Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Н.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Өсвөр насны шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгч  *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/13 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Н.*******т холбогдох эрүүгийн 2114003070102 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Бэсүдсанж овогт *******гийн *******,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *******/

Өсвөр насны шүүгдэгч Н.******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх 2 дугаар багийн “Хойд шил” гэх газарт нутаглах иргэн Б.Бат-Эрдэнийн гэрт бага насны хохирогч болох Б.Н-.....н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ оруулж хөдөлж эхлэн, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Н.*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Үүнд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1-т.... гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.4-т.... бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох...гэж  тус тус хуульчилжээ.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаар шинжээчийн....

Н.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Н.*******  нь өөрийн хийсэн үйлдлийг цаг хугацаа орон зайн баримжаатай дэлгэрэнгүй ярьж байгаа, урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй, хэрэг үйлдсэнээс хойш сэтгэл санааны байдал хэвийн өөрийгөө хорлох оролдлого хийгээгүй зэргийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй ... гэх дүгнэлтийг  /1-р хх-ийн 102-103/ гарсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.******* нь  үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй, хэрэг үйлдсэнээс хойш сэтгэл санааны байдал хэвийн өөрийгөө хорлох оролдлого хийгээгүй гэх дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлтэд хэрэг хариуцах чадвартай эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан буюу бүрэн биш хийгдсэн гэж үзэн нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай  гэж үзлээ.

Түүнчлэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6627 дугаар шинжээчийн... Б.Нандин-Эрдэнийн бэлгийн бойжилт олоогүй,...охин хальс урагдал гэмтэлгүй байна, эр бэлгийн эс илрээгүй байна, охин хальс хошногоны амсарт гэмтэлгүй байна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 240-241/ хэрэгт авагджээ.

Өөрөөр хэлбэл Насанд хүрээгүй хохирогч Б.Нандин-эрдэнийн биед шинжилгээ хийлгэсэн дүгнэлтийг эх хувиар хавтаст хэрэгт авагдаагүй ба уг дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд хавтаст хэрэгт хуулбарлаж хавсаргасан нь тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал бий болжээ.

Мөн Өсвөр насны шүүгдэгч Н.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт... би Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, ...ам бүл 2, аавын хамт амьдардаг, ... мэдүүлдэг бөгөөд  өсвөр насны шүүгдэгч Н. *******ийн оршин суух газрын буюу хаана оршин суудаг талаарх хаягийн бүртгэлийн лавлагаа, тухайн сумын багийн Засаг даргын тодорхойлолт болон одоо хаана оршин суудаг талаарх баримт, мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид төгссөн, боловсролын талаарх сургуулийн гэрчилгээ буюу холбогдох баримтуудыг хэрэгт авагдаагүй ба түүний хувийн  байдалтай холбоотой амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, мөн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин, гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөлд байдалд байсан зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг нягт нямбай тогтоох талаар уг ажиллагааг хэрэгт  огт хийгдээгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хуульд  заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг баримталж  ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхийн тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шинжээчийн дүгнэлтэд хэрэг хариуцах чадвартай эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан буюу бүрэн биш нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 2 дахь хэсэгт “дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ” гэж, 2.4 дэх заалтад “бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээг хийлгэхээр хуульчилсан.

Үүгээр гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар зохицуулсан. Үүний дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Уг шинжээчийн дүгнэлтээр Н.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Н.******* нь өөрийн хийсэн үйлдлийг цаг хугацаа оройн зайн баримжаатай дэлгэрэнгүй ярьж байгаа, урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй, хэрэг үйлдсэнээс хойш сэтгэл санааны байдал хэвийн өөрийгөө хорлох оролдлого хийгээгүй зэргийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэж буюу сэтгэцийн байдлыг тодорхойлсон.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “заавал хийгдэх шинжилгээ” хийгдсэн. Уг шинжилгээнд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар заавал тусгах шаардлагатай гэсэн зохицуулалт хуулинд тусгагдаагүй байхад заавал хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үг, үсэг шинжээчийн дүгнэлтэд бичүүлэх зорилгоор нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хэргийг заавал прокурорт буцааж нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүйгээр шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулан гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан асуулт асуух, уг дүгнэлтэд тусгагдсан нөхцөл байдлыг тайлбарлуулах зэргээр Н.******* нь хэрэг хариуцах чадвартай эсэхийг тодруулах бүрэн боломжтой байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 6627 дугаар дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд хавтаст хэрэгт хуулбарлаж хавсаргасан нь тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал бий болсон гэжээ.

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэсгийн төлөөлөгч Х.Наранбаатар “Баянцагаан сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд хүчиндүүлсэн байна” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасны дагуу бүртгэлийн 1855 дугаарт бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж уг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 204 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Уг тогтоолыг дээд шатны прокурор 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Үндэслэлийн тухайд “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6627 дугаартай шинжээчийн дүгнэлтийг” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд эх хувиар хавсаргаагүй. Гэмт хэрэг гарсан эсэх талаар нэг мөр шалгаж, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эд мөрийн баримтыг үрэгдүүлсэн” нөхцөл байдлууд тогтоогдлоо гэж дүгнэсэн.

Үүнээс үзэхэд дээрх шинжээчийн дүгнэлт нь анхнаасаа уг Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт эх хувиар авагдаагүй байсан. Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд шинжээчийн 6627 дугаартай дүгнэлт авагдаагүй талаарх асуудлыг нэг мөр тогтоох ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд уг шинжээчийн дүгнэлт эх хувиараа тус материалд авагдсан байгаа болно.

Эдгээр нөхцөл байдлаас улбаалан Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргийн материалаас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан хуулбарлан авч Н.*******т холбогдох эрүүгийн 2114003070102 дугаартай хэргийн материалд хавсаргаж, хэргийн оролцогч нарт танилцуулах боломж нөхцөлийг мөрдөгч бүрдүүлсэн.

Уг эрүүгийн хавтаст хэргийн материалтай хэргийн оролцогчид нь бүрэн дүүрэн танилцсан. Тухайн шинжээчийн дүгнэлт дээр танилцсан эсэх талаар гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэргийн материалд тусгасан байхад эх хувь биш учраас нотлох баримт гэж үзэхэд эргэлзээ төрж байна гэж дүгнэж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл аливаа баримт бичгийг эх хувиас хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулбарлан авсан баримт, бичиг нь нотлох баримт биш юм гэж дүгнэж байгаатай утга агуулга ижил байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.*******ийн оршин суух газрын буюу хаана оршин суудаг талаарх хаягийн бүртгэлийн лавлагаа, тухайн сумын багийн Засаг даргын тодорхойлолт болон одоо хаана оршин суудаг талаарх баримт, мөн Говь- Алтай аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн, боловсролын талаарх сургуулийн гэрчилгээ буюу холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй,

Түүний хувийн байдалтай холбоотой амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, мөн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин, гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан зэргийг нэг мөр тогтоогоогүй гэжээ.

Өсвөр насны яллагдагч Н.******* нь шүүх хуралдааны шатанд 9 дүгээр ангиа төгссөн гэрчилгээтэй талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь уг гэрчилгээний хуулбарыг шүүхийн шатанд гаргаж өгөх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байна.

Мөн хавтаст хэргийн материалд өсвөр насны яллагдагч Н.*******ийг хаана оршин суудаг талаарх хаягийн бүртгэлийн лавлагаа, тухайн сумын багийн Засаг даргын тодорхойлолт болон одоо хаана оршин суудаг талаарх лавлагааг аваагүй гэсэн байх ба тус лавлагаа нь хавтаст хэргийн материалд авагдсан бөгөөд Н.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт оршин суудаг гэсэн тодорхойлолт байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хувийн байдалтай холбоотой амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншинг нэг мөр тогтоогоогүй гэжээ.

Гэтэл Нарийн мэргэжлийн эмч нарын 2022-03-18-ны өдрийн 11 дугаартай

“...Үзүүлэгч *******гийн ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байна. Энэ асуумж нь бодит үзлэгээр батлагдаж байна. Үзүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн өвчингүй байсан. Тухайн болсон хэргийг цаг хугацаа үйлдэлтэй нь ярьж байна. Үзүүлэгч нь сэтгэцийн болон өвчин үгүй болохоор өөртөө болон бусдад аюул учруулах боломжгүй.

Үзүүлэгч нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Үзүүлэгч нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай. Үзүүлэгч нь өөрийн хийсэн үйлдлийг цаг хугацаа орон зайн баримжаатай дэлгэрэнгүй ярьж байгаа, урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өвчний түүх байхгүй. Хэрэг үйлдсэнээс хойш сэтгэл санааны байдал хэвийн өөрийгөө хорлох оролдлого хийгээгүй зэргийг үндэслэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэсэн дүгнэлт,

Мөн Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022- 03-21-ний өдрийн 135 дугаартай

“...Өсвөр насны *******гийн *******т Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан тушаал 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/1201, А/178 тоот “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын” дагуу үнэлгээг хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Содончимэг хийсэн болно.

Н.******* нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багт ам бүл хоёулаа аавтайгаа амьдардаг, 19 настай, эрэгтэй, 2019 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 9 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд ээж 2 дүү 1 эгчийн хамт байж байгаад 2021 оны 03 дугаар сард Баянцагаан суманд амьдарч байсан аав болох Бат-Эрдэнэ дээрээ ирж хамт мал маллан амьдардаг. Барилгачин болох хүсэл сонирхолтой. Хүүхдийн биеийн хөгжил хэвийн бөгөөд сэтгэл санааны хувьд айдас, түгшүүртэй байна.

Н.******* нь санамсаргүй байдлаар хууль зөрчсөн үйлдлийг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Хэрэг үйлдэхээс өмнө сэтгэл санааны байдал тогтвортой хэвийн байсан ч хэрэг үйлдсэний дараа үеэс сэтгэл санаа тогтворгүй, айдастай байгаа бөгөөд асран хамгаалагч болох аавын хараа хяналт сайн байгааг дүгнэж байна...” гэсэн дүгнэлтүүд хийгдсэн ба хувийн байдалтай холбоотой бусад баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан байхад энэ талаар огт шалгаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/13 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор *******д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар  шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Прокурорын бичсэн  эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа,  шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна

Баянхонгор аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Н.*******ийг 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх 2 дугаар багийн “Хойд шил” гэх газарт нутаглах иргэн Б.Бат-Эрдэнийн гэрт бага насны  Б.Нандин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ оруулж хөдөлж эхлэн, хүчиндсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Өсвөр насны шүүгдэгч Н.*******ийн хэрэг хариуцах чадвартай эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй..., дүгнэлтийг эх хувиар хавтаст хэрэгт авагдаагүй, ... хэргийн оролцогч нарт танилцуулаагүй ... зэргээр эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал бий болсон, ...шүүгдэгч Н. *******ийн ...хувийн  байдалтай холбоотой амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, мөн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин, гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөлд байдалд байсан зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд зааснаар нотлон тогтоох...” үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хавтаст хэргийн  102-103 дугаар талд авагдсан “... Н.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх агуулгаар хийсэн  Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “ сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэт хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”, 27.1 дүгээр зүйлийн  2.4 дэх хэсэгт заасан “ бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж тус тус заасны дагуу үзэхэд  мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн  тогтоолын 2.7, 2.8-т заасан асуултад бүрэн дүүрэн хариулаагүй, орхигдуулсан гэж  үзнэ.

Иймд  анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Монгол Улсын хууль  хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШТ/13 дугаар тогтоолыг  хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                  

                         ШҮҮГЧ                                                     Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ