Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1423

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК, “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан 10 532 079 455.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК нь тус банктай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС180518048-1-1, №ЗГ/СС180518048-1-2, №ЗГ/СС180518048-1-3, №ЗГ/СС180518048-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, №ЗБ/СС 180518048-2-8 болон 1-11 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/СС180518048-1-5, №БГ/СС180518048-1-6, №БГ/СС180518048-1-7, №БГ/СС180518048-1-8, №БГ/СС180518048-1-9, №БГ/СС180518048-1-10 тоот “Баталгааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 8 800 000 000 төгрөг, мөн 1 200 000 000 төгрөгийг хөрөнгө худалдан авах болон хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 16.80 хувийн хүүтэй, 120 сар болон 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч “Э” ХХК нь №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар тоот хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар тоот хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар тоот хаягт байрлах 1154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 8 715 327 431.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 614 254 969.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 646 500.73 төгрөг, нийт 9 334 228 902.17 төгрөг байна. Мөн дараагийн зээл үндсэн зээлийн үлдэгдэл 1 124 878 206.19 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 71 041 667.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 883 679.69 төгрөг, нийт 1 197 803 553.12 төгрөг байна. Шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал нь 47 500 төгрөг байна. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот “Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2-т заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлуулахаар, дээрх гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч “Э” ХХК нь тус банктай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС 180518048-2 тоот “Зээлийн гэрээ”-ний нийт дүн буюу үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 10 532 079 455.20 төгрөгийг зээлдэгч “Э” ХХК болон баталгаа гаргагч “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК нараас гаргуулж “ХХБ” ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар тоот хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар тоот хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар тоот хаягт байрлах 1 154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Э” ХХК болон баталгаа гаргагч “Ч” ХХК, “К” ХХК , “С” ХХК нараас 9 334 275 902.17 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК-аас 1 197 803 553.12 төгрөгийг, нийт 10 532 079 455.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхарт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1 154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 52 818 699 төгрөгийн 52 818 347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 352 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Э” ХХК, “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК нараас 52 818 347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо:

... Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс 181/ШШ2020/001212 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч нар нь 2020 оны 4 дүгээр сард өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсноос хойш уг хэрэгтэй танилцаж, холбогдох нотлох баримтуудыг бэлтгэж байсан. Гэтэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт дутуу, хэргийн оролцогч хүсэлт гаргасаар байхад шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй.

2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хурал давхацсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтыг шүүхэд хүргүүлж хурал хойшлуулах хүсэлт тавьсан. Гэтэл шүүх уг хүсэлтийг тодорхой үндэслэлгүйгээр хүлээн аваагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж төлөөлөх эрхээсээ татгалзсан байна. Шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийг огт байлцуулалгүйгээр явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд харшилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хариуцагч талын төлөөлөгчийг огт байлцуулаагүй атлаа “...хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зохигчдын шүүхэд гаргаж байгаа баримт нь нэг талын хүсэл зориг, байр суурийг илэрхийлж байдаг тул харьцуулан үнэлэхгүйгээр шийдвэрлэх нь хэт нэг талыг барьсан болно. Шүүх “...нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна...” гэсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, зээлийн ангилал бууруулахгүйгээр харилцан тохиролцох хүсэлт банкинд удаа дараа тавьж байсан. Хариуцагчийн зүгээс банкны гэрээнд өөрчлөлт оруулах бололцоогүй, бүхэлдээ стандарт нөхцөл хүлээн авч гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж хуульчилсан. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ.

Нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Цаг үеийн давагдашгүй, тооцоолох бололцоогүй байсан хүчин зүйлүүдээс шалтгаалан хариуцагчийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого тасалдахад хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдэл хүүд холбогдох хэсгийн тал хувь болох 348 678 498 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гомдолд дурдсан шалтгаанаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

           

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “Э” ХХК, “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 532 079 455.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

             “ХХБ” ХХК болон “Э” ХХК нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч “ХХБ” ХХК нь “Э” ХХК-д 8 800 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, зээлдэгч “Э” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Мөн өдрийн “ХХБ” ХХК болон “Э” ХХК нарын хооронд байгуулагдсан №ЗГ/СС180518048-2 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч “ХХБ” ХХК нь “Э” ХХК-д 1 200 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, “Э” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн,  /хх30-34, 35-39/ шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

            Хариуцагч “Э” ХХК нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хүлээн авч, №ЗГ/СС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 357 605 858.85 төгрөг төлснөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, №ЗГ/СС180518048-2 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 8 428 352.99 төгрөг төлснөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болох нь “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол”-оор /хх-90,91/ тогтоогдож байх бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, үүргийн зөрчлөө арилгахыг удаа дараа мэдэгдэж, хугацаа олгосон ч үр дүн гараагүй байх тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүргийн үлдэгдлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь “Ч” ХХК, “К” ХХК болон “С” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Баталгааны гэрээ”-г /хх-70-75/ тус тус байгуулж, дурдсан гэрээнүүдээр “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК-иуд нь “ХХБ” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний дагуу “Э” ХХК нь зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадна гэсэн баталгааг зээлдүүлэгчид гаргаж, “Э” ХХК нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд уг төлбөр болон түүнтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрхээс үзвэл “ХХБ” ХХК болон “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний үүрэг үүссэн, уг гэрээг үндэслэн “ХХБ” ХХК нь зээлдэгч “Э” ХХК-аас гадна “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК нарыг хамтран хариуцагчаар татжээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар №ЗГ/СС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгчийн төлөх үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8 715 327 431.93 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 614 254 969.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 646 500.73 төгрөг, нийт 9 334 228 902.17 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, №ЗГ/СС180518048-2 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөр 1 124 878 206.19 төгрөг, хүүгийн төлбөр 72 041 667.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 883 679.69 төгрөг, нийт 1 197 803 553.12 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл тус тус байгааг хариуцагч нар үгүйсгэж татгалзал, хариу тайлбар гаргаагүй байна.

 

Зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийн үлдэгдлийг төлүүлэхээр тогтоосон хугацаанд гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй тул баталгаа гаргагчаас үүргийг шаардах нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд шүүх хариуцагч “Э” ХХК болон баталгаа гаргагч “Ч” ХХК, “К” ХХК, “С” ХХК нараас №ЗГ/СС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 9 334 228 902.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгохоор, мөн хариуцагч “Э” ХХК-аас №ЗГ/СС180518048-2 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 1 197 803 553.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд 47 500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь нотариатын үйлчилгээ авсантай холбогдон гарсан зардал болох нь нотариатч Х.Цогзолмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэх, уг нэхэмжлэхийн дагуу 47 500 төгрөгийн төлбөр төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул уг зардлыг  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлтэй.

 

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “ХХБ” ХХК болон Б.Н- нарын хооронд байгуулагдсан №ЗБ/СС180518048-1-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг-ээр /хх 40-43/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд, мөн өдрийн №ЗБ/СС180518048-1-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр /хх 44-47/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, мөн өдрийн №ЗГСС180518048-2 дугаартай "Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд, мөн өдрийн №ЗБ/СС180618048-1-4 Дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, Түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр /хх-52-55 тал/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1 154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ’’-ний үүргийн гүйцэтгэлд, мөн өдрийн “ХХБ” ХХК болон Б.Н-, Ж.Амарзаяа нарын хооронд байгуулагдсан №ЗБ/СС180518048-1-3 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-гээр /хх 48-51/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203037303 дугаарт бүртгэгдсэн/ Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш буюу 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлах хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын төлөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Мөн 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөр хойшлуулсан, мөн өдөр хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

 

Шүүх дээрх байдлаар хариуцагч талын хүсэлтийг удаа дараа хангаж, шүүх хуралдаанд оролцох, тайлбар, нотлох баримт гаргах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах хангалттай хугацааг олгосон тул 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангалгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй болно.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэнгийн төлөөлөх эрхээсээ татгалзаж, шүүх хуралдааныг орхин гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэхэд саад болохгүй бөгөөд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 901 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ