Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

 

 

Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн б газарт холбогдох,

 

Амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрын эрхийг төлбөрт тооцож санал болгосон ажиллагааг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Буянчимэг, Ч.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 04508 дугаартай захирамжаар “Эйркарго Монгол” ХХК-иас 2 348 212 406 төгрөг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 07 дугаар сарын 179/01 эд хөрөнгийг хураасан тогтоол, мөн өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэхээ барьцаа хөрөнгө дээр очоогүй, хөрөнгийн эзэмшигч өмчлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжлэн, хураасан нь хууль зөрчсөн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хууль заасны дагуу битүүмжлэх, хураах талаар мэдэгдээгүй, мөн Б тухай хуульд зааснаар гэрч овог, нэр, регистрийн дугаарыг тусгаагүй нь уг гэрч нь мөн хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй болгож байна. Мөн эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй.

Энэ нь барьцаалагч А миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 м.кв талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилсэн гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаар хасуулах, чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 04508 дугаартай захирамжид барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй бөгөөд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүх шийдсэнээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар заалт байхгүй.

Б тухай хуулийн 50 дугаар зүйл болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагаа хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байсан. Нийслэлийн б газраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 дугаар санал болгох ажиллагаа хийж, гуравдагч этгээд буюу барьцаалагч Аын өмчлөл, эзэмшлийн газрыг санал болгохдоо өмчлөгчид мэдэгдэлгүй, оролцуулаагүй, санал аваагүй байж “Капитал банк” ХХК-д санал болгосон.

Иймээс амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг хүчингүй болгож, мөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4508 дугаар захирамжаар “Эйркарго монгол” ХХК-аас 2 348 212 406 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгож,

хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22060225068 дугаарт бүртгэлтэй, аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

“Эйркарго монгол” ХХК-ийн 10 хувийн хувьцаа,

Иргэний Нисэхийн ерөнхий газраас олгосон Ачаа агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрөл,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 дүгээр байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007593 дугаарт бүртгэлтэй, 220.6 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц,

Аын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газраас албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариунд төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар Б.Жаргалсайхан бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Жаргалсайханд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй.

Төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус битүүмжлэн, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус хурааж өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудад үнийн санал өгөх мэдэгдлийг өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 119 тоот тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Эйркарго монгол” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгийн нэг болох Аын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газрыг 711 470 000 төгрөгөөр үнэлсэн болохыг тус компанийн захирал Б.Жаргалсайхан болон Аад 2016 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн.

Тус газраас үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч худалдан борлогдоогүй тул хуульд заасны дагуу хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг А болон компанийн гүйцэтгэх удирдлагад 3/21912, 4/28268, 4/3380 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмчлөгч нар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирээгүй тул санал болгох хуралд оролцоогүй.

Хөрөнгийг төлбөр авагчид санал болгох явцад талууд, төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах 1 сарын хугацаа олгож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/25 албан бичгээр иргэн Б.Раднаасүрэнд итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлд Б тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, мөн төлбөр төлөгчийн зүгээс санал, хүсэлт гаргах, барьцаа хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх болон бусад төлбөр төлөгчийн бүхий л  эрх, үүргийг олгохоор заасныг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэнгийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч “Капитал банк” ХХК-д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийг үндэслэн шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Б тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн б газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг 2018 оны 03 сарын 28-ны өдөр төлбөр авагчид төлбөртөө суутган авахыг санал болгосон 08 дугаар ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн б газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2016 оны 07 дугаар сарын 179/01 тоот эд хөрөнгө хураах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхдээ барьцаа хөрөнгө дээр очоогүй, хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй, мөн гэрчийн овог, нэр, регистрийг тусгаагүй нь хууль зөрчсөн.

Нийслэлийн б газраас Аад мэдэгдэлгүйгээр түүний өмчлөл, эзэмшлийн газрыг төлбөр авагчид санал болгож, хуульд заасан журмыг зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс санал болгох ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэтэл б газраас хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч энэ нь хүргэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэлийг Аыг дуудаж гардуулаагүй, мөн биечлэн гардуулах ажиллагааг огт хийгээгүй, өмчлөгч эзэмшигч нь энэ талаар огт мэдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх газраас санал болгох ажиллагаа явуулж Аын эрхийг зөрчсөн байтал шүүхээс мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, санал болгох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Нийслэлийн б газарт холбогдуулан орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгуулах, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/04508 дугаар захирамжаар “Эйркарго монгол” ХХК-аас 2 348 212 406 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд  

- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, Нүхтийн зам 19/09 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22060225068 дугаарт бүртгэлтэй, аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

- “Эйркарго монгол” ХХК-ийн 10 хувийн хувьцаа,

- Иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон Ачаа агаарын тээвэрлэгчийн ААТ-002 тоот тусгай зөвшөөрөл,

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 54 дүгээр байр 3 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007593 дугаарт бүртгэлтэй, 220.6 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц,

- Аын эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газраас албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Нийслэлийн б газар нь Аын эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явах замын зүүн талд орших нэгж талбарын 8025/5056 дугаар бүхий, 64679 м.кв талбайтай газрыг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авчээ. /хх95, 102/

 

Дээрх тогтоолуудад битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалагчаар Б.Жаргалсайхан, хураасан эд хөрөнгийн хадгалагчаар Л.Пүрэвсүрэн нар гарын үсэг тус тус зурсан байна. /хх96, 103/

 

Хариуцагч байгууллага нь Аад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 3/24540 тоот албан бичгээр эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн саналыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, ба А тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй, уг хугацааг 5 хоногоор хэтрүүлж 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр санал ирүүлэхдээ үнийг 1 500 000 000 төгөрг гэж тодорхойлжээ.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уг газрын зах зээлийн үнийг тогтоолгохоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч үнийг 711 470 000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувиар тооцон газрыг 498 029 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/27991 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Аад мөн өдрөө баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна. /1хх186, 193/

 

Б тухай /2002 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар А нь оршин суугаа хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм.

 

Иймд А нь Б тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлэн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа Аад мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнээс гадна Аын эзэмшлийн газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө тул гуравдагч этгээдийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр явуулсан гэж дүгнэх, улмаар битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцад буюу төлбөр төлөгч “Эйркарго монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Жаргалсайхан нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 921 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн, ба энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А оролцоогүй тул тэрээр шүүхэд гомдол гаргах эрхтэй ч хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА