Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0442/З |
Дугаар | 128/ШШ2019/0079 |
Огноо | 2019-01-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2019/0079
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №2/545 тоот гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, ОБЕГ/******* тендерийн 6 дугаар багц Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэхээр шалгарсан Н******* ХХКтай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт эвлэрлийн гэрээг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эвлэрийн гэрээнд: Талууд гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, доорх нөхцөлийг харилцан зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд 2.1.1 Нэхэмжлэгч нь ОБЕГ/******* тендерийн 6 дугаар багц Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэхээр шалгарсан Н******* ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах тухай шаардлагаас татгалзаж байна
2.1.2 хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 дугаар гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
2.1.3 нэхэмжлэгч, хариуцагчаас энэхүү гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан харилцан буултыг үндэслэн талуудын эрх ашгийг хангах арга замыг дараах байдлаар тодорхойлов. Үүнд
2.1.3.1 хариуцагч нь гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг зөвшөөрснөөр уг мэдэгдэл нь эрх зүйн үйлчлэлгүй болж буй тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 дугаар хүчин төгөлдөр мэдэгдлийг үндэслэн Н******* ХХК-тай Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэх гэрээ-г энэхүү эвлэрлийн гэрээ-г байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор байгуулна.
2.1.3.2 хариуцагч нь Эвлэрлийн гэрээний дагуу Н******* ХХК-тай Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэх гэрээг байгуулах тухай Сангийн яаманд мэдэгдэж, гэрээ байгуулах ажиллагааг бүрэн хариуцна.
2.1.3.3 Нэхэмжлэгч биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуурыг Монгол Улсад оруулах, үүнтэй холбогдон үүсэх аливаа эрх зүйн үр дагаварыг бие даан бүрэн хариуцна.
2.2 талууд эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан байна.
Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч нь ОБЕГ/******* тендерийн 6 дугаар багц Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэхээр шалгарсан Н******* ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/545 дугаар гэрээ байгуулах эрхийг цуцлах тухай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/502 дугаар хүчин төгөлдөр мэдэгдлийг үндэслэн Н******* ХХК-тай Биохимийн шинжилгээний иж бүрэн автомат анализатор, нэг удаагийн оношлуур нийлүүлэх гэрээ-г энэхүү эвлэрлийн гэрээ-г байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор байгуулахаар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ