Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1602

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-, Ж.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-, Ж.М- нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэнийхрэгэийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Б-, Ж.Мядагсүрэн нараас 73 212 950 төгрөгийг гаргуулж, “ОУ” -д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7А дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75 539 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14706 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 А байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 78 539 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэнийхрэгэийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 ооны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Б-, Ж.М нараас 73 212 950 төгрөгийг гаргуулж “ОУ”  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх баримт бичгийн үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А.Б-, Ж.М- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Ж.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7А дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19261525/07 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19261525/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/193 тогтоолоор мэргэжлийнүнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Виннэр Вэй” ХХК-аар тогтоолгоход 78 539 000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан,мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-, Ж.М- нарын нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Б-, Ж.М- давж заалдах гомдолдоо:

... Тус шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Б-, Ж.М- нараас 73 212 950 төгрөгийг гаргуулж “ОУ” -д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 7а байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75 539 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14706 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, 7а байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 78 539 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч А.Б-, Ж.М- нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-ийн гаргасан хариуцагч А.Б-, Ж.М- нарт холбогдох 77 781 167 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх25-26/

 

Хариуцагч нар нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2019/11401 дугаар Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 0925 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 19261525 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх27-28, 30/

 

Барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7А дугаар байрны 45 тоотод байрлах 30.м.кв талбайтай Ү-2204006976 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19261525/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 19261525/08 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, төлбөр төлөгч А.Б-, Ж.М- нарт 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11394 дугаар албан тоот хүргүүлснийг төлбөр төлөгч нар хүлээн авч, өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж буй саналаа мөн өдөр ирүүлсэн, харин төлбөр авагч “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-аас уг үнийн саналыг зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/193 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.

/хх 39-42/

 

Шинжээч Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7А дугаар байрны 45 тоотод байрлах 30.м.кв талбайтай Ү-2204006976 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг нийт 78 539 000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/14706 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч мөн оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын шаардсан үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ