| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 00000000000 |
| Дугаар | 2000/ДШМ/000 |
| Огноо | 2000-01-01 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2000 оны 01 сарын 01 өдөр
Дугаар 2000/ДШМ/000
М.Амартүвшинд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бат-Оргил
Шүүгдэгч М.Амартүвшин, түүний өмгөөлөгч Л.Батбаяр, Б.Бурмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Дамбажав нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амартүвшин, түүний өмгөөлөгч Л.Батбаярын нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Амартүвшинд холбогдох эрүүгийн 2114002740347 дугаар хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хаалттай хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Адуучин овогт Мандахын Амартүвшин, 19.. оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...............оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 хоногийн хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 7 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай магадлалаар оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялыг 4 жил 7 сарын хугацааны хорих ялаар шийтгүүлсэн,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 2019/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, /регистрийн дугаар ВЛ88112810/
Шүүгдэгч М.Амартүвшин нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Пионер толгой 5 дугаар багийн нутагт байх н.Батболдын гэрт болон хашаан дотор байх 67-06 БНХ улсын дугаартай суудлын жижиг машинд 2 удаагийн үйлдлээр бага насны 12 нас 10 сар 14 хоногтой Б.Номин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүчин хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Адуучин овогт Мандахын Амартүвшинийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Адуучин овогт Мандахын Амартүвшинийг арван найман / 18 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд оногдуулсан арван найман / 18 / жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Амартүвшиний энэ хэргийн учир 127 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч М.Амартүвшин нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар бага насны хохирогч Б.Номин-Эрдэнийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бага насны хохирогч Б.Номин-Эрдэнийн гар утаснаас бичлэг хийж хуулбарласан гэх СД нэг ширхгийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Амартүвшин тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үүнд:
1. Миний мөрдөн байцаалтын шатанд хэлээгүй зүйлийг хэлсэн болгож мэдүүлэг авсан байх бөгөөд үүнийг шүүх үнэлсэн байна. Тухайлбал шийтгэх тогтоолын 2 дугаар талд шүүгдэгч М. Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: гээд миний мэдэхгүй зүйлийг танихгүй хүмүүсийн талаар ярьсан, Номинзаяа гэх хүнтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон талаар ярьжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би бэлэг эрхтнээ бага насны хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийсэн гэж хэлээгүй байхад шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М. Амартүвшин нь бэлэг эрхтнээ бага насны хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийсэн талаар тодорхой мэдүүлж байгааг шүүх анхаарч уг гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцлоо гэж буруу дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл миний яриагүй зүйлийг бас огт мэдэхгүй зүйлийг мэдүүлсэн болгож улмаар шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хэргийг бодит байдалтай нийцэхгүй байх бөгөөд миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байх бөгөөд хууль бус нотлох баримтыг үндэслэн намайг гэм буруутайд тооцож хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
2. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаартай шинжээчийн
1. Б.Номин-Эрдэнэ нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна.
2. Б. Номин-Эрдэнийн охин хальс бүтэн урагдал, гэмтэлгүй байна гэсэн дүгнэлт гарсныг шүүх анхаарч үзээгүй харин энэ хэрэгт хамааралгүй өөр хэргийн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн намайг тухайн гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзсэн нь буруу юмаа.
3. Машин доторх болсон асуудлын талаарх бичсэн бичлэгийг СД-д буулгасан байна гээд СД-д бичигдсэн үйл баримтыг нотлох баримтаар тооцсон бөгөөд тухайн бичлэг тухайн цаг хугацаанд хийгдсэн эсэх дуу хоолой М.Амартүвшин минийх мөн эсэхийг тогтоогоогүй байхад шүүх нотлох баримтаар тооцож үнэлсэн
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Үүнд 1. Шүүх шийдвэр гаргахдаа миний мөрдөн байцаалтын шатанд өгөөгүй мэдүүлгийг үндэслэж мөн хууль бус нотлох баримтыг ашигласан.
2. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой байтал ойлгомжгүй, мөн эргэлзээ төрүүлж өөр адил төстэй хэргийн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн надад ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд миний гомдлыг хүлээн авч надад холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор М.Амартүвшинг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд миний бие эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Үйлчлүүлэгч М. Амартүвшиний гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна.
2. М.Амартүвшинд холбогдох Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг тус шүүхийн шүүгчийн “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн болно.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа.Л.Батбаяр, Д.Уранчимэг нар тус шүүх хуралдаанд гаргасан саналууддаа: Гэмт үйлдэл нь хангалттай тогтоогдоогүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй тул хэргийг Прокурорт буцаана уу гэцгээв
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Амартүвшин түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Амартүвшинг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Пионер толгой 5 дугаар багийн нутагт байх н.Батболдын гэрт болон хашаан дотор байх 67-06 БНХ улсын дугаартай суудлын жижиг машинд 2 удаагийн үйлдлээр бага насны 12 нас 10 сар 14 хоногтой Б.Номин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүчин хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн бэлгийн эрх чөлөөнд халдсан үйл баримтад М.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шүүгдэгч М.Амартүвшинг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудтай нийцэхгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн:
1 дүгээр хавтаст хэргийн 159-162 дугаар талд авагдсан”.... Б.Номин-Эрдэнэ нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй, охин хальс бүтэн урагдал, гэмтэлгүй, бэлгийн замын трихомониазын халдвартай, дээрх бэлгийн замын трихомониазын халдварт өвчний шинжилгээний хариунд үе шат нь тусгагдаагүй тул тогтоох боломжгүй ...биологийн арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бактерлогийн шинжилгээний хариуг үндэслэн гаргасан 2021 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 443 дугаар дүгнэлт,
Хэргийн 194-195 дугаар талд авагдсан “.......Б.Номин-Эрдэнийн биед үзлэг хийхэд охин хальс нүх том, зах ирмэг нь зузаан, махархаг, сунамтгай, агшилт цочролын шинж сул, суурь нам, охин хальс 3, 4, 6 болон 11 цагийн байрлалд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй байсан энэ нь охин хальсанд ямар нэг гэмтэл байхгүй гэсэн үг. Охин хальсанд гэмтэл байхгүй учраас би Шинжээчийн дүгнэлт хэсэгт дээрх шинжүүдийг бичээгүй охидын үзлэг хэсэгт нь бичсэн байгаа...гэх . Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч С.Каделийн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан “ ... охидын үзлэг:...охин хальс цагираг хэлбэртэй,сунамтгай, агшилт цочролын шинж сул, суурь нам, нүх том, зах ирмэг нь зузаан, махархаг, охин хальс 3,4,6 болон 11 цагийн байрлалд сууриа хүрээгүй төрөлхийн сэтэрхийтэй... онош: трихомониазын халдвартай,” гэх шинжилгээний объектыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуг гаргасан бактериологийн шинжилгээний 6535 тоот хариу, гэрэл зургийн үзүүлэлт
1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар талд авагдсан “.... М.Амартүвшингийн биед гэмтэл, бэлгийн замаар дамжих ДОХ тэмбүү, заг хүйтэн, трихмониаз өвчин тогтоогдсонгүй, бэлгийн замаар дамжих халдварт тэмбүү өвчнөөр өвдөж байсан байна. бэлэг эрхтний тээрхийн арьсан дор гадна биет / вазелин / шахуулсан байна., хурьцал үйлдэх чадвартай...” гэх. Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 510 дугаар дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр талд авагдсан “...охин хальс нүх том, суурь нам, махархаг,сунамтгай, шинж чанартай, төрөлхийн сэтэрхийнүүдтэй тохиолдолд охин хальс урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. М.Амартүвшиний хувьд вазелин шахуулсан ч дээрх бүтэцтэй охин хальстай хүнтэй бэлгийн харьцаанд ороход охин хальс гэмтэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой...” гэх шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэхэд:
гэмт хэргийн үйл баримт нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болсон, хохирогч охиноос авсан шинжилгээний объектыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуг гаргасан бактериологийн шинжилгээний 6535 тоот хариу, гэрэл зургийн үзүүлэлт болон Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 443 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Номин-Эрдэнэ нь бэлгийн замын трихомониазын халдвартай, дээрх бэлгийн замын трихомониазын халдварт өвчний шинжилгээний хариунд үе шат нь тусгагдаагүй тул тогтоох боломжгүй гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 27-ны өдрийн 443 дугаар дүгнэлт нь М.Амартүвшингийн биед гэмтэл, бэлгийн замаар дамжих ДОХ тэмбүү, заг хүйтэн, трихмониаз өвчин тогтоогдсонгүй, бэлгийн замаар дамжих халдварт тэмбүү өвчнөөр өвдөж байсан байна....” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 510 дугаар дүгнэлттэй эрс зөрүүтэй гарсан байхад дахин шинжилгээ авч, шинжээч томилж шинжилгээний дүгнэлт гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудтай нийцнэ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж эрх зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх үүрэгтэй байтал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаагүй, дүгнээгүй нь ял шийтгэлийн хэр хэмжээг өөр хооронд нь хамгийн зүй зохистой харьцаагаар шударга ёсны зарчимд нийцүүлэн дүгнэж бичээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг залруулахдаа алдааг шүүх даруй хянан хэлэлцэхээр байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо залруулга хийсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэрэг хоёр эрхийн акт гаргасан, эдгээр эрхийн актууд дахь залруулга нь үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй зэрэг алдаануудыг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч М.Амартүвшингийн “...Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлтийг анхаараагүй, машин доторх болсон асуудлыг бичсэн бичлэгийг СД-д буулгасан бичлэг нь тухайн цаг хугацаанд хийгдсэн эсэх, дуу хоолой М.Амартүвшин минийх мөн эсэхийг тогтоогоогүй ...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын “...анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг тус шүүхийн шүүгчийн “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн...” гэх агуулгаар тус тус гаргасан гомдлуудыг үзэхэд хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хавтаст хэрэгт авагдсан Сиди бичлэгт мөрдөгч үзлэг хийж тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна./хэргийн 27-39 дүгээр тал/
Харин анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор залруулга хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч М.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ