Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 0085

 

 

 

 

 

 

 

 

 

М.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           М.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Г, Б.Э, Р.Ц

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Д.Г-н давж заалдах гомдлоор шүүгдэгч М.У нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Х овогт М-н У,

А овогт Ц-ны М,

   Шүүгдэгч М.У нь         аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.Мтэй бүлэглэн,      аймаг       сум      багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр      аймаг      сум       багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.М нь       аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч М.Утай бүлэглэн,      аймаг      сум       багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр      аймаг    сум       багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Б-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан иргэн Б.У-с залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: М.У, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч М.У, Ц.М нарыг бүлэглэн, З.И-г хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Х овогт М-н У, А овогт Ц-ны М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, гэрч З.И мэдүүлгийн бичлэг гэсэн бичвэртэй, таньж олуулах ажиллагааны дуу, дүрсний бичлэг И.М, З.И нар гэсэн бичвэртэй, мөн Б.М, Д.Т, З.О, Б.У нарын гэрчээр мэдүүлэг өгөх үеийн видео бичлэг гэсэн бичвэртэй 3 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо:

... Миний үйлчлүүлэгчийг шийтгэхдээ үндэслэл болгосон нотлох баримт нь зөвхөн хохирогч З.О-н мэдүүлгээр нотлох баримт гэж үзэж ялласан нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч З.О нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ нэг бол өмгөөлөгч миний болсон хэргийн талаар асуусан асуултад “болсон хэргийг санахгүй байна”. Харин шүүгчийн асуусан асуултад “М.Ут мөнгө өгсөн” мэтээр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ зөвхөн М.Ут мөнгө өгсөн гэх мэдүүлгийн дурдаж , хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Мөн мөнгө өгөхдөө аавтайгаа хамт явсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заасаар байтал хохирогчийн ааваас мэдүүлэг авч мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.3 зүйлийн 3 Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, 1.15 зүйлийн 2 Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтын шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

Хохирогч З.О шүүх хуралдааны үед эргэлзсэн байдалтай өмгөөлөгч миний болсон хэргийн талаар асуухад “би юу ч санахгүй байна” гэж мэдүүлэг өгдөг мөртлөө шүүх бүрэлдэхүүнээс “өмнө нь таны өгсөн мэдүүлэг энд байна.

Та энэ мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэх хууль сануулсан сануулгаас айж эмээн үнэн зөв мэдүүлгээ өгч чадаагүй байна гэж үзэж байна. Мөн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх саналтайгаар ирүүлсний дараа хохирогч З.О нь миний үйлчлүүлэгчийн утас руу залгаж “уучлалт гуйж тухайн үед архи уусан байхад мөрдөгч айлган надаас мэдүүлэг авсан” гэж ярьсан яриаг миний үйлчлүүлэгч бичлэг хийж баримтжуулж авсан боловч хэрэг шүүхэд шилжсэн учир хүлээж аваагүй байна. Мөн бусад хохирогчийн мэдүүлэг авсан CD бичлэг шүүхэд ирүүлсэн боловч хохирогч З.О-н мэдүүлгийн бичлэг байхгүй байгаа нь хохирогчийн мэдүүлэгт маш том эргэлзээг төрүүлж байгаа юм. Нэр бүхий хохирогч нар миний үйлчлүүлэгчид мөнгө өгөөгүй гэдгээ хэлж залруулсан байдаг бөгөөд харин хохирогч И нь тухайн үед андуурсан мөнгийг М гэх цагдаад өгсөн гэдгийг мэдүүлгээрээ хэлдэг. И-с миний үйлчлүүлэгч мэдүүлэг аваагүй талаар мэдүүлж харин шүүгдэгч М-г мэдүүлэг авч дууссаны дараа гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн байдаг. Прокурорын зүгээс хохирогч И-ын мэдүүлгээр М.У “өөрөө надаас юм асуугаад компьютерынхаа ард удаан бичээд суугаад байсан” гэх мэдүүлэг байгаа гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Гэтэл шүүх хуралдааны явцад хохирогч И-н мэдүүлгийн бичлэгийн шинжлэн судлах явцад хохирогч И нь “У нь надаас болсон асуудлыг асууж байгаад цайны цагийн дараа хүрээд иргээд явуулсан. Тэгээд тэр асуугаад байсан зүйл дээрээ надаар нэг ч гарын үсэг зуруулаагүй” гэж ярьдаг.

Харин намайг торгуулийн мөнгийг торгуулийн дансанд тушаагаад ир гэж явуулсан банк хаалттай байсан учир буцаад ирэхэд М байсан учир мөнгийг Мд бэлнээр өгөөд явсан гэх үйл баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхэд хохирогч З.О-г миний үйлчлүүлэгч М.У нь бас л торгуулийн мөнгө 100.000 төгрөгийг торгуулийн дансанд тушаалгахаар явуулдаг. Энэ нь уг торгуулийн мөнгийг тушаалгах санаа зорилготой байсныг тодорхой харуулж байх бөгөөд залилах гэмт хэргийн субьектив тал нь үгүйсгэгдэж байна. Дээрх үйл баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч М.Уын өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв болох нь шүүх хуралдааны явцад нотлогдож байгаа нь харагдаж байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоос М.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У тайлбартаа: Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч М.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Д.Г-н давж заалдах гомдлыг үндэслэн М.У, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч М.Уыг       аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.Мтэй бүлэглэн,      аймаг      сум      багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр      аймаг      сум      багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.М-г      аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч М.Утай бүлэглэн,      аймаг      сум      багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр    аймаг      сум      багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Б-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан иргэн Б.У-с залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан үйлдлүүдэд нь Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны  шүүх шүүгдэгч М.У, Ц.М нарыг бүлэглэн, З.И-г хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан үйлдлийг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Х овогт М-н У, А овогт Ц-ны М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.У, Ц.М нарыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

            Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад

            Шүүгдэгч М.У нь        аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр      аймгийн      сумын      багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа З.О-с торгуулийн мөнгө гэж 100 000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан бэлнээр залилж авсан болох нь

            Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч З.О-н...2018 оны  11 сарын 08-ны өдөр Б төвийн караокед найзуудтайгаа маргалдсан чинь ресейпшин нь цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэхэд саатуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр У гэдэг цагдаа намайг аав З-н хамт ирж аваад 4 дүгээр микрт байх цагдаагийн байранд мэдүүлэг авсан. У цагдаа намайг хүнтэй маргалдсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авна гээд 100 000 төгрөгийг төрийн банканд тушаагаад ир гэсэн боловч банк хаалттай байсан. Торгуулийн 100 000 төгрөгийг У бэлнээр нь надад өгчих би өөрөө тушаая гээд авсан ... гэсэн мэдүүлэг,

            З.О-н 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт,

            Шүүх хуралдаанд өгсөн З.О-н ...Би ааваасаа 100 000 төгрөг аваад Ут өгсөн гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч М.Уын ...хохирогч З.О-д 100 000 төгрөг нөхөн төлсөн баримт зэргээр

            Шүүгдэгч Ц.М нь      аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр       аймгийн        сумын       багт байх хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Б-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч 100 000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан Б.У-с залилж авсан

            2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч 100 000 төгрөгийг бэлнээр албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан болох нь

            Хохирогч Б.У-н ...Би нөхөр Б-н өмнөөс Ц.М цагдаад хоёр удаа торгуулийн 105 000 төгрөгийг өгсөн. Ц.М цагдаа ямар нэгэн шийтгэлийн торгуулийн хуудас надад өгөөгүй... гэсэн мэдүүлгүүд,

            Э.Б-н “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэгдсэн тухай лавлагаа,

            Хохирогч Д.Т-н...Ц.М цагдаа торгуулийн арга хэмжээ авна 100 000 төгрөг аваад ир” гэсэн. Надаас торгуулийн мөнгийг авчихаад ямар нэгэн баримт өгөөгүй гэсэн мэдүүлэг,

            Хохирогч Д.Т-н Худалдаа хөгжлийн банкны дансны 2018 оны 12 дугаар сарын 26-28-ны өдрийн хуулга,

            Д.Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэсэн шалтгаанаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэгдсэн баримт,

            Шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Т-д 100 000 төгрөг, хохирогч Б.У-т 100.000 төгрөг тус тус нөхөн төлсөн зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадахуйц нотлох баримтууд байх ба анхан шатны шүүх шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирлын шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл ангид заасан торгох ялаар шийтгэсэн нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Харин шүүгдэгч М.У, Ц.М нарыг бүлэглэж хохирогч З.И-г хуурч 100 000 төгрөгийг залилан авсан үйлдэлд санаатай нэгдсэн, хамтран оролцсон буюу бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг тогтворгүй эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байна гэж дүгнээд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоодохгүй байна.

            Шүүгдэгч М.У, Ц.М нарын эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөгөө ашиглан торгуулийн мөнгө төлүүлж байгаа мэтээр хохирогчдыг төөрөгдөлд оруулж   тус бүр 100 000 төгрөг залилан авч ашигласан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг нь мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Д.Г-н... М.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Д.Г-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА