнэр 96618355 гэх дугаарууд барьдаг. Одоогоор эхнэрийн утас эвдэрсэн тул 95153935, Цэндээ 99830757, түүний эхнэр Алгаа 99750514, Бадамдорж 95452017, Сууриа утасгүй, Батлаа 99217110, 98277110 гэсэн дугааруудтай юм. Миний дугаар 3 дугаар сард байх нэг удаа С.Цэдэнбал нэгж хийж ОХУ руу ярьж байсан. Өөрөө би гадаад руу залгаж ярьж байгаагүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд юу юу хийсэн талаар өмнө байцаалтад тодорхой хэлсэн. Би нэг жилийн өмнөөс энэ хэрэгт холбогдож шалгагдаж байна. Одоо яагаад ийм зүйл болж байгааг сайн мэдэхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс өөрийн хадам ах Жамсран ахынх Тэс сумын нутаг Бураагийн хөвөөнөөс Буултын хоол гэх газар луу нүүлгэсэн. Буултын хоол Тарвагатайн хөдөө гэх газрууд нь залгаа газар юм. Би хадам дүү Цэнд-Аюуштэй хамт өөрийн 30-82 улсын дугаартай УАЗ-469 машинаар нүүлгэсэн. Тухайн өдрийн маргааш буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хадам аав Бадамдоржийн гэрийг Бураагийн хөвөөнөөс Буултын хоол гэх газарт буулгасан. Энэ үед хадам дүү Цэнд-Аюуш хамт явсан. Бид хоёр аавын гэрийг нэг өдөр нүүлгэсэн. Тува улс руу хэдэн удаа тухайн үед эхнэр ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Би Тува хэл муухан мэднэ. Би Ак-чира Тосгоны Аядан, өөр бас Жаяан гэж хүмүүсийг танидаг ба Хадгайтад явж байгаад танилцсан. Харин Янзо-омак В гэх хүнийг танихгүй. Тарвагатайн хөдөө гэх газар нь Зүүнговь сумын нутаг боловч тухайн газар айл байдаггүй газар юм. Энэ газар нь Монгол Улсын хилээс 60-70 км зайтай байсан байх.  Би Ак-чира гэх тосгонд очиж байгаагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж намайг салгаж өгөхийг хүсэж байна. Урьд намайг ийм хэрэгт холбогдож байсан болохоор намайг хийсэн байх гэж ойлгоод намайг шалгаад байгаа байх гэж бодож байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.      

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

         Шүүгдэгч Ц.Баатаржав нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сансарын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сансарын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн  гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Баатаржавыг гэм буруутай болох нь Чимит Ай-ханы 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн /хх-ийн I хавтасны 34-р тал/,   Кыргыс Кежик-Оол Владимировичийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн  /хх-ийн I хавтасны 35-р тал /, Янзо Омак Викторовичийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн /хх-ийн I хавтасны 36-37-р тал/ тайлбарууд, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн таниулах ажиллагааны дүнг мэдээлсэн баримтуудаар тогтоогдож байна гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

       Учир нь дээрх ОХУ-ын иргэн Чимит Ай-хан /хх-ийн I хавтасны 34-р тал/,   Кыргыс Кежик-Оол Владимирович /хх-ийн I хавтасны 35-р тал /, Янзо Омак Викторович /хх-ийн I хавтасны 36-37-р тал/  нараас  тайлбар авахдаа эрх, үүргийг тайлбарлаагүй, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д тус тус  зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхгүй.

         Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-т дахь заалтуудад нотлох баримтын төрлийг нэрчлэн заасан байх бөгөөд тайлбар нь үүнд хамаарахгүй байгаа тул дээрх тайлбаруудыг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

          2016 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр шүүгдэгч Ц.Баатаржавыг ОХУ-ын иргэн Чимит Ай-хан,  Янзо Омак Викторович нараар таниулах ажиллагаа хийлгэсэн болох нь ОХУ-ын хилийн бүрэн эрх төлөөлөгчөөс ирүүлсэн албан бичиг,  гэрч Х.Жанарбек, Б.Пүрэвдорж, Х.Дамдиндорж нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч уг ажиллагааг хаана явуулсан, түүний үр дүнг бэхжүүлсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаж ирээгүй байна.

       Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэнийг өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно”,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Монгол Улсын иргэнийг эрүүгий хэрэгт мөрдүүлэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Баатаржавыг ОХУ-ын талд шилжүүлж өгөх боломжгүй тул таниулах ажиллагаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдсан гэж ойлгохоор байна.

       Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан бүх нөхцөлд энэ хуулийн дагуу явагдана” гэж заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдсан таниулах ажиллагаа нь энэ хуулийн  151 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдаж, 152 дугаар зүйлд заасан журмын дагуу тэмдэглэл хөтлөгдөх ёстой байсныг хэрэгжүүлээгүй нь таниулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

        Иймээс таниулах ажиллагааны талаар өгсөн гэрч Х.Жанарбек, Б.Пүрэвдорж, Х.Дамдиндорж нарын мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэх тул нотлох баримтаар үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

      Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газраас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхий прокурорын газарт Эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа хүсэж явуулсан мөрдөн байцаагчийн даалгаварын дагуу ОХУ-ын иргэн Кыргыс Кежик-Оол Владимирович /хх-ийн I хавтасны 237-238-р тал /, Янзо Омак Викторович /хх-ийн I хавтасны 239-241-р тал/ нараас мэдүүлэг авахдаа “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, Иргэний ба Эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 1-д “Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгавар хүлээн авсан байгууллага нь түүнийг биелүүлэхдээ өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасны дагуу дээрх гэрч нарт ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 4-д заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 308 дугаар зүйлд заасан хүлээх хариуцлагыг урьдчилан сануулсан байх тул энэ мэдүүлгүүдийг хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Гэрч Янзо Омак Викторовичийн мэдүүлэгт “2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Баатаржав гэж танилцуулаад надад 6 морыг худалдаж авахыг санал болгосон. Би Мегафоны 89235459695 дугаартай байгаа, 2016 оны 4 дүгээр сард бас 89232639920 дугаар барьж байсан”  гэсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Баатаржав болон түүний эхнэр Б.Цэдэнбал нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед ашиглаж байсан үүрэн холбооны дугааруудын дуудлага, ярианы түүх /хх-ий I хавтасны 121-132, 135-р тал/-ийг шалгахад шүүгдэгч Ц.Баатаржавын ашиглаж байсан 95153935 дугаараас 2016 оны 4 дүгээр сарын 01-нд 79235459304 дугаарт нэг удаа, 2016 оны 4 дүгээр сарын 06-нд 79232631887 дугаартай  хоёр удаа тус тус холбогдсон болох нь тогтоогдож байгаа нь шүүгдэгч Ц.Баатаржавыг гэрч  Янзо Омак Викторович /дугаар нь 89235459695, 89232639920/-тай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө утсаар холбогдож байгаагүйг нотлож байна.

        2017 оны 1 дүгээр сарын 26-нд гэрч Кыргыс Кежик-Оол Владимирович , Янзо Омак Викторович нараас мэдүүлэг авахдаа хавтаст хэргийн 1-р хавтасны 168-р талд авагдсан зургаар /шүүгдэгч Ц.Баатаржав 2 дугаартай/ таниулахад гэрч нар “Надад таниулахаар харуулсан 1-4 хүртэл дугаарласан 4 хүн /зураг/-ийг би танихгүй. Анх удаа харж байна” гэсэн байгаа нь гэрч нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Ц.Баатаржавтай уулзаж 6 тооны адуу аваагүй, гэрч Д.Төгсжаргалын “2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бадамдорж ах сумын төв яваад өгөөч Төрийн банкнаас зээл авах ажилтай гэж гуйхаар нь эхнэрийнхэн хамт 10 цагийн үед Тэс сумын төв оруулаад орой 20 цагийн үед буцаж авч ирсэн. Бид нар хөдөөнөөс ирээд Бадамдорж ахын Цэнд-Аюуш гэдэг залуугийнд  ирсэн юм. Би тэр өдөр 10 цагийн үед ирээд Цэнд-Аюушийнтай нэг хашаанд байсан Баатаржавынд ороход Баатаржав эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Тэр хоёр айлд орж гараад өнжсөн. Орой 20 цагийн үед явахад Баатаржав мөн л гэртээ байсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.Баатаржав гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-нд Тэс сумын төв дээр гэртээ байсан болох тус тус нотлогдож байна.

       Гэрч Д.Төгсжаргалын мэдүүлэг нь хавтаст хэргийн 1-р хавтасны 51-52 –р талд авагдсан бичиг баримт хуулбарлан авсан тэмдэглэл, төрийн банкны барьцаат зээлийн гэрээ /2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Н.Бадамдорж, Д.Сууриа нар төрийн банктай байгуулсан гэрээ/-ний хуулбараар давхар нотлогдож байх тул эргэлзээгүй гэж үзэж үнэлсэн болно.

         Шүүгдэгч Ц.Баатаржав энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хүчингүй болгож, Ц Баатаржавыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгч Ц.Баатаржав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй.

        Ц.Баатаржавыг цагаатгасан тул барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгийг буцаан олгож, шүүгдэгч Ц.Баатаржавын 3 настай, 700.000 төгрөгийн үнэ бүхий эр үхэр 1 /нэг/, 5 настай, 900.000 төгрөгийн үнэ бүхий эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаварыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг Ц.Баатаржавд тайлбарлаж өгөх нь зүйтэй.

     Шүүгдэгчийг цагаатгасан тул хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5,  36.6 дугаар зүйл, 36.9 дугаар зүйлүүдэд  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Цэдэн-Ишийн Баатаржавыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хүчингүй болгон Тайж овогт Цэдэн-Ишийн Баатаржавыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.

          2. Шүүгдэгч Ц.Баатаржав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдсугай.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баатаржавд өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгийг буцаан олгосугай.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.Баатаржав нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаварыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 -д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баатаржавын 3 настай, 700.000 төгрөгийн үнэ бүхий эр үхэр 1 /нэг/, 5 настай, 900.000 төгрөгийн үнэ бүхий эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан бичгээр гаргах эрхтэй.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ