Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1341

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЖДҮХС-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДҮХС-гийн хариуцагч “Ё-” ХХК, Б.О- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, 421 633 172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё-” ХХК нь ЖДҮХС-гаас 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2016/122/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр, Б.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Харуул алтай хотхон /13280/, Хилчин гудамж, 104-р байрны 15 тоот 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204036150 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороолол /13311/, 418-р байрны 24 тоот 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, С.Т-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204031490 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улс гудамж, 414-р байрны 89 тоот 2 өрөө сууцыг тус тус барьцаалан зээлсэн. Зээлдэгч нь зээлийг төлөх хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж хугацааг 1256 хоног хэтрүүлсэн, зээлээ төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, “Ё-” ХХК болон н.О- нараас үндсэн зээл 354 490 140 төгрөг, зээлийн хүү 9 128 767 төгрөг, алданги 57 989 265 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг нийт 421 633 172 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. “Ё-” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1 438 400 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16 600 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 505 869 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 140 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 9 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Харин 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3 000 000 төгрөгийг гүйлгээний утгаа буруу бичсэн гээд нэхэмжлэгч үүнийг хасаагүй байна. Баримтыг гаргаж өгсөн, үүнийг хасч тооцох ёстой. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд хүү гэсэн хэсэгт нь алдангийн заалт байхгүй, зөвхөн сангийн эрх үүрэг гэх хэсэгт нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хувиараар хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,1 хувийг алданги тооцно гэж заасан байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талууд алданги тохироогүй, алдангийн хэмжээг яаж тогтоосон нь тогтоогдохгүй, хуулиар алданги гэж заасан болохоос хөшүүрэг гэж байхгүй. Зээлдүүлэгч “Ё-” ХХК-д 2019 оны 7 сард гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн, энэ хугацаанаас гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Алдангийн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул үндсэн зээлээс нийт 209 344 269 төгрөгийг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 290 655 731 төгрөгийг хүүгийн хамт 351 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тэнцүү хувиараар гаргуулах гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож байгаа гэж ойлголоо. Тэнцүү хувиар гаргуулна гэхээр П.О- 210 816 586 төгрөгийг төлөх юм байна. Зээлийн гэрээгээр харахад зээлдэгч, хамтран зээлдэгч гэдгийг өөр утгаар тайлбарлаж байгаа. Б.О-ийг үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 1.2-т зээлдэгч гэдгийг тодорхойлж өгсөн. Энэ нь зээл хамтран авсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хувиар дээр зөвхөн “Ё-” ХХК нь гарын үсэг зурсан байдаг. Б.О- гарын үсэг зураагүй. Хүү алдангиа Б.О-д танилцуулаагүй байж, Б.О-ээс хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Алдангийг гэрээний 2.1.4-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол гэж тайлбарлаж өгсөн. Алданги гэдэг бол зээлийн гүйцэтгэлийг хангах арга. Гэтэл зээлийн гэрээний алданги авах талаар тусгаагүй. Мөн алданги 0,1 хувь, 0,5 хувь гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн зээлээр авсан 500 000 000 төгрөгийн зээлээс Б.О- нь нэг ч төгрөг аваагүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЖДҮХС-, “Ё-” ХХК, Б.О- нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 2016/122/01 тоот зээлийн гэрээг цуцалж, “Ё-” ХХК, Б.О- нараас 417 356 451 /дөрвөн зуун арван долоон сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөг гаргуулж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 4 276 721 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Ё-” ХХК, Б.О- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Харуул алтай хотхон /13280/, Хилчин гудамж, 104-р байрны 15 тоот 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204036150 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороолол /13311/, 418-р байрны 24 тоот 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204031490 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улс гудамж, 414-р байрны 89 тоот 2 өрөө сууцыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 2 259 732 /хоёр сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 209 344 269 төгрөг төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогддог. Хариуцагч “Ё-” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн 209 344 269 төгрөгийг графикт заасны дагуу хасахад үндсэн зээлийн төлбөр 2018 оны 10 сар дуустал төлсөн, хүүг 2018 оны 11 сарын төлбөрийн тал хүртэл төлсөн байна. Дээрх тооцооноос харахад үндсэн зээлийн үлдэгдэл 344 373 781 төгрөг байхад нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс алдангид суутган үндсэн зээлийн үлдэгдлийг 10 116 359 төгрөгөөр илүү 354 490 140 төгрөг болгон нэхэмжилсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ талаар дэлгэрэнгүй тооцоог гаргаж өгөөгүй, хариуцагч талаас аль хугацаанаас хэтэрсэн хугацааг тооцсон, яагаад 1256 хоног гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж тооцсон, ямар тооцоо, үндэслэлээр үндсэн зээл, хүү, алданги бодсон талаар асуухад тайлбарлаж чадаагүй. Хариуцагчаас тухай бүрд нь алданги суутган авч байсан байж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги тооцож суутган авсан хугацааны төлбөрт давхардуулан алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрээний 6.1.1-д заасныг алданги тохиролцсон гэж үзвэл өмнөх алдангийг бүрэн тооцон авсан гэж үзэн 2018 оны 11 сараас эхлэн алданги тооцвол зээлийн үлдэгдэл 344 373 781 төгрөг, хүү 15 398 497 төгрөг, алданги 36 823 635 төгрөг нийт 396 595 913 төгрөг болно. “Ё-” ХХК нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийг 2018 оны 11 сар хүртэл арилгаж сүүлийн төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулсан байхад ЖДҮХС нь гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд зээлийн төлбөрийг 8 өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах талаар заасан байдаг Мэдэгдлийн хугацаа дуусах сүүлийн өдөр шүүхэд нэхэмжпэл гаргасан үйл баримт харагдаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талууд гэрээний 2.1.4, 4.2, 5.2.2, 6.1.1 дэх хэсэгт заасан нь алдангийн талаарх тодорхойлолтоос эхлэн үүргийг төгрөгөөр гүйцэтгэх, алданги төлөх хэмжээг тохирсон” гэж тодорхойлон апдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжпэл гаргасан өдөр хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацааны алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч талаас гэрээний гэрээ 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл гаргаж хариуцагч мэдэгдлийг хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд хариуцагчийн хаягийг дутуу буруу бүрдүүлж ирсний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ талаар хариуцагч мэдэж ЖДҮХС-д өөрийн хаягийг мэдэгдсэнээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цуцлагдсан гэж үзвэл хариуцагчаас төлөх үндсэн зээл үлдэгдэл 344 373 781 төгрөг, хүү 11 625 644 төгрөг, алданги 19 275 440.4 төгрөг нийт 375 274 865.4 төгрөг болно. Иймд хариуцагч тал нь дээрх тооцооны дагуу 375 274 865,4 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 42 081 585,6 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага манай компанитай байгуулсан гэрээг бус өөр гэрээг цуцлах шаардлага гаргасныг гомдолдоо тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч ЖДҮХС- нь хариуцагч Ё- ХХК, Б.О- нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж 421 633 172 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2016/122/01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцжээ. Улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Харуул алтай хотхон /13280/, Хилчин гудамж, 104-р байрны 15 тоот 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204036150 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороолол /13311/, 418-р байрны 24 тоот 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, С.Т-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204031490 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улс гудамж, 414-р байрны 89 тоот 2 өрөө сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 10-37 дугаар тал / Тэдний хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зээлийн гэрээний 5-р зүйлд зааснаар зээлдэгч “Ё-” ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг Б.О- хүлээхээр тохиролцсоныг Иргэний хуулийн 242 дүгээр зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

            Дээрх гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 145 509 859 төгрөг, зээлийн хүүд 60 843 409 төгрөг нийт 206 353 268 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваариар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээлдэгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 41 дүгээр тал/

 

            Зохигчид гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор” тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцжээ. Хэдийгээр хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн тооцоололд “хөшүүрэг” гэж бичсэн нь алдангид тооцогдохгүй хэмээн тайлбарлаж байх боловч гэрээнд талууд алдангийн тохиролцоо хийсэн байна. Нэхэмжлэгч зээлийн тооцоололд хөшүүрэг гэж бичсэн нь гэрээгээр тохиролцсон алдангийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

 

            Нэхэмжлэгч гэрээг цуцалснаар зээлдэгч үндсэн зээлд 354 490 140 төгрөг, зээлийн хүү 9 128 167 төгрөг, алданги 56 737 544 төгрөг нийт 420 356 451 төгрөгийг төлөх үүрэгтэй. Харин зээлдэгч “Ё-” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээл, зээлийн хүүд 3 000 000 төгрөг төлсөн нь Хас банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул үүнийг төлбөрөөс хасч тооцон 417 356 451 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 39-40 дүгээр тал/ Тодруулбал, шүүхэд хандсанаар зээлийн гэрээг үүрэг гүйцэтгүүлэгчийн талаас цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Хаяг тодорхойгүй гэх үндэслэл шүүгчийн захирамжаар тогтоогдсон учраас үүрэг гүйцэтгэгчид зээлдүүлэгчээс гаргасан нэхэмжлэл, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нөгөө талд хүрсэн гэж үзэх үндэслэлгүй учраас энэ хугацаагаар тасалж үүргийг гаргуулах үндэслэлгүй. Харин анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээнд төлсөн 25 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Харуул алтай хотхон /13280/, Хилчин гудамж, 104-р байрны 15 тоот 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204036150 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороолол /13311/, 418-р байрны 24 тоот 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204031490 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улс гудамж, 414-р байрны 89 тоот 2 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Ё-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 358 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                С.ЭНХТӨР