Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00261

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   гийн нэхэмжлэлтэй, 

,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,    нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж 421,633,172 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, Д.Батхорол, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,    нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж 421,633,172 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   , ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,    нарын хооронд 2016 оны 07-р сарын 07-ны өдөр байгуулсан 2016/122/01 тоот зээлийн гэрээг цуцалж, ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,    нараас 417,356,451 /дөрвөн зуун арван долоон сая гурван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 4,276,721 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,    нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204058279 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Харуул алтай хотхон (13280), Хилчин гудамж, 104-р байрны 15 тоот, 2 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204039011 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот,  3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204036150 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол хороолол (13311), 418-р байрны 24 тоот, 3 өрөө сууц, Их Монгол улсын гудамж, 418-р байрны 38 тоот, 3 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204031490 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Их Монгол улс гудамж, 414-р байрны 89 тоот, 2 өрөө сууцыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 102/ШШ2020/01087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1341 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   нь шүүхэд 2016.07.07-ны өдрийн 2016/122/01 дүгээр зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 354,490,140 төгрөг, зээлийн хүү 9,128,767 төгрөг, алдангид 57,989,265 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 421,633,172 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Зээлийн гэрээний нөхцөл нь 500,000,000 төгрөгийг 2016.07.07-ны өдөр 5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийн төлбөрийг графикт заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 209,344,269 төгрөг төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогддог. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн 209,344,269 төгрөгийг графикт заасны дагуу хасахад (улаан өнгөөр тэмдэглэж харуулна) үндсэн зээлийн төлбөр 2018 оны 10 сар дуустал төлсөн, хүүг 2018 оны 11 сарын төлбөрийн тал хүртэл төлсөн байна /1,415,235-795,607=619,620/. Дээрх тооцооноос харахад үндсэн зээлийн үлдэгдэл 344,373,781 төгрөг байхад нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс алдангид суутган үндсэн зээлийн үлдэгдлийг 10,116,359 төгрөгөөр илүү 354,490,140 төгрөг болгон нэхэмжилсэн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ талаар дэлгэрэнгүй тооцоог гаргаж өгөөгүй, хариуцагч талаас аль хугацаанаас хэтэрсэн хугацааг тооцсон, яагаад 1256 хоног гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж тооцсон (зээлийн гэрээг 2016.07.07-ны өдөр байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.01.07-ны өдөр хүртэл нийт 1270 хоног болсон байхад яаж 1256 хоног хугацаа хэтэрсэн гэж тооцсон), ямар тооцоо, үндэслэлээр үндсэн зээл, хүү, алданги бодсон талаар асуухад тайлбарлаж чадаагүй. Хариуцагчаас тухай бүрт нь алданги суутган авч байсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги тооцож суутган авсан хугацааны төлбөрт давхардуулан алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Гэрээний 6.1.1-д заасныг алданги тохиролцсон гэж үзвэл өмнөх алдангийг бүрэн тооцон авсан гэж үзэн 2018 оны 11 сараас эхлэн алданги тооцвол зээлийн үлдэгдэл 344,373,781 төгрөг, хүү 15,398,497 төгрөг, алданги 36,823,635 төгрөг, нийт 396,595,913 төгрөг болно. /Графикийг харуулбал/

 

Он

Сар

Өдөр

Тоо

Нийт төлбөр

Төлөх үндсэн зээл

Төлөх хүү

Үндсэн зээлийн үлдэгдэл

2016

7

21

 

1,438,456

0

1,438,456

500,000,000

8

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

9

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

10

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

11

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

12

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

2017

1

30

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

2

28

 

1,917,808

0

1,917,808

500,000,000

3

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

4

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

 

5

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

6

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

7

31

 

11,514,600

9,391,312

2,123,288

490,608,688

8

31

 

11,514,600

9,431,193

2,083,407

481,177,494

9

30

 

11,514,600

9,537,158

1,977,442

471,640,336

10

31

 

11,514,600

9,511,744

2,002,856

462,128,592

11

30

 

11,514,600

9,615,441

1,899,159

452,513,151

12

31

 

11,514,600

9,592,969

1,921,631

442,920,182

2018

1

31

 

11,514,600

9,633,706

1,880,894

433,286,476

2

28

 

11,514,600

9,852,679

1,661,921

423,433,797

3

31

 

11,514,600

9,716,456

1,798,144

413,717,340

4

30

 

11,514,600

9,814,392

1,700,208

403,902,949

5

31

 

11,514,600

9,799,396

1,715,204

394,103,553

6

30

 

11,514,600

9,894,996

1,619,604

384,208,577

7

31

 

11,514,600

9,883,029

1,631,571

374,325,527

8

31

 

11,514,600

9,924,998

1,589,602

364,400,529

9

30

 

11,514,600

10,017,064

1,497,536

354,383,465

10

31

 

11,514,600

10,009,684

1,504,916

344,373,781

11

30

11514,6

426 хоног

4,905,219

11,514,600

10,099,365

1,415,235

334,274,416

12

31

395

4,548,267

11,514,600

10,095,079

1,419,521

324,179,337

2019

1

31

364

4,191,314.4

11,514,600

10,137,948

1,376,652

314,041,389

2

28

336

3,868,905.6

11,514,600

10,310,058

1,204,542

303,731,332

3

31

305

3,511,953

11,514,600

10,224,782

1,289,818

293,506,550

4

30

275

3,166,515

11,514,600

10,308,409

1,206,191

283,198,141

5

31

244

2,809,562.4

11,514,600

10,311,978

1,202,622

272,886,163

6

30

214

2,464,124.4

11,514,600

10,393,150

1,121,450

262,493,013

7

31

183

2,107,171.8

11,514,600

10,399,904

1,114,696

252,093,110

8

31

152

1,750,219.2

11,514,600

10,444,068

1,070,532

241,649,042

9

30

122

1,404,781.2

11,514,600

10,521,522

993,078

231,127,520

10

31

911,047,774

11,514,600

10,533,100

981,500

220,594,421

11

30

61,702,390.6

11,514,600

10,608,048

906,552

209,986,373

12

31

345,438

11,514,600

10,622,877

891,723

199,363,496

2020

1

31

36,823,635.6

11,514,600

10,667,988

846,612

188,695,508

2

28

 

11,514,600

10,790,836

723,764

177,904,672

3

31

 

11,514,600

10,759,114

755,486

167,145,557

4

30

 

11,514,600

10,827,700

686,900

156,317,857

5

31

 

11,514,600

10,850,784

663,816

145,467,072

6

30

 

11,514,600

10,916,790

597,810

134,550,282

7

31

 

11,514,600

10,943,222

571,378

123,607,060

8

31

 

11,514,600

10,989,693

524,907

112,617,367

9

30

 

11,514,600

11,051,789

462,811

101,565,578

10

31

 

11,514,600

11,083,294

431,306

90,482,284

11

30

 

11,514,600

11,142,755

371,845

79,339,529

12

31

 

11,514,600

11,177,679

336,921

68,161,850

2021

1

31

 

11,514,600

11,225,146

289,454

56,936,705

2

28

 

11,514,600

11,296,213

218,387

45,640,492

3

31

 

11,514,600

11,320,784

193,816

34,319,708

4

30

 

11,514,600

11,373,560

141,040

22,946,148

5

31

 

11,514,600

11,417,157

97,443

11,528,990

 

 

 

 

 

 

47,379

 

Графикт заасны дагуу алданги бодох ёстой байхад ямар үндэслэлээр илүү бодсон тооцооллын дагуу хариуцагчаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэж байгааг шийдвэр болон магадлалдаа тайлбарлаагүй.

 

4.2. “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь зээлийн гэрээний үүргийн зөрчлийг 2018 оны 11 сар хүртэл арилгаж сүүлийн төлбөрийг 2019.04.11-ний өдөр төлж барагдуулсан байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   нь гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд зээлийн төлбөрийг 8 өдөр буюу 2019.09.05-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах талаар заасан байдаг. Мэдэгдлийн хугацаа дуусах сүүлийн өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт харагдаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талууд гэрээний 2.1.4, 4.2, 5.2.2, 6.1.1 дэх хэсэгт заасан нь алдангийн талаарх тодорхойлолтоос эхлэн үүргийг төгрөгөөр гүйцэтгэх, алданги төлөх хэмжээг тохирсон” гэж тодорхойлон алдангийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу 2020.01.07-ны өдөр хүртэл хугацааны алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч талаас 2019.08.28-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл гаргаж хариуцагч мэдэгдлийг хүлээн авч, 2019.09.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд хариуцагчийн хаягийг дутуу, буруу бүрдүүлж ирсний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ талаар хариуцагч мэдэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   д өөрийн хаягийг мэдэгдсэнээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ 2019.09.05-ны өдөр цуцлагдсан гэж үзвэл хариуцагчаас төлөх үндсэн зээл үлдэгдэл 344,374,781 төгрөг, хүү, 11,625,644 төгрөг, алданги 19,275,440.4 төгрөг, нийт 375,274,865.4 төгрөг болно.

Он

Сар

Өдөр

Тоо

Нийт төлбөр

Төлөх үндсэн зээл

Төлөх хүү

Үндсэн зээлийн үлдэгдэл

2016

7

21

 

1,438,456

0

1,438,456

500,000,000

8

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

9

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

10

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

11

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

12

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

2017

1

30

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

2

28

 

1,917,808

0

1,917,808

500,000,000

3

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

4

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

5

31

 

2,123,288

0

2,123,288

500,000,000

6

30

 

2,054,795

0

2,054,795

500,000,000

7

31

 

11,514,600

9,391,312

2,123,288

490,608,688

8

31

 

11,514,600

9,431,193

2,083,407

481,177,494

9

30

 

11,514,600

9,537,158

1,977,442

471,640,336

10

31

 

11,514,600

9,511,744

2,002,856

462,128,592

11

30

 

11,514,600

9,615,441

1,899,159

452,513,151

12

31

 

11,514,600

9,592,969

1,921,631

442,920,182

2018

1

31

 

11,514,600

9,633,706

1,880,894

433,286,476

2

28

 

11,514,600

9,852,679

1,661,921

423,433,797

3

31

 

11,514,600

9,716,456

1,798,144

413,717,340

4

30

 

11,514,600

9,814,392

1,700,208

403,902,949

5

31

 

11,514,600

9,799,396

1,715,204

394,103,553

6

30

 

11,514,600

9,894,996

1,619,604

384,208,557

7

31

 

11,514,600

9,883,029

1,631,571

374,325,527

8

31

 

11,514,600

9,924,998

1,589,602

364,400,529

9

30

 

11,514,600

10,017,064

1,497,536

354,383,465

10

31

 

11,514,600

10,009,684

1,504,916

344,373,781

11

30

11514,6

304  хонoг 

3,500,438.4     

11,514,600

10,099,365

1,415,235

334,274,416

12

31

273

3,143,485.8

11,514,600

10,095,079

1,419,521

324,179,337

2019

1

31

242

2,786,533.2

11,514,600

10,137,948

1,376,652

314,041,389

2

28

214

2,464,124.4

11,514,600

10,310,058

1,204,542

303,731,332

3

31

183

2,107,171.8

11,514,600

10,224,782

1,289,818

293,506,550

4

30

153

1,761,733.8

11,514,600

10,308,409

1,206,191

283,198,141

5

31

122

1,404,781.2

11,514,600

10,311,978

1,202,622

272,886,163

6

30

92

1,059,343.2

11,514,600

10,393,150

1,121,450

262,493,013

7

31

61,702,390.6

11,514,600

10,399,904

1,114,696

252,093,110

8

31

30,345,438

11,514,600

10,444,068

1,070,532

241,649,042

9

30

19,275,440.4

11,514,600

10,521,522

993,078

231,127,520

10

31

 

11,514,600

10,533,100

981,500

220,594,421

11

30

 

11,514,600

10,608,048

906,552

209,986,373

12

31

 

11,514,600

10,622,877

891,723

199,363,496

2020

1

31

 

11,514,600

10,667,988

846,612

188,695,508

2

28

 

11,514,600

10,790,836

723,764

177,904,672

3

31

 

11,514,600

10,759,114

755,486

167,145,557

4

30

 

11,514,600

10,827,700

686,900

156,317,857

5

31

 

11,514,600

10,850,784

663,816

145,467,072

6

30

 

11,514,600

10,916,790

597,810

134,550,282

7

31

 

11,514,600

10,943,222

571,378

123,607,060

8

31

 

11,514,600

10,989,693

524,907

112,617,367

9

30

 

11,514,600

11,051,789

462,811

101,565,578

10

31

 

11,514,600

11,083,294

431,306

90,482,284

11

30

 

11,514,600

11,142,755

371,845

79,339,529

12

31

 

11,514,600

11,177,679

336,921

68,161,850

2021

1

31

 

11,514,600

11,225,146

289,454

56,936,705

2

28

 

11,514,600

11,296,213

218,387

45,640,492

3

31

 

11,514,600

11,320,784

193,816

34,319,708

4

30

 

11,514,600

11,373,560

141,040

22,946,148

5

31

 

11,514,600

11,417,157

97,443

11,528,990

 

 

 

 

 

 

47,379

 

        Иймд хариуцагч тал нь 375,274,865.4 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 42,081,585.6 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү болон алдангийг яаж бодсон талаар тооцоолол байхгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж чадаагүй байхад шүүхээс тэдний гаргаж өгсөн нотлох баримтыг шаардлага хангаагүй байна гэсэн мөртлөө хурал завсарлаад ороход энэ тооцоолол нь зөв юм байна гээд дээрх баримтыг үндэслэл болгон шийдсэн. Уг баримтыг шүүх хурал дээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул танилцаагүй болно. Мөн 2016.11.18-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг зээлээс хасаж тооцсон боловч түүнд ногдох алданги болох 1,500,000 төгрөгийг хасаагүй, алдангийг илүү тооцсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 421,633,172 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч нараас 417,356,451 төгрөг гаргуулж, үлдэх 4,276,721 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,   гаас 2016.07.07-ны өдөр 2016/122/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр, 3 орон сууцыг тус тус барьцаалан зээлсэн. Зээлдэгч нь зээлийг төлөх хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж хугацааг 1256 хоног хэтрүүлсэн, зээлээ төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 354,490,140 төгрөг, зээлийн хүү 9,128,767 төгрөг, алданги 57,989,265 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 421,633,172 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрөөс нийт 209,344,269 төгрөгийг төлсөн, талууд алданги тохироогүй, хуулиар алданги гэж заасан болохоос хөшүүрэг гэж байхгүй, зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д 2019 оны 7 сард гэрээ цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн, энэ хугацаанаас гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Алдангийн заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 290,655,731 төгрөгийг хүүгийн хамт нийт 351,000,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна...” гэж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,, “...Зээлийн гэрээний 1.2-т зээлдэгч гэдгийг зээл хамтран авсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хувиар дээр зөвхөн “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь гарын үсэг зурсан байдаг. ,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зураагүй, хүү алдангиа ,,,,,,,,,,,,,,,д танилцуулаагүй байж хүү алданги нэхэмжлэх эрхгүй... Алданги гэдэг бол зээлийн гүйцэтгэлийг хангах арга юм. Гэтэл зээлийн гэрээний алданги авах талаар тусгаагүй. Мөн алданги 0,1 хувь, 0,5 хувь гэдэг нь ойлгомжгүй байна, зээлээр авсан 500,000,000 төгрөгийн зээлээс ,,,,,,,,,,,,,,, нь нэг ч төгрөг аваагүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээнд ,,,,,,,,,,,,,,, нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, зээлийн гэрээний 6.1.1.-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцох”-оор тохирсон, зээлдэгч нар зээл эргэн төлөх хугацааг 1256 хоногоор хэтрүүлсэн нь зээлийн гэрээний 10.2.1, 10.2.2-ын дагуу зээлдүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болсон байна.

10. Иймд, “гэрээ цуцлагдсанаар энэ хүртэл хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 354,490,140 төгрөг, зээлийн хүү 9,128,167 төгрөг, алданги 56,737,544 төгрөг, нийт 420,356,451 төгрөг төлөх үүрэгтэй, харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2016.11.18-нд 3,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул хасч тооцон 417,356,451 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж шүүх шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн 209,344,269 төгрөгийг графикт заасны дагуу хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 344,373,781 төгрөг байхад нэхэмжлэгчээс зээлийн төлбөрт төлсөн төлбөрөөс алдангид суутган үндсэн зээлийн үлдэгдлийг 10,116,359 төгрөгөөр илүү буюу 354,490,140 төгрөг болгон нэхэмжилсэн... 2018 оны 11 сараас эхлэн алданги тооцвол зээлийн үлдэгдэл 344,373,781 төгрөг, хүү 15,398,497 төгрөг, алданги 36,823,635 төгрөг, нийт 396,595,913 төгрөг болно...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд, нэхэмжлэгчээс зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд өгсөн (хавтаст хэргийн 7 дахь талд) ба уг баримтад хариуцагчийн төлсөн төлбөрийн огноо, хэмжээ (үндсэн зээл болон хүүд төлсөн) болон 2020.01.07-ны өдрийн байдлаар төлөх ёстой үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү зэрэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл хариуцагч нар гэрээнд заасан хуваарийн дагуу (хавтаст хэргийн 17 дахь талд) зээлээ төлөөгүй атлаа тухайн хуваарийг үндэслэн 2018.10.31-ний өдрийн байдлаар (хэвийн төлөлт хийсэн тохиолдолд) үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл “344,373,781 төгрөг... байх ёстой” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.  

12. Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 10 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019.10.21-ний өдрийн 13206 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж, 6-4 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон, үндсэн зээлдэгчийн хаяг тодорхойгүй байхад хамтран хариуцагчтай холбоотой нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна (хавтаст хэргийн 39 дэх талд). Уг захирамжаас нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан хаягийн дагуу нэхэмжлэл гаргасан болох нь харагдаж байх ба нэхэмжлэгчийн буруугаас хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, харин хариуцагч зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2.13-т заасан “хаяг байршил, холбоо барих утас солигдсон тохиолдолд Санд мэдэгдэх” үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх тул “... нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019.09.05-ны өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзнэ, энэ хүртэл тооцоход хариуцагчийн төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 344,374,781 төгрөг, хүү, 11,625,644 төгрөг, алданги 19,275,440.4 төгрөг, нийт 375,274,865.4 төгрөг болно...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.2) гомдол үндэслэлгүй.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1341 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 368,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД