Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 923

 

 

“С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С С” ХХК-ийн хариуцагч “Н” ХХК, “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 83 476 000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч “С С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эмөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч “С С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С С” ХХК ХХК-ийн захирал Б.Энь 2015 оны 6 дугаар сард “Н” ХХК-ийн захирал Ж.Дтай тохиролцож “Ш” ХХК-ийн захиалан бариулж буй 12 давхар орон сууцны барилгын 5-12 дугаар давхар хүртэлх карказ угсралтын ажлыг, мөн техникийн давхарын карказ угсралтын ажлыг гүйцэтгэхээр, нэгж м.кв карказ угсралтын ажлын хөлсийг 45 000 төгрөгөөр, нийт 4 986 м.кв ажлыг 224 370 000 төгрөгөөр буюу бартераар 3 орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. “С С” ХХК-ийн зүгээс гэрээг бичгээр байгуулах талаар “Н” ХХК-ийн захирал Ж.Дт удаа мэдэгдсэн боловч гэрээ байгуулалгүй ажлыг гүйцэтгүүлсэн. “С С” ХХК-ийн зүгээс тухайн үед захиалагч болох “Ш” ХХК-тай шууд харилцаж байгаагүй, туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа тухайгаа мэдэгдээгүй ба захиалагч нь биднийг “Н” ХХК-ийн ажилчид гэсэн ойлголттой байсан. “Ш” ХХК нь барилгын карказ угсралтын ажлын хөлсийг “Н” ХХК-ийн захирал Ж.Дт орон сууц хэлбэрээр бүрэн төлсөн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. “Н” ХХК нь “Ш” ХХК-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 15/030 тоот барилгын бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ “С С” ХХК ХХК-аар гүйцэтгүүлсэн. “С С” ХХК-ийн хувьд “Ш” ХХК-ийн захиалсан орон сууцны барилгад 5 дугаар давхарт 345 м.кв, 6 дугаар давхарт 345 м.кв, 7-12 дугаар давхарт, давхар тус бүрт 690 м.кв буюу 4,140 м.кв /6, 690=4,140 м.кв/, техникийн давхарт 156 м.кв, нийт 4,986 м.кв карказ угсралтын ажлыг гүйцэтгэсэн болно. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ажлын хөлсөнд 62 254 000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг, 78 640 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны эзэмшил, ашиглалтыг тус тус шилжүүлэн аваад байна. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн гүйцэтгэсэн ажлыг 224 370 000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд үүнээс 62 254 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагч нар бодитоор өгсөн, 78 640 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй байна. Иймд “Н” ХХК болон “Ш” ХХК-иас хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 83 476 000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 58 байр, 4 давхар, 22 тоот 49,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С С” ХХК ХХК-ийн захирал Б.Эболохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “Ш” ХХК хүлээн зөвшөөрсөн. Хоёр орон сууцны үнийг 161 000 000 төгрөгөөр тооцсон боловч, бодитоор 140 000 000 төгрөг байгаа тул 20 000 000 төгрөгийн зөрүү гарсан. Мөн “Н” ХХК нь 85 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч ерөнхий гүйцэтгэгч гэх давуу эрхээ ашиглан өөр этгээдэд шилжүүлсний улмаас авах боломжгүй болсон. 85 тоот орон сууцыг шилжүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 050 000 төгрөгийн ажлын хөлсийг аваагүй. Иймээс “Н” ХХК-аас 83 476 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь “С С” ХХК ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Ажил гүйцэтгүүлэхээр Б.Энхтүвшинтэй амаар тохирсон. Бид мөнгөн дүнгээр тохиролцоогүй, Б.Энь хоёр ширхэг орон сууц өгчих, нэгийг нь өөртөө аваад нөгөөг нь зараад ажилчдын цалинг өгнө гэсэн. “Ш” ХХК-тай тохиролцож энэ ажлыг 3 давхар хүртэл хэвийн хийгээд явж байсан. Б.Этохиролцсоны дагуу 2 ширхэг 1 өрөө орон сууц авах байснаа 1 ширхэг, 1 өрөө байрыг 2 өрөө орон сууц болгон солиулж, 2 байр авчихаад ажил дуусаагүй байхад хаяад алга болсон атлаа одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Барилгын 5 дугаар давхараас 12 дугаар давхар, техникийн давхар, нийт 4,986 м.кв карказ угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэдэгт нь маргахгүй. Харин 1 өрөө байрыг 2 өрөө орон сууц болгон солиулж гэрээ байгуулчихаад өмнөх сольсон хүчингүй гэрээг үндэслэн гурван орон сууц авах ёстой гэж нэхэмжлэл гаргаж 83 476 000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “Ш” ХХК-аас 2 орон сууцны нэг болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарын 22 тоотын 49.15 м.кв 2 өрөө орон сууцыг Б.Энхтүвшинд хүлээлгэж өгснөөр бидний тохиролцсон орон сууцны асуудал дуусгавар болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороололд 101 айлын орон сууцны барилгын араг бүтээцийн ажлыг гүйцэтгэх бартерын гэрээг “Н” ХХК-ийн захирал Ж.Дтай байгуулж, гэрээний 1.5-д заасан төлбөр тооцоо бүрэн дууссан. Төлбөрт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 58 дугаартай 89 айлын орон сууцны барилгаас 5 орон сууцыг олгосон. Б.Эажил хариуцаж байсан учраас “Н” ХХК-ийн ажилтан гэж ойлгосон. “С С” ХХК ХХК-ийг манай барилгын ажлыг гүйцэтгэж байна гэж мэдээгүй. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 байр, 4 давхар, 22 тоот 49.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С С” ХХК ХХК-ийн захирал Б.Эболохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг зөвшөөрч байна. Уг орон сууцанд Б.Эамьдарч байгаа,”Н” ХХК-д олгосон 5 орон сууцны нэг нь энэ 22 тоот 49,15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц орж байгаа тул манай компаниас өмчлөх эрхийг нь шилжүүлж бүртгүүлэх боломжтой. Харин “С С” ХХК ХХК-тай гэрээ хийгээгүй тул 83 476 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 63 350 000 /жаран гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С С” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 126 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгч “С С” ХХК-ийн нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны 4 давхарт байрлах, 22 тоот 49 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “С С” ХХК ХХК-ийн ерөнхий захирал Б.Эмөн болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С С” ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 474 700 /дөрвөн зуун далан дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг, “Ш” ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С С” ХХК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны эс зөвшөөрч байна. Б.Энь “Н” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж албан баланкийг хөтлөн, тамга тэмдэг эзэмшиж ажилчид авах тушаал гаргаж байсан нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нотолсон, гэрч Д.Жавзанхорлоо нь анх барилга дээр ирэхэд 10 гаруй Ж.Дийн хүн ажиллаж байсныг гэрчилсэн байхад энэ нь баримтуудыг үнэлэхгүйгээр бодит бус үндэслэл гарган шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүх “С С” ХХК ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцож ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хуулийн этгээд хуулийн дагуу тамга тэмдэг эзэмшин ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулдаг. Гэтэл ямар ч гэрээ байгуулаагүй, тамга тэмдэг, гарын үсэггүй гэрээ, нэхэмжлэгч талын хуурамч мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Хариуцагч талын нотлох баримт, мэдүүлэг зэргийг үнэлээгүй. Б.Энь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг барилга дээр ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ.

“С С” ХХК ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн талаар мөнгөөр болон орон сууц өгөхөөр тохиролцоогүй нь баримтаар нотлогдож байхад шүүх “С С” ХХК ХХК-ийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 3 орон сууц авахаар тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. “С С” ХХК ХХК нь хариуцсан ажлаа дуусгалгүй алга болсон атлаа ажил гүйцэтгэсэн мэтээр хуурамч гэрээ болон гэрчийн мэдүүлэгийг үндэслэн ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С С” ХХК ХХК нь хариуцагч “Н” ХХК, “Ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83 476 000 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгч “С С” ХХК-ийн захирал Б.Эмөн болохыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжилжээ.

          Нэхэмжлэгч “С С” ХХК ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Н” ХХК, “Ш” ХХК гэсэн 2 хуулийн этгээдийг хариуцагчаар татан оролцуулж, тус бүртэй нь ажил гүйцэтгэх гэрээтэй байсан гэж нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч “Ш” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 58 дугаар байр, 4 давхарт байрлах, 22 тоот, 49,15 м.кв орон сууцны өмчлөгч “С С” ХХК-ийн захирал Б.Эмөн болохыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх даалгах шаардлагыг зөвшөөрч, ажлын хөлс 83 476 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “С С” ХХК ХХК-тай гэрээ байгуулаагүй,

Б.Э-д өөрийн ажилтны хувьд барилгын карказ угсралтын ажлын хөлсөнд 2 орон сууц хүлээлгэж өгсөн гэж маргасан байна.

Хариуцагч “Н” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Ш” ХХК-тай 15/030 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 12 давхар орон сууцны 4 дүгээр давхраас техникийн давхар хүртэл тэнхлэгээрээ нийт 5 948 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд орон сууцны барилгаас бартераар авахаар тохиролцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2 хариуцагч тус бүрт холбогдуулж, ямар шаардлага гаргаж байгааг тодруулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна

Нэхэмжлэгч нь хариуцагч “Н” ХХК, “Ш” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардсан атлаа ямар үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр “С С” ХХК-ийн захирал Б.Эмөн болохыг тогтоолгож, бүртгүүлэхийг даалгах шаардлага гаргаж байгааг тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “С С” ХХК ХХК-тай гэрээ байгуулаагүй, ажлын хөлс тохироогүй, харин Б.Энхтүвшингээр ажил гүйцэтгүүлсэн гэж, нэхэмжлэгч “С С” ХХК ХХК нь өөрийгөө нэхэмжлэл гаргах эрхтэй гэж маргасан тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч “Ш” ХХК нь орон сууцны өмчлөгчөөр “С С” ХХК-ийн захирал Б.Эмөн болохыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэхдээ, талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэний улмаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй болон гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар шүүх дүгнээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь ямар гэрээний үүрэг болон гэрээний бус үүрэг шаардаж байгаа талаарх эрх зүйн үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал, маргаж буй үйл баримтыг тодруулж, тухайн хүрээнд талуудыг мэтгэлцүүлснээр хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 506 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ЭНХТӨР

                                                                 ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА