Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч  Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга:  А.Болор

улсын яллагч: Р.Машлай

шүүгдэгчийн өмгөөлөгч :Ч.Болдбаатар

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Энхбаяр

иргэдийн төлөөлөгч : Г.Давгажамц

шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай  дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201601080507 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н Б, 19  оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус  дунд   боловсролтой, жолооч   мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4,  2 ах, ахын нэг хүүхдийн хамт Налайх   дүүргийн   дугаар хороо Шугуйн  тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: НУ80050751    

Холбогдсон хэргийн талаар:

      Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх   дүүргийн 6  дугаар хороо Шугуйн 20 тоотод оршин суух гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ах Н.Ч хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж түүнийг түлхэж унаган мөн толгойн тус газар нь  түлээний хагалсан модоор цохиж алсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Л.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач ахын төрсөн өдөр байсан. Орой О бид хоёрыг хоол хийж байхад талийгаач ажлаасаа бууж ирээд өнөөдөр ахынх нь төрсөн өдөр хэдүүлээ гол гаръя гэж хэлсэн. Гол яваад буцах замдаа талийгаач дэлгүүр орж 2 шил архи авсан. М гэрээр ороход М хоёр хүнтэй сууж байсан. М гэрт нэг шил архиа задалж ууж дуусчихаад О ах гурвуулаа гэр рүүгээ явъя гэхээр нь дагуулаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд үлдсэн 1 шил архи ууж дуусгачихаад бүгд амархаар болсон. Тэгээд хувцсаа тайлаад орондоо орох гэтэл талийгаач чи яагаад цагаан хэрэглэлтэй оронд унтдаг юм, чамайг ална гээд босоод ирсэн. Би ахаа та яаж байгаа юм бэ гээд цээж хэсэг рүү нь түлхээд ор руу нь унагаасан. Талийгаач босч ирээд чамайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би намайг унтуулахгүй байна явлаа, М ахынд очиж хонолоо гээд гарах гээд гутлаа үдээд сууж байхад талийгаач чамайг ална гээд хүрээд ирэхээр нь модоор нэг удаа цохисон. Мод миний хойд талд байсан. Би хувцсаа өмссөн байсан болохоор гарч яваад М гэрт хоносон. Маргааш нь М гэрт байж байгаад 11 дүгээр сарын 13-ны орой талийгаач ажлаасаа тараад явж байна гэж ирсэн. Би найзуудтайгаа архи ууж байсан ба талийгаач архинаас 1-2 удаа уусан. Тэгээд талийгаач гэр рүүгээ явлаа гээд явсан. Маргааш өглөө нь О гүйж орж ирээд талийгаачийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Би Ө ахынд очиход ах эгч нар бүгд Ө ахынд цугларсан байсан. Тэгээд өнгөрсөн газар нь очиход цагдаа дуудсан байсан гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн бага хүү. Манай эцэг, эх хоёр 2012 онд салсан. Би эцэг дээрээ завтай үедээ очдог байсан. Утсаар мөн холбоотой байсан. Эцэг маань хувиараа ажил хийдэг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

         Шүүгдэгч  Л.Б  мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18-19 цагийн хооронд талийгаач Ч ажлаасаа ирэхэд нь О бид хоёр төрсөн өдрийн бууз чимхээд байж байсан. Талийгаач гол гарья ахых нь төрсөн өдөр юм чинь ганц шил архи ууя гэсэн. Тэгээд О, Ч, Н нарын хамтаар М гэрт орсон чинь Б, У, М 3 нэг шил 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Тэгээд тэр архинаас нь уугаад сууж байтал талийгаач Ч, У, Б хоёрт 5000 төгрөг өгөөд архинд явуулсан. 0.75 литрийн С архи авчирсаныг уучихаад харихаар бид нар гарцгаасан. Гэртээ ирэнгүүтээ ор орондоо орцгоосон. Тэгсэн чинь талийгаач Ч миний цагаан хэрэглэлийг сольчихсон байсан чинь оронд ороод нөмрөх гэсэн чинь уурлаад босч ирсэн. Тэгэхээр нь би талийгаачийг түлхэж унагаахад талийгаач орноы толгойн дээр байдаг шүүгээг мөргөж унасан. Тэгснээ намайг алга гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би түлээний хайрцагнаас эрхий, долоовор хуруу бөөрөнхийлж нийлүүлсэн хэмжээний диаметртэй богинохон түлээний  модыг авч толгойн орой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгэхэд талийгаач намайг ална гэхээр нь би хувцасаа өмсөөд орны толгойд байх шүүгээнээс ногоон иштэй хутга авч гараад гадаа байх жижиг амбаарын дээврийн хар цаасны завсар нуусан. Учир нь талийгаач Ч ах, О ахтай хэрэлдэх байх гэж бодсон юм. Тэндээсээ шууд Улаанаагийн гэрт очоод нөгөө хоёр маань агсам тавиад унтуулахгүй юм шиг байна танайд хоночихье гэж гуйж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 11-12 цагийн орчимд Отгонбаяр, У гүйж ирээд талийгаач бөөлжөөд байна гэж хэлэхээр нь би шартчихсан биз гэж хэлсэн. Тухайн үед би том ах Ө машиныг янзалж байсан чинь Ө ахын эхнэр нь зул ороох хөвөн байхгүй гэж хэлэхээр нь манайд хөвөн байгаа би очоод аваад ирье гэж хэлээд гэртээ очиж хөвөн авах үед талийгаач хэвтэж байхаар нь яасан бэ гэхэд үхлээ гэж хэлэхээр нь дүү нь ганц юм олж ирэх үү гэхэд үгүй ах нь ууж чадахгүй юм шиг байна гэж хэлэхээр нь  буцаад хөвөнгөө аваад Ө ахын эхнэр Отгонцэцэгт өгсөн. Тэгээд орой нь би М гэрт хоносон. Өглөө нь О орж ирээд талийгаач өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Би нэг өдөр алдчихсан байна. У байж байтал Налайхаас талийгаач Ч  ахын хуурай дүү Б ирээд Ч ахруу утсаар яриад дүү нь ирчихсэн байна таньд ганц юм авчирсан таньд өгөх гэсэн юм гэхэд талийгаач хүрч ирээд Б архиа гаргаж өгөөд бид нар ууцгаасан. Тэгэхэд талийгаач 3-л татсан байх бөөнөөрөө Ө ахын машин дээр ирсний дараа Ч ах би явлаа Н ганцаараа байгаа гэж хэлээд яваад өгсөн. Машиныг янзалж дуусчихаад Б хамт гэрлүү нь тамхинд явсан. Тэгэх замдаа Ч ах харьсан байна уу гээд явсан мөрөөр нь явсан юм. Тэгээд Б гэрийн ард очоод чигээрээ явчихсан мөр байхаар нь гэрлүүгээ явчихсан байна гээд Б тахи аваад М гэрт очиж хоносон. Маргааш  өглөө нь О ах хүрч ирээд талийгаач өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Талийгаачийн цогцос нь Б холгүйхэн модон дотор байсан юм. Би талийгаачийг эхэлж түлхэж унагаах үед орны дээд хэсэгт байх шүүгээг ар хэсгээрээ мөргөж унасан. Босч ирээд ална гээд дайрхаар нь түлээний хайрцагнаас цагиргалсан хэмжээний богинохон бургас аваад толгойн орой хэсэгт нь нэг удаа цохисон. Талийгаач намайг заамдаж л авсан. Миний биед гэмтэл учруулаагүй. Бид нарын согтолтын зэрэг гайгүй байсан. Би тухайн үед Ч цохисон модоо түлээний хайрцагт хийчихээд яваад өгсөн. Тухайн үед Ч ах намайг зуураад заамдаад авчихсан байсан юм тэгэхээр нь би нэг л удаа толгойн оройн хэсэгт нь модоор цохисон гэжээ. /хх-ийн 92-94/

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би эцэг эхээс хоёулаа юм. Би айлын отгон хүүхэд юм. Талийгаач 1968 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Манай аав ээж хоёр 2004 онд салаад ах бид хоёр ээжтэйгээ амьдрах болсон. Талийгаач бол эрүүл үедээ илүү дутуу зангүй, хүнд их тусархаг хүн байсан. Хэдийгээр ээж аав хоёр салсан ч гэсэн ах бид хоёр аавтайгаа холбоотой байсан юм. Би аавтай нас барахаас нь 14 хоногийн өмнө  уулзсан. Намайг уулзах үед аав хэвийн  байсан өвдөж зовлоо гэж янз бүрийн юм яриагүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аавыг нас барсан гэж сонссон. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аав над руу яриад цалингаа авчихлаа маргааш данс руу чинь мөнгө хийе гэсэн. Тухайн үед аав өөрийгөө Өлзий ахынд чинь байна удахгүй гэрлүүгээ харина гэж байсан. Утасны цаанаас ярихад сонин яриад байсан. Би архи уучихсан юм байх л гэж бодсон. Би талийгаачийн ажил явдалд оролцсон. Надад ямар нэгэн гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ах дүү нараасаа хэргийн талаар сонсож мэдсэн гэжээ.   / 1-р хх-н  211-214/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-н 4-11/

          Н.О, Н.Ө нараас асууж авсан тайлбар /1-р хх-н 12-15/

          Сэжигтэн Н.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл/ 1-р хх-н16-22/

         Амь хохирогч Н.Ч өмсөж явсан хувцасыг Н.Ө  хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1-р хх-н 23/

          Н.Б, Н.О нарын  биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 24-27/

          Гэрч  Б.О мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай хуурай ах А идэж хийсэн. Тэдний гэрт байж байгаад 18.00 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ харихад манай нөхөр Ө машинаа янзлаад байж байсан.  Тэгсэн чинь нөхөр орж ирээд май энэ 60.000 төгрөг Ч хүүхэдрүүгээ шилжүүлчих гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө яасан юм бэ гэсэн чинь харилаа гээд явчихлаа гэсэн. Машин янзалж байхад О, Б  2 үлдээд манай нөхөртэй байсан. Талийгаач Ч явсаны дараа нэг цаг орчмын дараа О явсан. Орой 21.00 цагийн орчим О руу Б залгаад гэртээ харьсан юм уу гэхэд одоо харих гэж байна замдаа айлаар ороод тамхи ороогоод сууж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б гэртээ харих гээд явсан. Тэгээд дахиж холбогдоогүй. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрийн хаалгыг тогшсон. Хаалгаа нээтэл О хүүхэдтэйгээ ороод ирсэн. Орж ирчихээд О эгчээ гээд байсан яасан юм бэ гэтэл Ч ах нас барчихсан байна замд байна шүү дээ гэсэн. Тэгээд бид нар яваад очтол дээшээ харсан байдалтай осгож нас барсан байсан.  Ах дүүсээрээ харилцаа холбоо сайтай. Яахав архи дарс уудаг ч гэрийхэндээ нэр хүндтэй гэжээ. /1-р хх-н 32-33/

          Гэрч  Н.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 09.00 цагийн орчимд манай ах Ч ажилдаа явсан. Тэгээд орой 17.00 цагийн орчимд ажлаа тараад гэрт орж ирэхдээ өнөөдөр ахых нь төрсөн өдөр болж байна ганц хоёр юм уучих уу гэсэн. Тэр үед гэрт Б, манай хүү 7 настай А бид 3 байсан. Тэгээд бид нар эдлгүүр явж талийгаач дэлгүүр лүү орж 2 шил 0.75 литрийн Сайхан архи аваад гарч ирсэн. Бид нар архиа аваад М ахын гэрт очсон. М ахын гэрт очиход Б, Ц, М нар байсан. Тэгээд нэг шил архиа уугаад сууж байхад М ах надад мөнгө өгөөд тамхинд явуулсан. Намайг тамхи аваад орж ирэхэд М, Б хоёр хоолноосоо болоод маргалдаад байж байхаар  нь би харьцгаа гээд талийгаачийг Б хүүгээ аваад харьсан. Гэрт очиход  цаг 21.00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Гэртээ ирээд талийгаач Б бид нар үлдсэн нэг шил архиа хувааж уусан. Тэр архиа ууж байхад талийгаач согтсон байдалтай Батбаяр руу агсраад байсан. Хагархай Б хэлж чамайг  алуулна чамайг Налайхад шилжүүлэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би талийгаач ахад хандаж ах минь одоо болно гэж хэлтэл за за болъё төрсөн өдөр шүү дээ гээд больсон. Тэгээд би тамхи ороож аваад гадагш бие засах гэж гараад тамхилчихаад эргээд орж ирэхэд талийгаач ах дахиад агсам тавиад байж байсан. Тэгснээ гэнэт Ч ах агсраад босоод ирэхэд нь унтаач гээд ахыг түлхчихсэн. Түлхэхэд нь талийгаач ах хойш тархиараа савж унасан. Тэгэхээр нь би гүйж очоод Б барьж аваад боль гэж хэлтэл Б би явлаа М гэрт очиж хонолоо гээд гараад явсан. Б гараад явсаны дараа би хүүтэйгээ унтаад өгсөн. Ч ах ганцаараа юм ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Ч ах орныхоо хажуу тал руу шалан дээр бөөлжсөн байсан. Тэгэхээр нь би босоод бөөлжсийг нь цэвэрлээд хоолоо халаагаад хоол идэх үү гэсэн чинь идэхгүй гээд байхаар нь ядаж халуун цай уучих гэсэн чинь уухгүй гээд байсан. Тэгээд би Ө ахынд очоод байж байгаад Г портерыг янзалж өгөхөөр явсан. Орой 19.00 цагийн орчим харихад Ч ах дахиад газар бөөлжчихсөн орондоо хэвтэж байхаар нь би орж бөөлжсийг нь цэвэрлээд орондоо орсон. Тэгэхэд ах ерөөсөө зүгээр болохгүй байна шартах гэдэг чинь ийм аймаар юм уу гээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ах намайг унтаж байхад ажилдаа явчихсан байсан. Тэгээд би Г болон Х ахынд идэшийг нь хийлцэж өгчихөөд харанхуй болж байхад Ө ахынд  очсон.  Б өдөр гэрийн гадаа таарсан болохоор бид 2 хамт Х ахынд оччихоод Ө ахынд очсон. Ө ахын гэрт очихоос өмнө Ц гэрт ороход Ч ах, Ц, Б, Б нар  0.75 литрийн Сайхан гээд архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь хамт уучихаад Ч, Б бид гурав Ө ахын  машиныг янзлах гээд очоод янзалж байтал Ч ах өө наадах чинь мөдгүй юм байна удах юм байна гээд харихаар явсан. Тэгээд би араас нь 1 цаг орчмын дараа яваад очиход Ч ах ирээгүй манай хүү ганцаараа гэртээ байсан. Тэгээд би Ч ахыг буцаад явчихаж дээ гэж бодсон. Би харих замдаа замаараа хүргэн Г оччихоод гэртээ харьсан. Г байж байхад Батбаяр над руу залгаад Ч ах харьсан байна уу гэж асууж байсан. Тэгээд тэр шөнө Ч ах ирж хоноогүй. Маргааш өглөө нь 09.00 цаг өнгөрч байхад би хүүгээ дагуулаад Ө ахын гэрлүү явж байхад замд Ч ах хэвтэж байсан. Манай хүү эхэлж харсан байсан. Манай хүү хөөе Ч ахаа босоочээ гэхээр нь хартал талийгаач байсан. очоод харахад гар царай нь цайчихсан сонин болчихсон байсан. Тэгээд би Ө ахынд очиж хэлээд цагдаа дуудсан. Намайг очоод харахад нас барсан нь тодорхой байсан. Талийгаач ах архи уухаараа Б руу байнга дайрдаг юм. Миний харснаар түлхэж унагаасан цохиж байхыг нь би хараагүй гэжээ. / 1-р хх-н 34-37/

          Гэрч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Н.Ч 17 жилийн өмнөөс Тэрэлжид ирж амьдрах болсон цагаасаа мэднэ. Би Н гэдэг хочоор нь сайн мэднэ. Хүнд тусархаг, гэр буудал ажиллуулдаг залуу байсан. Би гэр орноор нь орж байгаагүй манайхаар наашаа цаашаа явахаараа орж гараад ганц нэг шил архи уудаг байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн баасан гаригын өдөр оройн 19.00 цаг өнгөрч  байх үед би Налайх дүүргийн 6 дугаар хороо Шугуйн 35 тоотод байрлах байшиндаа Б /талийгаачийн дүү/, Б, нарын хамтаар 1 шил 0.75 литрийн Сайхан архи хувааж ууж дуусчихаад хийсэн юмгүй сууж байтал гаднаас Ч орж ирээд мэнд ус асуучихаад дүү О архинд явуулчихсан байгаа гэж хэлсэн.  Удалгүй араас нь О нэг шил 0.75 литрийн  Сайхан архи аваад орж ирсэн. Тухайн үед мөн Улаанаа ороод ирчихсэн байсан. Тэгэхдээ Ч арай урьдхан нь орж ирсэн байсан юм. Тэгээд бид 6 нэг шил архи хувааж ууцгаасан. Архиа ууж дуусчихаад талийгаач Ч, дүү О хамт түрүүлээд гарч байгаа харагдсан. Б, Б хоёр баруун талын диван дээр тамхи татаад сууцгааж байсан. Би согтоод тасраад 22.00 цагийн  орчимд сэрэхэд Баатар л манай гэрт байсан. Намайг сэрэхэд Б гурил хэрчиж байхаар нь би буцаад унтчихсан тэгээд шөнө 01.00 цагийн үед сэрэхэд би гэртээ ганцаараа байсан. Талийгаач Ч дахин уулзаагүй гэжээ. / 1-р хх-н 38-40/

         Гэрч Г.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач Ч бид хоёр 1992 онд анх танилцаад 1993 оноос хамтран амьдарч байгаад 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж байсан. 2007 онд гэр бүлийн маргаанаас болж албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Бид хоёрын дундаас хоёр хүү төрсөн. Одоо 20, 23 настай. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай ээж өөд болоод 24-ны өдөр хөдөөлүүлсэн. 23-ны өдөр нь Ч ах дүү нартайгаа хамт ирчихээд буцаад явсан. Тэр үед олон хүн байсан учир тухтай юм ярьж чадаагүй. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Өөрийнхөө хоёр хүүтэйгээ утсаар холбогдоод ирж очин байдаг юм. Талийгаач Ч нь өөрийнхөө төрсөн дүү О, Б, О хүү гэх жаахан хүүхэдтэй хамт дөрвүүлээ Налайх дүүргийн 6 дугаар хороо Шугуйн гэх газарт Монгол гэрт амьдарцгаадаг юм. Надаас салсанаас хойш бол ямар нэгэн эмэгтэй хүнтэй болсон гэж огт дуулаагүй. Ч 2007 оноос өмнө бусадтай нийтэч зантай, ажилсаг хүн байсан. Архи уухаараа бол харин эсрэгээрээ агсамдуу болчихдог юм. Эрүүлдээ ямар нэгэн ааш араншин байхгүй. Миний мэдэхээр архаг хууч өвчин гэж байхгүй. 2000 онд малын наймаа хийж байхдаа Тэрэлжид нэг удаа хүнд хутгалуулж байсан. Сүүлийн үед нилээн их уудаг болсон гэсэн. Ер нь бид хоёр архинаас болж салсан. Талийгаач Ч нь 1968 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд аав Н, ээж Д гэх хүмүүсийн 4 дэх хүүхэд болон төрсөн. Эцэг эхээс 8-уулаа байлаг. Нэг ах нь өөд болчихсон юм. Хамгийн том нь Э гэх ах нь Тэрэлжил гэр буудал ажиллуулдаг юм. удаах нь Ө гэх ах мөн Тэрэлжид гэр буудал ажиллуулдаг юм. Тэгээд Н гэх дүү охин нь бас Тэрэлжид буудал ажиллуулдаг юм. О гэх дүү нь өөртөө нь хамт амьдардаг юм. Дүү охин нь Г гэж мөн буудал ажиллуулдаг юм. Б гэж дүү нь хамт амьдарч байсан. Ах дүү нар нь бүгдээрээ Тэрэлжид гэр буудал ажиллуулдаг юм. Тэд хоорондоо эвтэй байцгаадаг гэжээ.   / 1-р хх-н 41-43, 215-216/

         Гэрч Н.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний дүү Б нь 1980 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Бид нар эхээс 8-уулаа юм. Б хамгийн отгон нь байгаа юм. Манай дүү Б нь Тэрэлжид 2 дугаар анги төгсөөд Эрдмийн Оргилд үргэлжлүүлэн сураад 4 дүгээр анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Дүйцүүлэхээр хаасан юм. Б 2009 онд Д гэдэг хүүхэнтэй суугаад дундаасаа Э гэдэг охин төрүүлсэн. Охин нь одоо 6 настай. Б хувьд бол даруухан зантай, бусдын үгээр байдаг хүүхэд байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ах Ч нас барсан гэж сонссон. Б, О, Ч ах гурав хамт амьдардаг юм.  Ч ахын хувьд архи уучихаараа их агсам. Архи уусан үедээ хажууд байгаа хүнээ зүгээр байлгахгүй үг хэлээр байнга доромжлоно гэжээ.  / 1-р хх-н 44/

         Насанд хүрээгүй гэрч О.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Нэг өдөр Чука ахын төрсөн өдөр байсан юм. Чука ахын бүтэн нэрийг нь би мэдэхгүй. Бид нар гэртээ байж байгаад Батаа ах, Чука ах, аав бид нар Цоомоо ах дээр очиж уулзаж аав Отгоо, Цоомоо ахаас архины мөнгө авсан.  Дараа нь 2 шил жижиг архыг Хуягаа ахын дэлгүүрээс очиж авсан. Тндээсээ шууд М ахын гэрт нь очсон. Мандах ахын гэрт манай аав Отгоо, ах Чука, ах Батаа, нар М ахтай нийлж 2 шил архийг  ууж суусан. Нэг шил архиа ууж дуусгаад 2 дахь шил архиа ууж талдаа оруулаад бид нар гэртээ харьцгаасан. Архи их ууснаасаа болоод аав Отгоо, ах Чука, ах Батаа нар хоорондоо муудалцсан. Би тухайн үед орондоо ороод хэвтэж байсан болохоор маргалдах чимээ нь сонсогдоод байсан. Чука ах Батаа болилдоо гээд байхаар нь би харсан чинь түлээний хайрцагнаас Батаа ах хөрөөдөж тайрч хагалсан богино модыг авч хаалган талын цонхны дэргэдэх түшлэгтэй сандал дээр Чука ахыг сууж байхад нь толгойн хэсэгт нь 3 удаа цохьсон. Эхний 2 удаагийн цохилтон дээр сандал дээр сууж байгаад 3 дахь удаагаа цохиход нь шалан дээр унасан. Дараа нь Батаа ах шууд гэрээс гараад явчихсан. Чука ах цохиулсан газраа хэвтээд байсан чинь аав очоод тэврээд орон дээр гаргасан. Намайг өглөө босоод харахад Чука ах бөөлжөөд байсан. Тэр өдөржин гэртээ хэвтсэн. Аав бид хоёр Г ахынд очсон. Орой 6.00 цагийн орчимд бид хоёр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд Чука ах уушиг өвдөөд байна гээд гал түлээд сууж байсан. Маргааш өглөө нь намайг босоход Чука ах ажилдаа явчихсан байсан гэжээ.  / 1-р хх-н 45-49/

         Гэрч Я.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18.00 цагийн үед гэрт байхад талийгаач дүү болох Б, О хоёр та ирж байна уу гэж манай хүргэн Болдоогийн утсаар ярьж байсан. Талийгаач удахгүй очноо гэж байсан. Талийгаач харуй бүрий болохын өмнө нь ганцаараа орж ирсэн. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид хэд Б авчирсан 1 шил архийг задалж уугаад дуусч байтал ирсэн. Удалгүй талийгаачийн ах Ө орж ирээд бид нарыг бөөнд нь авч яваад машин дээрээ ирсэн. Бид хэд бүгдээрээ л машиныг нь янзлахад тусалсан. Талийгаач Ө байхад О хүүхэд гэртээ ганцаараа байгаа гээд яараад гараад явсан. Тухайн үед бие өвдөж байна гэж янз бүрийн юм яриагүй. Талийгаач төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд  Баатараа  гэх хүнтэй явж байхад нь хальт таарсан гэжээ. / 1-р хх-н 219/

         Гэрч Я.Ц  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нөхрийн хамтаар Тэрэлжид байдаг гэрээ эргэх, өвлийн хувцасаа авах гээд явсан. Тэрэлжид байдаг ах Ц очсон. Би өвлийнхөө хувцасыг хайж эд зүйлээ онгичиж байгаад эд зүйлсээ аваад нөхрөө явах уу гэх санаатай Улаанаа ахынд ирэхэд талийгаач, ах нь дөнгөж сая орж ирлээ гээд цай уугаад сууж байсан. Талийгаач тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Удалгүй нөхөр бид хоёр нарны эрт дээр газар дөхөе гээд явсан. Тэр хэд үлдсэн. Би талийгаачтай утсаар яриад байдаггүй юм. Талийгаач биеийнхээ байдлын талаар тодорхой юм хэлээгүй гэжээ. / 1-р хх-н 220/

         Гэрч Б.Э  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шиг санаж байна үдээс хойш эхнэр Ц хамтаар такси бариад Тэрэлж орж зун нь амьдардаг гэрээ эргэж өвлийн хувцасаа авсан юм. Манай гэрүүдийг хардаг эхнэрийн ах Ц орсон. Ц Улаанаа гэж  дууддаг юм. Би Ц хүнсний эд зүйлсийг дөхүүлж өгсөн юм. Ц Ц эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгж байтал гаднаас Б  ганцаараа орж ирсэн. Б архи уусан байсныг би хэлж мэдэхгүй байна. Би эхнэрийн ах дээр очиж байгаа болохоор ганц шил архи авч очоод түүнийгээ задлаад байж байтал Ц найз нар болох Б, талийгаачийн дүү О нар орж ирээд миний задалсан архийг хувааж ууцгаасан. Уг архи дөхөж байхад бүрэнхий ч болж байсан тэгэхэд талийгаач ганцаараа эрүүл орж ирсэн. Тухайн үед цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Талийгаач мэнд усаа мэдээд надад авчирсан гэх 1.5 литрийн сүүгээ өгсөн. Би архи уухгүй байгаа гэж хэлж байсан. Манай хүн архи бага үлдсэн байсан болохоор тэгж хэлсэн байх түүнээс уухгүй байна гэж байхгүй. Талийгаач биеийнхээ байдлын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд эхнэр ч удалгүй харанхуй болохнээ явий гэж орж ирсэн гэжээ.  / 1-р хх-н 221-222/

          Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол / 1-р хх-н 50/

Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн ¹08 тоот акт 1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн толгойн дух болон зулай хэсэгт цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.

5.Талийгаачийн цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

6.Талийгаачийн гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг хугацаа өнгөрсөн байна гэжээ. /1-р хх-ийн 54/  /80 / 1-р хх-н 51-54, 57-58/

2016.11.22-ны өдрийн 9913 дугаартай биологийн шинжилгээ:

1.Шинжилгээнд ирүүлсэн Ч гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. / 1-р хх-н 55/

2016.11.18-ны өдрийн 9912 дугаартай биологийн шинжилгээ:

1.Шинжилгээнд ирүүлсэн Налайх Ч 49 н эр 11/15 С. Т гэсэн хаягтай цусанд 3.2 промилли, шээсэнд 2.3 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли спиртийн агууламж илрэв.

2.Шинжилгээнд ирүүлсэн Налайх Ч 49 н эр 11/15 С.Т гэсэн хаягтай элэгний эдэд хандлах аргаар гликоген илрэв гэжээ. / 1-р хх-н 56/

Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол / 1-р хх-н 59/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1125 тоот дүгнэлт:

1.Н.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2.Н.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.Н.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

4.Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5.Н.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ.  / 1-р хх-н 60-62/

Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол / 1-р хх-н 63/

2017.11.24-ний өдрийн 6877 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай, дулааны үйлчлэлийн улмаас  гарсан түлэгдсэн цоорхой, ногоон цамцанд татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ уранхай, хар биеийн тамирын өмдөнд хатуу, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр  гарсан шинэ гогодсон уранхай, татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ  ханзарсан уранхай, дотоожинд эдэлгээний явцад гарсан хуучин уранхайнууд гарсан байна.

2.Бусад хувцаснууд уранхайгүй байна.

Жич:Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, зургийн үзүүлэлт, 6877 дүгнэлтийн хамтаар хүлээлгэн өгөв гэжээ.  /хх-н 64-67/

Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол / 1-р хх-н 68/

2017.12.01-ний өдрийн 10014 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ногоон эрээн өнгийн куртик дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2.Ногоон эрээн өнгийн куртик дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

3.Ногоон өнгийн цамц, юүдэнтэй цахилгаантай саарал өнгийн цамц, улаан өнгийн фудволко, хөх өнгийн ноосон майк, хөх өнгийн нилон бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн зузаан өмд, улаан эрээн өнгийн дотоож, хагас түрүүтэй хос гутал, хар өнгийн хос оймс, ногоон өнгийн хос оймс, хөх өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ.  /1-р хх-н 69/

Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол /1-р хх-н 70/

2017.12.08-ны өдрийн 7125 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар гадуур хүрмэнд 75 мм, 40 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай, 20х20 мм  хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхай гарсан байна.

Хар богино гадуур хүрэм 180 мм, цэнхэр алаг малгайтай гадуур хүрмэнд 40 мм, цайвар цэнхэр цамцанд 110 мм, 70 мм татах чангаах хүчний  үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна.

2.Дээрх уранхайнууд нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой.

3.Бусад хувцаснууд уранхайгүй байна гэжээ.  /1-р хх-н 71-74/

Шинжилгээ хийх  шинжээч томилох  тогтоол / 1-р хх-н 75/

2017.12.19-ний өдрийн 10483 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн  юүдэнтэй саарал өнгийн цамц, цагаан цэнхэр өнгийн цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2.Юүдэнтэй саарал өнгийн цамц, цагаан цэнхэр өнгийн цамцан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

3.Хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн дотоож, саарал эрээн өнгийн зузаан өмд юүдэнтэй ногоон өнгийн цамц, хөх өнгийн куртик, хар өнгийн нимгэн куртик, дотроо үстэй хар өнгийн куртик, хар алаг өнгийн хос оймс, бор өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй гэжээ. /1-р хх-н 76/

Шинжээч эмч С.Т байцаасан тэмдэглэл: Талийгаач нь гавал тархины гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд явах ухамсарт үйлдэл хийх боломжтой учраас хэрэг болсон гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр уг гэмтэл нь үүссэн байх боломжтой. Мөн шүүх эмнэлгийн 08шэ/80 тоот дүгнэлтэнд талийгаачийн гавал тархинаас авсан хатуу хальс бүхий бүлэнг хугацаа тогтоох зорилгоор шүүх эд эсийн нэмэлт шинжилгээнд явуулахад уг бүлэн үүсээд 48 цагаас дээш цаг өнгөрсөн байна гэсэн нь дээрх цаг хугацаанд гэмтэл авсан болохыг баталж байна. Гавал тархины гэмтэл авсан үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, босож явах үед гуйвах шалтгаанаар хэвтрийн байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд зэргийг согтолттой үед тухайн хүний бие махбодийн онцлог, хоол унд идсэн байдал, архи даах чадвар, архаг суурь өвчин зэрэг байдлуудаас шалтгаалж төв мэдрэлийн болон сэтгэхүйн талаас өөрчлөлт илрэх нь хувь хүн бүрд харилцан адилгүй байдаг гэжээ.  /1-р хх-н 77-78/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /1-р хх-н  79/

Н.Б хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  шүүгчийн захирамж /1-р хх-н 80-86/

Н.Б сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1-р хх-н 87- 95/, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмглэл /1-р хх-н 96-98/, яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /1-р хх-н 223-224/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас авсан мэдүүлэг /2-р хх-н 15-19/

Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /1-р хх-н 99/, шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-н 101-102/, Н.Ч нас барсаныг бүртгэж олгосон гэрчилгээний хуулбар /1-р хх-н 107 зэрэг болно.   

         Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх   дүүргийн 6  дугаар хороо Шугуйн 20 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Н.Ч төрсөн өдрийг тэмдэглэн архи ууцгааж байгаад унтахаар болох үед талийгаач чи яахаараа цагаан хэрэглэлтэй оронд унтдаг юм чамайг ална гэж хэлэхэд түлхэж унаган мөн толгойн тус газар нь  түлээний хагалсан модоор цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, их тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн толгойн дух болон зулай хэсэгт цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.Талийгаачийн цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна.Талийгаачийн цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.Талийгаачийн гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг хугацаа өнгөрсөн байна гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 54/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э  мөрдөн байцаалтад   өгсөн ...Би аавтай нас барахаас нь 14 хоногийн өмнө  уулзсан. Намайг уулзах үед аав хэвийн  байсан өвдөж зовлоо гэж янз бүрийн юм яриагүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аавыг нас барсан гэж сонссон. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аав над руу яриад цалингаа авчихлаа маргааш данс руу чинь мөнгө хийе гэсэн. Тухайн үед аав өөрийгөө Ө ахынд чинь байна удахгүй гэрлүүгээ харина гэж байсан. Утасны цаанаас ярихад сонин яриад байсан. Би архи уучихсан юм байх л гэж бодсон. Би талийгаачийн ажил явдалд оролцсон. Надад ямар нэгэн гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ах дүү нараасаа хэргийн талаар сонсож мэдсэн гэсэн мэдүүлэг.   / 1-р хх-н  211-214/

          Гэрч  Н.О  мөрдөн байцаалтад өгсөн … орой 17.00 цагийн орчимд ажлаа тараад гэрт орж ирэхдээ өнөөдөр ахых нь төрсөн өдөр болж байна ганц хоёр юм уучих уу гэсэн. Тэр үед гэрт Б, манай хүү 7 настай А бид 3 байсан. Тэгээд бид нар дэлгүүр явж талийгаач дэлгүүр лүү орж 2 шил 0.75 литрийн Сайхан архи аваад гарч ирсэн. Бид нар архиа аваад М ахын гэрт очсон. М ахын гэрт очиход Б, Ц, М нар байсан. Тэгээд нэг шил архиа ууж байгаад гараад гэрт очиход  цаг 21.00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Гэртээ ирээд талийгаач Б бид нар үлдсэн нэг шил архиа хувааж уусан. Тэр архиа ууж байхад талийгаач согтсон байдалтай Б руу агсраад байсан. Хагархай Б хэлж чамайг  алуулна чамайг Налайхад шилжүүлэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би талийгаач ахад хандаж ах минь одоо болно гэж хэлтэл за за болъё төрсөн өдөр шүү дээ гээд больсон. Тэгээд би тамхи ороож аваад гадагш бие засах гэж гараад тамхилчихаад эргээд орж ирэхэд талийгаач ах дахиад агсам тавиад байж байсан. Тэгснээ гэнэт Ч ах агсраад босоод ирэхэд нь Б унтаач гээд ахыг түлхчихсэн. Түлхэхэд нь талийгаач ах хойш тархиараа савж унасан. Тэгэхээр нь би гүйж очоод Б барьж аваад боль гэж хэлтэл Б би явлаа М гэрт очиж хонолоо гээд гараад явсан. Б гараад явсаны дараа би хүүтэйгээ унтаад өгсөн. Ч ах ганцаараа юм ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд намайг өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Ч ах орныхоо хажуу тал руу шалан дээр бөөлжсөн байсан. Тэгэхээр нь би босоод бөөлжсийг нь цэвэрлээд хоолоо халаагаад хоол идэх үү гэсэн чинь идэхгүй гээд байхаар нь ядаж халуун цай уучих гэсэн чинь уухгүй гээд байсан. Тэгээд би Ө ахынд очоод байж байгаад Г портерыг янзалж өгөхөөр явсан. Орой 19.00 цагийн орчим харихад Ч ах дахиад газар бөөлжчихсөн орондоо хэвтэж байхаар нь би орж бөөлжсийг нь цэвэрлээд орондоо орсон. Тэгэхэд ах ерөөсөө зүгээр болохгүй байна шартах гэдэг чинь ийм аймаар юм уу гээд байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ах намайг унтаж байхад ажилдаа явчихсан байсан. Тэгээд би Г болон Х ахынд идэшийг нь хийлцэж өгчихөөд харанхуй болж байхад Ө ахынд  очсон.  Б өдөр гэрийн гадаа таарсан болохоор бид 2 хамт Х ахынд оччихоод Ө ахынд очсон. Ө ахын гэрт очихоос өмнө Ц гэрт ороход Ч ах, Ц, Б, Б нар  0.75 литрийн Сайхан гээд архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь хамт уучихаад Ч, Б бид гурав Ө ахын  машиныг янзлах гээд очоод янзалж байтал Ч ах өө наадах чинь мөдгүй юм байна удах юм байна гээд харихаар явсан. Тэгээд би араас нь 1 цаг орчмын дараа яваад очиход Ч ах ирээгүй манай хүү ганцаараа гэртээ байсан. Тэгээд би Ч ахыг буцаад явчихаж дээ гэж бодсон. Би харих замдаа замаараа хүргэн Г оччихоод гэртээ харьсан. Г байж байхад Б над руу залгаад Ч ах харьсан байна уу гэж асууж байсан. Тэгээд тэр шөнө Ч ах ирж хоноогүй. Маргааш өглөө нь 09.00 цаг өнгөрч байхад би хүүгээ дагуулаад Ө ахын гэрлүү явж байхад замд Ч ах хэвтэж байсан. Манай хүү эхэлж харсан байсан. Манай хүү хөөе Ч ахаа босоочээ гэхээр нь хартал талийгаач байсан. очоод харахад гар царай нь цайчихсан сонин болчихсон байсан. Тэгээд би Ө ахынд очиж хэлээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 34-37/

         Шүүгдэгч  Л.Б  мөрдөн байцаалтад   өгсөн … талийгаач Ч миний цагаан хэрэглэлийг сольчихсон байсан чинь оронд ороод нөмрөх гэсэн чинь уурлаад босч ирсэн. Тэгэхээр нь би талийгаачийг түлхэж унагаахад талийгаач орноы толгойн дээр байдаг шүүгээг мөргөж унасан. Тэгснээ намайг алга гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би түлээний хайрцагнаас эрхий, долоовор хуруу бөөрөнхийлж нийлүүлсэн хэмжээний диаметртэй богинохон түлээний  модыг авч толгойн орой хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгэхэд талийгаач намайг ална гэхээр нь би хувцасаа өмсөөд орны толгойд байх шүүгээнээс ногоон иштэй хутга авч гараад гадаа байх жижиг амбаарын дээврийн хар цаасны завсар нуусан. Учир нь талийгаач Ч ах, О ахтай хэрэлдэх байх гэж бодсон юм. Тэндээсээ шууд Улаанаагийн гэрт очоод нөгөө хоёр маань агсам тавиад унтуулахгүй юм шиг байна танайд хоночихье гэж гуйж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 11-12 цагийн орчимд О, У гүйж ирээд талийгаач бөөлжөөд байна гэж хэлэхээр нь би шартчихсан биз гэж хэлсэн…..Маргааш  өглөө нь О ах хүрч ирээд талийгаач өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Талийгаачийн цогцос нь Б холгүйхэн модон дотор байсан юм. Би талийгаачийг эхэлж түлхэж унагаах үед орны дээд хэсэгт байх шүүгээг ар хэсгээрээ мөргөж унасан. Босч ирээд ална гээд дайрхаар нь түлээний хайрцагнаас цагиргалсан хэмжээний богинохон бургас аваад толгойн орой хэсэгт нь нэг удаа цохисон. Талийгаач намайг заамдаж л авсан. Миний биед гэмтэл учруулаагүй. Бид нарын согтолтын зэрэг гайгүй байсан. Би тухайн үед Ч цохисон модоо түлээний хайрцагт хийчихээд яваад өгсөн. Тухайн үед Ч ах намайг зуураад заамдаад авчихсан байсан юм тэгэхээр нь би нэг л удаа толгойн оройн хэсэгт нь модоор цохисон гэсэн мэдүүлэг . /хх-ийн 92-94/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

        Н.Б нь 2016.11.11-ний орой өөрийн төрсөн ахтайгаа архи ууцгаасан, ингээд унтах болох үед төрсөн ах Н.Ч нь  өөр лүү нь агсан тавих үед өөдөөс нь түлхэж унаган хагалсан модоор толгойн тус газар нь цохисоноос талийгаач  гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   Иймд Н.Б хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Н.Б холбогдох хэрэг нь Налайх, Багахангай дүүргийн шүүхээс харьяалал тогтоолгон ирэх үедээ урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж уг асуудлыг шийдвэрлээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаан зарласан байсан учраас дахин урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломжгүй гэж үзэв.

            Талийгаач гавал тархины битүү гэмтэл авсаны улмаас бөөлжилт өгсөн, үүнээс хойш бие нь эвгүй байна гэж хэлж байхад хэн ч хайхраагүй өөрөө ч эмнэлэгт үзүүлээгүй байна.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч  Н.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Н.Б 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүх хуралдаан болтол уг таслан сэргийлэх арга хэмжээ  өөрчлөгдөөгүй энэ өдөр хүртэл  48 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг эдлэх ялд,  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар  эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н Б хүнийг  алах  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б  8 жилийн хугацаагаар хорих  ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар Н.Б 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Б авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                ШҮҮГЧИД                                        Д.МӨНХТУЯА

 

                                                                          Э.ЧИНГИС