| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2019/01183/и |
| Дугаар | 412 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 412
Б.Бны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Бны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О,
Хариуцагч: Г НҮТББ,
Хариуцагч: Г Д сургуульд тус тус холбогдох
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамж хаягт орших барилгын А блокийн 1 болон 2 дугаар давхар, Б блокийн 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот хаягт орших газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй,
Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блокийн барилгын 1 давхрын нийт талбайг Б.Бн болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Б.Бнд 1 давхраас ногдох 50 хувийн талбайн оронд Б блокийн барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг түүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Мөн дээрх барилгын А блокийн 3 давхар, Б блокийн 5 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч Б.Оад даалгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Лут,
Хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч “Г” НҮТББ, Г Д сургуулийн өмгөөлөгч: Д.Оросоо,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Өнөржаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бн, Б.О нарын хөрөнгө оруулж бариулсан, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 44, 45 болон 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар хоёр барилгын (цаашид А болон Б блок гэх) Б.Бнд хамаарах 4 хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг Б.Бны нэр дээр гаргаж өгөхийг Б.О буюу одоогийн өмчлөгч байгууллагуудад даалгаж өгнө үү.
Б.Бнд хамаарах хэсгүүдэд А блокийн барилгыг 43 болон 52 тоот газрууд дээр барихад Б. Отгонбат, Б.Бн нар тус бүр 200 000 000 төгрөгөөр хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд газар дээрээ барилга бариулж байгаа давуу эрхээрээ Б.Бн доод 2 давхраа буюу 1 болон 2 дугаар давхруудыг авахаар анхнаасаа тохирсон тул энэхүү хэсгийн гэрчилгээ гаргахыг хариуцагч талд даалгаж өгнө үү.
Б.Бны А блокийн барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалт нь 80 000 фунт стерлинг болон 43 ба 52 тоот газрууд. Б.Оад зээлдүүлсэн мөнгө нь 90 000 фунт стерлинг. Б блокийн барилга дээр хамгийн сүүлд хийсэн нотариатын гэрээгээр Б.Бн нь уг барилгын 1 дүгээр давхрыг өмчлөх эрхтэй тул гэрчилгээг гаргахыг мөн адил даалгаж өгнө үү.
Г НҮТББ болон Глобал дээд сургууль Гэрэл төвд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба Б.Бны газрууд дээр сургуулийн барилга бариулж оронд нь барилгуудын 1 болон 2 давхар, автомашины зогсоолууд өгөхөөр харилцан тохиролцож, хамтран ажиллахаар болсон.
Энэхүү барилгын төслөөс Б.Бн нь 2 автомашины зогсоол авах амаар тохиролцсон тул зогсоолын гэрчилгээг гаргуулахыг даалгаж өгнө үү.
43 болон 52 тоот газрууд нь барилгын бичиг баримт авах, техникийн нөхцөлүүд авах шаардлагаар Б.Оын нэр дээр түр байсан тул Б.Бныг хамтран өмчлөгчөөр давхар оруулж гэрчилгээ өгөхийг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О Б.Бнаас 2008-2010 он хүртэлх хугацаанд ямар нэгэн бичгээр хийсэн гэрээ, хэлцэлгүйгээр аман тохиролцоогоор нийт 166 600 фунт стерлинг зээлж ашиглаж байсан бөгөөд энэ нь тухайн үеийн ханшаараа 391 692 128 төгрөг бөгөөд Б.Бнаас зээлсэн 166 600 фунт стерлингийг буцааж төлсөн.
Б.Бн бид хоёрын хооронд тус бүр 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж А блок буюу Г Д сургуулийн барилга барих, уг барилгын 1, 2 давхрыг өгөх талаар амаар болон бичгээр тохирсон гэрээ байхгүй. Уг 43, 52 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.О миний өмчлөлд байдаг бөгөөд уг газар дээр Г Д сургуулийн барилга байдаг. Уг барилга нь Г Д сургуулийн өмч бөгөөд газар, одоо Хны зээлийн барьцаанд байгаа болно.
Иймд өмчлөгч Г Д сургуулийн барилгын 1, 2 дугаар давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх болон 43, 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр Б.Бныг оруулах боломжгүй.
Б.О, Б.Бн нар нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Б.О, Б.Бн нарын хамтын өмчлөл бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 652 м.кв газрын өөрт ногдох хэсгээ Б.Бн нь Б.Оад гэрээнд заасан нөхцөлөөр шилжүүлэхээр тохирсон ба 20x24 хэмжээтэй 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барих, иргэн Б.Бнд барилгын 1 давхар болон 150 000 000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний дагуу Б.Оаас Б.Бнд 150 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн.
Гэрээг 2013 оны 04 дүгээр сард байгуулсан бөгөөд өнөөдөр 7 жил болж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 4-5 давхартаа явагдаж байгаа, барилга бүрэн ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаагүй байгаа. Гэрээгээр 12 давхар барилгыг 10 жилийн дотор барьж дуусгах ба одоо 3 жилийн хугацаа үлдсэн, барилга дуусмагц гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжтой. Хны зээлээр уг барилгыг барьж байна. Б.О, Б.Бн нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний дараа хоорондын асуудлаа шийдвэрлэх боломжтой юм.
Иймд хариуцагч тал "Б блокийн 1 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг одоогоор гаргаж өгөх боломжгүй. Харин гэрээнд заасан нөхцөл бүрдэж барилга баригдаж дуусмагц, банкны зээлээ төлж, барьцаанаас газар болон барилга чөлөөлөгдсөн тохиолдолд уг үүргээ гүйцэтгэх болно.
Нэхэмжлэгч нь автомашины зогсоолын талаар хариуцагч талтай ямар нэгэн тохиролцоо, хэлцэл, гэрээ байгуулж байгаагүй.
Гэрээний талууд 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэмэлт нөхцөлд Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна гэж заасан.
Би хэлцэл хийж байхдаа өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, үндсэндээ хүсэж байсан хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, хэлцлийн зүйл болсон эд зүйлийн талын хэмжээ, шинж чанарын талаар тухайн үед төөрөгдөж, өөртөө илт хохиролтой хэлцэл хийсэн байна. Б блок нь барилгын 1 давхрын нийт хэмжээ нь 440 орчим м2 талбайтай бөгөөд Б блок нь Г Д сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилгоор ашиглагдах юм.
Гэтэл уг Б блокийн 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа билээ. Хэрвээ 1 давхраа бүхэлд нь нэхэмжлэгчид өгнө гэвэл уг барилгын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байна.
Иймд Б блокийн барилгын 1 давхрыг бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлэх тохиолдолд Г Д сургууль үйл ажиллагаа явуулах боломжгүй, орц, гарцгүй болох эрсдэлтэй болж байгаа бөгөөд гэрээ байгуулах үед энэ нөхцөл байдлын бүрэн тооцож чадаагүй буюу хүсэж байснаасаа өөр хэлцлийг хийж ноцтой төөрөгдлийн улмаас гэрээний нэмэлт нөхцөлд заасан Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1 давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна. гэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
Мөн Б блокийн барилгын 1 давхрын нийт талбайг гэрээний талууд болох Б.Бн, Б.О нар нь адил тэнцүү 50, 50 хувийн хэмжээтэйгээр дундаа хэсгээр өмчлөхөөр (барилгын талбайн зүүн талын хэсэг Б.Бн, баруун талын хэсэг Б.О) тогтоож өгнө үү. Б.Бнд 1 давхраас оногдох байсан 50 хувийн талбайг Б блокийн 6-12 давхрын аль нэг давхарт Б.Бнтай тохиролцон Б.Бны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, уг талбай шилжсэний дараа Б.Бн газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийхийг үүрэг болгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г Д сургуулийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43 тоот 433 м.кв газар, 52 тоот 340 м.кв газар нь иргэн Б.Оын өмчлөлд байдаг бөгөөд уг газар дээр Г Д сургуулийн 1 944 м.кв талбайтай сургалтын зориулалттай барилга байдаг.
Уг барилга нь Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Г Д сургуулийн өмч юм. Манай барилга нь нийт 1.8 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй. Тухайн 43, 52 тоот газар дээр Г Д сургууль нь өөрийн хөрөнгө оруулалт, бусад этгээдийн эх үүсвэрээр уг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд Б.Бн нь Г Д сургуультай барилгын хөрөнгө оруулалтын ямар нэгэн гэрээ хийж байгаагүй бөгөөд уг барилгын 1, 2 дугаар давхрыг авах талаар бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй.
Иймд түүний гаргасан барилгын 1, 2 дугаар давхруудын гэрчилгээг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г ТББ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ггийн өмчлөлд ямар нэгэн газар болон үл хөдлөх хөрөнгө байдаггүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бн нь 2008 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 52 тоот хашаануудыг өөрөө Их британи улсад байсан учраас Б.Оюунбатын нэр дээр худалдан авч газар дээр нь 35 айлын орон сууцны барилга барихаар зураг төслийн ажлыг эхлүүлж байх үел Б.Оын хамт уг газар дээр хамтран хөрөнгө оруулж 5 давхар барилга (А блок) барих саналыг Б.Бнд тавьсан.
Б.Бн өөрөө дунд сургууль, цэцэрлэг байгуулах сонирхолтой учир барих барилгын 1 ба 2 давхрыг, Б.О сургалтын төвдөө Гэрэл төвийн 2 давхар объектыг түрээсэлдэг байсан ба өөрийн байртай болох хүсэлтэй тул 4 ба 5 давхрыг, миний бие эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах байр хэрэгтэй гээд 3-р давхрыг тус тус авахаар тохиролцсон, суурийн давхрын автомашины зогсоолуудыг дундаа хэрэглэхээр тохирсон ба хүн тус бүр 200 000 000 төгрөг гарган уг барилгыг нийт 600 000 000 төгрөгөөр барихаар болсон. Б.О 200 000 000 төгрөг, Б.Бн өөрийн 200 000 000 төгрөгөөс гадна дараа нь тооцоо хийх нөхцөлтэйгөөр миний төлөх 200 000 000 төгрөгтэй хамт гарган хариуд нь би уг барилгыг биечлэн, төсөвт нь багтаан бариулсан.
Мөн энэхүү барилгын зураг төсөл, бусад бүх бичиг баримтыг миний бие хөөцөлдөж бүтээсэн, гэрээ хэлцлийг нь хийсэн. Барилга баригдаж байх үед Б.О сургалтын төвөө дээд сургууль болгон өргөтгөж байгаа гээд Б.Бн бид хоёрт оногдох давхруудыг нэмж ашиглах санал тавьж, бид хоёрт өөрийн эзэмшлийн 5-р давхартаа нэг нэг өрөө хэрэглүүлэхээр болсон.
Дээд сургуулийн элдэв зөвшөөрөл авахад өөр хүний нэр дээр байж болохгүй гэхээр нь 52 тоот хашааны газраас би нэрээ татаж авсан. Мөн барилгын төслийн бичиг баримтуудыг Г Д сургуулийн нэр дээр болгож өгсөн. Энэ үеэр бас хажууд нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга (Б блок) барихаар болж, 1 ба 11-р давхрыг Б.Бн, 2, 3, 4-р давхруудыг Б.О, 5 ба 6-р давхрыг би авахаар, бусад давхруудыг нь орон сууц болгон зарж хуваан авахаар бид гурав харилцан тохиролцсон. А блокийн нэгэн адил дүү Б.Оюунбатын нэр дээр дээрх гудамжны 44 ба 45 тоот хашаануудыг Б.Бн худалдан авч, миний бие уг блокийн зураг төслийг хийлгэн бичиг баримтуудыг Б.О дүүтэйгээ хамтран хөөцөлдөж бүтээн Иргэн Б.О, Б.Бат-Эрдэнэ нарын үйлчилгээтэй орон сууц-ны барилгын төсөл бэлэн болсон.
Нэгэнт эхний А блокийн хөрөнгө оруулалтын бүх ашиг, өгөөж Б.Оад төвлөрсөн тул Г Д сургуулийн нэрээр зээл авч 12 давхар барилгынхаа эхний 5 давхрыг барихаар бид нар тохиролцсон. Бас сургуулийн нэр дээр бүх бичиг баримт байх ёстой болсон тул би 44 ба 45 тоот газрын гэрчилгээнүүдээс нэрээ татаж авсан. Мөн 12 давхар барилгын төслийн бичиг баримтуудыг Г Д сургуулийн нэр дээр болгож өөрчилсөн. Эдгээр бүх нэрийн өөрчлөлтүүдээр бид гурвын хооронд ямар нэгэн арилжаа, төлбөр хийгдээгүй, тэр утгаараа А ба Б блокууд бидний дундын өмч хэвээр байгаа. Харин түр хэрэглүүлэхээр надад өгсөн Б.Оын эзэмшлийн 5-р давхрын 30 м2 талбайтай 507 тоот өрөөний 9 жилийн түрээсэнд би 45 сая төгрөг саяхан авсан нь үнэн болно. Дундын өмчөө зээлийн барьцаанд тавьж байгаагаа баталгаажуулан газар барилга дээр нэр нь байгаагаараа Б.Бн, Б.О нар Хны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Зээл эргэн төлөгдөж дуустал бид А блок болон газруудаараа банкийг барьцаагаар хангаж, Б.О харин Г Д сургуулиараа Б.Бн бид хоёрын өнгөрсөн 9 жилийн А блокийн болон Хны зээлийг төлж дуусгах ирэх 6 жилийн А ба Б блокийн хөрөнгө оруулалтын өгөөжийг дараагийн энэ барилгад оруулахаар болсон. А блокоос надад оногдох 3-р давхрын 324 м.кв талбайг тухайн үеийн түрээсийн төлбөрийн хамгийн бага тариф болох 10 000 төгрөгөөр /дунджаар 15 000 төгрөг байсан/ тооцоход л өнгөрсөн 9 жилийн хугацаанд хуримтлагдсан 349 сая төгрөгөөс миний хөрөнгө оруулалтын Б.Бнд Б.Оаар дамжин буцах ёстой 200 сая төгрөгийг хасаад үлдсэн 149 сая төгрөг, ирэх 6 жилийн А блокийн 3-р давхрын 233 сая төгрөг, Б блокийн 5-р давхрын 480 м2 талбайн 345 сая төгрөг, нийт 727 сая төгрөг Хны зээл ба хүүд, мөн дээш нь 12-р давхрыг дуустал барихад цааш зарцуулагдана. Одоогийн байдлаар Б блокийн эхний 5 давхар баригдаад дуусчихсан, Г Д сургууль ашиглаад эхэлчихсэн байгаа тул, мөн Б.О ах эгч хоёртойгоо анх тохиролцсон бүхнээсээ буцаж, газар ба барилга өөрийнх нь нэр дээр байгааг далимдуулан ганцаараа булаан авахаар санаархсан нь тодорхой болсон учраас миний бие өөрт оногдох А блокийн 3-р давхар, Б блокийн 5-р давхрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулахаар танай шүүхэд хандаж байна.
Миний нэр дээр гэрчилгээ нь гарах эдгээр давхруудыг Хны барьцаанд цаашид хэвээр үлдээх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан уг банкны эрх ашиг хөндөгдөхгүй болно. Б.Оын зүгээс шүүхэд Б.Бны нэхэмжлэлтэй холбогдуулан өгсөн хариу тайлбарууд дээр миний зүгээс няцаах хэд хэдэн зүйл байгааг доор дурдвал: Б.Бны надад зээлсэн 200 сая төгрөгийг Б.О миний хөрөнгө оруулалтын өгөөжөөс буцаан өгснөө өөрөө зээлсэн мөнгөө өгч байсан мэт ойлгогдохоор тайлбарласан нь, бас төлбөрүүдийнхээ гүйлгээний утгад ингэж бичсэн нь ташаа юм. Би ганцхан 3-р давхрыг авч байж 200 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад, дээр нь нэмээд барилгыг өөрөө барьсан байхад Б.О 4 ба 5-р давхрыг авчихаад мөнгөгүй зогссон учраас Б.Бн хөрөнгө оруулалтынх нь зөрүү мөнгийг Б.Оад зээлж, түүнийгээ надад зээлсэнтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд цувуулж авсан болно. Үүнийг Б.О бид хоёр хөрөнгө оруулалтдаа зориулж Б.Бнаас зээлсэн болохоос биш Б.О ганцаараа сургуулиа байртай болгох гэж зээлээгүй болно. Хэрэв тийм байсан бол Б.Оад бүгдийг нь өгөх гэж л Б.Бн газар авч, 10 жилийн хугацаагаар олон зуун сая төгрөгөө хүүгүй зээлж, өөрийнхөө ажлыг ч хаячихаад би барилгыг нь барьж өгөх гэж өдөр шөнөгүй зүтгэсэн болж таарах нь. Арай л өгөөмөр үү? Тэгэхээр энэ бол худлаа.
Бүх тохиролцоо Б.Бн, Б.О бид гурвын хооронд хийгдсэн учраас Г Д сургуулийн зүгээс Б.Бнтай ч, бас надтай ч хөрөнгө оруулалтын талаар бичгээр хийсэн гэрээ хэлцэл гэж байхгүйтэй нэгэн адил энэ сургуулийн зүгээс Б.Бнтай хийсэн зээлийн гэрээ ч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, Г Д сургууль Б.Бнд зээлийн төлбөр шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 494 дүгээр зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд буюу Б.О тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд буюу Г Д сургуульд шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий хөрөнгө оруулагчдад нь буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокийн 3 дугаар давхар, Б блокийн 5 дугаар давхрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тус тус иргэн Б.Бат-Эрдэнэ миний нэр дээр хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгч бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэ Г Д сургуулийн барилгад ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулж хамтран ажиллаагүй бөгөөд Г Д сургуулийн барилга барих ажилд хөлсөөр ажиллагчийн хувиар оролцож, ажлын хөлс, төлбөртэйгөөр ажилласан.
Г Д сургуулиас түүний ажлын хөлсөнд 45 000 000 төгрөгийг төлсөн. Энэ нь Г Д сургуулиас Э.Цэцэгээд шилжүүлсэн санхүүгийн баримтуудаар нотлогдож байгаа. Уг барилга нь Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй Г Д сургуулийн өмч юм.
Г Д сургууль нь өөрийн хөрөнгө оруулалт, бусад этгээдийн эх үүсвэрээр уг сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ Г Д сургуультай барилгын хөрөнгө оруулалтын ямар нэгэн гэрээ хийж байгаагүй бөгөөд Б.Бат-Эрдэнэ уг барилгуудын А блокоос 3 давхар, Б блокоос 5 ба 6 давхрыг авах талаар бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй.
Иймд түүний гаргасан уг 2 барилгын 3 болон 5, 6 дугаар давхруудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бны хариуцагч Б.О, Г Д сургууль, Г НҮТББ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.Оад холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 44, 45 тоот газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах шаардлагыг хангаж, Б.Оад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага болон Г Д сургууль, Г НҮТББ нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Оын нэхэмжлэгч Б.Бнд холбогдуулан гаргасан 2013 оны 04 сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блокийн 1 давхрын нийт талбайг Б.Бн болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Б.Бнд 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокийн барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Бны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокийн барилгын 3 дугаар давхар, Б блокийн барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 04 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бнд олгож, хариуцагчаас 2019 оны 05 сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900 800 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, мөн өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүух тодорхойлох хэсэгтээ А блокийн 1,2 давхрын гэрчилгээ гаргуулах гэдгийг бичсэн боловч тогтоох хэсэгтээ огт бичээгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хүчинтэй үлдэх хууль эрх зүйн боломжгүй нь тодорхой юм.
Иймд нэхэмжлэлийн нэг шаардлагыг огт шийдвэрлээгүй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 181/ШШ2020/000Ю тоот шийдвэрийг хүчингүй болгож, А блокийн 1, 2 дугаар давхарт холбогдох хэсгийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Гэрээний талууд 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний нэмэлт нөхцөлд “Худалдан авагч тал нь тус газар дээр барилга бариулж дуусмагц тухайн барилгын 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх буюу шилжсэний дараа худалдагч тал нь тус газрын хамтран өмчлөлөөс хасагдах хэлцэл хийлгэн тус газрын гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр гаргуулна.” гэж заасан.
Б.О нь хэлцэл хийж байхдаа өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, үндсэндээ хүсэж байсан хэлцлийнхээ агуулгыг эндүүрч, хэлцлийн зүйл болсон эд зүйлийн үнэ цэнэ, хэмжээ, шинж чанарын талаар тухайн үед төөрөгдөж, өөртөө илт хохиролтой хэлцэл хийсэн. Б блокийн 1 давхрын нийт хэмжээ нь 400 орчим м.кв талбайтай бөгөөд “Б” блок нь “Глобал удирдагч” дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа буюу орц, гарцын зорилгоор ашиглагдах юм.
Мөн “Б” блокийн зураг төслөөр уг барилга нь сургуулийн үндсэн 1 хаалгатай, орц, гарц нь нэг байхаар тусгагдсан бөгөөд уг зураг төслийн дагуу барилга баригдсан. Уг “Б” блокийн 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа юм. Хэрвээ 1 давхраа бүхэлд нь нэхэмжлэгчид өгнө гэвэл уг барилгын 1 давхрын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байна. Сургууль үндсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан “Б” блокийн 1 давхрын өмчлөлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр уг сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй.
“Б” блокийн зураг төслөөр уг барилга нь сургуулийн үндсэн 1 хаалгатай, орц, гарц нь нэг байхаар тусгагдсан бөгөөд уг зураг төслийн дагуу барилга баригдсан. Уг “Б” блокийн 1 давхарт сургуулийн үндсэн хаалга, орц, гарц, аюулгүйн гарц байрлаж байгаа юм. Хэрвээ 1 давхраа бүхэлд нь нэхэмжлэгчид өгнө гэвэл уг барилгын дээд давхарт байрлах сургалтын танхим, заал танхим руу сургуулийн оюутнууд орох боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байна.
Талууд “Б” блокийн 1 давхар, 2 давхрыг шилжүүлэхээр тохиролцсон, гэвч талууд “Х”-аас гарын үсэг зурж гэрээ байгуулан зээл авсан. Зээлээ бүрэн төлөөгүй байж, зээлийн үүргийн харилцаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүргийг хариуцагч биелүүлэх боломжгүй.
Мөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 327 тоот “Глобал удирдагч” дээд сургуулийн “Б” блокийн 1 давхар, түүгээр дамжин дээд давхрууд руу орох орц, гарц хэрхэн төлөвлөгдсөн талаар, барилгын 1 давхрыг бусдад шилжүүлсэн тохиолдолд үүсэх эрсдэл зэргийг тодорхойлох дүгнэлт гарсан. Шүүх нотлох баримтуудыг үнэн зөв талаас нь дүгнэлт хийж шийдвэрлээгүй.
Уг 44, 45 тоот газар дээр 12 давхар Г Д сургуулийн зориулалтаар ашиглагдах барилгыг “Хаанбанк”-ны зээлээр барьж байгаа бөгөөд барилгын ажил дуусаагүй юм. Талуудын байгуулсан гэрээний 3-д “Мөн худалдан авагч тал нь тус газар дээр баригдах барилгыг 10 жил дотор бариулж дуусгаад 1-р давхраа худалдагч талын өмчлөлд шилжүүлнэ.” гэж тохирсон. Уг гэрээг 2013 оны 4 дүгээр сард байгуулсан бөгөөд өнөөдөр 7 жил болж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 4-5 давхартаа явагдаж байгаа, барилга бүрэн ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаагүй байгаа юм.
Гэрээгээр 12 давхар барилгыг 10 жилийн дотор барьж дуусгах, одоо 3 жилийн хугацаа үлдсэн, барилга дуусмагц гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжтой юм. Уг барилгыг “Хаанбанк”-ны зээлээр барьж байгаа бөгөөд уг барилга, түүний газар нь бүгд банкны зээлийн барьцаанд байгаа юм. Уг газрыг барьцаалж зээл авсан, нэхэмжлэгч Б.Бат- Оюун өөрөө зөвшөөрч зөвшөөрөл өгч, улмаар “Хаанбанк”-ны зээлээр уг барилгыг барьж байна. Иймд нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.
Барилга болон уг газар нь “Хаанбанк”-ны барьцаанд байгаа талаар тус банкнаас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5124/307 тоотоор “Г Д сургууль” нь Хнаас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1 650 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Энэ зээлийн эх үүсвэрээр “Глобал удирдагч” дээд сургуулийн өргөтгөлийн “Б” блок барилгыг аль нэгэн иргэн, байгууллага өмчлөх, өмчлөх эрхээ хуваарилаж авах, ийнхүү тохиролцох, гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй болно.
Мөн зээлийн гэрээний барьцааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр Ү-2203024071 улсын бүртгэлийн дугаартай, 1944 м.кв талбайтай, Г Д сургуулийн сургалтын зориулалттай барилга, Г-2203003751 улсын бүртгэлийн дугаартай, СБД, 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот, 773 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний Б.Оын өмчлөл бүхий газар, мөн хаягт байрлах Г- 2203002592 улсын бүртгэлийн дугаартай, 44 тоот, 652 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний Б.О, Б.Бны өмчлөл бүхий газар барьцаанд байгаа тул барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг барьцаалагчийн зүгээс зөвшөөрөхгүй болохыг мэдэгдсэн мэдэгдэл, тодорхойлолт ирүүлсэн.
Нэхэмжлэгч тал зээл, барьцааны гэрээгээр барьцаанд байгаа эд хөрөнгө, эрхийн талаар тэргүүн ээлжид шууд шаардах эрх байхгүй. Хэрвээ гэрээний үүргийн хугацаанаас өмнө шаардлага гаргаж байгаа бол зээлийн төлбөрийг төлөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэж болно.
Хамтран үүрэг хүлээгчийн хувьд Б.О, Б.Бн нар нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсний дараа хоорондын асуудлаа шийдвэрлэх боломжтой юм. Зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа энэ тохиолдолд уг дутуу баригдсан барилга нь банкны барьцааны хөрөнгө, мөн Б.О, Б.Бн нарын уг газар эзэмших эрх нь банкны зээлийн барьцаанд байгаа. Иймд хариуцагч тал “Б” блокийн 1 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг болон талбайг одоогоор гаргаж өгөх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн шаардлагаар бол барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй, зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө барилга, түүний талбай, газар өмчлөх эрхийг шилжүүлж авах, хуваарилах тухай асуудлыг хөндөж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 44, 45 тоот газрууд дээр баригдсан 5 давхар барилгын 1 дүгээр давхрын хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Бн нь хариуцагч Б.О, Г Д сургууль, Г НҮТББ-д тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамж хаягт орших барилгын А блокийн 1 болон 2 дугаар давхар, Б блокийн 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот хаягт орших газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч
Б.Бнд холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блокийн барилгын 1 давхрын нийт талбайг Б.Бн болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Б.Бнд 1 давхраас ногдох 50 хувийн талбайн оронд Б блокийн барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг түүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Бнд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба
Гуравдагч этгээд мөн дээрх барилгын А блокийн 3 давхар, Б блокийн 5 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч Б.Оад даалгуулах тухай бие даасан шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах гэсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн шаардлагыг тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөхийг даалгуулах гэсэн агуулгаар тодорхойлсон нь зөв болжээ.
Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаж байгаа нөхцөлд хэн хэдий хэмжээний хөрөнгийг оруулснаар ямар хөрөнгө бий болсон, үүнийг талууд баримтаар хэрхэн нотолж байгааг дүгнэх учиртай.
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн /1 хавтас хэргийн 207 талд/ лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачид 3 гудамж, 52 тоот хаягт оршин байх газар М.Эрдэнэбаатар, Э.Лхамсүрэн, н.Мөнгөнтулга, Э.Мөнгөнзаяа, н.Алтай нарын өмчлөлд 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдэж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Оюунбатын өмчлөлд, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.О, Б.Бат-Эрдэнэ нарын өмчлөлд, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран өмчлөгч өөрчлөгдөж Б.Оын өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.
Харин 43 тоот хаягт оршин байх газрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт баримтаар авагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлохоор Б.Оюунбатын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолтыг баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Уг тодорхойлолтод “Б.Бн 52 болон 43 тоот газруудыг худалдан авах үедээ Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул төлбөрийг над руу шилжүүлж би өмнөөс нь эдгээр газруудыг худалдаж авсан, Б.О болон Б.Бн нар нь хамтран барилга бариулахаар тохиролцсон ба барилгын бичиг баримтыг хөөцөлдүүлэхэд хялбар болох үүднээс дээрх газруудын өмчлөх эрхийг Б.Оад түр хугацаагаар шилжүүлсэн” гэжээ.
Анхан шатны шүүх дээрх тодорхойлолт гэх баримтаар Б.Бныг 52 болон 43 тоот газруудын өмчлөгч гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болсон, Б.Бн маргаан бүхий газартай холбоотой баримтыг хуульд заасан журмаар нотлох баримтад хамааруулж буй эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, өөрөөр хэлбэл нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан тохиолдолд түүнийг үнэлэх ёстой гэсэн журмыг нэхэмжлэгч талд тайлбарласан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд дээрх бичгийн баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл хариуцагч Б.О 52 болон 43 тоот газрын өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г НҮТББ, Г Д сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бархүүгээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2019/07940 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА