Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0346

 

 

 

 

 

 

 

  2024          04           17                                     128/ШШ2024/0346

 

         

                

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Н*******;

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б*******;

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ч*******;

Гуравдагч этгээд: Д.М*******;

Гуравдагч этгээд: Л.Б******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч*******, гуравдагч этгээд Л.Б*******, гуравдагч этгээд Л.Б*******ын өмгөөлөгч Т.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав.   

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128,76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М*******ын нэр дээрээс Л.Б******* гэгчид шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйлгүй болно.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“3.Н******* би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат /15171/, Б ринбүчийн гудамж, 30 дугаар байрны 3 дугаар давхарын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгосон Эрхийн улсын бүртгэлийн дугаар авч өмчлөн ашиглаж байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг иргэн Д. М*******ад 385,000,000 /Гурван зуун наян таван сая/ төгрөгөөр худалдахаар тохирч, түүнтэй "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, Д.М*******ыг төлбөрөө төлсөний дараа түүний өмчлөлд албан ёсоор шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл Д.М******* надад үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж барагдуулаагүй мөртлөө тухай үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг зөрчин Чингэлтэй дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэлийн газарт намайг оролцуулалгүй надаар гарын үсэг зуруулалгүйгээр урьдчилан байгуулсан гэрээгээ ашиглан үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан.

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.Н******* миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг залилсан гэж Д.М*******ад холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн 181101352 дугаартай хэрэг дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгч саналыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл гарган, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл эрхийн шилжилт хөдөлгөөнийг буюу Д.М*******ын нэр дээр хууль бусаар шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан байдаг. /Д.М*******ад холбогдох эрүүгийн хэрэг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа болно./     Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.О******* нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.10-д "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 1.4-д "шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан", мөн хуулийн 30.5-д "тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно" гэснийг зөрчиж Л.Б******* гэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч хууль зөрчсөнөөс гадна шударга өмчлөгч З.Н******* миний эрх ашгийг зөрчиж байна.

Иймд 2022 оны 11 сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128,76 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.М*******ын нэр дээрээс Л.Б******* гэгчид шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн утга нь З.Н******* нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхрын оффис, үйлчилгээний буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгосон Эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлээ баталгаажуулж өмчилж, ашиглаж байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Д.М******* гэх хүнтэй тохиролцоод үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн төлбөр барагдуулах гэрээ ийм 2 гэрээ байгуулаад шилжүүлчихсэн. Тус хоёр гэрээний учир нь Д.М******* нь 14 хоногийн дотор мөнгийг нь төлчхөөд би өөрийнхөө нэр дээр нэг мөр шилжүүлж авна гэдэг 2 гэрээ байгуулаад бүртгэл хийлгэсэн.

Гэтэл Д.М******* нь үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж барагдуулаагүй түүнчлэн 14 хоногийн дараа нэг эмэгтэйн нэр дээр барьцаанд тавьсан. Тухайн барьцаанд тавьсан эмэгтэйн нэр, хэрэгт өнөөдөр өгсөн баримтад байгаа.

Тухайн эмэгтэй 60 сая төгрөгийн барьцаанд тавьдаг, З.Н*******г хуурч мэхэлсэн ийм асуудал гаргасан. Энэ байдлыг мэдэнгүүтээ З.Н******* цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсээд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг Д.М*******ын нэр дээр хууль бусаар шилжүүлж болохгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэр гарсан. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн албанд бүртгүүлээд байгаа. Энэ бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга н.Б******* гэдэг этгээд прокурорын зөвшөөрөлгүйгээр урьд нь захиран, зарцуулах шилжилт хөдөлгөөн хийхийг хаачихсан байсан. Маргаантай үл хөдлөх эд хөрөнгөд зөвхөн прокурорын бичгээр ажиллагаа явуулах байтал цагдаагийн бичгээр явуулсан, прокурорын албан бичиг биш байсан. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.М*******ын нэр дээр олгоно уу гэсэн бичиг явуулчихсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.О*******, прокурорын зөвшөөрөл даалгаврын дагуу шилжилт хөдөлгөөнийг хязгаарлачихсан, хориг тавьчихсан байсан үл хөдлөх хөрөнгө дээр эрх бүхий бус албан тушаалтны бичиг баримтыг явуулсан бичгийг үндэслээд, урдах хориг нь цуцлагдаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж заасан шийдвэр гарсан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж зааснаар тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэснийг зөрчөөд Л.Б*******ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч хууль зөрчсөн, хууль зөрчсөнөөс болж З.Н*******гийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Ингээд хэрэг маргаан шийдвэрлэх явцад хамгийн анх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хязгаарлалт тавьсан маргаан бүхий хөрөнгийг залилан мэхэлсэн Д.М*******ад холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдлээ. Шүүхийн шийдвэртээ хязгаарлалт тавьчихсан. Эд хөрөнгийг бусдад шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Тийм учраас хохирогч буюу хууль ёсны төлөөлөгч З.Н*******д олгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэчихсэн.

Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа,  нэмж хэлэхэд нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг давхар ярих илүүц. Маш товчхон хэлэхэд уг шүүх хуралдаанд гуравдагч этгээд гэрчийн мэдүүлэг маш дэлгэрэнгүй шүүх хуралдаан дээр өгсөн. Энэ нь ямар ажиллагаа болдог гэхээр Д.М******* нэг эмэгтэйд 60 сая төгрөг цааш нь шилжүүлдэг 60 сая төгрөг шилжүүлсний дараа, зээлийнх нь 60 сая төгрөгийн зээлийн хугацаа болчихоор 77 сая төгрөгийн зээлийн гэрээг Л.Б******* нь Д.М*******тай байгуулсан байдаг.

Шүүх хурал дээр 77 сая төгрөгийг зээлдэгчид Иргэний хуульд заасан зээлийн хөрөнгийг олгосноор зээл байгуулсанд тооцно гэдэг заалтыг зөрчөөд анхны 60 сая төгрөгийг зээлүүлсэн нэмэгдээд өгдөг. Зээлийн гэрээний дагуу Д.М******* дээр гарын үсэг зуруулсан 77 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу Д.М*******ад 1 сая төгрөг ч өгөөгүй нь тогтоогдсон. Эмэгтэйнх нь ямар асуудал гэхээр шүүх хуралдааны явцад 77 саяас ядаж 3 саяыг нь авчихъя, түр зуур хэрэглэе гэдэг тэр хамаагүй 3 саяыг ч өгөхгүй гээд, нөгөө эмэгтэй нь 77 саяыг авсан болохоос иргэн Д.М******* дээр 77 сая төгрөг очсон үйл баримт шүүх хурал дээр тогтоогдоогүй. Тэрнээс гадна шүүх хурал дээр өөрөөс нь ав гэдэг, шүүх хуралдааны тэмдэглэл хараахан гүйцэт гаргаж амжаагүй байгаа учраас авчирч чадаагүй.

Тухайн шүүх хуралдааны тэмдэглэл дээр гуравдагч этгээдээс асуусан, та яагаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гэрчийн мэдүүлэг өгөөд энэ байрыг битүүмжилчихсэн маргаантай, хуралдаж байсныг мэдсээр байж Иргэний шүүхэд гомдол гаргасан гэж. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх албан дээр оччихоод маргаантай байна гэсээр байтал та яагаад өөрөө худалдаж авдаг юм, яагаад дуудлага худалдаанд ордог юм, зээл өгсөн бол яагаад Д.М*******ад мөнгөө өгөөгүй юм гэдэг талаар маш тодорхой энэ асуудал шүүх хурал дээр яригдсаны эцэст хууль ёсны эзэмшигчдэд үл хөдлөх хөрөнгө шилжиж очих нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Тэгэхээр үүнийг яагаад товчхон яриад байна гэхээр хэрэг бүртгэлтийн хэргээр шалгагдаж байгаа Ц.О*******ын болон тэр цагдаагийн хэлтсийн дарга хоёрын үйлдэл нь хууль бус байсан гэдгийг Эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдаанд нэгэнт нотлоод тогтоолоор шийдвэрлэчихсэн. З.Н*******д маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг олгох гээд шийдвэрлэчихсэн байгаа.

Мөн үүнээс гадна хавтаст хэргийн материалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга дарга н.Б******* болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн улсын бүртгэгч Ц.О******* нарын хийсэн үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүссэн. Эрүүгийн хэрэг үүссэнээс гадна энэ хэргийг нэг удаа хэрэгсэхгүй болгосон. Үүнийг сэргээн шалгаж байгаа гэсэн албан ёсны хариу мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч З.Н*******д өгчихсөн байгаа. Тийм учраас тухайн байдлаар улсын бүртгэгч сая дурдсан хуулиуд зөрчөөд бүртгэлийн ажиллагаа хийж Д.М*******ын нэр дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тул энэ бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна” гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ Б р гудамж, 30 байр, 3 дугаар давхар тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Д.М*******ын өмчлөлд 3 Н*******гаас шилжин бүртгэгдсэн байх бөгөөд тус бүртгэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, эрх бүхий албан тушаалтны 2018.07.26-ний 30-1/4430 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Дээр дурдсан гэрээ хэлцэл болон улсын бүртгэгчийн бүртгэлтэй холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний 0 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээр дурдсан 0 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /... 5.1. Тодруулбал Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой буюу ач холбогдолтой гэж үзэхээргүй байна/

2019 оны 12 дугаар сарын 02 өдрийн дугаар 183/ШШ2019/0 дугаар шийдвэрээр Д.М*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50мянгат /15171/ Б р гудамж, 30 байр, 3 дугаар давхарт байршилтай, 128.76м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцогч Л.Б******* нь ялагч болж 2022 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 сарын 04 өдөр 28т-1/8469 ... "Шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан тул үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, эрхийг сэргээж өгнө үү" албан тоотын дагуу захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 14-нд Албадан дуудлага худалдааны ялагч Л.Б******* нь зохих хууль ёсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхээ улсын бүргэлд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэлд дурдсанаар ... хууль зөрчсөнөөс гадна шударга өмчлөгч 3.Н******* миний эрх ашгийг зөрчиж байна. ... Иргэний хуулийн 183 дугаар зүйл, 183.1 Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. /тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.М*******/ ... Хууль ёсны өмчлөгчийн эрх ашиг огт хөндөгдөөгүй байна.

Иргэний хуулийн 178 дугаар зүйл, 178.2 ... үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 11 дүгээр зүйл, 11.5. Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт албадан дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, ... тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлэн мэдүүлэгт хавсаргасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 11 дүгээр зүйл, 11.3. Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу мэдүүлэг гарган бүртгүүлсэн байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь тухайн үеийн өмчлөгч Д.М*******аас /Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тухайн гэрээ хэлцэлтэй холбоотой шүүхийн шийдвэр гараад З.Н*******гаас Д.М******* руу шилжсэн бүртгэлийг бүртгэсэн н.Оюунгэрэл гэдэг бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэр нь н.О бүртгэл нь хүчинтэй, шударга өмчлөгч З.Н******* мөн юм гэдэг шүүхийн шийдвэр гарсан байдаг. З.Н*******, Д.М******* нар нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тухайн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд ханддаг. Тухайн гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр юм, бүртгэл нь үнэн, зөв гээд тогтоосон шүүхийн шийдвэр байдаг.  

Д.М*******аас тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь тухайн шийдвэрээр Д.М******* шударга ёсны өмчлөгч нь мөн болчхоод байгаа юм. Үүнээс хойш Д.М*******аас, Л.Б******* руу барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулаад барьцаанд тавьсан процесс болсон байдаг. Тэгэхээр тухайн үед шүүхээс тогтоосноор шударга өмчлөгч нь Д.М******* мөн гээд тогтоочихсон. Тэгэхээр өмчлөх эрх, нэхэмжлэлд дурдсанаар хууль зөрчсөнөөс гадна шударга өмчлөгч З.Н*******гийн эрх ашгийг зөрчиж байна гэж дурдсан байсан. Сэргээсэнтэй холбоотой бүртгэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасан байгаа. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан гэж заасан үндэслэлээр тусгай тэмдэглэлд эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлээ хүчингүй болгоно гэсэн заалттай байгаа. Тэгэхээр манай хууль дээр эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэж байгаа. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр, шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан тул үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү гэсний үндсэн дээр Эд хөрөнгийн тасгийн ахлах Ц.О******* эрхийг сэргээсэн байгаа. Эрх сэргэсний дараагаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар Д.М*******аас, Л.Б******* гэгч рүү шийдвэр гүйцэтгэлийн журмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хуулийн дагуу өмчлөх эрх нь шилжсэн, бүртгэгдсэн бүртгэл байгаа. Тэгэхээр энэ бүртгэлийг агуулгын хувьд  нэхэмжлэл дээр хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж гаргасан байсан. Тийм учраас эрхийг сэргээсэн бүртгэлийг Эд хөрөнгийн тасгийн бүртгэгч Ц.О******* гэдэг хүн хийсэн бүртгэл. Харин өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл гэж байгаа С.Э******* гэдэг хүний хийсэн бүртгэл байгаа юм. Шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх гээд 2 тусдаа бүртгэл байгаа юм.

Эрх сэргээх маань өөрөө тусдаа бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл нь тусдаа бүртгэл байгаа. Өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл нь болохоор 2022 оны 11 сарын 14-ний албадан дуудлага худалдааны ялагч Л.Б*******т зохих хууль ёсны дагуу буюу шийдвэр гүйцэтгэлийн журмаар өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэл байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл С.Э******* гэдэг хүнийг бүртгэсэн, өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн бүртгэсэн бүртгэл өөрөө ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл огтоосоо байхгүй. Мэдээллийн сангаас шүүгээд үзэхэд өмчлөгч нь Д.М******* байсан уу, байсан. Дээрээс нь эрхийг нь сэргээсэн байсан. Тухайн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэл  байгаа юм. Цагдаагийн байгууллагын дан ганц шийдвэрээр, прокурорын шийдвэрийг авалгүйгээр эрхийг сэргээсэн гээд байгаа юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эрхийг сэргээх тухай миний дурдсанаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно гэсэн хуулийн заалттай.

Өөрөөр хэлбэл бид нар эрхийг нь сэргээж өгнө үү гэж албан бичиг өгч байгаа хэн нэгэн субъектийг ч юм уу, цагдаагийн даргыг та эрх бүхий этгээд мөн үү, эрхээ нотлох бичиг баримтаа аваад ир гэж шаардлага тавих ямар ч хууль ёсны үндэслэл байхгүй. Тухайн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрх бүхий албан тушаалтны өгсөн албан бичгийг, албан шийдвэрийг үндэслэн эрхийг нь сэргээсэн. Үүний үндсэн дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэсэн процесс гэж явуулсан. Тэгэхээр энэ бүртгэл нь өөрөө хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бүртгэл гэж үзэж байна” гэв.

2.5.Гуравдагч этгээд Л.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 06 сарын 23-ны өдөр иргэн Доржготов овогтой М*******ад /РД: 4575072272/ зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүрдүүлж 77 сая төгрөг, нэг сарын 4% -ийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн болно. Ингээд нэг сарын дараа зээлдүүлсэн мөнгөний хүүгээ авах гээд олоогүй. Гэтэл Д.М******* нь хоригдож байсан.

Тэгээд Д.М*******ыг Хан-уул дүүргийн Анхан шатны шүүхэд өгсөн.

1) Хан-уул дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 02 сарын 20-нд дугаар 183/ШШ2019/

2) Хан-уул дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуудас 2020 оны 02 сарын 20 өдөр Дугаар 183/ГХ2020/

3) Хан-уул дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас 2020 оны 02 сарын 20 өдөр Дугаар 183/ШЗ2020/0

4) 2020.08.27 №4-139/30842 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай

5) 2020 оны 09.15 №10/22 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол

6) 2020 оны 09.18 №4-139/39 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдэл

7) 2020 оны 10.26 №4-139/38277 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдэгдэл

8) 2020 оны 10.30 Дугаар 183/ШЗ2020/1 Хан-уул дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж

9) 2021 оны 02.01 Дугаар 128/ШЗ2021/0925 Нийлэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж

10) 2021 оны 02.08 №183/A52021/03 Хан-уул дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүх

11) 2021 оны 06.16 № Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол

12) 2021 оны 10.21 Дугаар 0 Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр

13) 2022 оны 02.17 Дугаар 131 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлал

14) 2022 оны 04.19 Дугаар 178 Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол

15) 2022 оны 10.14 №1-138/14372 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 16) 2022 оны 10.12 №9-138/19181 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар

17) 2022 оны 04.19 Дугаар 178 Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол

18) 2022 оны 11.04 №28л-1/8469 Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 19) 2023 оны 05.11 Дугаар 182/ШЗ2023/ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 20) 2023 оны 03.10 Дугаар 42 Нийслэлийн прокурорын газар прокурорын тогтоол Ийм бүх шатны шүүхээр явж хуулийн дагуу дуудлага худалдаагаар худалдан авсан” гэжээ.

2.6.Гуравдагч этгээд Л.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.М******* гэдэг хүнд 77 сая төгрөг зээлсэн. Эхлээд 70 сая төгрөг гээд дараа нь 7 саяыг нэмчих үл хөдлөх хөрөнгө маань байгаа гээд үл хөдлөх хөрөнгийг нь үзсэн, тэгье гээд 7 сая төгрөг нэмээд өгсөн. Д.М******* гэх хүн 4, 5 хүнтэй ирээд Хан-Уул дүүргийн эмнэлгийн хойд талын нотариат дээр баталгаажуулж, ард талд нь жолооч нар нь хүртэл гарын үсэг зураад баталгаатай болгоод, мөнгийг бэлнээр авсан. Тэгээд тухайн хүмүүстээ өгсөн эсэхийг мэдэхгүй, 20-н тэрбум төгрөг авах гээд байна, хөдөө аж ахуйн сантай гэж их л гоё сайхан юм ярьсан байдаг.

Надад ч мөн тулчихсан мөнгө хэрэгтэй үе байдаг учраас би 4 хувийн хүүтэй мөнгө зээлээд явсан. Талууд буруу ярьж байна, надаас Д.М******* нь 77 сая төгрөг зээлчхээд намайг Говь-Алтай аймаг руу явж байхад хойноос утасдаад алив чи дахиад 3 сая төгрөг зээлчих гэхээр нь, үгүй дахиж 3 сая төгрөг зээлэхгүй, нэгэнтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулснаараа мөнгө зээлсэн учраас гэрээгээ биелүүлээд хугацаандаа хүүгээ өгөөд яв гэж хэлсэн. Сарын дараа зээлсэн мөнгөнийхөө хүүг авах гээд Д.М******* руу утасдсан, утас нь болохгүй байсан, 9909-тэй дугаартай байсан. Тэгээд Д.М*******ыг 3, 4 хоног хайсан, хэд  хоног хайгаад хөдөө аж ахуйн тэнд нэг оффистой байсан, тэр оффис дээр нь очсон байхгүй байсан. Тэгээд 3, 4 удаа оффис дээр нь очиход, гадаа нь 20 хэдэн хүн цуглачихсан байсан. Хүмүүсийн хажуугаар зөрөхөд Д.М******* гээд яриад байхаар нь та нар юун хүмүүс, яах гэж байгаа хүмүүс бэ гэж асуутал Д.М*******аас мөнгө авах гэж байгаа юм, гадаад явах виз гаргана гэх мэт хүмүүсээс их мөнгө залилсан байсан.

Тэгээд  би тухайн хүмүүсээс Д.М******* одоо хаана байна гэж асуухад суучихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд өргөдөл бичээд Хан-Уул дүүргийн цагдаа, шүүхэд хандсан байдаг. Хан-Уулын дүүргийн шүүхийн 3, 4-н шүүхийн шийдвэр гарсан. Энэ хооронд Д.М*******ад залилуулсан З.Н******* гэж хүн гарч ирсэн, З.Н******* гэх хүн миний үл хөдлөх эд хөрөнгө байсан гэж хэлсэн. Ийнхүү хамт яваад шүүхийн шийдвэрийн 4, 5-н шийдвэртэй байгаа. Би уг нь хүүтэйгээ нийлээд Д.М*******аас 83 сая төгрөг авах гээд байдаг. Зээлүүлсэн 77 сая төгрөг нь ганцхан сарын хүүтэйгээ нийлээд 83 сая хэдэн зуун мянган төгрөгийг Д.М*******аас гаргуулахаар шүүхийн шийдвэр анхан шатны шүүхэд, Улсын Дээд шүүхэд, мөн Захиргааны хэргийн шүүх дээр ч тухайн мөнгийг гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараагаар мөнгө ерөөсөө олдохгүй байсан учраас дуудлага худалдаа болсон, эхний дуудлага худалдаа дээр хүн ирээгүй. Хоёрдох дуудлага худалдаа дээр 400 хэдэн сая төгрөгийн ханштай үл хөдлөх 200 хэдэн сая болоод ирсэн нэг хүн тухайн мөнгийг хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй хэлэлцэж дуудлага худалдааны үнэ хаялцаад дуудлага худалдаагаар авсан. Худалдаа хөгжлийн банкны дансаар шүүхийн шийдвэр рүү дуудлага худалдаагаар авсан үл хөдлөхийн төлбөрөө хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 4, 5-н бичиг ирдэг юм байна лээ. Бичиг нь ирээд үл хөдлөх дээр очихоор үл хөдлөх нь дахиад та ийм бичиг гэж шаарддаг. Дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөхийг худалдаж авсан байтал З.Н******* гэдэг хүн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгдөггүй. Сүхбаатар дүүрэг рүү гомдол гаргачихсан явж байгаа. Шүүхийн шийдвэрийг шүүхэд хандаадах 7 хоногийн дотор л гаргана гэсэн, 7 хоногтоо гараагүй 2 жил болж байна. Сүхбаатар дүүргийн шүүх дээр, Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж шалгасан, н.Б******* гэдэг хүнд авлига өгсөн үү, яасан талаар асуусан надад авлига өгсөн зүйл байхгүй гэж хэлсэн.

Би Д.М******* гэдэг хүнтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан талаар Авлигатай тэмцэх газарт хэлсэн. Д.М******* нь Эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө Хан-Уулын цагдаа дээр намайг дуудсан. Дуудсаны дагуу явж очоод ямар учир шалтгаантай талаар тодруулахад таныг шалгаж байна, Л.Б******* та, Д.М*******тай нийлж З.Н******* гэдэг хүнийг залилсан уу гэж асуусан би авлига хээл хахуулийн зүйл өгч, аваагүй тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Түүнчлэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан талаар, мөн Д.М*******ын шүүх хурал нь болох гэж байгаа талаар хэлсэн. Тэгтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас утасдаад ахмад билүү хошууч цолтой цагдаа та иргэн Д.М*******тай нийлж хүн залилсан ямар ч шинж, тэмдэг байхгүй юм байна, тэгэхээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хааж, Авлигатай тэмцэх газраас шалга гэсэн хэргийг хаагаад явууллаа гэж мэдэгдсэн. Д.М*******ын хэрэг дээр намайг гэрчээр дуудсан 4, 5 удаа гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон боловч шүүх хуралдаан нь хойшилсон. Тэгээд 03 дугаар сарын 20-ны өдрийн Д.М*******ын шүүх хурал дээр би гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэрчээр мэдүүлэг өгөхдөө би бүх болсон процессоо үнэнээр нь хэлсэн. Тэгэхдээ өмгөөлөгчийн ярьдаг шиг тэр 3 сая төгрөгийг Д.М******* надаас нэхсэн. Тэгэхээр энэ болсон процессын талаар өөр ондоо зүйл ярьж байна. Шүүгч нар та З.Н*******г залилсан юм уу яасан юм гэж асуусан, би үл хөдлөх хөрөнгийг Д.М******* гэдэг хүнээс барьцаанд авсан болохоос надад З.Н******* гэдэг хүн хамаагүй. Барьцаа аваад мөнгө зээлсэн, тухайн үедээ иргэн хүн мөнгө зээлж болдог хуультай байсан одоо болохгүй. Би дараа нь сүүлдээ аргаа бараад дуудлага худалдаа зарлахад нь дуудлага худалдаа дээр өөрөө орж болох уу гээд асууж байгаад өөрөө орсон. Монгол Улсын хуульд зааснаар та хэн ч бай ороод дуудлага худалдаагаа худалдаж авч болно гэсний дагуу өөрөө худалдаж авсан ийм процессууд явж байгаа. Би олон жил хохирч байна, олон жил шүүхээр явж байна, хэдэн төгрөг зээлчхээд зээлсэн мөнгөө авч чаддаггүй. З.Н*******д би аль анхнаас нь, та 83 сая төгрөгөө өгчих надад хүний эд хөрөнгө хэрэггүй, та Д.М******* гэдэг хүнтэй учраа ол, би танд бүх зүйлийг нь суллаад чөлөөлөөд өгье гээд захиргаа, эрүү, иргэний шүүх дээр бүгд дээр нь хэлж байсан З.Н******* гуай ерөөсөө зөвшөөрөхгүй байсаар байгаад одоо ийм байдалтай явж байгаа. Тэгэхдээ шударга шүүх яаж шийдэхийг харж байя. Би тухайн үедээ хуулийн дагуу л явсан, хуулийн дагуу улсын бүртгэгч бүртгэж авсан. Хариуцагч хүртэл намайг олон бичиг баримттай, шүүхийн шийдвэртэй, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан, дуудлага худалдааны бичигтэй очиход та, Д.М*******ыг аваад ир гэсэн.

Д.М******* гэдэг хүн хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа хүнийг би яаж олох юм гэж уурлаж байж миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгсөн.

Би дуудсан байгууллага газар бүр дээр очсон, би өөрөө хүнд залилуулсан, би хүний эд хөрөнгөд шунаагүй. Тухайн үед  Д.М******* нь З.Н*******г тухайн үед эд хөрөнгөө ав гэсэн. Саяын гарсан шүүхийн шийдвэр ямар учиртай гарсан талаар судалъя энэ их олон хүнийг залилсан байхад яагаад ийм шүүхийн шийдвэр гарч байгаа юм. Яагаад анхнаасаа зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулах ёстой байдаг юм. Тэгэхээр 4,5 жил явж байдаг ийм Монголын шүүхийг би сайн ойлгохгүй  байна” гэв.

2.7.Гуравдагч этгээд Л.Б*******ын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тэгэхээр бүх зүйл 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өөрийнхөө эд хөрөнгийг Д.М******* гэдэг залилагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тэр гэрээнээс үүдэлтэй. Тэр худалдах, худалдан авах гэрээний 7 дах заалт дээр нь байгаа, миний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж ав, бүр гэрчилгээг нь үл хөдлөх хөрөнгийн газраас ав, төлбөр тооцоо дууссан, бусдыг нь тусад нь гэрээ байгуулна гэдэг. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээг бид бүгд мэднэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар нийт эд хөрөнгө нөгөөгөөс концесс юу байдаг юм, нэг этгээдээс нөгөө этгээдүүдэд төгс шилждэг эргэшгүй процесс. Яг энэ гэрээг байгуулахдаа Д.М*******ад өөрөө энэ 6.7 зааснаар шилжүүлж байгаа бүх эрхийг шинжлэн судлаад гараад ирэх байх. Энэ дээр л өгчихсөн байдаг юм. Тэгээд нөгөө хүн нь гэрээг нь барьж очоод  2%-ийн татварын 380 сая төгрөг, мөнгөө аваагүй, гэж З.Н******* гуайг ойлгож байгаа. Бид 2 цөмөөрөө хохирогч нар мөнгөө аваагүй атлаа үл хөдлөхөө, мөнгөө шилжүүлээд өгчихсөн. Ингээд 380 сая төгрөг нь ирэхээр шууд шилжүүлээд өгчхөж байгаа юм 2%-ийн татварын мөнгийг Д.М******* энэ хүний өмнөөс өөрөө төлчхөж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс энэнээс хойш 6 сарын дараа 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Л.Б******* яриад байгаа, 6 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгө Д.М*******ын нэр дээр шилжчихсэн, нэхэмжлэгчид ямар ч буруу байхгүй. Тэгээд энэ 6 сарынхаа хугацаанд шүүхэд хандалгүй байж байгаад 06 дугаар сарын 28-нд Л.Б*******тай Д.М******* гэрээ байгуулж байгаа юм. Энэ хүн хавтаст хэргийн 5,6 дээр байж байгаа барьцаанд зээлийн гэрээ байгууллаа, барьцааны гэрээ байгууллаа, гарын үсгээ зурлаа лавлагаа ирлээ, мөнгөө өгчихсөн байтал Д.М******* мөнгөө өгдөггүй.

Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2020 онд гарсан. Үүний дагуу гүйцэтгэл явчихсан, анхан шатны гүйцэтгэх хуудас гээд бүх зүйл явагдаж байтал, З.Н******* гарч ирсэн. Дуудлага худалдаа дээр талууд ороод Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиар дуудлага худалдаагаар авах эрхтэй. Дуудлага худалдаанд ороод 200 хэдэн сая төгрөгөөр худалдаж аваад шилжүүлэх гэсэн явдаггүй. Тэгээд гомдол гаргаад явдаг ийм л эрүүгийн процесс явж байгаа. Шүүхийн шийдвэр дээр гүйцэтгэлээ хангуулна, эд хөрөнгийн эрхээ сэргээнэ, дараа нь тогтоолоо үйлдэнэ, очоод бүрдүүлнэ гээд байж байтал хууль бус үйлдлийг нь хүчингүй болгуулна гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэргийн шүүхийн хэрэг үүсчихсэн. Ийнхүү олон удаа явж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр давж заалдаад 2022 оны 02 дугаар сарын 15-нд магадлал гараад хэвээр үлдээсэн. Дээд шүүхээс татгалзчихсан, байж байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр мөнгөө тушаачихсан авч чаддаггүй хөрөнгийг нь яах бэ гэж байгаад бид нар тогтоол нь сэргээх энэ ажиллагааг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу хийж байгаа. З.Н******* гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр л хөөж гаргана, өөр зам байхгүй гэдэг. Тэгэнгүүт З.Н******* гэдэг хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өглөө үл хөдлөхийг албадан чөлөөлж өгөөч гээд жил болж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж бодож байна” гэв.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн”  үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч З.Н******* нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис, үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128.76 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээний үндсэн дээр өмчилж байжээ. /ХХ-1-ийн 46 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгч З.Н******* нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.М*******тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис, үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128.76 метр квадрат талбай бүхий  үл хөдлөх хөрөнгийг Д.М*******ын өмчлөлд шилжүүлэх, уг хөрөнгийн үнийг хэрхэн төлөх  талаар тусад нь гэрээ байгуулж, төлөхөөр тус тус тохирчээ. /ХХ-1-ийн 45 дахь тал/

            2.3.Гуравдагч этгээд Д.М******* нь уг гэрээг байгуулснаас 2 өдрийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, мэдүүлэгтээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр З.Н*******тай байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хавсарган өөрийгөө өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байна. /ХХ-1-ийн 44, 45 дахь тал/

            2.4.Д.М*******ын хүсэлт, гаргасан баримтыг үндэслэн хариуцагч Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, дугаартай Эрхийн улсын бүртгэлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис, үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128.76 метр квадрат талбай бүхий  үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр Д.М*******ыг бүртгэж, 0 дугаар гэрчилгээ олгосон байна. /ХХ-1-ийн 47 дахь тал/

2.5.Ингээд Д.М*******ыг уг хөрөнгийн өмчлөгчөөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх үед нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн санал гаргаж, прокурорт хүргүүлжээ. /ХХ-1-ийн 5 дахь тал/

2.6.Нийслэлийн прокурорын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” нэртэй баримт бичгээр Д.М******* нь З.Н*******г залилсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, Д.М******* уг хөрөнгийг захиран зарцуулах эрх үүссэн байгааг тогтоон, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис, үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128.76 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг мэдэгдсэн байна. /ХХ-1-ийн 58 дугаар хуудасны арын нүүрт/

2.7.Мөн энэ өдөр З.Н******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж “...Энэхүү хөрөнгийн өмчлөлийг буцаан шилжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх хүртэл хугацаанд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулах тухай аливаа гэрээ хэлцэлд улсын бүртгэл хийхгүй байхыг анхны өмчлөгчийн хувиар мэдэгдье” гэж өргөдлийг гаргаж байжээ. /ХХ-1-ийн 59 дэх тал/

            2.8.Иргэн З.Н*******гийн уг өргөдлийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авсан, улмаар уг хөрөнгөд холбогдох асуудлаар З.Н*******гийн зүгээс маргаантай болох, эрх бүхий этгээдээс шилжих хөдөлгөөнийг хязгаарласан болохыг Улсын бүртгэлийн байгууллага мэдсэн гэдэг нь уг өргөдөл дээр “Улсын бүртгэгч Б.Сувд-Эрдэнэд Хувийн хэрэгт хавсарган, цахим санд боловсруулах” гэсэн цохолтыг хийснээр гэдэг нь тогтоолоо. /ХХ-1-ийн 59 дэх тал/

            2.9.Үүний дараа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30Т-1/4450 дугаар албан бичгээр тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж “...Д.М*******ын нэр дээр байгаа бүртгэлд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхар оффис, үйлчилгээний зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 128.76 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах шаардлагатай”-г мэдэгдэж, үүнийг прокурор зөвшөөрдөг болох нь уг албан бичгээс харагдаж байна. /ХХ-1-ийн 58 дахь тал/

2.10.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 7/692 дугаартай албан бичгээр З.Н*******д хандан “... барьцааны гэрээ бүртгэлтэй”, “... таны хүсэлтийн дагуу хүчингүй болгох боломжгүй”, “... эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх боломжтой” гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа бөгөөд  уг бичиг дээр “Иргэнд  хариуг мэдэгд” гэсэн чиглэлийг Б.Сувд-Эрдэнэд өгснөөр /ХХ-1-ийн 59 дахь талын арын нүүр/ хариуцагч байгууллага улсын бүртгэлд З.Н*******гийн өргөдлийн талаар урьдчилсан тэмдэглэл хийх ёстой байжээ.

2.11.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1880 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхарт байрлах, орон сууцны  захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг тодруулахаар хүргүүлжээ. /ХХ-1-ийн 60 дахь тал/

2.12.Уг албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “... 30Т-1/4450 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг бүртгэсэн, танай 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1880 дугаар албан бичгийн дагуу дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг дахин бүртгэлээ” гэж мэдэгдэж байсан байна. /ХХ-1-ийн 62 дахь тал/

2.13.Ийнхүү Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь  тус  дүүргийн 2 дугаар хороо, Б р гудамж, 30 дугаар байрны 3 давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг гэсэн 2 байгууллагын шаардлагаар уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бүртгэлийг 2 давхар хийсэн байжээ.

2.14.Гуравдагч этгээд Л.Б******* нь гуравдагч этгээд Д.М*******тай 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, Д.М******* нь Л.Б*******аас 77,000,000.0 төгрөг зээлсэн зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

2.15.Үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Л.Б*******аас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг Зээлийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр гаргаж, мэдүүлэгтээ 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр З.Н*******тай байгуулсан “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г хавсаргаснаас уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ. /ХХ-1-ийн 54-57 дахь тал/

2.16.Гуравдагч этгээд Л.Б******* нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 183/ШШ2019/0 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, уг хөрөнгийг дуудлага худалдаагаар Л.Батбаярт шилжүүлэхээр тогтжээ. /ХХ-1-ийн 97-99 дэх тал/

2.17.Ийнхүү Д.М*******ад холбогдуулан З.Н******* нарын иргэдийг залилах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх шатанд, уг эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20290422/138 дугаартай “Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрхийг сэргээх тухай” тогтоолоор Д.М*******ын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж шийдвэрлэж /ХХ-1-ийн 89 дүгээр хуудасны арын нүүрт/, мөн өдрийн 1-138/19181 дүгээр албан бичгээр болон 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 14-ний өдрийн 1-138/19372 дугаар албан бичгээр “... дуудлага худалдааны ялагч Л.Б*******ын өмчлөлд уг хөрөнгийг шилжүүлж бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж байжээ. /ХХ-1-ийн 89, 90 дэх талууд/

2.18.Улмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 28л-а/8469 дугаар албан бичгээр “... шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан тул үл хөдлөх хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, хязгаарлуулах эрхийг сэргээж өгөх” талаар мэдэгджээ. /ХХ-1-ийн 91 дэх тал/

2.19.Дээрх албан бичгүүдийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч нь Д.М*******ын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Л.Б*******ын гаргасан мэдүүлгийн дагуу түүнийг уг хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж шийдвэрлэсэн байна.

2.20.Нэхэмжлэгч З.Н******* өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч З.Н*******гаас, иргэн Д.М*******ад шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр давж заалдах, хяналтын журмаар хянагдаад хуулийн хүчин төгөлдөр болсон. /ХХ-1-ийн 186-191, 195-199 дэх талууд/

2.21.Д.М*******ад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 9 дэх заалтаар “Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №15 дугаартай тогтоолоор 499,598,719 төгрөгийн үнэ бүхий  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын Б р /шийтгэх тогтоолд бичсэнээр/ гудамж, 30 дугаар байр, 3 давхрын 128.76 метр квадрат талбай бүхий   дугаартай  үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг эд хөрөнгийг хохирогч З.Н*******д шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн /ХХ-2-ын 88 дахь тал/ бөгөөд энэ шийдвэр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа зэрэг зүйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1. 3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-т “үнэн зөв, бодитой” байх гэжээ.

3.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, мөн зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан байна.

3.3.Дээрх хуульд зааснаар аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан байгаа бол түүнийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах зохицуулалттай байна.

3.4.Дээр тогтоогдсоноор нэхэмжлэгч З.Н******* нь өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Д.М*******ад холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан, уг эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар З.Н*******гаас Д.М******* зохих төлбөрийг нь төлөөгүй байхдаа өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг үндэслэн уг хөрөнгийг захиран зарцуулах эрхийг цагдаагийн албан тушаалтны саналыг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр түдгэлзүүлсний зорилго нь уг эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа уг хөрөнгийг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зарчим, зорилготой байсан нь нотлогдлоо.

3.5.Нэхэмжлэгч З.Н******* нь төрийн эрх бүхий байгууллагын эдгээр хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаанд итгэж, Д.М*******ад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд уг хөрөнгийг бусад шилжих боломжгүй болсон гэж үзсэн байхад эдгээр байгууллагын үйл ажиллагааны үр дагавраас үүдэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд М*******ын өмчлөлөөс гуравдагч этгээд Л.Б*******ын нэр дээр шилжүүлснийг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

3.6.Учир нь уг хөрөнгөд холбогдох өмчлөл нь маргаантай байгаа гэдгийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь З.Н******* 2018 оны  07 дугаар сарын 18-ны  өдөр гаргасан өргөдөл, мөн өдрийн 15 дугаартай Прокурорын зөвшөөрөлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгахыг мэдэгдсэн мэдэгдэл, нэгэнт үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бол эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрээр хэрхэхийг шийдвэрлэдэг зэргийг мэдэж байсан, эсхүл тодруулах ёстой байсан боловч энэ хийх ёстой үйлдлээ хийгээгүй хариуцагчийн буруутай үйлдэл байсан гэж дүгнэлээ.

3.7.Харин энэхүү эд хөрөнгийг хууль бусаар З.Н*******гаас Д.М******* шилжүүлж авсан, эсэхийг эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой, гуравдагч этгээд Л.Б******* нь Д.М*******ад холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үедээ “Д.М*******ыг гэмт хэрэг үйлдэх замаар уг эд хөрөнгийг олж авсан гэдгийг мэдсэн гэж үзэх эсэх, эсхүл түүний шударга эзэмшигч болох эсэх, түүнчлэн З.Н*******г хууль ёсны өмчлөгч эсэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн эсэхийг эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн шүүхүүд шийдвэрлэх учраас захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй бөгөөд энэ нь энэ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс давсан, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай  байгаа учир улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхэд “бүрэн” дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.8.Мөн түүнчлэн энэхүү маргааны үндэслэлд дурдагдсан цагдаагийн албан хаагч Э.Б******* болон улсын бүртгэгч Ц.О******* нарын үйлдлийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоох ёстой учир захиргааны хэргийн шүүх аливаа байдлаар дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно.

3.9.Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх З.Н*******гийн нэхэмжлэлээр “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн хэн нь хууль ёсоор өмчлөх эрхтэй хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Д.М*******аас Л.Б*******т уг үл хөдлөх өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, эрх бүхий этгээдээс З.Н*******, Л.Б******* нарын хэн нь уг хөрөнгийг өмчих ёстой талаар гаргасан шийдвэрийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулах, эсхүл хэвээр үлдээх талаар Чингэлтэй  дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс өөрөө шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.10.Шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлэх хугацаа 6 сар хүртэл байхаар хуулиар тогтоосон учир энэхүү шүүхийн тогтоосон 6 сарын хугацаанд З.Н*******, Л.Б******* нарын  дээр дурдсан өмчлөлийн асуудал, Д.М*******ын холбогдсон эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлээгүй, хэргийн нөхцөл байдал тодрохгүй бол “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.М*******аас Л.Б*******т шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болох ба үүний үр дагавар нь уг бүртгэлийг хууль бус гэж хүчингүй болгосонтой адил биш, харин өмчлөлийн асуудал нь хуулийн дагуу тодорхой болох хүртэл хүчингүй байх үйлчлэлтэй гэж ойлговол зохино.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Ирцийн талаар:

5.1.Гуравдагч этгээд Д.М******* нь дээрх эрүүгийн хэрэгтээ шалгагдаж, цагдан хорих арга хэмжээ авагдан, Хорих 461 дүгээр ангид байгаа ба тус байгууллагаараа дамжуулан шүүхэд хандан “шүүх хуралдаанд оролцохгүй, бичгээр тайлбар гаргахгүй” гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болно. /ХХ-1-ийн 228, 231 дэх тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг тогтоох буюу хэргийн нөхцөлд байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Д.М*******аас Л.Б*******т уг үл хөдлөх өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дахин акт гаргах хүртэл 6 сар хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн  107.6 дахь хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгатын /15171/ Б р гудамж, 30 дугаар байр, 3 давхар 128.76 метр квадрат талбайтай оффис үйлчилгээний зориулалттай  үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.М*******аас Л.Б*******т шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч З.Н*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ