Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/004 3 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Ц ийн хариуцагч Н т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.У,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрээр Цэцгээгээс  0  11 392 төгрөгийг гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Манай Жаргалан хотхоны байр болон цахим сүлжээнд Жаргалан хотхонд байр зарна гэсэн заруудтай манай байрыг үнэлсэн үнэлгээтэй харьцуулахад маш багаар үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Сэлэнгэ эстимэйт” ХХК үнэлгээ гаргахдаа 2016 оны зах зээлийн ханштай харьцуулсан үнэлгээ гаргасан. Нэгдүгээрт “Сэлэнгэ эстимэйт” ХХК өнөөдрийн борлуулагдаж байгаа Жаргалан хотхоны орон сууцнуудтай харьцуулж чадаагүй, ямарч хамааралгүй Хурд хотхоны байрыг харьцуулсан. Жаргалан хотхонтой ганц харьцуулсан нь 2016 оны зартай харьцуулсан. Тэгэхээр 2016 оны болон Хурд хорооллын байртай харьцуулж гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ гаргасан гэж үзэхгүй. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-д заасан журмыг зөрчсөн. “Сэлэнгэ эстимэйт” ХХК тусгай зөвшөөрөлтэй гэсэн баримтуудаа ирүүлсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргахад эрх үүрэг, хүлээх хариуцлага, сануулсан баримт огт байхгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-д заасан ажиллагааг хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3-ыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэргийн 113-д шинжээчид эрх үүрэг тайлбарласан гэж байгаа боловч энэ нь шинжээчийн боловсролтой холбоотой мэдээлүүдийг авсан. Шинжээчийн ажлын туршлагын талаар мэдээлэл авсан болохоос биш Эрүүгийн хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журам, шинжээчийн ажиллах эрх үүрэг, татгалзах, худал дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх, хүлээх хариуцлага талаар огт тусгаагүй учраас шинжээч хаа хамаагүй баримт үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн энэ дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмаа зөрчсөн үнэлгээний баримт байгаа учраас үнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалаар  Ж.Ц ээс  0 921 889 төгрөгийг гаргуулж “Бид финанс ББСБ” ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байр,   тоот хаягт байрлах 129,17 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 мкв талбайтай   тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  290171 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Ж.Цэцгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Ж.Ц ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 20  оны 08 дугаар сарын 20-ны өдөр  290171/01,  290171/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 20  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  29017/03 тоот тогтоолоор орон сууц, автозогсоолыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 20  оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2 2 1 дүгээр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул дахин 20  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2    дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Бид финанс ББСБ ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 20  оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 401 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Сэлэнгэ эстимэйт ХХК нь 292 сая төгрөгөөр үнэлсэн болохыг Ж.Цэцгээд 20  оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталгаат шуудангаар гэрийн хаягаар нь хүргүүлж, 20  оны 12 дугаар сарын 04-ний өдөр биечлэн гэрийн хаягаар нь очин тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Бид төлбөр авагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд  Ж.Ц ээс шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил өнгөрсөн. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн үнэн бодитоор дүгнэлтээ гаргасан. Нөгөө талаас үзэхэд  Ж.Ц Монгол улсын шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй саад учруулж байна. Хэргийн гол нөхцөл байдал буюу “Сэлэнгэ эстимэйт” ХХК үнэлгээний компанийн үнэлгээ хууль зөрчөөгүй бодит үнэлгээ байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн    дугаар зүйлийн   .7-д зааснаар Н т холбогдох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 20  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.Ц ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн  6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20  оны 12 дугаар сарын  -ний өдрийн 1 093 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралд оролцож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд шүүхэд нотлох баримт гарган өгч, үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Учир нь тухайн нотлох баримтууд дээр манай байрны зах зээлийн ханшны талаарх мэдүүллүүд байсан юм. Үнэлгээ гаргасан шинжээчийн дүтнэлтээр манай байрны зах зээлийн ханшийг дэндүү багаар үнэлсэн байсныг тогтооход чухал ач холбогдолтой баримт байсан юм. Түүнчлэн шинжээчээр ажилласан “Сэлэнгэ эстимэйт” ХХК үнэлгээний тусгай зөвшөөрөлгүй байх бөгөөд энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар Сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон байх ёстой юм. Мөн шинжээчид хууль сануулсан үйл баримт тогтоогддоггүй. Шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч  Ж.Ц нь хариуцагч Н т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/0046  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 1 -ны өдрийн 016 0 дугаар тогтоолоор  Ж.Ц ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  0  11 392 төгрөгийг гаргуулж “БИД финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг Ж.Ц ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны   тоотын 129.17 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай   тоот гараашийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 183/ГХ2018/01312 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 20  оны 08 дугаар сарын 20-ны өдрийн  290171/01,  290171/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.Ц ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны   тоотод байрлах, 129.17 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008137 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай   тоот гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 20  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  290171/03 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-32,  8- 9, 60-61 дэх тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ж.Цэцгээд 20  оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2 2 1 тоот албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 20  оны 11 дугаар сарын 13-ны өдөр мөн 20  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/2    тоот албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 20  оны 11 дугаар сарын 20-ны өдрүүдийн дотор албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд, тэрээр үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “БИД финанс ББСБ” ХХК 20  оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллага 20  оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилжээ. /хх-67-68, 70, 71/

 

Хариуцагч байгууллага нь талууд үнийн саналын талаар тохиролцоогүй тул  шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн    дугаар зүйлийн   .2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Хан-Уул дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн арга, орлогын арга, өртгийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаагаас гадна Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй объектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн    дугаар зүйлийн   .3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 20  оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/2744  дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар төлбөр төлөгч буюу  Ж.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн    дугаар зүйлийн   .7 дахь хэсэгт зааснаар дээрх үнэлгээний талаар 20  оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн бөгөөд эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 20  оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ./хх-1, 4/

 

Нэхэмжлэгч нь “нотлох баримт гарган өгч, зах зээлээс хямд үнэлсэн, үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, үнэлгээний тусгай зөвшөөрөлгүй компани үнэлгээ гаргасан, шинжээчид хууль сануулаагүй байхад орон сууцыг үнэлсэн үнэлгээг үндэслэн шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй болно. Учир нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулах “unegui.mn” зарын цахим хуудаснаас Жаргалан хотхон, Хоум плаза 6  дугаар байр, Хурд хороололын судалгаа хийж, орлогын хандлага, өртгийн хандлага, жишиг үнийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн байх тул нэхэмжлэгчийн зах зээлийн хандлагаас хямд үнээр үнэлсэн гэж үзэхгүй, Жаргалант хотхон болон Жаргалант хотхон нүүр номын группт үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэргийн 74-111 дүгээр талд “Сэлэнгэ эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээ авагдсан байх ба уг үнэлгээнээс үзвэл  Г.О нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх 11120020  дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх тул тусгай зөвшөөрөлгүй үнэлгээ хийсэн гэж үзэхгүй. Хэргийн 113 дугаар тал дах баримтаар шинжээчид хууль сануулж эрх үүрэг тайлбарлаж танилцуулсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шинжээчид хууль сануулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/004 3 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1  дүгээр зүйлийн 1 .4, 1 .7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ