Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 0056

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  Б.Билгүүн

улсын яллагч:Ш.Алтанцэцэг

хохирогч : Г.Д

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: М.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  С овогт М А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706016460081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт М А,   199  оны 0 дугаар сарын -ний  өдөр  Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд  төрсөн,  настай, эрэгтэй,   бүрэн дунд   боловсролтой, мужаан  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3,  эхнэр,  хүүхдийн  хамт Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо Э хайрханы   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: МХ96021111,

Холбогдсон хэргийн талаар:

          М.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 02.10 минутын үед  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Генерал баарны гадаа Г.Д пивоны шилээр зүүн гарын шуунд цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  М.А   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой найз М 12 цагийн үед “Генерал” бааранд байж байхад манай найз Шархаданд байдаг таньдаг хүнтэйгээ маргалдаад баарны хамгаалагчаар баарны гаднах хашаанд гавлуулсан. Би найзыгаа авч явах гээд байж байсан чинь хохирогчтой цуг явж байсан 2 залуу намайг зүгээр байхад ирж өдөөд алагдаж, хавсарч унгаасан. Тэгэхээр нь би зугтаасан. Тэгээд намайг хойноос гүйж ирж барьж авсан. Тэгээд намайг барьж аваад хэд хэдэн удаа цохисон. Тэгээд зууралдаж байгаад дахиж зугтаагаад найз руугаа очсон. Тэгсэн хохирогч өөдөөс гүйгээд ирэхээр нь замд хагархай пивоны шил байхаар нь газраас аваад хохирогчийг 2-3 удаа зүссэн. Тэгээд цагдаагийн машин ирж байна гэж бодоод очсон хамгаалалтын газрын машин байсан. Тэгээд хамгаалалтын газрын машинтай хүмүүс ирчихээд гавлах гээд байхаар нь би гавлуулахгүй гэсэн чинь миний нүд рүү газ цацсан. Газадсан залууг би угзарч унагаагаад цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очсон гэв.

   Хохирогч  Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой “Генерал” баар руу орох гээд 2 найзтайгаа явж байсан. Би баарны гадаа очоод машинаа байрлуулах гээд явсан хойгуур манай найз энэ залуугийн найзыг хальт таньдаг юм байна лээ юу байна гээд мэндэлсэн чинь өөдөөс агсараад байсан гэсэн. Тэгээд манай найз яаасан гээд асуусан чинь найзыг маань цохиод унагаасан гэсэн. Тэгээд манай хоёр найз энэ залуугийн  хойноос хөөсөн. Тэгээд хөөгөөд гүйцээгүй. Эргээд баар руу орох гэж байсан чинь энэ залуу замын хойд талаас шил барьж газар хагалаад дайрахаар нь би холдуулах гээд хөлөөрөө хамгаалсан. Тэгтэл энэ залуу гар руу болон нуруу руу шилээр зоож татсан. Тэгээд хамгаалагч нар салгах гээд ирэхэд зугтаад гүйцэгдээгүй. Би цагдаа дуудаад 3 цаг хүлээсэн цагдаа ирээгүй. Сүүлд нь хэсэг дээр баарны хамгаалагч нар энэ залууг авч очсон байсан. Би араас нь очсон. Би өөрт учирсан эмчилгээгээ байгууллагын эмнэлэг дээр эмчлүүлсэн. Тэр баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Цамц болон пудволконы бодит үнийг гаргаж өгөөгүй. Нийт надад 500.000 төгрөгийн хохирол учирсан, мөн 7 хоног эмнэлэг явсаны мөнгө 60.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

   Шүүгдэгч  М.А   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 3-ны шөнө 00.00 цагийн орчимд Мөнхтөр гэж найзыхаа хамт бааранд орсон ба тэнд байж байхдаа танил Буякатай таарсан. Тэгээд бид нар тэдний ширээнд хамт сууж 0.5 мл Чингис архи авч уусан. Тэнд Буякаагаас гадна зүс таних 2 залуу мөн байсан. Жаахан сууж байтал Мөнхтөр, Буяка хоёр маргалдаж эхэлсэн чинь Генерал баарны хамгаалагч гэх 2 залуу Мөнхтөрийг баарны гадна талын төмөр хашаанд гавласан.  Би хамгаалагчид одоо яах ч үгүй би найзыгаа аваад явий гээд байж байтал хамгаалагч юм хэлэлгүй баарлуугаа яваад орчихсон. Би түүнийг дуугарахгүй яваад орчихоор нь та нар ямар арчаагүй пизда нар бэ гээд найзыхаа хажууд зогсож байсан чинь миний хажууд байсан 27-28 орчим насны залуу би бид нарыг хэлээд байгаа юм уу гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би үгүй би та нарыг хэлээгүй хамгаалагч нарыг хэлсэн гэж хэлтэл урдаас хүрч ирээд миний цээж рүү түлхэж 2-3 удаа алгадсан. Би зүгээр байгаачээ гэж хэлтэл намайг хавсарч унагаасан. Намайг унагаачихаад дээрээс зүүн шанаа хэсэгт нэг цохичихоод миний хажуугаас босохоор нь би араас нь баруун гараараа шанаад нь цохичихоод зугтаачихсан юм. Гэтэл баарны хажууд зогсож байсан хоёр залууг наадхаа бариад ав гээд хашгирч байсан. Би зугтаж байгаад Алдар спорт хорооны дэргэд хоёр том биетэй залууд баригдсан. Тэд нар намайг нийлээд зодсон. Би тэд нараас зугтаагаад нэг таксинд суугаад цайзын орчимд буучихаад эргээд найз дээрээ ирсэн. Генерал баар дээр ирэхэд нөгөө өмнө байсан 3 залуу байж байсан. Тэгтэл нөгөө залуу бариад ав гээд орилхоор нь би  газарт байсан пивны шилийг авч ардаа нуусан баарны үүдэнд очиход нөгөө том биетэй залуу  бариад ав гэхээр нь би нөгөө шилээ савчуулаад байж байтал нэг нь ирээд тохой хавьцаагаа зүсүүлчихсэн. Тэгээд бөөнөөрөө дайрхаар нь би зугтчихсан юм. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирж мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 13/

         Хохирогч Г.Д  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө 01.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал бааранд өөрийн найз Г, Б нарын хамт орох гээд гадаа нь зогсож байхад үл таних согтуу залуу ирээд манай найз Г нүүрэн тус газарт нэг удаа цохиод гэмтэл учруулсан. Тэгээд нөгөө залуу зам гараад гүйгээд явсан бөгөөд буцаж замын хойноос гүйж ирээд намайг чиглэж ирээд та нар хүн алж үзсэн үү гэж хэлээд гартаа барьж байсан пивоны шилээ газар цохиж хагалаад миний зүүн гарны шуу болон нуруу хэсэгт нэг нэг удаа зүсэж гэмтээсэн. Тэгээд нөгөө залуу зугтаагаад явсан бөгөөд араас нь баарны хамгаалагч нар хөөж байгаад барьсан. Тэгээд Баянзүрх дүүгийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна гэжээ.    /хх-н 7-12/

        Гэрч  С.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Генерал бааранд бармен хамгаалагч хийдэг юм. 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01.00-02.00 цагийн хооронд камераа харахад гадаа маргаан үүсэж байсан бөгөөд гараад харахад нэг залуу гарандаа шилээр зүсүүлсэн байдалтай зүссэн гэх залуу нь байхгүй байсан. 10-20 орчим минутын дараа зүссэн гэх залуу гүйн ирж дахин үймээн дэгдээхээр нь барьж автал намайг хавсарч унагаасан тэгэхлээр нь би нулимас асгаруулагч газ цацхад зугтаад дахин ирээгүй. Гавлагдсан байсан залууг нь суллахад зугтаад алга болсон. Би хэн гэдэг хүнийг шилээр зүссэн талаар хараагүй. Тэр залуучууд манайд гаднаас орж ирэхдээ нилээн согтолттой орж ирсэн гэжээ.    /хх-н 14/

         Гэрч Н.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Генерал бааранд хамгаалалтын ажил гүйцэтгэсэн. Тэр үед гаднаас 2 согтуу залуу орж ирчихээд бааран дотор байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь гар гэдэг шаардлага тавихад тэр 2 залуугийн нэг нь гадаа гарчихаад явахгүй үүдэнд хүмүүстэй маргаад байсан болохоор нь гадаа гаргаад гавлачихсан юм. Эргээд орж ирээд байж байтал гадаа зодолдоод байна гэсэн. Гараад хартал гавлуулсан залуугийн найз гэх залуу нэг залуутай маргалдаад зогсож байсан. Жижиг биетэй залууг том биетэй залуу нь хавсарч унагаахад нөгөөх нь босч ирээд нөгөө залуугаа гараараа нэг цохичихоод зугтаачихсан. Тэгээд хэсэг байж байснаа буцаж ирээд нөгөө том биетэй залууг цохиод зугтаачихсан. Тухайн үед яг юу болсоныг би сайн хараагүй харанхуй байсан юм гэжээ. /хх-н 15/

        Гэрч Т.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 9 дүгээр сарын 3-ний орой 00.00 цагийн орчимд А болон хэсэг зүс таних хүмүүтэйгээ шар хадны Б караокед орж нэг шил 05 гр-ийн архи авч хувааж уусан. Тэгээд А хамт шөнийн 01.00 цаг өнгөрч байхад Цайз захаас офицерүүдийн ордон явах зам дагуу байх Генерал бааранд орсон. Тэнд миний танил Баяка гэдэг залуу бас нэг танихгүй залуугийн хамт байж байсан. Тэгээд бид 4-үүлээ болж 0.33 граммын архи авч уусан. Баяка бид хоёр муудалцаад хамгаалагч нар бид нарыг согтсон байна гээд баарнаас гаргасан. Гадаа гараад байж байтал Баяка буцаад орсон. Гэтэл А араас нь арчаагүй пизда бэ гэтэл миний хажууд байсан залуучууд юу гээд байгаа бацаан бэ гэтэл А та нарыг хэлээгүй юмаа гэхэд нэг өндөр биетэй залуу А цохиод автал А зөрүүлээд мөн цохиод авсан. А зугтаад явхаар нь би араас нь гүйх гэтэл хамгаалагч намайг барьж аваад хашаанд гавласан. Гэтэл нөгөө өндөр залуу надад хандаад найзаа дууд чамайг дуудахгүй бол ална шүү гээд миний дагзны баруун тал руу нэг хатуу зүйлээр цохисон. А удалгүй эргэж ирээд би найзыгаа аваад явий гэтэл нэг залуу А хавсраад унагаасан. А нэг зүйлээр гаранд нь цохих шиг болсон. Нөгөө залуу над дээр ирээд намайг 2-3 удаа алгадсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм нэг сэрэхэд би цагдаа дээр байсан гэжээ.   /хх-н 16/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 17/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11327 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Г.Д биед зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18/

       Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/ хх-н 19-20         

        М.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21-22/

   М.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-26/,

    М.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27/, Баянзүрх  дүүргийн 9 дүгээр  хороо ээж хайрханы 7-137  тоотод  оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 29/ зэрэг болно.          

          М.А нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 02.10 минутын үед  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Генерал баарны гадаа Г.Д пивоны шилээр зүүн гарын шуунд цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

Г.Д биед зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11327 тоот шинжилгээний  дүгнэлт . /хх-ийн 18/

          Хохирогч Г.Д  мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн …үл таних согтуу залуу ирээд манай найз Гончигдоржийн нүүрэн тус газарт нэг удаа цохиод гэмтэл учруулсан. Тэгээд нөгөө залуу зам гараад гүйгээд явсан бөгөөд буцаж замын хойноос гүйж ирээд намайг чиглэж ирээд та нар хүн алж үзсэн үү гэж хэлээд гартаа барьж байсан пивоны шилээ газар цохиж хагалаад миний зүүн гарны шуу болон нуруу хэсэгт нэг нэг удаа зүсэж гэмтээсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 7-12/

        Гэрч  С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … гадаа маргаан үүсэж байсан бөгөөд гараад харахад нэг залуу гарандаа шилээр зүсүүлсэн байдалтай зүссэн гэх залуу нь байхгүй байсан. 10-20 орчим минутын дараа зүссэн гэх залуу гүйн ирж дахин үймээн дэгдээхээр нь барьж автал намайг хавсарч унагаасан тэгэхлээр нь би нулимас асгаруулагч газ цацхад зугтаад дахин ирээгүй. Гавлагдсан байсан залууг нь суллахад зугтаад алга болсон. Би хэн гэдэг хүнийг шилээр зүссэн талаар хараагүй. Тэр залуучууд манайд гаднаас орж ирэхдээ нилээн согтолттой орж ирсэн гэсэн мэдүүлэг .    /хх-н 14/

         Гэрч Н.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Гараад хартал гавлуулсан залуугийн найз гэх залуу нэг залуутай маргалдаад зогсож байсан. Жижиг биетэй залууг том биетэй залуу нь хавсарч унагаахад нөгөөх нь босч ирээд нөгөө залуугаа гараараа нэг цохичихоод зугтаачихсан. Тэгээд хэсэг байж байснаа буцаж ирээд нөгөө том биетэй залууг цохиод зугтаачихсан. Тухайн үед яг юу болсоныг би сайн хараагүй харанхуй байсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 15/

        Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...Гэтэл А араас нь арчаагүй пизда бэ гэтэл миний хажууд байсан залуучууд юу гээд байгаа бацаан бэ гэтэл А та нарыг хэлээгүй юмаа гэхэд нэг өндөр биетэй залуу Алтаншагайг цохиод автал А зөрүүлээд мөн цохиод авсан. А зугтаад явхаар нь би араас нь гүйх гэтэл хамгаалагч намайг барьж аваад хашаанд гавласан. Гэтэл нөгөө өндөр залуу надад хандаад найзаа дууд чамайг дуудахгүй бол ална шүү гээд миний дагзны баруун тал руу нэг хатуу зүйлээр цохисон. А удалгүй эргэж ирээд би найзыгаа аваад явий гэтэл нэг залуу А хавсраад унагаасан. А нэг зүйлээр гаранд нь цохих шиг болсон. Нөгөө залуу над дээр ирээд намайг 2-3 удаа алгадсан гэсэн мэдүүлэг / хх-н 16/

   Шүүгдэгч  М.А  мөрдөн шалгах ажиллагааны үед   өгсөн … Би түүнийг дуугарахгүй яваад орчихоор нь та нар ямар арчаагүй пизда нар бэ гээд найзыхаа хажууд зогсож байсан чинь миний хажууд байсан 27-28 орчим насны залуу би бид нарыг хэлээд байгаа юм уу гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би үгүй би та нарыг хэлээгүй хамгаалагч нарыг хэлсэн гэж хэлтэл урдаас хүрч ирээд миний цээж рүү түлхэж 2-3 удаа алгадсан. Би зүгээр байгаачээ гэж хэлтэл намайг хавсарч унагаасан. Намайг унагаачихаад дээрээс зүүн шанаа хэсэгт нэг цохичихоод миний хажуугаас босохоор нь би араас нь баруун гараараа шанаад нь цохичихоод зугтаачихсан юм. Гэтэл баарны хажууд зогсож байсан хоёр залууг наадхаа бариад ав гээд хашгирч байсан. Би зугтаж байгаад Алдар спорт хорооны дэргэд хоёр том биетэй залууд баригдсан. Тэд нар намайг нийлээд зодсон. Би тэд нараас зугтаагаад нэг таксинд суугаад цайзын орчимд буучихаад эргээд найз дээрээ ирсэн. Генерал баар дээр ирэхэд нөгөө өмнө байсан 3 залуу байж байсан. Тэгтэл нөгөө залуу бариад ав гээд орилхоор нь би  газарт байсан пивны шилийг авч ардаа нуусан баарны үүдэнд очиход нөгөө том биетэй залуу  бариад ав гэхээр нь би нөгөө шилээ савчуулаад байж байтал нэг нь ирээд тохой хавьцаагаа зүсүүлчихсэн гэсэн мэдүүлэг .. /хх-ийн 13/. зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

    М.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул М.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд гарсан 292.400 төгрөг, цамц, футболк хоёрыг хамт  нэхэмжилсэнийг шүүх эмчилгээний зардалд гарсан 292.400 төгрөгийг шүүгдэгч М.А гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэж цамц, футболк нь хэргийн улмаас дахин хэрэглэх боломжгүй болсон талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа учраас үнийн дүнг гаргуулах боломжгүй гэж үзэв.

         М.А нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт М А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.А  нь нийтэд тустай ажил хийлгэх  ял биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг дурьдсугай.

4. М.А   нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.А хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.А  292.400 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүннаран  тоотод оршин суух /РД:НЮ88051777/ Г.Д олгосугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.А авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН